Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/02185

 

 

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2021/02185

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо,  дугаар хороолол,  гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, Б овогт Д-ын М /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол,  дүгээр байр,  тоотод байрлах, Гра холбоо /РД:/-д холбогдох,

 

0000000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.М миний бие 2012 оны 06 сарын 10-ны өдөр Г СӨХ-тэй Б дүүрэг, 0-р хороо Сөүлийн 14-р байрны доор байрлах 47 дугаартай, 15 м.кв талбайтай авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №01/59 тоот Худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний 2.1-т заасны дагуу урьдчилгаа 4,500,000 төгрөгийг ГСӨХ-д бэлэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Харин гэрээний 3.3-т заасны дагуу ГСӨХ тухайн авто зогсоолын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх, гэрээний 2.3-т заасны дагуу гэрчилгээг гардан авсны дараа худалдан авагч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл худалдагч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Миний бие Гсууц өмчлөгчдийн холбоонд авто зогсоолын өмчлөх эрхийг гаргаж өгөхийг удаа дараа шаардаж ирсэн. Гэвч Гранд сууц өмчлөгчдийн холбоо нь тус зогсоолыг автомашины зогсоол биш, орц, гарцны хэсэг гэж гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзсаар ирсэн.

Иймд ГСӨХ-өөс авто зогсоолын урьдчилгаа төлбөрт төлсөн 4,500,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.М нь Гсууц өмчлөгчдийн холбоотой Худалдах худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаа төлбөрт 4,500,000 төгрөг тушаасан гэх, улмаар СӨХ авто зогсоолоо буцаан авсан тул урьдчилгаа төлбөрт тушаасан мөнгөө буцаан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлд дурдсан Б дүүрэг, дүгээр байрны доор байрлах 15 м.кв авто зогсоол гэх хэсэг нь автомашины зогсоол биш бөгөөд автомашин зогсох ямар ч боломжгүй, машины орох гарах гарцны хэсэг болно. Орц гарцны хэсгийг зогсоол мэтээр худалдан борлуулах эрх сууц өмчлөгчдийн холбоонд огт байхгүй бөгөөд уг орон сууцыг барьсан компани нь л хэдэн зогсоолтойг шийдэж төлөвлөж барьсан байдаг. Д.Мын урьдчилгаа төлбөрт төлсөн гэх 4,500,000 төгрөгийг Гсууц өмчлөгчдийн холбоо нь огт аваагүй бөгөөд, сууц өмчлөгчдийн холбооны дансанд огт ороогүй мөнгө тул буцаан гаргаж өгөх боломжгүй юм. Д.М нь 2012-2020 он хүртэл 8 жилийн турш манай сууц өмчлөгчдийн холбооны гарц хэсгийг хаан зогсож, зогсоол эзэмшигчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, хүндрэл учруулсаар ирсэн бөгөөд, бид удаа дараа орц гарцыг хааж тавьж болохгүй талаар мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьсаар ирсэн. Хэрэв Д.М ГСӨХ-ыг хариуцаж байсан гэх хүнд хувиараа бэлнээр мөнгө өгсөн бол тэр хүнээсээ нэхэмжлэх хэрэгтэй байх. Иймд манай сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцах ёстой этгээд биш юм гэв.

 

Шүүх хуралдаанаар: Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч ГСӨХ-д холбогдуулан Б дүүрэг, 0-р хороо, Сөүлийн 14-р байрны доор байрлах 47 дугаартай, 15 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөх эрхийг Д.Мын нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус авто зогсоолын урьдчилгаа төлбөрт төлсөн 4,500,000 гаргуулахаар шаарджээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.М нь 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ГСӨХ-той Худалдан худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн 14 дүгээр байрны суурийн автомашины зогсоолын баруун урд хэсэгт орших 38 дугаар зогсоолын зэрэгцээ байрлах 15 м.кв талбайтай автомашины зогсоолыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зуржээ.

 

2012 онд буюу талуудын хооронд дээрх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед ГСӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Жигжид байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд уг гэрээ байгуулагдсан эсэх дээр талууд маргаагүй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үндэслэлээ... нэхэмжлэгчид худалдсан гэх талбай нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдах боломжгүй, автомашинууд орж гарахад зориулагдсан хэсэг,... мөн нэхэмжлэгчээс төлсөн гэх 4,500,000 төгрөг манай СӨХ-ны дансанд орж ирээгүй, энэ мөнгийг СӨХ хүлээн аваагүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт ...машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламжийг орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамааруулахаар заасан бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчилнө гэжээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашины зогсоол гэх 15 м.кв талбай нь Б дүүрэг, дүгээр байрны доор байрлах авто машины зогсоолуудын урд талын орц, гарцны хэсэгт байрладаг болох нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургаар тогтоогдож байх тул уг автомашины зогсоол гэх 15 м.кв талбай нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байна.

 

Иймд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь дээрх хуульд нийцэхгүй байх тул талуудын хооронд 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан худалдан худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс дээрх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4,500,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч гэрээ байгуулагдах үед ГСӨХ-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Жигжид нь урьдчилгаа төлбөр болох 4,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Бэлэн мөнгөний орлогын баримт гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү баримтыг хариуцагч тал нь нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Иймээс нэхэмжлэгч Д.М нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ГСӨХ-оос 4,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Мд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ГСӨХ-оос 4,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГСӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжинд 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА