Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/02693

 

 

 

2021 10 05 184/ШШ2021/11199

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*******  ******* ******* ХХК/РД-/-ийн,

Хариуцагч******* ******* овогт *******гийн *******/РД-/-т холбогдох

2018 оны 12 сарын 24-ний өдөр ******* тоот цалингийн зээлийн гэрээг цуцалжтус гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.094.143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авчмөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандНэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчшүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгонжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ган-ОдД.Мөнхзул нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.******* нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот цалингийн зээлийн гэрээг ******* ******* ХХК-тай байгуулж 11.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар авсанЗээлдэгч А.******* нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 2.365.024,09 төгрөгүндсэн хүүнд 1.797.438,29 төгрөгнэмэгдүүлсэн хүнд 6.589,28 төгрөгнийт 4.169.051,66 төгрөг төлсөнА.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчижзээлийн хуваарийн төлбөрийг 2019 оны 11 сараас хойш зөрчил үүсгэсээр байнаА.******* нь 2018 оны 12 сарын 24-ний өдөр ******* тоот зээлийн гэрээний өрийн үлдэгдэлд үндсэн зээл 8.634.976 төгрөгзээлийн хүү 3.225.181 төгрөгнэмэгдүүлсэн хүү 233.986 төгрөгнийт 12.094.143 төгрөгийн өртэй байнаЗээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа-ны гэрээгээр цалинг барьцаалсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш төлөлт хийгдээгүйЭнэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж мэдэгдэл хүргүүлж байсанИймд 2018 оны 12 сарын 14-ний өдөр  тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулахзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.094.143 төгрөг гаргуулж өгнө үүКовид бол улс оронд тодорхой байгааГэхдээ энэ үйл ажиллагаа нь хязгаарласан хүмүүст үйлчлэх ёстой гэж үзэж байгааКовидын улмаас үйл ажиллагаа нь зогссон гэдгийг нотолсон баримт байх ёстойЗээлдэгч нар нь онлайнаар зээлийн хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд хойшлуулсанхариуцагчаас зээлийг хойшлуулах хүсэлт ирээгүйХариуцагч нь цалингийн зээл авсан дээр болон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүний үндэслэл болон тооцоолол дээр маргадаггүй хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартааА.******* нь ******* ******* ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан бөгөөд эгчтэйгээ хамтран ажил хийж байсанКороно вирусийн улмаас 2019 оны 11 дүгээр сараас үйл ажиллагаа доголдож бараа материалын гачигдалд орж хөрөнгө оруулсан салбар хаагдсаны улмаас зээлээ эргэн төлөх боломжгүй болсонБанкны нэхэмжилж байгаа үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байнаБанкандаа зээл төлөх хугацаагаа хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргаж байсан боловч *******ны ажилтан таны авсан цалингийн зээл нь хугацааг хойшлуулах ангилалд хамаарахгүй гээд хүлээж аваагүйИймд нэхэмжлэлийн үндсэн зээлээ л төлж барагдуулахыг зөвшөөрч байгааНэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байнаМанайхаас хүсэлт өгсөн боловч цалингийн зээлд хугацаа өгөхгүйцалингийн зээл хамаарахгүй гэж хэлсэнТийм боломж өгөөгүйавтомашиныг давхар барьцаалсанА.******* ажилгүй болоод Нийгмийн даатгалаас олгосон тэтгэмжийг авсан байдаг гэв.

 Шүүх зохигчдын тайлбаршүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******аас цалингийн зээлийн болон тогтмол цалингийн орлогыг барьцаалсан хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний үүргүүдэд 12.094.143 төгрөг гаргуулах, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 3019-2018/238 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон хариуцагч А.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот цалингийн зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдажталууд гарын үсэг зуран нотариатаар баталгаажуулжтус *******наас  ХХК-ийн тогтмол цалингийн 2 жилийн орлого болох 22.680.000 төгрөгийн цалинг барьцаалжзээлдэгч А.******* 11.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатайжилийн 20,4 хувийн хүүтэйгээр тус *******наас зээлдэн авсан байдаг.

Уг цалин барьцаалсан гэрээний үүргүүдэд үндэслэн нэхэмжлэгч " ******* *******ХХК нь хариуцагч А.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 8.634.976 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.225.181 төгрөгнэмэгдүүлсэн хүү 233.986 төгрөгнийт 12.094.143 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь цалингийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт нийт 12.094.143 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэжхариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл буюу 6.634.976 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчнэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан *******аас олгох зээлийн гэрээний харилцаа үүссэнцалингийн зээлбарьцааны гэрээний хугацаа 202оны 12 дугаар сарын 24-ний өдөр дуусах боловч зээлдэгч А.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 21 сарын хугацаагаар үүргээ огт биелүүлээгүй, түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөлт хийж байгаагүй болох нь тогтоогдохын зэрэгцээ талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.9 болон 8 дугаар зүйлийн 8.5-д заасан ноцтой зөрчил гэж үзэж зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг цуцлахаар талууд тохиролцсонгэрээний үүргийн ноцтой зөрчилд хамаарч эргэн төлөлт хийгээгүй байгаа нь нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч А.******* нь тогтмол цалингийн орлого барьцаалж  ХХК-д ажиллаж байх үедээ уг зээлийг авсан уг зээл авснаас хойш  ХХК-ийн ашиг орлого 2019 оны 11 дүгээр сараас доголдсон болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Нэхэмжлэгч тал зээлийн эргэн төлөлт хийхийг хариуцагч талд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр мэдэгдэл хүргүүлж шаардаж байсан болох нь тогтоогддог.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч ******* ******* ХХК гэрээнээс татгалзах эрхтэй.

Иймээс нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******аас *******наас зээл олгох гэрээний үүрэг болон хугацаа хэтрүүлсний хүүгээ шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч А.******* нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны үндсэн хүүнэмэгдүүлсэн хүүг төлөхөөр талуудын хооронд байгуулсан цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.6, 1.3.7, 2 дугаар зүйлийн 2.1-д төлөхөөр тохиролцсон байх тул хугацаа хэтрүүлсний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч тал нь төлөх үүрэг хүлээсэн байна.

Иймд хариуцагч А.******* нь цалингийн зээлийн гэрээний үндсэн зээлээс гадна үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Мөн Банкэрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжтөлбөр тооцоозээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүгэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байх ба нэмэгдүүлсэн хүү нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байхаар заасан тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүнд 233.986 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Тус гэрээнүүдийн үүрэгт үндсэн зээл 2.365.024,09 төгрөгүндсэн хүүнд 1.797.438,29 төгрөгнэмэгдүүлсэн хүнд 6.589,28 төгрөгнийт 4.169.051,66 төгрөг төлөгдсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагч А.******* нь цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.634.976 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.225.181 төгрөгнэмэгдүүлсэн хүү 233.986 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбарзээл хүүгийн тооцоолол зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч А.*******аас *******наас зээл олгох гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 8.634.976 төгрөг, зээлийн үндсэн хүү 3.225.181 төгрөгнэмэгдүүлсэн хүү 233.986 төгрөгнийт 12.094.143 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнхариуцагч А.*******аас 278.656 төгрөг гаргууланнэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 24-ний өдрийн ******* тоот цалингийн зээлийн гэрээг цуцалжхариуцагч А.*******аас цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.094.143 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнхариуцагч А.*******аас 278.656 төгрөг гаргууланнэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***