Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02791

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          09          22                                   101/ШШ2021/02791

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Я.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 49,812,338 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ”  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БЗД, 12-р хороо 69 айл байр .... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Ядамсүрэн овогтой Б нь 2015 оны 01-р сарын 13-ны өдөр “*******” ББСБ ХХК-д хандан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБ-д зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. ******* ББСБ ХХК болон Ядамсүрэн овогтой Б нарын хооронд 2015 01-р сарын 14-ний өдөр ЗГО102150003 тоот Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 5% хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, вакум цонхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөтгөх зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Ядамсүрэн овогтой Б нь 2015 оны 01-р сарын 14-ний өдрийн ЗБ0Ю2150003 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

  1. ******* аймгийн ******* сумын 14-р баг, 1 хороолол 33 байрны 6-1 тоот хаягт байршилтай. 58 м.кв талбайтай ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБО102150003 дугаартай Барьцааны гэрээг 2015 ы 01-р сарын 14-ний өдөр Улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамгаар баталгаажуулан ******* ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцон авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 2.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний мэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн. Мөн Зээлийн гэрээнд “Зээл болон зээлийн хүү төлөх график”-ийн дагуу cap болгон үндсэн зээл, зээлийн хүүг тогтмол төлж байхаар харилцан тохиролцсоноор зээлдэгч гарын үсэг зурж баталгаажуулан хүлээн зөвшөөрсөн. Ядамсүрэн овогтой Б нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 02 сарын 13-ны р, 2015 оны 03 сарын 14-ний өдөр, 2015 оны 04 сарын 17-ны өдөр, 2015 оны 05 сарын 14-ний өдөр, 15 оны 06 сарын 23-ны өдөр, 2015 оны 07 сарын 24-ний өдөр, 2015 оны 08 сарын 14-ний өдөр, 2016 01 сарын 14-ний, 2016 оны 02 сарын 17-ны өдөр, 2016 оны 02 сарын 19-ны өдөр, 2017 оны 12 сарын 28-ны өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 13,728,620 /арван гурван сая долоон зуун хорин найман мянга зургаан зуун хорин/ төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 4,200,000 д/өрвөн сая хоёр зуун мянган/ төгрөг, зээлийн хүүд 9,285,930 /есөн сая хоёр зуун наян таван мянга есөн зуун гучин/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 242,690 /хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун ер/ төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Ядамсүрэн овогтой Б нь Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу 2015 оны 05 сарын Р-л: эхлэн cap бүр үндсэн зээлээс 1,666,000 /нэг сая зургаан зуун жаран зургаан мянган/ төгрөг төлөхөөр тохиролцсон боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон. Зээлдэгчид зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул, ББСБ-н зүгээс зээлээ төлөх талаар удаа дараа сануулж, зээл төлөх хугацаа өгч мэдэгдэж байсан. 2016 оны 01-р сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээл 10,800,000 /арван сая найман зуун мянган/ төгрөг, зээлийн хүү 32,045,134 /гучин хоёр сая дөчин таван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,869,004 /зургаан сая найман зуун жаран есөн мянга дөрвөн/ төгрөг, Нотариатын төлбөр 28,000 /хорин найман мянган/ төгрөг, эрэн сурвалжлуулсан УТХ 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг нийт 49,812,338 /дөчин есөн сая найман зуун арван хоёр мянга гурван зуун гучин найман/ төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,220 /дөрвөн зуун далан долоон мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хамт Ядамсүрэн овогтой Боос гаргуулах. Зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох ******* аймгийн ******* сумын 14- р баг, 1 хороолол 33 байрны 6-1 тоот хаягт байршилтай, 58 м.кв талбайтай ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 800 000 төгрөг, хүү 32 045 134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 869 004 төгрөг, нотариатын зардал 28 000 төгрөг, эрэн сурвалжлуулах зардал 70 200 төгрөг, нийт  49 812 338 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулна. 2018 онд анх нэхэмжлэл гаргаж байсан. 2018.9.11-ны захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хаяг тодорхойгүй гэсэн. Үүний дараа БГД-н шүүхэд нэхэмжлэл гаргаж эрэн сурвалжилсан. Улмаар хариуцагчаас хаягийг авсны дараа нэхэмжлэл гаргасан. Зохигчид 2015.1.14-нд зээлийн гэрээ байгуулж, 15 саяыг 12 сарын хугацаагаар олгосон. Үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан. Барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 13 728 620 төгрөг төлсөн. Үүнээс хойш төлбөр төлөөгүй. Улмаар хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан. Нэхэмжлэгчээс удаа дараа зээлээ төлөх талаар мэдэгдэж байсан боловч зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016.1.14-нд дууссан. Зээлдэгч барьцаа хөрөнгөө худалдан борлуулах гэж байна гэсэн тул бид 2018 он хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Мөн Хас банкны зээл уруу манай зээлийг шилжүүлэхээр тохиролцсон байсан гэж байсан. Сүүлдээ барьцаа хөрөнгөө түрээсэлж байгаа тул төлбөрийг төлнө гэдэг байсан. Мөн УБ-т байгаа газрын гэрчилгээний хуулбар үзүүлж төлбөрөө төлнө гэдэг байсан тул бид хугацаа өгч байсан. Үндсэн болон хөнгөлөлттэй хүү гэж гэрээнд байгаа юм. Энэ нь зээлийн гэрээний хугацаатай холбоотойгоор өөр өөрөөр бодогдож байгаа юм. Гэрээний хугацаанд буюу 2016.7.14-ны өдөр хүртэл 3.5 хувиар, үүнээс хойш 5 хувиар хүүг тооцсон. Зээлийн гэрээний дагуу худалдан борлуулна гэж байгаа боловч шийдвэр гүйцэтгэх байгууллага л ажиллагаа хийдэг бид худалдах эрхгүй. Банкны хуулийн 24.3-т зааснаар хүү нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон байгаа юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.******* нь “******* ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, Я.Бид холбогдох зээлийн гэрээний төлбөр нэхэмжилсэн иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нь 2015 оны 01-р сарын 14-ны өдөр нэхэмжлэгчтэй ЗГО102150003 тоот зээлийн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр 15,000,000 төгрөгийг сарын 5,0%-ийн хүүтэй 12 сарын хугацаагаар зээлж авсан бөгөөд зээл, зээлийн хүүг бүрэн төлсөн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэй байна. Хуулийн 92-д заасан үүргийн дагуу мэдэгдэж байна. Үндэслэл нь 91.1.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх баримт хангалтгүй байхад баримт гаргуулаагүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ирээгүй байхад хурал явсан. Мөн нэхэмжлэгчийг 20 минут хүлээсэн. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч орж ирээгүй байхад надтай харьцсанаар хэргийн талаар харьцаж тангаргаасаа няцсан. Иймд эргэлзээ төрж байна.

Нэхэмжлэгч нь маш том барьцаатай цөөн тооны зээл олгосон тул хугацаа авч мөнгө хүүлж байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаагүй. Зарах эрх нь байхад заралгүй байсаар одоо хэдэн саяын хүү нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Салбарын гэрчилгээ дээр салбар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад зээл олгосон байна. Иймд эрхгүй этгээд зээл олгосноос гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү тооцохгүй мөнгөө төлсөн гэж тайлбар гаргасан. Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Зээлээс төлсөн төлбөрийг хасаад зөрүүг зөвшөөрнө гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ”  ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,800,000 төгрөг, хүү 32,045,134 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,869,004 төгрөг, нотариатын зардал 28,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 49,812,338 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Я.Б нь зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй, авсан зээлээс төлсөн төлбөрийг хасаад үлдэх хэсгийг зөвшөөрнө гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч, татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, хариуцагчийн төлөөлөгч нь нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед хариуцагчийн төлөөлөгч нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэн хэлэлцэх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүх энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбартай холбоотойгоор тодруулсан нь шүүгчийн зүгээс хууль зөрчих, тангаргаас няцсан үйлдэл биш юм. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийн үнэ бүхий 12 сарын хугацаатай зээлийн гэрээ, ******* аймаг, ******* 14-р баг, 1-р хороолол, 33-р байр, .... тоот хаягт байрлах 58 м.кв орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулж, барьцаалбар үйлдсэн байна. байна. /хэргийн 15-20 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй болох нь ..... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1/30 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 6-9 дүгээр тал/

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцааг үүсгэсэн байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч Я.Б-ийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03571 дүгээр шийдвэрээр тогтоогдож байна. /хэргийн 25 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар дээрх зээлийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, улмаар дахин шинээр тоологдсон байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн болон барьцааны гэрээг салбар байгуулагдаагүй, өөрөөр хэлбэл салбарын гэрчилгээ олгогдоогүй байхад байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус гэж маргасан.

Нэхэмжлэгчийн ******* аймаг дахь салбарын гэрчилгээ нь 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр олгогджээ.

Гэвч зээлийн болон барьцааны гэрээ нь агуулгын хувьд “Г.П ББСБ” ХХК-ийг төлөөлөн байгуулагдсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 15 дугаар тушаалаар “Г.П ББСБ” ХХК-ний оноосон нэрийг “******* ББСБ”  ХХК болгон өөрчлөхийг зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй. /хэргийн 11 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь зээлийн болон барьцааны гэрээг ББСБ-г төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан байх тул эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж маргасан. Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг үндэслэн шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргаж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 15,000,000 төгрөг олгосон болох нь 01/09 дугаар төлбөрийн даалгаврын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 24 дүгээр тал/

Ийнхүү зээл олгогдсоноор зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр дууссан боловч хариуцагчийн хүсэлтээр хугацааг 6 сараар сунгасан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж маргахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул талуудын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаанд сарын 3,5 хувь, хугацаа хэтэрсэн тохиолдолд 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон боловч хүүг 3,5 хувиар тооцсон гэж тайлбарласан. Хариуцагч энэ талаар маргаагүй.

Ийнхүү зээлийн хүүг гэрээний 1.2.1, 1.2.2-т заасан хоёр хэмжээний хүүгийн бага хэмжээгээр тооцсон нь хариуцагчийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөргүй байна.

 

Гэрээний 1.2.2-т зааснаар хөнгөлөлттэй зээлийн хүүг 3.5 хувь гэсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл, энэхүү хэмжээний хүүг сараар биш нэг удаа төлөхөөр ойлгогдож байна. Тодруулбал, хүүг сараар тооцох талаар талууд тохиролцоогүй байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах тул гэрээнд талууд хүүг сард тооцохоор тохиролцоогүй гэж үзлээ.

Мөн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлох эрхтэй юм.

Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт сар бүр хүү тооцохоор заасан байх боловч үндсэн зээлийн гэрээнд энэ талаар тусгагдаагүй тул хүүг сараар тооцохоор тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 15,000,000 төгрөгийн зээл олгосон, энэ талаар хариуцагч маргаагүй тул гэрээний хугацаа сунгагдаж дахин дууссан 2016 оны 07 дугаар сарын 14-ны өдөр хүртэлх хүүг 3.5 хувиар тооцвол 525,000 төгрөг юм.

Харин гэрээний 1.2.1-д үндсэн хүүг 5 хувь гэсэн тул зөрүү хүүг тооцвол үлдсэн хугацааны хүүд 225,000 төгрөг тооцогдоно. Учир нь гэрээний хугацаа дууссан нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тодруулбал, гэрээний хугацаанд 3.5 хувиар нэг удаа хүү тооцогдох бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш мөн адил нэг удаа хүү тооцогдох тул хэтэрсэн хугацаанд зөрүү хүүг тооцсон болно.

 

Эдгээрээс үзэхэд нийт 750,000 төгрөгийн хүү тооцогдож байх тул гэрээний 1.2.6, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар 150,000 /750,000*20%/ төгрөгийн нэмэгдүүлсэн хүү тооцогдох юм.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу нийт 15,900,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 13,728,620 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч энэхүү буцаан төлсөн гэх мөнгөн дүнгийн хэмжээний талаар маргаагүй, зөвшөөрсөн.

Үүнээс үзэхэд хариуцагч нь 2,171,380 /15,900,000-13,728,620/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан ЗБ0102150003 дугаар барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр болсон байна. Барьцааны гэрээнд заасан ******* аймаг, ******* сум 14-р баг, 1-р хороолол, 33 дугаар байр, .... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 58.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь хариуцагч Я.Б-ийн өмч болох нь 000366629 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 18-20, 22 дугаар тал/

Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол буюу нотариатын зардлын хувьд төлбөр төлсөн гэх баримт нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9,000 төгрөгийн нэхэмжлэх байх боловч 16-ны өдөр 19,000 төгрөг төлсөн баримт ирүүлсэн байна. Үүнээс үзэхэд энэ хэрэгт шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд төлсөн төлбөр гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хэргийн 27-28 дугаар тал/

Харин эрэн сурвалжлуулсан зардлын хувьд хариуцагчийн төлөөлөгч нь зохигчид байнгын холбоотой байсан гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь үүнийг үгүйсгэж, нотолж чадаагүй. Иймд хариуцагчийг эрэн сурвалжлах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзээгүй тул 70,200 төгрөг холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Я.Б-оос зээлийн гэрээний үүрэгт нийт 2,171,380 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ”  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,640,958 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Я.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* аймаг, ******* сум 14-р баг, 1-р хороолол, 33 дугаар байр, .... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн 58.0 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,692 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 8 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ГАНБОЛД