Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 148/ШШ2021/00430

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  *******ийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******-******* ХХК /*******/-ийн захирал,  *******ийн ******* РД:/*******/-д холбогдох

 

Төлбөр тооцооны алданги 78,427,597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.******* /онлайн/, хариуцагч Ц.******* / биечлэн /, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Болор-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Таван Хан ******* ХХК түүнийг төлөөлж захирал Ц.******* бид харилцан тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг: 2019.05.12-нд 43.980.680 төгрөгийн арматурын төмөр 2019.05.31-нд 68.660.800 төгрөгийн арматур төмөр, 2019.07.19-нд 113.917.510 төгрөгийн арматур төмөр нийлүүлэх гэрээг байгуулан нийлүүлж хүлээлгэн өгсөн. Таван Хан ******* ХХК захирал Ц.******* нь гэрээний дагуу төлбөрийг барагдуулахгүй 2 жилийн хугацаанд хүлээлгэн (3 блок орон сууцны барилгыг улсад ноднин хүлээлгэн өгч нээлтээ хийсэн.) Надад санхүүгийн их хэмжээний хохирол учруулаад байна. Иймд Таван Хан ******* ХХК-аас гэрээний дагуу төлбөр барагдуулаагүй хоног хугацааны алданги 78.427.597 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.

Нэхэмжлэгч Д.******* нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 

Миний бие Таван Хан ******* ХХК-ийн төлөөлж захирал Ц.*******тэй харилцан тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 43.980.680 төгрөгийн арматур төмөр 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 68.660.800 төгрөгийн арматур төмөр, 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 113.917.510 төгрөгийн арматур төмөр нийлүүлэх гэрээг байгуулан төмрийг гэрээний хугацаанд, бүрэн хүлээлгэн өгсөн. Таван Хан ******* ХХК-ын захирал Ц.******* нь гэрээний дагуу төлбөрийг барагдуулахгүй 2 жилийн хугацаанд мөнгийг минь цувуулж өгсөн. Миний бизнесийн үйл ажиллагааг алдагдуулсан. 3 блок орон сууцны барилгыг улсад хүлээлгэн өгч нээлтээ хийснийхээ дараа миний мөнгийг төлсөн. Мөнгөө хугацаандаа төлөхгүйгээс болж би өөрийн компанийн үйл ажиллагаагаа явуулах гэж банк санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл авч санхүүгийн байдлаараа хохирсоор ирсэн. Иймд Таван Хан ******* ХХК-аас гэрээний дагуу төлбөр барагдуулаагүй хоног хугацааны алданги 78.427.597 төгрөгийг нэхэмжилж байна гэх.

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан тайлбартаа / хх 20 тал /:

Иргэн Д.******* нь манай ******* ******* - ХХК-д 2019 онд арматурын төмөр нийлүүлсэн юм. Манай компани нь арматур төмрийн мөнгийг Д.*******ад бүрэн шилжүүлж өгсөн бөгөөд одоо ямар нэгэн өглөгө авлага байхгүй болно. ^******* нь арматур төмрийн мөнгийг хүлээн аваад төлбөр бүрэн төлөгдлөө. ямар нэгэн тооцоогүй боллоо гэж тухайн үед хэлж байсан атлаа одоо болохоор гэрээний алданги гэж 78.427.597 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм Д.******* нь 2019 онд манай компанид арматур төмөр нийлүүлж байх үед 1 тн арматур төмөр зах зээлийн үнээр 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Гэтэл Д.******* нь хэлэхдээ : танай компанид зээлээр өгч байгаа тул 1тн арматур төмрийг 1.700.000-1.800.000 төгрөгөөр бодож / үнийг өсгөж/ Нэмэгдсэн өрттгийн албан татваргүйгээр нийлүүлнэ гэсэн тул манай компани зээлээр авч байгаа болохоор түүний хэлснээр 1тн төмрийг 1.800.000 төгрөгөөр бодож Нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр худалдан авсан билээ. Д.******* нь төмөр худалдаж ашиг олж байгаа тул НӨАТ төлөх ёстой бөгөөд манай компанид зах зээлийн үнээс өндөр үнээр төмөр худалдаж их ашиг олж байгаа учир алдангийн мөнгө гэж нэхэмжлэн шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 78.427. 597 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө гэх.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би иргэн Д.*******аас арматурын төмөр авсан. Тухайн үедээ манайх төрийн албан хаагчдын байр барьж байсан. Тэгээд борлуулалтын мөнгөнөөс *******ын мөнгийг цувуулж өгсөн. Одоо хүртэл төрийн албан хаагчдын байрны улсын бүртгэлийн акт нь гарч дуусаагүй. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр уулзаад *******тай ярилцаад тооцооны үлдэгдлийн гэрээ байгуулсан. Гэрээндээ үндсэн мөнгөний үлдэгдэл 21,000,000 төгрөгийг төлөөд алдангид нь машин өгнө гэж тохиролцсон. Тэгээд тооцоо нийлсэн акт үйлдээд салсан. Би бол үндсэн мөнгө бол төлсөн. Одоо бол алданги буюу гэрээнд заасны дагуу машин өгнө эсвэл түүнтэй дүйцүүлж 20,000,000 төгрөг өгөөд салъя гэсэн чинь Д.******* 78.427.597 төгрөгийг надаас нэхээд эцэст нь шүүх дээр ирж байна. Хоёр байгууллага болон Монгол улсад дагаж мөрдөж байгаа санхүүгийн баримт иргэний болон аж ахуйн нэгж худалдах авах гэрээгээрээ сүүлд хийгдсэн тооцооны актаараа мөнгийг нь төлнө гэх.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан алдангийн тооцоог харахад 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхэлж алдангийг тооцсон байна. Алданги тооцсон хугацааг мөн тооцооны үлдэгдлийн баталгаа дээрх байгаа хугацаа нь давхцаж байна. Өөрөөр хэлбэл хугацаа давхцаж байгаа нь хүчин төгөлдөр эрх зүйн акт бол тооцооны үлдэгдлийн баталгаа гэдэг нь харагдаж байна. Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд хуульд заасан үндэслэл журамд нийцэж байгаа эсэхийг судалж үзэхэд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хэтрүүлсэн зүйл байна. Гэхдээ 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж баталгаа хийсэн байна. Тухайн тооцоо хийсэн баталгаа хүчинтэй юм. Тооцооны баталгаа дээр байгаа үнийн дүнгийн хугацаандаа төлөөлгүй тохиолдолд алдангид нь машин өгөх хэлцэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл тооцооны үлдэгдлийн баталгаа төлөөгүй асуудал юм. Хоёрдугаарт Иргэний хуулийн 231.1 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийн хангах аргийн гол зүйл нь гүйцэтгээгүй үүргийн дүн чухал юм. 3 гэрээний нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхой бус байна. Гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн заалтай байдаг. Хуульд зааснаар хүлээлсэн үүргээ биелүүлээгүй бол гэсэн заалт нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаа юм. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд машин өгөх тохиролцоо юм. Энэ асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн ч гэсэн түүнд шалтгаан байсан. Тухайн нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхэд нэхэмжлэгчийн шаардаад байгаа мөнгөн дүнг гаргах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэх.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ц.*******тэй 2019 оны 05 дугаар сарын 12, 2019 оны 05 дугаар сарын 31, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр барилгын арматур төмөр зээлээр худалдах худалдан авах гэрээ тус тус харилцан тохиролцож байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал Д.******* нь арматур төмрийг дээрх гэрээнүүдэд заасан хугацаанд нь худалдан авагч Ц.*******д нийлүүлсэн боловч Таван Хан ******* ХХК-ын захирал Ц.******* нь гэрээний дагуу төлбөрийг барагдуулахгүй 2 жилийн хугацаанд мөнгийг минь цувуулж өгсөн. Миний бизнесийн үйл ажиллагааг алдагдуулсан. 3 блок орон сууцны барилгыг улсад хүлээлгэн өгч нээлтээ хийснийхээ дараа миний мөнгийг төлсөн. Мөнгөө хугацаандаа төлөхгүйгээс болж би өөрийн компанийн үйл ажиллагааг явуулах гэж банк санхүүгийн байгууллагаас их хэмжээний зээл авч санхүүгийн байдлаараа хохирсоор ирсэн. Иймд Таван Хан ******* ХХК-аас гэрээний дагуу төлбөр барагдуулаагүй хоног хугацааны алданги 78.427.597 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан гаргасан нотлох баримтууд / хх 3-10, 26- 69 тал / - аас үзэхэд; 2019 оны 05 дугаар сарын 12-нд нийт 25,318 тн буюу 43,980,680 төгрөгийн, 2019 оны 05 дугаар сарын 31-нд нийт 39,2 тн 68,660,800 төгрөгийн, 2019 оны 07 дугаар сарын 19-нд нийт 63,287 тн 113,917,510 төгрөгийн, нийт 226,558,990 төгрөгийн үнэ бүхий дээрх хэмжээний арматур төмрийг гэрээнд заасан хугацаанд худалдагчаас худалдан авагч талд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 3-8 дугаар талд авагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээнүүд, зарлагын баримт мөн зохигчоос тайлбартаа ...энэхүү гэрээнүүд байгуулагдсан хийгээд түүний хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйл болох нийлүүлсэн арматур төмрийн хэмжээ /тонн/, худалдагчаас гэрээнд заасан хугацааны дагуу уг арматурыг худалдан авагчид шилжүүлэн хүлээлгэж өгсөн, авсанд талууд маргаагүй байна.

 

Харин талуудын хооронд - 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагч тал болох ******* ******* ХХК-ийн захирал Ц.******* нь арматурын үнэ болох нийт 43,980,680 төгрөгийн төлбөрийг гэрээний 3.2-т зааснаар ...2019 оны 06 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч хавтаст хэргийн 3-4, 10 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэрээ, тооцооны баримтаар 2019 оны 05 дугаар сарын 30-нд 40,000,000 төгрөгийг хугацаандаа төлсөн ба харин 3,980,680 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 09-нд шилжүүлснээр 38 хоногийн хугацаа хэтрэлтийг тооцож, хоногийн 0,2 хувий алдангид 302,532 төгрөг,

-     2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр 39.2 тн арматур, үнэд нийт 68,660,800 төгрөгийг гэрээний 3.2-т зааснаар ... 2019 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч /хх-ийн 5-6, 10 тал/ 2019 оны 07 сарын 09-нөөс 2020 оны 05 сарын 21-нийг хүртэл 286 хоногийн алданги /0,2%/ -д 21,530,926 төгрөг, мөн 2019 оны 06 сарын 30-наас 2019 оны 07 сарын 09-нийг хүртэл 9 хоногийн алдангид /0,2%/ 1,235,894 төгрөг, дээрх хугацааны нийт 22,766,820 төгрөг,

-     2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр нийт 63,287 тн арматурын үнэд нийт 113,917,520 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны дотор төлөхөөр гэрээний 3.2-т заасан боловч 2020 оны 05 дугаар сарын 21-нээс 2021 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд дээрх төлбөрийг шилжүүлж, нийт 604 хоногийн хугацаа хэтрүүлсний алданги /хоногийн 0,2%/-д нийт 55,358,245 төгрөг, бүгд 78,427,597 төгрөгийн алданги тооцсон нь гэрээний дагуу хугацаандаа гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй буюу илт их биш байна гэж үзэв.

 

Харин хариуцагчаас / хх 20 тал / ... тухайн үед барилгын ажил цар тахлын улмаас зогссон, мөн 1 тн арматур төмрийн зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн гэж буй боловч тэрээр дээрх 3 удаагийн гэрээгээр 1 тн арматурын үнийг 1,730,000-1,940,000 төгрөгөөр худалдан авахаар талууд тохиролцсон болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагч нь / хх - 88 тал / тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн баримтаар үндсэн төлбөрийн үлдэгдэлд 21,578,990 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлөхөөр, мөн 2019 оны 06 дугаар сарын 31-нээс 2020 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл алдангийн тооцоог Соната-8 машиныг 15,000,000-20,000,000 төгрөгт үнэлэн үндсэн төлөлт дээр нэмж өгөхөөр тохиролцсон гэх боловч тухайн хугацаандаа талууд машиныг өгч авалцаагүй, харин үндсэн төлбөрийн үлдэгдэл 21,578,990 төгрөгийг /хх-ийн 112 тал/ 2021 оны 06 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь төлбөрийн баримтаар нотлогдож байна. Мөн нэхэмжлэгч нь худалдан авагч хугацаандаа төлбөрөө төлөөгүйн улмаас банкнаас хүүтэй зээл авч байсан болох нь хавтаст хэргийн 26-67 дугаар талд авагдсан Хаан банкны дансны хуулгын баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд уг гэрээ байгуулагдсан хийгээд хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйл тоо, хэмжээ /арматур/, үнэ, чанар зэрэг дээр маргаангүй бөгөөд гагцхүү гэрээний зүйлийн үнийг худалдан авагч тал Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар ...үүргийг хууль буюу гэрээн /гэрээний 3.2/ -д заасан хугацааны дотор үнийг төлөхөөр харилцан тохиролцсоныг худалдан авагч тал зөрчсөн, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2-т зааснаар ... үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах мөн үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож, дахин хугацаа хэтрүүлсэн бол учирсан хохирлоо шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар ...үүрэг гүйцэтгэгч /худалдан авагч/ -нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээс гадна 222.4-д зааснаар ... хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцахаар зохицуулсан байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д зааснаар ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа мөнгөн төлбөр буюу анз төлөх, 232.3-д зааснаар ...анзын гэрээг талууд бичгээр /гэрээний 3.5/ хийх, Иргэний хуулийн 232.4, 232.6-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй, алдангийн /гэрээний 3.5/ хэмжээ 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр талууд тохиролцсон нь хуульд нийцсэн байна. Иргэний хуулийн 232.8-д зааснаар нэхэмжлэгчийн тооцсон алдангийн хэмжээ нь илт их биш байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,088 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар *******- ******* ХХК-ийн захирал Ц.*******өөс 78,427,597 төгрөг гаргуулж Д.*******ад олгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,088 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хариуцагч нь энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН