Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2021/00029

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2021/00029

 

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2021/00338/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Д.******* / цахим/

Хариуцагч Ц.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв / цахим/

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролц*******ан, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 430 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Д.*******ын нэхэмжлэлтэй ******* Хан ******* ХХК-д холбогдох Гэрээний хариуцлага болох алданги 78.427.597 төгрөг гарг*******ах тухай 148/2021/00338/И индекстэй, хавтас иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Нэхэмжлэгч ан******* шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* Хан ******* ХХК түүнийг төлөөлж захирал Ц.******* бид харилцан тохиролцож зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг: 2019.05.12-нд 43.980.680 төгрөгийн арматурын төмөр 2019.05.31-нд 68.660.800 төгрөгийн арматур төмөр, 2019.07.19-нд 113.917.510 төгрөгийн арматур төмөр нийлүүлэх гэрээг байг*******ан нийлүүлж хүлээлгэн өгсөн. ******* Хан ******* ХХК захирал Ц.******* нь гэрээний дагуу төлбөрийг барагд*******ахгүй 3 блок орон сууцны барилгыг улсад ноднин хүлээлгэн өгч нээлтээ хийсэн атлаа 2 жилийн хугацаанд хүлээлгэн надад санхүүгийн их хэмжээний хохирол учр*******аад байна.

Иймд ******* Хан ******* ХХК-аас гэрээний дагуу төлбөр барагд*******аагүй хугацааны алданги 78.427.597 төгрөгийг гарг*******ж өгнө үү гэжээ.

Хариуцагч ан******* шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Иргэн Д.******* нь манай ******* Хан ******* ХХК-д 2019 онд арматурын төмөр нийлүүлсэн юм. Манай компани нь арматур төмрийн мөнгийг Д.*******ад бүрэн шилжүүлж өгсөн бөгөөд одоо ямар нэгэн өглөгө авлага байхгүй болно. Д.******* нь арматур төмрийн мөнгийг хүлээн аваад төлбөр бүрэн төлөгдлөө. ямар нэгэн тооцоогүй боллоо гэж тухайн үед хэлж байсан атлаа одоо болохоор гэрээний алданги гэж 78.427.597 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Д.******* нь 2019 онд манай компанид арматур төмөр нийлүүлж байх үед 1 тн арматур төмөр зах зээлийн үнээр 1.500.000 төгрөгийн үнэтэй байсан юм. Гэтэл Д.******* нь хэлэхдээ : танай компанид зээлээр өгч байгаа тул 1тн арматур төмрийг 1.700.000-1.800.000 төгрөгөөр бодож /үнийг өсгөж/ Нэмэгдсэн өрттийн албан татваргүйгээр нийлүүлнэ гэсэн тул манай компани зээлээр авч байгаа болохоор түүний хэлснээр 1тн төмрийг 1.800.000 төгрөгөөр бодож Нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр худалдан авсан билээ.

Д.******* нь төмөр худалдаж ашиг олж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой бөгөөд манай компанид зах зээлийн үнээс өндөр үнээр төмөр худалдаж их ашиг олж байгаа учир алдангийн мөнгө гэж нэхэмжлэн шүүхэд *******даж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд 78.427. 597 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 430 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний х*******ийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д тус тус зааснаар ******* Хан ******* ХХК-ийн захирал Ц.*******өөс 78,427,597 төгрөг гарг*******ж Д.*******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,088 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550,088 төгрөгийг гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч х*******ьд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь иргэн Д.*******тай гэрээ байг*******ан арматур төмөр худалдан авсан. Бид тухай бүр төлбөрөө боломжит хугацаанд төлөөд байсан. Хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 05-ны өдөр тооцоо нийлж үлдэгдлээ тооцож гэрээний алдангид манай зүгээс Соната-8 маркын машин өгөх санал гаргаж үүнийг Д.******* хүлээн зөвшөөрсөн. Гэтэл одоо болохоор авахгүй гээд их хэмжээний төлбөр нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай компани өнөөдрийг хүртэл улсын комиссд барилгыг / орон сууцыг / хүлээлгэн өгөөгүй захиалагч байг*******лага санхүүжилтээ өгөөгүй байгаа. Ковид өвчний улмаас үйл ажиллагаа маань зогсонги байдалд орсон зэргээс болж төлбөрөө хожимд*******ж төлсөн. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэлгүй байгаа зэрэг байдлыг харгалзан үзнэ үү гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ан******* шатны шүүх энэ иргэний хэргийг буруу шийдсэн гэж үзэж байна. Учир нь шүүх шийдвэрээ гаргахдаа нотлох баримтад үндэслээгүй, ерөнхий байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм. Тодр*******бал шүүх шийдвэрт заахдаа ...зээлээр худалдах, худалдан авах гэрээ байг*******ж, хугацаа хэтрүүлсэн... гэх мэт зүйлсийг заасан байдаг. Тэгвэл энэ нь маргааны гол асуудал биш юм. Маргаан нь тооцооны үлдэгдлийн баталгааны үндсэн дээр Соната маркийн машин буюу үүний үнийг өгнө гэсэн асуудал юм. Тиймээс яагаад машиныг өгөөгүй, аваагүй гэх асуудал болон нотлох баримтыг анхаарах ёстой байсан. Ан******* шатны шүүх шийдвэрээ гаргахдаа тооцооны үлдэгдлийн баталгааг хүчин төгөлдөр байсаар байтал тооцооны баталгаанаас өмнөх буюу 2019 оноос хойш алданги тооцож 78,427,597 төгрөг гарг*******сан нь үндэслэлгүй юм. Яагаад гэвэл тооцооны үлдэгдлийн баталгаа нь урьдын гэрээг дүгнэж, алдангид Соната маркийн машин авч, 21,000,000 төгрөгийн үндсэн мөнгө авна гэснийг шүүх анзаарч үзсэнгүй. Талуудын хийсэн тооцооны баталгаа бичиг одоог хүртэл хүчинтэй байгаа. Уг тооцооны баталгаа бичиг нь 2019 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн алдангид Соната маркийн машин өгнө гэж заасан буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийн хугацаа давхцаж байна. Соната маркийн машин яагаад шилжээгүй вэ? гэдэг нь гол асуутал байтал шүүх огт анзаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь буруу юм. Тооцооны үлдэгдэл хүчин төгөлдөр байсаар байхад шүүх уг баримтын ач холбогдлыг үгүйсгэж байна. Хэрвээ алданги гэдэг асуудал яригдвал Соната машиныг алдангид өгнө гэж баталгаа бичихдээ ...хэрвээ өгөөгүй бол алданги тооцно... гэж ор*******сан бол өөр асуудал юм. Гэтэл ийм зүйл огт байхгүй. Иймд Иргэний х*******ийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг шүүх баримталсангүй. Уг зүйлд 2 талын оролцогч үүргээ биелүүлэхгүй байх талаар заасан байдаг. Үүний үндсэн дээр шаардах эрх үүсдэг. Ан******* шатны шүүх хохирол, алданги хоёрын ялгааг нарийн зааж өгсөнгүй гэж үзэж байна. Ан******* шатны шүүх шийдвэртээ Иргэний х*******ийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсгийг баримталсан байдаг. Тэгвэл энэ нь өөр асуудал юм. Хохирол, алданги хоёр нь өөр ойлголт. Мөн ан******* шатны шүүх дэлхийн цаг үеийн байдлыг мэдэрсэнгүй. Өөрөөр хэлбэл давагдашгүй хүчин зүйл болох Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг огт анхаарч үзсэнгүй. Монгол Улсын Засгийн газраас банкны зээлийг хойшл*******сан, алдангиас чөлөөлсөн зэрэг иргэддээ үзүүлсэн дэмжлэгийг ойлгосонгүй. Үндсэн мөнгөө төлсөн хэр нь зөвхөн алдангид 78,324,597 төгрөг гарг*******ах нь ямар ч үндэслэлгүй юм. Иймд ан******* шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт ор*******ж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрээний дагуу тус компанид хугацаанд нь бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Төлбөрөө төлөх талаар удаа дараа шаардсан 2020 оны 10 сарын 05-ны өдөр тооцоо нийлж 10 сарын 30-ны дотор төлбөрөө бүрэн барагд*******ах, гэрээний алдангид Сонота-8 маркын машин өгөхөөр тохирсон боловч төлбөрөө төлөөгүй тэр машинаа үзүүлээгүй, өгөөгүй. Тийм болохоор тэр тохиролцоо хүчингүй тул би хугацаа хэтрүүлсэн хоног тутамд нь алданги тооцон гарг*******ахаар нэхэмжилсэн. Хэдийгээр үндсэн төлбөрөө төлсөн боловч 2 жилийн хугацаа хэтрүүлснээр надад санхүүгийн хохирол учирсан. Би мөн адил банкнаас өндөр хэмжээний зээл авч үйл ажиллагаа яв*******ж байгаа тул өндөр хүү төлдөг. Одоо тэр машиныг авахгүй мөнгөө гарг*******на ан******* шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******Хан ******* ХХК-д холбогд*******ан гэрээний үүрэг зөрчсөний хариуцлага буюу алданги 78.427.597 төгрөг гарг*******ах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан байх ба ан******* шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг *******гаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ ан******* шатны шүүх хэргийн үйл баримт, төлбөр хожимд*******сан шалтгаан, нөхцөлийн талаар бодитой дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Талуудын хооронд барилгын ажилд хэрэглэгдэх арматур төмөр худалдан авах тухай 2019 оны 05 сарын 12-ны өдөр 24 тн, 2019 оны 05 сарын 31-ний өдөр 39 тн 200 кг, 2019 оны 07 сарын 19-ний өдөр 63,287 тн төмрийг тус тус худалдан авах тухай гурван гэрээ байг*******ан гэрээний үнэ буюу бараа бүтээгдэхүүний үнийг хэсэгчлэн төлөх, гэрээ тус бүрт бүтээгдэхүүний үнийг төлөх хугацааг тодорхой зааж, төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцон гэрээг бичгээр байг*******сан байна.

Талууд гэрээгээ зээлээр худалдах худалдан авах гэж тодорхойлсон боловч зээлээр худалдан авах гэрээний гол шинж болох хүүгийн талаар тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний х*******ийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байг*******агдсан гэж үзнэ.

Худалдагч талаас гэрээнд заасны дагуу хугацаандаа арматур төмрийг нийлүүлсэн байх ба худалдан авагч буюу хариуцагч *******Хан ******* ХХК нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйгээс талуудын хооронд гэрээний үүргээ зөрчсөний хариуцлага болох алданги хэрхэн тооцох талаар маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******Хан ******* ХХК нь 2019 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээний үүргээ 38 хоногийн хугацаагаар, 2019 оны 05 сарын 31-ний өдрийн гэрээний үүргээ 41 хоногийн хугацаагаар, 2019 оны 7 сарын 19-ний өдрийн гэрээний үүргээ 289 хоногийн хугацаагаар тус тус хожимд*******ан төлбөрөө төлжээ.

Хэргийн зохигчид гэрээний хүчин төгөлдөр болон үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс гэрээний хүчин төгөлдөр болон хариуцагч гэрээний хугацаа хэтрүүлсэн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин алданги хэрхэн төлөх талаар зохигчид өөр өөрөөр тайлбарлан маргаж байгаа тул дараах дүгнэлтийг хийж байна.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал х*******ь болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба х*******ьд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхээр Иргэний х*******ийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т заасан бөгөөд мөн зүйлийн 232.6-т х*******ь болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон.

Зохигчид гэрээндээ алданги төлөхөөр тохиролцон гэрээг бичгээр байг*******сан байх тул нэхэмжлэгчээс анз тооцон гарг*******ах тухай түүний шаардлага үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2020 оны 10 сарын 05-ны өдөр тооцоо нийлж 10 сарын 30-ны дотор төлбөрийн үлдэгдлээ бүрэн барагд*******ах, гэрээний алдангид хариуцагчаар Сонота-8 маркийн машин өгөхөөр тохирсон боловч тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүйн улмаас талуудын дээрхи тохиролцоо нь хэрэгжээгүй тул нэхэмжлэгчээс тус хэлцэл цаашид биелэгдэх боломжгүй хэмээн үзэж байгааг буруутгах х*******ийн үндэслэлгүй.

Хэргийн үйл баримтаар хариуцагч *******Хан ******* ХХК нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газар улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор тухайн компани үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр яв*******ах боломжгүй нөхцөл байдал үүссэн, захиалагч байг*******лага нь барилгыг хүлээн авсан атлаа төлбөрөө төлөөгүй зэрэг хөндлөнгийн хүчин зүйлээс шалтгаалан гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хэтрүүлэх нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Мөн Коронавирус (Covid-19)-ийн тархалттай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаатай холбогд*******ан Монгол банкнаас журам гаргаж хэрэглээний зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшл*******ах шийдвэр гаргаж хэрэгжүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний х*******ийн 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлага болох алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ийнхүү алдангийн хэмжээг багасгахдаа нэхэмжлэгчийн алданги хоног тутам 0,2 хувиар тооцсоныг хоног тутам 0,1 хувиар тооцон хариуцагч *******Хан ******* ХХК -аас 2019 оны 05 сарын 12-ны өдрийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны алданги 151.267 төгрөг, 2019 оны 05 сарын 31-ний өдрийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны алданги 11.383.410 төгрөг, 2019 оны 7 сарын 19-ний өдрийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны алданги 27.679.122 төгрөг нийт 39.213.799 төгрөг гарг*******ж нэхэмжлэгч Д.*******ад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт ор*******ах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн ан******* шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 430 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

1.Иргэний х*******ийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан *******Хан ******* ХХКомпаниас гэрээний үүрэг зөрчсөний хариуцлага буюу алданги 39.213.799 төгрөгийг гарг*******ан Д.*******ад олгосугай. гэж,

 2 дахь заалтыг

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,088 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 354.018 төгрөгийг гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөлт ор*******ан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг *******гахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 550.088төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар ан******* болон давж заалдах шатны шүүх х*******ийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх х*******ийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилц*******ан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 Г.ДАВААРЕНЧИН Top of Form