| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2020/00661/И |
| Дугаар | 143/ШШ2021/00281 |
| Огноо | 2021-09-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 143/ШШ2021/00281
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т Б
Хариуцагч: Ч.Н
Хариуцагч: П.О
Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах, гэрээний үүрэгт нийт 18 897 761.52 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О*******, Ё.Ц*******, хариуцагч Ч.Н*******, П.О*******, хариуцагч нарын өмгөөлөгч Р.Бадмаа, гуравдагч этгээд Б.А*******гийн өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь Т******* банк ХХК-ийн Өмнөговь салбартай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******4 тоот зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд орон сууц Ү-*******5 улсын дугаартай Өмнөговь Д*******, тоот 1 өрөө орон сууц, Toyota Alphard суудлын автомашин улсын дугаар ӨМҮ, арлын №АТН , 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал. Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 4 638 721.40 төгрөг, үндсэн хүү 4 783 336.63 болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 836.37 төгрөг нийт 9 425 894.40 төгрөг төлсөн. Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийн хугацаа хоцроож байгаа талаар удаа дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 25-аас хойш төлб******* хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтрээд байгаа болно. Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нарын нэхэмжлэлд дурдсан 15 962 719.01 төгрөг нь 2020 оны 01 дүгээр сарын 26-аас 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, үндсэн ******* үлдэгдэл 13 361 278.60 төгрөг нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөг болно. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн ******* үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөг байна.
Иймд зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нараас нэхэмжлэлд дурдсан зээлийн үндсэн ******* үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь 2020.02.25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж, зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа, дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020.02.25-аас хойш төлб******* хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 247 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэл гаргасан өдрөөр буюу 2020.10.29-ны өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү. Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц Ү-*******5 улсын дугаартай Өмнөговь Д тоот 1 өрөө орон сууц, Тоуоtа Alphard суудлын автомашин улсын дугаар ӨМҮ, арлын №АТН , 5-н ханатай гэр, дөрвөн ханатай гэр гал тогооны тавилга, 32-инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т******* банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нараас үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 18 897 761.52 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон, мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж, зээлдэгч ирж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа талаар удаа, дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлб******* хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 568 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй өдрөөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж өгнө үү.
Зээлийн барьцаанд тавьсан Орон сууц Ү-*******5 улсын дугаартай Өмнөговь Д тоот 1 өрөө орон сууц, Тоуоta Аlphard суудлын автомашин Улсын дугаар ӨМҮ, Арлын №АТН, 5-н ханатай гэр, 4-н ханатай гэр, Гал тогооны тавилга, 32-инч зурагт, Хивс, Хөргөгч, 4-н тал хашаа, Буйдан, Бараа материал зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Тус нэхэмжлэлийг анх 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Үүнд: Зээлийн үндсэн ******* үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт төлөх дүн 15 962 719.01 төгрөг байсан. Шүүхийн шийдвэр эцэслэгдэн гаралгүй өдийг хүрсэн. Энэ нь зээлийн гэрээний хугацаа цуцлагдахгүй үргэлжилж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бодогдож байгаа билээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн хүү 2 767 431.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167 610.55 төгрөг нийт 2 935 042.51 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь буюу 2020 оны 10 сарын 29-ний өдөр нэхэмжилсэн 15 962 719.01 төгрөг дээр 2 935 042.51 төгрөг нэмэгдүүлж нийт 18 897 761.52 төгрөг болно.
Иймд зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нараас дээр дурдагдсан үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 18 897 761.52 төгрөгийн төлбөр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээний хугацааг, хугацаанаас нь өмнө цуцлуулах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн өдрөөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж, зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Н******* болон хамтран зээлдэгч П.О******* нар нь Т******* банк ХХК-ийн Өмнөговь салбартай 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан байдаг. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн бөгөөд зээлээ сар бүр тогтмол төлж байгаад 2020 оны 02 дугаар сараас хугацаа хэтрүүсэн байдаг. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлдээ 15 962 719 төгрөг 01 мөнгө гаргуулах, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байдаг. Зээлийн гэрээ анх байгуулагдахдаа 2018 онд байгуулагдсан бөгөөд одоо зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Тиймээс шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй болохоор зээлийн гэрээ үргэлжилж байгаа тул 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингэхдээ нотлох баримт гаргаж өгсөн байгаа. Энэ нотлох баримтаас анх хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөгийн хүү бодогдсон, ямар эргэн төлөлт хийсэн бэ гэдгийг харж болно. 18 897 561.52 төгрөг гаргуулах, 2021 оны 09 сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлөөлөгч Ё.Ц*******той санал нэг байна гэв.
Хариуцагч Ч.Н*******, П.О******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ч.Н*******, П.О******* нар Т******* банкнаас 18 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд, сарын 2,1%, жилийн 25.2%-н хүүтэй 40 сарын хугацаатай зээлж, 11 сарын хугацаанд сард 671 000 төгрөгийн төлөлт хийж нийт 9 394 000 төгрөг төлсөн болно. Үлдэгдэл 15 962 717.01 төгрөгийг уг зээлийн барьцаанд байгаа Ү-*******5, № улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаартай 17,95 м2 байрыг хууль бус эзэмшигчдээс суллуулж авч захиран зарцуулан зээлээ төлж дуусгана гэжээ.
Хариуцагч Ч.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны нэхэмжилсэн мөнгийг төлнө. Сүүлийнхийг бол төлөхгүй. Барьцаа хөрөнгийн тухайд үл хөдлөх хөрөнгөөрөө хангуулж болно, хөдлөх хөрөнгөөр хангуулахгүй гэв.
Хариуцагч П.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүүлийн нэхэмжилснийг нь төлөхгүй. Цар тахалтай хэцүү цаг хугацаа хүнд үед ажил зогссон. Дэлхий даяраа ийм байдалд орсон. Манай барьцаа хөрөнгийн газар өөр зээл дээр мөн байсан. Тэр зээлээ төлж дуусаад газрын гэрчилгээгээ авах гэтэл Т******* банк барьцаалчхаад өгөхгүй байгаа. Тэр газраа зараад эргэлтэд оруулах боломж бидэнд байсан. Т******* банк зээлийг нь төлөөд дууссан байхад гэрчилгээг нь өгөхгүй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь хариуцагч Ч.Н*******, П.О******* нарт холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 13 361 278.60 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 39 462.79 төгрөг, нийт 15 962 719.01 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал үндсэн хүү 2 767 431.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167 610.55 төгрөг, нийт 2 935 042.51 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 18 897 761.52 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Нэг талаас Т******* банк ХХК, түүнийг төлөөлж ТБ Өмнөговь салбарын захирал З., нөгөө талаас Ч.Н******* /зээлдэгч/, П.О******* /хамтран үүрэг гүйцэтгэгч/ нар нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр *******4 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 18 000 000 төгрөгийг сарын 2.1, жилийн 25.2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, бараа татан авах, сэлбэг авах зориулалтаар олгохоор тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хэргийн 7-9 дүгээр тал/ болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.
Мөн зээлийн гэрээний 6.2.1-т зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол ...банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж зааснаар харилцан тохиролцжээ.
Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 4 638 721.40 төгрөг, үндсэн хүү 4 783 336.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 836.37 төгрөг, нийт 9 425 894.40 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх ба 2020 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчжээ.
Нэхэмжлэгч нь зээлдэгч Ч.Н*******д зээлийн гэрээний үүрэг биелүүлэх болон нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд хүргүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.
Т******* банк ХХК нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэжээ.
Түүнчлэн талуудын байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх талаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч зээлийн төлбөрийг хариуцагч тус бүрээс шаардаагүйгээс гадна тэдгээрийн тус бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох боломжгүй, Ч.Н*******, П.О******* нар нь зээлийг бүхэлд нь төлөх үүргийг хүлээсэн болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагч Ч.Н*******, П.О******* нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 13 361 278.60 төгрөг, үндсэн хүү 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 462.79 төгрөг, нийт 15 962 719.01 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг болон үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан ба хариуцагч нарын өмгөөлөгчийн зээлийн шимтгэл 180 000 төгрөг суутгаж авсан нь үндэслэлгүй тул төлөх дүнгээс хасуулж тооцуулах тухай тайлбарыг үйлчлүүлэгч нар нь дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 180 000 төгрөгийг зээлийн гэрээнд зааснаар шимтгэл гэж тооцож авсан гэсэн тайлбарыг гаргаж маргаж байна.
Зээлийн гэрээний 2.1.7-д Шимтгэл: Зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авна гэж тохиролцжээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу 18 000 000 төгрөг шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал: Зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт зээлийн хэмжээг 18 000 000 төгрөг байхаар тохиролцож зээлдэгч Ч.Н*******ийн харилцах дансанд бодитоор 18 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 20-ны өдөр шилжүүлсэн болох нь түүний Т******* банк дахь харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Ч.Н******* нь ө******* хүсэл зоригийн дагуу зээлийн шимтгэл 180 000 төгрөгийг гарын үсгээ зурсан төлб******* баримтаар шилжүүлсэн байна. /хх-ийн 177-178 дугаар тал/
Ийнхүү зээлдүүлэгч нь гэрээний дагуу тохирсон 18 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн байх тул шүүх энэ хэмжээгээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.
Иймд зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн байх тул зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ч.Н*******, П.О******* нараас үндсэн зээл 13 361 278.60 төгрөг, үндсэн хүү 2 561 977.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39 462.79 төгрөг, нийт 15 962 719.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* банк ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч тал нь 2021 оны 09 сарын 16-ны өдөр үндсэн хүү 2 767 431.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167 610.55 төгрөг, нийт 2 935 042.51 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, үндэслэлээ шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй өдийг хүрч, зээлийн гэрээний хугацаа цуцлагдахгүй үргэлжилж, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү бодогдсон гэж тайлбарлаж байх боловч шүүх энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Учир нь, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагч нар нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгчийн хариуцлага буюу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцах үндэслэлгүй гэж үзэв.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь хариуцагч Ч.Н*******, П.О******* нарт холбогдуулан Ү-*******5 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, тоотод байрлах 1 өрөө орон сууц, ӨМҮ улсын дугаартай Toyota Alphard суудлын автомашин, таван ханатай гэр, дөрвөн ханатай гэр, гал тогооны тавилга, 32 инч зурагт, хивс, хөргөгч, дөрвөн тал хашаа, буйдан, бараа материал зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т******* банк ХХК болон Ч.Н*******, П.О******* нарын хооронд байгуулагдсан *******4 тоот барьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-*******5 дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, тоотод байрлах 1 өрөө орон сууц, бусад хөдлөх эд хөрөнгүүдээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.
Хэрэгт улсын бүртгэлийн Ү-*******5 дугаарт бүртгэгдсэн, гэрчилгээний дугаартай, С.Ж, П.О, Ж.Э, Ж.А, Ж.О нарын өмчлөлийн Өмнөговь аймаг Даланзадгад сумын 3 дугаар баг, тоотод байрлах 1 өрөө орон сууцны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан байна. /хх-ийн 44 дүгээр тал/
Уг орон сууцны өмчлөгчид болох С.Ж, П.О, Ж.Э, Ж.А, Ж.О нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, ...зээл, барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах... бүрэн эрхийг төлөөлөгч Ч.Н*******д итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 46-48 тал/
Нэхэмжлэгч Т******* банк ХХК нь зөвхөн Ч.Н*******д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг Ч.Н*******, П.О******* нартай байгуулжээ.
Барьцааны гэрээний нэг тал болох барьцаалуулагч П.О*******од дээрх гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахтай холбоотой эрх олгосон хууль ёсны итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа автомашин нь хэний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй, дээрх байдлыг нотолсон баримтыг нэхэмжлэгч талаас ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэж үзэх үндэслэлтэй.
Иймд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байх тул шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А*******д холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т******* банк ХХК болон Ч.Н*******, П.О******* нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан *******4 тоот зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Ч.Н*******, П.О******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 962 719.01 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 2 935 042.51 төгрөг гаргуулах, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А*******д холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 299 673 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Н*******, П.О******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 237 763 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т******* банк ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН