Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2021/00705

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны “Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, .. сумын .. оршин суух, .. регистрийн дугаартай, С овогт Д*******н Д*******н хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 26 003 148 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөнмөрөн, иргэдийн төлөөлөгч Д.Гүндсамба /онлайнаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С /онлайнаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Н /онлайнаар/, прокурор Х.Насанжаргал /онлайнаар/ нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д*******г Д.О, Д.Н, У.А нартай бүлэглэн 2016 оны 12 сарын 07*******ны өдөр ашиг олох мөлжих зорилгоор 18 насанд хүрээгүй С.М*******г хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг нь далимдуулан Баянзүрх дүүргийн 15*******р хорооны нутаг дэвсгэрээс хулгайлан элсүүлж, улмаар Баянзүрх дүүргийн 28*******р хороо 45*******р гудамжны 1594 тоотод орогнуулсан. Мөн 18 насанд хүрээгүй С.М*******г ашиг олох бэлгийн мөлжлөгийн зорилгоор 2016 оны 12 сарын 07*******ны өдрөөс 2017 оны 02 сарын 17*******ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн дамжуулж, бусдад биеийг нь үнэлүүлж, бүлэглэн худалдаалсан. Мөн Д.Н*******той бүлэглэн 2016 оны 12 сарын 07*******ны өдрөөс 2017 оны 02 сарын 16*******ны өдрийн хооронд 18 насанд хүрээгүй С.М*******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал болон эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1*******д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1*******д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5*******д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан Улсын ерөнхий прокурорын газар яллах дүгнэлт үйлдэн 201725010838 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 сарын 07*******ны өдөр хянан хэлэлцээд, 2020/ШЦТ/234 дугаартай тогтоолоор Д.Д*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5*******д заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.23*******д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 сарын 05*******ны өдөр хянан хэлэлцээд, 2020/ДШМ/559 дугаартай магадлалын 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Д*******д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгасугай гэж өөрчлөлт оруулж, 4 дэх заалтаараа Д.Д*******г 126 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласан. Улсын дээд шүүх 2020 оны 07 сарын 10*******ны өдөр хянан хэлэлцээд 412 дугаартай тогтоолоор тогтоол, магадлалыг хэвээр үлдээсэн. Одоо тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. ...ЭХШХШТ хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2*******т заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 1.5*******д заасан ял оногдуулсан, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д заасан ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан үндэслэл тогтоогдож байгаа тул

1. Эд хөрөнгийн хохиролд ЭХШХШТ хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******ийг үндэслэн амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого цагдан хоригдсон 126 хоногийн 2017.10.30*******аас 2017.12.03 хүртэл хоригдсон 38 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 төгрөгөөр тооцон /240 000 /21.5 хоног = нэг өдрийн 11 162 * 38 хоног/ 424 156 төгрөг, 2020.02.07*******оос 2020.05.05 хүртэл хоригдсон 88 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгөөр тооцон /420 000 /21.5 хоног = нэг өдрийн 19 534 * 88 хоног/ 1 718 992 төгрөг, нийт 2 143 148 төгрөг,

2. Эд хөрөнгийн хохиролд ЭХШХШТ хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6*******г үндэслэн баримтаар нотлогдож байгаа хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 10 000 000 төгрөг,

3. Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.2, ЭХШХШТ хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн мөрдөн шалгагдсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 33 сарын хугацаанд орон гэрээсээ хол, өөрийн болон нутаг орныхоо нэр төрийг алдагдуулж, өөрөө болон эцэг эх, гэр бүлийнхэн нь сэтгэлдээ үргэлж айдас түгшүүртэй, нойр хагас, сэтгэл санааны дарамтанд орж, нутаг орныхон, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан, инээд хөөртэй байх боломжийг алдсанаа баримтаар нотлон энэ миний сэтгэл санааны өвдөлт зовиур гэж үзүүлж болохгүй байгаа ч сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг, 33 сараар тооцон тодорхойлж, 13 860 000 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Иргэний хуулийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7*******д заасныг баримтлан төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.     

Нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон учраас өөрт учирсан хохирлоо төрөөс нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Мөн тус хуулийн 48.8.4*******т заасан хугацаанд гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд ИХШХШТХ*******ийн 115.2.1*******д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.       

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Д*******н холбогдсон хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2020/ДШМ/559 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өмгөөллийн хөлс, цагдан хоригдсон болон сэтгэл санааны хохиролд нийт 26 003 148 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нэг өдөр цагдан хоригдсон хоног болон сэтгэл санааны хохирлоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа бөгөөд энэ үнэлгээг юунд үндэслэн гаргасан нь тодорхойгүй байх тул шийдвэрлэх боломжгүй юм. Мөн Улсын дээд шүүхийн 2014 оны 12 сарын 23*******ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах талаар гаргасан зөвлөмжид “ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох” учиртайг анхаарах шаардлагатай. Ихэнх тохиолдолд сарын хөдөлмөрийн хөлсийг 30 хоногт хувааж, нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг тооцож байгаа нь хүсэлт гаргагчийн эрх ашигт хохиролтой болохыг анхаарах нь зүйтэй. Иймд нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг сарын 30 хоногт биш, харин нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж тооцож гаргах нь хуульд нийцэх юм гэсэн зөвлөмж байна. Хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг бэлэн тушааж баримт үйлдсэн байгаа нь төлбөр төлсөн гэдгийг хангалттай нотлохгүй, эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэсэн бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.3*******т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ИХШХШТХ*******ийн 40 дүгээр зүйлийн 40.1*******т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлнэ гэж заасан. Тус хуулийн 40.2*******т нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зохицуулсан. Иймд миний гаргасан тайлбарууд 40.2*******т заасан заалттай нийцэж байгаа. Үүнээс гадна нэхэмжлэгч мөрдөгч, прокурор хууль бус ажиллагаа явуулаагүй, би энэ тухай тайлбартаа яриагүй гэж хэлсэн хирнээ Улсын дээд шүүхийн тайлбартай холбогдуулж, өөрийн гаргасан уг тайлбараа үгүйсгэж яриад байна. Сэтгэл санааны хохирлын хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа өөрийнхөө сэтгэл санааны хохирлын талаар бус эцэг эх, гэр бүл, нутаг орныхоо хүмүүст учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа мэт агуулгатай бичсэн учраас уг нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж тайлбараа гаргаж байна. Иймд ИХШХШТХ*******ийн 155.2.3*******т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Прокурор Х.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д өөрийн сэтгэл санаанд учирсан хохиролд 13 860 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 2 143 148 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Засгийн газрын нөөцийн сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2*******т заасан хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ гэж заасан, энэ хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4*******т Эдийн бус сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан. Мөн Иргэний хуулийн 230.2*******т гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хөрөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг. Үүнээс гадна энэ тухай Иргэний хуулийн 511.1*******т эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээхээр зохицуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тайлбартаа намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр шалгасан, шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан зэрэгт миний сэтгэл санаанд хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тиймээс нэхэмжлэгчийн хохирлын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтаар өөрөө нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч сэтгэл санаанд учирсан гэх 13 860 000 төгрөгийн хохирлоо баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байгаа учраас сэтгэл санаанд учирсан хохирол болох 13 860 000 төгрөгийг олгох үндэслэл байхгүй. Мөн өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн гэж байгаа боловч гэрээтэй холбоотой тухайн мөнгө шилжсэн эсэх нь эргэлзээтэй байна. Мөн О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааг хуулиар олгосон эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн. Ингээд анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өөрийн дотоод итгэлээр тус хэргийг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, хилсээр ямар нэгэн үндэслэлгүй зүйлээр шалгасан, шалгах үедээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Мөн тухайн хэрэгт шалгагдаж байсан этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэлээр буюу нотлох баримтад эргэлзээ төрсөн гэх үндэслэлээр тухайн үед яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Түүнээс биш энэ хүнийг илт хууль бусаар шалгасан зүйл байхгүй. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.2.3*******т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Гүндсамба шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний хувьд хууль, дүрэм журмаа дагаад мөнгө нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөнгө нэхэмжилсэн нь буруу гэж дүгнэлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 26 003 148 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (хх 1*******3 тал)

Нэхэмжлэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол 26 003 148 төгрөгийг Монгол Улсын төрөөс гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1*******д заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 болон 6*******д заасан хугацааны дотор өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт тус тус заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын төрөөс дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно. (хх 39*******57 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ “...ЭХХШ тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2*******т заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 1.5*******д заасан ял оногдуулсан, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1*******д заасан ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан үндэслэл тогтоогдож байгаа тул мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******ийг үндэслэн цагдан хоригдсон 126 хоногийг тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийт 2 143 148 төгрөг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6*******г үндэслэн баримтаар нотлогдож байгаа хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 10 000 000 төгрөг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.2, ЭХХШтХ*******ийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлоо одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгийг 33 сараар тооцон тодорхойлж, 13 860 000 төгрөг, нийт 26 003 148 төгрөгийг Иргэний хуулийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.7*******д заасныг баримтлан төрөөс гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.

Улсын Ерөнхий Прокурорын газраас Д.Д*******г:

******* Д.О, Д.Н, У.А нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 07*******ны өдөр ашиг олох мөлжих зорилгоор 18 насанд хүрээгүй С.М*******г хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, эмзэг байдлыг далимдуулан Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хулгайлан элсүүлж, улмаар Баянзүрх 28 дугаар хороо, 45 дугаар гудамжны 1594 тоотод орогнуулсан,

******* мөн 18 насанд хүрээгүй С.М*******г ашиг олох бэлгийн мөлжлөгийн зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 07*******ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17*******ны өдрийг хүртэл хугацаанд Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээвэрлэн, дамжуулж бусдад биеийг нь үнэлүүлж бүлэглэн хүн худалдаалсан, 

******* Д.О, Д.Н нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 07*******ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16*******ны өдрийн хооронд 18 насанд хүрээгүй С.М*******г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдал болон эрхшээлдээ байгаа байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж хүчиндсэн үйлдэлд тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1*******д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1*******д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5*******д заасан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. (хх 5*******15 тал)

Уг эрүүгийн хэргийг

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 07*******ны өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/234 дүгээр шийтгэх тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1*******д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.5*******д тус тус зааснаар Д.Д*******д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, харин Д.Д*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1*******д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3*******д тус тус заасан “Хүн худалдаалах гэмт хэргийг давтан, насанд хүрээгүй хүнийг бүлэглэн худалдаалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнээс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1*******д зааснаар шүүгдэгч Д.Д*******н цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож (хх 5*******15 тал),

2. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 05*******ны өдөр дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Д.Д, түүний өмгөөлөгч Э.М нарын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2020/ДШМ/559 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07*******ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Улсын Ерөнхий Прокурорын газраас Д.Д*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, тогтоох хэсгээс Д.Д*******д холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Д*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт Д.Д*******г 126 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй суллаж (хх 16*******23 тал),

3. Монгол Улсын Дээд Шүүх 2020 оны 07 дугаар сарын 10*******ны өдөр дээрх магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч, өмгөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд 412 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07*******ны өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоол болон түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийн 559 дүгээр магадлалыг хэвээр үлдээж /хх 24*******27 тал/ тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Д.Д*******н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2*******т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1*******д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулиудад тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Д*******г хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар татан, яллагдагчаар 2017 оны 10 дугаар сарын 30*******ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл 38 хоног /шийтгэх тогтоолд дурдсанаар/, мөн 2020 оны 02 дугаар сарын 07*******ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийг хүртэл 88 хоног, нийт 126 хоног /магадлалд дурдсанаар/ цагдан хорьсны улмаас түүнд учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорыг 26 003 148 төгрөг гэж тодорхойлохдоо хууль бусаар цагдан хоригдсон хоногийг тухай тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 болон 420 000 төгрөгөөр тус тус тооцон 2 143 148 төгрөг, сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 10 000 000 төгрөг гэж тус тус хувааж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Д*******н хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч Д.Д нь дээрх эрүүгийн хэрэгт нийт 126 хоног цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцон олгох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д*******н:

******* 2017 оны 10 дугаар сарын 30*******ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 03*******ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 38 хоног /шийтгэх тогтоолд дурдсанаар/*******ийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 000 төгрөгийг нэг сард ногдох ажлын 20,8 хоногт хуваахад /240 000:20,8/ нэг хоногт 11 538,4 төгрөг ногдож байх ба үүнийг цагдан хоригдсон 38 хоногт үржүүлж 438 459,2 /11538,4 х 38/ төгрөг,

******* 2020 оны 02 дугаар сарын 07*******ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05*******ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 88 хоногийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 000 төгрөгийг нэг сард ногдох ажлын 20,8 хоногт хуваахад /420 000 : 20,8/ нэг хоногт 20 192,3 төгрөг ногдож байх ба үүнийг цагдан хоригдсон 88 хоногт үржүүлж 1 776 922,4 /20192,3 х 88/ төгрөг, нийт 2 215 381,5 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Д*******н хууль бусаар цагдан хоригдсон нийт 126 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2 143 148 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэгчийн цагдан хоригдсон нийт хоногийг тухай тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход нийт 2 215 381,5 төгрөг болж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасны дагуу энэ мөнгийг бодож олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

2. Нэхэмжлэгч Д.Д нь эрүүгийн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн өмгөөлөгчөөр Э.М*******г сонгон авч, тэд 2018 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”*******г бичгээр байгуулсан байх ба тохиролцсны дагуу өмгөөлөгч нь Д.Д*******д холбогдох эрүүгийн 201725010838 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаануудад оролцсон болох нь, мөн нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд нийт 10 000 000 төгрөгийг өмгөөлөгч Э.М*******н Хаан банк дахь харилцах .. тоот дансанд шилжүүлсэн болох нь тус тус хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 5*******36 тал)

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6*******д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Д.Д нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар 126 хоног хууль бусаар цагдан хоригдсон, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах хүртэл хугацаанд гэр орноосоо хол Улаанбаатар хотод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон 33 сарын хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон эдийн бус хохирлоо одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөгийг 33 сараар тооцон тодорхойлж, нийт 13 860 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд зааснаар хохирогч эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх тухай зохицуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сэтгэл санааны хохиролд 13 860 000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч 33 сар буюу 2 жил 8 сар 18 хоногийн хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн үүдийг сахиж, гэр орноосоо хол байх энэ хугацаанд сэтгэл зүйн хувьд таатай байсан гэж хэн ч дүгнэхгүй. Тэр ч бүү хэл хорих 409 дүгээр ангид эрхээ хязгаарлуулсан хүний сэтгэл зүй яаж тогтвортой байх юм бэ. Үүнийг баримтаар нотлох боломжгүй...” гэж тайлбарлаж тухайн учирсан бодит хохиролд холбогдох баримтаа гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

Түүнчлэн сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 13 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Н болон төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Х.Насанжаргал нар шүүх хуралдаанд “...эрүүгийн хэргийн тухайд хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл мөрдөгч, прокурор мөрдөн шалгах ажиллагааг хуулиар олгосон эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн өөрийн дотоод итгэлээр тус хэргийг шийдвэрлэсэн. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн, хилсээр ямар нэгэн үндэслэлгүй зүйлээр шалгасан, шалгах үедээ хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Мөн тухайн хэрэгт шалгагдаж байсан этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэлээр буюу нотлох баримтад эргэлзээ төрсөн гэх үндэслэлээр тухайн үед яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Түүнээс биш энэ хүнийг илт хууль бусаар шалгасан зүйл байхгүй...” гэж тайлбарладаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14*******т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1*******д хууль зөрчсөн ажиллагааны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарах тул энэ талаарх гуравдагч этгээдийн төлөөлөгч болон прокурорын тайлбар, мөн иргэдийн төлөөлөгч Д.Гүндсамбуугийн шүүх хуралдаанд гаргасан “...Миний хувьд хууль дүрэм журмаа дагаад мөнгө нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөнгө нэхэмжилсэн нь буруу...” гэх дүгнэлт тус тус үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөрт 2 215 381,5 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 10 000 000 төгрөг, нийт 12 215 381,5 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 787 766,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, Т.Г нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч тэд шүүх хуралдаанд ирээгүй ба шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Н нь “...Л.Х, Т.Г бид 3*******ын байр суурь ижил тул тэднийг шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү...” хүсэлтийг гаргаж байна.

Шүүх талуудын шүүх хуралдаанд гаргасан “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Х, Т.Г нарыг шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлт болон чөлөөлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн санал зэргийг үндэслэн тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 12 215 381,5 /арван хоёр сая хоёр зуун арван таван мянга гурван зуун наян нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 787 766,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9*******д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА

                                                                                                      ШҮҮГЧИД                                                               С.ГАНЧИМЭГ

                                                                                                                                                                                      Т.БАЙГАЛМАА