Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2021/00715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа лж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын ******* дүгээр баг, ************** дүгээр байрны ******* тоотод оршин суух, ХЗ6601086******* регистрийн дугаартай, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 7 дугаар баг, Дорнод аймгийн ******* д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6 74******* 030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Чинзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Б.Уугансүрэн /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас Дорнод аймгийн ******* даргын 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Б/3******* тоот захирамжаар чөлөөлөгдсөн. Шүүхэд ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр ажилд маань эгүүлэн тогтоосон. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 15 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 585 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хэрлэн сумын ******* даргын 2020 оны 08 сарын 18-ны өдрийн Б/14 тоот захирамж гарч, үүрэгт ажлаа 2020 оны 0******* сарын 02-ны өдөр хүлээн авсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс үүрэгт ажилдаа томилогдсон 2020 оны 0******* сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс 6 74******* 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* ******* нь Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Ингээд энэ талаар гомдлоо шүүхэд гаргаж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байгаа. Хариуцагч талаас гомдол гаргаж давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээр энэ асуудал хэлэлцэгдэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингээд 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрөөр эргээд ажилдаа томилогдон ажилласан. Хэрлэн сумын ******* даргын захирамжаар ажилдаа томилогдсон байгаа. Үүрэгт ажилдаа томилогдох хүртэлх хугацааны буюу 107 хоногийн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж хүссэн байгаа. Мөн нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уугансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 178 дугаар тогтоолыг үндэслэсэн тул аймгийн ******* даргын шууд буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Учир нь ...Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь Дорнод аймгийн нутгийн захиргааны байгууллагад хяналт шалгалт хийж ...түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул ажлын байранд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулж, хууль тогтоомжийн дагуу нөхөх арга хэмжээ авахыг даалгасан тухай 2017 оны 178 дугаар тогтоолыг Дорнод аймаг дахь Төрийн албаны Салбар зөвлөлд ирүүлсэн болно. Мөн аймгийн ******* болон түүний ажлын алба нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тус тус зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргаж, төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлдэг. Иргэн Б.*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн тул тухайн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Аймгийн ******* нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан, хуулийг хэрэгжүүлж ажилласан байгаа. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолд Төрийн үйлчилгээний албан тушаалтныг сонгон шалгаруулах журмыг зааж өгсөн байдаг. Үүний дагуу ажилласан гэж үзэж байгаа. Шийдвэр гаргахдаа хуулийг баримталж, дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэсэн. Төрийн албаны зөвлөлөөс Дорнод аймагт хяналт шалгалт хийсэн. Ингэхдээ түр орлон гүйцэтгэх журмыг буруу хэрэглэж байгаа талаар алдааг олж илрүүлэн, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлыг буруу томилсон байна, иймээс ажлаас чөлөөлөх үүрэг даалгаврыг өгч байсан. Өнөөдрийн байдлаар дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр хандсан. Үүнд: Сонгон шалгаруулалтын хамгийн өндөр оноо авсан иргэнийг ажилд томилох тухай заасан байсан. Уг албан бичгийг үндэслэн Аймгийн ******* нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б/40 тоот захирамжийг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу мэргэжил арга зүйгээр хангах үүрэгтэй. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн ******* д өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрх хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж шийдвэр гаргасан. Аймгийн ******* даргын зүгээс албан үүргээ зөрчсөн шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Дорнод аймгийн ******* д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6 74******* 030 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцсон болно. (хх 1-2 тал)

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ маргаан нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах талаар хэлэлцэж байгаа маргаан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. Хууль зөрчсөн асуудал, акттай холбоотой ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй... гэж тайлбарлаж,

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...Аймгийн ******* даргын зүгээс албан үүргээ зөрчсөн шийдвэр гаргаагүй. Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн тул тухайн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж маргадаг.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймгийн ******* даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар захирамжаар Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/3******* дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч Б.******* нь үндэслэлгүй гэж үзэн Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 384 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.*******ийг Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаа /201*******.01.01-2020.03.27-ны өдрийг хүртэлх/-ны олговорт ******* 226 503 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчид олгох ******* 226 503 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгон шийдвэрлэжээ. (хх 5-18 тал)

Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлал, Улсын дээд шүүх 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 585 дугаар тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. (хх 1*******-24 тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч нь Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг эс биелүүлж байсан байх ба нэхэмжлэгч Б.*******ийг Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд нь Хэрлэн сумын ******* 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр эгүүлэн томилсон Б/14 дүгээр тушаал гаргасан байх боловч нэхэмжлэгч нь үүрэгт ажлаа 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр албан ёсоор хүлээж авсан байна. Энэ үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй болно. (хх 25-26 тал)

Нэхэмжлэгч Б.******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэр гарсан өдрөөс хойш үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд энэ талаарх маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар тус шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Б.*******т анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6 74******* 030 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож гаргахдаа сарын үндсэн цалин *******64 8************** төгрөг, үүн дээр Төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэл /241 225 төгрөг/ болон Засгийн газрын *******0 дүгээр тогтоолоор олгодог 10 хувийн нэмэгдэл /*******6 4*******0 төгрөг/ зэргийг тус тус нэмж тооцон хариуцагчаас шаардсан байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.*******ийн ажиллаж байсан 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад авсан нийт 2 113 145 төгрөгийн цалинг тухайн 10-12 саруудад нэхэмжлэгчийн ажилласан хоног болох нийт 47 хоногт хувааж 1 өдрийн дундаж цалин хөлсийг 44 *******60,53 төгрөг гэж тодорхойлон тооцжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас *******дэг тул нэхэмжлэгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын 107 хоногийг 1 өдрийн дундаж цалин хөлс 44 *******60,53 төгрөгөөр үржүүлэхэд 4 810 776.71 төгрөг болж байх бөгөөд үүн дээр түүний авах байсан нэмэгдлүүдийг дээрх хугацаанд ногдох хэмжээгээр тооцож олгох нь зүйтэй гэж үзэж, Төрийн алба хаасан хугацааны 25 хувийн нэмэгдэлд нийт 1 24******* *******83 төгрөг, мөн Засгийн газрын *******0 дүгээр тогтоолоор олгодог 10 хувийн нэмэгдэлд нийт 4************** 1******* төгрөг тус тус нэмж тооцон нэхэмжлэгч Б.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын нийт дүн 6 55******* 875,71 төгрөг болж байна.

Хариуцагчийн төлөөлөгч ...Төрийн албаны зөвлөлөөс аймгийн ******* д өгсөн үүрэг чиглэлийн дагуу эрх хэмжээний хүрээнд албан үүргээ гүйцэтгэж шийдвэр гаргасан. Аймгийн ******* даргын зүгээс албан үүргээ зөрчсөн шийдвэр гаргаагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг боловч энэ шүүх хуралдаанаар ажилтныг үүрэгт ажлаас нь халсан шийдвэрийн үндэслэлийг хянах боломжгүй бөгөөд энэ талаарх маргааныг өмнө нь 3 шатны шүүх хянаж хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Дорнод аймгийн ******* даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 6 55******* 875,71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18******* 154,2******* төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6 55******* 875,71 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам /2020 оны 03 дугаар сарын 27ы өдрөөс 2020 оны 0******* дүгээр сарын 02-ны өдрийн хүртэлх/ шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 *******34 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* даргаас улсын тэмдэгтийн хураамжид 11******* *******08 /6 55******* 875,71 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Б.******* ...Шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү. Өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралдаанд оролцоно... гэсэн хүсэлт /хх 68 тал/-ийг бичгээр ирүүлж, харин хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүй тус тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа ...Ирээгүй оролцогч нартай холбоотой тусгайлан гаргах саналгүй. Шүүх хуралдааныг үргэлжлүүлье... гэсэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Уугансүрэн ...Д.Эрдэнэбилэг төлөөлөгчийг чөлөөлж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй. Би өөрөө дангаар шүүх хуралдаанд оролцох боломжтой. Нэхэмжлэгчийг заавал оролцуулах шаардлагагүй... гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, санал зэргийг үндэслэн нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.Эрдэнэбилэг нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* даргаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6 55******* 875.71 /зургаан сая таван зуун тавин есөн мянга найман зуун далан таван төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18******* 154,2******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 6 55******* 875.71 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 *******34 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 11******* *******08 /нэг зуун арван есөн мянга есөн зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 11*******.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА