Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/01870

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, *******-р хороо, ******* улирлын цэцэрлэг, -р байр, тоотод оршин суух, Сгийн Д*******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б дүүрэг, -р хороо, 1-р хороолол, Н гудамж, -р байр, *******8 тоотод оршин суух, Дын Ж*******д /РД: *******/ холбогдох

51.*******50.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Д******* нь 2018 оны 2 сарын 19-ний өдөр өөрийн танил Д.Ж*******тэй Экскаватор түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн УН улсын дугаартай, хьюндай маркийн NB арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, *******280************** дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, экскаваторыг түрээслүүлсэн.

Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 2 сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байсан бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр нь *******0.000.000 төгрөг байхаар тохирсон.

Д.Ж******* нь уг экскаваторыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Дөхөмийн уурхай нэртэй алтны уурхайд газар шороо ухах зорилгоор түрээслэсэн бөгөөд эхний 1 сарын түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн.

2 дахь сарын түрээсийн төлбөрөөс 7.700.000 төгрөг дутуу, дахь сарын түрээсийн төлбөрөөс 26.600.000 төгрөг тус тус дутуу төлсөн бөгөөд нийт *******.00.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй ба дутуу түрээсийн төлбөрөө 2018 оны 6 сард багтаан төлж барагдуулна гэдгээ өөрийн гараар бичиж өгсөн.

Гэрээний дагуу 2018 оны 5 сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан дараагийн сарын түрээсийн төлбөрөөс эхлээд огт түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд энэ хугацаанд уурхай ажиллаагүй тул экскаватор сул зогсолттой байсан гэсэн ба гэрээний хугацаа дуусмагц 2018 оны 8 сарын 28-ны өдөр экскаватораа уурхайгаас буцаан татаж авсан.

Уг өдрөөс хойш Д.Ж*******гээс өмнөх саруудын үлдэгдэл түрээсийн төлбөрийг нэхсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд сул зогсолттой байсан үеийнх нь түрээсийн төлбөрийг огт нэхэмжлээгүй.

Экскаватор түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ-ний .*******-д зааснаар Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж талууд тохирсон.

1 хоногийн алдангийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцоход *******.00.000/*0,5 хувь=171.500 төгрөг болж байна.

Түрээсийн төлбөр төлөх ёстой байсан 2018 оны 5 сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 сарын 1*******-ний өдрийг хүртэл тооцоход хуанлийн 888 хоног буюу 888*171.500 төгрөг=*******2.292.000 төгрөгийн алдангийг түрээслэгч тал төлөхөөр байна.

Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл *******.00.000 төгрөг, алданги 17.*******0.000 төгрөг, нийт 51.*******50.000 төгрөгийг хариуцагч Д.Ж*******гээс гаргуулж өгнө үү.

Өмнө нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг Х******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган шүүхийн шийдвэрийн дагуу Б дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.Ж*******г эрэн сурвалжилж хаяг, утсыг нь тогтоосон болно гэв.

Хариуцагч Д.Ж*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Д*******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2018 оны 1 сарын 19-ний өдөр иргэн Ч.Ттай экскаватор түрээслэхээр тохиролцож түүнд 7.000.000 төгрөг өгсөн. Ингээд техникийг түрээслэхээр хөдөө аваад очиход гэнэт түрээсийн механизмын эзэн С.Д******* гэж хүн гарч ирсэн.

Ч.Ттай ярьж юу болоод байгааг тодруулан чиний экскаватор биз дээ, С.Д******* гэж хүн гэрээ хийнэ гэж байна гэхэд зүгээр, наад техникийг чинь би энэ хүнээс худалдаж авсан. Одоохондоо С.Д*******ын нэр дээр байгаа учраас чи гэрээг нөхөөд байгуулчих, түрээсийг ажилласан өдрөөр нь тооцох хэвээрээ, санаа зоволтгүй, надад мөнгө өгч байгаа гэж ойлгоорой гэсэн.

Ингээд 2018 оны 2 сарын 2-ны өдөр гэрээ байгуулна гэж уулзахад гэрээний огноог нь 2018 оны 1 сарын -ны өдөр гэж бичээд нөхөн гэрээ байгуулсан.

Түрээсийн механизмыг 2018 оны 2 сард аваад эвдрэлтэй гээд ажиллаагүй бөгөөд энэ талаар Ч.Т сайн мэдэж байгаа. 2018 оны сарын 1-ний өдрөөс 2018 оны ******* сарын 2*******-ний хооронд ажилласан.

Ажилласан хугацаанд С.Д*******ад 7.000.000 төгрөг, 2018 оны ******* сарын 21-ний өдөр 0.000.000 төгрөг тус тус өгснөөс гадна 2018 оны 5 сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгөөр мотор авсан.

Иймд үндэслэлгүй нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг нөхөж байгуулсан, түрээсийн механизм бодит байдал дээр Ч.Т гэж хүнийх учраас түүнтэй хийсэн хэлцлийн дагуу төлбөрөө төлсөн гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д******* нь хариуцагч Д.Ж*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 51.*******50.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

/Түрээсийн төлбөр *******.00.000 төгрөг, алданги 17.*******0.000 төгрөг/

Хариуцагч Д.Ж******* нь нэхэмжлэгч С.Д*******тай 2018 оны 2 сарын 19-ний өдөр Экскаватор түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан түрээслэгч Д.Ж******* нь түрээслүүлэгч С.Д*******ын өмчлөлийн гэх УН улсын дугаар бүхий хьюндай маркийн, NB арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 0*******280************** дугаар бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, экскаваторыг 2018 оны 2 сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар түрээслэхээр харилцан тохирсон ба тэдгээрт нотариатч гэрээний агуулга, үр дагаврыг тайлбарлан өгч үүнийгээ баталгаажуулсан байна.

Дээрхи гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн ******* дүгээр тал/

Хариуцагч Д.Ж******* уг гэрээг нөхөн байгуулсан хэмээн тайлбарлан 2018 оны 1 сарын -ны өдөр С.Д*******тай байгуулсан гэх УН улсын дугаар бүхий хьюндай маркийн, NB арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 0*******280************** дугаар бүхий тээврийн хэрэгслийг түрээслүүлэх гэрээний хуулбарыг ирүүлсэн ба уг гэрээнд гэрээний үргэлжлэх хугацаа болон бусад нөхцлүүдийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, мөн түрээсийн тоног төхөөрөмж болох экскаваторыг түрээслэгч Д.Ж*******д 2018 оны 1 сарын 2-ны өдөр шилжүүлнэ гэжээ.

Дээрхи байдлаас дүгнэж үзэхэд талууд түрээсийн гэрээний нөхцлийн талаар урьдчилан тохиролцон хожим 2018 оны 2 сарын 19-ний өдөр уг гэрээний нөхцлүүдийг тохиролцон тогтоон үүнийгээ баталгаажуулан гэрээгээ байгуулсан гэж үзэхээр байна.

/ХХ-ийн *******1-*******2 дугаар тал/

УН улсын дугаар бүхий хьюндай маркийн, NB арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 0*******280************** дугаар бүхий тээврийн хэрэгсэл нь 2017 оны ******* сарын -ны өдрөөс 2020 оны ******* сарын *******-ны өдрийн хооронд нэхэмжлэгч С.Д*******ын өмчлөлд бүртгэлтэй байсан нь Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2021 оны 6 сарын -ны өдрийн лавлагаагаар тогтоогдсон ба техникийг түрээслэх үед уг экскаватор нь нэхэмжлэгч С.Д*******ын өмчлөлд байсан нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон тул тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй.

/ХХ-ийн 27, 28 дугаар хуудасны ар тал/

Ч.Т нь 2021 оны 6 сарын 11-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ нэхэмжлэгч С.Д*******ад 2017 онд урьдчилгаа 77.000.000 төгрөгийг өгч дээрх экскаваторыг лизингээр авахаар аман хэлбэрээр тохирч захиалсан хэмээн мэдүүлсэн ба Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ хэмээн зааснаас гадна уг 5*******7 УН дугаартай техникийг тэрээр С.Д*******аас худалдан авахаар тохирсон эсэх нь тодорхойгүй тул Ч.Тыг 2018 оны 2 сарын 19-ний өдрийн гэрээний дагуу түрээслэсэн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний ******* дүгээр зүйлийн *******.1-т Түрээслүүлэгч нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтанд 2018 оны 2 сарын 6-ны өдөр шилжүүлсэн ... гэж зааснаас үзэхэд хариуцагч талын түрээсийн техник 2018 оны 2 сард эвдрэлтэй байсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх ба мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.*******-т ... Техникээс эвдрэл гэмтэл хамаарч оператор ажиллаагүй цагийн хөлсийг түрээсийн төлбөрөөс хасч тооцно гэж заасан ба энэ нь баримтаар тогтоогдоогүй.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т Талууд харилцан зөвшилцөж сарын төлбөр *******0.000.000 төгрөг байхаар тохиролцсон ба төлбөрийг сараар төлнө,

2.-т Төлбөр төлөх нөхцөл: Төлбөрийг 0 хоногоор төлнө,

2.*******-т Төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлнө. Хаан банкны 50**************610 тоот дансаар төлнө,

.*******-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заажээ.

Хаан банк дахь 50**************610 тоот данс нэхэмжлэгч С.Д*******ын, 5*******507171******* тоот данс хариуцагч Д.Ж*******гийн эзэмшлийн данс болох нь Хаан банк дахь данснуудын хуулгаар тогтоогдсоныг дурдлаа.

/ХХ-ийн -26, *******-*******6 дугаар тал/

Нэхэмжлэгч С.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Гэрээний дагуу 2018 оны 5 сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан дараа сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй, уг хугацаанд уурхай ажиллаагүй, экскаватор сул зогсолттой байсан, сул зогсолттой байсан үеийн төлбөрийг огт нэхэмжлэхгүй байгаа гэсэн болохыг дурдлаа.

Түрээслэгч тал түрээсийн гэрээний эхний сарын төлбөр *******0.000.000 төгрөгийг төлсөн талаар түрээслүүлэгч маргаагүй ба 2 дахь сарын төлбөрөөс 7.700.000 төгрөг, дахь сарын төлбөрөөс 26.600.000 төгрөг төлөөгүй бөгөөд уг *******.00.000 төгрөгийг хариуцагч Д.Ж******* 2018 оны 6 сардаа багтаан төлнө хэмээн түрээслэгч буюу нэхэмжлэгч С.Д*******ад хүсэлтээ бичгээр гаргаж байсан ба уг баталгаа бичгийн талаар хариуцагч тал маргаагүй.

/ХХ-ийн 5, -26, *******-*******5 дугаар тал/

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч С.Д******* түрээсийн төлбөрөө төлөөгүй түрээслэгч Д.Ж*******гээс төлбөрөө шаардсан нь үндэслэлтэй.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

22 дугаар зүйлийн 22.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

2.*******-т Төлбөрийг сар бүрийн 10-ны дотор төлнө. Хаан банкны 50**************610 тоот дансаар төлнө,

.*******-т Түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж тус тус заасны дагуу түрээслүүлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй түрээслэгчээс алданги шаардах эрхтэй.

2018 оны 2 сарын өдрийн 19-ний түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслэгч Д.Ж******* нь түрээсийн төлбөр *******.00.000 төгрөг, алданги 17.*******0.000 төгрөг, нийт 51.*******50.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.*******-т заасныг баримтлан хариуцагч Д.Ж*******гээс 51.*******50.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д*******ад олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.1, 116, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 22 дугаар зүйлийн 22.*******-т заасныг баримтлан хариуцагч Д.Ж*******гээс 51.*******50.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д*******ад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Д*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн **************.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ж*******гээс **************.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Д*******ад олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН