Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/02314

 

2021 09 23 184/ШШ2021/02314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* аймаг, Жаргалант сум, 1 баг, ******* ******* 0 тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 22 дугаар хороо, ******* 1 гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД:/

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 110 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагч С., хариуцагчийн өмгөөлөгч Г.Тамир, Ц.Баяртогтох, Б.Даваажанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь Монгол улсын Засгийн газартай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл-ийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулсан ХХК-ийн туслан гүйцэтгэгч ХХК-ийн захирал С. гэгчтэй уулзаж уг компанийн барих байсан ******* дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 2 200 000 000 төгрөгөөр барихаар 2017 оны 05 сарын 31-ний өдөр 72 тоот Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Гэрээгээр барилгын ажлыг манай компани туслан гүйцэтгэх, шаардлагатай санхүүжилтийг гүйцэтгэгч ХХК, захиалагч булсс ХХК хариуцан гаргахаар тохиролцсон. Гэрээ байгуулах үед ХХК-ийн захирал С. тендерийн баталгаанд нийт төсвийн 5 хувь буюу 110 000 000 төгрөг байршуулах шаардлага тавьсан. Бид гэрээ байгуулсан өдрөө бусдаас зээл авч С.ийн өгсөн Хаан банкны данс руу 110 000 000 төгрөгийг ******* ******* ХХК-ийн инженер Ё.Очирчуулганы дансаар шилжүүлсэн бөгөөд шилжүүлэх үед С.ийн өгсөн Хаан банкны данс нь түүний хувийн данс гэдгийг мэдээд түүнээс тодруулж асуухад тэрээр асуудал байхгүй гэсний дагуу гэрээ байгуулахын тулд аргагүйн эрхэнд шилжүүлсэн. Ажлаа эхлэхэд дээрх компаниуд хөрөнгөө өөрсдөө гаргаад барилгын ажлаа эхлүүлж бай, хөрөнгө оруулалтыг нөхөж олгоно гэсний дагуу манай компани өөрийн нөөц боломж, банк, банк бусын зээлээр 1 056 000 000 төгрөгийн хөрөнгө гаргаж барилгын ажлыг 30 хувийн гүйцэтгэлтэй болгоод ажил зогсоод байна. Хөрөнгө оруулалт хийх үүргээ зөрчсөн учир манай компани тендерийн баталгаанд тавьсан 110 000 000 төгрөг өгөхийг ХХК-аас шаардахад манай тендерийн баталгаанд шилжүүлсэн мөнгийг уг компанийн захирал С. хувьдаа завшиж, үрэгдүүлсэн байсан. Энэ асуудлыг бид цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж, араас нь 1 жил 6 сар хөөцөлдсөн боловч Сүхбаатар дүүргийн Прокурорын газар хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул иргэний шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлэхэд хүрлээ. Анх "******* *******" ХХК нь С.д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч хуульд заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан хариуцагч С.ээс 110 000 000 төгрөг гаргуулах гэж өөрчилсөн.

"******* *******" ХХК 2017 онд С.тэй уулзахад тэрээр Концессын гэрээ үзүүлсэн ба бид концесс эзэмшигчийн хөрөнгөөр барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн ойлголтоор уг ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Тухайн үед концесс эзэмшигч нь " " ХХК байсан. Манай компани энэ ажлыг анх авахдаа захиалагч нь " эдукэйшн" ХХК, туслан гүйцэтгэгч нь "" ХХК гэж ойлгосон. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т хөрөнгийг үе шаттайгаар буюу 30, 30, 20, 15 хувиар санхүүжүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл 2 200 000 000 төгрөгийг " " ХХК-аар дамжуулан "" ХХК нь "******* *******" ХХК-д олгож, тус хөрөнгөөр "******* *******" ХХК барилга барьж, барилгыг "" ХХК-д хүлээлгэх, "" ХХК цааш нь " " ХХК-д хүлээлгэж, тооцоогоо хийх юм байна гэсэн ойлголтоор гэрээ байгуулсан. Гэрээний дагуу "" ХХК-аас хөрөнгө оруулалтыг шаардаж эхлэхэд манай компанид хамааралгүй, концесс эзэмшигч нь " " ХХК гэдэг асуудал яригдаж, судлаад үзтэл " " ХХК нь туслан гүйцэтгэгч "" ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй байсан. Өөрөөр хэлбэл "" ХХК нь " " ХХК-ийн өмнөөс "******* *******" ХХК-тай харилцах ямар нэгэн эрхгүй байсан. "" ХХК нь концесс эзэмшигч бус тул "******* *******" ХХК-д хөрөнгө оруулах, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах эрхгүй байсан. Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т концесс эзэмшигч туслан гүйцэтгэгч шалгаруулж болно, 32 дугаар зүйлийн 32.1-т концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж зааснаар концесс эзэмшигч нь " " ХХК, эрх бүхий этгээд нь Үндэсний хөрөнгө оруулалтын газар бөгөөд " " ХХК, Засгийн газартай зөвшилцөж, барилга барих эрхийг шилжүүлсэн талаар ямар ч гэрээ байхгүй, Концессын тухай хуульд заасан харилцаа бий болоогүй учир "" ХХК буюу С. нь "******* *******" ХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй. 2019 оны 06 сарын 19-ний өдөр Засгийн газрын 240 дүгээр тогтоолоор Концессын гэрээ цуцлагдсан. Ингээд "******* *******" ХХК нь өөрийнхөө хөрөнгөөр 40, 50 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьсан атал "" ХХК нь өөрт хамааралгүй, " " ХХК-ийн концессын гэрээ нь хүчингүй болж, дунд нь манай компани хохирлоо. Би " " ХХК-ийн захирал С.Үүрцайхыг эрүүгийн хэрэгт өмгөөлж байсны хувьд сайн мэднэ, түүний буруутай, хууль бус ажиллагаанаас болж ийм асуудал үүссэн. С.ийн зуучлалын гэрээ байгуулж дундаас нь зуучилсны хөлсөө авсан гэх тайлбар Концессын тухай хуульд нийцсэн байх ёстой. Хариуцагч нь өөрийн хувийн дансаар 110 000 000 төгрөгийг хүлээж авсантайгаа маргахгүй, "" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.т 72 000 000 төгрөг өгсөн гэдгээ тайлбарлаж байна.

Хамгийн гол нь барилгын ажил гүйцэтгэх гэрээнд концесс эзэмшигч гарын үсэг зурж, баталгаажуулаагүйд оршино. " " ХХК-ийн захирал С.Үүрцайх нь туслан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрхийг "" ХХК-д олгосноос бус "" ХХК-д туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, гүйцэтгэлийн баталгааг өөртөө авах эрхийг олгоогүй. "******* *******" ХХК болон С. нарын хооронд 110 000 000 төгрөг шилжүүлэх үүрэг үүсээгүй, харин "******* *******" ХХК нь гэрээний дагуу " " ХХК-ийн дансанд 5 хувийг шилжүүлэх үүрэгтэй байсныг С. нь далимдуулж 110 000 000 төгрөгийг хувьдаа завшсан. Тиймээс хууль бусаар олж авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн С.ээс 110 000 000 төгрөгийг гаргуулж, "******* *******" ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХХК-ийн барилга хариуцсан захирлаар ажиллах байх үед 2015 оны 02 сарын 18-ны өдөр Засгийн газар болон ХХК-ийн хооронд концессын гэрээ байгуулагдсан. ХХК-ийн Ерөнхий захирал С.Үүрцайх нь гэрээний дагуу ******* дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт барих 280 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 2 200 000 000 төгрөгөөр гүйцэтгэх ажлыг би чамд цалин хөлс өгч чадахгүй байгаа учраас танай ХХК-д энэ ажлыг хийж гүйцэтгэх эрх өгье гэх санал тавьсан.

Би тухайн үед ХХК-ийн 50 хувийн хувьцааг, Д. 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан, С.Үүрцайхын ажлын саналын талаар Д.тай ярилцаж, саналыг хүлээн авч, ХХК нь ХХК-тай 2017 оны 06 сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ /туслан гүйцэтгэгчийн гэрээ/ байгуулсан. Гэтэл манай ХХК нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд санхүүгийн хувьд боломжгүй, мөнгөгүй, санхүүжилт хайгаад олоогүй учир Д. бид санхүүжилт олж чадахгүй байгаа юм чинь өөр санхүүгийн хувьд боломжтой, мөнгөтэй компанид авсан ажлаа зарахаар тохиролцож, 2017 онд миний танил Я.Хоролоор дамжуулан ******* ******* ХХК-ийн захирал Н.Бадрахтай уулзахад тэрээр барилгын ажлыг авах санал тавьсан. Тэгэхээр нь би барилгын ажлын бичиг, баримтыг үзүүлж, энэ ажлыг шилжүүлж өгч болно, би ХХК-ийн барилга хариуцсан захирал, манай ХХК-д энэ тендерийн ажлыг хийж гүйцэтгэх эрх нь байгаа, гэхдээ эхлээд 2 200 000 000 төгрөгийн тендерийн ажлаа шууд танай компанид шилжүүлэх учраас ажил шилжүүлж өгсний хөлсөнд ажлын 5 хувь буюу 110 000 000 төгрөг авна, 110 000 000 төгрөг өгсөн тохиолдолд би ХХК-ийн барилга хариуцсан захирлын хувьд танай компанитай барилга барих гэрээг хийснээр танай компанид ажлил гүйцэтгэх эрх үүснэ гэж хэлсэн. Үүнийг Н.Бадрах зөвшөөрч ажил шилжүүлж авсан хөлс 110 000 000 төгрөгөө шилжүүлээд дараа нь гэрээ байгуулахаар болж ******* ******* ХХК-аас 110 000 000 төгрөгийг С. миний данс руу шилжүүлсэн, иймээс харилцаж тохиролцсоны дагуу ******* ******* ХХК нь ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан юм. Б. бид хоёр барилгын ажлаа зарсан 110 000 000 төгрөгөөс 8 000 000 төгрөгийг нь компани олж зуучилсны хөлсөнд Я.Хоролд өгөөд, үлдсэн мөнгөнөөс Д.т 72 000 000 төгрөгийг нь өгсөн. Хэрэв ХХК-д байршуулах ёстой тендерийн баталгааг би авч хувьдаа ашигласан бол надаас энэ мөнгийг шаардах ёстой, гэтэл ийм зүйл байхгүй. Тухайн үед ажлаа шилжүүлж өгөөд л ХХК, ******* ******* ХХК нарын хоорондын харилцаа дуусгавар болсон. Манай компани 2 200 000 000 төгрөгийн ажлаа танихгүй хүнд ямар ч үнэ төлбөргүй шууд өгнө гэж байхгүй, үүнийг хэн хэн нь мэдэж байгаа, тухайн үед ******* ******* ХХК-ийн захирал Бадрах ХХК-ийг огт мэдэхгүй, ямар ч холбоо харилцаа байхгүй байсан. Би тэр үед барилга хариуцсан захирал нь байсан учраас надаар дамжуулж энэ ажлыг олж авсан байдаг. Манай "" ХХК-д олгогдсон ажлыг "******* *******" ХХК-д өгөхөөр тохирсон учраас 110 000 000 төгрөгийг хувийнхаа дансаар авсан. Хэрэв манай компанид 5 хувь өгөхгүй байсан бол би "******* *******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байх байсан. Би "******* *******" ХХК-ийн захирлыг огт танихгүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад анх удаа уулзсан, Н.Бадрахтай гэрээ байгуулснаар миний зуучлалын ажил дууссан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн 110 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч С. хүлээн зөвшөөрөхгүй маргана.

Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Засгийн газрын 2015 оны 02 сарын 09-ний өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 49 дүгээр тогтоолоор Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл-ийн концессын гэрээг ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгожээ. /хэргийн 95 тал/

Засгийн газрыг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар, ХХК нь 2015 оны 02 сарын 18-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулсан. /1 дүгээр хавтаст хэргийн 247-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-11 тал/

Засгийн газрын тогтоол, Концессын гэрээг үндэслэн ХХК-ийн Ерөнхий захирал С., ******* ******* ХХК-ийн захирал Н.Бадрах нар баталж, ерөнхий захиалагч ХХК-ийг төлөөлж, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа хариуцсан захирал Ч., гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийг төлөөлж, инженер Ё.Очирчуулган нар 2017 оны 05 сарын 31-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээ байгуулж, захиалагч ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д., гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийн инженер Я.Хорол нар гарын үсэг зурсан байна. /хэргийн 8-11 тал/

Засгийн газрын 2019 оны 06 сарын 19-ний өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 240 дүгээр тогтоолоор Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ХХК-тай байгуулсан концессын гэрээг цуцлахыг холбогдох этгээдэд даалгажээ. /хэргийн 122 тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж "******* *******" ХХК болон С. нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүсээгүй тул 110 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч татгалзлаа дэмжиж ******* *******" ХХК-д барилгын ажлаа зарсан, зуучлалын хөлс гэж 110 000 000 төгрөг авснаар гэрээний харилцаа дууссан гэж тайлбарлажээ.

Концессын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлж болох бөгөөд тухайн ажил, үйлчилгээний чанар,  гүйцэтгэлийг концесс эзэмшигч хариуцна, 32 дугаар зүйлийн 32.1-т  Хууль, концессын гэрээнд өөрөөр заагаагүй бол концесс эзэмшигчийн эрх, үүргийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж тус тус заажээ. Засгийн газар, ХХК-ийн 2015 оны 02 сарын 18-ны өдөр байгуулсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ-ний 2.11-т Төслийг хэрэгжүүлэх зорилгоор аливаа гуравдагч этгээд, барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй хамтран ажиллах нь Концесс эзэмшигчийг Эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүрэг, хариуцлагаас чөлөөлөхгүй бөгөөд Концесс эзэмшигч нь тэдгээрийн үйлдэл, эс үйлдлийн төлөө Эрх бүхий этгээдийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ гэж заасан нь Концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйлтэй нийцэж байна.

Концесс эзэмшигч ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Үүрцайх 2017 оны 05 сарын 10-ны өдөр тус компанийн эзэмшиж буй Улаанбаатар хот, ******* дүүрэг, 21 хороо, Нарийний ам гэх нутаг дэвсгэрт баригдах 280 хүүхдийн цогцолборын барилгын концессын ажилд туслан гүйцэтгэгчээр өөр хуулийн этгээдийг сонгон шалгаруулж ажиллуулах, зуучлах эрхийг ХХК-д олгожээ. /2 хавтаст хэргийн 21 тал/

Барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээнд ерөнхий захиалагч ХХК-ийг төлөөлж ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. гарын үсэг зурсан нь ХХК-аас ХХК-д олгосон эрхийн дагуу гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй.

ХХК нь Концесс эзэмшигчийн хувьд хууль болон гэрээнд заасан Концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой ажил, үйлчилгээг туслан гүйцэтгүүлэгчээр гүйцэтгүүлэх эрхийн хүрээнд ХХК-д эрх шилжүүлсэн, эрх шилжүүлэн авсан ХХК нь ******* ******* ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй байна. Гагцхүү эрхээ шилжүүлэх болон гэрээ байгуулахдаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөл авах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл Концесс эзэмшигч ХХК нь концессын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил, үйлчилгээг ХХК-аар гүйцэтгүүлэх эрхтэй боловч эрх бүхий этгээд болох Хөрөнгө оруулалтын газрын даргын зөвшөөрөл аваагүй нь Концессын тухай хуулийн 26, 32 дугаар зүйл, Концессын гэрээний 2.11-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Мөн барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдохоор байна.

 

Нөгөө талаар Засгийн газраас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ХХК-тай байгуулсан концессын гэрээг 2019 онд цуцалсан тул концессын гэрээг үндэслэн 2017 онд байгуулсан Барилгын ажил гүйцэтгэх 72 дугаар гэрээг хүчин төгөлдөр гэх үндэсгүй болох нь давхар тогтоогдсон гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ. Зохигчид 110 000 000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан тухайд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 110 000 000 төгрөгийг хариуцагчийн хувийн данс рүү шилжүүлснээр түүний эд хөрөнгө багассан, хариуцагч С. нь 110 000 000 төгрөгийг бусдын зардлаар олж авснаар түүний эд хөрөнгө нэмэгдсэн, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул талуудын хооронд үүрэг үүсээгүй гэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчид нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус, талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан зуучлалын гэрээ байгуулагдсан тул зуучлалын хөлс 110 000 000 төгрөг төлөх үндэсгүй гэх тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Зуучлалын гэрээний үндсэн шинж нь гурвалсан гэрээний харилцаа үүссэн байх шаардлагатай ба нэг талаас зуучлагч ба зуучлуулагч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээ байхад нөгөө талд нь зуучлалаар гуравдагч этгээдтэй байгуулсан үндсэн гэрээ байдаг. Тодруулбал ХХК, ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд ямар нэг зуучлалын гэрээ байгуулагдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх талуудын хүсэлтийг хангаж, нэр бүхий иргэдийг гэрчээр асуусан. Гэрч Д. ... худалдах-худалдан авах гэрээний дагуу 110 000 000 төгрөгөөр ажлаа зарсан ..., гэрч Я.Хорол ... Бадрах, нар уулзаад ... ажлын 10 хувь гэж тохироод гэрээ байгуулсан ... гэрч Н.Бадрах, гэрч Ё.Очирчуулган нар 110 000 000 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа, тендерийн баталгаа гэж өгсөн гэж тайлбарлажээ. /хэргийн 178, 180, 183, 186 тал/

Гэрчүүдийн тайлбараар 110 000 000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн, авсан гэж дүгнэх бөгөөд хэрэгт авагдсан Концессын гэрээг цуцалсан, барилгын ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч өгсөн зүйлээ /110 000 000 төгрөг/ буцаан шаардах эрхтэй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.ээс 110 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 707 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "******* *******" ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.ээс 110 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/00677 дугаар шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.ээс 707 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "******* *******" ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР