Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2021/03562

 

 

 

 

 

 

 

2021 11 04 101/ШШ2021/03562   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД/2 82 байр 6 тоотод оршин суух, Банзрагчийн*******ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 403,36 тоотод оршин суух Баянзрагчийн******* ,

Хариуцагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, 75 байр 18 тоотод оршин суух, Энхтуяагийн Уугантуяа /нарт холбогдох,

Нэхэмжлэгч *******, хариуцагч*******д холбогдуулан зохигчийн хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, мөн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлэх, мөн зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгон Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцаа, эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх, мөн*******,******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч******* нь Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлсэн үйлдэл болон нэхэмжлэгчтэй 2006 онд байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Золжаргал, өмгөөлөгч Б.Сансартуяа, Т.Дэлгэрбаяр, хариуцагч*******, өмгөөлөгч Л.Энхсайхан, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1987 онд ОХУ-д суралцахаар явж тэндээ 15 жилийн турш сурч, ажиллаж, амьдарсан. Гэр бүлийн хамт ажиллаж олсон мөнгөөрөө бизнес эрхлэхээр төрсөн ах*******д итгэн мөнгө шилжүүлж 2000 онд Бөхөд ХХК-ийн газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авч компаниа байгуулсан. Тухайн үед уг обьектыг 100 хувь өөрийн мөнгөөр худалдан авсан боловч намайг эзгүйд ах******* өөртөө хувьцааны 40 хувь, надад 60 хувийг эзэмшүүлэхээр бүртгүүлсэн байсныг би сүүлд Монголд ирснийхээ дараа мэдсэн. Тэгээд учрыг нь лавлан асуухад******* Бөхөд ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлэхэд болон улсын бүртгэлд бүртгүүлэхэд миний нэр хувьцаа эзэмшигч байхгүй бол болохгүй байсан юм, үйл ажиллагаа жигдрээд ирэхэд буцаагаад чамд 100 хувь шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би ч түүнийг миний төрсөн ах юм болохоор сүртэй юм бодолгүй өнгөрсөн юм.

Үүнээс хойш компанийн 40 хувийн хувьцааг надад шилжүүлж өгөлгүй явсаар 2006 онд 100 хувь шилжүүлж өгсөн. Гэтэл 2011 онд компанийн эрхийг буцаагаад ахдаа шилжүүлээд өгөөч орон сууц худалдаж авахад барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байна гэж гуйсаар байгаад өөртөө шилжүүлж авсан. Энэ үед миний гарын үсгийг дуурайн зурж эрхийг шилжүүлж авсныг би сүүлд мэдсэн. Ингээд үүнээс хойш миний нэр дээр шилжүүлэлгүй явсаар бидний дунд үл ойлголцол үүссэн. Бөхөд ХХК-ийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлж авсан байсан. Миний бие 2015 оноос хойш түүнийг компанийн эрхийг буцааж надад шилжүүлж өгөхийг гуйж, шаардаж ирсэн боловч эцэс сүүлдээ хэрүүл маргаан болдог болсон юм. Ингээд 2017 оны 10 сард дээрх шалтгааны улмаас******* намайг зодож хөнгөн гэмтэл учруулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцон торгох ял оногдуулсан.

2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр******* нь надад мэдэгдэлгүйгээр Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцааг эзэмших гэрээг миний зөвшөөрөлгүйгээр байгуулж, миний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж шийдвэр гарган улсын бүртгэлд бүртгүүлсэн байсныг миний бие ОӨУБГХЭБГ-аас ирүүлсэн манай компанийн архивын хуулбараас олж мэдлээ. Мөн Бөхөд ХХК-ийн хувьцаа болон эд хөрөнгөтэй холбоотой хэргийг шүүхэр хянан шийдвэрлүүлж байх явцад буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр******* манай компанийн 40 хувийн хувьцааг өөр этгээдэд буюу*******д шилжүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч нь Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн байдаг ба энэхүү гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. Бөхөд ХХК нь 2000 оноос хойш Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаанхуаран хилчний гудамж 7 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 5000 м.кв талбайтай объектод ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Энэхүү обьект нь анхнаасаа хувь хүний өмч байсан бөгөөд 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэгч миний бие дангаар өмчилдөг байсан юм. Иймд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон тул хүчингүйд тооцуулж, уг обьектийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулсан болон төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж гаргаж байна.

1. *******,******* нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ, мөн өдрийн Эрх шилжүүлэх гэрээ болон 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, гэрээний дагуу шилжсэн Бөхөд ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцаанд ногдох эрх болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж, 7 дугаар гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэх шаардлагын тухайд:

*******,******* нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-ээр ******* нь компанийн нийт гаргасан хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцааг*******д бэлэглэж мөн өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр хувьцааны эзэмших эрхийг шилжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч ******* нь өөрийгөө Бөхөд ХХК-ийн 100 хувийн эзэмшигч гэж бодон /гэвч хариуцагч******* нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээгээр 40 хувийн хувьцааг хуурамч гарын үсэг ашиглан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсныг хожим мэдсэн. /ах*******д байраа сайжруулах, ах дүүсдээ тус дэм болох үүднээс 60 хувийн хувьцааг бэлэглэж байсан боловч, үл ойлголцол цаашлаад нэхэмжлэгчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах үйлдэл гаргасаар ирсэн. /Энэ үед хариуцагч******* нь 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээгээр хуурамч гарын үсэг ашиглан 40 хувийн хувьцааг, 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу 60 хувийн хувьцааг шилжүүлэн авсан буюу Бөхөд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн./

Нэхэмжлэгч ******* 2007-2011 онд Өвөрхангай аймгийн Өлөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Баянгол сумдад нийт 3 алтны уурхай зэрэг ажиллуулдаг байсан тул Бөхөд ХХК-ийн дотоод ажилд оролцох боломжгүй байсан тул өөрийн ах*******д Бөхөд ХХК-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллуулж, ашиг орлогыг түүний мэдэлд үлдээх зэргээр тус дэм болгож хувьцаанаас гадна үл хөдлөх хөрөнгийг хүртэл шилжүүлж байсан. ******* Бөхөд ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран Хилчний гудамж, 7-р гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг*******д 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний дагуу бэлэглэсэн юм. Дээрх эд хөрөнгө нь анх 2007 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******ийн нэр дээр бүртгэгдэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаартай гэрчилгээ олгогдсон ба 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ-г үндэслэн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.Бясгалангийн өмчлөлд бүртгэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. Гэтэл бэлэг хүлээн авагч******* нь хуурамч гарын үсэг ашиглан, хувьцааны эрхийг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн бэлэглэгчийг ноцтой гомдоож, түүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нь дээрх хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг шаардах эрх үүссэн гэж үзэж байна.

Тодруулбал,******* нь Бөхөд ХХК-ийн байранд *******той хувийн таарамжгүй харилцаа буюу өөртөө эд хөрөнгийн ашигтай байдал бий болгох зорилгоор зодож, улмаар *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож шалгагдан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******г 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаар шийтгэл тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******г 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Хариуцагч*******гийн дээрх үйлдлүүд нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон, эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 280 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт Бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоно гэж бэлэглэлийн гэрээ хүчингүй болсны үр дагаврыг зохицуулсан байна.

Иймд *******,******* нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан Бэлэглэлийн гэрээ мөн гэрээг үндэслэн байгуулсан Эрх шилжүүлэх гэрээ-г хүчингүй болгож уг гэрээний дагуу*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцааг Б.Бямдоржийн нэр дээр буцаан шилжүүлэх, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран Хилчний гудамж, 7-р гудамжид байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү.

2. 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай. 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээнд А талыг төлөөлж Бөхөд ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* гэж, Б талыг төлөөлж******* гэж гарын үсэг зурагдсан байна. Дээрх гэрээ болон 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02 дугаар албан тоотоор******* нь *******ийн Бөхөд ХХК-ийн эзэмшлийн 40 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг өөртөө шилжүүлсэн авсан байх ба тус гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн мэдээлэлд 40 хувийн хувьцаа эзэмшигчээр******* бүртгэгджээ.

Гэтэл******* нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр, түүнд мэдэгдэлгүй, хувьцаа эзэмших гэрээ байгуулж, Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар нэхэмжлэгч хожим мэдсэн. Дээрх 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээнд А талыг төлөөлж гэх хэсэгт нэхэмжлэгч ******* гарын үсэг зураагүй, ******* нь хувьцаа шилжүүлэх талаар хүсэл зориг илэрхийлээгүй болно. Энэ талаар 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5682 дугаар Шинжээчийн дүгнэлт гарч 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ гэх баримт дахь гарын үсэг нь *******ийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэж тогтоосон болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 42.4 дэх хэсэгт Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасныг зөрчиж, хувьцаа эзэмшигч *******ийн зөвшөөрөлгүйгээр Хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээ байгуулан хувьцааны эрхийг шилжүүлсэн авсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Иймд Бөхөд ХХК-ийн үүсгэн байгуулагч, *******,******* нарын хооронд байгуулагдсан Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ нэртэй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хэлцлийн дагуу шилжсэн Бөхөд ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 40 хувь буюу 4 000 000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү.

Тодруулах нъ: 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа эзэмших гэрээ" болон 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээний дагуу шилжсэн нийт Бөхөд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Бямдоржийн нэр дээр шилжүүлж өгнө үү.

3. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр******* нь Бөхөд ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 40 хувь буюу 4,000,000 төгрөгт ногдох хувьцааг*******д шилжүүлж, хуулийн этгээдийн мэдээлэлд******* 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгджээ. Хариуцагч******* нь түүнд холбогдох Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа талаар мэдсээр байж хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хувьцааг*******д худалдаж, нэхэмжлэгчийг хохироосон. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар Бөхөд ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч*******д даалгаж шийдвэрлэсэн боловч хариуцагч******* уг захирамжийг санаатайгаар зөрчиж, хувьцаа худалдах авах гэрээг*******тай байгуулжээ. Хариуцагч******* нь Бөхөд ХХК-ийн хувьцааг эзэмших хууль зүйн үндэслэл бүрдээгүй ба холбогдох этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулагдсан 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээ нь мөн хуулийн 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Улмаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хэлцлийн дагуу шилжсэн Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцааг******* нь эзэмших эрхгүй болно. Иймд*******,******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт зааснаар Хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч*******,******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд. Би 2000 онд Ц.Гантөмөрөөс Хайрхан Трейд ХХК-ийн эзэмшиж буй газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан бөгөөд уг газар, үл хөдлөх хөрөнгө дээр үйл ажиллагаа явуулах зорилгоор Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулж одоог хүртэл үйл ажиллагааг нь удирдан ажиллаж байна. Уг компанийг анх байгуулах үед хувьцааны 60 хувийг *******, 40 хувийг******* би эзэмшихээр дүрмийг баталсан. Тухайн үед би дүү *******той нийлэн Орос-Монголын хооронд наймаа хийдэг байсан тул дүүтэйгээ хамтраад өөр төрлийн бизнес хийхийн тулд түүнийг хувьцаа эзэмшигч болгосон юм. Үүний дараа 2005 онд дүү ******* уул уурхайн бизнест ормоор байна, алт ухвал их ашигтай юм байна, ингэхийн тулд Ковш, Эксковатор худалдаж авах хэрэгтэй байна, та хувьцаагаа над руу шилжүүлээд өгчих тэгээд би банкнаас зээл авъя гэж хэлж гуйсны дагаа 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг *******ид шилжүүлсэн. Ингээд зээл авч үйл ажиллагаа нь амжилттай болсон тул 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 40 хувийн хувьцааг *******оос******* над руу буцаан шилжүүлсэн юм.

Харин 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* нь өөрийн эзэмшиж буй 60 хувийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн. Энэ хувьцаа шилжүүлсэн бэлэглэлийн гэрээний зорилго нь 2010 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Экологийн дулаан хаус ХХК-ийг үүсгэн байгуулж, би өөрийн эзэмшдэг машинаа заран үйлдвэрийн байшинг нь барьж өгсөн ба тус компанийг ******* удирдаж ажиллахаар болсон юм. Ийнхүү дүү *******доо шинээр компани байгуулж өгөн үйлдвэрийн байр авч барьж өгсөн тул түүний хариу болгон дүү ******* нь та одоо Бөхөд ХХК-аа өөрөө хариуцаад яв, ингээд та бид хоёрын хооронд ямар ч өр төлбөр, тооцоо байхгүй болсон гэж хэлэн хувьцаагаа шилжүүлсэн байдаг. Харин хувьцааг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийсэн шалтгаан нь дүү ******* нь ах дүү нарын хооронд худалдах гэрээ байгуулах муухай, бэлэглэлээр шилжүүлчихье, дараа нь хувьцаа худалдсан татвар эн тэр болохгүй амар гэж хэлсний дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. (Экологийн дулаан хаус ХХК-ийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргав.)

Бидний хооронд байгуулсан дээрх бүх хувьцаа шилжүүлэх гэрээ нь мөн чанартаа бэлэглэлийн харилцаа биш бөгөөд анх энэ объектийг******* би худалдан авч, компани байгуулж, үйл ажиллагааг нь хариуцаж байсан учир, өмчийг ах дүү 2 нэг нэгэндээ тус дэм болох зорилгоор харилцан шилжүүлж байсан юм.

Бөхөд ХХК-ийн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн эзэмшиж буй 40 хувийн хувьцааг *******ид банкнаас зээл авахад нь зориулж шилжүүлсэн байсан бөгөөд ******* нь зээлээ авсан тул миний өмнө нь эзэмшиж байсан 40 хувийн хувьцааг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр над руу буцаан шилжүүлсэн юм. Гэтэл шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа хуурамч байсныг одоо олж мэдлээ хэмээн мэдэн будилж илт худал тайлбар гаргаж байна. Одоо л мэдэж байгаа юм бол 2011 онд 60 хувийн хувьцааг шилжүүлж 100 хувийн эзэмшлийг надад хүлээлгэн өгөхдөө өмнө шилжүүлсэн 40 хувийг мэдэж байсан, мөн цагдаад өгсөн мэдүүлэгтээ 2007 онд******* ахад компаниа даатгаж үлдээсэн гэж хэлсэнтэй зөрчилдөж байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухайд:

Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Бөхөд ХХК-ний 40 хувийн хувьцааг*******д худалдсан. *******оос шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн 60 хувийн хувьцаагаа буцаан өгөхийг шаардсан байсан бөгөөд үлдсэн 40 хувьд хамааралгүй тул 40 хувийн хувьцаагаа иргэн*******д шилжүүлсэн юм. Гэтэл сүүлд хувьцаа шилжсэний дараа ******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул*******тай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болох хэлцэл биш юм. Иймд *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч******* нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2000 онд******* надад удаа дараа мөнгө шилжүүлж байгаад Бөхөд ХХК-ийг өөрийн хөрөнгөөр байгуулсан мэтээр буруу худлаар дурдаж тайлбар хийж байна. Тухайн үед би монголд тарваганы арьс цуглуулж, элдэж будан боловсруулаад, чанартай эцсийн бүтээгдэхүүн болгон ОХУ-д байсан*******ид явуулж******* нь зарж борлуулдаг байсан. Харин Орост зарж борлуулан эргэлтийн мөнгийг тоо ёсоор Монгол уруу явуулж байх нь*******ийн үүрэг, эцсийн дүнд тооцоог зөв хийж хамтран ашигтай ажиллах нь бидний зорилго байсан. Үүний үр дүнд нь ахан дүүсээрээ ажилтай орлоготой болж байлаа.******* нь тухайн үед ОХУ-д оюутан байсан бөгөөд миний явуулсан тарваган шубийг зарж борлуулаад мөнгийг нь эргэлтийн маягаар надад явуулдаг би түүгээр тарваганы арьс худалдан авч шуба болгон дээрхийн адил эргэлтэнд оруулж, гарсан зардлын тооцоог тухай бүр үнэн зөвөөр хамтран хийдэг байлаа. Харамсалтай нь ашиг олохын хэрээр 2001 оноос хойш миний дүү******* нь ашиг алдагдлын тооцоо хийхээс зайлсхийн, таарсан хүн бүхэнтэйгээ мөнгөтэй, аархуу бийлэгжүүгээр хандан харьцдаг болж, эхнэрийн хамтаар гадаад орнуудаар тансаглан зугаацаж, түүнд гарсан зардлын тооцоог хийхгүй байх гэх мэтээс болж бидний бизнес зогсож тэд ч Монголдоо бууж ирсэн юм. Ахын хувьд сэтгэл зовон энэ тухай дурдахад төдийлөн тоож хүлээн аваагүй, найз нөхөд таньдаг бүхэндээ өөрийн хүчээр компанитай болсон мэтээр ярьдаг, архи дарс болж, аархуу баян нэгэн болсныг бүгд мэднэ.

Ер нь******* нь бусдын үгийг хүлээж авдаггүй, бүх хүнийг өөрөөсөө бага өчүүхэн мэт болгож хардаг, өөрийгөө мундаг боловсролтой болгож ярьж явдаг нэгэн. Харин бид хоёрын бизнесийн дундын орлогоос миний худалдан авсан үл хөдлөх хөрөнгөнд, засвар үйлчилгээнд зориулж 10 орчим сая төгрөг зарцуулсан нь үнэн. Тухайн мөнгийг Хаш Хүнс Трейд ХХК-д 10 сая төгрөгөөр объект зарсан ба 2001 оноос өнөөг хүртэл миний объектоос засвар хийсэн мөнгөө хэд нугалаад олж авсан. Миний бие 2000 оны 12 дугаар сарын 08-нд УБЭ 15-47 улсын дугаартай 1992 онд японд үйлдвэрлэгдсэн тоёота карина авто машинаа 6 сая, 1998 онд үйлдвэрлэгдсэн УБМ 80-43 дугаартай уаз поргон автомашинаа 4 сая төгрөгөөр тус тус үнэлэн нийт 10 сая төгрөгийн дүрмийн сантайг, 10,000 нэгж хувьцаа бүхий Бөхөд ХХК-ийг анх байгуулсан юм. Ингэхдээ 40 хувийн хувьцааг өөртөө,*******ид түүнийг Орост байхад нь гарын үсгийг өмнөөс нь төлөөлөн зурж 60 хувийн хувьцаагаа бэлэг болгон өгч компаниа байгуулсан. Учир нь үслэг эдлэлийн хамтын бизнесийн хөрөнгөөр худалдан авсан пургон авто машинаа Бөхөд ХХК-ийн хөрөнгөнд үнэлүүлсэн байсан ба цаашид компанидаа идэвхитэй ажиллуулах гэсэндээ, урам зориг өгөх үүднээс 60 хувь хувьцаагаа өгч ахын хувьд нинжин сэтгэл гаргаж байсан юм.

Ийм байхад энэ хүн ОХУ-аас мөнгө өгч Бөхөд ХХК байгуулсан мэтээр одоог хүртэл бусдад болон шүүхэд буруу ташаа тайлбар гаргасаар байгааг юу гэж ойлгох вэ? Энэ нь ураг удамд үнэхээр муу үр дүнтэй юм. Миний бие дээрх үслэг эдлэлийн бизнесийг хийж эхлэхээс бүүр өмнө нь 1990 оноос савхин дээл, куртка, тарваган малгай, шуба хувиараа оёж борлуулдаг хар зах дээр, мөн Монголд суурин байсан Оросуудад захиалгаар тарваган шуба оёж өгөх, 1994 оноос хойш Орос Хятадын хооронд ганзагын наймаа, улмаар авто машины ченж, 8 шарга дээр валютийн ченж гэх мэт бизнесийг эрхэлдэг байсан. Үүнээс олж хуримтлуулсан ашгаасаа иргэн Ц.Гантөмөрөөс Хайрхан трейд ХХК-ийн эзэмшилтэй 5000 м.кв талбай бүхий №766 дугаар бүхий газрын гэрчилгээ, 2204000460 Улсын Бүртгэлийн дугаартай үл хөдпөх эд хөрөнгийг газрын хамт №123 дугаартай худалдан 1998 онд миний цэргийн дарга байсан Мөнхсүрэн тус объектийн эзэн Гантөмөртэй намайг танилцуулан улмаар үл хөдлөх хөрөнгийн Билэгт даргын өрөөнд уулзалт болж миний бие иргэн Гатөмөрт 5 сая төгрөгийг бэлэн зээлдүүлснээр бидний хооронд өр авлагын тооцоо үүссэн юм.

Улмаар 1999 оны 3-р сард Гантөмөртэй урдны өр авлагын тооцоог хийе гэтэл 4-5 сар хүлээчих гээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдсэн Дээд Сургуулийн баруун талд байрлах одоо маргаад буй энэ объектийг үзүүлэн дэнчинд тавиад нэмж 5 сая төгрөг хүүтэй нь дахин зээлж авсан. Өгч чадахгүйд хүрвэл энэ объектийг аваарай гэснээр бид тохиролцсон. Сүүлдээ зээлдсэн хүү мөнгөө өгч чадахгүйд хүрсэн учраас би унаж байсан жииб машинаа 5 сая төгрөгт бодон Гантөмөрт нэмэн өгч, дээр нь миний хадам аавтай урд өмнөх тооцоог оруулаад нийт 18 сая төгрөгөөр дээрх объектийг газрын хамтаар худалдан авсан билээ. Тэр үед намайг хүү алдангийг гэрээ хийж нарийн чанд бодоогүйд Гантөмөр ах надад баярлан эр хүн шиг зан гаргасан учраас объектоо өглөө гэдгээ хэлж, би ч мөн хариуд нь эр хүн шиг хандан хэдэн шуба бэлэглэж байсан. Үүний дагуу дүүдээ хэдэн гайгүй дээл өгчихөөрэй гэсэн боловч харамсалтай нь миний дүү******* хамгийн муугаасаа хэдэн шуба өгсөн тухай хожим Гантөмөр ахаас зэмлэл сонсоод дүүдээ урам хугарч ичиж л байлаа. Намайг дээрх объект газрыг худалдан авсан тухай*******ид хэлэхээс өмнө, миний дүү******* энэ тухай юу ч мэдэхгүй, сонсож дуулаач үгүй, ямар ч ойлголтгүй Москвад оюутан хүү байсан. АШ-ны шүүх үүний үнэн зөвийг тогтоолгүй худалдах худалдан авсан гэрээн дээр*******ийнх гэх ганц үсэг ч байхгүй, ямар ч үндэслэлгүй байхад 100 хувь энэ хүний өмч хөрөнгө мөн гээд үзээд байгааг би одоо ч ойлгохгүй байна.

Бямбадорж нь 2006 онд алтны уурхай нээж ажиллуулмаар байна дэнчинд тавих мөнгө болон тоног төхөөрөмж авах мөнгө хэрэгтэй байна гэснээр миний эзэмшлийн Бөхөд ХХК-ийн 40 хувь болон миний өөрийн үл хөдлөх хөрөнгийг /обекът газрыг/ банкны барьцаанд тавьж хөрөнгө босгохын тулд бэлэглэлийн гэрээгээр өөртөө шилжүүлж авсан. Энэ нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн болгох гэсэн атгаг санааны эхлэл нь байсан болов уу гэж боддог. Дараа нь уурхайн ажил нь бүтээд, банкны өрөө төлөөд дууссан гэж байсан боловч миний обекът, үл хөдлөх хөрөнгө, компанийн хувьцааг буцааж өгөхгүй арга саам хийгээд удаад байхаар нь аргагүйн эрхэнд 2011 онд байр авах шалтгаар шаардаж шахаж байж өөрийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлж авсан. Тухайн үед хувь иргэний нэр дээр газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ гардаггүй байсан тул, би өөрөө компанийн цор ганц үүсгэн байгуулагч захирал, өмчийн эзэн байсан учраас ашиглах, эзэмших гэрчилгээнүүдээ Бөхөд компанийнхаа нэр дээр авч байсан юм. Зөвхөн компанийн нэр дээр гэрчилгээг авснаас бус Бөхөд ХХК-ийн үндсэн хөрөнгөнд хэзээ ч бүртгүүлж байгаагүй болно. Тийм ч учраас өнөөг хүртэл Бөхөд ХХК-ийн хөрөнгөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй анх компани байгуулж байсан үеийн 10 сая төгрөгийн дүрмийн сан хэвээр байгаа болно. /УБЕГ-н лавлагааг хавсаргав/ Ингээд 2001 оны 05 дугаар сарын 10-нд Бөхөд ХХК-ийн нэр дээр 3018/0050 дугаар бүхий Баянзүрх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 5140 ам дөрвөлжин метр газрын гэрчилгээг 2001 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр модон эдлэл үйлдвэрлэл эрхлэхээр ашиглах, ашиглалтын гэрчилгээг, улмаар 2005 оны 08 дугаар сарын 26-ны Нийслэлийн засаг даргын захирамжаар 2005 оны 09 дүгээр сарын 15-нд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авч байлаа. Миний бие тухайн үед энэ тухайгаа 2001 оны 4-р сард газрын гэрчилгээ нь яагаад Бөхөд ХХК-ийн нэр гарах болсон шалтгаан, үр дагаврын талаар маш тодорхой бичин гарын үсгээ зурж баталгаажуулаад компанийн бичиг баримтад үдэн архивт хийж хадгалсан боловч учир битүүлэг шалтгаанаар тэр бичиг баримт компанийн архиваас алдагдсан билээ. Алдагдаж байхгүй болсон тэр тодорхойлолтын гол утга нь: өмчийн эзэн******* миний бие компаниас гарах, компанийн хувьцаанаас татгалзах, бусдад бэлэглэх, шилжүүлэх, өөр компани байгуулж тусдаа гарах зэрэг нөхцөл байдал үүсэх бол дээрх обьект үл хөдлөх хөрөнгө нь газрын хамт өмчийн эзэн болох*******г дагаж газрын гэрчилгээний нэр өөрчлөгдөх болно гэсэн маш тодорхой заалтууд байсан юм. Үүнээс болоод маш чухал дээрх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болоод байна. Социалист нийгмийн үед үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж нь хэний эзэмшилд байгаас шалтгаалан, тухайн газрын ашиглах, эзэмших 2006 онд******* нь алтны уурхай нээе та туслаач гээд байхаар нь 2006 оны 03 дугаар сарын 22-нд компанийн 40 хувийн хувьцаагаа, зээл удаашраад байна барьцаа хөрөнгө хэрэг болоод гэхээр нь 2006 оын 11 дүгээр сарын 20-нд үл хөдлөх хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. 2007 оны 10 дугаар сарын 08-нд******* нь мэргэжлийн хяналтаас шалгалт ирээд уурхай хаагдах гээд байна, та миний өмнөөс гарын үсэг зурж 40 хувь хувьцааг өөр дээрээ шилжүүлж байгаад компанийхаа гэрчилгээнд ашигт малтмал хайгуулын нэмэлт өөрчлөлт яаралтай хийлгээд явуул, би хот явах ямар ч боломжгүй байна гэсэн. Тэгээд би 40 хувь хувьцааг буцаан өөр дээрээ шилжүүлж улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, бүх баримт дээр гарын үсгийг төлөөлөн зурж улсын бүртгэлийн гэрчилгээ дээр ашигт малтмалын нэмэлт өөрчлөлт оруулан уурхайг нь хэвийн ажиллагаагаар хангаж байсан.

Энэ тухай******* болон уурхайн дарга байсан Баянбат нар надад баяр хүргэж нэг сая төгрөгөөр урамшуулж байснаа мартмааргүй юм. 40 хувь хувьцааг шилжүүлсэн өдөр болон Улсын бүртгэлийн газарт ашигт малтмалын нэмэлт өөрчлөлт орсон өдөр нь хоёулаа 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэдгийг гэрчлэх баримт хавтас хэрэгт байгаа. Энэ тухай намайг маргаагүй байхад, дээрхийг далимдуулан хуурамч гарын үсэг гэх материал бүрдүүлэн намайг буруутай болгож чадсан дүү минь үнэхээр эрүүл хүн мөн үү? Энэ тухай*******ийн төрсөн ах Баянбат, бэр Тунгалаг болон миний эхнэр Мөнхбаяр, уурхайн ня-бо гээд уурхайд нь ажиллаж байсан жирийн бүх хүмүүс гэрчилнэ. Яагаад гэвэл өдөрт хэдэн саяын ашиг олдог уурхайн ажил тасрахгүй явна гэдэг маш том тус байсан учраас юм. Мөн хэрэв энэ гарын үсгийг төлөөлж зурсан явдал нь хуурамч юм бол анх 2000 онд*******ийг ОХУ-д байхад 60 хувийн хувьцаа эзэмшүүлэн гарын үсгийг нь өмнөөс нь төлөөлөн зурж Бөхөд ххк-ы хувьцаа эзэмшигч болгосон явдал нь бас хуурамч болж энэ хүн хувьцаа эзэмших эрхгүй болох ёстой учир 2000 оны 12 дугаар сарын 08-ны компани үүсгэн байгуулах гарын үсгийг баталгаажуулах хүсэлт гаргаж байна. 2011 оны 01 дүгээр сарын 22-ны бэлэглэлийн гэрээ мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаан-Хуаран Хилчний гудамж 7 тоотод байрлалтай 5000 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг******* авна гэж үзэж байгаа бол 2006 оны 03 дугаар сарын 22-ны Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцааны болон 2006 оны 11 дүгээр сарын 20-ны үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээг мөн хүчингүй болгуулахыг хүсэж байна. Учир нь 2019 оны шүүхийн шийдвэр нь******* миний бие төрсөн дүү болох хэмжээ хязгааргүй баяжиж мөнгөжихийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон худал хуурмагийн эзэн дүү*******оос татгалзах хүртэл маш том хохирол учруулсан болохоор тэр юм.

Бөхөд ХХК нь 10 сая төгрөгийн дүрмийн сантай, 10,000 нэгж хувьцаа болох 2 машины хөрөнгөтэй ххк юм. Харин маргаан гараад буй Баянзүрх дүүргийн 8-р хороо Улаан-Хуаран Хилчний гудамж 7 тоотод байрлалтай 5000 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө объект нь цор ганц иргэн******* миний өмч хөрөнгө гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар нотолно. Иймд дээрх 2 төрлийн өмч хөрөнгө нь хоёр өөр Эзэнтэй гэдгийг ялгаж салгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Үүнээс болж ахан дүүсийн хооронд маш том таарамжгүй байдал үүсээд байгааг шударгаар олж тогтоож өгөх байх гэж хүсч байна.

Одоо миний эд хөрөнгө болох 5000 м.кв талбай бүхий №766 дугаар бүхий газрын гэрчилгээтэй, 2204000460 Улаанбаатарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт авч, үгүй хийх зорилго агуулж байгаа тул энэ хууль бус үйлдлийг нь таслан зогсоож үнэн зөвөөр тунгаан шийдэж цаашид ийм үйлдэл гаргуулахгүй байх тал дээр эрхэм шүүгч анхааран авч үзнэ үү.******* миний болон Бөхөд ХХК-ийн хөрөнгө нь тус тусдаа учраас үл хөдлөх хөрөнгө болон хувьцаа нь тус тусдаа шилжигдээд байгааг тунгаан үзнэ үү. Иргэний Хуулийн 280.3-т бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш нэг жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй гэсэн заалт байна. худалдаагүй юм. Энэ нөхөр үнэнийг ойлгохгүй одоог хүртэл явж байгаа. Дээр нь нөхөр******* нь тус маргаан гараад буй объект газрыг худалдаж аваагүй, эзэмшиж байгаагүй мөртлөө Бөхөд ХХК-ийн 60 хувь эзэмшил болон бэлэглэлийн гэрээг далимдуулан 100 хувь өөрийн болгож авах гээд байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Энэ объект газар нь анхнаасаа дан ганц******* миний өмчлөлд байсан бөгөөд анхны гэрчилгээ ч миний нэр дээр гарсан. /хавтаст хэрэгт байгаа болно/. Ямар ч нотлох баримтгүй, энэ хүний өргөдлийг үндэслэн******* миний объектийг бүтэн 3 жил 69.1 гэх захирамжаар битүүмжилж, дээр нь энэ хүн обьект доторх газруудын түрээслэн иргэн намайг өчнөөн сая төгрөгөөр хохироож байгааг би ойлгохгүй байна, хэргийг үнэн зөвөөр тунгаан шийдвэрлэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Хариуцагч*******гийн тайлбартай нэгтэн өгч байгаа болно гэв.

Хариуцагч******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 280-р зүйлийн 280.1.1-д зааснаар 2000 онд Бөхөд ХХК-ийн 60 хувийн эрхийг дан ганц нэг талын хүсэл зорилгоор шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах, Бэлэглэлийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны Ү-2204000460 дугаартай гэрчилгээний 5000 м.кв талбай бүхий зд хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах. Миний бие *******ийг миний төрсөн дүү, мөн мэдлэг боловсрол эзэмшээд энэ компанийг цаашид үр ашигтай ажиллуулж чадна гэж итгэж, түүний амьдралыг бодож өрөвдөн, өөрийн үүсгэн байгуулсан Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2000 онд түүнийг эзгүйд ОХУ-д байх үед нь түүний гарын үсгийг нь өмнөөс нь дуурайлган зурж хувьцаагаа бэлэглэсэн юм. Мөн 2006 онд миний өөрийн худалдаж авсан 5000 м.кв үйлчилгээний обьектоо ч мөн зээл авна гээд байхаар нь түүний нэр дээр нь бэлэглэлийн журмаар түр шилжүүлсэн. Энэ обьектыг худалдаж авах үед манай дүү мөн л ОХУ-д байсан. Гэтэл миний дүү намайг 2017 оны 10 дугаар сарын 02-нд өдөн зодож улмаар таньдаг эмчээрээ /гэмтлийн зэрэг тогтоохгүй гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоолгон/ дүгнэлт гаргуулан эрүүгийн хэрэг түүчлэн намайг буруутгасан ба энэ үйлдлээрээ далимдуулан намайг шүүхэд өгсөн үйлдэлд нь би ихээр их гомдож байна. *******ийн дээрх үйлдэл нь намайг ноцтой гомдоосон үйлдэл бөгөөд иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 280.3 дахь заалтад хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор бэлэглэлийг буцааж болохоор заасан байх ба харин бэлэглэл үйлдсэнээс хойш хэзээ буцаах эрхээ алдах талаар тусгайлан заагаагүй байна. Иймд намайг ноцтой гомдоож цагдаад өгсөн, ноцтой гомдоож шүүхэд өгсөн, ноцтой гомдоож ах дүү нарт намайг муулж миний нэр хүндийг гутаасан үйлдлээс хойш 1 жил өнгөрөөгүй тул Иргэний хуулийн 280-р зүйлийн 280.1.1-д заагдсанаар 2000 онд Бөхөд ХХК-ийг 60 хувийн эрхийг дан ганц нэг талын хүсэл зорилгоор шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах, бэлэглэлийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны Ү-2204000460 дугаартай үйлчилгээний 5000 м.кв талбай бүхий эд хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******, хариуцагч*******,******* нарт холбогдуулан *******,******* нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцааг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэх, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэх, мөн 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлийн дагуу шилжсэн Бөхөд ХХК-ийн хувьцааны 40 хувь буюу 4,000,000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэх, мөн*******,******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч*******гаас 2000 онд Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааны эрхийг нэг талын хүсэл зоригоор *******ид шилжүүлсэн үйлдлийг болон *******ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг шүүх хуралдаанд тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Хэргийн үндсэн ойлголтын талаар

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар 2000 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Бөхөд ХХК-ийн үүсгэн байгуулж, тус компанийн энгийн хувьцааны 60 хувийг *******, 40 хувийг******* эзэмшжээ.

Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгэгдэх үед нэхэмжлэгч ******* Монгол улсад байгаагүй, ОХУ-д оршин сууж байсан гэх тайлбарыг зохигч, төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан. Компани үүсгэн байгуулахтай холбоотой шийдвэрт *******ийг төлөөлөн******* түүний өмнөөс гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар зохигч маргаагүй ба тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, компани үүсгэн байгуулах шийдвэр, өргөдөл зэрэг баримтаар эдгээр нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл зохигч 2000 онд Бөхөд ХХК-ийг шинээр үүсгэн байгуулж компанийн энгийн хувьцааны 60 хувийг *******ид, 40 хувийг*******д эзэмшүүлэхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлж улсын бүртгэлээр баталгаажуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. /1-р ХХ-ийн 112, 117-137 дахь тал/

Хэрэгт мөн*******гийн компаниас гарах өргөдөл, Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2006 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн хурлаар*******гийн хүсэлтээр түүний Бөхөд ХХК дахь 40 хувийн хувьцааг *******ид шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр, дүрэм, компанийн хувьцаа, хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлсэн 01 тоот Эрх шилжүүлэх гэрээ болон Бөхөд ХХК-ийн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот албан бичгээр бүртгэх байгууллагад хандан компанийн гишүүнээс*******г хасч дүрмийн сангийн 40 хувийг гишүүн *******ид шилжүүлж байгааг бүртгүүлэх хүсэлт тус тус нотлох баримтаар авагдсан. /1-р ХХ-ийн 105-111/

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хувьд 2015 оноос эхлэн Бөхөд ХХК-ийн хувьцааг хэн нь эзэмших, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөхтэй холбоотой асуудлаас бол маргаан үүссэн, улмаар хариуцагч*******, нэхэмжлэгч *******ийн биед хөнгөн гэмтэл учруулж эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ үндэслэлээр зохигч хэн аль нь шүүхэд хандан үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргасан гэжээ.

Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй, хүсэл зориг нь нэг байна. Харин дор дурдсан үйл баримт /бодит байдлууд/-ын талаар маргасан нь эрх зүйн маргаантай харилцааг үүсгэснийг зохигчийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн аман тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 02 тоот Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ, мөн хариуцагч*******,******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 02 тоот гэрээгээр хариуцагч*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухай:

Нэхэмжлэгч үйл баримтын хувьд зохигчийн хооронд 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 02 тоот Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ-нд нэхэмжлэгч гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн хариуцагч*******,******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10-т заасан хуулийн хориглох хэм хэмжээнд хамаарна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож хувьцааг буцаан гаргуулахаар үр дагаврыг шаарджээ. /1-р ХХ-ийн 35-36, 88 дахь тал/

Нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 02 тоот Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээгээр нэхэмжлэгч нь Бөхөд ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх нөхцөлд тэргүүн ээлжид хариуцагчид санал болгох, шилжүүлэх үүрэг хүлээжээ. Ийнхүү үүрэг хүлээсний дагуу мөн өдрийн Бөхөд ХХК-ийн 02 тоот шийдвэрээр тус компанийн 40 хувийн хувьцаагаа нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлж, зохигч компанийн дүрмийг шинэчлэн баталж, дүрмийг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхийг холбогдох ажилтанд даалгасан байна. /1-р ХХ-ийн 87-97 дахь тал/

Энэхүү хувьцаа шилжүүлэх хэлцэл, бусад шийдвэр хийгээд тухайн баримтууд дахь гарын үсгийг нэхэмжлэгч үгүйсгэн нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлган зурсан, зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж маргажээ. Зохигчийн маргасан асуудлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 5682 тоот шинжээчийн дүгнэлтээр: 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 тоот Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмших гэрээгээр нэхэмжлэгч нь Бөхөд ХХК дахь өөрийн эзэмшлийн хувьцааг бусдад шилжүүлэх нөхцөлд тэргүүн ээлжид хариуцагч*******д санал болгох, шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэлд зурагдсан гарын үсэг нь *******ийн гарын үсгийн загвартай тохирохгүй болохыг тогтоожээ. Мөн тус хэлцэлд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, хариуцагч уг гарын үсгийг зурсан талаар зохигч буюу хариуцагч******* энэ талаар маргаагүй байна. /2-р ХХ-ийн 68-73 дахь тал/

Дээрх хэлцлийн үр дүнд хариуцагч******* Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувийг өмчилж, хувьцаа эзэмшигч болсон нь хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч эрх зүйн маргаан үүсгэж, хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгон, хувьцааг буцаан гаргуулахыг хүссэн шаардлага нь үндэслэлтэй гэж үзлээ. Зохигчийн хооронд байгуулсан гэх тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Нэхэмжлэгч *******ийн хувьд Бөхөд ХХК-ийн 40 хувийн энгийн хувьцаагаа хариуцагч*******д шилжүүлэх хүсэл зоригийг бодитой илэрхийлээгүй, хүсэл зоригийн илэрхийллээ тодорхой үйлдлээр буюу хувьцаа шилжүүлэх хэлцэлд, мөн хариуцагч*******г Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлэх шийдвэрт д гарын үсэг зурсан үйлдэл хийгээгүй нь тогтоогдсон учир Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудыг хуульд нийцсэн хүсэл зоригийн илэрхийллийг бий болгоогүй, дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй.

Зүй нь хариуцагч******* Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох, хувьцаа эзэмших тохиолдолд хоёр талын санаа зориг нэгдсэнийг илэрхийлсэн баримт бичгээр баталгаажуулан гарын үсэг зурж зөвшөөрсөн байх, тус хэлцэлд шилжүүлэх хувьцааны тоо, хувьцаа шилжүүлэхтэй холбоотой дагалдан гарах үр дагаврыг тодорхойлсон бусад хэлцэл, шийдвэрийг нэхэмжлэгч хуулийн хүрээнд гаргасан байхыг нэн тэргүүнд шаардана. Гэвч нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн гэх хувьцаа шилжүүлэх хэлцэл, хариуцагчийг Бөхөд ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нэмэх шийдвэр, бүртгэх байгууллагад хандсан хүсэлт зэрэг нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн бодит илэрхийлэл болж чадаагүй байна.

Энэ нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд /мөн хуулийн 5.3, 5.4 болон бусад холбогдох заалт нь нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хамаарахгүй/ зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлсэн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.3-т заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хувьд зохих шийдвэрийг гаргасан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 02 тоот Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус зааснаар хуулиар зөвшөөрөөгүй буюу хориглох хэм хэмжээг хариуцагч зөрчин нэхэмжлэгчийн гарын үсгийг дуурайлган хуурамчаар зурсан, түүнчлэн энэхүү үйлдэл нь зөвхөн хувьцаа эзэмшигчийн бусдад хувьцаагаа шилжүүлэх хүчин төгөлдөр зөвшөөрөл, хүсэл зоригоор хийгддэг хэлцэл тул нэхэмжлэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр хийгдсэн нь хуулийн шаардлага хангахгүй хэлцэлд хамаарч, улмаар хариуцагч*******гийн Бөхөд ХХК-ийн 40 хувийн энгийн хувьцааг эзэмшсэн хууль бус болж хүчингүй болно.

Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******д Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулан шилжүүлжээ. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хариуцагч *******ид 24-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулжээ. Шүүх 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч хариуцагчид 04 дүгээр сарын 03-ны өдөр захирамжийг гардуулсан байна. Хариуцагч*******, хариуцагч*******тай дээрх хэлцлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн боловч шүүгчийн захирамжаар хориглосон үйлдлийг зөрчин хэлцэл хийсэн гэх нэхэмжлэгчийн үндэслэлтэй хамааралгүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсныг мэдээгүй байхдаа дээрх хэлцлийг хийсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч*******,******* нарын хооронд хийгдсэн хэлцлийг энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд хамаарахгүй.

Шүүх нэхэмжлэгч *******, хариуцагч******* нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 02 тоот Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн учир тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл болох хариуцагч*******,******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.

Энэ үндэслэлээр хариуцагч*******,******* нарт холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу хариуцагч*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 40 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрхийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах аргын хувьд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх шаардлагатай учир хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч*******,******* нарын өмчлөлд шилжсэн, нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн Бөхөд ХХК-ийн 40 хувийн хувьцааг хариуцагч нарын өмчлөлөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ийн өмчлөлд буюу түүний нэр дээр улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч*******,******* нар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, хариуцагч*******д холбогдуулан *******,******* нарын хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, уг гэрээний дагуу*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн хувьцааны 60 хувь буюу 6,000,000 төгрөгт ногдох хувьцаа, хувьцааг *******ийн нэр дээр буцаан шилжүүлэх, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд буцаан шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухай:

Нэхэмжлэгч 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээгээр Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийг хариуцагчид шилжүүлсэн. Мөн талууд 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагчийн өмчлөлд шилжүүлжээ. Зохигчийн хувьд тус хэлцлийг байгуулсан хэлбэрийн талаас буюу гэрээнд зурагдсан гарын үсгийн талаар маргаагүй. Хэн аль нь тус гэрээг байгуулсан, зохих бүрдүүлбэрийг ханган улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж тайлбарлаж байна. /1-р ХХ-ийн 12-15, 75-84, 151, 199-202 дахь тал/

Бөхөд ХХК-ийн 60 хувийн энгийн хувьцаа, Баянзүрх дүүрэгт орших үйлчилгээний зориулалт бүхий 5.000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагчид Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасны дагуу бэлэглэсэн, хариуцагч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд халдан хохирол учруулсан үндэслэлээр Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т зааснаар бэлэглэлийг хүчингүй болгож, гэрээний дагуу шилжүүлсэн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, нэхэмжлэлийн үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарласан.

Хариуцагчийн хувьд нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзан ямар шалтгаанаар тус хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлсэн, одоо нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхээс татгалзаж байгаа үндэслэлийг шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амаар тайлбарласан.

Зохигчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэтгэлцсэн тайлбарыг нотлох баримтаар авагдсан бичгийн баримтуудтай харьцуулан судалж үзэхэд зохигчийн хооронд хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээ байгуулах жинхэнэ хүсэл зориг байгаагүй, талууд тодорхой ашиг сонирхлыг хангахын тулд хэлцэл хийж, хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээ байгуулсан нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байгаа нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ихэсгэж, өөрчилсөн нэхэмжлэлийг хэд хэд гаргажээ. Хариуцагч мөн татгалзлын үндэслэлээ тайлбарласан нэхэмжлэлийн хариу тайлбарыг тус тус шүүхэд гаргасан. Эдгээр нэхэмжлэл, тайлбарт зохигчийн хооронд хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх болсон тухайн цаг үеийн шалтгаан, зохигчийн дотоод хүсэл зориг юу байсан талаар тодорхой дурдан тайлбарлажээ. /1-р ХХ-ийн 1-2, 2-р ХХ-ийн 7-9, 20, 35, 94, 3-р ХХ-ийн 167-169 дахь тал/

Болж өнгөрсөн цаг хугацаанд зохигчийн хооронд бий болсон эрх зүйн харилцааны талаарх одоогийн төсөөлөл, хэргийн бодит байдал буюу үйл баримтын үндэслэлийг бодитой, зөв тодорхойлоход зохигч, хэргийн оролцогчийн тайлбар чухал ач холбогдолтой. Дээр дурдсанаар шүүхэд гаргасан зохигч, хэргийн оролцогчийн нэхэмжлэл, тайлбарууд өөр өөр агуулгаар илэрхийлэгдсэн бөгөөд шүүх хуралдааны явцад мөн талуудын мэтгэлцсэн байдал, тайлбар нь мөн агуулгын зөрчилтэй илэрхийлэгдэж байна. Нэхэмжлэгч тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулан ноцтой гомдоосон нь бэлэглэлийг хүчингүй болгож гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлийг бий болгосон гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэргийн бодит байдалд нийцэхгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч түүнийг ноцтой гомдоосны улмаас бэлэглэсэн зүйлээ хүчингүй болгож хөрөнгөө буцаан авахаар шаардаж байгаа мэт боловч шилжүүлсэн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа бэлэглэх буюу ямарваа хариу төлбөргүйгээр чин сэтгэлээсээ өгөх хүсэлтэй байсан эсэх нь эргэлзээтэй. Тэрээр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн үндэслэлээ тодорхойлохдоо, 2000 онд Бөхөд ХХК-ийг байгуулахын тулд ахдаа итгэн мөнгө шилжүүлж Бөхөд ХХК-ийг байгуулсан, ах буюу хариуцагч*******г Бөхөд ХХК-ийн үйл ажиллагааг авч явахын тулд хувьцаа эзэмшигчээр оруулсан, дараа нь буцаагаад шилжүүлнэ гэсэн, ахад хөрөнгө шаардлагатай байсан зэрэг тайлбарыг гаргасан атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч, нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон гэх зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч мөн нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа, би маргаж буй газар, үл хөдлөх эд хөрөнгийг 2000 онд худалдаж авч, Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулсан, дүү *******той бизнес хийхийн тулд хувьцаа эзэмшигч болгосон, 2005 онд *******ийн уул уурхайн бизнест зээл авахад нь хөрөнгийн баталгаа хэрэгтэй гэсэн учир компанийн 40 хувийг, би 2011 онд Экологийн дулаан хаус ХХК-ийг үүсгэн байгуулж барьсан үйлдвэртэй нь *******ид өгсөн учир Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг надад шилжүүлсэн, бэлэглэлийн гэрээг ах дүүгийн хооронд, мөн татвар төлөхгүй гэж хийсэн, бидний хоорондын дээрх бүх гэрээ нь мөн чанартаа бэлэглэл биш ах дүүс хоорондоо харилцан туслах зорилгоор шилжүүлж байсан юм гэж зохигчийн хооронд байгуулсан удаа дараагийн бэлэглэлийн гэрээнүүдийг бэлэглэлийн харилцааны шинжгүй байсан гэх агуулгаар тайлбарласан.

*******,******* нарын хооронд 2015 оноос Бөхөд ХХК-ийн хувьцаа, мөн үл хөдлөх эд хөрөнгийг хэн өмчлөх асуудлаар маргаан үүсч, улмаар зохигч хөрөнгийн маргаанаа эвээр шийдвэрлэх боломжгүй, маргаан туйлдаа хүрсний илэрхийлэл нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 842, 2020 оны 21 дугаартай Шийтгэх тогтоол болжээ. Эдгээр шүүхийн шийдвэрүүд нь хариуцагч, нэхэмжлэгчийг ноцтой гомдоосны баталгаа гэх боловч цаг хугацааны хувьд энэхүү шийдвэрүүдээс өмнө талууд хэн нь хөрөнгөө авч өмчлөх талаар маргаан, зөрчилтэй байжээ. Иймд шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгчийн хувьд хариуцагчаас хөрөнгөө буцаан авах хууль зүйн нотолгоо бүрдсэнээр тэрээр хариуцагч өөрийг нь ноцтой гомдоосон гэх үйл баримтыг шүүхэд нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон нь зохигчийн хооронд 2011 оны 01 дүгээр сарын 22, 03 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн хэлцлийн жинхэнэ санаа зорилгыг тодорхойлох үндсэн шалтгаан гэж үзэхээргүй байна.

Дээрх нөхцөл байдлыг тодорхой болгоход ач холбогдол бүхий баримтыг талууд шүүхэд нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн ба нэхэмжлэгч *******ийн Е-401450, хариуцагч*******гийн Е-245532 дугаартай гадаад паспорт, мөн Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулах, маргаж буй Ү-2204000460 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах эх үүсвэр болсон мөнгийг нэхэмжлэгч бусдаар дамжуулан хариуцагчид шилжүүлж байсан, маргаж буй үл хөдлөх хөрөнгийг зохигчид худалдсан гэх Ц.Гантөмөрт төлж байсан төлбөрийн баримт гэсэн тэмдэглэл бүхий хар өнгийн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Энэ нь Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа явуулах, маргаж үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр, маргаж буй хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тодорхойлоход ач холбогдолтой.

Зохигч 2000 онд хамтран Бөхөд ХХК-ийг үүсгэн байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан, улмаар 2005, 2006 онд хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг харилцан шилжүүлж байсан үйл баримтын талаар маргаагүй нь компани, үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход хэн алины хөдөлмөр, оролцоо байсан гэж үзнэ. Түүнчлэн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь анхнаасаа компанийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө байсныг талууд өмчлөн аваагүй, зохигчийн өмчлөлд байсан хөрөнгө байсан талаар талууд маргаагүй байна. Зохигчийн маргаж буй 2011 оны хэлцлүүд нь агуулга, хэлбэрийн хувьд 2005-2007 оны хэлцлүүдтэй адил боловч зохигч гагцхүү 2011 оны хэлцлүүдийн талаар маргасан учир шүүх энэ хүрээнд дүгнэлт өгч маргааныг маргааныг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Тухайн үед хийгдсэн хэлцлүүдийн талаар зохигч хэн аль нь хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх хүсэл зориг байгаагүй, харин харилцан туслах, бусдын өмнө хөрөнгийн баталгаатай мэт харагдуулах зорилгоор хөрөнгийн өмчлөх эрхээ түр шилжүүлж байсан гэх тайлбарыг гаргасан. Зохигч 2011 онд хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн тухайд ч мөн адил бэлэглэх хүсэл зориг байгаагүй талаар Нэхэмжлэгч: хариуцагчийг орон сууц худалдаж авах, ажлаа явуулахад нь хөрөнгийн баталгаа хэрэгтэй байсан гэж, харин Хариуцагч: өмнө шилжүүлсэн хөрөнгөө буцаан авч байгаа гэх агуулгатай тайлбаруудыг гаргажээ. Эндээс үзвэл нэхэмжлэгч нь Бөхөд ХХК-ийн 60 хувийн хувьцааг 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүрэгт орших 5,000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд хариу төлбөргүйгээр тус тус шилжүүлэхдээ хэн аль нь нэгдмэл нэг хүсэл сонирхолд хүрээгүй, өөр хүсэл зоригийн дотоод сэдлээр тус бэлэглэлийн гэрээнд хандаж байсан гэх үндэслэлийг бий болгож байна. Бэлэглэлийн гэрээ нь гагцхүү хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгож, хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлөөс хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхэд өмнө нь энэ аргаар харилцан шилжүүлж байсан хялбар, түүнчлэн татвар төлөх сонирхолгүй зэрэг шалтгаанаар хоорондын хэлцэлдээ бэлэглэлийн гэрээний хэлбэрийг сонгожээ.

Талуудын сонголт ямар байхаас үл хамааран хоорондоо маргасан нөхцөлд тухайн хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг шүүх шалгах, дүгнэх үүрэгтэй. Хуулиар шууд хориглосноос бусад тохиолдолд талууд хүчин төгөлдөр бус хэлцлийн агуулгыг харилцан зөвшөөрсөн, хожим дэмжсэн бол хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байх боломжтой. Гэвч зохигч гэрээний талаар маргасан бөгөөд шүүх зохигчийн хүсэл зориг, хэргийн үйл баримтыг харьцуулан дүгнэж зохигчийн хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Бөхөд ХХК-ийн 60 хувийн энгийн хувьцааг нэхэмжлэгч *******оос хариуцагч*******д шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д орших, үйлчилгээний зориулалт бүхий 5.000 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******оос хариуцагч*******д шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээг тус тус хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэв.

Ингэснээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3-т зааснаар Бөхөд ХХК-ийн хувьцааны 60 хувийг шилжүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн, мөн Баянзүрх дүүрэгт орших Ү-2204000460 дугаартай, 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Талууд хүчин төгөлдөр гэрээний үүргийг харилцан эсхүл буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч бэлэглэлийг хүчингүй болгохыг хариуцагчаас шаардаж бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгөө уг гэрээний дагуу шаардах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд нэг нь бэлэг өгөх, нөгөө нь бэлгийг хүлээн авах сэдэл үүсээгүй учир бэлэглэлийн гэрээний талаарх хуулийн зохицуулалт, харилцаа энд үйлчлэхгүй.

Шүүх зохигчийн хооронд байгуулсан дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч тухайн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу хариуцагч*******д шилжүүлсэн Бөхөд ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийн хувьцаа, хувьцаанд ногдох эрх, мөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлөөс буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсны дагуу хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах нь өмнө урдсан үндэслэл буюу мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 91.1, 9.4.2-т зааснаар хамгаалагдах, сэргээн тогтоогдох учир хариуцагч*******гийн өмчлөлд шилжсэн Бөхөд ХХК-ийн 60 хувийн энгийн хувьцаа, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Хилчний гудамж 7-д орших, үйлчилгээний зориулалт бүхий 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хариуцагч*******гийн өмчлөлөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч *******ийн өмчлөлд буюу түүний нэр дээр улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.10, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* , хариуцагч*******  нарын хооронд 2007 оны 10 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан 02 тоот Бөхөд ХХК-ийн Хувьцаа эзэмших гэрээ, мөн 2011 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, мөн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, мөн хариуцагч*******,******* нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч*******,******* / нарын өмчлөлд бүртгэлтэй Бөхөд ХХК-ийн 100 хувийн энгийн хувьцааг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч*******,******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт, мөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран, Хилчний гудамж 7-д оршин байх, үйлчилгээний зориулалт бүхий 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204000460 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг хариуцагч******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 391,750 төгрөг, хариуцагч*******гийн төлсөн 248,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч*******гаас 321,550 төгрөг, хариуцагч*******гаас 70.200 төгрөг нөхөн гаргуулан нэхэмжлэгч *******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ