Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2021/02879

 

 

 

 

 

 

 

       2021 оны өдөр

      11 сар      04  р                                              184/ШШ2021/02879

 

      ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* /Р*******: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, Хилчний дүгээр гудамж, тоот

Хариуцагч: *******. ******* дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэлийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

                                                                                                             ТО*******ОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55   дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг  үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ******* тоот захирамжаар 284,294,000 төгрөг *******-ын эзэмшлийн “В” ХХК-иас гаргуулахаар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжаар   323,536,929 төгрөг иргэн *******-ээс гаргуулахаар болж тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Төлбөр авагч “К” ХХК-ийн хүсэлтээр ******* дүүргийн 7 дугаар хороо, Наран /18140/,Баянхошууны 24,26,28,30 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн                       дугаартай, 2742,23 м.кв талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр дээрх шүүхийн шийдвэрт дурдсан  үүргийн гүйцэтгэлүүдийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч *******-н зүгээс ******* дүүрэг,  дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24,26,28,30 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 2742,23 м.кв талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 7,600,000,000 төгрөг болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэвч төлбөр авагч болон төлбөр төлөгч нар нь үнийн санал дээр тохиролцоогүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “” ХХК-ийг шинжээчээр томилж, дараах байдлаар үнэлгээ тогтоосон байна. Үүнд: ******* дүүрэг, дугаар хороо, Наран /18140/, Баянхошууны 24,26,28,30   тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 2742,23 м.кв   талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,991 м.кв эзэмших эрхтэй газрын хамт 1,905,690,000 төгрөг хэмээн  үнэлжээ. *******араах үндэслэл дээр дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үнэлгээний компанийг сонгох процесст төлбөр авагч болон төлбөр төлөгч нарыг   оролцуулах ёстой байсан ч оролцуулаагүй, шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийг хэрхэн яаж сонгосон нь тодорхойгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай   хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах” хэмээн заасан эрхийг нь зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилж, үнэлгээ хийлгүүлэх тогтоолоо талуудад танилцуулаагүй, дураараа үнэлгээ хийлгүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний компанийн талаар танилцуулаагүй тул үнэлгээ хийсэн компанитай ашиг сонирхлын зөрчилтэй байхыг  үгүйсгэхгүй байна. *******ээрх үл хөдлөх   хөрөнгүүд байрладаг 10,99 м.кв газар нь хотын дахин төлөвлөлтөд хамаарагдсан, хотын А ангилалд хамаардаг, барилгын компаниуд асар их сонирхож, төрөл бүрийн санал тавьдаг ирээдүйд үнэ цэнэ нь асар их өсөх магадлалтай боловч үнэлгээний компани зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. ******* дүүрэг, Наран /18140/, Баянхошууны 24,26,28,30 тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 2742,23 м.кв талбайтай, контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 10,991 м.кв газрын хамт 1,905,690,000 төгрөг хэмээн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож  өгнө үү.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн ******* дугаар захирамжаар “В” ХХК-иас 284,294,000 төгрөг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар *******-с 323,536,929 төгрөгийг тус тус гаргуулж “К” ХХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө ******* дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны  тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай ******* дүүргийн  дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч *******-д 2020 оны , , , 20390537/08, , дугаар мэдэгдлүүдээр зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 20390537/06 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ******* 7,600,000,000 төгрөгөөр, “К” ХХК-иас тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, харилцан тохиролцох боломжгүй тул мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу шинжээчээр “” ХХК-ийг томилж 2020 оны 9 дүгээр сарын 14-нд талуудад утсаар шинжээчийн тогтоолыг танилцуулж тэмдэглэл хөтөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд харилцан тохиролцоогүй хөрөнгийн үнэлгээ тогтоох асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан бөгөөд шинжээчийн тогтоолыг талуудад танилцуулах мэдэгдэх үүрэг хүлээлгээгүй боловч төлбөр төлөгч *******од утсаар мэдэгдсэн. Шинжээч 1,905,690,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон үнэлгээг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн , дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал төлбөр төлсөн болох нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нь тус банканд компаниараа болон хувь хүнээрээ төлбөр төлөх ёстой. Энэ талаар шүүхийн шийдвэр гарсан. Төлбөр төлсөн гэж яриад байгаа боловч өмнө нь төлсөн буюу шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлж байсан төлбөр юм. Сүүлд шүүхээс “Х” ХХК-ийг томилсон. Томилохдоо тухайн маргааны зүйл буюу газрын дээрх буюу үл хөдлөх эд хөрөнгийн доторх тоног төхөөрөмжийг үнэлүүлэхээр шийдвэр гарсан. 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 433 дугаар захирамжаар *******-н эзэмшлийн *******  дүүргийн  дугаар хороо, /Наран/ Баянхошууны  тоотод байрлах контор, агуулах, гарааш, уурын зуухны зориулалттай, 2742.23 м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний  дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-2201009807 дугаартай ******* дүүргийн дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн хашаанд байрлах 11.000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний  зориулалттай  газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдсан учраас сүүлд томилсон үнэлгээний компанийн үнэлгээ нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                          ҮН*******ЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ******* дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны 24, 26, 28, 30 тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай ******* дүүргийн дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч ******* нь  зээлийн гэрээний үүрэгт 323,536,929  төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-д төлөх, хариуцагч үүргээ биелүүлээгүй  тохиолдолд барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 67/

*******урдсан шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны  5 дугаар сарын 8-ны өдрийн 184/ШЗ2017/04872 дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж 562 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 66, 70/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн  2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 20390537/36, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 20390537/09 дугаар тогтоолуудаар үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч *******-н өмчлөл, эзэмшлийн ******* дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны  тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай ******* дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ. /хх-ийн 76, 80/

Үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан ажиллагааг төлбөр төлөгч нарт тухай бүрд мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд энэхүү ажиллагааны талаар талууд маргаагүй болно.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 4-170/30619  тоот мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байна. /хх-ийн 83/

Төлбөр төлөгч ******* нь хураагдсан эд хөрөнгийн үнийг 7,600,000,000 төгрөгөөр үнэлэхээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр мэдэгдсэн, төлбөр авагч “К” ХХК нь энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй, шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан байх тул төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талуудыг хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзнэ. /84, 85/

Талууд үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/438 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор “”  ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээчээр томилогдсон “” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн үнэлгээгээр төлбөр төлөгч *******-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 1,905,690,000 /нэг тэрбум есөн зуун таван сая зургаан зуун ерэн/ төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 125/

Хөрөнгийн үнэлгээний “”  ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байх бөгөөд хуульд заасны дагуу томилогдсон, тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн  байгууллагын гаргасан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч *******-н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд суурилагдсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийг салгаж болох эсэх, мөн түүний зах зээлийн үнэ, цэнийг тогтоолгохоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-ийг томилсон, шинжээчийн дүгнэлтээр тоног төхөөрөмжийг 237,340,000 төгрөгөөр үнэлсэн, зарим хүнд жинтэй төхөөрөмжийг шилжүүлэхэд хүндрэлтэй талаар дурдсан. /хх-ийн 194/

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс төлбөр төлөгчийн  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалснаас биш үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалаагүй, мөн шинжээчээр “” ХХК-ийг томилсон тогтоолд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхээр заасан нь  хууль зөрчөөгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. /хх-ийн 86/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн гэх,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7 дахь хэсгүүдэд “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх, “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах”-аар заасан байна.

 Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болохыг, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийн хэмжээний тухай гаргасан тайлбар, нотлох баримт нь үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй хэрэгт хамааралгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. /хх-ийн 183-188/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-н Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  холбогдуулан гаргасан  ******* дүүргийн 7 дугаар хороо, /Наран/ Баянхошууны  тоотод байрлах контор, агуулах, гараж, уурын зуухны зориулалттай, 2742м.кв талбайтай, 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 0160718 тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаартай ******* дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр Цэргийн ангийн хашаанд байрлах 11,000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “”  ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

*******АРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.БАТСҮХ