Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 37

 

Ю.С, Г.Н, Г.А,

С.Д, Ц.Г, Э.Ц,

Д.Д, Б.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой, Ю.С, Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, Д.Д, Б.М нарт холбогдох, 1935001040017 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Ч.Өнөржаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор А.Анхбаяр, өмгөөлөгч Б.Батгэрэл, Ч.Өнөржаргал /цахимаар/, Д.Д, шүүгдэгч Ю.С, Э.Ц, Ц.Г, Г.А, С.Д, Г.Н нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, менежер мэргэжилтэй, Увс аймгийн “У-ын д-ны .. дугаар с” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Увс аймгийн Улаангом сум 5 дугаар баг ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 471 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Г ургийн овогт Ю-ийн С, регистрийн дугаар: ..,

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн “У-ын д-ны .. дугаар с” төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 31 дүгээр байрны 02 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А ургийн овогт Г-гийн Н, регистрийн дугаар: ...,

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн У д-ны .. дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженер ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, .. тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, З ургийн овогт Г-хийн А, регистрийн дугаар:...,

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмал, эрэл хайгуулын инженер мэргэжилтэй, Увс аймгийн У с-ын дулааны .. дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтан ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 55 айлын орон сууцны .. тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогт С-ын Д, регистрийн дугаар: ..,

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн У сумын д-ны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн нярав ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 25 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, О ургийн овогт Ц-ний Г, регистрийн дугаар: ,

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн У с-ын дулааны .. дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн цахилгааны инженер ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Бадрахын 22 дугаар байрны ...тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т ургийн овогт Э-ын Ц, регистрийн дугаар: ...,

Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү 8 дугаар гудамж ... оршин суух хаягтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х ургийн овогт П-ийн Д, регистрийн дугаар: ....,

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 85 дугаар байрны ... тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогт Б-гийн М, регистрийн дугаар: ...,

Шүүгдэгч Ю.С нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж байсан тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Н нь Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж, нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн, тендер зарлагдаагүй байхад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн П.Дгийн Хаан банкны 5025438213 дугаарын данс руу “бараа материалын үнэ” гэх нэрээр урьдчилан урьдчилгаа шилжүүлсэн,

Шүүгдэгч Г.А нь Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын засварын инженерээр ажиллахдаа Увс аймаг Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Хотгор шанага" ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дгээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч С.Д Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын борлуулалтын ахлах ажилтнаар ажиллахдаа Увс аймаг Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дгээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Ц.Г нь Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын нярваар ажиллахдаа Увс аймаг Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Э.Ц нь Увс аймаг “Д х Сд ш с” ОНӨААТҮГ-ын хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллахдаа Увс аймаг Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дгээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч П.Д нь нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэрээр Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу өөрийн дансанд орсон 95.000.000 төгрөгийг Ю.С болон түүний эхнэр Б.Мийн Хаан банкны данс руу шилжүүлж Ю.Сын албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Б.М нь өөрийн нөхөр Ю.Сын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36.000.000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дгийн нэрээр өөрийн удирдаж байгаа Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу П.Дгийн дансанд орсон 95.000.000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 65.700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006614500 дугаарын дансаар авч ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г ургийн овогт Ю-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

- Шүүгдэгч А ургийн овогт Г-гийн Н, З ургийн овогт Г-ийн А, Х ургийн овогт П-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутай,

- Шүүгдэгч Б ургийн овогт Б-гийн М-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б ургийн овогт С-ын Д, О ургийн овогт Ц-ний Г, Т ургийн овогт Э-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, Б ургийн овогт С-ын Д, О ургийн овогт Ц-ний Г, Т ургийн овогт Э-ын Ц нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 2 жил 6 сар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6.500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’500’000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.А-г  нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Д-г нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 7’000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 / долоон сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.С-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас,

-Шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25.460.700 /хорин таван сая дөрвөн зуун жаран мянга долоон зуу/ төгрөгөөс, шүүгдэгч Ю.С-ын хувьд ногдох хөрөнгөөс 15.460.700 төгрөгийг /арван таван сая дөрвөн зуун жарган мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч Г.Н-ын хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Г.А-гийн хувьд ногдох хөрөнгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч П.Дгийн хувьд ногдох хөрөнгөөс 4.000.000  /дөрвөн сая/  төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-4 хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал болох 320’000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д тус бүрээс 80.000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж, Гэрэгэ эстимэйт” ХХК-д 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Увс финанс аудит ХХК-д 70.000 төгрөгийг тус тус олгож,

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-д бүртгэлтэй, 80-88УВА улсын дугаартай, Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

- шүүгдэгч Ю.С, Б.М нарын дундын өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны 292 тоот 40 м.кв орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д, Б.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Сд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар,

Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлаж, тус тус  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ю.Сыг бусадтай бүлэглэн өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн дулааны 2 дугаар станц, дулаан шугам сүлжээ ОНӨААТҮГазарт 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг П.Дгээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон 95.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Ингэхдээ анхан шатны шүүх “... шүүгдэгч Ю.Сд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирно" гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ "учруулсан хохирлыг төлсөн" гэх хөнгөрүүлэх, "бүлэглэж үйлдсэн" гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн байна.

Гэтэл Ю.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх харгалзан үзээгүй.

Миний үйлчлүүлэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирлоо нөхөн төлсөн байдлаас харагддаг.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Ю.С нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэтэл дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр түүнд эрүүгийн хариуцлагын хамгийн хүнд төрөл болох хорих ял оногдуулан тухайн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх дараах зөрчлийг гаргаж хэргийг шийдвэрлэсэн байна. Үүнд:

Нэг. Хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд яллагдагчийн эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 4-д “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан.

Анхан шатны шүүх хуралдаанд холбогдогч Ю.С өмгөөлөгч Б.Батгэрэлээр дамжуулан өөрийн удирдаж байгаа байгууллагадаа худалдан авсан автомашинаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тодорхойлсон баримтыг гаргаж өгсөн боловч шүүх уг баримт сэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хуралдаан эхэлсэн үеэсээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хэт нэг талыг баримталсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн талаар:

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд Ю.Сын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэх асуудлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийлгэх тогтоолыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, Увс аймгийн Улаангом сумд үйлдсэн байдаг.

Шинжээчээр “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн  үнэлгээчин Д.Ганбаатарыг томилсон байх бөгөөд шинжээч Д.Ганбаатарт эрх, үүрэг танилцуулсан тогтоолд Д.Ганбаатар нь “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн төлөөлөгч гэх, ТТГ4727-5342551 дугаартай тэмдгийг дарж, гарын үсэг зуржээ.

Дээрх шинжээч томилсон тогтоолд Ю.С нь Увс аймгийн, Улаангом сумд байхдаа танилцаж, гарын үсэг зурсан байна. Харин шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гаргасан байх бөгөөд /1хх-ийн 49-53/ “Гэрэгэ эстимейт” ХХК-ийн бланк дээр гаргаж, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин “Доноровын Ганбаатар, 101200198” дугаартай үнэлгээчний тэмдэг дарагджээ.Увс аймгийн Улаангом сумд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарах ердийн боломжит хугацаа биш юм.

Нөгөө талаас шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт дээрх шинжээч Д.Ганбаатарын гарын үсэг нь харилцан зөрүүтэй байх бөгөөд, шинжээч томилсон тогтоол дахь шинжээч Д.Ганбаатарын гарын үсэг, тэмдэг нь Д.Ганбаатарын 2 удаагийн шинжээчийн дүгнэлт дээрх гарын үсэгтэй зөрж байгаа тул шинжээч Д.Ганбаатарт хуулийн дагуу эрх, үүрэг тайлбарласан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” хийхээр заасан бөгөөд дээрхи дүгнэлтийг хийгээгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохоор заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байдаг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж хэргийн бодит байдлыг олох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго болон хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 3-д “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг зөрчиж мэтгэлцээний үйл ажиллагаанд  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй болно.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хангах талаар:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ю.Сыг автомашин болон чиргүүлийг нийт 48,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь тодорхой байхад зөвхөн автомашиныг 36,000,000 төгрөгөөр худалдан авсан үйлдлийг нь онцлон яллах дүгнэлтэд тусгаж байгаа нь хэргийн оролцогчийн хувийн байдлыг дордуулсан, мөн нөгөө талаар Яллах дүгнэлт хуульд заасны дагуу тусгах ёстой хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчид нийцээгүй  хууль бус үйлдэл болно.

Яллах дүгнэлтэд Ю.С-ын өөртөө давуу байдал бий болгосон буюу гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын хэмжээг тодорхойлоогүй, тогтоогоогүй.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Ю.Сын өөртөө давуу байдал бий болгосон хэмжээг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн үгээр тогтоосон гэж үзэж болно.

Ю.С-ын өөртөө хир хэмжээний давуу байдал бий болгосныг  тодорхойлох гол нотлох баримт нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бөгөөд түүнийг бодитой тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

1. Ю.С-ын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр "... Би тухайн үед уг тээврийн хэрэгслийн үнэ ханшийг судалсан байсан. Тэр үед Вэйвэн трак худалддаг албан ёсны борлуулагчийн үнэ ханшаар цоо шинэ Вэйвен тракын толгой нь 112,0 сая төгрөг, чиргүүл нь 81,0 сая төгрөгийн үнэтэй байсан. Хуучин чиргүүлийг судлахад халзан дугуйтай чиргүүл 40,0 сая төгрөгийн унэтэй байсан. "Омбо" ХХК нь стандарт чиргүүлийг нүүрсний чиргүүл болгодог байсан. Уг компани НӨАТ-ийн баримттай 14,300,000 төгрөгөөр стандарт чиргүүлийг нүүрсний чиргүүл  болгон өөрчилж байсан. Харин би 12,0 сая төгрөгөөр худалдан авсан чиргүүлий г 11,0 сая төгрөгөөр тэвшийг нь өндөрлөж нүүрсний зориулалттай болгосон. Үүнээс тусдаа тэнхлэгийг 4,3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэнхлэг нэмэхэд гагнуур нь 1,6 сая төгрөг болж байсан. Тормозны систөмийг солиход мөнгө зарцуулж байсан. ... Чиргүүл нь нүүрс тээвэрлэх боломжгүй, дагуу 2 биш 4 рамтай, нүүрсний чиргүүл болгох боломжтой чиргүүл байсан. Тэгээд засвар хийгээд зах зээл дээр байгаа хуучин чиргүүлүүдээс хамаагүй сайн чиргүүл болсон. Шууд нүүрс тээвэрлэх боломжгүй байсан" гэж автомашинд хэрхэн сайжруулалт хийсэн талаараа өгсөн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байгаа болно.

Ю.С-ын дээрх мэдүүлгээр автомашин, чиргүүлийг засан сайжруулахад, нүүрс тээвэрлэж болох хэмжээнд хүртэл хөрөнгө мөнгө зарцуулсан талаар мэдүүлсэн болно.

Тиймээс автомашин болон чиргүүл худалдсан иргэдээс тухайн үед автомашин болон чиргүүл нь шууд тээвэрлэлт хийх боломжтой байсан эсэх талаар нэмж тодруулж мэдүүлэг авах ажиллагаа хийх нь тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг тодорхой хэмжээнд тодорхойлох болон хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаанд чухал ач холбогдолтой байна.

Мөн автомашин болон чиргүүл худалдсан иргэдийн хамт автомашин болон чиргүүлд үзлэг хийж тэмдэглэл хөтлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Ю.С нь эхнээсээ уг автомашиныг байгууллагын хэрэгцээнд авах гэж байгаа талаараа хэлж байсан байдаг бөгөөд энэ нь гэрч Д.А, Ж.М нарын мэдүүлэгт тодорхой байдаг.

Мөрдөн байцаалтын явцад Д.А, Ж.М нараас мэдүүлэг авахдаа хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй байна гэж  өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа болно.

Иймд гэрч Д.А, Ж.М нараас дахин мэдүүлэг авах ажиллагааг хийж өгнө үү.

Мөн дээрх нэмэлт ажиллагааг хийснээр шинжээчийн дүгнэлтийг бодитой гарах урьдчилсан нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн бодитой байх зарчимд нийцнэ гэж үзэж байна.

Анхан шатны шүүх өмгөөлөгчийн үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй тухай үндэслэлээ  заагаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

2.  Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг 2019 оны 3 дугаар сар /1хх-ийн 49-53/, 2019 оны 8 дугаар /4хх-ийн 253 дахь талд Ве1Ьеп/ сард тус тус хийсэн байх бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №19/67 дугаартай Шинжээчийн дүгнэлт нь бодит байдлаар хийгдээгүй, "Гэрэгэ эстимэйт" ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №19/67 дугаартай дүгнэлтэд үндэслэсэн байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тодорхой үндэслэлүүд байна.

Харьцуулалтын аргаар үнэлгээ хийж байгаа тохиолдолд эхний удаа харьцуулах эд зүйлийг зөв сонгон авах нь тухайн эд зүйлийн үнэлгээг бодитой гаргах эхний алхам болно.

Гэтэл Дулааны-2 станцад шланз нийлүүлэх үнийн санал гэх баримт бичигт автомашины техникийн тодорхойлолтод 14,000 км гэж /1хх-173-183 дахь тал/ заасан автомашиныг Хөрөнгийн үнэлгээг хийхдээ 100,000 км, 90,000 км явсан автомашинуудтай сонгон авч харьцуулж байгаа нь хөрөнгийн үнэлгээг бодитой хийсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал юм.

Аливаа автомашины үйлдвэрлэсэн оноос гадна уг автомашины эдэлгээтэй дүйхүйц автомашинтай харьцуулан үнэлгээг тогтоох нь үнэлгээ бодитой гарах үндэслэл болно.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эргэлзээ бүхий тусгай мэдлэг шаардсан хөрөнгийн үнэлгээг хөдөлбөргүй гэж тооцсон тухай хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь, мөн хэргийн оролцогчийн зүгээс гаргасан дахин шинжилгээ хийлгэх болон техникийн мэдлэг бүхий инженерийн  бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ  хийлгэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй тухай хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний тайланд хавсаргавал зохих баримтуудыг хавсаргаагүй, бөгөөд үнэлгээг хийхдээ дагуу нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа болно.

Шинжээчийн дүгнэлтэд үнэлгээний зүйл болсон автомашины үнийг ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахдаа:

-Үнэлгээнд нөлөөлж болох хүчин болох тээврийн хэрэгслийн километрийн заалтыг харьцуулаагүй,

-Харьцуулж байгаа ижил төрлийн автомашины талаархи мэдээлэл ойлгомжтой бус, харьцуулж байгаа автомашины талаархи мэдээлэл бодитой бус,

-Хөрөнгийн үнэлгээний байгууллага болон үнэлгээчний талаархи мэдээлэл нь хангалтгүй,

-Үнэлгээг газар дээр нь очиж хийсэн гэж үзэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул Шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв, эргэлзээгүй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

 Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 80-88 УВХ, 62-95 БЧ чиргүүлүүдэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан Хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын  агуулгад нийцэх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү.

Дөрөв. Ялын бодлого алдагдуулсан талаар :

Миний үйлчлүүлэгч Ю.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр 1 удаа, яллагдагчаар 1 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлж ирсэн байдаг.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаан, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд эцсийн үг хэлэхдээ өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээсэн гэж үзнэ.

Гэтэл Анхан шатны шүүх дээрх бүх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг авч үзэлгүйгээр ялын хамгийн хүнд бодлого баримталсанд Эрүүгийн хуулийн хүнийг нийгэмшүүлэх зорилгод үл нийцнэ.

Иймд Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/97 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хөрөнгийн дахин үнэлгээ хийх шинжээчдийг үнэлгээний болон техник, тоног төхөөрөмж инженер мэргэжлийн бүрэлхүүнтэйгээр томилох, гэрч Д.А, Ж.М нараас дахин мэдүүлэг авах, тэднийг оролцуулан автомашин, чиргүүлд үзлэг хийлгэх нэмэлт ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Хэрэв шүүх өмгөөлөгчийн гомдолд дурьдсан 1-3 дахь хэсэгт бичигдсэн асуудлыг хүлээн авах боломжгүй гэж үзвэл гомдлын 4 дэх хэсэгт дурьдсаныг анхааран үзэж, Ю.Сд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү" гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 1. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ : Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь шүүгдэгч Ю.Сын гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амласан, гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй хандсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарыг цагаатгах үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгч С.Д нь Увс аймаг Д х Сд ш с орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай "Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар, шүүгдэгч Ц.Г, Э.Ц нар нь тус үнэлгээний хорооны гишүүнээр тус тус  ажилласан байх бөгөөд   уг үнэлгээний хороо нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдахад дээрх нэр бүхий шүүгдэгч нар болох С.Д, Ц.Г, Э.Ц нар нь оролцож, шүүгдэгч П.Дтэй автомашин худалдан авах гэрээ байгуулах саналыг гаргасан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "...Тендер нээсний дараа ирүүлсэн материал тус бүр нь тухайн зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж үзэхээр зохицуулсан байна.

Дээрх хуульд зааснаар тендерийг материалыг хянаж үзэхэд үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд адил тэгш эрхтэй байхаар хуульчилсан ба олонхийн саналаар шийдвэр гаргах зохицуулалттай юм.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь шууд гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээс татгалзсан тохиолдолд олонхийн саналаар тухайн үнэлгээний хороо дахин тендер зарлах үр дагавар үүсэх боломжтой юм.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарыг шүүгдэгч Ю.Сыг гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амласан, гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, "Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр оролцсон мэтээр дүгнэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн эрх үүргийг заасан ба үнэлгээний хорооны гишүүн нь тухайн хуулийг судлаж мэдсэн байх шаардлагатай бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт санаатай дэмжпэг үзүүлж байгаа үйлдлийг хууль, эрх зүйн мэдлэггүй байдлаасаа болж хууль бус тендер сонгон шалгаруултанд оролцож санал гаргаж шууд гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэх санал гаргасныг зөвтөж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл С.Д, Ц.Г, Э.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" хамжигч гэж үзэхээр байна.

Тухайлбал, үнэлгээний хорооны гишүүнээр сонгогдоод үнэлгээний хорооны хуралд оролцож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж хууль бус шийдвэр гаргасан үнэлгээний хорооны таван гишүүнээс хоёрыг нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжпэг үзүүлсэн гэж үзээд шийтгэсэн атлаа хууль мэдэхгүй байдлаасаа хайхрамжгүй хандаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж үзэж цагаатгаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарын эрх зүйн мэдлэггүй нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Шүүгдэгч нар нь техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тендерийн материалыг судлаж үзээд захиалагчид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн нь хэрэгт авагдсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, зөвлөмж зэргээр нотлогдож байгаа ба тэдний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг юм.

Учир нь шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн нь хохиролд зориуд хүргэсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн бүх шаардлагыг хангасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч Ю.Сын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Ю.Сд шийтгэл оногдуулахдаа эрх зүйн байдлыг дордуулж, ял шийтгэлийг хүндрүүлсэн гэх үндэслэлээр гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай давж заалдах шатны шүүх хуралд оролцож байна.

Ю.Сын хувийн эрүүл мэндийн байдалтай холбоотой 2011, 2015 онуудад “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 7241 хаягтай карт, Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэгчдийн карт, мөн түүний өндөр настай ээж нь Ю.Сын асрамжинд байдаг бөгөөд ээжийнх нь эрүүл мэндийн байдал ямар байгааг илтгэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс Ю.Сд ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн байна гэж хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж үзсэн боловч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж ял хүндрүүлж , эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ял шийтгэл оногдуулсан гэж дүгнэсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулж цээрлүүлснээрээ эрүүгийн  хариуцлагын зорилго биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Ижил төрлийн гэмт хэрэгт ямар ял шийтгэл оногдуулж байгаа вэ гэдэг ялын бодлого байх ёстой.

Ю.Сын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбарыг гаргаж байсан. Мөн учруулсан хохирлыг төлж барагдуулж анхан шатны шүүх хуралдаанд оролцож байгаа байдал нь мөн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгааг харуулж байна. Миний үйлчлүүлэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлж барагдуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан торгох ял оногдуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж гомдол гаргасан. Ю.Сын эрх зүйн байдлыг хүндрүүлж ял шийтгэл оногдуулсан нөхцөл байдалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж торгох ял оногдуулж өгнө үү.

Түүний 2011, 2015 онуудад элэгний В вирустэй гэж оношлогдож эмчилгээ хийлгэж байсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Мөн 2020 оны 1 дүгээр сард дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч эмчилгээ шинжилгээнд хамрагдаж чадаагүй. Хоригдсоноос хойш 2 сарын хугацаанд өмнөх суурь өвчин сэдэрч, биеийн байдал нь муудаж, эмчийн зөвлөгөөний дагуу хоолны болон орчны дэглэм барих шаардлагатай болсон. Элэг, бөөр хамгаалах эмчилгээ хийгэх шаардлагатай, мөн уушиг толботой гэсэн эмчийн онош гарсан тул цагдан хорих байрны эмч А-ийн зөвшөөрөлтэйгөөр эмчилгээ хийлгэж байгаа.

Ю.С-ын ээж өндөр настай, баруун талын дунд чөмөгний ясны хугарал оноштой, мөн зүрхний хэм алдагддаг өвчтэй. Хүүгийнхээ асаргаа, хараа хяналтад байдаг байсан боловч одоо хараа хяналт суларснаас болж хэвтрийн өвчтэй байгаа. Эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй. 4-18 насны 4 хүүхдийн хамт амьдарч байна. Ю.С-ын эрүүл мэндийн байдал болон ар гэрийн нөхцөл байдал, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу болон хохирол төлбөр төлж барагдуулсан байдлуудыг харгалзан үзээд торгох ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ю.С-ын өмгөөлөгч Ч.Өнөржаргал /цахимаар/ давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Материаллаг бүрэлдэхүүнтэй хэргийн хохирлын хэмжээг прокурор тогтоосон байх ёстой. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байхдаа хохирлын хэмжээг яаж тогтоосон болохыг прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асуухад хохирол гарсан гэж үзэхгүй гэж хэлсэн.

Анхан шатны шүүгчийн зүгээс хохирлын хэмжээг шүүхээс тогтоосон хэмжээнд хохирсон гэж үзэх боломжтой гэдэг байдлаар тулгасан асуулт асуухад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүхийн тогтоосон хэмжээгээр хохирлыг хэмжээг тогтооно гэсэн тайлбар гаргасан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: хохирлын хэмжээний зөрүү буюу 25.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дахь хэсэгт зааснаар хурааж байна гэж бичигдсэн байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоосон хэмжээгээр хохирол учирсан гэж үзэхээр тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх хохирлыг өөрөө 25.000.000 төгрөг гэж үзсэн байтлаа яг хэргээ шийдвэрлэхдээ 95.000.000 төгрөг гэж үзэж шийдвэрлэсэн. Прокурорын байгууллагын зүгээс хохирлыг тооцож шүүхэд шилжүүлсэн зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд 36.000.000 төгрөгөөр авсан машиныг 95.000.000 төгрөгөөр худалдсан гэж үзсэн. 95.000.000 төгрөгийн худалдан авалтад юу юу шингээсэн талаар тооцоолоогүй. 36.000.000 төгрөгийн машинд 12.000.000 төгрөгөөр чиргүүл аваад нэмэлт тоноглол хийсэн байсан.

Гэтэл 36.000.000 төгрөгөөр авсан машиныг улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн улсын төсөвт хохирол учруулсан машин байгууллагын өмчлөлд шилжсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлыг нотолж чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхны саналаа дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч Ю.Сын хувьд хоригдох явцдаа 2 сарын хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож ухамсарласан. Мөнхцэцэгт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Мөнхцэцэгийг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч С.Д: Прокурорын эсэргүүцэлтэй танилцсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт дотор намайг буруутгасан надтай холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байна” гэв.

Шүүгдэгч Ганжав: Прокурорын эсэргүүцлийг сайн ойлгохгүй байна. Бид захирлын тушаалаар тендер зарлаж машин шалгаруулж авсан. Бизнес төлөвлөгөөнд тулгуурлан байгууллагыг машинтай болох зорилгоор тендер зарласан. Тендерийн жишиг баримт бичигт шалгуурт бүрэн нийцээгүй ч гэсэн дүйцүүлсэн машин сонгох” гэсэн заалт байсан тул он, явсан км, хоёр хоорондоо зөрүүтэй боловч 14.000 км бага явсан байх тул тухайн машиныг шалгаруулсан. Манай байгууллага өөрсдийн гэсэн машинтай болчихвол зуны цагт хэдэн удаа нүүрс тээвэрлээд нөөцөд 5000 тн нүүрстэй болчих юм байна гэж үзсэн. Өвөл эхлэх үед нүүрс тээвэрлэх машин олддоггүй учир энэ машиныг шалгаруулж авсан. Тендерийн хорооны гишүүд машин шалгаруулж авахдаа 15.000 км явсан машин шалгаруулж авах ёстой байсан боловч 14.000 км явсан машин шалгаруулж авсан. Бага км явсан машиныг сайн машин гэж үзэж шалгаруулсан. Анхан шатны шүүхээс нэр бүхий 3 хүнийг цагаатгаж шийдвэрлэсэнд баяртай байна. Үнэн зөвөөр шийдэгдсэн гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгч Э.Ц: “Миний бие үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тендерийн жишиг баримт бичигт “шалгуурт 100 хувь нийцсэн биш дүйцүүлэх машин сонгох” заалт байсан тул тухайн машиныг сонгосон. Манай байгууллага өмнө нь приус загварын 50.000 км явсан машин сонгож байсан. Ер нь бага км явсан машиныг шинэ машин гэж боддог. Сонгон шалгаруулалтаар шалгаруулсан машин нь 14.000 км явсан байсан.

Тухайн машиныг хүлээн авсан ажилчид нь машины суудал гялгар ууттай шинээрээ байсан гэж ярьж байсан. Ю.С захиралд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Хэрвээ урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн бол тендерийн сонгон шалгаруулалт явуулахдаа уг машины оныг 2011 он гэж засварлах боломжтой байсан. Мөн урьдчилан амлаж гэдийг Ю.С захирлаас ямар нэгэн байдлаар материаллаг  зүйл авахыг хэлнэ гэж ойлгож байна. Тийм зүйл байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сард албан тушаал буурсан. Үнэлгээний хороонд ажилласан зарим хүмүүсийн албан тушаал мөн адил буурсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүхээс зөв шийдвэр гаргаж цагаатгасан” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Ц, Ц.Г, Г.А, С.Д, Г.Н нарын өмгөөлөгч Д.Д:” Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг алдагдуулсан. Анхан шатны шүүхээс улсын төсөвт 95.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч тухайн хохирлыг шууд хохирол гэж үзэх эсэх нь эргэлзээтэй байна.

Байгууллагад байсан 95.000.000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нь тендерийн сонгон шалгаруулалтын дараа машин болж хувирсан. Машины үнэлгээ 69.000.000 төгрөг болсон ба зөрүү 25.000.000 төгрөг гарсан. Сонгон шалгаруулалтаас шалгарсан машин чанарын шаардлага хангахгүй байсан бол анхан шатны шүүх хурал дээр хохирогч тал уг машиныг авахгүй гэсэн тайлбар гаргах байсан. Хэрэгцээгүй машин худалдан авсан бол шууд 95.000.000 төгрөгөөр хохирол учрах ёстой байсан.

Гэтэл уг машин өнөөдрийг хүртэл тус байгууллагад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зөвхөн мөнгөн хөрөнгийн хэлбэр өөрчлөгдсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэг дотор уг машиныг чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг  нь “ их хэмжээний хохирол учруулсан буюу материаллаг бүрэлдэхүүнтэй” зүйл анги байгаа. Гэтэл шинжээчийн үнийн дүгнэлт, тендерийн үнийн зөрүү хоёрын дундаас Ю.С 25.000.000 төгрөгийн ашиг олж хохирол учруулсан гэж дүгнэхээр байна. Гэтэл зөвхөн тендерийн үнийн дүнгээр дүгнэж байгаа нь эргэлзээтэй асуудал болсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Машинд шинжилгээ хийж үнэ тогтоохдоо оролцогчийн эрхийг хангаагүй. Зөвхөн Ю.Сд танилцуулж, гарын үсэг зуруулсан. Бусад оролцогчдод танилцуулж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Шинжээчээс татгалзах, асуулт тавих оролцогчийн эрхийг хангаагүй.

Хэрвээ оролцогчдын эрхийг хангасан бол шинжээчид тавих асуулт дээр 1 асуулт нэмж тавих ёстой байсан. Харьцуулж байгаа тээврийн хэрэгсэл нь 14.000 км буюу түүнтэй дүйцэхүйц хэмжээний тээврийн хэрэгсэл байхыг шаардсан байна. Тендерийн шалгаруулалтын гол үзүүлэлт нь үйлдвэрлэсэн он, мөн гүйлтийн км байсан. Гэтэл харьцуулсан машин дотор үйлдьэрлэсэн он байгаа боловч гүйлтийг харьцуулсан зүйл байхгүй.

Мөн тухайн машиныг өөр машинтай харьцуулж дүгнэлт гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Яг адил машинтай харьцуулж байж шинжээчийн харьцуулсан үнэлгээ бодитой гарах ёстой байсан. Өөр машинтай харьцуулж 69.000.000 төгрөгийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор эсэргүүцэл дээрээ шүүгдэгч нарыг урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэж дурдсан байсан.

Урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлнэ гэдэг нь субъектив тал буюу тухайн этгээд санаа зорилготой хүсэж үйлдсэн байхыг хэлж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Ц, Ц.Г, Г.А, С.Д, Г.Н нар уг тендерийг шалгаруулсныхаа төлөө Ю.Саас нэмэлтээр мөнгөн хөрөнгө авах болон цалингаа нэмүүлсэн зүйл байхгүй. Тийм нотлох баримт хэрэгт ч байхгүй. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Д, Ганжав, Э.Ц нарын үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Хэдийгээр Г.Н Г.А нар давж заалдах гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн хэмжээгээр хянах тул нэмж хэлж байна. Шүүгдэгч Г.Нын хувьд дарга нь бараа үйлчилгээний үнэ 40.000.000 төгрөг шилжүүл гэж үүрэг өгсөн тул шилжүүлснээрээ энэ хэрэгт хамааралтай болж байгаа нь харамсалтай байна. Дөнгөж ажилд орсон туслах нягтлан хүүхэд даргынхаа үгэнд ороод бараа үйлчилгээний үнэ шилжүүлсэн. Харин машины үнэ болон урьдчилгааг шилжүүлээгүй.

Г.Агийн хувьд гэрч Лхамдашийн мэдүүлгээр ялласан. Гэтэл Лхамдаш гэж хүн үнэн зөв мэдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй. Бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Ю.Сын өмгөөлөгч Б.Батгэрэл, Өнөржаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцсан. Дэмжиж байна. Ю.Сын хувьд ял хүндэдсэн. Заавал нийгмээс тусгаарлаж хүмүүжүүлэх шаардлага байхгүй. Ю.Сын ээж 83 настай биеийн байдал муу хэвтэрт байгаа талаар Б.Батгэрэл өмгөөлөгч тайлбартаа дурдсан. Ю.Сд ял оногдуулахад ялын бодлого алдагдсан гэж үзэж байна. Шинжээчийн 69.000.000 төгрөгийн дүгнэлт үндэслэлгүй гарсан. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй байна. Хэргийг нэмэлтээр буцаахдаа дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлага байхгүй. Прокурорт буцааж эсэргүүцэлд дурдагдсанаар цагаатгасан 3 хүнийг ялласан нотлох баримтуудыг нэмж хийгээд шийдвэрлэх боломжтой. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолтой, Ю.С, Г.Н, Г.Амартүвшн, С.Д, Ц.Г, Э.Ц, Д.Д, Б.М нарт холбогдох, 1935001040017 дугаартай эрүүгийн хэрэг /7 хавтас/-ийг шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, Ч.Өнөржаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоох хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ю.С нь Увс аймгийн “ Дулааны 2-р станц, д ш с” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус байгууллагын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор нүүрс тээвэрлэх шланз худалдан авах ажиллагаа / тендер шалгаруулалт/-г зохион байгуулахаар 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар Үнэлгээний хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 46 дугаар зүйлийн 46.2-т тус тус зааснаар  Увс аймгийн “ Дулааны 2-р станц, д ш с” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ю.С нь тухайн худалдан авах ажиллагааны хувьд захиалагч бөгөөд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар Үнэлгээний хороог байгуулах эрхтэй болно. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар Үнэлгээний хороо нь техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, тендерийг хянах, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх үндсэн чиг үүрэгтэй ба  2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн буюу шүүгдэгч Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц нар дээрхи хуульд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх дараах үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд :

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3-т : “ Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацааг тендер шалгаруулалтыг анх зарлан мэдээлсэн өдрөөс эхлэн тооцож тогтооно. Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж заасныг зөрчиж, хуульд зааснаас богино хугацаагаар тендер хүлээн авах урилгыг гаргасан нь  сонирхогч этгээд бүрийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана  гэснийг зөрчсөн гэж үзнэ.

2. Үнэлгээний хороо нь өөрсдийн боловсруулсан,  Увс аймгийн “Дулааны 2-р станц, д ш с” ОНӨААТҮГ-т нүүрс тээвэрлэх шланз нийлүүлэх баримт бичиг /А-006/2017/ -ийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа” гэсэн бүлгийн 22, 23-т заасан тендер ирүүлэх хувь, тендерт гарын үсэг зурах, тендерийг битүүмжлэх, бичиглэл хийх гэсэн хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн баримт бичгийн 23.1-д “ Тендерт оролцогч нь тендерийг шуудангаар, эсхүл өөрийн бие төлөөлөгчөөр захиалагчид хүргүүлнэ” гэж заасныг тендерт оролцогч П.Д зөрчиж тендер зарлахаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 15-16-ны үед тухайн байгууллагад ажилладаг хувь хүнээр дамжуулж хүргүүлсэн байхад хүлээн авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “ .., эсхүл тендерийн баримт бичигт зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тендерийг хүлээж авахгүй бөгөөд хаягаар нь буцаана” гэж заасныг зөрчсөн.

П.Дгийн тендерт ирүүлсэн баримт бичгийг Г.А үнэлгээний хороо байгуулагдахаас өмнө хүлээн авсан гэх боловч үнэлгээний хорооны гишүүд тухайн тендерт оролцогчоос ирүүлж буй баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон “нүүрс тээвэрлэх шланз нийлүүлэх баримт бичиг /А-006/2017/”-т заасан тендер ирүүлэх, хүлээн авах шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянаж шалгах, хүлээн авахаас татгалзаж буцаах талаар санал, хүсэлтээ  гаргах, шийдвэр гаргах эрх бүхий этгээд юм. Өөрөөр хэлбэл, тендер хүлээн авах ажиллагаа нь тендерийн хорооны гишүүдийн хэрэгжүүлэх хуульд заасан үндсэн чиг үүрэгт хамаарч байгаа болно.   

3. Үнэлгээний хороо нь тендерийг хянах,  үнэлэхдээ хуульд заасан журмыг баримтлаагүй, П.Дгээс ирүүлсэн тендер нь “шаардлагад нийцсэн тендер” мөн эсэхийг хянаж, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

Тендерт оролцогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-1.3-д заасан шаардлага, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан тендерт оролцогчийн ерөнхий нөхцлийг хангасан эсэх талаар дүгнэлт өгөөгүй, мөн түүний санхүүгийн чадавхийн болон ижил төрлийн худалдан авалт, бараа нийлүүлэлт гүйцэтгэж байсан туршлагын талаархи хяналт үнэлгээ хийгдээгүй.

Түүнчлэн тендерт оролцогч П.Д нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа талаараа бичгээр мэдээлж, холбогдох баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй, мөн тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн байхад  тухайн тендерийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж өгсөн нь буруу байна. Тухайлбал,

 

тендерт оролцогч нь хаана оршин суух хаягтай, ямар үйл ажиллагаа, ажил эрхэлдэг, татварын болон бусдад төлөх өр төлбөр, зээлтэй эсэх, санхүүгийн байдал, харилцдаг

банкны мэдээлэл зэргийг агуулсан баримтуудыг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлээгүй атал үнэлгээний хорооны гишүүд энэ талаар ямар ч санал, дүгнэлт гаргахгүйгээр тухайн тендерийг санал нэгтэйгээр дэмжиж шалгаруулсан нь хуульд нийцээгүй байна.

Дээрхи тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэхэд үнэлгээний хорооны гишүүд нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Увс аймгийн “Дулааны 2-р станц, д ш с” ОНӨААТҮГ-ын  нүүрс тээвэрлэх шланз нийлүүлэх тендер шалгаруулалт хууль бус явагдаж, их хэмжээний хохирол учрах нөхцөл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Н, Г.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарыг “ 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Үнэлгээний хорооны хуралд оролцож, эсрэг санал гаргахгүйгээр П.Дтэй 95.000.000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгоход дэмжиж, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй. Хууль зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтой байсныг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсан, өөрөөр хэлбэл, үйлдэлдээ болгоомжгүй хандсан байна ” гэх хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй дүгнэлтийг хийж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна Тухайлбал:

Эрүүгийн хэрэг хянн шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан  С.Д, Ц.Г, Э.Ц нарын үйлдэлтэй хамааралтай гэм буруугийн талаарх нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ анхан шатны шүүх заагаагүй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Б.Батгэрэл нарын гомдолд дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ю.Сд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, Д.Д, Б.М нарт тус тус өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаагаар тус тус авах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ю.С, Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, Д.Д, Б.М нарт холбогдох, 1935001040017 дугаартай, 7 хавтас эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Ю.С-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, Д.Д, Б.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Д.ЖАМБАЛСҮРЭН