Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 97

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Энхтүвшин, шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, П.Д, Б.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Д.Дамдинсүрэн, Ч.Нямсүрэн, Ч.Өнөржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г ургийн овогт Ю-ийн С, А ургийн овогт Г-ийн Н, З ургийн овогт Г-ийн А, Б ургийн овогт С-ын Д, О ургийн овогт Ц-ий Г, Т ургийн овогт Э-ын Ц, Х ургийн овогт П-ийн Д, Б ургийн овогт Б-гийн М нарт холбогдох 1935001040017 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, менежер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал ажилтай, Увс аймгийн Улаангом сум 5 дугаар баг Гиваан баатрын 08-09 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 471 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэн хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Г ургийн овогт Ю-ийн С, регистрийн дугаар:...........,

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 31 байрны 02 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, А ургийн овогт Г-ийн Н, регистрийн дугаар: ...........,

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженер ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 1-60 айлын 04-39 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, З ургийн овогт Г-ийн А, регистрийн дугаар: ...........,

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмал, эрэл хайгуулын инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтан ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 55 айлын орон сууцны 01-26 тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогт С-ын Д, регистрийн дугаар: ..........,

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн нярав ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг 25 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, О ургийн овогт Ц-ий Г, регистрийн дугаар: ...................,

Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн цахилгааны инженер ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг Бадрахын 22 дугаар байрны 07 тоотод оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т ургийн овогт Э-ын Ц, регистрийн дугаар: .............,

Монгол Улсын иргэн, 1962 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү 8 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х ургийн овогт П-ийн Д, регистрийн дугаар: ..........,

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 85 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б ургийн овогт Б-ийн М, регистрийн дугаар: ..........,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ю.С нь нийтийн албан тушаалтан буюу Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж байсан тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Н нь Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Увс аймаг Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вэйвзн трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн, тендер зарлагдаагүй байхад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн П.Д-гийн Хаан банкны 5025438213 дугаарын данс руу “бараа материалын үнэ” гэх нэрээр урьдчилан урьдчилгаа шилжүүлсэн,

Шүүгдэгч Г.А нь Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженерээр ажиллахдаа Увс аймаг Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр "Хотгор шанага" ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10- -ы өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч С.Д нь Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтнаар ажиллахдаа Увс аймаг дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Ц.Г нь Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн нярваар ажиллахдаа Увс аймаг Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Э.Ц нь Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллахдаа Увс аймаг Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч П.Д нь нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэрээр Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу өөрийн дансанд орсон 95’000’000 төгрөгийг Ю.С болон түүний эхнэр Б.Мийн Хаан банкны данс руу шилжүүлж Ю.С-ын албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн эмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Шүүгдэгч Б.М нь өөрийн нөхөр Ю.С-ын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гийн нэрээр өөрийн удирдаж байгаа Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу П.Д-гийн дансанд орсон 95’000’000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 65’700’000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006614500 дугаарын дансаар авч ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935001040017 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Б.Д-ийн “...Захирал Ю.С нь аль болох шууд худалдан авалт хийх сонирхолтой. Ю.С нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр уг байгууллагын захирлаар томилогдсон бөгөөд тухайн үед нүүрс тээвэрлэх тендер зарлачихсан байсан юм. Тэгэхэд үнэлгээний хорооны дарга ерөнхий инженер Ц-ыг ажлаас нь чөлөөлж, тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг тушаал гарган сольж байсан удаатай. Тэгэхэд тухайн тендер сонгон шалгаруулалтын талаар нэлээд маргаан үүсэж байсан. Ийм байдлаар Ю.С үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөх магадлалтай, нөлөөлдөг ч байх гэж бодож байна. Учир нь намайг нягтлан бодогч байхад нягтлан бодогчийн эрхийг хааж, захирал гүйлгээ хий гэж хэлсэн болгоныг хийдэг, хууль зөрчиж байгаа болохгүй зүйлийг тайлбарлаад хэлэхэд миний үгийг сонсдог ч үгүй байсан. Тэгээд Ю.С-ын хууль бус шаардлагыг биелүүлэхгүй байсны төлөө намайг “ажлаа өг, аудитын дүгнэлт дээр чамайг асуудалтай гээд биччихсэн байна” гэх мэтээр шахалт үзүүлж байсан. ...Хийх боломжгүй гэсэн гүйлгээ бүрийг хий гэж хууль бусаар шаарддаг байсан. Эцэстээ үүнээс болж хэрэгт орж магадгүй гэж бодоод би ажлаасаа гарсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

2. Гэрч Ц.З-ын “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 80-88 УВХ улсын дугаартай Вейбен маркийн автомашиныг өөрийн хамаатан садны хамаарал бүхий П.Д-гээс тус тус худалдан авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй худалдан авалт гэж үзэж байсан. П.Д, Ю.С нар нь төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20 дугаар хуудас/,

3. Гэрч Б.Ш-ын “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.3 дахь хэсэгт заасан “Нээлттэй тендер шалгаруулалтыг материал хүлээн авах эцсийн хугацаа 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэсэн заалт, 11 дүгээр зүйлд заасан “Техникийн тодорхойлолт” дээрх шаардлага хангаагүй бараа худалдаж авсан байна. Захиалагч нь мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй бол бүх тендерээс татгалзаж дахин тендер зарлах ёстой. ...Уг 80-88 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг сонгон шалгаруулсан үнэлгээний хороо болон захиалагчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 дугаар хуудас/,

4. Гэрч Д.А-гийн “...би манай уурхайд ашиглагдахгүй 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен Трак маркийн тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа талаар Ю.С-д хэлсэн. Тэгэхэд Ю.С нь Улаанбаатар хот руу явж манай захиралтай гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Би тухайн үед Улаангомын 2 дугаар дулааны станц худалдаж авсан гэж ойлгосон. Тухайн үед би 35’000’000 төгрөгөөр худалдаж авахаар сонирхож өөрийн захиралдаа хэлэхэд захирал ажилтан хоёр хоорондоо гэрээ хийж машин худалдах боломжгүй гэж надад хэлсэн. ...Гадна наранд байнга зогсож бүх дугуй муудсан. Чиргүүлийн рам нь тасарсан байсныг гагнасан. Уг тээврийн хэрэгслийн чиргүүл дээр экскаватор ачиж явж байгаад гуу жалганд савуулж чиргүүлийн рамын хэсэг гол хэсгээрээ цуурсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

5. Вейбен Трак загварын 80-88 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 42-47 дугаар хуудас/,

6. Эд зүйлийн үнэлгээний “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №19/67 дугаартай “Уг Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 2017 оны 10 дугаар сарын байдлаар 63’900’000 /жаран гурван сая есөн зуун мянга/ төгрөг гэж дүгнэв. Уг Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом суманд зөөвөрлөн ирэхэд 1’090’000 /нэг сая ерэн мянга/ гэж тооцоолов” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 49-53 дугаар хуудас/,

7. Увс аймгийн автотээврийн төвөөс 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 90 дугаартай албан бичгээр ирүүлсэн 80-88 УВХ улсын дугаартай Вейбен /Beiben/ ND4251 маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, холбогдох баримтууд /1-р хх-ийн 58-66 дугаар хуудас/,

8. Нүүрс тээвэрлэх шланз нийлүүлэх А-006/2017 үнийн санал ирүүлэх тухай үнэлгээний хорооны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн урилгын хуулбар /1-р хх-ийн 134 дүгээр хуудас/,

9. Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Ю.С-ын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалын хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний хорооны гишүүдийн №УВДС 11-006/2017 дугаартай гэрээ байгуулах тухай зөвлөмжийн хуулбар /1-р хх-ийн 138-139 дүгээр хуудас/,

10. Гэрч Ц.Л-ийн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр захирал Ю.С-ын тушаалаар уг байгууллагад борлуулалтын байцаагчаар томилогдсон. Түүнээс хойш 3 жил уг ажлыг хийж байна. П.Д нь надаар 2017 онд ямар нэгэн тендерийн материал бүрдүүлж аваагүй. Харин П.Д нь над руу 2017 оны 8 дугаар сарын 15-ны үед утасдаад “Би танай тендерт оролцох гэсэн юм, Увс руу автобусанд бичиг баримт явууллаа, үүнийг аваад ерөнхий инженертээ хүргээд өгчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь тухайн өдрөө уг баримт бичгийг аваад ерөнхий инженер Ад хүргэж өгсөн юм. Баримт бичиг хүргэж өгөхдөө “Даймаа гэх хүн өгүүлж байна” гэж хэлээд өгөхөд А надаас аваад үлдсэн юм. Тэгээд л би өгсөн даруй даа гараад явчихсан юм. ...Би уг цаг хугацааг 2017 оны 8 дугаар сарын 15-аас 16-ны үе гэдгийг санаж байна. Түүнээс хойш 1 сарын дараа манай байгууллагын ажил эхэлсэн юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/,

11. Шүүгдэгч П.Д-гийн Хаан банкны 5025438213 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ю.С-ын Хаан банкны 5099054466 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд /2-р хх-ийн 29-92 дугаар хуудас/,

12. Гэрч Ж.М-ы “...Би 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 5503001778 дугаарын дансаар С гэх хүнээс 12’000’000 /арван хоёр сая/ төгрөг авч байсан. Тухайн мөнгө ямар учиртай мөнгө вэ гэвэл би тухайн үед Норд бенз маркийн автомашинтай байж байгаад чирэгч толгойг нь 2016 онд зараад чиргүүл үлдэхээр нь тус чиргүүлийг 12’000’000 төгрөгөөр зарын дагуу С гэх хүнд зарсан юм. Тэр С гэх хүн Увс аймгийн Дулааны дарга гэж өөрийгөө танилцуулж байсан санагдаж байна. Тэр хүн тухайн автомашины чиргүүлийг байгууллагад авч байгаа талаар надад хэлж байсан. ...Одоо С гэх хүнтэй ямар нэгэн өр авлага байхгүй. Би П-ийн Д гэх хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн З-4 дүгээр хуудас/,

13. Гэрч Н.С-н “...Хаан банкны 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 40’000’000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтын нэг гэх тооны хойно зурагдсан гарын үсэг манай байгууллагын гүйцэтгэх захирал Ю.С-ын гарын үсэг, хоёр гэх тооны хойно зурагдсан гарын үсэг нь манай туслах нягтлан бодогч Г.Н-ын гарын үсэг мөн байна. Би ерөнхий нягтлан бодогчийн хувьд уг хоёр албан тушаалтны гарын үсгийн тогтмол харж байдаг учраас мөн гэдгийг нь мэдэж байна. Тэгээд ч уг хоёр хүний гарын үсэг байхгүй бол тухайн гүйлгээ хийгдэх боломжгүй юм. Миний үзэж байгаагаар туслах нягтлан бодогч Н нь хоёрдугаар гарын үсэг зурж 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэн П-ийн Д-гийн 5025438213 тоот данс руу 40’000’000 төгрөг шилжүүлсний дараа 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрөө тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж уг тендерийг шалгаруулсныг хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Учир нь тендер зарлагдахаас өмнө мөнгө шилжүүлж болохгүй. Г.Н нь А-3 сертификаттай хүний хувьд үүнийг мэдэх ёстой. Мөн нягтлан бодогч нь тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж болохгүй гэж бодож байна. Тендер зарлагдаж уг тендерт шалгарсан иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны дараа урьдчилгаа болон төлбөрийг гэрээний дагуу шилжүүлэх ёстой. ...Уг 80-88 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш нийт 15’010’590 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Ингэхдээ томоохон засвараас нь дурдвал 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ком моторыг 8’300’000 төгрөгөөр, найман ширхэг дугуйг 3’883’636 төгрөгөөр сольж засварлаж байсан” гэх мэдүүлэг /З-р хх-ийн 5-6 дугаар хуудас/,

14. Хотгор шанага ХХК-ны гүйцэтгэх захирал Сун Ху Ён шүүгдэгч Ю.С нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “автомашин худалдах, худалдан авах” гэрээний хуулбар /3-р хх-ийн 12-13 дугаар хуудас/,

15. Хотгор шанага ХХК-ны Хаан банкны 5920194708 дугаарын данс руу Э.С-ын Хаан банкны 5099054466 тоот данснаас 36’000’000 төгрөг шилжүүлсэн баримт /З-р хх-ийн 16-18 дугаар хуудас/,

16. Шүүгдэгч Б.М-ийн Хаан банкны 5006614500 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /З-р хх-ийн 51-77 дугаар хуудас/,

17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ий “...Шинжээчийн дүгнэлттэй танилцаад, мөн болсон үйл явдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд мэдээлэл авсны үндсэн дээр Улаангомын 2 дугаар дулааны станц ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сард тендер зарлан 80-88 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 95.0 сая төгрөгөөр худалдан авахдаа хууль бус тендер шалгаруулсны улмаас уг байгууллага хохирсон байна. Тухайн байгууллагын дарга Ю.С нь уг Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг Хотгор шанага ХХК-тай гэрээ байгуулан хувьдаа 36’000’000 төгрөгөөр худалдаж авсан мөртөө өөр хүний нэрээр өөрийн удирдаж буй байгууллагад нийлүүлэн өөртөө ашиг олж, ТӨХК-д хохирол учруулсан байна гэж үзэж байна. Тендер сонгон шалгаруулахдаа нээлттэй тендерийг нийтэд 30 хоног зарлаагүй байна, мөн 2015 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгсэл худалдаж авахаар техникийн тодорхойлолт боловсруулагдсан байхад шаардлага хангаагүй 2011 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монголд орж ирсэн тээврийн хэрэгслийг нийлүүлэхээр ирүүлсэн тендерийг үнэлгээний хороо үндэслэлгүйгээр шалгаруулсан, захиалагч шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр тендерээс татгалзаагүй байна. Мөн уг тендерийн үнэлгээний хороо хуралдахаас өмнө урьдчилгаа 40.0 сая төгрөгийг оролцогчид урьдчилан шилжүүлсэн байна. Үүнийг захиалагч болон тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан нягтлан бодогч Н нь урьдаас мэдсээр байж уг тендерийг шалгаруулсан, захиалагч урьдаас мэдсээр байж гэрээ байгуулсан байна. Үүний улмаас улсын төсөвт 95.0 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. ...Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь Ю.С албан эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж дэмжлэг үзүүлсэн байна. Би тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хууль бус үйлдэл нь “Улаангом 2-р дулааны станц” ТӨХК-д хохирол учрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. ...Ю.С нь хувийн сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрийн шууд удирдлагад байгаа ажилтнуудын дэмжлэгтэйгээр, тэднийг ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн байж болох юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,

18. Эд хөрөнгийн үнэлгээний “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар арын 17-ны өдрийн №19/67 дугаартай “Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сум руу зөөвөрлөхөд зарцуулах түлшний үнийг тооцохдоо: 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1 л дизелийн дундаж үнэ ханш 1950 төгрөг байсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь 100 км тутамд 40 л түлж зарцуулдаг бөгөөд 1’092’000 төгрөг буюу бүхэлчилсэн дүнгээр 1’090’000 төгрөг, нийлүүлэгчийн ашиг 7 хувиар тооцвол (63’900’000+1’090’000)*0.07=4’549’300 болж байна. Эдгээр тооцоог үндэслэн Вейбен трак /Beiben truck/-ын Увс аймаг дахь зах зээлийн дундаж үнэ 2017 оны 10 дугаар сарын байдлаар 69’539’300 (жаран есөн сая таван зуун гучин есөн мянга гурван зуу) төгрөг гэж тооцоолов” гэх шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын захирал Ю.С нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай тушаалаар “А-006/2017 дугаартай Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын нүүрс тээвэрлэх шаланз худалдан авах үнэлгээний хороог” /1-р хх-ийн 138 дугаар хуудас/ байгуулсан байна. Үнэлгээний хорооны даргаар ерөнхий инженер Г.А, нарийн бичгийн даргаар борлуулалтын менежер С.Д, гишүүдээр нягтлан бодогч Г.Н, нярав Ц.Г, инженер Э.Ц нарыг томилсон байна.

2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно” гэж заасныг зөрчиж “Увс аймгийн “Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нүүрс тээвэрлэх шланз” А-006/2017 нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна. Тавигдах шаардлага: -Үйлдвэрлэсэн он: 2015-аас хойш, -Гүйлт: 15’000-аас ихгүй, -Урьдчилгаа: 20% боломжтой. Үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө Увс аймаг, Улаангом, 5-р баг “Дулааны 2 дугаар станц, дулаан шугам сүлжээ” хаягаар ирүүлнэ үү. Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 00 минутад нээнэ” /хх-ийн 136 дугаар хуудас/ гэх үнийн санал авах урилгыг “Өдрийн сонин”-д хэвлүүлсэн байна.

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж П.Д-д 95’000’000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож шийдвэрлэсэн /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй буюу мөн зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулсан байна.

2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хорооны дарга Г.А, нарийн бичгийн дарга С.Д нар нь Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-ын захирал Ю.С-д “Дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ” ОНӨААТҮГ нүүрс тээвэрлэх шланзыг П.Д-гээс 95’000’000 төгрөгөөр гэрээ байгуулах” гэх /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/ зөвлөмж хүргүүлсэн байна. Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-ын захирал Ю.С нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэж заасныг, мөн зүйлийн 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасныг тус тус зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр П.Д-тэй “Увс аймгийн “Дулааны 2-р станц, ДШС” ОНӨААТҮГ шланз нийлүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

П.Дгээс нийлүүлсэн Вейбен ND4251 загварын тээврийн хэрэгслийг Увс дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-ын захирал Ю.С 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Хотгор Шанага ХХК-тай “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” /3-р хх-ийн 13 дугаар хуудас/ байгуулж, 36’000’000 төгрөгөөр худалдан авсан байна. Мөн гэрч Ж.Мөнхсайханаас 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 12’000’000 төгрөгөөр Вейбен трак автомашинд чиргүүл /3-р хх-ийн З-4 дүгээр хуудас/ авсан байна.  Уг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ю.С нь анхнаасаа Увс аймгийн дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-т нийлүүлж ашиг олох зорилготой байсан болох нь гэрч Д.Арслангийн “би манай уурхайд ашиглагдахгүй 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен Трак маркийн тээврийн хэрэгслийг худалдах гэж байгаа талаар Ю.С-д хэлсэн. Тэгэхэд Ю.С нь Улаанбаатар хот руу явж манай захиралтай гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Би тухайн үед Улаангомын 2 дугаар дулааны станц худалдаж авсан гэж ойлгосон...” /1-р хх-ийн 39-40 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

П.Д-гээс нийлүүлсэн Вейбен ND4251 загварын тээврийн хэрэгсэл нь 2012 онд Монгол Улсад орж ирж, 2012 оны 10 дугаар сарын 02-ноос 2017 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд 74 66 УНЧ улсын дугаартайгаар Хотгор шанага ХХК-ийн нэр дээр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны хооронд 8088 УВХ улсын дугаартайгаар П.Д-гийн нэр дээр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 80 88 УВХ улсын дугаартайгаар Увс аймгийн дулааны 2 дугаар станц, дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын өмчлөлд тус тус бүртгэгдсэн /1-р хх-ийн 58-66 дугаар хуудас/ байна. Тодруулбал шүүгдэгч Ю.С нь 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр Хотгор шанага ХХК-иас худалдаж авсан Вейбен ND4251 загварын 74 66 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Увс аймгийн дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-т нийлүүлж ашиг олох зорилготой байсан тул өөрийн нэр дээр шилжүүлэхгүйгээр өөрийн хамаарал бүхий этгээд болох П.Д-гийн нэр дээр шилжүүлсэн байна.

  2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр буюу тендер зарлагдахаас өмнө шүүгдэгч П.Д-гийн Хаан банкны 5025438213 тоот данс руу Увс аймгийн дулааны 2 дугаар станц ОНӨААТҮГ-аас 40’000’000 төгрөгийг тус байгууллагын нягтлан бодогч Г.Н шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1-р хх-ийн 149 дүгээр хуудас/ гэх баримт, П.Д-гийн Хаан банкны 5025438213 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 29-31 дүгээр хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Д нь тендерийн материалыг тендер албан ёсоор зарлагдахаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын 15-аас 16-ны өдрийн хооронд гэрч Ц.Л-аар Г.А-д хүргүүлсэн болох нь гэрч Ц.Л-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 21 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь өөрийн Хаан банкны 5006614500 тоот дансанд шүүгдэгч П.Д-гээс түүний Хаан банкны 5025438213 тоот дансаар 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 20’000’000 төгрөгөөр нэг удаа, 5’000’000 төгрөгөөр нэг удаа шилжүүлэн авсан, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 6’900’000 төгрөгийг, 12 дугаар сарын 01-ны өдөр 6’900’000 төгрөгийг, 12 дугаар сарын 27-ны өдөр 5’500’000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 6’800’000 төгрөгийг, 4 дүгээр сарын 19-ний өдөр 4’400’000 төгрөгийг, 5 дугаар сарын 01-ний өдөр 4’400’000 төгрөгийг, 5 дугаар сарын 11-ний өдөр 4’400’000 төгрөгийг, 6 дугаар сарын 29-ний өдөр 3’400’000 төгрөгийг буюу нийт 67’700’000 төгрөг шилжүүлэн авч зарцуулсан болох нь Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /З-р хх-ийн 51-77 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (a)-д “Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж тус тус тодорхойлжээ.

Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нь тухайн үед Увс аймгийн дулааны 2 дугаар станц, дулаан шугам сүлжээ ОНӨААТҮГ гэх нэршилтэй Увс аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байсан байна.

Увс аймгийн дулааны хоёрдугаар станц, дулаан шугам сүлжээ ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтанд хамаарч байх тул шүүгдэгч Ю.Сыг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдгийг сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг, “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгоно.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50’000’001 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учирсан бол их хэмжээний хохиролд хамаарна. Иймд тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт буюу Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид 95’000’000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

Мөн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Иймд шүүгдэгч Ю.С-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана” гэж заасныг, мөн зүйлийн 30.4.1-т “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасныг тус тус зөрчиж 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-иас 36’000’000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 74-66 УНЧ улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-гээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон 95’000’000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан түүний үйлдэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А нь нээлттэй тендер зарлахаас өмнө гэрч Ц.Л-аар дамжуулан шүүгдэгч П.Д-гээс тендерийн материалыг авсан, “Бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт”-д заасан шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг шалгаруулсан үйлдлээр, шүүгдэгч Г.Н нь нээлттэй тендер зарлахаас өмнө шүүгдэгч П.Д-д 40’000’000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлээр, шүүгдэгч П.Д нь шүүгдэгч Ю.С-ын Хотгор шанага ХХК-иас худалдан авсан Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэрээр Увс аймгийн дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нийлүүлж, гэрээний дагуу өөрийн дансанд орсон 95’000’000 төгрөгийг Ю.С болон түүний эхнэр Б.М-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн үйлдлээр тус тус шүүгдэгч Ю.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж оролцсон байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Г.А, Г.Н, П.Д нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.М нь шүүгдэгч П.Д-гээс өөрийн Хаан банкны 5006614500 тоот дансаар 10 удаагийн гүйлгээгээр 67’700’000 төгрөг шилжүүлэн авч зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Гэрэгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолууд, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №19/67 дугаартай /1-р хх-ийн 49-53 дугаар хуудас/ дүгнэлт, 2019 оны 8 дугаар арын 17-ны өдрийн №19/67 дугаартай /5-р хх-ийн 4 дүгээр хуудас/ “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1, 27.6 дугаар зүйлүүдэд заасан хуулийн шаардлага хангасан байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно” гэж заасан байх тул шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолд “Гэрэгэ эстимэйт” ХХК төлөөлөгч гэсэн бичвэртэй тэмдэг дарж, Д.Ганбаатар гэх гарын үсэг дарсныг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Гэрэгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Д.Ганбаатар нь шинжээчийн дүгнэлтдээ хууль сануулсан талаар дурдсан байна. Мөн Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан дүгнэлтийг зориуд худал гаргасан гэж үзэх, түүний гаргасан үнэлгээний дүнг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Ч.Өнөржаргал нарын гаргасан дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг прокурорт буцаах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Иймд шүүгдэгч Ю.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд, шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үнэлгээний хорооны хуралдаанд оролцож эсрэг санал гаргахгүйгээр П.Дтэй 95’000’000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгоход дэмжиж /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар шүүгдэгч Ю.Сыг гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амласан, гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийг зөрчсөн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтой байсныг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үйлдэлдээ болгоомжгүй хандсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь шүүгдэгч Ю.С-ыг гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амласан, гэмт хэрэг үйлдэхийг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийг зөрчсөн үйлдэлдээ болгоомжгүй хандсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарыг цагаатгах үндэслэлтэй байна.

Хохирогч Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь мөрдөн байцаалтын шатанд “...Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжтой гэж үзвэл зөрүү болох 25’460’700 төгрөгийн хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж тухайн байгууллагыг хохиролгүй болгох шаардлагатай байна” гэж мэдүүлсэн, мөн тухайн Вейбен трак загварын 8088 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд ашиглагдаж болох нь шүүгдэгч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Вейбен трак загварын 8088 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Улаангомын дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн өмчлөлд хэвээр үлдээж, хохирлын зөрүү болох 25’460’700 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Ю.С-аас 15’460’700 төгрөгийг, шүүгдэгч Г.Н-аас 3’000’000 төгрөгийг, шүүгдэгч Г.А-ээс 3’000’000 төгрөгийг, шүүгдэгч П.Д-гээс 4’000’000 төгрөгийг тус тус гаргуулж Улаангомын Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанид олгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ю.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцогдсон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 10 удаагийн гүйлгээгээр гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан ...үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж зааснаар шүүгдэгч Б.Мийг 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Б.Мийг яллагдагчаар /5-р хх-ийн 187-189 дүгээр хуудас/ татсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.Мт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ю.С нь Улаангомын Дулааны хоёрдугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал ажилтай, Увс аймгийн Улаангом сум 5 дугаар баг Гиваан баатрын 08-09 тоотод оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 471 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэн хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 242 дугаар хуудас/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 471 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /5-р хх-ийн 52-53 дугаар хуудас/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Н нь Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогч ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 31 байрны 02 тоотод эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 245 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.А нь Увс аймгийн Улаангом сумын дулааны 2 дугаар станц төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтан ажилтай, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 55 айлын орон сууцны 01-26 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 246 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Д нь тодорхой эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, баруун түрүү 8 дугаар гудамж 9 тоотод ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 249 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар байдал тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Сд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарт торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25’460’700 төгрөгийг хурааж улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл тул 25’460’700 төгрөгийн хөрөнгө орлогыг хураахдаа шүүгдэгч нараас ялгамжтай хураах нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, оролцооны хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч Ю.С-ын хувьд ногдох хөрөнгөөс 15’460’700 төгрөгийг /арван таван сая дөрвөн зуун жарган мянга долоон зуу/ төгрөгийг, шүүгдэгч Г.Н-ын хувьд ногдох хөрөнгөөс 3’000’000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Г.А-ий хувьд ногдох хөрөнгөөс 3’000’000 /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч П.Д-гийн хувьд ногдох хөрөнгөөс 4’000’000 /дөрвөн сая/  төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардалд хамаарах бөгөөд энэхүү хэрэгт нотлох баримтаар 320’000 төгрөгийн шинжээчийн зардал тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-4 хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардалд шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д нараас 80’000 /наян мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, Гэрэгэ эстимэйт” ХХК-нд 250’000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Увс финанс аудит ХХК-нд 70’000 төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд бүртгэлтэй 80-88 УВА улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Ю.С, Б.М нарын дундын өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны 292 тоот 40 м.кв орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д, Б.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-6 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.9 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ургийн овогт Ю-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч А ургийн овогт Г-ийн Н, Засгууд ургийн овогт Г-ийн А, Х ургийн овогт П-ийн Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон” гэм буруутайд,

- Шүүгдэгч Б ургийн овогт Б-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б ургийн овогт С-ын Д, О ургийн овогт Ц-ий Г, Тугтан ургийн овогт Э-ын Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, Б ургийн овогт С-ын Д, О ургийн овогт Ц-ий Г, Т ургийн овогт Э-ын Ц нарыг цагаатгасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 /тав/ жилээр хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6’500 /зургаан мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’500’000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр төгрөгөөр, шүүгдэгч Г.А-ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6’000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6’000’000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч П.Д-г нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 7’000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7’000’000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.С-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарт  оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас,

-Шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 25’460’700 /хорин таван сая дөрвөн зуун жаран мянга долоон зуу/ төгрөгөөс, шүүгдэгч Ю.С-ын хувьд ногдох хөрөнгөөс 15’460’700 төгрөгийг /арван таван сая дөрвөн зуун жарган мянга долоон зуу/ төгрөг, шүүгдэгч Г.Н-ын хувьд ногдох хөрөнгөөс 3’000’000  /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч Г.А-ий хувьд ногдох хөрөнгөөс 3’000’000  /гурван сая/ төгрөгийг, шүүгдэгч П.Д-гийн хувьд ногдох хөрөнгөөс 4’000’000  /дөрвөн сая/  төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-4 хэсэгт зааснаар шинжээчид төлөх зардал болох 320’000 /гурван зуун хорин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д тус бүрээс 80’000 /наян мянга/ төгрөгийг гаргуулж, Гэрэгэ эстимэйт” ХХК-нд 250’000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, Увс финанс аудит ХХК-нд 70’000 төгрөгийг тус тус олгосугай.

11. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Улаангомын дулааны хоёрдугаар станц ТӨХК-нд бүртгэлтэй 80-88 УВА улсын дугаартай Вейбен трак загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

- шүүгдэгч Ю.С, Б.М нарын дундын өмчлөлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны 292 тоот 40 м.кв орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Н, Г.А, П.Д, Б.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

14. Шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц нар нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА