Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 27

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж, шүүгч Т.Энхмандах, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

иргэдийн төлөөлөгч Д.Томсувд,

улсын яллагч Б.Мөнхдөл,

иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Б.Мөнгөнхүү, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Т.Зул, түүний өмгөөлөгч Т.Баярцэнгэл,

шүүгдэгч Ө.Дүүриймаа, түүний өмгөөлөгч С.Батболд,

шүүгдэгч Б.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Д.Бадам,

шүүгдэгч О.Ганбаатар, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөнхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар, шүүгдэгч Т.Зулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч Ө.Дүүриймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч Б.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000231 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Хуурч овогт Батмөнхийн Мөнгөнхүү /РД:ПН88041714/, Ховд аймгийн Чандмань суманд 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 17-788 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Төмөрийн Зул /РД:УУ89103004/, Улаанбаатар хотод 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-5 дугаар байрны 50 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16 200 000 төгрөгөөр торгох ялаар өөрчлөн шийдвэлэсэн гэх

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Өгөөдэйбаатарын Дүүриймаа /РД:ФМ90080766/, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1990 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж 3-а байрны 10 тоотод оршин суудаг гэж иргэний үнэмлэхний лавлагаанд бичигдсэн, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Гаалийн 2-6 тоотод оршин суудаг гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Боржигон овогт Батболдын Мөнхтөр /РД:СЭ89121375/, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 4-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Тугчин овогт Оюунцэцэгийн Ганбаатар /РД:СЮ88081776/, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Эрчимийн 40 айлын 23 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2007 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Мөнгөнхүү нь 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 1 км орчим зайд байрлах жалганаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 392,94 грамм бодисыг борлуулах зорилгоор түүж бэлтгэн, хууль бусаар олж авч, 4 хэсэг гялгар уутанд хийж улмаар 2016 оны 09 дүгээр сарын сүүлээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд уг бодисыг биедээ буюу өөрийн үүрч явсан хар өнгийн үүргэвчиндээ хадгалсан, 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд О.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн 25-94 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэхээр очих хүртэлх хугацаанд уг автомашинд хадгалсан, тээвэрлэсэн. Мөн О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Ө.Дүүриймаа, Т.Зул нарт өгч түгээж борлуулсан,

 

Яллагдагч Т.Зул нь Ө.Дүүриймаатай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 2 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэх зорилгоор явж байх үедээ Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх гялгар уутанд хийсэн 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

 

Ялладагч Ө.Дүүриймаа нь Т.Зултай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 2 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа нь Т.Зул, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа хорих 425 дугаар ангид ЭХТА-ийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдсэн Г.Бүрэндэлгэрийг эргэх зорилгоор явж байх үедээ Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх гялгар уутанд хийсэн 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

 

Яллагдагч Б.Мөнхтөр нь О.Ганбаатар, Т.Зул, Ө.Дүүриймаа нартай бүлэглэн Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх нийт 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд хууль бусаар олж авсан,

 

Яллагдагч О.Ганбаатар нь Б.Мөнхтөр, Т.Зул, Ө.Дүүриймаа нартай бүлэглэн Б.Мөнгөнхүүгээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх нийт 392,94 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 03-аас 04-ний өдрүүдэд хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мөнгөнхүү нь 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс 1 км орчим зайд байрлах жалганаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх 486 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авч, 4 хэсэг гялгар уутанд хийж улмаар 2016 оны 09 дүгээр сарын сүүлээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд уг бодисыг өөрийн үүрч явсан хар өнгийн үүргэвчиндээ хадгалсан,

 

Шүүгдэгч Т.Зул нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 2 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Мөнгөнхүү мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найз Мөнхтөр, Ганбаатар нартай Хэнтий аймгийн төв дээр Мөнхтөрийн гэрт ногоо тарьсан. Ургацаа хураагаад 200 шуудай ногоог малаар солихоор 2016 оны 09 дүгээр сарын орчимд Сүхбаатар аймаг руу Мөнхтөр бид хоёр хамт явсан. Мөнхтөр надаас салаад Асгат сум руу явсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум руу явсан. Сүхбаатар сумын төвөөс баруун хойш 500 метр хүрэхгүй газарт явж байтал жалганд Каннабис буюу марихуан ургасан байхаар нь 100 төгрөгийн шар торны тал орчимоор нь навчийг нь шувтарч түүсэн. Гялгар уутанд хийсэн өвсөө ногоон дунд тавиад мартсан байсан. 10 хоногийн дараа гаргаад үзсэн чинь үхрийн баас шиг болоод хатсан байсан. Тэгээд би урьд нь интернетээр нунтаглаж хэрэглэдэг юм байна гэж харж байсан учраас түүний дагуу нунтаглахаар ногоо зарж байсан айлын гадаа шөнө уур нүдүүрэнд хийж байгаад нүдэж нунтаглаж дэлгүүрээс шилэн трико авч түүн дээрээ нунтагласан зүйлээ асгаж байгаад шигшиж гарсныг нь 10 төгрөгийн гэж ярьдаг жижиг гялгар уутанд 4 хэсэг болгож хийсэн. Би Сүхбаатар аймагт байхдаа яг ямар үйлчилгээтэй байдаг гэдгийг нь мэдэхийн тулд шоколад худалдаж аваад тунгалаг цаасан дээр нь нунтагласан өвсөө тавьж доороос нь асаагуураар асааж 10 төгрөг хуйлж гарсан утааг нь сорж хэрэглэж үзсэн. Тэгээд хуйлсан мөнгө, тугалган цаасаа үүргэвчиндээ хийчихсэн байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хотод ирээд нэг хоноод найз Мөнхтөр, Ганбаатар нартай уулзаад Ургах наран хороололд хамт хоноцгоосон. Тэгтэл Бүрэндэлгэр гээд манай найз Говьсүмбэр аймгийн төв дээр байдаг хориход ял эдэлж байгааг дүү Өлзийбүрэн нь над руу утсаар ярьж хэлээд Бүрэндэлгэрийг очиж эргээд өвлийн хувцсыг нь дөхүүлээд өгөөч гэсэн. Би зөвшөөрөөд Мөнхтөр, Ганбаатар нартай хамт Мөнхтөрийн машинтай явахаар болсон. Бид нар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед Бүрэндэлгэрийн дүү Өлзийбүрэнгээс хувцасыг нь аваад явах гэтэл Бүрэндэлгэрийн найз охин Зулаа нэг найзтайгаа хамт эргэе гэнээ гээд ТБД андуудын тэндээс авчих гэхээр нь бид нар очиж аваад Говьсүмбэр аймаг явсан. Замд явж байхдаа нунтагласан өвсөө халааснаасаа гаргаж ирээд Мөнхтөр, Ганбаатар хоёрт үзүүлсэн. Би мөнгөлөг тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар халаагаад 50, 10 төгрөгийг хуйлж байгаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Мөнхтөр, Ганбаатар хоёрт хужаа тамхи гэж тоглож худлаа хэлсэн. Өвс гэх мансууруулах зүйл гэж огт хэлээгүй. Би хотод очоод Мөнхтөр, Ганбаатар нарт түүж авч ирсэн 4 хэсэг гялгар уутанд хийсэн өвсний талаараа хэлээгүй. Тухайн үед явсан Зул түүний найз охин Дүүриймаа нар огт мэдээгүй. Дүүриймаа, Зул нар нь замд унтаж байсан болохоор хэрэглээгүй. Би Говьсүмбэр аймагт Цагдаад шалгуулахын өмнө машины хойд суудлын завсраар цагаан гялгар ууттайг нь хийгээд, нөгөө 3 хэсэг гялгар ууттайг нь замдаа үүргэвчнээсээ гаргаж хаясан. Түүнийг цагдаа нар олж авсан. Зүгээр л сонирхож үзмээр санагдаад өвсийг түүж авсан. Миний толгой хааяа өвддөг, толгой өвдөх үед хэрэглэхэд зүгээр болдог гэхээр нь түүгээд авсан. Би урьд өмнө нь мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Бид нар Бүрэндэлгэрт оруулж өгөх санаа зорилго байгаагүй. Би хэдэн грамм өвс гэх зүйл түүсэн гэдгээ мэдэхгүй байна. Цайны уур нь жижигхэн байсан учраас хэсэг хэсгээр нь авч нүдэж нунтаглан гялгар уутанд хийсэн. Би жаахан жаахнаар нь гялгар уутанд хийчихвэл дараа нь хэрэглэж үзэхэд амар гэж тухайн үед бодсон. Түүнээс биш зарж борлуулах санаа зорилго байгаагүй. Машинд бид нарыг хэрэглэх үед утаа болсон байсан. Надад сонсгож байгаа ялыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр би бусдад мансууруулах бодис түгээгээгүй, зарж борлуулах зорилго надад байхгүй. Би өвс гэх зүйлийг зардаг гэдгийг ч мэдэхгүй. Харин борлуулах зорилгогүйгээр түүж бэлтгэсэн минь үнэн түүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэгт холбогдож ингээд зогсож байгаадаа маш их гэмшиж байна. Мөн найз нарыгаа уруу татаж ийм хэрэгт холбогдуулсандаа маш их гэмшиж байна, бас уучлалт гуйж байна. Миний ялыг хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэв.

 

2. Шүүгдэгч Т.Зул мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай найз залуу Бүрэндэлгэр Чойрт байдаг хорих 425 дугаар ангид ял эдэлж байгаа учраас найз Дүүриймаагийн хамт эргэлтээр эргэх гэж урьд өдөр нь эгчийндээ хоол унд бэлдээд байж байтал Бүрэндэлгэрийн төрсөн дүү Өлзийбүрэн над руу яриад тийшээ явах машин байхгүй бол Бүрэндэлгэрийн найз Мөнгөнхүү, Ганбаатар, Мөнхтөр нар Бүрэндэлгэрийг эргэх гэж байгаа юм байна, машинд нь дайгдаад явчихгүй юу даа гэсэн. Тэгээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр 10 цагийн үед ТБД андуудын урд талын дэлгүүр дотор Мөнгөнхүү, Ганбаатар, Мөнхтөр нарыг хүлээгээд зогсож байтал урьд нь бааранд танилцаж байсан зүс таних нэрийг нь мэдэхгүй хүнтэй таараад ойр зуурын юм ярьж байтал нөгөө залуу халааснаасаа мөс гэх зүйлийг тарианы усны шилэнд хийчихсэн гаргаж ирээд хэдүүлээ сорхуу гэсэн. Тэгэж хэлэхэд Дүүриймаа утсаар яриад надаас зайтай зогсож байсан. Тэгэхээр нь ТБД андуудын хойд талын байрны орцонд Дүүриймаа, нөгөө залуу, бид 3 орж сорж хэрэглэсэн. Эхлээд надад соруулаад дараа нь Дүүриймаа, тэгээд өөрөө сорж хэрэглэсэн. Дүүриймаа бид хоёр 2-3 удаа сорж хэрэглээд байж байтал Мөнгөнхүү ирчихсэн байна гээд дуудаад байхаар нь Дүүриймаа бид хоёр яараад явсан. Би явахын өмнө орцонд байхдаа нөгөө залуу гартаа төмөр бөөрөнхий түлхүүрийн оосор барьсан байхаар нь ямар гоё түлхүүрийн оосортой юм бэ гэтэл чамд өгчихье гээд надад өгсөн тэгэхээр нь би аваад үүргэвчиндээ хийгээд явсан. Би түлхүүрийн оосорыг үүргэвчинд хийгээд мартсан байсан. Говьсүмбэр аймагт ирээд хорих анги руу орох гээд шалгуулж байтал түлхүүрийн оосор дотор тарианы усны 2 ширхэг цайрсан, хагарсан шил байсныг мэдсэн. Би бодохдоо сүүлд тэр төмөр түлхүүрийн оосорноос 2 ширхэг тарианы усны шил гарч ирэхээр нь Дүүриймаа бид нартай хэрэглэсэн тарианы усны шилээ тэр түлхүүрийн оосорт хийгээд гартаа барьсан юм байна гэж бодсон. Тэгээд уулзалт хийхийг зогсоогоод бид нарыг шалгахад Мөнхтөрийн машинаас гялгар ууттай нунтаг өвс гэх зүйл гарч ирсэн. Гэхдээ би тэр өвсийг огт мэдэхгүй. Машинд байхад Дүүриймаа бид 2 тэр зүйлээс огт хэрэглээгүй. Тийм зүйл байгаа гэдгийг Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар нар хэлээгүй. Дүүриймаа бид 2 машинд орж унтаад Говьсүмбэр аймагт ирэхэд сэрсэн. Яагаад миний шээснээс өвс гэх мансууруулах зүйл илэрсэнийг мэдэхгүй. Сүүлд сонсоход Мөнгөнхүү, Ганбаатар, Мөнхтөр нар машинд бид хоёрыг унтаж байхад хэрэглэсэн гэсэн. Машин дотор хэн хэн яаж хэрэглэсэн гэдгийг хараагүй. Цагаан гялгар ууттай 2 хэсэг зүйл байсан бас гялгар уутанд боочихсон нунтагласан зүйл харагдсан. Машины хаана, яаж хийсэн байсан талаар мэдэхгүй. Би өөрийнхөө хэнэггүй зан байдлаасаа болоод ийм гэмт хэрэгт холбогдлоо гэж бодож байна. Хийсэн хэргтээ гэмшиж байна, миний буруу. Миний охин бие муутай эмчийн хяналтанд байдаг. Асаргаа маш их шаардлагатай. Энэ байдлыг харгалзаад надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

3. Шүүгдэгч Ө.Дүүриймаа мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 04-ний 09-10 цагийн үед Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар нарыг хүлээгээд ТБД андууд худалдааны төв дотор байрлах Номин дэлгүүрийн үүдэнд зогсож байтал Зулаагийн таньдаг хүн гээд 25-30 орчим насны залуу таарсан. Тэр хоёр юм яриад зогсож байснаа гурвуулаа хамт тийшээ явъя гээд ТБД андуудын хойно байрлах 5-р байрны 1-р орцны 3 давхарт гарч коридорт нь зогссон. Би эхлээд ямар учраас коридорт зогсох болсон талаар мэдээгүй. Тэгтэл Зулаатай уулзаж байсан залуу куртикнийхээ халааснаас тарианы усны дээд хүзүү хэсэг нь хагарсан 1 ширхэг шил гаргаж ирээд доороос нь асаагуураар халаагаад Зулаад өгсөн. Зулаа гарсан утааг нь гуурс шиг зүйлээр сорсон. Тэгээд надад сонирхож үзэх үү гээд өгсөн. Би 2-3 удаа сорж үзсэн. Тэр үед надад ямар нэгэн зүйл мэдэгдээгүй, мансуурсан зүйл байгаагүй. Орцонд 10-15 минут орчим болж байтал Мөнгөнхүү билүү Мөнхтөр билүү Зулаа руу яриад ирчихлээ гээд бид хоёр түрүүлээд орцноос гарч яваад Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар нартай уулзаад Чойр руу Бүрэндэлгэрийн эргэхээр явсан. Багахангай орчим нэг дэлгүүр орж пиво аваад тэндээсээ хөдөлж яваад дахиад унтсан. Нэг сэрээд машин зогсохоор нь асуутал Мөнхтөр Чойр дөхөж байна, 60 км дутуу байна гэсэн. Тэгтэл урд суудалд Мөнхтөр, Ганбаатар нар мөнгөлөг өнгийн тугалган цаасыг доороос нь асаагуураар шатаагаад утаа гарахаар нь ээлжилж сороод байсан. Би тухайн үед юу байсан гэдгийг нь мэдээгүй. Сэрэхэд машинд их утаа болсон сонин үнэр үнэртэж байсан. Зул бид хоёр өвс гэх мансууруулах бодис хэрэглээгүй. Яагаад шээснээс өвс гэх мансууруулах бодис илэрсэн гэдгийг мэдэхгүй байна. Мөнхтөр, Ганбаатар хоёрын хэрэглэсэн зүйлийн утаанаас нь болж миний шээснээс илэрсэн байх. Өдөр 14 цагийн үед Чойрын хорих ангид очоод Бүрэндэлгэртэй уулзахаар Зул, Мөнхтөр, Мөнгөнхүү, Ганбаатар бүгд хорих ангийн шалан дээр эд зүйлээ шалгуулсан. Тэгтэл Зулын түлхүүрийн бөөрөнхий төмөр оосорноос нь 1 ширхэг тарианы шил гарч ирсэн. Тэгээд эд зүйлийг чинь авч үлдэнэ гээд эд зүйлээ үлдээгээд дотогш орж Бүрэндэлгэртэй уулзацгаасан. Чойрын цагдаагийн ажилтнууд ирээд бид нарын эд зүйлийг машины хамт аваад цагдаагийн газар луугаа явсан. Мөнхтөрийн машинд Ганбаатар бид хоёр хойд суудал дээр суугаад Мөнхтөр, Мөнгөнхүү, Зул нарыг өөр машинд суулгаад авч явсан. Тэгэхэд Ганбаатар нүдээрээ зүүн урд талын суудлын халаас руу зааж дохиод байхаар нь гараа явуулаад атгаад автал хуйлсан мөнгө, жижиг тугалган цаас, жижигхэн гялгар уут байсан. Би гараараа бүгдийг нь атгаад хаях газар олдохгүй болохоор нь Ганбаатарт өөрт нь өгсөн. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм эрүүгийн хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Энэ бол надад тохиолдлоор учирсан. Миний хувьд 2 хүүхдээ тэжээхийн тулд байнга хөдөлмөрлөх, ажил хийх шаардлагатай байдаг. Надад хар тамхитай холбогдож явах зав байдаггүй. Надад ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Цаашид дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

 

4. Шүүгдэгч Б.Мөнхтөр мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 03-ны орой 20 цагийн үед Мөнгөнхүү рүү Бүрэндэлгэрийн дүү нь яриад цагаан хэрэглэл жаахан юм хүргэж өгөх хэрэгтэй байна гэсэн байсан. Тэгээд Мөнгөхүү намайг машинтай болохоор утсаар яриад Бүрэндэлгэрийг эргэхээр явъя гэсэн. 2016 оны 11 сарын 04-ний өглөө Бүрэндэлгэрийн дүү Өлзийтэй уулзаад гэрээс нь өгч явуулах юмыг нь авсан. Тэгтэл дүү нь Бүрэндэлгэрийн найз охин Зул хамт Чойр руу очиж Бүрэндэлгэрийг эргэе гэнээ гэсэн. ТБД андуудын урд уулзаж хамт Чойр явцгаасан. Багахангай өнгөрөөд явж байтал Мөнгөнхүү хойд суудалд суучихсан явж байснаа цагаан өнгийн жижиг гялгар ууттай зүйл гаргаж ирээд ийм төрлийн тамхи татаж үзсэн үү гэсэн. Би тухайн үед Мөнгөнхүүг тоглоод байна гэж бодсон. Мөнгөнхүү өөрт нь байсан 10 төгрөгийг гаргаж ирээд хуйлаад мөнгөлөг өнгийн тугалган цаасан дээр арц шиг зүйлээ тавьж байгаад доороос нь асаагуураар халаагаад гарсан утааг нь хуйлсан мөнгөөрөө сорж хэрэглэсэн. Тэгээд нэг сорж үзэх үү гэхээр нь би сонирхоод нэг сорж үзсэн. Тэгтэл хахаж цацаад ханиалгахаар нь больчихсон. Тэр үед миний хажууд зүүн урд суудал дээр Ганбаатар суугаад, Ганбаатарын ар талын хойд суудал дээр Мөнгөнхүү суугаад, миний хойд суудал дээр Дүүриймаа суугаад, Зул голд нь сууж явсан. Мөнгөнхүү надад харуулахдаа жижигхэн цагаан гялгар уутанд ёроол хэсгээрээ арц шиг зүйлийг харуулсан. Сүүлд цагдаа нар үзлэг хийгээд гарч ирсэн цагаан өнгийн их хэмжээний арц шиг зүйлийг бол мэдэхгүй. Би тухайн үед тэр арц шиг зүйлийг энгийн татдаг тамхи байна гэж ойлгосон. Татаж үзтэл ханиалгаад толгой эргэх юм уу ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй болохоор нь хар тамхи биш юм байна надаар тоглоод байна гэж ойлгосон. Зулыг юу авч явсан талаар мэдэхгүй. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг болон Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Мөнгөнхүүгийн авч ирсэн өвс гэх мансууруулах зүйлийг өмнө нь огт хараагүй. Мөнгөнхүү надад ямар нэгэн зүйл байгаа гэдгээ огт хэлээгүй. Намайг Багахангайн дэлгүүр дээр зогсох үед Мөнгөнхүү хятад тамхи, хятдууд хэрэглэдэг гэхээр нь сонирхоод сорж үзсэн. Түүнээс биш би Мөнгөнхүү, Ганбаатар, Зул, Дүүриймаа нартай бүлэглэн мансууруулах бодис хууль бусаар олж авч биедээ болон автомашиндаа хадгалаагүй. Би тэр өвсийг сорж үзсэндээ маш их харамсаж байна. Би найз нарыгаа боль гэж хэлж чадаагүй. Үүнд их харамсаж байна. Яах гэж тийм зүйл олж авсан юм бэ гэж найз нарыгаа загнах байтал би өөхшүүлээд сорсон байна. Үүндээ маш их харамсаж байна гэв.

 

5. Шүүгдэгч О.Ганбаатар мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед Мөнгөнхүүг тийм зүйл авч явж байна гэж мэдээгүй. Мөнгөнхүү тэр өвс гэх зүйлийн талаар огт юм яриагүй байж байгаад дэлгүүрийн гадаа зогсох үед хамрын тамхи татах уу гээд гаргаж ирсэн. Мөнгөнхүү гялгар ууттай зүйл гаргаж ирэхдээ мөнгөлөг өнгийн тугалган цаас хамт гаргаж ирээд 50 төгрөгийг хуйлаад дотроос нь галаар халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэгээд Мөнхтөрд өгөхөд 1-2 удаа сорж үзчихээд дэлгүүр орох гээд буугаад яваад өгсөн. Мөнгөнхүү надад өгөхөөр нь 2 сорж үзээд ханиалгаад, хоолой хорсоод байхаар нь наадах чинь худлаа юм байна ийм хамрын тамхи гэж юу байсан юм бэ гээд больчихсон. Мөнхтөр дэлгүүрээс тамхи, ус хоёр аваад хөдлөөд явсан. Тэр үед Дүүриймаа, Зул нар унтаж байсан. Сэрсэн үгүйг нь мэдэхгүй байна анзаараагүй. Цагдаа нар шалгаад байхаар нь Мөнгөнхүүгийн авч ирсэн хамрын тамхи гээд байсан зүйлийг хар тамхи байсан юм байна гэж бодсон. Гэхдээ тухайн үед бол хар тамхи гэж огт мэдээгүй. Мөнгөнхүү тэр зүйлийг хэзээ, хаанаас яах гэж олж авч ирсэн гэдгийг мэдээгүй. Ямар нэгэн зүйл бид нарт яриагүй. Мөнгөнхүү  хамрын тамхи хэрэглэж үзэх үү гээд жижигхэн 10 төгрөгийн цагаан гялгар ууттай жаахан хэмжээтэй шар ногоон нунтаг зүйл гаргаж ирсэн. Хаанаас яаж гаргаж ирсэн, хаана авч явж байсан талаар нь мэдэхгүй. Гэнэт л гаргаад ирсэн. Өмнө нь хар тамхи байгаа хамт хэрэглэе, Бүрэндэлгэрт оруулж өгье гэж огт яриагүй. Гэнэт л гаргаж ирсэн. Би тухайн үед хамрын тамхи л гэж бодсон. Сүүлд нь цагдаа дээр байхад энэ юу вэ гээд тарианы усны шил харуулаад байсан. Түүнээс биш Зул түүнийг хэнээс, хаанаас олж авчирсан юу байсан гэдгийг мэдэхгүй. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасныг болон, ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл би Мөнгөнхүүгийн авч ирсэн өвс гэх бор өнгийн нунтаг зүйлийг хужаа тамхи гэхээр нь тухайн үед мансууруулах бодис гэж ойлгоогүй зүгээр жирийн татдаг тамхи байна гэж бодсон. Тэгээд сорж үзэхэд ханиалгаад, хахаж цацаад байсан учраас дахиж хэрэглээгүй. Би Мөнгөнхүүг тийм зүйл олж ирсэн гэдгийг мэдээгүй. Хамт түүж авч ирээгүй. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би 2 хүүхдээ тэжээхийн тулд маш их хөдөлмөрлөх үүрэгтэй гэв.

 

6. Иргэний нэхэмжлэгч О.Эрдэнэцэцэг байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол улсад орж ирсэн Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр техникийн захаас 3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд машиндаа ойр зуурын техник хэрэгсэл хийгэхэд 1 сая төгрөг орчим болсон. Уг тээврийн хэрэгслийг би гэр бүлийн хэрэгцээнд худалдаж аваад өөрийнхөө нэр дээр авто тээврийн газарт бүртгүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг болохоор манай нөхөр, хүүхдүүд бүгд унадаг. Сүүлийн үед манай хүү Мөнхтөр гэр бүлийн ажил төрөлд унаж хэрэглэж байгаа. Мөнхтөр 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байсан санагдаж байна. Ээжээ хоёулаа хөдөө явах болоогүй бол хүү нь Чойр яваад ирье. Нэг найзыг маань эргээд өгөөч гээд дүү нь гуйгаад байна гэсэн тэгэхээр нь хөдөө явах болоогүй байсан болохоор хурдан болгоомжтой яваад ир гэж хэлсэн. Миний машиныг битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

7. Гэрч Б.Одхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 11 сарын 04-ний өдөр 16:30-17:00 цагийн үед түр хугацааны эргэлтээр манай хорих ангид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар ял шийтгэгдэн хоригдож буй ялтан Ганболдын Бүрэндэлгэрийг эргэхээр ирсэн Ганбаатар, Мөнхтөр, Мөнгөнхүү, Дүүриймаа, Зул гэх нэр бүхий хүмүүс бүртгэлд бүртгүүлэн, шалган дээр ажиллаж байсан ангийн ахлагч Сэдэд үзлэг шалгалт хийхэд Бүрэндэлгэрийн эхнэр гэх Зулын авч явсан үүргэвчнээс төмөр дугуй оосортой түлхүүрийн оосроос 2 ширхэг тарианы усны шил хүзүү хэсгээрээ хагарсан байдалтай гарч ирсэн байсан. Манай алба хаагч ахлагч Сэдэд уг эд зүйлсийг авч ирж үзүүлсэн. Тэгээд тэр даруй уулзалтыг зогсоогоод Зулаас уг эд зүйлийг ямар учиртай зүйл болох талаар асуухад би мэдэхгүй гээд байсан. Мөн манай ажилтанг эд зүйл шалгах үед Зул машин руугаа очоод ирье гээд байсан талаар надад мэдэгдсэн. Тухайн үед тийм эд зүйл гарч ирлээ гээд тээврийн хэрэгсэл болон бусад эд зүйл, хүмүүсийг түр саатуулж байгаад Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эрүүгийн төлөөлөгч болон алба хаагч нар дээрх хүмүүсийг эд зүйлсийн хамт шалгахаар авч явсан. Зулаас түлхүүрийн оосорт байсан зүйлээс өөр эд зүйл /сэжиг бүхий/ илрээгүй. Тухайн үед Ганбаатар, Мөнхтөр, Мөнгөнхүү, Дүүриймаа, Зул нарыг эхлээд гаднаас нь харахад зүгээр юм шиг мөртлөө яг ярилцлага хийгээд үзэхээр хэвийн бус шинж тэмдэг ажиглагдсан. Зултай ярихад сандараад цагдаад битгий хэлээч гэх мэт зүйл ярьсан. Хамт явсан хүмүүсээс асуухаар Зулаас гарсан зүйлийг гайхсан байдалтай мэдэхгүй гээд байсан" гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 71-74 хуудас/

 

8. Гэрч С.Сэдэд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр Хорих 425 дугаар ангид нэг цонхны үйлчилгээ буюу эргэлт уулзалтын хэсэгт үзлэг, шалгалт хийсэн. 16:00 цаг өнгөрч байх үед хотоос манай хорих ангид хоригдож байгаа Бүрэндэлгэртэй уулзахаар найз охин Зул болон түүнтэй хамт 3 эрэгтэй, 1 эмэгтэй ирсэн. Би тухайн хүмүүсийн эд зүйлсийг нэг бүрчлэн үзэж шалгасан. Тэгэхэд Зулын авч явсан үүргэвчний халаасанд байсан эд зүйлсийг гаргаж ширээн дээр тавих үед Зул нь төмөр түлхүүрийн оосрыг буцааж аваад халаасандаа хийсэн. Би буцааж тавих талаар шаардлага тавьсан. Тэгэхэд доошоо хараад гаргаж өгөхгүй болохоор нь гаргаад ир гэсээр байгаад гаргуулаад ширээн дээр тавиулж үзлэг хийгээд хүмүүсээ уулзалтын өрөө рүү оруулсан. Би сэжиг бүхий зүйл байхаар нь дахиж шалган үзэж үнэртэхэд сонин үнэр үнэртэж байсан ба төмөр дугуй хэлбэрийн онгойдог шар шувууны дүрстэй түлхүүрийн оосрыг онгойлгож үзэхэд 2 ширхэг хүзүү хэсэг нь хагарсан тарианы усны дотроо хоосон, гэхдээ цайвар зүйлээр цайрч бохирлогдсон зүйл байхаар нь үнэртэж үзэхэд эвгүй үнэр үнэртэж байсан. Би сэжиг бүхий зүйлийг ангийн ахлах төлөөлөгчид мэдэгдэж үзүүлээд эргэлтийг нь зогсоогоод Зулыг дуудаж уулзсан. Би бүх эд зүйлийг цагдаа иртэл бүрэн бүтэн байлгасан. Тэр хүмүүс машины түлхүүрээ авъя даараад байна гээд байхаар нь өгөөгүй. Би Зулаас ямар учиртай зүйл болох талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй, мэдэхгүй гээд байсан. Зул айсан, сандарсан шинжтэй ер нь бүгд л хүн орж ирэхийг хараад сандарсан шинжтэй байсан. Тэд нараас өөр ямар нэгэн сэжиг бүхий зүйл гараагүй. Үзлэг хийх үед нозоорсон, ядарсан байдалтай байсан. Согтуурсан зүйл байгаагүй. Өөрсдийгөө хянах чадвартай хүмүүс л байсан" гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 75-78 хуудас/

 

9. Гэрч Н.Тэлмэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 2016 оны 11 сарын 04-ний өдөр хэлтэс дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байтал хорих 425 дугаар ангийн ахлах төлөөлөгч ахмад Одхүү над руу утсаар яриад манайд хар тамхиар ял эдэлж байгаа хүн дээр эргэлтээр ирсэн хүмүүсийн эд зүйлийг шалгахад сэжигтэй эд зүйл байна гэсэн мэдээллийн дагуу очиж Одхүүтэй биеэр уулзсан. Тэгтэл шар шувууны дүрстэй бөөрөнхий хэлбэрийн төмөр оосрыг онгойлгож үзүүлсэн. Дотор нь хүзүү хэсгийг хугалсан байдалтай дотроо ямар нэгэн шингэн эд зүйлгүй цайвар зүйлээр бохирлогдсон тарианы усны 2 ширхэг шил байсан. Хар тамхи хэрэглэхэд хэрэглэдэг эд зүйл байж болзошгүй байна гэдгийг мэдээд хорих ангид эргэлтээр ирсэн гэх Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар, Зул, Дүүриймаа нарыг хэлтэс дээр авч очиж шалгах нь зүйтэй гээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Батбаатарыг дуудуулж Дүүриймаа, Ганбаатар нарыг өөрсдийнх нь унаж ирсэн гэх 25-94 ХЭҮ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгслийн хойд суудал дээр суулгаад, өөрийнхөө машинд Зул, Мөнхтөр, Мөнгөнхүү нарыг хойд суудал дээрээ суулгаад Батбаатарыг миний урд гарч яваарай би араас нь хянаж явъя гээд хэлтэс рүү явсан. Хэлтэс рүү явж байх замд эргэлтэн дээр баруун хойд талын цонх онгойсон. Би араас нь 2-3 сигналдаад урд явсан машинаа хашиж зогсоогоод бууж очоод цонхоо хаа, хөдөлгөөнгүй суу гэж хэлээд хэлтэс дээр авч ирээд мөрдөн байцаагч Баярзолбоо болон шинжээч нарыг дуудаж Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар, Зул, Дүүриймаа нарын биед болон эд зүйлд нь үзлэг хийлгэсэн. Эд зүйлд үзлэг хийхэд Зулын авч явсан түлхүүрийн оосор дотор хийгдсэн тарианы усны шилнээс өөр сэжиг бүхий хар тамхитай холбоотой эд зүйл байгаагүй. Дараа нь Приус маркийн автомашиныг дулаан граж руу оруулж Баярзолбоо үзлэг хийсэн. Энэ үед автомашины баруун хойд талын суудлын хаалга талын суудлын салдаг хэсгийн завсарт жижиг 10 төгрөгийн гялгар уутан дотор арц, ганга шиг бор хүрэн өнгийн нунтаг зүйл, зүүн талын урд талын суудал доор 2 талын үзүүр хэсэг нь шатсан 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт, хойд суудлын голын тусгаарлагч хэсэгт мөн 2 тал нь шатсан байдалтай хуйлсан 50 төгрөг, мөн зүүн урд суудлын шалан дээр хоосон варианы шил, 2 литрийн Нийслэл гэх тал пиво байсан. Тэгээд гадагш гарахад гражийн хаалганаас зүүн тийш 2 метр зайд замын хашлага дагасан хэсэгт цагаан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн нунтаг зүйлийг хаясан байсан. Маргааш өглөө 10 цагийн үед гражийн хаалганы хажууд байрладаг гал унтраагуурын улаан өнгийн төмөр савны доод талд газар жижиг цагаан өнгийн гялгар уутанд хийгдсэн бор өнгийн нунтаг зүйл байсан. Ингээд нийт 4 хэсэг жижиг гялгар ууттай бор өнгийн нунтаг арц шиг зүйл байсныг хураан авсан. Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар, Зул, Дүүриймаа нарын биеэс ямар нэгэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис болон хэрэглүүр гэх зүйл илрээгүй. Хаана байсан эд зүйлийг хэн нь яаж хаясан гэдгийг мэдэхгүй. Тухайн үед бүгдээс нь ямар учиртай зүйл болох хэнийх болох, хэн хаясан талаар асуухад бүгд л минийх биш, анх удаа харж байна гэж тайлбар өгч байсан” гэсэн мэдүүлэг. /1-р х.х-ийн 80-81 хуудас/

 

10. Гэрч Ж.Батбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 2016 оны 11  сарын 04-ний өдөр 14-18 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хэлтсээс хорих 425 дугаар анги дээр эрүүгийн төлөөлөгч ажиллаж байна. Хүн авч ирэх шаардлагатай гэхээр нь очиход эрүүгийн төлөөлөгч Тэлмэн мэдээллээр очиж ажиллаж байсан. Эдгээр хүмүүсийг хэлтэс рүү авч явж шалгана гээд эд зүйлсийг нь машиныхаа багажинд хийгээд тухайн үед байсан 3 эрэгтэй, 2 эмэгтэй нийт таван хүний хоёрыг нь өөрсдийнх нь машинд буюу Приус 11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд 1 эмэгтэйг зүүн хойд суудал дээр суулгаад баруун хойд суудал дээр нэг эрэгтэй нь суугаад би тээврийн хэрэслийг жолоодоод хэлтэс рүү явсан. Нөгөө 3 хүнийг эрүүгийн төлөөлөгч Тэлмэн машинд суулгаад араас дагаж явахаар болж би урд нь гарч хэлтэс рүү явцгаасан. Хэлтэс рүү явж байх замд замын эргэлтэн дээр баруун хойд талын буюу нөгөө эрэгтэйгийн сууж явсан талын цонх онгойсон. Тэгтэл араас Тэлмэн сигналдаад урдуур хашаад машиныг зогсоогоод бууж ирээд яагаад цонх онгойлгоод байна гэтэл нөгөө залуу би шүлсээ хаясан юмаа гэсэн. Тэгээд цонх онгойлгохгүй шүү гээд хөдөлсөн. Хэлтэс дээр ирээд Приус автомашиныг гражийн урд зогсоогоод хүмүүсийг цүнхтэй эд зүйлсийн хамт аваад хэлтэс рүү ороод мөрдөн байцаагч хүлээлгэж өгөөд дараагийн ажилдаа явсан” гэсэн мэдүүлэг. /1-р х.х-ийн 82 хуудас/

 

11. Гэрч Н.Баярзолбоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "2016 оны 11 сарын 04-ний өдөр эрүүгийн төлөөлөгч Тэлмэн хорих 425 дугаар ангид эргэлтээр ирсэн хүмүүс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эд зүйл авч явж байж болзошгүй байна гээд хорих 425 дугаар ангиас Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар, Зул, Дүүриймаа нарыг хэлтэс дээр шалгахаар авч ирсэн. Уг мэдээллийн дагуу дээрх хүмүүсийн авч явсан ачаа тээшинд үзлэг хийхэд Зулын дөрвөлжин шоотой цайвар шаргал өнгийн үүргэвчин дотроос илэрсэн шар шувууны дүрс бүхий нөгөө хэсэгтээ дугуй хэлбэртэй чонын зураг бүхий дотроо 2 ширхэг натрихлорид гэх бичигтэй бөөрөнхий хүзүү хэсэг нь хагарсан, дотроо цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил зэргийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авч, бусад эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Мөн хувцаст үзлэг хийхэд илэрсэн Ганбаатарын өөрөө гартаа бариад зогсож байсан AL4865218 сер дугаартай Монгол улсын 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсныг тэмдэглэлд тусган хураан авсан. 25-94 ХЭҮ улсын дугаартай Приус 11 маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр зүүн урд суудалын шалавчийг сөхөж үзэхэд урд хэсгээрээ харалж бохирдсон AJ9017698 сер дугаартай Монгол улсын 10 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, арын суудлын голын тавиурын завсарт АН0658418 сер дугаартай хуйлсан 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, баруун хойд суудлын баруун гар талын зөөлөвчний завсраас цагаан өнгийн жижиг гялгар уутанд хийгдсэн бор хүрэн өнгийн нунтаг зүйл, уг нунтаг зүйлийг Говьсүмбэр аймгийн Андууд худалдааны төвийн жингээр жинлэж үзэхэд 0,188 кг буюу 188 грамм байсныг гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийг үргэлжлүүлэхэд үзлэгт оролцсон хяналтын прокурор Нямбилэгт Мөнгөнхүү, Мөнхтөр нар нь автомашинаас бууж суугаад байсан гэсний дагуу гражийн гадна талд ойр орчимд үзлэг хийхэд гражийн хаалга талын буюу зүүн урд талын замын хашлага хэсгийг тойруулаад байрласан хашлагын зүүн урд хэсгийн баруун доод дотор талд нь цэнхэр эрээн өнгийн гялгар ууттай бор хүрэн өнгийн гялгар уут илэрсэн тул жинлэхэд 0,204 кг буюу 204 грамм байсныг тэмдэглэлд тусган хураан авсан. Маргааш нь 10-11 цагийн үед гражийн орчмоор тус хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Цогбадрах нэмэлт нөхөн үзлэг хийхэд гражийн гадна хаалганы хажууд байрлах улаан өнгийн төмөр гал унтраагуурын доороос цагаан цайвар өнгийн гялгар ууттай 84 грамм жинтэй бор өнгийн нунтаг зүйл байсныг хураан авсан байсан. Мөн гражийн зүүн урд байрлах замын хашлагын гадна хэсгээс тунгалаг цагаан өнгийн гялгар ууттай 0,10 грамм бор өнгийн нунтаг зүйлийг хураан авсан байсан. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест байхгүй байсан учраас Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар нарын шээсний дээжийг сокны шил ашиглан шинжилгээнд дээж авсан. Харин Зул, Дүүриймаа нараас хэрэг бүртгэгч Ариунсан дээж авсан. Тайлбар авахад бүгд мэдэхгүй гэж байсан. Мөнгөнхүү, Мөнхтөр нар үзлэг хийхэд байсан” гэсэн мэдүүлэг. /1-р х.х-ийн 83-84 хуудас/

 

12. Гэрч Г.Бүрэндэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би 2016 оны 09 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдээд 2016 оны 11 сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байрлах 425 дугаар хорих ангид ял эдлэхээр шилжин очсон. Тэгээд хорих ангид байж байтал 2016 оны 11 сарын 04-ний өдөр  Зул, Мөнгөнхүү, Дүүриймаа, Ганбаатар, Мөнхтөр нар намайг эргэхээр ирсэн. Уулзаад 5-10 минут болж байтал хорих ангийн төлөөлөгч уулзалт зогсоолоо гээд намайг хорих өрөө рүү аваад явсан. Би тухайн үед юу болсон гэдгийг мэдээгүй. Тэгтэл дараа нь сонсоход надтай Зул, Дүүриймаа, Мөнгөнхүү, Ганбаатар, Мөнхтөр нар нь уулзахаар ирэхдээ хар тамхитай байсан гэж сонссон. Би ямар хар тамхи хэн хаанаас авчирсан талаар огт мэдэхгүй. Манай дүү Өлзийбүрэн нь төрөх дөхсөн жирэмсэн байсан учраас над дээр ирж чадахгүй гээд манай найз Мөнхтөр, Мөнгөнхүү, Ганбаатар, нарт хандсан байх. Тэр хэд Мөнхтөрийн машинтай ирсэн байх. Урьд өмнө нь намайг эргэх гэж байгаа талаар огт юм яриагүй. Би хорих ангид ирээд дөнгөж 2 хонож байсан. Зул бид хоёр гэр бүлийн харилцаатай. Гэхдээ бид хоёр албан ёсны баталгаатай гэр бүл бол биш. Зулын хүүхэд нь ээж Алтанцэцэг дээр байдаг. Бид 2 бол хамт нэг гэрт амьдардаг байсан. Зулын найз охин Дүүриймааг таньдаг болоод 2 жил орчим болж байна. Дотно харьцаа холбоо гэх зүйл байхгүй. Харин Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар бид нар найз нөхдийн холбоотой. Мөнгөнхүү бол бүр хар багын найз байгаа юм. Мөнхтөрийг Мөнгөнхүүгээр дамжуулж танилцаж байсан. Таньдаг болоод 5-6 жил болж байна. Ганбаатар бол бас хар багын найз байгаа юм. Зултай хамгийн сүүлд 2016 оны 09 сарын 12-нд шүүх хурал дээр уулзсан. Дүүриймаа, Мөнгөнхүү, Мөнхтөр, Ганбаатар нартай уулзаагүй 7-8 сар болж байна. Зул, Дүүриймаа, Мөнхтөр, Ганбаатар, Мөнгөнхүү нарыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдгийг нь мэдэхгүй. Надад ямар ч мансууруулах бодис өгөөгүй. Би шоронд ял эдэлж байгаа хүн яалаа гэж хориотой зүйл захих юм бэ? мөн надад хэрэглэх санаа бодол байгаагүй. Тийм зүйлээс болж алдсан болохоор үзэн ядаж байна. Надад захиалсан зүйл байхгүй.  Бид нарын дунд ямар нэгэн хар тамхитай холбоотой харьцаа холбоо байхгүй. Уг нь манай найз нар хар тамхи гэх зүйлээс хол байдаг, хэрэглэдэггүй хүмүүс. Би хэн нь хаанаас ямар мансууруулах бодис олж авч ирсэн талаар мэдэхгүй" гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 85-89 хуудас/

 

13. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9701 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн Б.Мөнгөнхүү, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Т.Зул, Ө.Дүүриймаа нарын шилэн болон зориулалтын хуванцар савтай шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц байгаа тул шинжилгээнд тэнцэнэ гэж үзлээ. Б.Мөнгөнхүү гэх шилэн савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Б.Мөнгөнхүү зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, О.Ганбаатар гэх шилэн савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, О.Ганбаатар гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Б.Мөнхтөр гэх шилэн савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Б.Мөнхтөр гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Т.Зул гэх шээсэнд шилэн савтай шээсэнд амфетамин /АМР/, метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, Т.Зул гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд амфетамин /АМР/, метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, Ө.Дүүриймаа гэх шилэн савтай шээсэнд амфетамин /АМР/, метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/, Ө.Дүүриймаа гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд амфетамин /АМР/, метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ тус тус сэтгэцэд нөлөөт бодис илрэв. Амфетамин /АМР/, Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхмандах гэжээ. /1-р х.х-ийн 103-105 хуудас/

 

14. Шинжээч Б.Энхмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Амфетамины химийн нэршил нь метилпенетиламине буюу methylphenethylamine гэх химийн нэршилтэй. Метамфетамин нь диметилпенетиламине буюу dimethylphenethylamine нэршилтэй бөгөөд хоёулаа мөс буюу метамфетамин агуулсан нийлмэл бүтэцтэй синтетик гаралтай мансууруулах бодис юм. 1 төрлийн бодис агуулагдсан амфетамин нь дан бүтэцтэй метамфетамин нь нийлмэл бүтэцтэй гэж ойлгож болно. Дээрх хүмүүсийн шээснээс тетрогидроканнабинолын агууламжтай бодис илэрсэн. Гэхдээ дам тамхидалт буюу агаар дуслын замаар биед шингэж бодисын солилцоогоор шээсээр дамжин гадагшилдаг талаарх нэгдсэн судалгаа одоогоор хийгдээгүй тул хариулт өгөх боломжгүй. Тетрогидроканнабинолын агууламж бүхий бодисын хүний биед байх идэвхтэй үйлчлэх хугацаа нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байх ба тетрогидроканнабинол буюу каннабис нь 1-4 цаг, метамфетамин, амфетамин нь 2-6 цагийн хугацаанд байж болно. Архаг хэрэглээний үед дээрх цаг уртасч болно. Ихэвчлэн хүний биеэс цусанд байж байгаад бодисын солилцоогоор шээсээр 10% гадагшилж шээсээр ялгардаг болохоор шээсний дээжээс илрэх боломжтой байдаг. Одоогоор манай байгууллагад цусаар шинжилгээ хийх техникийн боломжгүй байгаа юм” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 123-124 хуудас/

 

15. Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 9702 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн №1-1 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл нь гялгар уутын хамт 2,2884 грамм, №2-2 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл нь уутын хамт 2,9239 грамм, №3-3 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл нь уутын хамт 1,6745 грамм, №4-4 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл нь гялгар уутын хамт 1,0824 грамм, №6 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тарианы хагарсан шил, бор өнгийн зүйлээр бохирлогдсон АН0658418 гэсэн серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн AL4865218 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэрт, AJ9017698 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн №1-1 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, №2-2 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, №3-3 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, №4-4 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл болон АН0658418 серийн дугаартай Монгол улсын 50 төгрөгийн дэвсгэртийн бор өнгийн зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн №6 гэж дугаарласан цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг тарианы хагарсан шилэнд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэжээ. /1-р х.х-ийн 107-110 хуудас/

 

16. Шинжээч Б.Ламчин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Амфетамин, метамфетамин гэх бодисууд нь сэтгэцэд нөлөөлөх нэг төрлийн бодис бөгөөд нэг төрлийн уламжлалт бодис гэж ойлгож болно. Хоёр өөр төрлийн бодис гэж ойлгож болохгүй. Амфетамин, метамфетамин гэх бодисуудын товчилсон нэрийг /АМР/, /МАМР/ гэдэг бөгөөд амфетамин, метамфетамин нь хоёулаа мөс буюу метамфетамин агуулсан нийлмэл бүтэцтэй бодис юм. Өөрөөр хэлбэл амфетамин нь дан бүтэцтэй, метамфетамин нь нийлмэл бүтэцтэй гэсэн үг юм. Хүний шээсэнд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тохиолдолд хэдэн цаг хадгалагдах ёстой гэх албан ёсны тоо байхгүй. Тухайн хүний идэж уусан зүйл, унтаж амарч байгаа бие организмын онцлог, биеийн эсэргүүцэл зэргээс шалтгаалан харилцан адилгүй байх бүрэн боломжтой. Манай хүрээлэнгийн тухайд хүний цуснаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх стандарт ажлын заавар батлагдаагүй тул шинжилгээ явуулахгүй байгаа. Уг бодис нь ургамлын гаралтай бодис байдаг. Тетрогидроканнабинол гэдэг олон улсын химийн нэршил бөгөөд каннабис гэж нэрлэгддэг сэтгэцэд нөлөөт бодис юм. Тетрогидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэх үед хүний биед агаар амьсгалын замаар дамжин шээснээс илрэх боломжтой эсэхийг хариулах боломжгүй. Яагаад гэвэл энэ талаарх хийгдсэн судалгаа, шинжилгээ одоогоор байхгүй байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 235-235 хуудас/

 

17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 тоот дүгнэлтэнд: Ө.Дүүриймаа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Ө.Дүүриймаа нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Ө.Дүүриймаа нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ө.Дүүриймаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Ө.Дүүриймаа мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Ө.Дүүриймаа мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч С.Байгальмаа гэжээ. /1-р х.х-ийн 127-129 хуудас/

 

18. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 46 тоот дүгнэлтэнд: Б.Мөнгөнхүү нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Б.Мөнгөнхүү нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Мөнгөнхүү нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Мөнгөнхүү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б.Мөнгөнхүүд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Б.Мөнгөнхүүд мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч С.Байгальмаа гэжээ. /1-р х.х-ийн 132-134 хуудас/

 

19. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 43 тоот дүгнэлтэнд: Б.Мөнхтөр нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Б.Мөнхтөр нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Б.Мөнхтөр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Мөнхтөр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Б.Мөнхтөрд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Б.Мөнхтөрд мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч С.Байгальмаа гэжээ. /1-р х.х-ийн 137-138 хуудас/

 

20. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 40 тоот дүгнэлтэнд: О.Ганбаатар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. О.Ганбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. О.Ганбаатар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Ганбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. О.Ганбаатарт мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. О.Ганбаатарт мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч С.Байгальмаа гэжээ. /1-р х.х-ийн 141-142 хуудас/

 

21. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 тоот дүгнэлтэнд: Т.Зул нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж байсан эсэх талаар эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Т.Зул нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Т.Зул нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Зул нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх нэршлүүд нь утга нэгтэй ойлголтууд болно. Т.Зулд мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдгүүд одоогоор үгүй байна. Т.Зулд мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг одоогоор үгүй байна.

Комиссын дарга: Д.Дэжидмаа, гишүүн Б.Энхчимэг, илтгэгч С.Байгальмаа гэжээ. /1-р х.х-ийн 145-147 хуудас/

 

22. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд: NHW110003091 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн 25-94 ХЭҮ улсын дугаартай Приүс-11 маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилжээ. /1-р х.х-ийн 7-8 хуудас/

 

23. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: AJ9017698 серийн дугаартай 10 төгрөг, АН0658418 серийн дугаартай 50 төгрөг, 188 грамм нунтаг бодис, 204 грамм нунтаг бодис тус тус хуваан авсан. /1-р х.х-ийн 12-18 хуудас/

 

24. Цүнхэнд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр: түлхүүрийн оосор, шар шувууны дүрс бүхий, нөгөө хэсэгтээ дугуй хэлбэртэй чононы зураг бүхий дотроо 2 ширхэг натрихолорид гэсэн бичигтэй бөөрөнхий шил /ампул/ хураан авсан. /1-р х.х.-ийн 19-24 хуудас/

 

25. Т.Зулын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ө.Дүүриймаагийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-ийн 25-26 хуудас/

 

26. Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: О.Ганбаатарын барьж байсан хуйлсан AL4865218 серийн дугаартай төгрөгийг хураан авсан. /1-р х.х-ийн 27-30 хуудас/

 

27. Авто гражийн гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: 0,84 грамм нунтаг бодис, 0,10 грамм нунтаг бодис тус тус хуваан авсан. /1-р х.х-ийн 31-33 хуудас/

 

28. Хүний биенээс дээж авсан тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 34-38 хуудас/

 

29. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, хүний биед үзлэг хийж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /1-р х.х-ийн 39-44 хуудас/

 

30. Сэжигтэн нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-ийн 46-52 хуудас/

 

31. Эд зүйл дээжилсэн тухай тэмдэглэлд: 0,188 грамм зүйлээс 2,3 грамм, 0,204 грамм зүйлээс 3,0 грамм, 0,84 грамм зүйлээс 1,7 грамм, 0,10 грамм зүйлээс 1,4 грамм тус тус шинжилгээ хийлгэхээр дээж авсан байна /1-р х.х-ийн 53 хуудас/

 

32. Яллагдагчийн мэдүүлгийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 54-59 хуудас/

 

33. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р х.х-ийн 67 хуудас/

 

34. Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц, Cannabis sativa L. Тархац, байршил, ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл, Дельта 9 тетрагидроканнабинолын олон улс дахь зах зээлийн үнийн судалгаа /1-р х.х-ийн 111-122 хуудас/

 

35. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан гэрч Р.Цэцэгмаа, Р.Алтанцэцэг, О.Хадбаатар, Ч.Өгөөдэйбаатар, Б.Мөнхзаяа, Ч.Сүнжидмаа, Ц.Батболд, М.Цэдэнхүү, Б.Батмөнх  нарын мэдүүлэг /1-р х.х-ийн 90-101 хуудас/

 

36. Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан нотлох баримтууд болох төрсний гэрчилгээний хуулбар, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, өргөмжлөл, бакалаврын дипломын хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа /2-р х.х-ийн 196-233 хуудас/

 

37. Дугаарын орсон, гарсан дуудлагын лавлагаа /2-р х.х-ийн 111-113, 185-195 хуудас/

 

38. Депозит харилцагчийн хуулга /2-р х.х-ийн 125-184 хуудас/

 

39. Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р х.х-ийн 77-90 хуудас/

 

40. Вендо ХХК-ний автомашины үнэлгээний тайлан /2-р хх-ийн 175 хуудас/

 

41. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р х.х-ийн 66, 68, 70, 72, 74 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Мөнгөнхүүг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Т.Зулыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нийслэлийн прокурорын газраас Б.Мөнгөнхүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилготой байсан гэж яллах дүгнэлт үйлдсэнээ  тайлбарлахдаа түүнийг тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг их хэмжээгээр түүж бэлтгэн, 4 ширхэг гялгар уутанд хуваан авч явсныг үндэслэл болгожээ. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад Б.Мөнгөнхүү нь худалдан борлуулах зорилготой байсан нь нотлогдохгүй байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилэв.

 

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Зулыг метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм нь тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

- шүүгдэгч Т.Зулын авч явсан цүнхнээс шар шувууны дүрс бүхий түлхүүрийн оосор, түүнд хийгдсэн хүзүү хэсэг нь хагархай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон натрихлорид гэх тарианы усны шил 2 ширхэг олдсон, мөн тус 2 ширхэг шилнээс метамфетамины агууламж илэрсэн нь тогтоогдож байна. Гэвч тарианы усны 2 ширхэг шилэнд дахин ашиглах хэмжээний мансууруулах бодис байсан эсэх нь эргэлзээтэй, өөрөөр хэлбэл тус шилүүдийг хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг шинжлэн судлахад тус 2 ширхэг шил нь хоосон, цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон нь тогтоогдож байна.

- шүүгдэгч Т.Зул нь Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Б.Мөнгөнхүү нартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа Хорих 425 дугаар ангид ирсэн, Т.Зул гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн нь тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Б.Мөнгөнхүү нарын шүүгдэгч Т.Зулыг тус сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглээгүй, замд бүтэн унтаж байгаад ирсэн гэсэн мэдүүлэг, шинжээч нарын Тетрогидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэх үед хүний биед агаар амьсгалын замаар дамжин шээснээс илрэх боломжтой эсэхийг хариулах боломжгүй гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Т.Зулыг тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Мөн Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч Ө.Дүүриймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

- шүүгдэгч Б.Мөнхтөр, О.Ганбаатар нар нь Ө.Дүүриймаа, Т.Зул, Б.Мөнгөнхүү нартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа Хорих 425 дугаар ангид ирсэн, шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн гаргаж ирж хэрэглэсэн хятад тамхи гэх зүйлээс 2-3 удаа сорж хэрэглэсэн, Б.Мөнхтөр, О.Ганбаатар гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч О.Ганбаатар, Б.Мөнхтөр нар нь тус хятад тамхи гэх зүйлийг 2-3 удаа сорж хэрэглэхдээ сэтгэцэд нөлөөлөх бодис гэж мэдсэн эсэх, шүүгдэгч Б.Мөнгөнхүүгээс тус сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан эсэх нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч О.Ганбаатар, Б.Мөнхтөр нарыг тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна. 

- шүүгдэгч Ө.Дүүриймаа нь Т.Зул, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Б.Мөнгөнхүү нартай 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ШШГЕГ-ын харьяа Хорих 425 дугаар ангид ирсэн, Ө.Дүүриймаа гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн нь тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч Т.Зул, О.Ганбаатар, Б.Мөнхтөр, Б.Мөнгөнхүү нарын шүүгдэгч Ө.Дүүриймаа тус сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглээгүй, замд бүтэн унтаж байгаад ирсэн гэсэн мэдүүлэг, шинжээч нарын Тетрогидроканнабинолын агууламжтай бодисыг хэрэглэх үед хүний биед агаар амьсгалын замаар дамжин шээснээс илрэх боломжтой эсэхийг хариулах боломжгүй гэсэн мэдүүлгүүд нь шүүгдэгч Ө.Дүүриймааг тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг олж авсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

- шүүгдэгч Ө.Дүүриймаа гэх зориулалтын хуванцар савтай шээсэнд амфетамин /АМР/, метамфетамин /МАМР/ тус тус сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн, шүүгдэгч Т.Зул болон үл таних залуугийн хамт метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Т.Зул, Ө.Дүүриймаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэвч Ө.Дүүриймаа нь Т.Зулын хамт түүний найз залуу болох Буяндэлгэрийг эргэх зорилготой Б.Мөнгөнхүү, Б.Мөнхтөр, О.Ганбаатар нарыг хүлээх зуураа “ТБД Андууд” худалдааны төвд байрлах дэлгүүрт Т.Зулын зүс таних залуутай уулзсан боловч Т.Зул түүнтэй метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг олж авах талаар ярилцах үед Ө.Дүүриймаа нь ажлаасаа чөлөө авахаар утсаар ярьж байсан, зүс таних залуу, Т.Зул нарын яриаг сонсоогүй, ямар зорилгоор “ТБД Андууд” худалдааны төвийн хойно байрлах 5 дугаар байр, 2 дугаар орцны 3 дугаар давхарын коридорт очсоныг мэдээгүй болох нь шүүгдэгч Т.Зул, Ө.Дүүриймаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Дүүриймааг метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байна.

 

Шүүгдэгч Т.Зул, Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нар нь шүүгдэгч Б.Мөнгөнхүүгээс тетрогидроканнабинолын агууламж бүхий Каннабис буюу өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөрсдийн эзэмшлийнх болгоход чиглэсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж авсан, бэлгэнд авсан, хандив, өр зээл гэх мэт бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдэл хийсэн нь хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тогтоогдохгүй, шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч Т.Зулын урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэргийн объектив талын бүх шинжийг агуулга үйлдэл гарсан зэргийг харгалзан тус бүрийг 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Өмгөөлөгч Т.Баярцэнгэл нь шүүгдэгч Т.Зулыг ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг гэж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь гэрч Р.Алтанцэцэгийн /шүүгдэгч Т.Зулын эх/ ам бүл 5, нөхөр Э.Төмөр, охин Т.Зул, охин Т.Буянжаргал, зээ охин Тэргэл нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол 5-50 тоотод оршин суудаг. Зулын хүүхэд нь одоо над дээр өсөж хүмүүжиж байна гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.  

 

Шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг, шүүгдэгч Т.Зулын 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Мөнхтөр нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч О.Ганбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч Ө.Дүүриймаа нь 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 45 /дөчин тав/  тус тус цагдан хоригдсон болохыг дурдав.

 

Мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай NHW110003091 арлын дугаартай цайвар цэнхэр өнгийн 25-94 ХЭҮ улсын дугаартай Приүс-11 маркийн суудлын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт үзлэгээр олж илрүүлэн хураан авсан 4 уут хүрэн бор өнгийн нунтаг зүйлийг анх жинлэж хэмжээг тогтоохдоо тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд илэрсэн 2 уутыг 0.188 кг, 0.204 кг зөв бичсэн, харин гражийн гадна үзлэгээр илрүүлсэн 2 уутыг 0.84 грамм, 0.10 грамм гэж бичилтийн алдаа гарсан байна. Энэ нь эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэлээр /1-р х.х-ийн 53/ 0.84 граммаас авсан дээж нь 1.7 грамм, 0.10 граммаас авсан дээж нь 1.4 грамм болжээ. Үүнээс үзэхэд олсон зүйлээс илүү их хэмжээний дээж авсан байна. Зүй нь гражийн гадна үзлэгээр илрүүлсэн 2 уутыг 0.84 кг, 0.10 кг гэж бичих байтал 0.84 грамм, 0.10 грамм гэж бичиж алдаа гарсан байна. Мөрдөн байцаагч нь эд мөрийн баримтаар тооцохдоо дээрхи алдааг нь засахгүйгээр шууд нэмж бодон 392.92 грамм гэж үзсэн буруу болжээ. Анх үзлэгээр №1 дугаартай уутанд 188 грамм, №2 дугаартай уутанд 204 грамм, №3 дугаартай уутанд 84 грамм, №4 дугаартай уутанд 10 грамм, нийт 486 грамм бор өнгийн нунтаг зүйл олдсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, шүүгдэгч Б.Мөнгөнхүү нь шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бодисыг өөрийнхөө авч явсан, хураалгасан бодис мөн байна, гаднах уут болон овор хэмжээний хувьд адилхан байна гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд дээр эд мөрийн баримтаар хураагдан ирсэн том 4 уут, дээж авч шинжилгээ хийлгэсэн гэх жижиг 4 уут бор шар өнгийн зүйлийг тус бүрээр нь жинлэн шинжлэн судлахад: 1 дугаарын уутанд 180.2 грамм, 2 дугаарын уутанд 192.9 грамм, 3 дугаарын уутанд 80.4 грамм, 4 дугаарын уутанд 9.3 грамм, нийт 462.8 грамм, дээж болох 1-1 дугаарын уутанд 2.2 грамм, 2-2 дугаарын уутанд 2.7 грамм, 3-3 дугаарын уутанд 1.6 грамм, 4-4 дугаарын уутанд 1.3 грамм, нийт 7.8 грамм тус тус тогтоогдлоо.

 

Мөн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахдаа үзлэгээр хураан авсан эд зүйлээс AH0658418 серийн дугаартай 50 төгрөг, чононы дүрс бүхий дугуй мөнгөлөг сав 1 ширхэг тус тус орхигдуулсан байна.

 

Иймд энэ хэрэгт эд зүйлээр, эд мөрийн баримтаар тус тус хураагдан ирсэн зип лок түгжээ бүхий 4 уут нийт 462.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, дээж авч шинжилгээ хийлгэсэн гэх жижиг 4 уут нийт 7.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, шар шувууны дүрс бүхий түлхүүрийн оосор 1 ширхэг, түүнд хийгдсэн чононы дүрс бүхий дугуй мөнгөлөг сав 1 ширхэг, хүзүү хэсэг нь хагархай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон натрихлорид гэх тарианы усны шил 2 ширхэг тус тус устгаж, AL4865218 серийн дугаартай 50 төгрөг, AH0658418 серийн дугаартай 50 төгрөг, AJ9017698 серийн дугаартай 10 төгрөгүүдийг Монголбанкинд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Сайнбатад даалгаж шийдвэрлэв.

  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294, 295-297, 298, 299 дүгээр  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Зулыг метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй грамм тодорхойгүй бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан, мөн давтан үйлдлээр Ө.Дүүриймаа, О.Ганбаатар, Б.Мөнхтөр нартай бүлэглэн тетрогидроканнабинолын агууламж бухий Каннабис буюу өвс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч О.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар, шүүгдэгч Ө.Дүүриймааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнгөнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

4. Шүүгдэгч Хуурч овогт Батмөнхийн Мөнгөнхүүг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, шүүгдэгч Боржигон овогт Төмөрийн Зулыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүүг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т зааснаар шүүгдэгч Т.Зулыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлаж тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнгөнхүүгийн цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг, шүүгдэгч Т.Зулын цагдан хоригдсон 79 /далан ес/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Мөнхтөр нь 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч О.Ганбаатар нь 45 /дөчин тав/ хоног, шүүгдэгч Ө.Дүүриймаа нь 45 /дөчин тав/  тус тус цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд зүйлээр, эд мөрийн баримтаар тус тус хураагдан ирсэн зип лок түгжээ бүхий 4 уут нийт 462.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, дээж авч шинжилгээ хийлгэсэн гэх жижиг 4 уут нийт 7.8 грамм сэтгэцэд нөлөөлөх бодисыг, шар шувууны дүрс бүхий түлхүүрийн оосор 1 ширхэг, түүнд хийгдсэн чононы дүрс бүхий дугуй мөнгөлөг сав 1 ширхэг, хүзүү хэсэг нь хагархай цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон натрихлорид гэх тарианы усны шил 2 ширхэгийг тус тус устгаж, AL4865218 серийн дугаартай 50 төгрөг, AH0658418 серийн дугаартай 50 төгрөг, AJ9017698 серийн дугаартай 10 төгрөгүүдийг Монголбанкинд зохих журмын дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Сайнбатад даалгасугай. 

  

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхтөр, О.Ганбаатар, Ө.Дүүриймаа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнгөнхүү, Т.Зул нарыг цагдан хорьсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БАТТУЛГА

                              ШҮҮГЧИД                                  Т.ЭНХМАНДАХ

                                                                                     Ш.ГАНДАНСҮРЭН