Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2021/02963

 

 

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2021/

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* овогтой *******ийн *******/РД:/-ийн,

Хариуцагч: ******* ******* овогт *******ийн *******/РД:/,

Хариуцагч: *******  овогт ийн /РД:/ нарт холбогдох

Гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 1.903.366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Л.*******, Л. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******/ШТЭҮ-/шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* миний бие хариуцагч Л., Л.******* нарыг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул хохиролд 1.903.366 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Л., Л.******* нараас Жигжидэд байрлах тэдний эзэмшлийн гэх 38 м.кв зуслангийн сууцны зориулалттай байшинг газрын хамт 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөнгийг тоот дансанд шилжүүлэн үүргээ биелүүлсэн учир гэрээ хүчин төгөлдөр болсон. Энэхүү үйлдлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээг хийгдсэн бөгөөд худалдагч нар нь нотариат орж гэрээ хийхгүй байсаар 2021 оны 08 дугаар сарыг хүргэсэн. Миний зүгээс хариуцагч нараас яагаад гэрээ хийхгүй байгаа талаар асуухад хөл хориотой байгаа гэсэн шалтаг хэлсэн бөгөөд миний хувьд анхнаасаа хариуцагч нарт итгэсэн байсан учраас хүлээж байсан. Тэгээд 2021 оны 08 дугаар сард нотариатаар гэрээгээ баталгаажуулъя гэхэд хариуцагч нар үндэслэлгүйгээр 8.500.000 төгрөгийн 10 хувиар тооцон 850.000 төгрөгийн татварыг төл гэж шаардсан. Газрын эрх шилжүүлэхэд төлбөрийг эрх шилжүүлж байгаа тал төлөх үүрэгтэй байдаг. Мөн хариуцагч нарын хамаатны эгч, маргаан бүхий газрын хажууд амьдардаг Т.Урангэрэл нь маргаан бүхий газрыг би л авах ёстой байсан юм гэх ашиг сонирхлын сэдлээр манай автомашин гаргахгүй өөрийн автомашиныг таглаж тавьж маргаан үүсгэчхээд дараа нь энэ талаар илт худал тайлбар өгсөн байдаг. Анх яриа хэлцэл хийгдсэнээс хойш 4 сар өнгөрсөн бөгөөд зуслангийн байшингийн хойд талын хөрш эгч нь өмнө үүссэн маргаанаас болж хөгшин настай аав, ээжид удаа дараа дарамт үзүүлсэн мөн газрын эрхийг шилжүүлж өгөхгүй юм байна гэж айсандаа би төлбөр төлсөн мөнгөө буцааж авъя гэж бодон 8.500.000 төгрөгөө буцааж авсан. Ингээд иргэн н.Алтантуяагаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 10 хувийн хүүтэй зээл авсан. Хүүгийн төлбөрт 650.000 төгрөгийг 06 дугаар сарын 18-ны "Хаан банк" ХХК-ийн 5000692305 тоот данснаас, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үндсэн төлөлтөөс хасаад үлдэгдэл төлбөр болох 4.700.000 төгрөгийн хүү 470.000 төгрөгийг "Хаан банк" ХХК-ийн тоот данснаас, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн үндсэн мөнгөнөөсөө хасуулаад үлдэгдэл мөнгөний хүү 303.000 төгрөгийг мөн өндөр хүүтэй мөнгөө багасган өөрийн автомашинаа авто ХХК-д барьцаалсны эргэн төлөлтөд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 351.866 төгрөг төлж нийт зээлийн төлбөрт 1.774.866 төгрөг төлсөн. Харин зуслангийн сууцны засвар, үйлчилгээнд цахилгааны монтаж сольж, гадна эмульс хийсэн төлбөрт Жигжид барилгын дэлгүүрт 98.500 төгрөгийг картаар, ажлын хөлсөнд 30.000 төгрөгийг тоот данснаас тус тус шилжүүлсэн ба Жигжид барилгын материалын дэлгүүрээс авсан барааны үнэ болох 39.200 төгрөгийг нэхэмжлээгүй орхигдуулж байна. Ийнхүү миний зүгээс хариуцагч нараас нийт 1.903.366 төгрөг нэхэмжилж байна. Мөн худалдах худалдан авах гэрээтэй холбоотой хариуцагч нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, нэмэлт хугацаа өгсөн, гэрээнээс татгалзах үндэслэл болсон нөхцлүүдийг нотлуулахаар өөрийн эзэмшлийн дугаартай утаснаас хариуцагч Л.ы эзэмшлийн дугаарын утсанд харилцсан мессеж зурваст үзлэг хийлгүүлсэн. Мөн хариуцагчийн өгсөн тайлбар болон гэрч Т.Урангэрэлийн өгсөн мэдүүлгүүд илт худал хүн гүтгэсэн байсан тул би тухайн үеүдэд хариуцах газарт гомдол гаргасан. Хариуцагч талаас хуулиар далайлган өөртөө давуу байдал үүсгэсэн гомдолтой байна. 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэрчилгээг шилжүүлж өгөхийг шаардахад хариуцагч талаас мөнгийг чинь буцааж өгнө гэх саналыг тавьсан. Би уг саналыг эс зөвшөөрөөд гэрчилгээ шилжүүлэхийг хүлээнэ гэсэн хариу хэлээд хүлээсэн боловч 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аргагүйн эрхэнд наймаа буцахаар болж би гуравдагч этгээдээс мөнгөө хүлээж авсан бөгөөд газрын гэрчилгээг хүчээр булааж авсан юм. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1-т заасан үүргээ хариуцагч нар биелүүлээгүй улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т зааснаар гэрээнээс татгалзсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар өөрт учирсан хохирлоо шаардаж байгаа болно. Хариуцагч нараас зээлийн хүү, орон сууцанд засвар хийсэн зардлыг 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар байшинг худалдан авахтай холбоотой зардал гэж шаардаж байгааМаргаан бүхий зуслангийн орон сууцыг худалдаж авсны маргааш өдөр нь бүх нийтээр хөл хорио тогтоосон болохоор би гадуур гарч зээл хөөцөлдөх боломжгүй байсан юм. Энэ талаар хариуцагч нар болон хариуцагч нарын эгч нь хүртэл мэдэж байгаа. Би хариуцагч нарын эгчээс мөнгө зээлээч гэх саналыг тавьж байсан. Мөнгө төгрөг өгч авалцсан асуудлыг хариуцагчийн эгч нь сайн мэдэж байгаа. Би ах дүү нартаа байгаа мөнгийг бүгдийг нь зээлж байж төлбөрөө төлсөн. Засгийн газраас 28 хоногийн хөл хорио тогтоосон байсан учраас би гарч, орох, ажил хийх ямар ч боломжгүй байсан учраас хугацаа хойшилсон асуудал үүссэн. Яг хэзээ хэн гэдэг хүнээс мөнгө авсан баримт миний дансны орлого, зарлагын хуулганууд дээр тодорхой байгааМиний зүгээс хариуцагч нараас гэрээ цуцлагдах хүртэл гарсан зардлыг нэхэмжилж байгаа болно. Гэрээг хэний буруугаас болж цуцлагдсан талаар би хангалттай тайлбар гаргасан. Миний хувьд гэрээгээ цуцлахгүй гэдэг саналыг хариуцагч нарт удаа дараа хэлж байсан боловч аргагүйн эрхэнд гэрээнээсээ татгалзсан юм. Засвар хийсэн асуудлын хувьд засвар хийсэн гэдэг нь илт мэдэгдэж байгаа тул үүнийг батлах шаардлага надад байхгүй. Бид харилцан тохиролцоод би мөнгөө төлөөд орон сууцандаа нүүж ороод 2 сар гаруй хугацаанд амьдарчхаад байхад хариуцагч нарын үйлдлээс шалтгаалан наймаа буцсан асуудал үүссэн нь тодорхой байгаа харагдаж байна. Би хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгө худалдаж аваагүй бөгөөд газар эзэмших эрхийг худалдаж авсан асуудал байгаа. Заавал нотариатаар орж батлуулах шаардлага байхгүй. Худалдаад авчихсан зүйлийг цааш нь яаж зарах асуудал бол бидний эрх байсан юм. Анхнаасаа хүүтэй мөнгө хүнээс зээлж аваад хариуцагч нарт төлсөн гэдгийг хариуцагч нар болон төрсөн эгч нь сайн мэдэж байгаа. Миний зүгээс хариуцагч нарт төлсөн 8.500.000 төгрөгтэй уялдаж гарсан зардлыг өөрт учирсан хохирол гэж нэхэмжилж байгаа бөгөөд шаардлагатай баримтуудаа бүгдийг гаргаж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч хариуцагч Л.*******, Л. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний хэлцэл 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдаж, нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******ийн данс руу 7.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүний дараа үлдэгдэл 1.500.000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлснээр талуудын хооронд газрын эрх шилжүүлэх хэлцэл байгуулагддаг. Нэхэмжлэгч Ц.******* 2021 оны 07 дугаар сарын эхээр хөрш айл болох Т.Урангэрэлтэй маргаан үүсгэж, үүнээс болж гэрээнээс татгалзах үндэслэлийг гаргаж ирсэн байдаг. Нэхэмжлэгч тал 1.903.366 төгрөгийг шаардсан нэхэмжлэлдээ 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг тус тус хавсаргаж, үндэслэл болгосон байдаг. Гэтэл талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлцэл байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч талын яриад буй зээл болон талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хоорондоо ямар ч уялдаа холбоогүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байнаӨнөөгийн нийгэмд зээлгүй хүн байхгүй. Нэхэмжлэгч өндөр төлбөртэй хүүгээ бууруулахыг тулд ХХК-аас зээл авсан гэж тайлбарладаг. Гэвч  ХХК-ийн цахим сайт руу ороод гэрээний дугаарыг хийхэд энэхүү зээл гарч ирдэггүй. Ц.*******ийг зүгээс өөрийн хувийн хэрэглээнд авсан зээлээ энэхүү маргаантай холбоотой болгож өөрийн алдагдлаа нөхөх гэсэн бодолтой байна гэж үзэж байна. Мөн н. гэх хүнээс зээл авсан асуудлын хувьд зуслангийн орон сууц авахаар зээлэв гэсэн гар бичмэл байдаг ч тухайн баримт дээрх гарын үсэг нь гарын үсэг мөн гэдэг нь тодорхойгүй байдаг бөгөөд, уг баримт дээр н. гэх хүний биеийн байцаалт хавсаргагдаагүй байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэгч талд хариуцагч нараас зээлийн хүүг нэхэмжлэх эрх байхгүйТалууд хоорондоо зуслангийн байшинг худалдахаар 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хэлцэл байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1.903.366 төгрөгийн баримтууд нь дээрх хэлцэлтэй холбогдохгүй, нотлогдохгүй байна. Харин нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбараас үндэслэхэд нэхэмжлэгч Ц.******* нь хөрш айлтайгаа маргаан гаргаснаас үүдэн хариуцагч нартай хэлцлээс өөрөө татгалзсан гэдгээ тайлбарладаг. Ийнхүү талууд гэрээнээсээ татгалзсан тул хариуцагч нар нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг Ц.*******т буцааж өгсөн байдаг. Хариуцагч талаас нотлогдохгүй байгаа зүйлд хариуцлага хүлээх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Л.*******, Л. нарт холбогдуулан анх 1.903.366 төгрөгийн алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зуслангийн зориулалттай газар болон сууцыг худалдах худалдан авах тухай гэрээнээс татгалзсантай холбогдуулан зээлийн хүүгийн хохиролд 1.774.866 төгрөгзуслангийн сууцны цахилгааны монтаж засваргадна эмульс хийсэн материал засвар үйлчилгээний болон ажлын хөлсөнд 128.500/98.500+30.000/ төгрөг, нийт учирсан хохиролд 1.903.366 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгч тал гийн эзэмших эрхтэй  дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид хаягт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай 38 м.кв талбайтай газар, түүн дээр байрлах зуслангийн зориулалттай сууцны хамт 8.500.000 төгрөгөөр хариуцагч нараас худалдах, худалдан авахаар тохиролцон гэр бүлийн гишүүдийн хамт тус сууцанд 2021 оны 06 дугаар сарын 14ий өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд амьдарч, тус хэлцлийн үндсэн дээр 8.500.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7.000.000, 05 дугаар сарын 17-ны өдөр 1.500.000 төгрөгийг 2 хуваан төлсөн боловч хөрштэйгээ автомашины орц гарц таглаж зогссонтой холбогдуулж маргалдсаны улмаас хэлцлээс татгалзаж, төлбөрт төлсөн 8.500.000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буцаан авсан, гэвч тус хэлцлээс татгалзсантай холбогдуулан зээлийн хүүгээр болон сууцанд засвар үйлчилгээ засан сайжруулалт хийж хохирсон тул нэхэмжлэл үндэслэлтэй гэж, хариуцагч нар хэлцлээр тохирсон үүргээ харилцан биелүүлж 8.500.000 төгрөгийг буцаан төлсөн, нэхэмжилж буй зээлийн хүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолгүй, засвар үйлчилгээ хийсэн талаар нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж байна.

Зохигч талуудын хооронд хариуцагч нар маргаан бүхий гийн эзэмшлийн  дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид хаягт бүртгэлтэй нэгж талбарын дугаартай зуслангийн зориулалттай 38 м.кв талбайтай газар, түүн дээр байрлах зуслангийн зориулалттай сууцны хамт 8.500.000 төгрөгөөр нэхэмжлэгч талд худалдахаар тохиролцсон болох нь талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохын зэрэгцээ тус хэлцлийн үндсэн дээр хариуцагч талд 8.500.000 төгрөг төлөн нэхэмжлэгч тал 2 сар гаруй хугацаанд амьдарсан боловч эрхийн зөрчилтэйгээс гадна хөрштэй таарамжгүй харилцаанаас болж харилцан 8.500.000 төгрөг болон зуслангийн зориулалттай газар, сууцыг буцаасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч тал Ц.*******ийн Хаан банк ХХК-ийн тоот дансаар дамжуулан 5111100390 тоот данс руу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөгийг мөнгөнцэцэг зуслангийн газар үнэ гүйлгээний утгаар, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1.500.000 төгрөг зуслангийн хашаа байшин үлдэгдэл төлбөр гүйлгээний утгаар шилжүүлэн авсан, мөн хариуцагч нар 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 8.500.000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн талаар маргаагүй.

Гагцхүү нэхэмжлэгч Ц.******* тус маргаан бүхий зуслангийн газар байшинг авахын тулд иргэн гаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6.500.000 төгрөгийн зээлийг авч, зээлийн үндсэн мөнгөө өгөх хүртэл хугацаагаар сарын 10 хувийн хүүтэй зуслангийн байшин авах зориулалтаар зээлдэн авсан, тус зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хас банк ХХК-ийн 5000692305 тоот дансаар 650.000 төгрөг эхний сарын хүү гүйлгээний утгаар, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн Хаан банк ХХК-ийн тоот дансаар дамжуулан тоот данс руу 470.000 төгрөг мөнгөө гүйлгээний утгаар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр мөн өөрийн Хаан банк ХХК-ийн дээрх дансаар дамжуулан тоот данс руу 303.000 төгрөгийг мөнгөө-с 8 сар хүү гүйлгээний утгаар, нийт иргэн д зээлийн хүүнд 1.423.000 төгрөг төлсөн гэх тайлбар түүний дансны хуулгаар тогтоогдож байна./Хавтаст хэргийн 8-10, 24 дугаар тал/

Түүнчлэн нэхэмжлэгч Т.******* иргэн гаас авсан зээлээ төлөхийн тулд өөрийн өмчлөлийн автомашин барьцаалан зээл авах шаардлага үүссэн гээд ХХК-ийн авто -наас 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр УБЯ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин барьцаалан 3.500.000 төгрөг зээлдэн авсан болох нь баримтаар тогтоогддог./Хавтаст хэргийн 5 дугаар тал/

Тус зээлийн гэрээний үүрэгт өөрийн Хаан банк ХХК-ийн тоот дансаар дамжуулан 5124029966 тоот данс руу мөнгөнцэцэг зээл гүйлгээний утгаар 351.866 төгрөгийг төлсөн байна./Хавтаст хэргийн 10 дугаар тал/

Иймээс нэхэмжлэгч нь иргэн болон ХХК-ид нийт 1.774.866 төгрөгийн хүү төлсөнд хариуцагч нар буруутай тул гаргуулах үндэслэлтэй гэж маргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий зуслангийн сууцны зориулалттай байшингийн цахилгааны монтаж засваргадна эмульсийн ажил хийсэн материалын болон ажлын хөлсөнд 128.500/98.500+30.000/ төгрөгийн 2 удаагийн гүйлгээ хийсэн нь өөрийн дансны хуулгаар тогтоогдож, зуслангийн байшингийн засан сайжруулалтыг буцааж авах боломжгүй тул 128.500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй хохирсон талаар маргасан байна./Хавтаст хэргийн 4 дүгээр тал/

Шүүх дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Талуудын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, зуслангийн байшинг худалдах худалдан авахаар тохиролцон агуулгатай хэлцэл хийгджээ.

Тус хэлцлийн маргааны зүйл нь 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0310462 дугаартай гэрчилгээгээр гийн эзэмшилд байсан, одоо ч байгаа тус маргааны зүйлийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшигч гээс хариуцагч Л. нь Газар эзэмших эрх шилжүүлэх 0390 дугаартай гэрээ-ний дагуу 3.000.000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон хэлцэл хийгдсэн байсан боловч эрх шилжээгүй байсан талаар мөн маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газар эзэмших эрхийг худалдах худалдан авах агуулгатай хэлцэл хийгдсэн боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлж болохоор заасан ба энэ тухай хүсэлт болон нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн тухайн шатны Засаг даргад хандан шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болохоор заасан төдийгүй мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна.

Гэтэл хариуцагч нар тус маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар эзэмших эрхгүй буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ гараагүй атал нэхэмжлэгч Ц.*******т уг эрхийг үнэ төлбөртэйгээр шилжүүлэхээр тохиролцсон нь Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн, эрхийн доголдолтой гэж үзэхээр байна.

Зохигч талуудын хооронд газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон гэх хэлцэл Газрын тухай хуульд заасан журам зөрчсөн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар худалдах худалдан авах болон газрын эзэмших эрх шилжүүлэх тухай амаар тохиролцсон хэлцлүүд хийгдсэн хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Иймд талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан Газрын тухай хуулиар тогтоосон журам шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар 56.1-д хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаварыг заахдаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зохигч этгээдүүд гэрээний зүйл болон үнийг харилцан буцаасан байдаг, энэ талаар маргаангүй.

Харин маргаж буй хохирлын асуудлыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан тул нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар тогтоогдсон хэмжээнд хохирсон гэж үзэж зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгч Ц.******* тус маргаан бүхий зуслангийн газар байшинг авахын тулд иргэн гаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 6.500.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдэн авсан, нийт хүүнд 1.423.000 төгрөг төлсөн боловч нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 7.000.000 төгрөгийг хариуцагч талд дансаар шилжүүлж, 1 сар 8 хоногийн дараа тус зээийг л авсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, харин үлдэгдэл төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээл авсан өдрөө дансаар 1.500.000 төгрөгийг хэсэгчилэн төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээний хүүг 10 хувиар тооцон маргааны зүйлийг 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр харилцан буцаасан хугацаа буюу 3 сараар тооцон 450.000/3*150.000/ төгрөгийн хүүгээр хохирсонд тооцон хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэв./Хавтаст хэргийн 7 дугаар тал/

Харин нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны авто ХХК-иас авсан 3.500.000 төгрөгөөр маргаан бүхий газрыг авсан, энэ мөнгөөр хүү төлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн анх 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн гэх 7.000.000 төгрөгийг ах дүү хамаатан садангуудаас зээлдэн цуглуулж, иргэн болон авто ХХК-иас авсан 10.000.000 төгрөгийн зээлээр урьдчилгаанд төлсөн 7.000.000 төгрөгийн өрийг барагдуулсан гэх тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, зээл авсан нь хохиролтой холбоотой шалтгаан хамаарал тогтоогдохгүйн зэрэгцээ 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий зуслангийн сууцны зориулалттай байшингийн цахилгааны монтаж засваргадна эмульсийн ажлын материалын болон ажлын хөлсөнд 128.500/98.500+30.000/ төгрөгийг төлсөн гэх боловч дансны хуулгаас өөр байдлаар нэг бүрийн үнэ ширхэг бүхий хэдий хэмжээний материал юунд яаж зарцуулсан, ямар ажил засан сайжруулалт хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч асуулгах байдлаар нотлоогүйгээс гадна, ажил гүйцэтгүүлсэн тухай гэрээ, ажлын хөлс төлсөн талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хангах үндэслэлгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүд болох хариуцагч Л.*******, Л. нараас 450.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.*******, Л. нараас 14.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******т олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

  115 115.1, 115.2.2, 116, 118

:

1.Иргэний 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******, Л. нараас 450.000 нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.453.366 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45.404 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Л.*******, Л. нараас 14.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.******* олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ