Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2021/02455

 

2021 10 05

184/ШШ2021/02455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Т овогт С-ын О /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ...... байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Д-ийн Б /РД:........./, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... баруун урд байрлах, ХХК /РД:.../, 

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, .... баруун талд байрлах, Тэ ХХК /РД:.../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах, Т-Ө ХХК /РД:...../ нарт холбогдох 

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 39,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, техникийн ашиглалтын зардал, хохиролд 16,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.О, түүний өмгөөлөгч Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х, шинжээч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... 100 м3 скруббер техникийн үзүүлэлт бүхий алттай шороо угаах тоног төхөөрөмж нийлүүлэх 99186351 дугаартай зарын дагуу иргэн Д.Б буюу Т-Ө ХХК-тай уг тоног төхөөрөмжийг 100,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Д.Б-ийн Хаан банк дахь 51...3 тоот данс руу урьдчилгаа 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, дараа өдөр нь 4,500,000 төгрөгөөр ачиж, буулгаж, тээвэрлэх зориулалтаар шланз машин хөлслөн гурвалжингийн гүүрний дэргэдэх Т-Ө ХХК-ийн-ийн хашаанаас тус төхөөрөмжийг ачиж явсан.

Уг тоног төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аваачин худалдагчийн гэрээт ажилтан Т.Г-ийнхамт 2 хоног ажиллуулсан боловч хүчин чадал нь цагт 100 м3 шороо угаах хэмжээнд хүрээгүй, цагт 8 м3 шороо угааж байсан.

Энэ талаар иргэн Д.Б-д утсаар мэдэгдсэн ба тэрээр хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжгүй, буцаагаад аваад ирвэл урьдчилгааг чинь буцааж өгье гэсэн тул наадмын дараа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тээвэрлэж байсан шланзны жолооч К.М-д 1,910,000 төгрөг, түлш 2,590,000 төгрөгийн хамт төлж скрубберийн тоног төхөөрөмжийг буцаан ачиж, 22-ын товчооны дэргэдэх Т-Ө" ХХК-ийн хашаан дотор хүлээн авъя гэсэн Д.Б-ийн хүсэлтээр тэнд аваачиж өгсөн.

Худалдагч Д.Б нь тоног төхөөрөмжөө буцаан авсан, бусдад зарсан, урьдчилгааг минь удахгүй буцааж өгье гэсэн хирнээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд тоног төхөөрөмжийн урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөг, уг тоног төхөөрөмжийг 2 удаа ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан 9,000,000 төгрөг нийт 39,000,000 төгрөгийг худалдагч тал болох Д.Б-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий шороо угаах тоног төхөөрөмж нь Т-Ө ХХК-ийн-ийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө байх магадлалтай байсан, мөн тус зарыг Т-Ө ХХК гаргасан байсан тул хариуцагч Д.Б, Т-Ө ХХК-ийн нараас 39,000,000 төгрөгийг гаргуулна. Хамтран хариуцагчаар татсан Т ХХК, Тэ ХХК-иас татгалзаж байна гэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаарх хариу тайлбартаа: ...Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Скруббер 100 төхөөрөмжийн хийц загвар өөрчилсөн, эд анги дутуу, элэгдэл хорогдол зэргээс учирсан хохирол 16,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч нар нь өөрсдөө худалдсан эд хөрөнгөдөө 1 сарын баталгаат хугацаа гаргасан ба хууль зүйн хувьд эд хөрөнгийн доголдлын талаар сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй.

Мөн тоног төхөөрөмжийг суурилуулж өгөх, тохиргоо хийж өгөх, эхний үед ажиллуулж өгөх үүрэгтэй ажилтан Т.Г нь тоног төхөөрөмжийг авч явсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс буцаан хүлээлгэж өгөх 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл тоног төхөөрөмжтэй байнга хамт байсан ба эд хөрөнгө дутагдсан эсэх, өөрчлөлт хийсэн эсэх, хоёрхон хоног ажиллуулаад элэгдэл үүссэн эсэхийг Т.Г л мэднэ. Нөгөө талаас тоног төхөөрөмжийг хэвийн ажиллуулж өгснөөр эд хөрөнгийг хүлээлгэн өгнө гэж тохирсон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хөрөнгийг хүлээлгэж өгөх хүртэл хийж өөрчлөх, засвар үйлчилгээ тохируулга хийх нь худалдагчийн асуудал. Шороо угаах зориулалттай төхөөрөмжийн будаг халзарсан гэдгийг ойлгохгүй байна. Хоёрхон хоног ажиллаад 5,000,000 төгрөгийн элэгдэл гардаг юм бол 100,000,000 төгрөгийн төхөөрөмж 20 хоног ажиллаад элэгдэл, хорогдол нь дуусах юм байна гэх мэт үндэслэлгүй шаардлага их байна. Иймд тус сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд худалдан авагчид хамаарахгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, энэ элэгдэл хорогдлын талаар шинжээч ч тодорхой хэлсэн байгаа, тээвэрлэлтийн явцад үүссэн элэгдэл гэж, мөн цаашид зориулалтын дагуу ашиглах боломжтой, солих засварлах эд анги байхгүй гэсэн гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч С.О нь Т ХХК, Тэ ХХК, Т-Ө ХХК-ийн нарын дансанд биш Д.Б-ийнХаан банк дахь дансанд урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Хамтран хариуцагчаар татагдсан Т ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн, Тэ ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдаж, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байдаг.

Д.Бнь скруббер төхөөрөмжийг өөрөө хувиараа хийдэг. Хамтран хариуцагчаар татагдсан компаниудтай ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч ч худалдан авсан тоног төхөөрөмжийн талаарх зааварчилгааг амаар Баярмагнайгаас авч байсан гэдгээ хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Д.Б-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Д.Бминий бие хувиараа Скруббер төхөөрөмж буюу үнэт металл баяжуулах төхөөрөмж хийж худалддаг. 2018 оны 6 дугаар сард С.О өөрийн биеэр ирж скруббер төхөөрөмж худалдан авах санал тавьсан ба 100 мшороо угаах хүчин чадалтай төхөөрөмжийг 100,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Төлбөрийг 2 хувааж буюу урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг төлж төхөөрөмжийг авч явахаар тохирсон ба үлдэгдэл төлбөрийг намар 9 сард өгөхөөр бид тохирсон. Үүний дагуу урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Д.Бминий Хаан банк дахь 5....3 тоот дансанд шилжүүлж, скруббер 100 төхөөрөмжийг авч явсан.

С.О нь 2018 оны 8 дугаар сарын эхээр залгаж ...чамаас авсан төхөөрөмжийг буцааж өгмөөр байна. Уурхай гарц муутай байгаа төхөөрөмжийг нэг ч ашиглаагүй шинээрээ байгаа гэж хэлсэн. Би хамаагүй та ашиглаагүй бол аваад ир би таны урьдчилгаанд өгсөн мөнгийг наад төхөөрөмжийг чинь зараад өгье гэж хэлсэн. Ингээд маргаан бүхий төхөөрөмжийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр С.О нь 22-ын товчоонд байрлах авсан хашаанд буулгасан байсан. Буулгахдаа надад огт мэдэгдээгүй ба өглөө нь харуул нэг хүн ирээд чиний хийсэн төхөөрөмжийг буулгаад явлаа гэж утасдаж хэлсэн.

Миний бие 2018 оны 8 дугаар сарын 08-ны өглөө очиход төхөөрөмжийг маш их ашигласан, эвдэлсэн, зарим эд ангийн зориулалтыг өөрчилсөн, бүрдэл дутуу байсан ба утсаар С.О ахтай холбогдож хэлэхэд ... би дутуу зүйлийг нь авчирч өгнө эвдэлсэн эд ангийг янзалж өгнө... гэж хэлсэн. Бид төхөөрөмжийг хэвийн болгосон үед таны урьдчилгаа төлбөрийг өгнө гэж хэлсэн. Гэтэл С.О ах төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл янзлаагүй, дутуу эд ангийг өгөөгүй байна. Хэрэв С.О нь төхөөрөмжийг анхны байдалд оруулсан тохиолдолд урьдчилгаанд өгсөн төлбөрийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй.

Гэхдээ Скруббер-100 мтөхөөрөмжид доорх хохирлыг учруулсан. Үүнд торх туузан төмөр тавьж гагнасан байсан буцааж таслагчаар тасалж авахад 2,500,000 төгрөг, усан буу байхгүй шинээр хийхэд 2,500,000 төгрөг, шлиз хийц өөрчилсөн засварлахад 500,000 төгрөг, тэжээлийн бункер гулзайсан засварлахад 400,000 төгрөг, тарпед байхгүй шинээр хийхэд 2,000,000 төгрөг, шлизний таг эвдэлсэн шинээр хийхэд 850,000 төгрөг, усан бууны путка байхгүй шинээр хийхэд 1,250,000 төгрөг, будаг халцарсан шинээр будахад 1,000,000 төгрөг, рам гулзайсан шинээр солиход 500,000 төгрөг, элэгдэл хорогдол 5,000,000 төгрөг нийт 16,500,000 төгрөгийг С.Оаас гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.О нь хариуцагч Д.Баярмагнай, Т ХХК, Тэ ХХК, Т-Ө ХХК нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 39,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч тоног төхөөрөмжийн ашиглалтын зардал, хохиролд 16,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК, Тэ ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хариуцагчаа өөрөө тодорхойлох хуульд заасан эрхийн хүрээнд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэх зүйл заалтад нийцнэ.

 

Нэхэмжлэгч тал нь шаардлагын үндэслэлээ ... алт угаах тоног төхөөрөмжийг 100 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 30 сая төгрөгийг өгсөн, газар дээр нь суурилуулж хэвийн ажиллагаатай эсэхийг шалгаад үлдэх төлбөрөө хийхээр тохиролцсон. Техникийн үзүүлэлтдээ хүрэхгүй, хүчин чадлын хэмжээнд ажиллахгүй доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул буцаах санал тавьхад худалдагч тал аваад ир гэсний дагуу хүргэж өгсөн. Урьдчилгаанд төлсөн үнийг, гэрээний үүрэгтэй холбогдож гарсан зардлын хамт гаргуулна. Харин тээвэрлэлтийн явцад ердийн элэгдэл учирсан байх. Гэрээний үүргээ худалдагч тал биелүүлээгүй тул элэгдэл хорогдлыг би хариуцахгүй гэж тодорхойлон,

Хариуцагч тал нь татгалзаж буй үндэслэлээ буюу сөрөг шаардлагаа Компани худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, Д.Баярмагнайтай амаар гэрээ байгуулсан, түүний дансанд урьдчилгааг хийсэн, тухай бүр заавар зөвлөгөөг авч байсан. Ашиглахгүй бол шинээр нь буцаагаад аваад ир гэсэн. Гэтэл хэрэглэсэн, элэгдсэн тоног төхөөрөмж авчирсан. Тэрийгээ засаад өг гэсэн ч засаж өгөөгүй тул засвар, үйлчилгээ, элэгдэл хорогдлын мөнгө сөргөөр нэхэмжилж байгаа. Доголдолтой эд хөрөнгө нийлүүлээгүй, бүрэн ажилладаг техник худалдаж аваад явсан. Газар дээр нь ажиллуулж хүлээлгэж өгөх үүрэг хүлээгээгүй. Угсрах ажлыг гүйцэтгэсэн хүн манай ажилтан биш, өөрөө хөлс мөнгөө төлөөд суурилуулсан гэж байсан. Түүний хэлснээр өөрсдөө засаж өөрчилсөн, бага хүчин чадалтай мотор тавьсан гэсэн. Түүнээс болоод хүчин чадлын хэмжээнд ажиллаагүй байх, хэвийн ажиллагаатай, 100 м3 хүчин чадалтай скруббер худалдсан гэж тайлбарлан мэтгэлцдэг.

 

Дээрх тайлбарууд болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 100 м3 хүчин чадал бүхий алт угаах Скруббер-100 машиныг 100,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагджээ. Талууд гэрээ байгуулаагүй гэх асуудлаар маргадаггүй, энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т Амаар хийх хэлцлийг хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд хийсэн гэж үзнэ гэж заасантай нийцэх ба тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, харилцан тохирч урьдчилгаа төлбөр төлөн алт угаах машиныг хүлээлгэн өгсөн, талууд хүсэл зоригийн илэрхийллийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан байна.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч С.О нь хариуцагч Д.Баярмагнай, Т-Ө ХХК-ийн-д холбогдуулан шаардлагаа гаргадаг бөгөөд ...алттай шороо угаах 100 м3 Скруббер нийлүүлнэ, утасны дугаар 9...351 гэсэн зар сурталчилгаа, тухайн машины техникийн үзүүлэлт дээр холбоо барих хаяг дугаар нь захирал 9...61, цехийн дарга 9...51, FB хаяг Т-Ө ХХК-ийн, и-мэйл .......@yahoo.com гэсэн байдаг. Тиймээс Т-Ө ХХК-ийн өмч хөрөнгө болох 100 м3 Скрубберыг Д.Бхудалдсан, урьдчилгааг өөрийнхөө данс руу хийлгэсэн, нэг хүн үйлдвэрлэн хийх боломжгүй эд хөрөнгийн өмчлөгч Д.Бгэх тайлбар үндэслэлгүй. Мөн Д.Бнь Т-Ө ХХК-ийн хувь нийлүүлэгч, үүсгэн байгуулагч тул хоёулангаас нь нэхэмжилж байна гэдэг.

 

Хэрэгт авагдсан баримтаар буюу Фэйсбүүк хаяг болон фото зурагт үзлэг хийсэн тэмдэглэлээр дээрх мэдээллийг нэхэмжлэгчид ирүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Т-Ө ХХК-тай гэрээ байгуулаагүй, 100 сая төгрөгийн, бага биш мөнгөний гэрээг бичгээр байгуулах учиртай. Гэтэл амаар байгуулсан гэх, заавар зөвлөгөөг Д.Б-аас авсан гэх, түүний данс руу урьдчилгааг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр компани биш хувь хүнтэй амаар гэрээ байгуулсан байна гэх тайлбар, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг Д.Б-н данс руу 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн, зааварчилгааг Д.Баярмагнайгаас авч байсан гэх тайлбар зэргээр Т-Ө ХХК-ийн-тай худалдах худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт эргэлзээ бүхий байх ба нэхэмжлэгч тал нотолж чадсангүй. Тиймээс нэхэмжлэгч С.О, хариуцагч Т-Ө ХХК-ийн-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн болох нь нотлогдоогүй тул Т-Ө ХХК-ийн-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно.

 

Харин нэхэмжлэгч талын ...худалдсан эд хөрөнгө эрхийн доголдолтой тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр, ачиж буулгах тээвэрлэх зардлыг гаргуулах гэх шаардлагын үндэслэл нь доорхи баримтуудаар тогтоогдох бөгөөд гэрээний үүрэг буюу учирсан хохирлыг хариуцагч Д.Б-дхариуцуулах нь зүйтэй.

 

Учир нь нэхэмжлэгч С.О, хариуцагч Д.Бнарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул худалдагч Д.Ббиет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч С.Оын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр болсон. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч С.О урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг Д.Б-ийнданс руу шилжүүлсэн, хариуцагч Д.БСкруббер-100 маркийн алт угаах машиныг худалдан авагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд ...худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, тухайн эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 256 дугаар зүйлийн 256.1 Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу эд хөрөнгийн доголдлын талаар буюу алт угаах машин хүчин чадлын хэмжээнд ажиллахгүй байгаа талаар, гэрээг цуцлах, урьдчилгааг буцаан авах талаарх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон саналыг хариуцагч үйлдлээрээ болон амаар хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Худалдаж авсан эд хөрөнгийг буюу Скруббер-100 машиныг нэхэмжлэгч ажиллуулсан, ачиж буулгаж тээвэрлэсэн үйл баримт тодорхой байхад хариуцагч талын ...шинээрээ байгаа бол буцаагаад аваад ир, урьдчилгааг буцааж өгье гэж хэлсэн гэх тайлбарыг үнэн зөв гэж дүгнэхэд эргэлзээ бүхий байна. Хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтээр болон шинжээчийн мэдүүлгээр ...Алт угаах төхөөрөмж хэрэглээний сэвтэй байна, эвдэрсэн зүйл байхгүй, ашиглах боломжтой. Скруббер төвөөс зугтаах хүч үйлчилдэг. Хүчтэй усаар баяжмалыг буудаж задлаад доошоо унагаадаг. Нүхээр багтахгүй чулуунууд нь сайн угаагдаад гардаг. Скруббер нь 1 минутад 16-19 удаа эргэх ёстой. Газар, шавар нь тохироогүй учраас удаан угаагдсан уу, эсвэл эргэлт нь удаан байсан уу. Технологийн алдаа гарсан учраас аль аль талдаа хохирол учирсан байх гэдэг.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...техник ашиглах хэрэглэх журмыг утсаар ярьж амаар зөвлөсөн. Ингэснээр худалдагч тал үүргээ биелүүлсэн гэх боловч худалдагч буюу Д.Бхудалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээний шинж чанар, хэрэглэх заавар журмыг, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлсэн болох нь баримтаар хангалттай тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан гэрч Т.Г-ийнмэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч Д.Бцагт 100 м.куб баяжмал шороог угаах хүчин чадалтай тоног төхөөрөмж шилжүүлсэн буюу тоо, хэмжээ чанарын талаар аман гэрээндээ танилцуулсан эсэх нь тогтоогдоогүй, нөгөө талдаа нэхэмжлэгч талын 100 м.куб шороо угааж чадахгүй чанарын шаардлага хангахгүй байсан тул буцаах хүсэлт гаргасан гэх тайлбарыг үнэн зөв гэж дүгнэв. Ингэснээр нэхэмжлэгч талаас доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул гэрээг цуцалж урьдчилгаа 30,000,000 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнайгаас гаргуулах нь зүйтэй.

 

Гэрээний зүйл болох төхөөрөмжийг ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан зардал 9,000,000 төгрөгийн хувьд Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцана гэж заасны дагуу худалдан авагч болох С.О тээвэрлэлтийн зардлыг хариуцсан боловч тухайн гэрээ нь хариуцагч талын үүргээ биелүүлээгүйгээс цуцлагдаж байгаа тул дээрх зардлыг мөн Д.Бхариуцах учиртай.

 

Хэрэгт авагдсан С.Оын Хаан банкны дансаас Д.Б-ийнданс руу 30,000,000 төгрөг шилжсэн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар, ачиж буулгах, тээвэрлэхэд зарцуулсан зардалд 9,000,000 төгрөг төлсөн болох нь 3 удаагийн Хаан банкны дансны хуулга, гэрч К.Мын мэдүүлгээр тус тус нотлогдох бөгөөд үнийн дүнгийн талаар хариуцагч тал татгалзсан тайлбар гаргаагүй, маргаагүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2 Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасанчлан хариуцагч Д.Ббиет байдлын доголдолгүй эд хөрөнгө буюу алт угаах Скруббер-100 төхөөрөмжийг нэхэмжлэгчид худалдсан болохоо нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байна.

 

Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хоёр. Хариуцагч Д.Б-аас нэхэмжлэгч С.Оад холбогдуулан алт угаах Скруббер-100 төхөөрөмжид учруулсан хохирол болох торх туузан төмөр тавьж гагнасан байсан буцааж таслагчаар тасалж авахад 2,500,000 төгрөг, усан буу байхгүй шинээр хийхэд 2,500,000 төгрөг, шлиз хийц өөрчилсөн засварлахад 500,000 төгрөг, тэжээлийн бункер гулзайсан засварлахад 400,000 төгрөг, тарпед байхгүй шинээр хийхэд 2,000,000 төгрөг, шлизний таг эвдэлсэн шинээр хийхэд 850,000 төгрөг, усан бууны путка байхгүй шинээр хийхэд 1,250,000 төгрөг, будаг халцарсан шинээр будахад 1,000,000 төгрөг, рам гулзайсан шинээр солиход 500,000 төгрөг, элэгдэл хорогдол 5,000,000 төгрөг нийт 16,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэсэнтэй нийцнэ.

 

Харин шаардах эрхтэй эсэх, тухайн шаардлага хангагдах эсэхийн хувьд дээр дурьдсанчлан худалдах худалдан авах гэрээний нэг тал болох худалдагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн тул гэрээний үүргээс үүсэх үр дагаврыг өөрөө хариуцахаар байна. Тодруулбал, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2 Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэсэн үүргийн ерөнхий зохицуулалтаас үзэхэд хариуцагч буюу худалдагч Д.Бнь доголдолгүй эд хөрөнгө нийлүүлсэн, худалдан авагч буюу нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан талаарх тайлбараа нотолж чадаагүй тул 16,500,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

 

Дээрх сөрөг шаардлагад дурдсан Скруббер-100 алт угаах төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний талаар ...Алт угаах Скруббер-100 тоног төхөөрөмжийн эвдэрсэн эд анги байхгүй хэрэглээний сэв үүссэн, энэхүү төхөөрөмжийг үйл ажиллагаандаа тохируулан солих бол солих эд анги нь ангилах торх болно. Хэрэглээний сэвтэй дээрх алт угаах төхөөрөмжийн өнөөгийн зах зээлийн үнэлгээг 110,000,000 төгрөгөөр тогтов. Үзлэг хийх явцад эд ангиуд болох суурь багана, ангилах торх, ус дамжуулах суваг, бенкер, гарах хоолой, мотор зэрэг эд ангиуд бүрэн бүтэн байсан. Эд ангийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн түвшин зэргийг харгалзан үзэж тухайн алт угаах Скруббер-100 төхөөрөмж хэвийн ажиллах боломжтой гэсэн И ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан буюу шинжээчийн дүгнэлт гарснаар тухайн сөрөг шаардлага мөн үндэслэлгүй байна.

Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзсэний үндсэн дээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 30,000,000 төгрөг, ачиж буулгах тээврийн зардал 9,000,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулан нэхэмжлэгч С.Оад олгож, бусад хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлийг, хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас 39,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Оад олгож, Т ХХК, Тэ ХХК, Т-Ө ХХК-ийн-д холбогдох нэхэмжлэлийг болон хариуцагч Д.Б-ийнсөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 352,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Оад олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ