Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2021/02740

 

 

 

 

 

 

 

 

   2021            10             26                                        184/ШШ2021/02740

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Ч.Т /РД:111111111/-ийн нэхэмжлэлтэй

Нэхэмжлэгч: Б ХХК-/регистрийн дугаар 111111/ нарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК /РД:111111/-д холбогдох

“Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 9,728,862 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, үэ гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, дээрх орон сууцыг  Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон “Б” ХХК-ийн төлөөлөгч Ч.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч  “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү, нарийн бичгийн даргад Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл,нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Б” ХХК нь “Б” ХХК-тай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж уг гэрээг дүгнэн нийт-399,403,966 төгрөгийн төлбөр төлөх үүргийг “Б” ХХК хүлээсэн бөгөөд нийт төлбөрийн 279,265,800 төгрөг нь үндсэн төлбөр, 120,138,166 төгрөг нь алдангийн төлбөр байсан. Ингээд 2 компани харилцан тохиролцсоны дагуу үндсэн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 6-р давхрын 48.2 мкв. 7-р давхрын 59,8 мкв, 7-р давхрын 46 мкв. 7 давхрын 49.4 мкв талбайтай орон сууцууд, алдангийн төлбөрт 12-р давхрын 48,9 мкв талбайтай орон сууцуудыг “Б” ХХК төлбөртөө тооцон авахаар болсон ба тухайн үүргийг нэхэмжлэгч миний бие хүлээн авахаар болсон. “Б” ХХК нь уухайн орон сууцуудаар төлбөр төлөх үүргээ биелүүлэхийн тулд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Б” ХХК-д 02/01 тоот албан бичиг ирүүлж, мөн өдрөө үндсэн төлбөрийн 4 байрыг шиджүүлэхийн тулд надтай БЖ-44, БЖ-45, тооцон шилжүүлэх 1 ширхэг орон сууцаа шилжүүлэхийн тулд мөн 2016 онны 07 дугаар сарын 05-ны өдөр 7/05 дугаартай албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлж, тухайн өдрөө 48,9 мкв талбайтай орон сууцыг шилжүүлэхээр мөн БЖ- дугаартай Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Ингээд тухайн Орон сууц захиалах гэрээний дагуу миний бие үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахаас өмнө худалдан авах хүмүүсээ олж, харилцан тохиролцоод “Б” ХХК-аас “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай” албан бичгийг авч надаас худалдан авсан хүний нэр дээр гаргуулахаар улсын бүртгэлийн хэлтэст өгдөг байсан. Гэтэл хамгийн сүүлд гэрчилгээг нь гаргуулах байсан орон сууц болох үндсэн төлбөрт тооцон өгөхөөр тохиролцсон 7 давхрын 58,9 мкв талбайтай, БЖ-45 дугаартай Орон сууц захиалах гэрээтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай албан бичиг хийж өгөхөөс татгалзаж, маргаан үүсгэж эхэлсэн. “Б” ХХК нь “Б” ХХК-тай хоорондын төлбөр тооцооны талаар харилцан тохиролцож албан бичгүүдийг илгээж байсан ба үндсэн төлбөрт 4 ширхэг орон сууц, алдангид 1 ширхэг орон сууц, нийт 5 ширхэг орон сууц шилжүүлэн өгөх нь “Б” ХХК-ийн санал байсан. Одоо нэхэмжлэгч Ч.Т “Б” ХХК-аас үндсэн төлбөрт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон 4 ширхэг орон сууцны 1 болох Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЖ-45 дугаартай Орон сууц захиалах гэрээний үүрэг шаардан нэхэмжилж байна. 2014.09.18-ны өдрийн гэрээний 7.2-т зааснаар алданги тооцоод байр аваад бусдад борлуулсан байдаг Би алдангид тооцсон  авсан 5 байраа  бусдад зарсан байгаа.Одоо бол 2016 оны 2 сарын 1-нд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу өгөх байсан 4 орон сууцны 1 болох Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 54 дүгээр байр, 44 тоотод байрлах, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны  өмчлөгчөөр тогтоогохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Би 5  дах байр биш өгөх байсан 4 байрны 1 болох 44 тоот байрны өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа  Ашиглалтын зардлаа манайх төлдөг, өөрийн дүүгээ байранд байлгадаг гэв.  

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ролон 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр тус тус Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээг “Б” ХХК-тай байгуулсан. Дээрх 2 гэрээгээр нийт 399,403,966 тегрөгийн төлбөр төлөх үүргийг “Б” ХХК хүлээсэн бөгөөд үүнээс 279,265,800 'тегрөг нь үндсэн төлбөр, 120,138,166 төгрөг нь алдангийн төлбөр байсан. Энэхүү төлбөрийг 2 компанийн нягтлан болон гүйцэтгэх удирдлагууд хэд хэдэн удаа тооцоо нийлж, акт үйлдэж гаргасан. Ингээд төлбөрийг хэрхэн барагдуулах болон хэн хүлээн авах ар дараах байдлаар тохиролцож байсан. 1.“Б” ХХК нь дээрх гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөх үүргийнхээ оронд өөрийн барьсан орон сууцны барилгаас тохирох хэмжээтэй орон сууцыг шилжүүлэн өгөхөөр санал гаргасан ба тухайн саналыг хүлээн авч “Б” ХХК-аас 2016.01.28-ны едөр 01/03 дугаартай албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлж, тухайн үүргийн төлбөрийг иргэн Ч.Т хүлээн авахыг мэдэгдсэн. 2.Дээрх албан бичгийн хариуд “Б” ХХК-аас 2016.02.01-ний өдрийн 02/01 дугаартай албан бичгийг манай компанид ирүүлж, уг албан бичгээр 6-р давхарын 48,2 мкв, 7-р давхрын 59,8 м кв, 7-р давхрын 46 мкв, 7 давхрын 49,4 мкв талбайтай орон сууцуудыг шилжүүлэн өгч, үлдэгдэл 76,120,000 төгрөгийг 2016 оны 03 сард төлөхөө илэрхийлсэн. Мөн 2016.02.01-ний өдрөө тухайн хэмжээ бүхий орон сууцуудыг шилжүүлэхээр Ч.Ттай Орон сууц захиалах гэрээг байгуулсан. 3.“Б” ХХК нь 02-р сарын 01-ний өдрийн албан бичгээрээ үлдэгдэл 76,120,000 төгрөгийг 2016 оны 03 сард төлөхөө илэрхийлсэн боловч уг хугацаандаа төлөөгүй тул үлдэгдэл төлбөрийг шаардахад манай компанид 2016.07.05-ны өдөр 7/05 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичгээрээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 12 давхрын 48,9 мкв талбайтай орон сууцыг шилжүүлэхээ илэрхийлсэн ба мөн өдрөө дахин Ч.Ттай тухайн орон сууц дээр Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Ингээд манай 2 компани харилцан тохиролцсоны үндсэн дээр “Б” ХХК шшт 5 орон сууцыг төлбөрт тооцон өгөхөөр болсон ба 2016.02.01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр үндсэн төлбөрийг, 2016.07.05-ны өдөр байгуулсан 1 орон захиалгын гэрээгээр алдангийн төлбөрийг тус тус дуусгавар болгохоор болсон. Гэтэл “Б” ХХК нь өөрөө еанал гаргаж Орон сууц захиалах гэрээ уулан төлбөр төлөх үүргээ биелүүлэхээр болсон боловч маргаан үүсгэж, үүргийг эн авах этгээдэд орон сууцаа шилжүүлэхгүй байгаа тул тухайн үүргийг хүлээн авах дтэй хамтран нэхэмжлэл гаргаж байна. Тодруулбал, “Б” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үндсэн бөрт тооцох 4 орон сууцыг шилжүүлэн өгөхөөр Ч.Ттай Орон сууц захиалах оог байгуулсан бөгөөд мөн өдрийн БЖ-45 дугаартай Орон сууц захиалах гэрээний үүрэг болох 58,9 мкв талбайтай орон сууцны өмчлөл шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймээс “Б” ХХК нь “Б” ХХК-аас 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2014 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний төлбөр төлөх үүргийг шаардаж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байрны 44 тоот хаягт байрлах 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Тийг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 54-р байрыг барихдаа Б ХХК-аас нийт 362,402,000 төгрөгийн бетон зуурмаг болон бусад үйлчилгээг гэрээ байгуулж авсан болно. Энэхүү худалдан авсан бараа материалын төлбөрийг манай компани дараах байдлаар бүрэн барагдуулсан. 1. Цементээр төлсөн 18,351,200 төгрөг, 2. Бэлнээр 64,785,000 төгрөг, 3. Бартер буюу орон сууцаар 192,7м2 бүхий 4 орон сууцыг 1мкв 1,450,000 төгрөгөөр тооцон 279,415,000 төгрөг, нийт 362,551,200 төгрөг төлсөн ба одоогоор Б ХХК-д төлөх төлбөр тооцоогүй.Б ХХК нь манай компанитай эцсийн байдлаар тооцоо нийлээгүй бөгөөд НӨАТ-н тухай хуулийн 8.1.1 дэх заалтыг зөрчин худалдсан бараа, ажил үйлчилгээгээ нийт 314,817,000 төгрөгийн борлуулалтаа) компанийхаа НӨАТ-н тайланд дутуу тайлагнаж улмаар манай компанид олгох ёстой НӨАТ-аа гүйцэт олголгүй бидний ажилд чирэгдэл учруулан мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль бусад хууль тогтоомжийг мөн баригдсан 54-р байрны 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авахаар иргэн Ч.Т нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  6дуraap зүйлд заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх заалтыг зөрчин хуурамч бичиг баримт бурдүүлэн улсын бүртгэлийн Ү-1111111дугаартай эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг.Хууль бус энэхүү асуудлыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5943 тоот дүгнэлтээр манай компанийн тамгийг оршруулах төхөөрөмж ашиглан, Батбаяр миний гарын үсгийг дуурайлган зурсан, бичиг баримт хуурамчаар үйлдсэнийг тогтоосон ба одоогоор энэхүү гэмт хэргийг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар хянаж байгаа болно.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 269 тоот дүгнэлтээр тус орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Даргын 2019 оны 3-р сарын 29-ний өдрийн А/267 дугаар тушаалаар үл өдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1111111дугаарыг хүчингүйд тооцож улсын бүртгэлийг хаасан байдаг. Ийнхүү бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн тул манай компани нь тус рон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэн иргэний хууль болон бусад хуульд заасан өмчлөх эрхээ хангуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан байгаа болно. Иймд Б ХХК-д ямар нэг төлөх төлбөр тооцоо байхгүй тул тус компанийн гаргасан нэхэмжлэл ямар нэг үндэслэлгүй, эс зөвшөөрч байх тул холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.  1.Маргаж буй тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2.Тоот орон сууцны гэрчилгээ олгуулах тухай албан бичгийг үйлдүүлэх, 3.Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн алданги 9,7 сая төгрөг гаргуулах тухай тус нэхэмжлэлийг гаргаж байсан, 4.Одоогоор тоот орон сууцны..."ТӨЛБӨРИЙГ БҮРЭН ТӨЛСӨН", "ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ЭЗЭМШИЖ БАЙГАА" тул өмчлөгч биш эзэмшигчээр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн байна. Иргэний хуулийн 89.1-р зүйлд зааснаар "хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авсанаар ЭЗЭМШИЛ үүснэ" гэж заасан. Гэтэл Ч.Т нь Б” ХХК-ийн барьсан Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо 21 дүгээр  хороолол 54 байрны 44 тоот орон сууцийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх заалтыг зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн Ү-1111111дугаар эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 269 тоот дүгнэлт, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын Даргын 2019 оны 3-р сарын 29-ний өдрийн А/267 дугаар тушаалаар тус тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1111111дугаарыг хүчингүйд тооцож улсын бүртгэлийг хаасан байдаг. Иймд Тунгалаг нь тус тоот орон сууцыг хуулийн хүрээнд ашиглах эзэмших эрхгүй болно. Гэвч өнөөдрийг хүртэл тус тоот орон сууцыг чөлөөлж өгөхөөс зайлсхийж ямар нэг аргаар тус тоот орон сууцыг авахаар санаархаж байна. Б болон Б ХХК-иудын хоорондын тооцоонд үндэслэгдэн төлбөрийг хэрхэн төлөх эсэх асуудалд анх үйл явдал, үйл баримт бий болсон. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар манай компани нь тус тоот оон сууцыг эзэмших эрхтэй болох нь тодорхой шударга эзэмшигч мөн учир нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн, өөрчилсөн зээрг бүх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р хх 25,39, 140/   

   Хариуцагч “Б” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/424 тоот захирамжийн дагуу 43/0106 дугаар нэгж талбартай, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Max Импексийн Соёлын ордны зүүн урд талд байршуулан олгосон өөрийн эзэмшлийн 1100 м.кв газар дээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталж өгсөн 330 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу барилгын эх загвар /эскиз/ зургийг батлуулж, холбогдох газруудаас орон сууцны барилгын Техникийн нөхцлүүдийг авч, барилгын ажлын зургийг хийлгэн, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0000871№ 244/2014 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөл”-ийг авсан бөгөөд улмаар орон сууцны барилгыг “Барилгын тухай” хууль, барилгын норм, дүрэм, стандартын дагуу барьж дуусган “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 180/2019 дугаартай актаар хууль журмын дагуу орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсаныг хүлээн зөвшөөрч хүлээлгэн өгсөн. Гэтэл иргэн Ч.Т нь манай байгууллагын тамга, тэмдэг болон эрх бүхий этгээдийн гарын үсгийг  хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр 44 тоот хаягт байрлалтай, 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр А/267 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус орон сууцанд хууль ёсны өмчлөгч биш этгээд оршин сууж байгаа бөгөөд манай байгууллага нь Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар хамгаалагдсан хууль ёсны өмчлөх эрхээ эдэлж чадахгүй өдийг хүрлээ. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр 44 тоот хаягт байрлалтай, 59.8 м.кв талбай бүхий 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Б” ХХК болохыг тогтоож, иргэн Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК болон “Б” ХХК нарын хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. “Б” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу бид нийтдээ 362,402,000 төгрөгт бетон худалдан авч помп түрээсэлсэн байдаг. Энэ 362,402,000 төгрөгийн үнийн дүн нэхэмжлэгчийн тооцоотой таарч байна. Ингээд манай компани нийт 362,551,200 төгрөгийн төлбөрийг бэлнээр болон бартер 4 ширхэг орон сууц, цемент өгөх зэргээр хийсэн байдаг. “Б” ХХК-тай бид төлбөр төлөх талаар ярилцаж 4 ширхэг байрыг өгөхөөр тохиролцсон. Цементээр бид 18,351,200 төгрөгийг, бэлнээр 64,785,000 төгрөгийг, орон сууцаар 192.7 м.кв талбай бүхий 4 ширхэг орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,450,000 төгрөгт тооцож нийт 279,415,000 төгрөгт өгсөн байгаа. 4 ширхэг орон сууцыг шилжүүлэх байснаас бид банкнаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2 орон сууцыг нь шилжүүлж, “Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу 1 орон сууцыг, шаардах эрхийн дагуу 1 орон сууцыг шилжүүлж өгсөн. Одоо энд маргаж байгаа орон сууцыг хэт том байна үүнийг өөрчилж өг гэсний дагуу бид өөрчилж өгсөн байгаа. Анх бол энэ маргаан бүхий орон сууц нь 4 ширхэг орон сууцанд багтаж байсан боловч хэт том байна гэдэг хүсэлтийн дагуу сольж өгсөн байгаа. Ийм учраас бидэнд хоорондын тооцоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэ маргаантай байгаа орон сууцыг бид манай компанийн өмч бөгөөд Тухайн үед талууд харилцан ярилцаад алдангийн байр гэж хэлээд солиод өгсөн. Уг Орон сууцыг аваад худалдан аваад борлуулсан гэсэн тайлбарыг нэхэмжлэгч сая тайлбарлалаа. Нэхэмжлэгчийн зүгээс буруу тайлбарлаж байна. Байр хүлээн авсан талаар маргадаггүй. Алдангид тооцож өгч байгаа байр биш, үндсэн гэрээний дагуу тооцогдоод явж буй үйл баримт байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу гэрээний үүргийг манай талаас бүрэн биелүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү 44 тоот байр дээр маргадаг, бусад байрны талаар талууд маргадаггүй. шинжээчийн дүгнэлтээр хуурамчаар Батбаяр захирлын гарын үсэг зурсан гэж дүгнэлт гарсан. Би одоо алдангиас алданги тооцох гээд байна гэж ойлгоод байна. Орон сууц захиалах гэрээ нь яагаад шаардлагатай болсон бэ гэвэл улсын бүртгэлийн байгууллагад өгөх гэж гэрээ байгуулсан. Гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаанаас үүссэн 2 дахь хэлцэл дээр алданги тооцох боломж байхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т нь  хариуцагч  “Б“ ХХК-д холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч:

           “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Б” ХХК болохыг тогтоолгох”, орон сууцыг  Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах “ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /1-р хэргийн хуудас  109, 232-236/

   Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр хамтран  нэхэмжлэгчээр “Б” ХХК-ийг оролцуулсан ба “Б” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр  иргэн Ч.Тийг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байна. /2-р хэргийн  хуудас 16-17,23-26,30-33/

 

 Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

         1.Нэхэмжлэгч Ч.Т, “Б” ХХК  нарын “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 54 дүгээр байр, 44 тоотод байрлах 59.8м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

        Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:  Хариуцагч “Б “ХХК нь нэхэмжлэгч “Б” ХХК-тай  “ бетон зуурмаг худалдах, худалдан авах” №10 тоот гэрээг 2013 оны 10-р сарын 10-нд байгууласан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д бартераар төлбөр хийх нөхцөлд: нийт 2200 м3 орчим бетон зуурмаг нийлүүлэх,  50 хувийг  бартераар м2 нь 1,450,000 төгрөгөөр тооцон  орон сууц өгөх,  50 хувийг бэлэн мөнгөөр төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, гэрээний талаар талууд маргаагүй байна. /1-р хх 9-11  /

 

       Дээрх гэрээнд заасны дагуу худалдан авсан бетон зуурмагийн төлбөрт  хариуцагч “Б “ХХК-аас 2013 оны үлдэгдэл 65,452,000 төгрөг, 2014 оны төлбөрт 296,950,000 төгрөг, нийт 362,402,000 төгрөгийн төлбөртөө цементээр тооцсон 18,351,200 төгрөг, бэлэн төлсөн 64,785,000 төгрөг, бартер буюу орон сууцаар 192,7 м2 бүхий 4 орон сууцыг 1 м.кв үнийг 1,450,000 төгрөгөөр тооцон 279,415,000 төгрөг нийт 362,551,200 төгрөг төлсөн, банкнаас ирүүлсэн албан бичгийн дагуу 2 орон сууцыг, “Б” ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу 1 орон сууцыг, шаардах эрхийн дагуу 1 орон сууцыг шилжүүлж өгсөн. Одоо энд маргаж байгаа орон сууцыг хэт том байна  өөрчилж өг гэсний дагуу өөрчилж , 59 мкв байрыг 49 мкв байраар солиод төлбөрөө барагдуулсан, алданги тооцоод нэг  байр ав гээд өгчихдөг зүйл байхгүй,   59 мкв талбайг өгөхөө больсон учраас улсын бүртгэл рүү 44 тоот үл хөдлөх хөрөнгө дээр гэрчилгээ гаргуулах албан тоот  өгөөгүй байсан, 44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авахаар иргэн Ч.Т нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн Ү-1111111дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсанг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 269 тоот дүгнэлтээр тус орон сууцны бүртгэлийг хүчингүй болгосон,  гэрээний үүргийг манайх бүрэн биелүүлсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

        нэхэмжлэгч  талаас гэрээг дүгнээд нийт 399,403,966 төгрөгийн төлбөр төлөх үүрэг “Б“ ХХК хүлээсэн, нийт төлбөрийн 279,265,800 төгрөг нь үндсэн төлбөр,120,138,166 төгрөг нь алдангийн төлбөр байсан. Хоёр компани харилцан тохиролцсоны дагуу үндсэн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо ҮЭ гудамж 54-р байрны 6-р давхрын 48,2 мкв, 7-р давхрын 59,8 мкв, 7-р давхрын 46 мкв, 7-р давхрын 49,4 мкв, 4 ширхэг орон сууц,  алдангийн төлбөрт 12-р давхрын 48,9 мкв талбайтай 1 орон сууц нийт 5 ширхэг орон сууц шилжүүлэн өгөхөөр тохиролцсоноос,

           үндсэн төлбөрт өгөх 4 ширхэг орон сууцны 1 болох  44 тоотод байрлах 59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагчийг шилжүүлж өгөөгүй гэж, 2016 оны 02-р сарын 01-ны өдрийн БЖ-45 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний дагуу 44 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор  шаардлага гаргасан гэж талууд маргажээ. /1-р хх 25-26,39, 2-р хх 16-17 /              

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: талуудын хооронд 2013 оны 10-р сарын 10-нд  “бетон зуурмаг худалдах, худалдан авах 10 тоот гэрээ” байгуулагдсан,  тус гэрээгээр төлбөрийн  50 хувьд бартераар тооцон 4 ширхэг орон сууц,  50 хувийг бэлэн мөнгөөр өгөхөөр харилцан тохиролцжээ.        

  

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  “ Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу “Б “ ХХК  нь гэрээнд заасны дагуу бетон зуурмагийг “Б“ ХХК-д  бэлтгэн нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн, талууд бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа төлбөрт нь  хэдэн  мкв, хэдэн ширхэг  орон сууц тооцож өгөх талаар нарийвчлан тусгаагүй ч  50 хувийг  бартераар м2 нь 1,450,000 төгрөгөөр  орон сууц өгөх, 50 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон байна.        

 

          Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа  талуудын хооронд үүссэн гэж шүүх дүгнэв.

          Учир нь  зохигч нарын  хооронд 2013 оны 10-р сарын 10-нд  “бетон зуурмаг худалдах, худалдан авах 10 тоот гэрээ” байгуулагдсан ба нэхэмжлэгч “Б “ ХХК-аас 2016.01.28-нд 01/03 тоот албан бичгээр “Б” ХХК-д бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний төлбөрт манай компанид 399,403,966 төгрөг төлөхөөр тооцоо нийлсэн төлбөртөө өөрийн барьж буй орон сууцны барилгаас 4 орон сууцыг өгөхөөр тохиролцсон, тухайн орон сууцыг иргэн Ч.Т хүлээн авах, орон сууцыг Ч.Тт хүлээлгэн өгснөөр үүргээ биелүүлсэнд тооцох тул гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгөх талаар мэдэгджээ.  /1-р хх 6/

 

         Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дах хэсэгт ”Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж,

        энэ хуулийн 123.6 дах хэсэгт “ Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ” гэж тус тус  зааснаар “Б“ ХХК-аас “Б” ХХК-тай байгуулсан 2013 оны 10-р сарын 10-ны өдрийн  “бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”- ний шаардах эрхийг компанийн гүйцэтгэх захирал Ч.Тт шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул тэрээр гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

         Дээрх гэрээний 2-р зүйлийн 2.6-д зааснаар гэрээний үнийн дүнгийн  50 хувийг бартераар тооцож орон сууц өгөхөөр тохиролцсоны дагуу “Б” ХХК-аас 4 ширхэг  орон сууцыг   шилжүүлэхээр  болсон  тул  “Б “ ХХК-аас  шаардах эрх шилжүүлэн авсан Ч.Тын нэр дээр  хариуцагч талаас 46, 49.4, 58.9,  48.4 м.кв талбайтай 4 орон сууцыг шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдожээ.Үүнд:

          1-рт:  иргэн С.О нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  7 давхар 46 тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай 2 өрөө  байрыг м.кв-н үнийг 1450,000 төгрөгөөр захиалж  гүйцэтгэгч “Б” ХХК-тай 2016 оны 06-р сарын 15-ны өдөр “Орон сууц  захиалах БЖ-046 тоот гэрээ”-г байгуулан байрны төлбөр 66,700,000 төгрөгийг бэлнээр 100 хувь төлсөн тул гүйцэтгэгч  “Б” ХХК-аас  Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасагт “Орон сууц бүртгүүлэх” тухай 2016.06.23-ны өдрийн 6/17 тоот албан бичгээр... 7 давхар 46 тоот хаягт байрлах, 46 м.кв талбайтай 2 өрөө  байрыг танай байгууллагад ирүүлсэн жагсаалтад Чулууны Тунгалагын нэр бичигдсэн байгаа боловч банкнаас зээл гаргуулах явцад  С.Отгонзаяагийн нэр дээр шилжсэн төлбөр тооцооны  үлдэгдэл байхгүй тул С.Отгонзаяагийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг хүргүүлсэн, /1-р хх 111-117/

           2-рт: иргэн Ц.П нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  7 давхар 43 тоот хаягт байрлах, 49.4 м.кв талбайтай 2 өрөө  байрыг м.кв-н үнийг 1500,000 төгрөгөөр захиалж  гүйцэтгэгч “Б” ХХК-тай 2016 оны 02-р сарын 01-ны өдөр “Орон сууц  захиалах БЖ-047 тоот гэрээ”-г байгуулан байрны төлбөр 74.100,000 төгрөгийг  100 хувь төлсөн тул гүйцэтгэгч  “Б” ХХК-аас  СХДүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасагт “ Залруулга хүргүүлэх ” тухай 2016.06:23-ны өдрийн 6/16 тоот албан бичгээр ...7 давхар 43 тоот хаягт байрлах, 49.4 м.кв талбайтай 2 өрөө  байрыг танай байгууллагад ирүүлсэн жагсаалтад Чулууны Тунгалагын нэр бичигдсэн байгаа боловч банкнаас зээл хүсэх  явцад захиалагчийн нэр солигдсон тул  Цэрэнсампил овогтой Пүрэвсүрэнгийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг , /1-рхх115-119/

          3-рт: иргэн Ш.Б нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  6 давхарт 37 тоот хаягт байрлах, 48.4 м.кв талбайтай 2 өрөө  байрыг м.кв-н үнийг 1450,000 төгрөгөөр захиалж  гүйцэтгэгч “Б” ХХК-тай 2016 оны 02-р сарын 01-ны өдөр “Орон сууц  захиалах БЖ-044 тоот гэрээ”-г байгуулан байрны төлбөр 70.180.000,00 төгрөгийг бэлнээр 100 хувь төлсөн тул гүйцэтгэгч  “Б” ХХК-аас    2017 оны 03-р сарын 26-ны өдрийн  Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн  тасагт “ Орон сууц бүртгүүлэх “ тухай 03/26 тоот албан бичигт... Батжаргал нь ...6 давхрын 37 тоот 48,4 м.кв 2 өрөө орон сууц захиалсан, уг орон сууц нь манай компаниас танай байгууллагад урьдчилж өгсөн бүртгэлд Чулуун овогтой Т-н нэр дээр байгаа боловч жинхэнэ захиалагч болох Ш.Б нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг тус тус  хүргүүлсэн /1-р хх 97, 124-126/

         4-рт: нэхэмжлэгч Ч.Т нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  7 давхарт байрлах, 59.8 м.кв талбайтай 2 өрөө  байрыг м.кв-н үнийг 1450,000 төгрөгөөр захиалж  хариуцагч “Б” ХХК-тай 2016 оны 02-р сарын 01-ны өдөр “Орон сууц  захиалах БЖ-045 тоот гэрээ”-г байгуулан байрны төлбөр 86.710.000 төгрөгийг бэлнээр 100 хувь төлсөнд  тооцсон  болох нь  хэрэгт авагдсан албан тоотууд, орон сууц захиалах гэрээ зэргээр нотлогдов. /1-р хх 12-15, 97, 111-126, 2-р хх 34-35, 45-48,38-41/

         Түүнчлэн... үлдэгдэл 76,120,000 төгрөгөөс 70,905,000 төгрөгт Апартмент 88 орон сууцны 12 давхарын 48.9  м.кв 2 өрөө байраар бартераар хааж, үлдэгдэл төлбөр 5,215,000 төгрөгийг 2016.07.10-ны дотор бүрэн төлж дуусгах тухай 2016.02.01-ны өдрийн 02/01 тоот, 2016.07.05-ны өдрийн 7/05 тоот  албан бичгийг  “Б” ХХК-аас  “Б” ХХК-д хүргүүлжээ. / 2-р хх 34-35/ 

 

        Тэрээр “Б” ХХК-аас  үндсэн төлбөрт өгсөн 4 ширхэг орон сууцнаас гадна  төлбөрийн үлдэгдэл 76,120,000 төгрөгнөөс 70,905,000 төгрөгт тооцож, дүйцүүлэн өгсөн 12 давхарын 48.9  м.кв 2 өрөө орон сууцыг иргэн  О.Б нь м.кв-н үнийг 1450,000 төгрөгөөр авахаар захиалж  гүйцэтгэгч “Б” ХХК-тай “Орон сууц захиалах БЖ-060 тоот гэрээ”-г байгуулан байрны төлбөр 70,905,000,00  төгрөгийг бэлнээр 100 хувь төлсөн тул   гүйцэтгэгч  “Б” ХХК-аас 2016.12.22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тасагт “Орон сууц бүртгүүлэх” тухай 12/22 тоот албан бичиг хүргүүлэхдээ... 12 давхар 81 тоот хаягт байрлах,48.9 м.кв талбайтай 2 өрөө  байрыг танай байгууллагад урьдчилж өгсөн бүртгэлд Чулуун овогтой Тунгалагийн нэр байгаа боловч О.Б нь жинхэнэ захиалагч болох тул О овогтой  Бямбаатарын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт явуулсан нь тогтоогдов. /1-рхх 120-123/

         Мөн Ц.П нь 7 давхар 43 тоотод байрлах 49.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  худалдаж авчээ. / 1р хх 115-120-123/

         Иймээс хариуцагч талаас  59 мкв байрыг 49 мкв байраар солиод төлбөрөө барагдуулсан,  алданги тооцоод нэг  байр ав гэж байхгүй гэх дээрх тайлбар нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд тайлбар, татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэж үзлээ.

         Шүүхийн журмаар бүрдүүлсэн  2-р хавтаст хэргийн хуудас 38-41-р талд  авагдсан Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн  нотлох баримтад 88 айлын орон сууцанд захиалга авч, гүйцэтгэгч “Б” ХХК-ийн  “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын...43,54,55,56 гэх дэс дугаарт бүртгэгдсэн хаалганы номерууд нь 43,37,44,46 гэсэн ба захиалагчаар Ч.Т, 42 дугаарт  бүртгэгдсэн 81 тоот 48.9 м.кв 2 өрөө орон сууцны захиалагчаар Хуушааны Доржсүрэн гэх боловч гараар хар өнгийн балаар  Бямбабаатар гэж бичсэнээс үзэхэд 4 ширхэг орон сууцны захиалагч Ч.Т, 42-т бүртгэлтэй 81 тоотод байрлах 48,9 м.кв байрыг хариуцагч “Б” ХХК-аас төлбөрийн үлдэгдэл 76,120,000 төгрөгнөөс 70,905,000 төгрөгт тооцож нэхэмжлэгч “Б” ХХК-д өгсөн нь тогтоогдов. / 2-р хх 34-35, 38-41/

          1-р хавтаст хэргийн хуудас 96-р талд Ч.Таас О.Б, О.Эг нарт 2016.12.03-нд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  12 давхар 81 тоот хаягт байрлах, 48.9 м.кв талбайтай 2 өрөө байрыг 67,482,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож,  Т нь байрыг өөрийн эзэмшилд шилжүүлэх эрхийг Б, Э нарт шилжүүлэхээр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан баримт байх боловч энэ нь нотлох баримтын  шаардлага хангаагүй тул шүүх үнэлээгүй болно.

          Хариуцагч талаас  44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авахаар  Ч.Т нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн Ү-1111111дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсанг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 269 тоот дүгнэлтээр тус орон сууцны бүртгэлийг хүчингүй болгосон  гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ үйлдлийг шалгаж байгаад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2019 оны 05-р сарын 10-ны өдрийн 1071 тоот тогтоолоор... залилах гэмт хэргийн шинжгүй,

            харин гэрээний харилцаанаас үүдэлтэй үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг өмчлөгийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн авах зорилгоор хуурамж баримт бичиг бүрдүүлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзсэн хэдий ч гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул  түүнийг яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж Хэрэг бүртгэлтийн 180804240 дугаартай хэргийг ... хаажээ. /1-р хх 81-67/

            Эдгээр нотлох баримтыг шүүх бичгийн нотлох баримтад тооцсон боловч  нэхэмжлэгч Ч.Тийг гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хамааралгүй байна гэж үзсэн болно.

            Яагаад гэвэл Т 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр ...44 тоотод байрлах 59,8 м.кв орон сууцыг хуурамч нотлох баримт бүрдүүлэн  Ү-1111111дугаарт бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан үйлдлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 269 тоот дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосны дагуу  тэрээр 44 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хамаарахгүй юм.

            Өөрөөр хэлбэл түүний хуурамч нотлох баримт бүрдүүлэн маргаан бүхий 44 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан бүртгэл нь хүчингүй болсон тул тэрээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

             Хариуцагч “Б” ХХК-аас маргаан бүхий 44 тоот 59.8 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл шүүхэд гаргаж байгаагүй гэж тайлбарладаг ба одоо тус байр нэхэмжлэгч Ч.Тийн эзэмшилд байдаг, хэрэглээний зардал төлөгдөж байгаа болохыг дурдав.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр 2014 оны 09-р сарын 18-ны өдрийн гэрээг хариуцагч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ажиллагаа хийж тус гэрээ нь “Б” ХХК-д байхгүй тул албадан гаргуулах боломжгүй гэсэн 2021.10.26-ны өдрийн 4-156/20607 тоот албан бичгийг баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна.

           Нэхэмжлэгч талаас 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  худалдах худалдан авах гэрээг үндэслэн маргаан бүхий 44 тоотод байрлах 58.9 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаагүй харин 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БЖ-45 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөрт өгөх 4 ширхэг орон сууцны 1, энэ  59.8 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч “Б” ХХК-аас шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж  2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор  шаардлага гаргасан хэмээн тайлбарлаж буй тул 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  худалдах худалдан авах гэрээ, мөн  хариуцагч “Б” ХХК-ийн нягтлан бодогч З.Э шүүхэд  өгсөн мэдүүлэг, алданги тооцсон гэх 2015.09.25-ны  өдрийн баримт зэрэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд  ач холбогдолгүй  гэж үзэв. /1-р хх 7-8,104-107/

         Хавтас  хэрэгт авагдсан нотлох баримтууд болох 1-р хх 12-15, 97, 111-126 болон 2-р хавтаст хэргийн 34,35,38-41-р талд авагдсан Б ХХК-ийн 2016.02.01-ны өдрийн 02/01 тоот, 2016.07.05-ны өдрийн 7/05 тоот албан бичиг, “Б” ХХК-ийн “Захиалгаар барьсан орон сууцны жагсаалт”-ын...43,54,55,56 гэх дэс дугаарт бүртгэгдсэн хаалганы номерууд нь 43,37,44,46 тоот бүртгэлд захиалагчаар Ч.Т, 42 дугаарт  бүртгэгдсэн 81 тоот 48.9 м.кв 2 өрөө орон сууцны захиалагчаар Х.Д гэснийг  гараар хар өнгийн балаар  Б гэж бичсэн  нотлох баримтуудыг хариуцагч “Б” ХХК-аас   хуульд зааснаар няцааж чадаагүй байх тул  эдгээр нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтад тооцож, энэ хуулийн  40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

  

         Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ”Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, энэ хуулийн 106.3-т ”Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус зохицуулсан.

        Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо,ҮЭ гудамж 54-р байрны Апартмент 88 орон сууцанд  7 давхарт байрлах, 59.8 м.кв талбайтай 2 өрөө  байрыг өөрийн эзэмшилд байлгаж байгаа боловч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хуульд зааснаар бүртгүүлж гэрчилгээ гаргуулаагүйн улмаас тэрээр өөрийнхөө өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө  захиран зарцуулах  эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.

           Иймээс  нэхэмжлэгч нарын  өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлагыг   нь хангах нь зүйтэй.               

         2-рт: Алданги 9,728,862 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын  талаар:

   Ч.Таас “Б” ХХК-ийг  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан БЖ-045 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний 6.3-т зааснаар 2016 оны 06-р сарын 31-нээс 2019 оны 09-р сарын 10-ныг хүртэл хүртэл 3 жил 2 сар 10 хоног буюу 1,167 хоног,үүнээс тус гэрээний 6.3-т заасан 45 хоногийг хасч,1,22 хоногийн 0,01хувийн алдангид  9,728,862 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  хариуцагч талаас эс зөвшөөрч алдангиас алданги тооцох гээд байна, орон сууц захиалах гэрээ нь яагаад шаардлагатай болсон бэ гэвэл улсын бүртгэлийн байгууллагад өгөх гэж гэрээ байгуулсан. Гэрээтэй холбоотой эрх зүйн харилцаанаас үүссэн 2 дахь хэлцэл дээр алданги тооцох боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарлажээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Апартмент 88 айлын орон сууцны барилга, 15 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 180/2016 тоот акт гарсан ба актаны 1.7-д Энэхүү барилга байгууламжийг В’s 183/13-13 дугаартай зураг төслөөр 2014 оны 06 сараас барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 04 сарын 15-ны өдөр барьж дуусгасан байна гэж, 2.2-т...орон сууц,үйлчилгээ,автомашины дулаан зогсоолын зориулалтай ашиглахад боломжтой гэж үзээд  захиалагч байгууллага болох “Б” ХХК-д 2016 оны 05-р сарын 16-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрчээ./ 2-р хх 236-237/

 Талуудын хооронд байгуулагдсан  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БЖ-045 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний 6.3-т “гүйцэтгэгч орон сууц ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд алданги тооцохоор заасан ба хариуцагч Б ХХК нь тухайн 88 айлын орон сууцыг хугацаандаа 2016.05.16-нд ашиглалтад оруулсан болох нь...барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 180/2016 тоот актаар нотлогдсон. / 1-р хх12-15, 2-р хх 45-48/

  Тиймээс хариуцагч буюу гүйцэтгэгч “Б” ХХК нь тухайн орон сууцыг   ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлээгүй, гэрээний 3.1-д заасан үүргээ бүрэн биелүүлсэн,  харин гүйцэтгэгч талаас 88 айлын орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг хэтрүүлэн хойшлогдсон эсхүл тухайн барилга стандартад нийцээгүйн улмаас  комисс хүлээж авахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлээгүй гэж алданги шаардах эрхтэй.

 

 Гэтэл  44 тоот орон сууцны эзэмшилийн талаар маргаантай байсны улмаас Ч.Т тухайн орон сууцны өмчлөгч болоогүйд хариуцагч талыг  гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх  боломжгүй, үүнийг  орон сууц ашиглалтад орох хугацааг хэтрүүлсэн  гэж үзэхгүй юм.

 Дээрх гэрээний 3.1-д “гүйцэтгэгч нь ... орон сууцыг 2016 оны 2-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ гэсэн ба барилгыг ашиглалтанд оруулах комиссоос 2016 оны 05-р сарын 16-ны өдрөөс  орон сууцыг ашиглалтад оруулахыг Б ХХК-д  зөвшөөрсөн  байх тул нэхэмжлэгчээс  3 жил 2 сар 10 хоног хугацаа хэтрүүлсэн гэж алдангид 9,728,862 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд  шүүх нэхэмжлэгч талыг  хугацаа хэтрүүлсэн гэж алдангид 9,728,862 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зааснаар нотлож  чадаагүй гэж үзсэн тул алдангид 9,728,862 төгрөг  гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

         

                                      Сөрөг шаардлагын талаар:

 

          1.“Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо,21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Б” ХХК болохыг тогтоолгох ”, орон сууцыг  Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах “ тухай сөрөг шаардлагын талаар:

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас: нэхэмжлэгч Ч.Тийг манай байгууллагын тамга, тэмдэг болон эрх бүхий этгээдийн гарын үсгийг  хуурамчаар үйлдэж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр 44 тоотод байрлах  59.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан үйлдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр А/267 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, тус орон сууцанд хууль ёсны өмчлөгч биш этгээд оршин сууж байгаа тул 44 тоот 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь “Б” ХХК болохыг тогтоож, иргэн Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг шаардлага гаргав.

 

         Хариуцагч тал сөрөг шаардлагын үндэслэлээ  44 тоот орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар олж авахаар  Ч.Тийг  хуурамч бичиг баримт бүрдүүлэн  өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсныг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 269 тоот дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон, тус орон сууцанд хууль ёсны өмчлөгч биш этгээд оршин сууж байгаа тул манай байгууллага хууль ёсны өмчлөх эрхээ эдэлж чадахгүй өдийг хүрлээ гэжээ.

        

         Нэхэмжлэгч Ч.Т нь  44 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч бичиг баримт бүрдүүлэн гаргуулан авсан, улсын байцаагчийн дүгнэлтээр бүртгэлийг хүчингүй болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ үйлдлийг шалгаж байгаад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2019 оны 05-р сарын 10-ны өдрийн 1071 тоот тогтоолоор... гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул  түүнийг яллагдагчаар татан шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж Хэрэг бүртгэлтийн 180804240 дугаартай хэргийг  хаасан үйл баримт нотлогдсон энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. /1-р хх 81-67/

 

         Шүүх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан баримтуудыг хуульд зааснаар бичгийн нотлох баримтад тооцсон боловч эдгээр баримтууд нь түүнийг хуурамч  нотлох баримт бүрдүүлэн маргаан бүхий 44 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан бүртгэл нь хүчингүй болсон, энэ үйлдлийг шалгаж байгаад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2019 оны 05-р сарын 10-ны өдрийн 1071 тоот тогтоолоор гэмт хэргийн  хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон үйл баримтыг нотолж байгаа болохоос,

         “Б” ХХК, Ч.Т нарын хооронд  байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн БЖ-45 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-ний дагуу үндсэн төлбөрт өгөх 4 ширхэг орон сууцны 1 болох  59.8 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж  гэрээний  дагуу 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор  шаардлага гаргах хамааралгүй гэж шүүх үзсэн байна.

          Хариуцагч “Б” ХХК-аас маргаан бүхий 44 тоот 59.8 м.кв 2 өрөө орон сууцыг Ч.Т хууль бусаар эзэмшиж байгаа гэх боловч хуурамч нотлох баримт бүрдүүлэн хууль бусаар гаргуулан авсан өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2019.03.29-нд хүчингүй болж, түүний үйлдлийг шалгаж байгаад 2019.05.10-ны өдөр хэрэгсэхгүй болгосон үеээс эхлэн хариуцагч талаас  хууль ёсны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд  нэхэмжлэл гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй,

          хуульд заасны дагуу тухайн маргаан  бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.           

          Шүүхээс  Ч.Тийг Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоотод байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр  тогтоосон  байх тул хариуцагч “Б” ХХК-ийг... 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр  үндэслэлгүй байна.

 

          Иймд хариуцагч “Б” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.       

         

                  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Таас өмчлөгчөөр тогтоолгох, алданги гаргуулах шаардлагад төлсөн   661.700+170,700= 832,400 төгрөгийг, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн төлсөн 661,700 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-аас сөрөг шаардлагад төлсөн 691,750 төгрөг 50 мөнгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 661,700+661700=1,323,400 төгрөг буюу 661,700 төгрөгийг Ч.Тт, 661.700 төгрөгийг   “Б” ХХК-д олгохоор тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.Тийг /регистрийн дугаар ЦА71042364/ тогтоож,

          Ч.Тийн нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох“ алданги 9,728,862 төгрөг гаргуулах“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Тт холбогдох “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох ” тухай,

       “Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 54 дүгээр байр, 44 тоот хаягт байрлах, 59,8 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Ч.Тийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгч “Б“ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах“ тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1,494,100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид  тус бүр 661,700 төгрөг буюу нийт 1,323,400 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Ч.Т, нэхэмжлэгч “Б” ХХК-д тус тус олгож, хариуцагч “Б” ХХК-аас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,750 төгрөг 50 мөнгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

         4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ