Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0098/З |
Дугаар | 128/ШШ2017/0360 |
Огноо | 2017-05-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2017/0360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: С.Э
Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг болон мөн өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С-ийн Э нь 1990 онд МУИС-ийн БУФ-ын химийн ангийг химич мэргэжлээр төгсөж, Байгаль орчны шинжилгээний төв лабораторид 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албанд 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээр, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын Салбарын бодлого, төлөвлөлтийн хэлтэст орчны хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус газрын Орчны шинжилгээний хэлтэст орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Удирдлагын академи Төрийн алба, удирдлагын сургуульд сурч 2010 онд төгссөн. Төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг 2006 онд өргөж, төрийн жинхэнэ албан хаагчаар 11 жил ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А/81 дүгээр тушаал гаргаж миний биеийг 1 дүгээр хавсралтаар (17) чөлөөлсөн. Улмаар тэр өдрөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Албан тушаалаас чөлөөлөх тухай Б/42 дугаар тушаал гаргаж тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаалыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 дахь удаагаа дахин чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн хууль бус шийдвэрүүдийг гаргаж миний ажиллах хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, эрхийг ноцтой зөрчиж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц, чиг үүргийн өөрчлөлтөөр С.Э миний ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтэс-т харьяалалтай орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ ажлын байр Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээ хэлтэс-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан ажлын байр болсон ч ажлын байрны чиг үүрэг, миний ажиллаж байсан ажил хэвээр хадгалагдаж байгаа юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан тус агентлагийн үйл ажиллагааны стратеги, чиг үүрэг, орон тоо хэвээр байсаар байтал миний биеийг төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагч болгон эрх зүйн статус бууруулсан, мөн
цалин хөлс буурч надад бодит хохирол учирч байгаа тул Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолуудыг ноцтой зөрчиж гаргасан хууль бус тушаалын С.Э-д хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, цалин бууруулсан цалингийн зөрүүг олгуулах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг болон мөн өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сайдын 2014 оны 1/5972 дугаар дүгнэлт, зөвлөмж, 2016 оны А/32 дугаар тушаал, Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн.
Нэхэмжлэгч С.Э-г тус газрын орчны шинжилгээний хэлтсийн орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлж, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б\42 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу ... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр-аар хангаж, С.Э-г Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн усны шинжилгээний лабораторид инженерээр томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй болохыг нотолж байна.
Нэхэмжлэгч цалингийн зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.2-д заасан шаардлагыг хангаагүй байна.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай А/77 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газар нь Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс, Цаг уурын хэлтэс, Орчны шинжилгээний хэлтэс, Архив мэдээллийн хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэстэй байхаар батлагдсан.
Цаг уурын хэлтэс нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс болсон ба С.Э-гийн ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дахь зорилт буюу Орчны шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ чиг үүрэг нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дахь зорилтод, 2 дахь зорилтын Улсын сүлжээний орчны шинжилгээний салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх чиг үүрэг нь тус хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэнд, 3 дахь зорилт буюу Орчны шинжилгээний ажлын хөтөлбөртэй уялдуулан ашиглах хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сонголт хийх, захиалах, хуваарилах, ашиглалтад нь хяналт тавих чиг үүрэг нь Уур амьсгалын автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтэнд шилжсэн.
С.Э-г Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тушаалаар томилсон байна.
4 дэх зорилт буюу Орчны хяналт шинжилгээний мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хангах чиг үүрэг нь Орчны чанарын төлөвийн байдлын талаар гарсэн мэдээ, тайланг нэгтгэх, хяналт тавих, мэдээ мэдээллээр төр засаг холбогдох байгууллага нийгмийн хэрэгцээг хангах болж өргөжиж, тус хэлтсийн Орчны хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэх болсон.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болж, ажлын чиг үүрэг нь 2 хэлтсийн 4 ажлын байрны чиг үүрэгт шилжсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай А/81 дүгээр тушаалаар С.Э-г ажлаас чөлөөлөөгүй, 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар чөлөөлж, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар С.Э-г мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилж ажиллуулахыг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захиралд үүрэг болгосон.
С.Э-г Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Ажилд томилох тухай Б/11 дүгээр тушаалаар усны шинжилгээний лабораторид инженерээр томилж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулснаар ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй. Уг тушаал нь 2 хавсралттай гарсан тул аль хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхой бус байх ба түүний эрхийг зөрчөөгүй.
Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан, сэргээх тухай хүсэлт гаргаагүй. Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн усны шинжилгээний лабораторид инженерийн албан тушаалд томилсон талаар гомдол гаргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагынхаа хууль, эрх зүйн үндэслэлийг нотолж чадаагүй, түүний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С.Э-аас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад холбогдуулан гаргасан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг болон мөн өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С-ийн Э Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тушаалаар Орчны шинжилгээний хэлтэст Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогджээ.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар Цаг, уур орчны шинжилгээний газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг баталсныг үндэслэн тус газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалд томилсон байна.
Дээрх А/81 дүгээр тушаалын ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрст (1 дүгээр хавсралтын 17-д) нэхэмжлэгч С.Э багтсан боловч 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаал гарсан шалтгаанаар үүнийгээ өөрчилж нэхэмжлэгчийн нэрийг хассан болох нь гэрч М.Л-ийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хариуцагч алдаатай гарсан гэх шалтгаанаар А/81 дүгээр тушаалын хавсралтаас нэхэмжлэгч С.Э-ийн нэрийг хасч захиргааны актад өөрчлөлт оруулахдаа дахин акт гаргаагүй нь буруу юм. Гэвч одоо тус байгууллагад хадгалагдаж, хүчин төгөлдөр мөрдөж буй А/81 дүгээр тушаалд С.Э-ийн нэр байхгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна.
Шүүхээс Цаг уур, орчны шинжилгээний газрын архивт хадгалагдаж буй баримтад хийсэн үзлэгээр А/81 дүгээр тушаалын хавсралтад нэхэмжлэгчийн нэр байхгүй болох нь нотлогдсон болно.
Харин Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ. гэж зааснаар ТЗ-7 ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байсан нэхэмжлэгч С.Э нь төрийн жинхэнэ албан хаагч юм.
Төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн бусад ангиллын албан хаагчдаас илүү нэмэгдэл баталгаагаар хангагддаг бөгөөд энэ талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар ажилтнуудыг албан тушаалд томилсон бөгөөд тус байгууллагын ажлын байрыг тусад нь тушаал гаргаж нь батлаагүй болохоо хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлсэн болно. Уг тушаалын 2 дугаар хавсралтад нэхэмжлэгчийн ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо байхгүй боловч чиг үүрэг нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын, Орчны шинжилгээний хэлтсийн даргын, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний, Орчны шинжилгээний
хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний, Автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд шилжсэн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чиг үүрэг нь хасагдаагүй харин өөр ажлын байранд шилжсэн болохыг зөвшөөрч ... С.Э-ийн ажиллаж байсан орон тоо хасагдаж, чиг үүрэг өөр өөр албан тушаалд шилжсэн... гэж тайлбарлан, мэтгэлцсэн[1] болно.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна; гэж заасан байна.
Нэхэмжлэгч С.Э-ийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан үлдсэн нь тогтоогдож байх тул түүнийг шилжүүлсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад дээр дурдсан хуулийн заалтыг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагч болох С.Э-г шилжүүлсэн байна.
Харин нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй юм.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа Цаг уур, орчны шинжилгээний газрын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажилд томилуулах гэж тодорхойлсон боловч С.Э нь хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан Цаг уурч, агаар мандлын физикч,[2] Цаг уурын инженер [3] мэргэжилтэй байх мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д нь тухайн албан тушаалыг эрхлэх ерөнхий шаардлагыг мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх гэж зааснаас үзвэл аливаа албан тушаалыг эрхлэх мэдлэгийг мэргэжлийн үндсэн дээр эзэмших учиртай байна.
Нэхэмжлэгч С.Э нь химич мэргэжилтэй болох нь хэрэгт авагдсан дипломын хуулбараар нотлогдож байна. Иймд албан тушаалд ажиллах ерөнхий шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэгчийг хэлтсийн даргын ажилд тогтоох боломжгүй юм.
Гэвч нэхэмжлэгчийг ажлаас шилжүүлсэн нь хуулийн үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул ...ажилд эгүүлэн тогтоолгох... шаардлагыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж үзлээ.
Нэгэнт урьд ажиллаж байсан Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байр байхгүй тул тус ажлын байрны чиг үүрэг нь шилжсэн Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэн (ТЗ-6), Орчны шинжилгээний хэлтсийн Орчны чанарын хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтний (ТЗ-7) албан тушаалаас мэргэжил, мэргэшил аль тохироход томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар С.Э-г ТҮ-7 зэрэглэлд хамаарах албан тушаалд буюу Усны шинжилгээний лабораторид инженерээр томилон ажиллуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зааснаар төрийн албан тушаалын ТЗ-7 зэрэглэлээс ТҮ-7 зэрэглэлд хамаарах албан тушаалд томилсон тул цалингийн зөрүү 1149175 / нэг сая нэг зуун дөчин есөн мянга нэг зуун далан таван/ төгрөгийг олгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН