Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 08 өдөр                             Дугаар 218/МА2018/00012                                               Сайнцагаан сум

 

Т.Бнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 139/ШШ2018/00159 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Ээд  хариуцагдах 11.719.918 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч  Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч О.Э

Нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.О, О.Э нар нь 2009 оны намар хөнжлийн ар гэх газар ирж иргэн Ц.Н, Н.А, Н.Б, Н.Б, Н.Б, Ц.Т нарын нийт 111 тооны адууг нэг нэг адууг 150000 төгрөгөөр худалдан авсан.  Адууны төлбөр 16625000 төгрөг болсон байна. Үүний дараа Д.О, Н.Э  нар нь 3 ширхэг мотоцикль өгсөн  бөгөөд үүний дараа гурил 3 шуудай, будаа 5 шуудай, 2 сая төгрөгийг  бэлнээр өгсөн. Энэ нийт төлбөрөөс 5.252.000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан юм. Анх төлбөрийн нөхцлийг тохирохдоо О.Э төлөхөөр тохирсон байдаг боловч өгнө гэж шалтаг хэлсээр одоо төлөх хүн нь тодорхойгүй болсон. Иймд 11.373.000 төгрөг,  улсын тэмдэгтийн  хураамж төлсөн 196.918 төгрөг,  унааны зардал 150000 төгрөг, нийт 11.719.918 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн  Д.О харилцан тохиролцож наймаа хийхээр төлөвлөж байтал хадам ээж 2009 оны 10 сарын 17-нд нас барсан тул би явж үзээгүй. Харин Д.О 61.300.000 төгрөг өгч явуулсан. Д.О адуу өгсөн хүмүүс нь туувар даахгүй, эцэнхий, туранхай, туйлдаа хүртэл муудсан, өлдсөн адуу өгсөн  учир замдаа 500 гаруй адууны талаас илүү хувь нь үхэж дөнгөж 200 гаруйхан адууг аваачсан бөгөөд мөнгийг  нь өгөхгүй увуулж, цувуулсаар зарим мөнгийг нь огт авч чадаагүй. 2009 онд 9 сард явахад нь би хамт явсан. Би Д.О гурил, будаа, мөнгө төгрөг өгч тусалсан нь үнэн. Би наймаа хийгээгүй учир зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч надад адуу өгсөн гэдэг баримтаа гаргаад ир. Би бол энэ хүмүүсээс адуу худалдаж аваагүй.  Д.О мөнгө, мотоцикль нийлээд 60 гаруй сая төгрөг өгсөн нь үнэн. Одоо би өөрөө мөнгө ч үгүй, юу ч үгүй болоод хохироод явж байна. Иймд нэхэмжлэлийн  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

 

Анхан шатны шүүх:

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч О.Э 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,523,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,918  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Эээс 94.918  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:  Шүүхийн шийдвэрийн үндэслэл дүгнэлт нь үнэнд нийцэхгүй байна. Үүнд:

Н.А гэдэг хүн надаас 2011 оны 8 сард утсаар мөнгө авна гэж хэлсэн.  Би төлж чадахгүй наймаа хийсэн Д.О ав гэж хэлж байсан. Энэ цагаас хойш  2017 оны 1 сарын 19-ний өдөр хүртэл бүтэн 5 жил чимээгүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Эвлэрүүлэн зуучлалаар хэлэлцүүлсэн гэснийг би мэдэхгүй. Намайг дуудсан  зүйл байхгүй. Энэ нь худлаа учир хөөн хэлэлцэх хугацаанд орохгүй. Шийдвэрт нааш,  цааш явахдаа гурил зэрэг бага зүйл өгөөд байсан учраас эрт нэхэмжлэл гаргаагүй гэжээ. Энэ нь 2011 онд Н.А энэ мөнгийг  би төлөхгүй шүүхээр шийдүүл гэж хэлсэн.  Үүнээс хойш ганц ч удаа уулзаагүй,  гэрээр  нь ороогүй. 2009 оны намар 9 сард Д.О хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиж Д.О адуу авахад нь мөнгө гурил будаагаар тусалсан. Д.О адууг үзэж авсан, хүмүүстэй Д.О тохиролцож наймаа хийсэн. Адуу мал дээр нь би очоогүй,  хараа ч үгүй. Харин Д.О 10 дугаар сард ахин ганцаараа явж надаас 60 гаруй сая төгрөгийн мөнгө бараа мотоцикль зэргийг авч наймаа хийсэн. Д.О авсан, хүмүүсийн  адуунд нь туувар даахгүй,  эцэнхий, туйлдаа хүртэл муудсан, өлдсөн адуу байсан учир 500 гаруй адуунаас үхэж үрэгдээд 200 гаруйхан адуу аваачсан гэсэн. Хэдэн адуу аваад хэдийг өгсөн  нь надад хамаагүй. Би зөвхөн мөнгөө л Д.О авах ёстой байсан. Учир нь миний бие наймаанд оролцоогүй.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагч нь хэнээс хэдэн тооны адууг  ямар үнээр тохиролцон худалдаж авсан, үүнийг төлсөн эсэх, одоо хэдэн төгрөг  төлөх эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн боловч 5 сая төгрөгийг хариуцуулахаар шийдвэрлэсэн  нь ойлгомжгүй байна.

Шийдвэрийн дүгнэлтэд: “Шүүх хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал харагдаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хөөн хэлэлцэх хугацаа дахин шинээр эхэлж тоологдоно. Иймээс нэхэмжлэгч талын гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрөөгүй байна гэж маш аргаа барсан болхи дүгнэлт хийжээ. Хуульд зааснаар тогтоогдсон, нотлогдсон, нотлогдохгүй, тогтоогдохгүй гэсэн үгээр дүгнэгдэх ёстой гэж үзэж байна.

Хэрэгт өгсөн гар бичмэл /хх-ийн 9-11/ миний гаргаж буй тайлбараар Эрдэнэсүх 11.373.000 төгрөгийг төлөх ёстой болох нь нотлогдож байна гэсэн, энэ  нь хуульд заасан бичмэл нотлох баримт биш байна. Бүх зүйлийг Д.О мэдэх ба Д.О хийсэн хэлцэл, наймаа,  гэрээг авч үзэлгүй Д.О хариуцагчаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Хэргийг зөвхөн нэг талыг барьж шийдвэрлэсэнд харамсаж байна, энэ шийдвэрийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасныг удирдлага болгон  хэргийг  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэв.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагыг  хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 63-р зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй байхад шүүх хүлээн  авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. 

 

Нэхэмжлэгч нар хэн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурьдсан Ц.Н, Н.А, Н.Бямбацогт, Н.Б зэрэг хүмүүс нэхэмжлээд байна уу, эсвэл Т.Б нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-д заасан шаардлага хангагдаагүй байхад шүүх хүлээн  авч шийдвэрлэжээ.

 

Энэ хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилогдсон Т.Б  нь өөрийн  нэрээр нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд энэ эрхийг Т.Б эдлэх эсэх, түүнчлэн хэргийг шийдвэрлэж хариуцагчаас төлбөр гаргуулахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б д олгож байгаа нь ойлгомжгүй байна. 

 

Мөн хэргийн нэхэмжлэгч нар болох 6 хүний хэн нь юу шаардаж байгаа нь тодорхойгүй зөвхөн 11.719.918 төгрөг нийтэд нь шаардсан шаардлагад үндэслэн  нэхэмжлэлийн  зарим хэсгийг  хангаж шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг хангаагүй гэж үзэх үндэслэл болжээ.

 

Нэг хариуцагчтай хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч хамтран оролцох бол нэгийгээ төлөөлүүлж болох тухай асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27 дугаар зүйлийн  27.2-д зааж зохицуулсныг  анхан шатны шүүх сайтар хангаж баримтлаагүй байна. 

 

Энэхүү хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн шаардлагууд огт хангагдаагүй байхад шүүх шийдвэрлэсэн, тэгэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамрагдаагүй иргэнд хамаатуулан төлбөрийг хасаж шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж,  хуулийг  буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн дээрх байдлыг  давж заалдах шатны шүүхээс өөрчлөн залруулж хэрэглэх боломжгүй байх тул шүүхийн  шийдвэрийг  хүчингүй болгож  дахин  хянан хэлэлцүүлэхээр анхан  шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс тогтсон  болно.

 

Энэ гомдолд төлж ирүүлсэн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн  168.1.3-т заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 139/ШШ2018/00159 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 /ерэн дөрвөн  мянга есөн зуун тавин/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  •  

              ШҮҮГЧИД                                      Т.БЯМБАЖАВ

  •