Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2021/00093

 

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2021/00093

Дундговь аймаг

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* ******* *******,  Толь гэх газар оршин суух, ******* ******* ******* ******* /РД:*******/-ийн   нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн  Сайнцагаан  ******* 7-р баг, Засаг даргын  тамгын газар байрлах Дундговь аймгийн 313 дугаар тойргийн нотариатч ******* ******* -д хариуцагдах өвлөх эрхийн гэрчилгээ  үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй 139/2020/00812/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч С.,  нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сосор *******ой ******* миний бие өөрийн хүү *******ой төрсөн эцэг бөгөөд хүүгээ төрсөн цагаас нас барах хүртэл хамт амьдарч малаа маллаж амьдарч ирсэн.  Гэтэл миний хүү цаг бусаар бусдын гарт амиа алдаж би цагдаагийн газарт ар гэр хохирогчоор тогтоогдож хүүгийнхээ хойдхыг хийж замд нь үдсэн. Ийм байхад түүний эхнэр намайг хойд эцэг гэж худал мэдүүлэн Монголын Нотариатчдын Танхимын Дундговь аймгийн 313 тойргийн нотариатч С.тэй хамтарч Өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсанд гомдолтой байна. ...  2019 оны 06-р сарын 07-ны өдрийн №57 тоот өвлөх эрхиин гэрчилгээг үйлдсэн нотариатчын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү .... гэжээ.

Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “... Дундговь аймгийн нотариатч миний бие Нотариатын тухайн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар өвлөгч Ш.д 2019.06.07-ны өдөр 57 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон хууль ёсны үйлдэл юм. ...  Миний бие Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг зөрчөөгүй. Би өвлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны өвлөгчид олгосон. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн эхнэр, болон хүүхдүүдэд гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч өөрийгөө би талийгаачийн эцэг гэж нэхэмжлэлд бичсэн байх боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоход С.******* нь талийгаачийн эцэг болохыг нотлох баримт байгаагүй. Талийгаач нь 2017.04.25-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ болгосон. ...  Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Эвлэрэх санал байхгүй. С.******* нь өөрийн хүү болох хамтран амьдарч байсан золгүй явдлаас болж хүү Түмэн-Өлзий амь насаа алдсаны дараа нь Ш.  хойд эцэг гэж хэлж хүсэлт гаргаж өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Нотлох баримт хуурамч энэ нь юугаар нотлогдож байна гэхээр улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тоот байгаа түүн дээр  нь ямар ч хугацаанд гэрлэж байгаагүй гэсэн тодорхойлолт байгаа юм.  С.******* нь  н төрсөн эцэг мөн гэсэн эцэг тогтоолгох тухай шүүхийн шийдвэр гарсан. Тийм учраас  өвлөх эрх гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна

 

Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан   тайлбартаа “... Энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байна.  Хүсэлт гаргасан Ш. иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т талийгаачийн эхнэр болон хүүхдүүд 1-р ээлжийн өвлөгчид мөн гэж тогтоогдож байгаа , нэхэмжлэгч С.******* нь талийгаачийн эцэг юмаа гэхэд 2019 оны 06 сарын 07-ны өдөр энэ гэрчилгээг  бичихэд эцэг нь мөн гэсэн нотлох баримт байгаагүй учир Ш. дээр бичсэн. ... Намайг хөнгөн хуумгай хандсан гэсэн нэхэмжлэл үндэслэл байхгүй, шаардлага буруу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?

 

 Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч С.******* нь  Дундговь аймгийн 313 дугаар тойргийн нотариатч С.д холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ  үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дундговь аймгийн ******* ******* иргэн Жимбүү ******* нь 2018 оны 04 сарын 25 өдөр нас эцэслэсэн байх бөгөөд 2019 оны 06 сарын 07 өдөр Ш., , , нарт 76 тооны тэмээг өвлөх 57 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. /хэргийн 43, 44-р хуудасны ар/

Өвлөгч Ш., , , нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна /хэргийн 44-р хуудасны ар, 45-46-р хуудас/

Нэхэмжлэгч  Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 08 сарын 20 өдрийн 139/ШШ2020/00558 дугаартай шийдвэрээр нас барагч төрсөн эцэг мөн болохыг тогтоон шийдвэрлэсэн байна. /хэргийн 6-8-р хуудас/

Нас барагч П. нь өөрийн эх Батнасангийн ар овоглосон бүртгэлтэй байсан бөгөөд өв нээгдэх, өвлөх эрхийн гэрчилгээг олгох үед нэхэмжлэгч С.******* нас барагч төрсөн эцэг мөн болох нь баримтаар тогтоогдоогүй байжээ.

2019 оны 57 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгох үед С.*******, Б. нарын 1986 оны 09 сарын 23 өдрийн 12 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ний хуулбараар  нас барагчийн төрсөн эцэг ******* мөн болох нь нотлогдсон байсан гэж хариуцагч талын маргаж буй нь үндэслэлгүй юм. Учир нь Гэр бүлийн  тухай хуульд зааснаар хүүхдийн эцгийг шүүхийн болон захиргааны журмаар тогтоохоор  хуульчилсан бөгөөд  нас барагч төрсөн эцэг болохыг захиргааны журмаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Дундговь тойргын нотариатч С.гийн   2019 оны 06 сарын 07 өдрийн 57 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Хууль зүй дотооод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07 өдрийн 171 дугаар тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар” -ын 8 дугаар зүйлд нийцсэн байна. /хэргийн 42, 44-50, 52-р хуудас/

Хариуцагч талын 2019 оны 06 сарын 07 өдрийн 57 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдэл Нотариатын тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан  70200  төгрөгийг   улсын орлогод  үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д  зааснаар Дундговь аймгийн 313 дугаар тойргийн нотариатч С.гийн 2019 оны 6 сарын 7-ны өдрийн 57 дугаартай Ш., , , нарт  “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 , 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ