Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2021/00185

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 0******* өдөр

Дугаар /ШШ2021/00185

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* ******* *******-р *******, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* //-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн ******* -р *******, - тоотод оршин суух овогт /РД:/,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* -р *******, -р тоотод оршин суух овогт /РД:/ нарт холбогдох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч овогт /РД:/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг  даалгуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн, нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч Т., хариуцагчийн төлөөлөгч /zoom-ээр/  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн ******* ******* *******-р *******т мал маллан амьдардаг бөгөөд аймгийн төвд өөрийн гэсэн орон сууц худалдаж авахаар сураглаж байтал Ш. гэх хүн өөрийн захиалсан орон сууцыг надад худалдахаар болсон. нь Дундговь аймгийн ******* -р *******, хороололын 100 дугаар /20 айлын 5 давхар орон сууц/ 2 тоот, *******5м2 орон сууцыг 6.000.000 төгрөгөөр худалдахаар надтай 201 оны 0******* сарын 26-ны өдөр “Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулан нотариатаар батлуулан надад худалдсанаар миний хувьд тухайн орон сууцны худалдан авагч /захиалагч/ болсон.

Энэ талаар гүйцэтгэгч болох Т. мэдэж байсан. Тухайн үед орон сууц баригдаж дуусаагүй байсан бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээж авахаар бидний өмчлөлд шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхөөр тохиролцсон.

Ингээд гэрээний дагуу орон сууцны үнэ нийт 8.850.000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд үүнээс Т.ын дансанд 2*******.00.000 төгрөгийг, Ш.ы дансанд 1*******.150.000 төгрөгийг шилжүүлж төлсөн. .. Орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй, 2020 оны 05 сард ашиглалтанд орсон бөгөөд энэ хооронд би хөдөө амьдарч байгаа ашиглалтанд орсныг нь сонсоод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулах гээд иртэл тус орон сууцанд өөр хүн оршин сууж, амьдарч эхэлсэн байсан. ....

Иймд Дундговь аймгийн ******* -р *******, хороололын 100 дугаар 2 тоот, *******5м2 орон сууцны өмчлөгчөөр Б.******* намайг тогтоох нэхэмжлэлийг шаардлагыг Ш., Т. нарт холбогдуулж, орон сууцыг Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг Т.т даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.   

Хариуцагч Ш.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш. нь Дундговь аймгийн ******* -р ******* хорооллын 10-р   02 тоот орон сууцыг Б.*******д зарахаар тохиролцож мөнгийг нь авсаны дараа өөрийнх нь төрөл болох байрыг нь авья гэсэн тул түүнд зарж мөнгийг нь буцааж өгөхөөр болсон. ... Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д .... зааснаар нь тухайн байрыг түрүүлж эзэмшилдээ авч одоо амьдарч байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргаан бүхий байранд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. ... гэв.  

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал хариуцагч Ш., Т. нарт холбогдуулан Дундговь аймгийн ******* -р ******* хорооллын 100-р байр, 02 тоот хаягт орших *******5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчдөгчөөр тогтоолгох, хариуцагч холбогдуулан маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ш. нар маргаан бүхий орон сууцыг ашиглалттанд ороогүй байхад  нь 201 оны 0******* сарын 26 өдөр худалдах, худадан авах гэрээ байгуулжээ. /хэргийн -р хуудас/

Маргаан бүхий орон сууцанд одоогоор гэх иргэн амьдарч байгаа тухай талуудын хэн аль нь тайлбарлаж байх боловч  иргэн нь маргаан бүхий орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлээгүй болох нь хариуцагч Т.ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар болон Дундговь аймгийн  Улсын бүртгэийн хэлтсийн 2020 оны 0 сарын 0 өдрийн *******/655 дугаартай, 2021 оны 02 сарын 05 өдрийн 102 дугаартай албан бичгүүдээр нотлогдож байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д  “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ.”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна. 8.1.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж тус тус заажээ.

Дээрхи хууль тогтоомжийн заалтаас үзвэл иргэн т маргаан бүхий орон сууцтай холбоотой өмчлөх  эрх үүсээгүй /Өмчлөх эрхийн бүртгэл байхгүй/, ын өмчлөх эрх /маргаан бүхий орон сууцтай холбоотой/ зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий орон сууцыг Б.*******, нарт худалдсан бөгөөд Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар түрүүлж эзэмшилдээ авсан этгээд буюу давуу эрхтэй гэж тайлбарлан маргаж байх боловч Ш. нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаархи баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд маргаан бүхий орон сууцыг  эзэмших давуу эрхтэй гэх хариуцагч талын тайлбар баримтаар нотлогдоогүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ш. нарын хооронд байгуулсан гэрээний дагуу орон сууцны үнийг нэхэмжлэгч тал бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

201 оны 0******* сарын 16 өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг Т. гүйцэтгэгч тал, Ш. захиалагч тал болон байгуулжээ. /хэргийн 2-р хуудас/

Захиалагч Ш. нь захиалагчийн шаардах эрхээ  Б.*******д 201 оны 0******* сарын 26 өдөр Ирээдүйд орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байна. /хэргийн -р хуудас/

Шаардах эрхийг шилжүүлэн авсан Б.******* нь худалдагч Ш.д гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 12 дугаар зүйлийн 12.2-д тус тус зааснаар маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх Б.*******д үүссэн гэж дүгнэлээ.

иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 12 дугаар зүйлийн 12.2-д  зааснаар Дундговь аймгийн ******* -р *******, хорооллын 100 дугаар 02 тоотод орших *******5м2 талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр ******* овогт ******* ******* / / мөн болохыг тогтоосугай.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд гаргаж өгөхийг хариуцагч овогт //-т даалгасугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******0*******00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.аас 0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг, хариуцаг Т.аас 0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

     . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ