Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 139/ШШ2021/00195

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 1 өдөр

Дугаар 13/ШШ2021/0015

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх *******, *******-р *******, ******* ******* ******* ******* -р тоотод оршин суух, овогт /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн -р , -р -р 2 тоотод оршин суух овогт /РД:/,

Хариуцагч: Дундговь аймгийн -р , ******* -р ны тоотод оршин суух  овогт /РД:/ нарт холбогдох, 3382 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэрэн, нэхэмжлэгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч И., түүний өмгөөлөгч , хариуцагч О.  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие О. болон түүний гэр бүлийн хүн болох И. нартай найз нөхдийн харилцаатай билээ. 201 оны сараас эхлэн энэ гэр бүл “Говьсүмбэр аймагт шинээр нүүрсний уурхай нээгдсэн, олон хүн ажиллаад маш их ашигтай байдаг гээд байна” гэх мэтээр “надаас хөрөнгө оруулаач, хамтарч бизнес хийе, мөнгө зээлээч том машин авч нүүрс зөөж орлогоо нэмэгдүүлье” гэж удаа дараа шалж гуйж байсан ....  2018 оны 01 сарын 25-нд И. чиргүүл авч найзынхаа машинд холбож нүүрс зөөхөөр болсон тул 33 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч өгөхийг гуйж 6 сарын хугацаанд буюу 2018 оны 0 сарын 30-ны дотор төлж дуусна гэж аман тохироо хийсэн. ... И. тохирсон хугацаандаа миний хадгаламж барьцаалж авсан зээлийнхээ дансанд 2 удаа төлөлт хийсэн. ... Зээлийн хугацаа 2018 оны 11 сарын 08-нд дуусах байсан бөгөөд энэ хугацааны зээл зээлийн хүү болох 1*******12252 төгрөгийг миний хадгаламжийн данснаас гэрээний дагуу “” нь уг зээлийг төлүүлсэн. Ингээд И. нь “” -ны надаас авч зээлийн үлдэгдлийг нь төлсөн 12.612.252 төгрөгнөөс надад 2018 оны 11 сарын 21-нд .813.000 төгрөг, 2018 оны 12 сарын 18-нд 2.000.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 2..252 төгрөгийг төлөхгүй өдийг хүргэсэн.

Иймд зээлийн үлдэгдлийг нь барагдуулсан мөнгөнөөс түүний надад өгөөгүй үлдсэн 2..251 төгрөгийг хадгаламжийн хүү ,230 төгрөгийн хамт нийт 3,3,82 төгрөг нэхэмжилж байгааг шийдвэрлэж И., О. нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч И. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би М.тэй найз нөхдийн холбоотой. 2018 оны 01 дүгээр сард надад мөнгөний хэрэг гараад ойр дотны гэсэн хүмүүсээсээ түр зээлэх мөнгө байна уу гэж сурагласан. ... Би Замын-Үүдэд явж байх үед утсаар М.тэй ярьсан. Тэгээд тэр надад 33 000 000 төгрөг зээлэхээр болсон. Тухайн үед хаанаас, яаж мөнгө гаргаж өгснийг нь би мэдээгүй. Мэдэх ч боломжгүй буюу өөр газар би явж байсан юм. Би өөрийнх нь л мөнгө гэж бодсон. Тэгээд зээлсэн 33 000 000 төгрөгөө дараах байдлаар төлсөн.

Үүнд: 1. 2018 оны 05 сарын 18-ны өдөр -ийн Хаан банкны данс руу 12100 төгрөг,

2. 2018 оны 0 сарын 10-ны өдөр -ийн Хаан банкны данс руу 1153500 төгрөг,

3. 2018 оны 12 сарын 13-ны өдөр ийн 55010 тоот данс руу 2000000 төгрөг,

2018 оны 11 сарын 20-ны өдөр ийн 55010 тоот данс руу

813000 төгрөг, нийт 38658200 төгрөг болгож төлсөн. М. нь надад хадгаламж барьцаалж чамд мөнгө зээлж өгсөн гэдгээ анх мөнгө зээлэхэд хэлээгүй. Харин мөнгө зээлснийхээ дараа нь хэлсэн. Би М.ийг хадгаламжаа барьцаалаад зээл хийгээд өгөөч гээгүй. Тийм гэрээ ч бид хоёрын дунд байхгүй. Зээлийн гэрээг бид амаар тохиролцож хийсэн. Түүнийхээ дагуу би дээр дурдсан байдлаар М.ээс зээлсэн 33 000 000 төгрөгөө бүрэн барагдуулсан. М. нь надад мөнгө зээлж тус болсон юм чинь гээд би 5 658 200 төгрөг нэмж өгсөн байгаа. Нэхэмжлэлд дурдаад байгаа хадгаламж барьцаалсан зээлийг би ээр хийлгээгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ 1. М. бид хоёр найз нөхдийн холбоотой нь үнэн. 2. Би ажил хэргийн хувьд харилцагчдынхаа хадгаламжиндаа хэдэн төгрөгтэй байгаа талаар мэддэг байсан. Харин энэ мэдээллээ хэн нэгэн этгээдэд задлах ёсгүй. Өөрөөр хэлбэл би М. нь хадгаламжиндаа мөнгөтэй гэж И.д хэлж байгаагүй И. нь өөрөө М.тэй найз нөхдийн холбоотой. Тийм учраас тэрээр М.ээс 33 сая төгрөг зээлсэн байх Би М. болон И. нарын хоорондын зээлийн асуудалд огт хамаагүй. ... Иймд би М.ийн нэхэмжлэлийн шаардлагатай дээрх хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд биш тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч тал хариуцагч И., О. нарт холбогдуулан 3382 төгрөг /үүнээс хадгаламжаас зээлд татан төвлөрүүлсэн 2252 төгрөг, хадгаламжийн хүүнд олгогдох байсан 230 төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч И. анх ээс зээлж авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч О. уг зээлийн төлбөр надад хамаарахгүй гэж тус тус маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

-Нэхэмжлэгч М. 2018 оны 01 сарын 25 өдөр -с өөрийн хадгаламжийг барьцаалж, 2018 оны 11 сарын 08 өдөр хүртэл, сарын .3 хувийн хүүтэйгээр 33000000 төгрөгийг  зээлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хэргийн 5-6-р хуудас/

- нь 2018 оны 01 сарын 25 өдөр нэхэмжлэгч М.т зээлийг олгосон болох нь, нэхэмжлэгчид олгосон 33000000 төгрөгийн зээлийг хариуцагч шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна. /хэргийн --р хуудас/

-Нэхэмжлэгч М.ийн -дахь 10102855 дугаартай данснаас 2018 оны 05 сарын 18 өдөр 12100 төгрөг /үүнээс 5282,1 төгрөг зээлийн хүүд, 1200001,81 төгрөг үндсэн зээлд/, 2018 оны 0 сарын 10 өдөр 1153500 төгрөг /үндсэн зээлд/, 2018 оны 11 сарын 08 өдөр 1*******12251,21 төгрөг /үүнээс 31856,02 төгрөг зээлийн хүүд, *******82,1 төгрөг үндсэн зээлд/  тус тус зээлд татан төвлөрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хэргийн 10-р хуудас/

-Нэхэмжлэгч талын 10102855 дугаартай  данснаас зээлд татан төвлөрүүлсэн нийт 1551,11 төгрөгөөс 2885200 төгрөгийг хариуцагч И. төлсөн болох нь шүүх хуралдааны шатанд хариуцагч талын гаргасан тайлбараар нотлогдож байна.

-Мөн хариуцагч И. нэхэмжлэгчийн Хаан банк дахь 55010 тоот харилцах дансанд 2018 оны 11 сарын 20 өдөр 813000 төгрөг, 2018 оны 12 сарын 13 өдөр 2000000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь хариуцагч талын тайлбараар нотлогдож байна.

-Хариуцагч И. 33000000 төгрөгийг нэхэмжлэгч талаас зээлсэн болохоо хүлээн зөвшөөрч байх боловч уг зээлийг хадгаламж барьцаалан авч өөрт нь шилжүүлснийг мэдээгүй, хадгаламж барьцаалсан зээлийг хүүг хариуцах талаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж маргаж байна. Гэвч хариуцагч И. зээлийн 2885200 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс зээлд төлсөн байх тул нэхэмжлэгч талд үүссэн  зээлийн эргэн төлөлтийн үүргийг хүлээн зөвшөөрсөн /И.д зээл төлөх үүрэг үүссэн/  гэж үзлээ. Иймд хариуцагч И.оос хадгаламж барьцаалсан зээлд М.ийн хугацаатай хадгаламжаас -ны зээлд татан төвлөрүүлсэн 2251 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгож, хугацаатай хадгаламжид тооцогдох байсан хүүгийн ашиг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.   

-Нэхэмжлэгч тал хамтран хариуцагч О.ыг зээлийн 33000000 төгрөгийг хариуцагч И.д шилжүүлэхдээ өөрийн нь зөвшөөрөлгүйгээр шилжүүлсэн, мөн зээл авч өгөхийг удаа дараа гуйсан,  хариуцагч И.той гэр бүл бөгөөд зээлийг хамтдаа авсан,  зээлийг төлөх талаар удаа дараа цахим хэлбэрээр харилцаж байсан гэх тайлбарыг хамтран хариуцагчаар татах нэхэмжлэл болон, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж байна.

-Хариуцагч О. уг зээлийг нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий зөвшөөрөл /хүсэлт/-гүйгээр хариуцагч И.д шилжүүлсэн /шилжүүлэг хийсэн/ болохоо шүүх хуралдааны шатанд зөвшөөрөн тайлбарлаж байна. Гэвч  И.д шилжүүлсэн 33000000 төгрөгөөс  О.  хүлээн авсан, ашигласан талаархи баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн зээлдэгчийн гарын үсэггүйгээр зээлийг бусдад шилжүүлсэн үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын асуудал бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. Иймд хариуцагч О. д 3382 /зээлд татан төвлөрүүлсэн 2252 төгрөг, олох байсан хүүгийн ашиг 230 төгрөг/ төгрөгийн үүргийг хамааруулах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны шатанд гаргасан цахим нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй /хариуцагч О.тай харилцсан болох нь нотлогдоогүй/ байх тул шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримт болон үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 1, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар хариуцагч   овогт /РД:/-оос 2251 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга хоёр зуун тавин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.т олгож, хүүгийн олох байсан ашиг 231 /есөн зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун гучин нэгэн/ төгрөг гаргуулах хэсгийг,  хариуцагч О.аас  зээлд татан төвлөрүүлсэн мөнгө болон олох байсан хүүгийн ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 /далан дөрвөн мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.оос 538 /тавин есөн мянг долоон зуун гучин найман/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч,  хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ