Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2021/00413

 

 

 

 

 

 

 

 

  2021          11           04                                    103/ШШ2021/00413

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаамгом сумын ... дүгээр баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Ш овогт Б*******ын Г*******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, Хэрлэнгийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Б овогт Ц*******ийн Э*******д холбогдох

 

Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ц.Э*******ийн эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлтэй, шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлүүлэгч Б.Г нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоотод байрлах 18304299518180 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч байсныг Г*******2208000082 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэлд хавсаргасан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Гэтэл хариуцагч Ц.Э нь 2011 оны 9 дүгээр сарын 15*******ны өдөр уг газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч Ц.Э нь Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид заасан журмыг зөрчиж Гөөрөө нотариат дээр хүрэлцэн ирээгүй байхад дээрх үл хөдлөх хөрөнгө болох газрыг 2011 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан байна. Ц.Э нь нэхэмжлэгч Б.Ггийн өмчлөлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрыг хууль бусаар шилжүүлж авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн нотлогддог. Иймд Б.Гг Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ц.Эгийн эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан, үүнийгээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б гэдэг хүнээс би уг хашааг худалдаж авсан юм. Эхнэр нь Мядаг гэдэг хүн байсан ба ам бүл 3*******уулаа амьдардаг хүн байсан. Энэ 3 хүн тэтгэвэрт орох гэтэл мөнгө байхгүй, хөөцөлдөж чадахгүй байна гээд надад энэ газрыг худалдаж аваад бид 3*******ыг тэтгэвэрт оруулаад өг гэсэн. Тэгээд би 1997 онд тэд нарыг тэтгэвэрт оруулсан юм. Тэгээд уг газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэх гээд гэрчилгээ нь хаана байна вэ гэтэл Д гэдэг хүн булааж авчихаад өгөхгүй байгаа гэсэн. Тэгээд би гэрчилгээ нь байхгүй тул тухайн үедээ нотариатаар батлуулж байсан юм. Би уг гэрчилгээг авахын тулд 4 удаа цагдаа дагуулж тэдний гэрт очоод гэрчилгээгээ авъя гэтэл байхгүй, шатсан гээд байсан. Уг нь Ггэрчилгээг нь аваад Увс явсан байсан. Тэгээд би араас нь очоод гэрчилгээгээ авъя гэж хэлэхэд аав маань амьд байхдаа ийм заваан юм хийсэн юм байна лээ, би таньд өгдөг юмыг нь өгье гээд нотариатаар орж бэлэглэлийн гэрээ байгуулсан юм. Тэгээд би гэрчилгээгээ авсан. Би 20 жилийн өмнө уг газрыг аваад 4 тал хашаа бариад, байшин бариад, одоо өвгөнтэйгөө хамт амьдарч байна. Д гэдэг хүн хүртэл намайг 4 удаа цагдаатай хамт очсон гэдгийг нотолдог, хэрвээ бүр болохгүй бол цагдаа нар надтай хамт очсон гэдгийг шалгуулах тухай хүсэлт гарга гэсэн. Би энэ хашааг 1997 онд худалдаж аваад одоог болтол амьдраад 20 гаран жил болж байна. Тухайн үед надад засаг даргаас Рашаантын 5*******1*******д хашаа өгсөн. Тэгээд би тэр газраа зараад энэ хашааг худалдаж авсан юм. Б, Ц нарыг амьд байхад ийм зүйл болоогүй байж, одоо ийм зүйл болж байгаад би гайхаж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би ажилласан жил, тэтгэвэр тэтгэмж шүүхээр болон бусад байгууллагаар тогтоолгох ажлыг 20 гаруй жил хийсэн. Ш.Б эхнэр С, түүний хүү нарыг тэтгэвэр тэтгэмжид оруулж өгч байсан. Ш.Бд өгсөн 2.500.000 дээр тэдний хүү Чойжилсүрэнгийн ажлыг хөөцөлдсөн хөлсийг оруулаад энэ газрыг авсан. 2008 онд ломбардны Цэцгээ эгчээс 2.500.000 төгрөг зээлж Ш.Б гуайд өгч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот газрыг худалдаж авсан. Ш.Б гуайд Б.Г болон Гантуяагийн аав Бу нар нэг ч төгрөг өгөөгүй ба Бу болон Д нар дээр би 4 удаа цагдаатай очиход Д нь Бу гэдэг хүн Ш.Бгийн газрын гэрчилгээг мөнгө өгөхгүй хуйвалдаад  авч өгсөн, Б.Г гэрчилгээг аваад явсан гэх тайлбар хавтаст хэргийн 22 дугаар хуудаст байдаг. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа газрыг 0.7 га гэсэн байна гэтэл 2011 оны 9 дүгээр сарын 15*******ны өдрийн гэрээнд 655 м.кв газар гэсэн ба 2011 онй 9 дүгээр сарын 15*******ны өдрийн 00072600 дугаартай Г*******2208000052 улсын бүртгэлийн дугаартай Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот 655 м.кв газар худалдан авч байсан. Хажуу айлаасаа Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4а тоот 45 м.кв газрыг 2016 оны 12 дугаар сарын 02*******ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байсан. Би газар дээрээ том байшин, гарааш барьж, газраа цементэлсэн. Б.Г Б гуайд нэг ч төгрөг өгөөгүй би 2.500.000 төгрөг төлж авч амьдраад 10 жил амьдарсан байх тул намайг энэ газрын шударга эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц*******ийн Э нь 2011 оны 9 дүгээр сарын 15*******ны өдөр уг маргаад байгаа газрын гэрчилгээг авсан. Энэ газрын эхний өмчлөгч нь Г гэж нэхэмжлэгч тал яриад байна. Гэхдээ эхний өмчлөгч Б гэж хүн байгаа гэдэг нь баримтаар харагдаж байгаа. Б гэдэг хүн уг газрыг хууль ёсоор эзэмшилдээ авсан байсныг хууль ёсны дагуу Эрдэнэтуяа гэж хүн худалдаж авсан. Энэ хурал нь анхан шатны шүүхээр болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан. Гөөрөө болохоор би Ховдод газар авах гээд газар үзэх гэтэл Багануурт газар эзэмшиж байна гээд улсын бүртгэл дээр гарч ирэхээр нь газартай гэдгээ мэдсэн гэж хэлсэн. Энэ бол Гантуяаг худлаа ярьж байна гэснийг баталж байна гэж үзэж байна. 2 дугаарт Гэнэ хашааг хэдэн төгрөгөөр авсан тухай баримт хавтаст хэрэгт огт байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал дээр 2.500.000 төгрөгөөр авсан гэсэн мөртлөө тэр мөнгөн дүнгээр авсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна гэдгийг тодорхой тусгасан байгаа. Харин Эрдэнэтуяагийн байгуулсан гэрээн дээр энэ мөнгөн дүн нотлогддог, тэр 2.500.000 төгрөгийг хаанаас олсон эх сурвалж нь ч нотлогддог. Эрдэнэтуяа тэр ломдбардны хүнээс энэ газрыг худалдаж авсан гэх 2.500.000 төгрөгийг зээлээр авч, газрыг авсан. Б гэдэг хүн Гантуяад бэлэглэлийн гэрээ хийж уг газрыг өгөөгүй байна. Тэгэхээр Эрдэнэтуяагийн Д гэдэг хүн дээр 4 цагдаа дагуулж очсон үйл баримт нь нотлогдоод байна гэж үзэж байна. Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд Д нь Бу гэдэг хүнийг асарч байсан, Ггэдэг хүн мөнгийг нь өгөхгүй луйвардаад газрын бичиг баримтыг нь аваад явсан тухай бичигдсэн байгаа. Тэгэхээр Эрдэнэтуяа Увс руу Гантуяагийн араас явсан, Цагдаагийн байгуууллагад хандсан байдал гэх Эрдэнэтуяагийн хэлээд байгаа үйл баримт үнэн гэдгийг харуулаад байна. Улсын бүртгэлийн байгууллага зүгээр ч нэг бүртгэж гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байх. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Эрдэнэтуяаг уг газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэсэн байгаа. Иргэний хуулийн 89, 90 дүгээр зүйлүүд дээр зааснаар шаардлагаа гаргаж байгаа гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 1997 онд уг газрыг Бгаас авсан гэж ярьдаг. Гэхдээ 1997 онд нэхэмжлэгч Гболон Бу нар Багануур дүүрэгт шилжиж ирээгүй байсан. Бу гэх хүн 2008 онд нас барсан. Хавтаст хэргийг үзэхээр уг газрын эхний өмчлөгч Б гэж хүн байгаа гэсэн баримт байхгүй. Гантуяаг заавал мөнгөөр худалдаж авсан байх ёстой гэж хариуцагч тал үзээд байх шиг байна, заавал худалдаж авч байж жинхэнэ эзэмшигч мөн болохгүй. Монгол Улсын иргэн нэг удаа ахуйн зориулалтаар 0.7 га газар өмчлөх эрхтэй байдаг бөгөөд тэр эрхээ эдлэн уг газрыг авсан. Гантуяа, Бу нарын бичиг баримт Дд үлдсэнийг Эрдэнэтуяа цагдаа дагуулж очоод айлгаж байгаад аваад, түүнийгээ нотариат дээр авч очоод хууль бус зүйл хийсэн гэдэг нь хангалттай тогтоогддог. Тэгээд бас уг газрыг 2.500.000 төгрөгөөр худалдаж авсан нь нотлогдож байна гээд байна. ГБ гэдэг хүнд зараагүй байхад Б нь Эрдэнэтуяад зарсан үйлдлийг нь Иргэний хуулийн 94, 95 дугаар зүйлүүдэд зааснаар зохицуулсан байгаа. Тэгэхээр шударга эзэмших эрхийг энэ хүн олж авч чадаагүй гэсэн үг болж байгаа юм. Хууль бусаар бэлэглэх гэрээ байгуулаад тэр гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээд эзэмшигч болсон. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ц.Эгийн эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Эд холбогдуулан гаргасан, хариуцагч Ц.Э нь маргаан бүхий газрын шударга эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Б.Гд холбогдуулан тус тус шүүхэд гаргажээ.

 

Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот 699.46 м.кв газрыг 2007 оны 02 дугаар сарын 13*******ны өдөр Ш.Б М.Цот бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч, /хх*******ийн 4 дүгээр тал/ уг гэрээг үндэслэж 2007.02.14*******ний өдөр 000002020 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Г, М.Цо нарын өмчлөлд шилжсэн байна. /хх*******ийн 6 дугаар тал/

 

 Улмаар 2011.09.15*******ны өдөр бэлэглэлийн гэрээгээр маргаан бүхий газар Ц.Эгийн өмчлөлд шилжжээ. /хх*******ийн 7 дугаар тал/ Нэхэмжлэгч уг газрын өмчлөгч болохыг тогтоолгох, газрыг Ц.Эгийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1*******д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж заажээ.

 

Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд маргаан бүхий газрын өмчлөлийн асуудлаар Б.Г дундаа хэсгээр өмчлөх хэсгээ л шаардах эрхтэй, уг газрыг бүхэлд нь шаардах эрхгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг газрыг Б.Г 2009 онд Адра монгол төсөлд барьцаанд тавьж байсан гэж тайлбарлаж байх бөгөөд түүний 2020 онд Увс аймагт газар өмчлөх гэхэд өөрийн өмчийн газартай талаараа мэдсэн гэх асуудал үүгээр үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч нь 2009 онд М.Цотай дундаа хэсгээр газрыг өмчилж байснаа мэдэж байсан тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.*******т зааснаар “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж зааснаар түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж шүүх үзэв.

 

Мөн нэхэмжлэгч нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.8*******д “өмчийн газрынхаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн зардлаар 5 жил тутамд эрх бүхий байгууллагаар хийлгүүлж байх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч Ц.Э Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1*******д зааснаар  2011 оны 09 дүгээр сарын 15*******ны өдөр газрын өмчлөх эрхийн 000072600 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /хх*******ийн 24*******р тал/

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Ц.Э маргаан бүхий газарт 2011 оноос амьдарч, хуульд заасны дагуу өмчлөгч болж, эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ц.Г уг газрыг шаардах эрхээ эдлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ггийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хавтаст хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй болно.

 

Эдгээр үндэслэлээр Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Эгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр М.Цоыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан бөгөөд  тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Ггийн нэхэмжлэлтэй, Ц.Эд холбогдох Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, Ц.Эгийн эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1*******д зааснаар Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн 2 дугаар гудамжны 4 тоот хаягт байрлалтай 0.7 га газрын хууль ёсны шударга өмчлөгч Ц.Э болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Б.Ггаас 70.200 төгрөгийг гаргуулж Ц.Эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2*******т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.СОЛОНГО