Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/01540

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сры 11 өдөр

                      181/ШШ2021/01540

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Г Х Я , М У Б Н Ф У С Э С Я -д тус тус холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Амаржаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь

:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.У нь 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн М У Б Н Ф У С Э С –ын 18/32 тоот тушаалаар визитийн үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр М У Б Н Ф У С Э С –ын яамны хэргийг түр хамаарагч Б.Билэгзаяагийн 20/17 тоот тушаалаар тус яамны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилогдон 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №03 дугаартай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан.

Өмнө нь элчин сайдаар ажиллаж байхдаа Авлигатай тэмцэх газарт шалгагдаж 2019 оны 12 дугаар сард Монгол улсад татагдан буцсан байсан элчин сайд А.Баттөр нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эргэн ажиллаж эхэлсэн бөгөөд 03 дугаар сарын 31-ний өдөр 21/06 тоот тушаал гаргаж Б.У ийг нягтлан бодогч, визитийн үйлчлэгчийн ажлаас ямар нэг тайлбар, үндэслэлгүй чөлөөлсөн. Тэрээр чөлөөлсөн тушаалаа 03 дугаар сарын 31-ний өдрийн 15:00 цагт танилцуулсан. Б.У ийг ажлаас чөлөөлсөн тушаалд ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн заалтыг баримталсан. Гэтэл орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн татан буугдсан яг аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй байхаас гадна тушаалдаа орон тоо хасагдсан, орон тоог цөөрүүлсэн, татан буугдсан эрх зүйн баримт бичгийг дурдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд 1 сарын өмнө ажил олгогч мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй буюу ажлаас чөлөөлсөн тушаалыг шууд танилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалтыг шууд зөрчсөн. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй байна.

Мөн ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэх зохицуулалтыг баримталсан байх боловч ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналтын шалгалтаар тогтоогдсон байхыг шаардах бөгөөд ажил олгогч дээрх байдлыг тогтоосон зүйл байхгүй, дээрх зөрчлийг гаргаагүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хуульд нийцээгүй тушаал гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөх тушаалд үндэслэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 заалт нь хоорондоо хууль зүйн уялдаа холбоогүй, хоёр өөр үндэслэлийг иш үндэс болгосон байгаа байдал нь яг аль заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь тодорхойлох боломжгүй, хоёрдмол утгатай байгаа нь хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ажил олгогчоос ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2-т заасныг үндэслэж манай итгэмжлэгдсэн хүнийг халсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 3.4.1-т Г Х Я ны Хөдөлмөрийн дотоод журам болон хэм хэмжээ тогтоосон бусад эрх зүйн баримт бичгийг сахих-ийг зөрчсөн тэгвэл яг аль баримт, зүйл заалтыг зөрчсөн талаар тодорхой заасан нотлох баримт байхгүй, 3.4.2-т Ажил үүргийн хувиараар хариуцсан, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж байх үүргээ биелүүлээгүй гэтэл тухайн ажил үүргийн хуваарийн аль хэсгийг биелүүлээгүй тодорхой заагаагүй бөгөөд хүлээсэн үүргээ өндөр түвшинд гүйцэтгээгүйг албан ёсны дүгнэлт, шийдвэр байхгүй байгаа нь ажлаас чөлөөлөх үндэслэл гэж үзэхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль заалттай нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.

Хуулиар олгогдсон хөдөлмөрлөх үндсэн эрхээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү ” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.У  нь М У Б Н Ф У С Э С -ын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 21/06 тоот тушаалаар үндэслэлгүй халагдсан гэж дурдсан байна.

Тэрээр анх ажилд томилогдохдоо 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Монгол улсаас М У Б Н Ф У С Э С  А.Б-н 18/32 тоот тушаалаар визитийн үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Б.Билэгзаяагийн 20/17 тоот тушаалаар тус яамны нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилогдон хоёр ажил зэрэг гүйцэтгэж байсан хөдөлмөрийн гэрээ болон тушаал хавтаст хэрэгт авагдсан.

Түүний анхлан эрхэлж байсан Визитийн үйлчлэгчийн орон тоо бол 2019-2021 онд ямар ч шаардлагагүй байсан тул элчин сайд төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаар тогтоолын 1.3-т заасанчлан төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой аж ахуй нэгж байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгах, төсөв зардлыг хэмнэсэн байдлаар шинэчлэх тухай төсвийн бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасан тул түүнийг үндсэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний хүрээнд түүнийг ажлаас чөлөөлсөн. Ийм нөхцөл байдал үүссэн ч хэдий ч үргэлжлүүлэн ажлын байраар хангаж ажиллуулж байсан.

Б.У  Дипломат төлөөлөгчийн газар томилогдон ажиллаж байгаа албан хаагчийн гэр бүлийн гишүүн гэсэн үндэслэлээр Г Х Я ны Дипломат төлөөлөгчийн газрын хөдөлмөрийн дотоод журмын 6.2.16-т тэргүүн ээлжинд ажлын байраар хангана гэж заасны дагуу томилогдож очсон даруйдаа 2018 онд визитийн үйлчлэгчээр, дараа нь 2020 онд нягтлан бодогчоор хоёр ажил хийж нэг ажилтны үндсэн цалин 2 дахь ажилтны 40 хувийн цалинжиж ажил гүйцэтгэж ирсэн.

Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлах тухай 3.1.3, 4.2 дахь заалтын зөрчсөн. Тэр дундаа ажлын хариуцлага алдсан, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2-т заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг гэрээг захиргааны санаачлагаар шууд цуцлах нөхцөл байдал үүсгэсэн тул түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.

Түрүүн Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярихдаа яагаад 2 авцалдаагүй заалтыг үндэслэж ажлаас чөлөөлсөн юм. Учир нь 2 ажил хавсран гүйцэтгэж байсан, нэгт ковидын үед визитийн үйлчлэгч ямар ч албан томилолтгүй, хоёрт өөрийн эрх мэдлээ давуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр тушаал гаргасан. Төрийн захиргааны удирдлагын газрын даргын А.Баттөр сайдад явуулсан цахим шууданд тодорхой дурдсан. Томилогдон ажиллах хугацаандаа өөрийн гэр бүлдээ олгох ёсгүй байсан унааны зардлыг олгосон.

Өөрийн 18-аас дээш насны 2 хүүхдэд зардал хангамжийн тухай А/1850 тоот тушаалын 4.9 дэх заалтын дагуу 50 хувиар олгох зардлыг 100 хувиар олгосон. Мөн хамтарсан тушаалын 4.6-т заасны дагуу анх томилогдсон ажилтанд 1 жилийн дотор тавилга авах зорилгоор олгодог зээлийг өөрийн нөхөр зөвлөх Нямбазарт 3 жилийн дараа буюу 2018 оны 08 дугаар сард томилогдсон байхад 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон.

Ийм 2 том үндэслэлээр санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж ажилдаа хариуцлагагүй хандсан дээрээс нь өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн. Зардал хангамжийн тухай зардлын 3.5-т заасны дагуу эцэг эхээ дагаж гадаад улсад байх хугацаанд 18 нас хүрсэн хүүхдийн эх орондоо бүр мөсөн буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу олгоно. Харин 18 наснаас дээших настай хүүхдэд 2 жилд 1 удаа эх орондоо ирж амрах зардлыг энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу олгоно гэж заасан. Дээрээс нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоолоор баталсан Дипломат ажилтны сахилгын тусгай журам иргэн Б.У т мөн хамаарна. Албан хаагч ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээнээс гадна тус дүрмийн дагуу хариуцлага хүлээнэ. Тус дүрэмд хамаарах 1.6 дахь заалтад тухайн дипломат ажилтны гэр бүлд хамаарна. Тусгай дүрмийн 5.4.1 дэх заалтыг зөрчиж хууль бус хангамж эдэлсэн тул 5.2.5-т заасан дипломат албанаас халах нөхцөл байдал үүссэн тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан болно.

Түүний ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2 дахь заалтыг зөрчсөн тухай дурдсан. Б.У  нь уг заалтад дурдсан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул 3.4.2-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэж шийдвэр гаргасан элчин сайдын хүний эрхийг дээдэлсэн үйлдэл болно. Иймд нэхэмжлэгч Б.У ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ажил олгогч Иргэн Б.У т итгэл хүлээлгэж визитийн үйлчлэгчээс гадна өөрийн элчин сайдын санхүүгийн үйл ажиллагааны бүх санхүүгийн эрх мэдлийг олгосон ч итгэлийг эвдэж өөртөө давуу байдал бий болгосон учраас хөдөлмөрийн гэрээг цуцлах аргагүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна” гэв.  

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

                                                                                                                                  

Нэхэмжлэгч Б.У  нь хариуцагч Г Х Я , М У Б Н Ф У С Э С А.Б нарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь Ковидын үед визитийн үйлчлэгчийн албан тушаал шаардлагагүй болсон, мөн эд хөрөнгө хариуцсан ажилтай итгэл эвдэж, гэр бүлийн гишүүддээ мөнгө олгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын 21/06 тоот тушаалын 1 дэх заалтаар “Б.У-ыг Элчин сайдын яамны нягтлан бодогч, визитийн үйлчлэгчийн үүрэгт ажлаас 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй” гэж Дипломат албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 3.4.1, 3.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.У ийг ажлаас нь чөлөөлжээ.

 

Ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халсан үндэслэлтэй тохирч байх, мөн тушаал гарах болсон зөрчлийг тодорхой нэрлэн заасан байх ёстой.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б.У  нь томилогдоод 3 жил болсон өөрийн нөхөр, зөвлөх А.Нямбазарт 4860 еврогийн зээлийг 2020 оны 11 дүгээр сард олгосон, мөн Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын олгох зардал хангамжийн тухай журам, Гадаад харилцааны сайдын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн е/08/20/0506 тоот чиглэлийг тус тус зөрчиж өөрийн насанд хүрсэн 2 хүүхэддээ уналгын зардал 1335 еврог олгосон зөрчил гаргасан. Мөн Визитийн үйлчлэгчийн орон тоо нь 2020, 2021 оны эхний улирлын байдлаар цар тахлын үед ямар ч үйл ажиллагаагүй орон тоо болсон тул орон тоог хассан” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заажээ.

 

Байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсон, цөөрсөн бол бүтэц орон тоог шинэчлэн баталж байж дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлах хуулийн зохицуулалттай. Гэтэл М У Б Н Ф У С Э С Я ны бүтэц орон тоог шинэчлэн батлаагүй байхад Б.У ийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажиллагааг гүйцэтгээгүй ажлаас халсан нь хуульд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Б.У  нь ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан хамаарна.

 

Гэхдээ “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул уг зөрчил гаргасан байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

 

Мөн, зөвлөх А.Нямбазарт 4860 еврогийн зээлийг 2020 оны 11 дүгээр сард олгосон, мөн Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын олгох зардал хангамжийн тухай журам, Гадаад харилцааны сайдын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн е/08/20/0506 тоот чиглэлийг тус тус зөрчиж өөрийн насанд хүрсэн 2 хүүхдэдээ уналгын зардал 1335 еврог олгосон үйл баримт нь Хэргийг түр хамаарагч Б.Билэгзаяагийн шийдвэрийн дагуу олгосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.У ийг М У Б Н Ф У С Э С Я ны нягтлан бодогч, визитийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 9,785,749 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Б.У ийн М У Б Н Ф У С Э С Я ны визитийн үйлчлэгчийн цалин 520 евро, хавсран гүйцэтгэж байсан нягтлан бодогчийн  цалин 228,8 евро  болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд маргаагүй болно.

 

 Монгол банкны гадаад валютын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ханш 3092,9 төгрөгөөр тооцоход нэг сарын цалин 2,315,016 төгрөг, нэг өдрийн цалин 33,2 евро буюу 102,932 төгрөг бөгөөд нийт ажилгүй байсан хугацаа 88 өдөрт тооцоход нийт 9,058,016 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 727,733 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.У ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Г Х Я анд холбогдох шаардлага байхгүй, мөн Б.У ийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тул Г Х Я анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.У ийг М У Б Н Ф У С Э С Я ны нягтлан бодогч, визитийн үйлчлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Г Х Я анд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,058,016 төгрөгийг хариуцагч М У Б Н Ф У С Э С Я наас гаргуулж, нэхэмжлэгч Б.У т олгож,  илүү нэхэмжилсэн 727,733 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М У Б Н Ф У С Э С Я анд даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч М У Б Н Ф У С Э С Я наас 159,878 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.ЭНХБАЯР