Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 37

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
           Улсын яллагч: Б.Батсайхан  
    Шүүгдэгч нарын өмгөөлөгч: В.Удвал, Н.Энхжаргал  
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайхан, Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа нарт холбогдох эрүүгийн 201603000021 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,1987оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаан хэрэгслийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 27-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 4 дүгээр шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 96/32 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн, Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайхан /РД:ЖЯ87122218/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн ,1989 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 4-97 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа /РД:УК89072018/

Шүүгдэгч Б.Амарсайхан нь ялтай байхдаа Ц.Базаррагчаатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3-36 айлын орон сууцын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” нэртэй ломбардны цонхоор нэвтэрч мөнгөн аяга 33 ширхэгийг хулгайлан авч 4.233.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн “Баянзүрх” нэртэй ломбардны хажуу талын нотариатын өрөөний сэйфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 
шүүгдэгч Ц.Базаррагчаа нь Б.Амарсайхантай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3-36 айлын орон сууцын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” нэртэй ломбардны цонхоор нэвтэрч мөнгөн аяга 33 ширхэгийг хулгайлан авч 4.233.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн “Баянзүрх” нэртэй ломбардны хажуу талын нотариатын өрөөний сэйфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

    Эрүүгийн 201603000021 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Н.Лхагвасүрэнгийн өгсөн: 

“...би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 2-р 36 дугаар байранд байрлах “Баянзүрх” ломбардыг төлөөлөн хохирогчоор тогтоогдон байцаалт өгч байна. Миний хувьд дээрх ломбардыг хариуцан ажиллаж байгаа. Би 2016 оны 01 сарын 08-ны орой 18 цаг өнгөртөл цэвэрлэгээ хийж ломбардаа хааж лацдаад явсан. Манай ломбард Оюунхүү гээд нотариатчины өрөөгөөр дамжиж ордог юм. Нотариатчин, манай ломбард хоёр хагас бүтэн сайнд ажилладаггүй юм. Тэгээд 5 дахь өдөр 8-ны орой 18 цагт хаагаад 2016 оны 01 сарын 11-ний өглөө нэг дэх өдөр хулгай орсонг мэдсэн. Хулгай орохдоо манай ломбард байрладаг өрөөний хамгаалалт төмрийг салгаж, вакум цонхоор ороод өрөөний сейф эвдэж дотор талаас нь барьцаанд тавьсан байсан 33 ширхэг мөнгөн аяга хулгайлж хохирол учруулсан. Тухайн үед бол би овор багатай эд зүйлээ амардаг болохоор гэртээ аваачиж тавьсан байсан. Өөр эд зүйл бол байгаагүй. Тэгээд дараа нь харахад тэр хулгайч манай ломбардны өрөөний хаалгыг дотор талаас нь онгойлгож нотариатын өрөөнд мөн төмөр сейфийг нь эвдэж онгойлгосон, албан тасалгааны тавилганы шургуулгыг эвдсэн байсан. Би хулгайд алдсан эд зүйлийнх нь талаар бол мэдээгүй. Тухайн үед хулгайд алдсан 33 тооны мөнгөн аяга нь 5 хэмжээтэй аяга 13 ширхэг, 5.5 хэмжээтэй аяга 14 ширхэг, 6.5 хэмжээтэй аяга 2 ширхэг, 6 хэмжээтэй аяга 3 ширхэг, 3 хэмжээтэй аяга 1 ширхэг алдагдсан. Өөр содон шинж тэмдэгийг бол мэдэхгүй би хэмжээгээр нь бичиж тэмдэглэж авдаг. Тэр аяганы доод тал хээтэй, хээгүй гээд дандаа сүүлийн үеийн аяганууд байсан. Сейф нь хоёр хаалгатай, саарал өнгөтэй, сүүлийн үеийн кодоор онгойлгодог сейф байсан. Хоёр хаалгыг хоёуланг нь эвдэж ашиглах боломжгүй болгосон байсан. Би хулгайд алдсан мөнгөн аягануудыг тухайн зах зээлийн ханшаар үнэлнэ. Зах зээлийн үнэлгээ нь мөнгөн аягыг хэмжээгээр үнэлж зардаг юм. Манай дээр үеийн аяга бол орцоороо өөр үнэлгээтэй байдаг. Манайд хулгайд алдсан аяга дандаа сүүлийн үеийн аяга байсан болохоор 5 хэмжээтэй аяга 1 ширхэгийг нь 100.000 төгрөг нийт 13 ширхэгийг 1.300.000 төгрөгөөр, 5.5 хэмжээтэй аяга 1 ширхэгийг нь 160.000 төгрөг нийт 14 ширхэг аягыг 2.240.000 төгрөгөөр, 6.5 хэмжээтэй аяга 1 ширхэгийг нь 250.000 төгрөг нийт 2 ширхэг аягыг 500.000 төгрөгөөр, 3 хэмжээтэй аяга 1 ширхэгийг нь 40.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хоёр хаалгатай сейфээ Нарантуул захаас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 700.000 төгрөгөөр үнэлж байна. 2 жил гаран хэрэглэж байгаа учир хуучирч муудсан, эвдэрч хэмхэрсэн зүйл байхгүй шинэ сейф байсан. Би 33 ширхэг мөнгөн аягыг хүлээн авсан. Сейфний үнэлгээ 700.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би хүлээн авсан мөнгөн аяганы 13 ширхэгийг барьцаанд тавьсан эзэнд нь өгсөн. Одоо үлдсэн 20 аяганы эзэд хугацаа сунгаад тавьсан болохоор аяга аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 дугаар тал/

* Хохирогч Д.Оюунхүүгийн өгсөн: 

“...Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан нарыг танихгүй ямар нэгэн харилцаа байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед намайг Улаанбаатар хотод байхад 88-тай нэг дугаараас над руу утсаар яриад танай ломбард руу хулай орсон байж магадгүй, хаалт төмөр нь унжсан, цонх нь онгойсон байна гэхээр нь Н.Лхагвасүрэн, Мөнхжагал хоёр руу утсаар ярьж хэлээд хурдан очиж үз, цагдаад мэдэгд гэж хэлсэн. Тэгтэл хулгай орсон нь үнэн байсан. Тэгээд цагдаа нар шалгасан. Би тухайн үед өөрөө байгаагүй болохоор нарийн сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотоос ирээд эд зүйлээ бүртгэхэд манай өрөөний 2 сейфийг онгойлгосон, ширээний шургуулгыг эвдсэн, нэг сейфний цоожийг эвдсэн байсан. Тэгээд нэг сейфнээс Итгэлт хамбын өмнө ил байсан 30.000 төгрөг, нөгөө сейфнээс 130.000 орчим төгрөг алга болсон байсан. Гэхдээ хэтэвчинд хэдэн төгрөг байсан гэдгийг тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Ширээний шургуулганаас миний цагаан шигтгээтэй монетон кулонтой, монетон гинж зэрэг алга болсон. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байсан. Ломбарднаас 33 ширхэг аяга алга болсон гэж байсан. 2 хаалгатай сейфийг нь эвдсэн гэсэн. Өөр юу алга болсон талаар мэдэх зүйл байхгүй байна. Хэтэвчинд хэдэн ширхэг, ямар сер дугаартай дэвсгэртүүд байсан гэдгийг би сайн мэдэхгүй байна. 20.000 дэвсгэртүүд голдуу байсан. Ил байсан 20.000, 10.000-тын дэвсгэртүүд АЗ гэсэн үсгэтэй байсан. Дугаарыг нь мэдэхгүй байна. Монтетан гинж бол эрчилсэн хэлбэртэй, зууван дугуй хэлбэртэй, цагаан шигтгээ нь талсттай юм шиг харагддаг монетон гинж байгаа. Кулон нь шигтгээнийхээ 2 талаар жижиг цагаан шигтгээнүүдтэй. Зүүлтийг 150.000 төгрөгөөр авч байсан учир тэр үнээр нь үнэлж байна. харин кулоныг нь хос ээмэгтэй нь 800.000 төгрөгөөр үнэлж байсан учир кулоныг нь 300.000 төгрөгөөр үнэлж байна. ээмэгнээсээ арай том учир ингэж үнэлж байна. Хүн ихтэй байдаг учир орж гарч байсан эсэхийг нь мэдэхгүй. Би тэр хүмүүсийг танихгүй, харж байгаагүй. Зүүлтээ авсан. Алдсан бэлэн 160.000 төгрөг, нэг сейфний хаалга цоож эвдэлсэн учир том төмөр сейфийг 150.000 төгрөгөөр үнэлж байна. Ширээний 3 шургуулгатай томбучикыг 260.000 төгрөгөөр авч байсан. Шинэ учир 260.000 төгрөгөөр нь үнэлж төлүүлмээр байна. Мөн цонхны хаалт төмрийг эвдсэн байсан учир буцааж засуулж суурилуулахад 30.000 төгрөг хөлсөнд нь өгсөн учир тэр 30.000 төгрөгөө нэхэмжилж байна. хохирол төлбөрөө төлчихвөл ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би анх надад хэлсэн хүнийг мэдэхгүй, манай хаяган дээр миний утасны дугаар байдаг болохоор надад залгаж хэлсэн байх. Би дугаарыг нь устгачихсан санахгүй байна. Тэр хүн хүүхэд хүргэж өгч яваад хардсан гэж байсан. Тэгээд би Н.Лхагвасүрэн, Мөнхжаргал хоёр руу залгаж хэлсэн. Өөр мэдэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар тал/    

    * Гэрч Б.Содовжамцын өгсөн: 

“...2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ байж байсан чинь 08 цаг өнгөрч байх үед эхнэрийн ажилладаг Баянзүрх ломбардад хулгай орсон байна гэж Улаанбаатар хотоос Оюунхүү эгч утсаар ярьж хэлэхээр нь эхнэр түрүүлээд явсан. Би араас нь очтол цонхны хамгаалалт төмрийг сөхөж хөшөөд цонхоор нь хулгай орсон байдалтай байсан. Тухайн ломбардыг манай эгч Б.Ганчимэг ажиллуулдаг. Тэр газар нь түрээсийн газар байгаа юм. Ломбарднаас эхнэр Н.Лхагвасүрэн 33 ширхэг аяга алга болсон гэсэн тооцоо гаргасан. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй. Эхлээд 31 ширхэг аяга гэж байсан чинь андуурч буруу тооцоо хийсэн байна лээ. Мөн нотариатын өрөөний сейфийг онгойлгосон байсан. Бэлэн мөнгө алга болсон гэж байсан. Хэдэн төгрөг алга болсон талаар нь мэдэхгүй байна. тэр өрөөнөөс өөр ямар нэгэн зүйл алга болсон эсэх талаар сайн мэдэхгүй байна. Би ломбардыг ажиллуулдаггүй болохоор алга болсон аяганы талаар мэдэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн сэжиг таамаг байхгүй байна. Харсан үзсэн хүн одоогоор байхгүй байна. сэжигтэй хүн байхгүй, ломбард болохоор барьцааны эд зүйлс байгаа гэдгийг хүмүүс мэддэг байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар тал/

    * Гэрч А.Мөнхжаргалын өгсөн: 

“...Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан гэх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харьцаа байхгүй. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ байж байсан чинь 08 цаг 30 минутын үед Д.Оюунхүү эгч над руу утсаар хажуу талын ломбард руу хулгай орсон юм шиг байна, хурдан ажил дээрээ оч гэхээр нь ажил дээр иртэл Баянзүрх ломбардны цонхоор хулгай орсон байдалтай, Н.Лхагвасүрэн эгч ирчихсэн байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд үзлэг хийж шалгатал Баянзүрх ломбардны цонхоор хулгай орж дотор талынх нь 2 хаалгатай сейфийг эвдэж дотроос нь 33 ширхэг аяга, манайх руу ордог хаалгаар дамжиж манай ажлын 2 сейфийг онгойлгоод хэтэвчнээс мөнгө алга болсон, бас ширээний шүүгээг эвдэж монетон гинж авсан. Сейфэн дотор бурханы урд байсан мөнгийг авсан байна гэж Д.Оюунхүү эгч ярьж байсан. Би яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь мэдэхгүй. Өөр ямар нэгэн зүйл алга болоогүй байна лээ. Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан нар танай нотариатын газраар хулгай орохоос өмнө орж гарч байсан талаар мэдэхгүй. Би энэ ажилд ороод удаагүй. 2015 оны 11 сарын 17-ны өдөр ажилд орсон. Тэрнээс хойш харж байгаагүй болохоор орж гарч байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Ц.Бат-Эрдэнэ, Д.Оюунхүү эгч нар Улаанбаатар хот явсан байсан. Гэхдээ Д.Оюунхүү эгч утсаар надад хэлсэн. Хэрхэн мэдсан талаар мэдэхгүй байна. Тэгээд ломбардны Н.Лхагвасүрэн эгч бид 2 хамгийн анх мэдэж очсон. Өөр мэдэх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар тал/

* Гэрч Д.Энхтайвангийн өгсөн: 

“...2016 оны 01 сарын 11-ний өдөр байх өдрийг нь сайн санахгүй байна. Манайх усгүй болчихоод Болдбаатар гуайнд очиж ус авах гээд мотоцикльтой очсон. Тэгтэл гэрт нь Болдбаатар гуай, охин нь хоёр нялх хүүхэд, хүргэн нь гээд нэг залуу нар байсан. Намайг ороод мэндлээд суусан чинь Болдбаатар гуай намайг хаа хүрж яваа юм завтай яваа юу гэхээр нь завтай явна гэхэд хоёулаа ийшээ яваад ирье гэхээр нь хамт гарсан чинь цагдаагийн хэсгийн гадаа очоод наанаа байж байгаарай гээд орсон би хүлээгээд байж байсан чинь Болдбаатар орж уулзаж байж байгаад цагдаа нартай машинтай явсан. Би араас нь мотоцикльтой дагаад Болдбаатар гуайнд очоод гэрт орсон. Тэгтэл хоёр цагдаа Болдбаатар гуайнд орсон. Намайг хамт орсон чинь та гараад байж бай гэхээр нь гараад байж байсан чинь нэг цагдаа нь Болдбаатар гуайн хүргэн залууг дагуулж гарч ирээд та ор ор гэхээр нь би гэрт нь орсон. Тэгээд би гэрт нь орчихоод явад өгсөн. Харин намайг харж байхад 2 цагдаа хүргэнийг нь аваад явсан. Би ямар асуудал болсон талаар мэдээгүй. Тухайн үед анзаараагүй жаахан халамцуу байсан. Ц.Базаррагчаа гэртээ зүгээр сууж байсан. Би Ц.Базаррагчааг танихгүй. Би тэр үед бол огт мэдээгүй маргааш нь Болдбаатар гуайтай таараад өчигдөр юу болоод байсан бэ гэхэд гойд юм болоогүй гээд юм яриагүй. Тэр хоёр цагдаа намайг харж байхад цохиж зодсон асуудал болоогүй. Хүргэнийг уулзъя гээд аваад гарсан. Удалгүй дагуулаад аваад гарсан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болсон, цохиж зодсон асуудал болоогүй. Би харж байна зүгээр дагуулаад аваад гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/

* Гэрч Т.Болдбаатарын өгсөн: 

“...Манай хүргэн болох Ц.Базаррагчаа нь Улаанбаатар хотоос эхнэр 2 хүүхдийн хамт 2015 оны 12 сарын 28, 29-ний үед Батцэнгэл суманд манайд ирсэн. Тэгээд 2016 оны 01 сарын 07, 08-ны үед байх намайг нэг ажлаасаа хүрээд иртэл Ц.Базаррагчаа байхгүй байсан. Яасан гэсэн чинь манай охин Юмжав надтай маргалдаад Улаанбаатар хот руугаа буцлаа гээд хувцасаа аваад явсан гэж байсан. Тэрнээс хойш хэд хоног чимээгүй хаашаа явсанг мэдэхгүй байж байгаад 2016 огы 01 сарын 11-ний өглөө 11 цагийн орчим ажил дээрэээ байж байтал Ц.Базаррагчаа өөрийнхөө гар утаснаас залгаж надтай ярьсан. Тэр үед Ц.Базаррагчаа эрүүл байсан. Надад би хотод байна ажил хийж байна гэхээр нь хаана ажиллаж байгаа юм гэсэн чинь барилга дээр засал чимэглэл хийж байна гэсэн. Тэгээд цагаан сар дөхүүлж байгаад хүү нь очно гэсэн. Тэгэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд би өвөл засал чимэглэлийн ажил хийдэг юм уу гэхэд дулаан паартай газар юм аа гэсэн тэгээд нэг их юм яриагүй салгасан. Тэгтэл орой 20 цагийн орчим дахин утсаар нилээн согтуу маягтай над руу яриад Архангайн Цэнхэрийн энд явган явж байна та машин хөлсөлж ирээд авах арга байна уу гэсэн тэгэхээр нь би чи юу солиороод байгаа юм гэж хэлээд утсаа тасалсан. Өөр юм яриагүй. Тэгтэл гэнэт 22-23 цагийн орчим манай гэрт Ц.Базаррагчаа нилээн согтуу баруун хацар нь шалбарч нүд нь хөхөрсөн, чихний ар тал нь шалбарсан, нэг цүнхтэй юм бариад орж ирсэн. Би өөрийнхөө хувцсаа чирж орж байна гэж бодсон. Тэгээд би чи хаанаас юугаар хүрээд ирэв гэхэд мэдэхгүй нэг замын улаан машинтай хүрээд ирлээ гэж байсан. Тэгэхээр нь би чи нүүр амаа яасан юм бэ хэнд зодуулсан юм бэ гэсэн. Тэгтэл Архангай аймаг дээр Акаагийн найзуудтай маргалдаад зодолдчихлоо ааваа хүүгээ уучлаарай гэж байсан. Тэгээд чи яаж ирсэн юм бэ гэхэд аймгаас цагаан хаалга хүртэл алхаж байгаад замын унаанд суугаад ирсэн гэж байсан. Тэгэхээр нь би наад цүнхтэй чинь юу юм бэ гэсэн тэгтэл ааваа хүү нь их олзтой яваа гээд цүнхнийхээ цахилгааныг нээсэн. Тэгтэл цүнхэнд баахан мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь би за чи наадахаа цахилгааныг нь татаад цааш нь хая гэсэн. Тэгээд би хулгайгаар амьдармааргүй байна, амьдарсан түүх ч байхгүй гэсэн. Тэгээд гэрээсээ гарч цагдаагийн хэсэг дээр очтол нэг цагдаагийн офицер байсан би болсон явдлаа хэлээд та нар учрыг нь олдоо гэсэн тэгээд тэр цагдаа залуу бас нэг цагдаатай хамт манайд очиод гэрт орсон. Тэгээд нэг цагдаа нь Ц.Базаррагчааг уулзаадахъя гээд дагуулж гарч уулзаад буцаж орж ирээд цүнхтэй мөнгөн аягыг нь бариулаад аваад явсан. Тэр цагдаа залуу надад Хашаатын хэсгийн төлөөлөгч гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь нөгөө цагдаа дагуулж ирээд манай охин Юмжавыг хамт аваад аймаг руу явсан ийм асуудал болсон юм. Тухайн үед би хаанаас хулгай хийсэн юм бэ, хулгайгаар амьдрах болоогүй гэхэд Хөвсгөлөөс хулгай хийсэн гэж байсан. Би битгий худлаа яриад бай гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэр Хөвсгөл яваагүй хаана байдгийг нь ч мэдэхгүй хүн юм. Харин би маргааш нь Хашаат сумын хэсгийн төлөөлөгч наад нөхөр чинь аймгаас ломбард Ака гэж нөхөртэй хамт ухсан байна. Танай охиныг аваад явъя тэгж байж Акаг барихгүй бол болохгүй байна. Ака гэж нөхөр наадахтай чинь утсаар яриад эхнэр хүүхдээ мөнгөн аягануудтайгаа аваад ирээ гээд байна гэж хэлээд манай охиныг авч явсан орой нь манай охин буцаж ирсэн. Манай охин аймагт очоод Ц.Базаррагчаатай 2 хүүхэдтэйгээ зам дээр явж байхад нь Ака нь ирээд уулзахаар нь цагдаа нар бариад авсан гэж манай охин яриж байсан. Цэцэгээ овогтой Базаррагчаа гэдэг 2012 онд манайх Төв аймгийн Мөнгөн морьт суманд байхад манай охин Юмжавтай танилцаж байсан. Тэр үед анх танилцахдаа Мөнгөн морьтын хорих ангид ял эдэлж байсан найз Акааг эргэх гэж явлаа гээд автобусанд сууж явж байгаад надтай танилцаад таних айл байхгүй гэхээр нь манайд очоорой гэсэн юм. Тэгтэл манайд очоод манай охинтой танилцсан юм. Ер нь бол Ц.Базаррагчаа ажил төрөл, амьдрах арга ухаанд муу, найзалж нөхөрлөж байгаа хүмүүс нь хэрэг төвөгт орсон муу хүмүүстэй нөхөрлөдөг. Манай охинтой 2014 онд нэг ёс төр хийж хотод хамт амьдардаг байсан. Ц.Базаррагчаагийн хийдэг ажил нь вагоноос цемент буулгадаг Амгалангийн вакзол дээр ажилладаг байсан. Бусад цагт тэнээд явж байдаг. Манай охин жил дараалж хоёр хүүхэд гаргасан гэртээ нялх хүүхдээ хараад байж байдаг амьдралтай хүмүүс байсан. Тэгтэл 2015 оны 08 сард манай охин Юмжавыг орхиод гэр орноо аваад зарж үрсэн байсан. Тэгээд манай охин гэртээ ирсэн. Тэгтэл 2015 оны 09 сар гараад эхнэр хүүхдийнхээ араас манайд ирсэн. Эхнэр хүүхдээ аваад буцаад явсан. Би аятайхан амьдарвал амьдар чадахгүй бол боль гээд уучилаад явуулсан. Тэрнээс хойш ирээгүй гайгүй байж байгаад 2015 оны 12 сарын 28, 29-ний үед ирсэн. Ака гэж хүнийг би харж байгаагүй нэрийг нь мэдэхгүй сонсоход Ц.Базаррагчаагийн найз Амурка гэж залуу байдаг. Барилгын ажил хийгээд явж байдаг юм. Тэрний төрсөн дүү Ака гэж байсан тэгээд найзынхаа дүүг эргэж тойрч танил болсон юм гэж яриж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй. тэр цагдаагийн хүмүүс Ц.Базаррагчаатай хүнлэг бус харьцаж, зодож цохисон асуудал миний нүдэн дээр болоогүй. Манайд ч тийм асуудал болоогүй. Ц.Базаррагчаа ч ер нь нэг их хүний дургүй хүргээд байдаггүй. Хүнтэй бол эвтэйхэн харьцдаг, тэр цагдаа Ц.Базаррагчаа нарын хооронд зодож цохисон тийм маргаантай асуудал болоогүй байх. Харин манайд ирэхдээ Акагийн найз нарт зодуулчихлаа гээд гэрээсээ өмсөж явсан хувцаснаас өөр хувцастай, нимгэн зуны хувцастай орж ирсэн. Манайхаас бол өвлын дулаан хувцастай гарсан хүн байгаа юм. Өөр хувцастай л ирсэн шүү хэний хувцасыг өмсөж ирсэн. Хэнд яаж байгаад зодуулсан гэдгийг нь бол мэдээгүй надаас ч асуугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-75 дугаар тал/

    * Гэрч О.Мөнхтулгын өгсөн: 

“...2016 оны 01 сарын 11-ний орой Батцэнгэл сум руу аймгийн төвөөс очсон юм. Надтай хамт Хашаат сумын хэсгийн төлөөлөгч Баттамир ажилаар очсон. Бид нар орой 22 цагийн орчим Батцэнгэл сумын төв ороод би гадуур ажилтай явж байгаад иртэл Баттамир нэг хүнтэй уулзаад хамт яваад гэрээс нь дагуулж ирээд манайд мөнгөн аяга хулгай хийсэн хүн байна гэдгийг нь мэдсэн. Би тэр хүнтэй нь бол уулзаагүй тухайн үедээ бол Баттамир нөгөө хүнтэйгээ уулзаж байсан болохоор хажуу талаар нь ороогүй. Тэгтэл аймгийн төв рүү ярихад ломбард ухагдсан хэрэг гарсан гэж байсан. Тэгээд ломбарднаас алдагдсан мөнгөн аягыг тэр хүн буюу сүүлд нэрийг нь мэдсэн Ц.Базаррагчаа авч явж байгаад баригдсан байна гэдэг ойлголттой болсон. Тэгээд маргааш өглөө нь цагдаагийн дарга нартай утсаар ярьсан чинь Баттамиртай хамт барьсан хүнийг нь аваад хүрээд ир гэсэн, би унаа айж яваад иртэл Баттамир нөгөө Ц.Базаррагчаагаа Б.Амарсайхантай нь утсаар яриулж байсан. Тэгтэл цаанаас нь яриж байгаа хүн чи одоо цагдаад баригдаагүй байгаа дээрээ шууд наанаасаа хот руу яв би эндээс явлаа гэж байсан. Тэгтэл нөгөө нь зардлын мөнгөгүй гэсэн чинь тэгвэл шууд наашаа аймаг дээр хүрээд ир энд зардлын мөнгө байна, эхнэр хүүхдээ дагуулаад ир гээд шууд дарамтлаад яриад эхэлсэн. Тэгтэл Баттамир надад энийг цагдаад баригдсан гэдгийг хамт хулгай хийсэн Б.Амарсайхан нь мэдсэн байна тэгэхээр нь сая ахиж цагдаад баригдаж гарлаа гээд яриулсан юм гэж ба йсан. Тэгээд Баттамир бид хоёр хамт хулгай хийсэн Амарсайханыг барих зорилгоор эхнэр, хүүхдийг хамт аваад Амарсайханы хэлсэнээр ямар ч харгүй авч ирсэн. Тэгээд Донойн хонхорт Газан колонкийн дэргэд уулзья зам дээр явж байгаа машинаасаа буучих гэхээр нь бид хоёр дарга нарт мэдэгдэж цагдаа нараар тосуулж байгаад Амарсайханыг Базаррагчааг тосож уулзах үед барьж авч ирсэн ийм асуудал болсон. Базаррагчаагаас би маргааш өглөө нь амаар асуусан чинь Амарсайхан аймгийн төвийн ломбарднуудыг мэддэг камергүй ломбард байдаг гээд намайг оруулж ломбарднаас мөнгөн аяга, хүзүүний монетон зүүлт, 160.000 орчим мянган төгрөг хулгай хийсэн гэж ярьж байсан. Миний хувьд Базаррагчаатай зухас гадаа зогсож байхад нь асухад Базаррагчаа би Акана буюу Амарсайхантай хамт хулгай хийсэн гэдгээ ямар ч айж эмээлгүй ярьж байсан. Тэр үед ямар нэгэн цохиж зодсон асуудал хэрэг хүлээлгэсэн асуудал байхгүй өөрөө хэргээ яриад хамт хулгай хийсэн Амарсайханыг цагдаа нарт барьж өгсөн. Амарсайхан ч утсаар ярьж байгаа нь Базаррагчааг бол шууд дарамталсан харьцаагаар ярьж хамт хулгай хийсэн нь илт байсан. Хулгайн талаар бол Амарсайхан сайн мэдэж байгаа хулгайн аяга яаж авч явах уу, яаж зугтаах уу, гэсэн өнгө аястай утсаар ярьж байсан. Миний мэдэх зүйл энэ байна өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/

    * Гэрч Ж.Баттамирын өгсөн: 

“...би 2016 оны 01 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн орчим аймгийн төвөөс Батцэнгэл сум руу орох ажилтай яваад 22 цагийн орчим очоод Батцэнгэл сумын цагдаагийн хэсэг дээр байж байтал гаднаас 50 орчим насны хүн орж ирсэн сүүлд нэрийг мэдсэн Болдбаатар гэж хүн байсан. Би та яасан бэ, ямар ажилтай яваа гэхэд хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай уулзах гэсэн юм гэхээр нь би ажилтай байгаа та ямар асуудал болсон талаар надад хэлчих гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн болох Базаррагчаа Улаанбаатар хотоос хэд хоногийн өмнө манайд ирсэн. Тэгээд 3-4 хоногийн өмнө эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад гараад явсан. Тэгтэл сая манайд хамаг хувцас нь урагдсан хүнд зодуулсан согтуу, жижиг хар цүнхэнд том жижиг нийлсэн 33 ширхэг мөнгөн аягатай орж ирлээ. Би хаагуур юу хийгээд яваад ирэв гэж асуусан чинь аймгийн төв орж Аканаатай уулзаж байж байгаад ирлээ гэж ярьж байна. Өдөр над руу утсаар яриад Архангай аймгийн Цэцэрлэг сумын гүүрэн дээр байна унааны мөнгөгүй болчихлоо гээд согтуу элдэв янзын юм ярьж байсан. Ийм байдалтай байгаа нь сэжигтэй байна, шалгаж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би тэр даруйд нь Болдбаатар гэж хүнээс тайлбар авсан. Тэгээд би Болдбаатар гэж хүнтэй хамт гэр рүү нь цагдаа Ган-Очирыг дагуулж очоод Болдбаатар гуайн гэрээс Базаррагчаа гэгчийг хар цүнхтэй эд зүйлтэй нь цагдаагийн хэсэг дээр авч ирсэн. Тэгээд цүнхэн доторх зүйлийг нь шалгахад 33 ширхэг мөнгөн аяга, нэг кулонтой хүзүүний зүүлт, 20 гаран мянган төгрөг байсан. Тэгээд Базаррагчаагаас хаанаас эд зүйлийг хулгай хийсэн юм бэ, гэхэд аймгийн төвөөс ломбарднаас хулгай хийсэн гэж байсан. Тухайн үед аймгийн төвд ломбарданд хулгай орж их хэмжээний мөнгө аяга хулгайд алдагдсан талаар мэдээлэл авсан байсан. Тэгээд тухайн шөнө Базаррагчаагаас тайлбар аваад маргааш нь аймгийн төв оруулж мөрдөн байцаагч Ц.Ганбатад хүлээлгэн өгсөн асуудал болсон юм. Би Базаррагчаатай тайлбар авахаасаа өмнө уулзаж асуусан тэгэхэд Базаррагчаа би Архангай аймгийн төвөөс найз Акана буюу Амарсайхантай нийлж ломбарднаас 33 ширхэг мөнгөн аяга, хүзүүний зүүлт, 160.000 төгрөг хулгай хийсэн гэж ярьсан. Тэгэхээр нь хаанаас ямар ломбарднаас хулгай хийсэн юм бэ, гэхэд би аймгийн төвийг мэдэхгүй Амарсайхан намайг дагуулж яваад шашины эд зүйл зардаг дэлгүүрийн гадаа ирээд цонхны хамгаалалт төмрийг татаж үзсэн чинь онгойхгүй болохоор нь дараа нь нэг ломбарданд очоод цонхны хамгаалалт төмрийг салгаж онгойлгосон тэр ломбардны газрыг хаана гэдгийг хэлж мэдэхгүй байна. цонхыг нь Амарсайхан онгойлгоод Базаррагчаа би эхэлж цонхоор нь орсон тэгээд сейфийг нь онгойлгож чадахгүй байсан чинь Амарсайхан нь орж ирж онгойлгосон гэж байсан. Тэгээд тэр хоёр буцаж цонхоор гараад хойшоо чигээрээ яваад бурхантай уулын урдуур явж Амарсайханы гэрт очсон гэсэн. Тэгэж явахгүй бол камертай гээд Амарсайхан хэлсэн гэсэн тийм зүйл ярьж байсан. Би ямар нэгэн хүч хэрэглэж зодож, цохисон асуудал байхгүй тухайн үед Базаррагчаа өөрөө нилээн зодуулсан байсан. Учир нь Базаррагчаа ярихдаа Амарсайхан, Амарсайханы гурван найзтай хамт архи уусан юм тэгээд найз нар нь намайг зодсон гэж мэдүүлж байсан. Тэгэхээр нь би Амарсайхан чинь хаана байгаа юм гэхэд аймгийн төвд гэртээ байгаа гээд гэрийг нь хэлээд байсан очвол би зааж өгч чадна гээд байсан. Тухайн үед би Базаррагчаатай хамт цагдаагийн хэсэг дээр хоноод өглөө босоод Базаррагчаагийн утсыг үзсэн чинь Амарсайханы утаснаас нь “чи ямар новшийн юм бэ” гэсэн утгатай мессеж ирсэн байсан. Тэгэхээр нь утсар Амарсайханы утас руу “чи хаана байна” гэж мессеж бичүүлсэн. Тэгтэл Амарсайхан залгасан тэгэхээр нь утсыг нь авахуулаад яриулсан. Эхлээд Базаррагчааг чи хаана байгаа юм гээд Амарсайханас асуулгасан чинь Амарсайхан хаана байгаагаа хэлэхгүй чи өөрөө хаана байгаа юм чамайг цагдаа аваад явсан гэлүү гээд мэдсэн байсан. Тэгэхээр нь тэр үед утсыг салгуулаад өчигдөр би гэртээ ирээд эхнэртээ агсан тавиад цагдаад баригдаад торгуулаад сая саллаа нөгөө зүйлийн чинь талаар мэдээгүй одоо яах вэ гэсэн. Тэгтэл би цаад яриаг сонсоогүй тэр хоёр ярьж байгаад утас нь салгахаар нь Базаррагчаагаас асуухад Амарсайхан нөгөө мөнгөн аягануудаа хүүхдийнхээ хувцсанд ороогоод цүнхэнд хийчих тэгэхээр мэдэгдэхгүй эхнэр, хүүдээ аваад хүрээд ирээ, хот явъя гэж байна гэсэн тэгэхээр нь би Базаррагчаа, эхнэр, 2 хүүхэдтэй нь аймгийн төвд авч ирээд цагдаагийн дарга нартай ярьж байгаад Амарсайханыг яриад уулзах үед баривчлах төлөвлөгөө боловсруулж аймгийн төв рүү орохоос өмнө Амарсайхантай Базаррагчааг утсаар яриулсан тэгэхэд “Донойн хонхор” буюу газан колонкийн дэргэд сууж явсан машинаасаа буучих гэж Амарсайхан ярьсан. Тэгэхээр нь урьдчилж тэр газар манай цагдаагийнхан тосож байж байгаад би Базаррагчааг эхнэр хүүхэдтэй нь Амарсайханы буулгачих гэсэн газар буулгаад явсан тэгтэл манайхан тэр газар отолт хийж Амарсайханыг баривчилж цагдаа дээр ирсэн би тэр ажиллагаанд оролцоогүй. Намайг Базаррагчааг Болдбаатар гуайн гэрээс дайчилж баривчилаад аваад явсан үед Базаррагчаагийн эхнэр нь хот руу Базаррагчаагийн эгч, дүү нарт утсаар болсон, сонсон хэргийн талаар ярьж хэлсэн юм билээ. Тэгтэл ах, дүү нар нь Амарсайхантай холбогдож яриад Амарсайхан сонсож мэдсэн талаар сүүлд Базаррагчаагийн эхнэр надад аймаг руу ирж байхдаа ярьсан. Базаррагчаа надад ярихдаа Амарсайхан мөнгө хэрэг болоод байна хоёулаа ганц юм ухаад хот руу явчихъя гэж ярьж тохироод хамт хулгай хийсний дараа надад тохирсон хэмжээнд хулгай хийсэн юм аа хуваахгүй өөрөө ихэнхийг нь авах гээд дээрлэхээд байсан юм гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар тал/   

    * Гэрч Ж.Цэцгээгийн өгсөн: 

“...Ц.Базаррагчаа миний 4 хүүхдийн 3 дахь хүү байгаа юм. Би ойлгож мэдсэн байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Ц.Базаррагчаа нь 1989 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо 27 настай, багадаа цэцэрлэг, дунд сургуульд суралцсан, 8 дугаар ангийн боловсролтой. Сургууль төгсөөд 2004-2005 оны үед Төв аймагт нагац ахындаа гарч мал маллаж 2-3 жил болсон. Тэгээд Оюутолгойд очиж ажилласан. Ирээд хувиараа энд тэнд ачаа буулгаад янз янзын ажил хийж байсан. 2012 оноос эхлэн Юмжавтай танилцаад 2013 онд анхны хүүхэд гарсан. Одоо хоёр хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. 2015 оны 12 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Батцэнгэл сум руу эхнэр хүүхдээ аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, хадам аав дуудаад байна гээд замын зардал аваад явсан. Ц.Базаррагчаагийн хувьд урьд өмнө хэрэг төвөгт орж, шалгагдаж байгаагүй. Харин Амура гэж залуутай найз юм тэрний дүү гээд залуу Ака гэж залуу яригдаад байгаа тэрийг нь бол би хараагүй. Одоо энэ хэрэгтэй Ака буюу Амарсайхан гэж залуутай хамт хэрэг хийсэн сураг сонсогдоод байгаа. Базаррагчаа бол урьд өмнө Архангай аймагт ирж очиж байгаагүй. Ганцаараа хулгай хийх ямар ч боломж байхгүй хүнтэй хамт хулгай хийгээд ганцаараа хулгай хийсэн гэж нөгөө хүнээсээ айж эмээгээд байгаа сурагтай байсан. Өөрөө хотод ажил төрөл олдохгүй байна хөдөө явж ажиллая гэхээр нь чи хоёр хүүхдээ ажил хийж тэжээгээрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар тал/

    * Гэрч Д.Дорждангийн өгсөн: 

“...Базаррагчаа нь Амарсайханы найз гээд манайд ирж 2-3 хонож байсан. Амарсайхан бол миний найз залуу байсан, гэхдээ сүүлийн үед харьцахаа больсон. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Яг хэдний өдөр ирсэн гэдгийг нь санахгүй байна, хот явах гэж байгаа гээд Батцэнгэл сумаас ирлээ гэж байсан. тэгээд манайд 3 хоноод Базаррагчаа, Амарсайхан 2 хамт явна гэж байсан. Хэдний өдөр явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Амарсайхан надад Базаррагчаа хот явсан гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй, явснаас нь хойш удаагүй, хот яваагүй цагдаад баригдсан гэж сонссон. Амарсайхан надад Базаррагчааг хот явсан гэж худлаа хэлсэн байна лээ. Яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан тэр үед нэг шөнө ирж хоноогүй, өглөө 10 цаг өнгөрч байх үед Базаррагчаа тэр 2 ирсэн. Хаана хоносон гэдгийг нь мэдэхгүй, цагдаад баригдаад цагдаа дээр хоносон гэж ярьж байсан. Тэр нь худлаа юм байна лээ. Амарсайхан утсаа цагдаад өгсөн, торгуулийн мөнгө авч ирээд аваарай гэсэн гэж надад хэлсэн чинь дараа нь Залуус караокегаас над руу ярьж 25.000 төгрөг өгөөд утсаа аваарай гэж надад хэлсэн. Тэгэхээр нь над руу ярьсан хүнд Амарсайханы утас надад хамаагүй гэж хэлсэн. Тэр үед Амарсайхан манайд байсан, 2-3 удаа гадуур хоносон. Эхний гадуур хонохдоо орой намайг ажлаасаа ирсэнээс хойш 20-21 цагийн үед хот руу юм явуулна гэж хэлээд гарсан. Мах явуулна гэсэн боловч мах байгаагүй, хаанаас ямар махаа явуулах гэж байсан талаар би ойлгоогүй гайхаж байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед ирсэн. Тэрнээс хойш Базаррагчаа тэр 2 хамт айлд шаврын ажил хийнэ гээд 19 цагийн үед намайг харих замдаа уулзаж гэрийн түлхүүр аваад харьсан. Тэгээд 24-01 цагийн үед шөнө залгаад ирэх болж байна уу гэж асуусан чинь болоогүй байна гэж байсан. Тэр шөнө хэдний шөнө байсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш нилээн хүлээж байгаад 03 цагийн үед унтахад ирээгүй, харин 04-05 цагийн үед үүрээр Базаррагчаа, Амарсайхан нар ирээд унтсан. Тэр шөнө хаана юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй, айлд шавар хийсэн гэж ярьж байсан. Хаана байдаг хэн гэдэг айл гэдгийг мэдэхгүй байна. Дахиад Базаррагчаа, Амарсайхан 2 нөгөө айлдаа шавар хийнэ гээд 2016 оны 01 сарын 10-ны орой 21 цагийн үед яваад маргааш өглөө нь үүрээр 05-06 цагийн үед ирсэн. 11-ний өглөө ирээд манайд ярихдаа 400.000 төгрөгөөр ажил хийсэн. 100.000 төгрөгийг нь авсан, тэгээд бид 2 авсан мөнгөө 50.000-аар  нь хувааж авлаа гэж ярьж байсан. Намайг мөнгө авах уу гэхээр нь би аваагүй. Хамгийн анх шавар хийнэ гэж явахдаа архи уучихсан согтуу ирсэн. Би тэр хоёрыг гай болоод байхаар яваач гэж хэлж байсан. 10-11-нд шилжих шөнө хаана юу хийсэн талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. Тийм болохоор 09-10-нд шилжих шөнө тэр 2 гадуур хоносон. Мөн 2016 оны 01 сарын 11-ний орой би Амарсайханг дагуулж айлд очоод ирсэн чинь Амарсайхан надад уурлаад чамаас боллоо, Базаррагчаа ажил хийлгэсэн хүнтэй уулзаад хамаг мөнгө аваад явсан байна гээд уурлаад хутга аваад хаа байгаа газраас нь олно доо гээд гарсан. Тэгээд 23-24 цагийн үед ирсэн байх би цаг хараагүй. Базаррагчаа 2016 оны 01 сарын 11-ний өдөр явсан, Амарсайханы ажил хийсэн мөнгийг нь Амарсайханд өгөлгүй аваад явсан гэж би ойлгосон. Тэрнээс болоод Амарсайхан уурлаад хутга авч гарсан боловч Базаррагчааг олоогүй ирсэн юм шиг байна лээ. 2016 оны 01 сарын 12-ны өдөр хот явна гэж байсан хэрнээ зардал байхгүй болчлоо мөнгөөрөө цагаан идээ авсан гэж ярьж байсан. Гэхдээ авсан зүйл байгаагүй. Улаанбаатар хотод барилгын ажил хийнэ гэж байсан. Хот явж чадаагүй цагдаад баригдсан байсан. Тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Мөнгөн аяга авч ирж байгаагүй, мөнгөний хэрэг болвол надаас авдаг байсан. Харин 2016 оны 01 сарын 11-ний өглөө үүрээр ирэхдээ 100.000 төгрөг авсан гэж ярьж байсан. Намайг 20.000 төгрөг авах уу гэхээр нь би аваагүй, гэхдээ яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь хараагүй. Тийм зүйл надад яриагүй. Базаррагчаа дандаа Амарсайхантай хамт гарч байсан. Ганцаараа гарч байсан удаа байхгүй.
Тухайн шөнө би ганцаараа байсан. Манайд хэн ч байгаагүй. Би дандаа ганцаараа амьдардаг, манай гэрийнхэн хөдөө Цэнхэр суманд байдаг. Би ганцаараа аймгийн төвд ажил хийдэг. Амарсайхан мөнгө гаргаж ирээгүй. Би мөнгийг нь хараагүй болохоор ямар ямар дэвсгэрт байсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би тэр талаар мэдээгүй, зодуулсан байхыг нь хараагүй болохоор ямар ямар гэмтэл бэртэл авсан талаар мэдэхгүй байна. Ээжийндээ очих талаар ямар нэгэн зүйл яриагүй, ээж нь одоогоос нилээн хэд хоногийн өмнө манайд хоносон гэх шиг юм ярьж байсан. Харин Амарсайхан, Базаррагчаа 2 манайхаас гарахдаа айлд очиж засварын ажил хийнэ гэж л гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 101-103, 135-136 дугаар тал/ 

    * Гэрч Б.Юмжавын өгсөн: 

“...Би Амарсайханыг өмнө 2-3 удаа харж байсан, танихгүй, ямар нэгэн харьцаа байхгүй. Базаррагчаа нь миний нөхөр байгаа юм. Амарсайханы ах Амуратай нөхөр Базаррагчаа найз нөхдийн харьцаатай байсан учир Амарсайхан, Базаррагчаа 2 танилцсан, өөр ямар нэгэн харьцаа байхгүй. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, мэдүүлэг өгнө. Базаррагчаа бид 2 сүүлийн үед гэр бүлийн маргаантай байгаад байгаа. Тэгээд би хөдөө аав, ээж хоёрт Батцэнгэл суманд 2 хүүхдээ аваачиж өгөхөөр 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр явсан. Тэнд очоод 3-4 хоноод байж байтал Базаррагчаа гэрээс гарч дэлгүүр орчихоод ирье гэж яваад эргэж орж ирээд гэнэт гараад явчихсан. Тэрнээс болж Базаррагчаа бид 2 маргалдсан. Тэгсэн чинь явлаа гээд гараад явчихсан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа байх 2016 оны 01 дүгээр сарын 05-нд байх утас руу нь залгасан чинь Базаррагчаа утсаа аваад хотод ирсэн байна гэж байсан. Тэгээд утсаар ч яриагүй байж байгаад тэрнээс хойш хэд хоногийн дараа Базаррагчаа орой 19 цаг өнгөрч байх үед аав руу залгаад би аймгаас Батцэнгэл сум руу алхаж байна, гадаа их хүйтэн байна машин олоод ирээд авчих гэж ярьсан байсан. Энэ талаар аав надад хэлэхээр нь Базаррагчаагийн утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Гэтэл удалгүй 2 цагийн дараа Базаррагчаа хүнд зодуулсан байдалтай, өөр хүний хувцас өмссөн байдалтай, цүнхтэй юм барьчихсан орж ирсэн. Тэгэхээр нь яав юу болов, хотод байна гэсэн биз дээ гэсэн чинь Архангайд байж байгаад ирлээ гэж байсан. Тэрнээс хойш удаагүй 2 цагдаа орж ирээд аваад явсан. Тухайн үед орж ирээд цүнхтэй юмаа гаргаад ширээн дээр тавиад ийм юм олж ирлээ гэсэн чинь аав юу юм хаанаас авсан юм гэж асуусан чинь Базаррагчаа дуугарахгүй суугаад байсан. Хэд байгаа юм гэсэн чинь 33 ширхэг байгаа гэж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй цагдаа нар аваад явсан. Ломбарднаас авсан, хулгай хийсэн талаар ямар нэгэн зүйл огт яриагүй. Базаррагчаад Архангай аймагт очих айл байхгүй, ямар ч хүн танихгүй. Харин Амарсайхан Архангай аймгийн төвд байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ би бол Амарсайханг аймагт байсан эсэхийг мэдээгүй. Базаррагчааг би хулгай хийсэн эсэх талаар огт мэдээгүй, тийм асуудалд орж ч байгаагүй, цагдаа аваад явсаны маргааш нь Амарсайхантай хамт ломбарднаас эд зүйл хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байгаа гэж би авч явсан цагдаагаас нь сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй, Амарсайхантай хамт явсан гэдгийг Базаррагчаа өөрөө ярьсан байна лээ. Базаррагчаагаас юу болоод байгаа гэж асуусан чинь би юу хийчих вэ, 2 хүүхдэдээ ямар гай аваад ирэв ээ гэж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Мөн Батцэнгэл суманд цагдаа дээр байхад цагдаа нар нь Амарсайханыг Базаррагчаагийн утас руу залгахыг хүлээгээд байсан чинь Амарсайхан Базаррагчаа руу залгаад эхнэр хүүхдүүдээ аваад ир тэгээд хот явъя гэж Амарсайхан хэлсэн гэсэн. Тэгээд намайг авч аймгийн төв рүү явсан чинь Амарсайхан ганцаараа явган аймгийн төвийн зүүн талын газын клонкын тэнд зогсож байсан. Тэгээд цагдаа нар зугтаачихна гэж үлдэж хүлээгээд Базаррагчаа бид 2 хүүхдүүдтэйгээ Амарсайхан дээр очсон. Амарсайхантай уулзах гээд яг очиж явтал 2 талаас нь энгийн хувцастай машинтай цагдаа нар ирээд аваад явсан. Би Амарсайхантай ямар нэгэн зүйл ярьж чадаагүй. Чи нүүр амаа яачихсан юм бэ гэж орж ирэхээр нь асуусан чинь Амарсайхан чинь бөөндөө ирээд зодчих юм аа гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Хэн хэрхэн зодсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Анх аймгаас ирэхдээ архи уучихсан халамцуу ирсэн. Базаррагчаагийн нэг талынх нь нүд хавдсан, хөхөрсөн, нүүрэнд шалбарсан шарх үүссэн байсан санагдаж байна. Базаррагчаа ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй, аймгийн төвийг сайн мэдэхгүй ганцаараа ломбард ухна, хулгай хийнэ гэж байхгүй, Амарсайхан дандаа хэрэгт орж хулгай хийж, архи ууж танхайрч явдаг хүн гэсэн, тийм болохоор Амарсайхан уруу татаж хулгай хийсэн гэж бодож байна. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Ямар ч байсан цагдаа нартай уулзахаас өмнө зодуулсан байдалтай ирсэн. Цагдаа нарт зодуулж байхыг хараагүй. Тэр талаар мэдэх зүйл байхгүй байна. Базаррагчаагийн эгчийнх нь нөхөр цагдаад ажилладаг, би Базаррагчааг цагдаа аваад явахаар нь Базаррагчааг цагдаа аваад явлаа гэж хэлсэн. Аймагт болсон асуудал болохоор Амарсайхантай холбоотой байж магадгүй гэж би бодоод тухайн үед болсон асуудлын талаар цагдаа Ганбаатар ахад хэлсэн. Ганбаатар ах Амарсайханы ах Амуратай найз учир утсаар ярьсан байж магадгүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 дүгээр тал/

    * Гэрч Л.Санжиддоржийн өгсөн: 

“...би тухайн үед байсан. Базаррагчаа тухайн үед нэг хүний хамт хулгайлсан гэж байсан тэр хүнийг нь дараа нь аймгаас баривчилсан гэж байсан. Яг шалгахад нь хажууд нь байгаагүй, давхар янз бүрийн юм асуугаагүй болохоор хэн гэдэг хүнтэй хулгайлсан талаар, хэрхэн хулгайлсан талаар  нь огт мэдэхгүй.  Базаррагчааг цохиж зодсон асуудал миний дэргэд ямар нэгэн байдлаар болоогүй. Би өрөөнд орж гараад л байж байх зуур харахад нүд нь хөхөрсөн байсан. Хаана тэр гэмтлийг авсан талаар мэдэхгүй байна. Албан өрөөнд намайг байхад зодсон хүн огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар тал/

* Гэрч З.Сэлэнгийн өгсөн: 

“...Эд мөрийн баримтаар тооцсон хайч, алх зэргийг гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан эсэхийг мэдэхгүй, манай байшингийн жижиг хувцасны шкаб дотор хийсэн байсан, би гаргаж өгсөн. Ер нь бол сонссон гэхдээ хийсэн эсэхийг нь мэдэхгүй. 2016 оны 01 сарын 10-ны өдөр надтай миний түрээсэлж амьдарч байгаа дотуур байранд байж байгаад өдөр нь 11 цагийн үед байшингийн түлхүүр аваад байшингийн пийшинг засна гээд явсан. Тэгээд орой 19 цагт гэртээ ирсэн. Ирэхдээ бага зэрэг уусан байсан, тэгээд л унтаад өгсөн. Маргааш өглөө нь 11-нд 08 цаг 20 минут гээд Амарсайхан бид 2 хамт гарсан. Амарсайхан 11-ний өглөө гарахдаа түлхүүрийг чинь хаясан гэж хэлсэн. Тухайн үед гарахдаа найд охин Дорждангийн гэрт очих гээд явсан. Дорждангийн амьдарч байгаа байшин нь Амарсайханы өөрийнх нь байшин байгаа юм. Би Базаррагчаа гэдгийг нь танихгүй, харин миний хүү их зөөлөн зантай, хүнд тусархуу байнга хажууд нь байхгүй болохоор бусад газар яадаг эсэхийг нь мэдэхгүй, миний дэргэд ямар нэгэн гаж буруу зан гаргадаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134 дүгээр тал/

* Сэжигтэн, яллагдагчаар Ц.Базаррагчаагийн өгсөн: 

“...ямар нэгэн тайлбар байхгүй. Хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ дараа нь өмгөөлөгч авна гэж бодож байна. Би Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл суманд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хадам аав Болдбаатарынд ирээд тэндээ он гаргаж хэд хоноод Улаанбаатар хот руу буцах гэсэн чинь замын зардал байхгүй аймгийн төвд ирж Амарсайхантай уулзсан. Амарсайхантай уулзаад замын зардал асуусан чинь Амарсайхан надад би 2016 оны 01 сарын 12-ны өдөр Улаанбаатар хот явна хамт явъя манайд байж бай гэхээр нь Амарсайхантай хамт гэр хороололд байх байшинд нь Амарсайханы найз охин Догоо нартай хамт 4 хоноод 2016 оны 01 сарын 10-ны өдөр Амарсайхан намайг гадуур гарч орох газруудаа шалгаж харъя гээд бид 2 гадуур явсан. Тэгээд Амарсайхан урагшаа захын зүг явж болохгүй, хойгуур явах хэрэгтэй гээд аймгийн захиргааны хойд талын 2 орон сууцанд байрладаг 2 ломбард, тэндээсээ баруун тийш яваад шинэ баригдсан орон сууцанд байрлах шинэ хүнсний дэлгүүрийг харчихаад Амарсайхан орж үзээд гарч ирсэн. Тэгээд камертай юм байна болохгүй юм байна гээд гарч ирсэн. Тэгээд Амарсайхан Баянзүрх нэртэй ломбард, мөн Шашны эд зүйл, ломбард гэсэн хаягтай ломбард хоёрыг хараад шөнө ирж энэ хоёрын нэг рүү нь оръё баттай юм байгаа гээд харьцгаасан. Тэгээд Амарсайхан бид 2 Амарсайханы гэрээс 21 цагийн үед гарч Амарсайхан Догоод мэдэгдэж болохгүй гээд байшинд шавар хийх ажилтай гээд худлаа хэлж гэрээсээ гараад Цогт-Уул гэдэг газар байх Амарсайханы ээжийнх нь хуучин байшинд очоод шөнийн 03 цаг хүртэл сэрүүлэг тавьж унтаж байгаад 03 цагт сэрүүлэг дуугарч бид 2 тэндээсээ гарсан. Бид 2 алхсаар 2 дугаар 36 гэх байранд байрлах урагшаа харсан шашны эд зүйл гэсэн хаягтай ломбардны цонхыг үзтэл цонх нь дундаа төмөр хамгаалалттай байсан учир Амарсайхан орж болохгүй юм байна гээд больсон. Тэгээд нотариаттай зэрэгцээ “Баянзүрх” гэсэн нэртэй ломбард руу бид 2 очоод Амарсайхан цонхны хамгаалалтыг гараараа татаж төмрийг нь нугалж дараад, хамгаалалт төмрийг суулгасан шаврыг нь нурааж эвдээд цонхны порчикыг бор иштэй хутгаар хөшиж онгойлгоод намайг ор гэхээр нь би түрүүлж орсон. Тэгээд дотор  нь юу байна хараадах гэхээр нь үзсэн чинь нэг сейфь байсан. Тэгээд нөгөө өрөөний хаалгыг онгойлгоод ортол дотор нь 2 том сейфь байхаар нь Амарсайханд 3 ширхэг сейфь байна гэж хэлсэн чинь Амарсайхан цонхоороо орж ирсэн. Тэгээд Амарсайхан ломбардны өрөөний сейфийг хайчаар хөшиж зай гаргаж байгаад алхаар хөшиж цоожийг нь эвдэж онгойлгосон чинь дотор нь 33 ширхэг мөнгөн аяга байхаар нь би авч очсон цүнхэндээ хийсэн. Тэгээд Амарсайхан нотариатын өрөөний том сейфийг хөшиж цоожийг нь эвдэж онгойлгоод дотор талаар нь бэлэн нэг ширхэг 20.000-ын дэвсгэрт, нэг ширхэг 10.000-ын дэвсгэрт аваад ширээний шургуулгыг таттал цоожтой байхаар нь суга татаж онгойлгосон чинь дотор нь нэг ширхэг кулонтой монетон зүүлт байхаар нь авч, түлхүүр байхаар нь нөгөө сейфийг тэр түлхүүрээр онгойлгож дотроос нь бор өнгийн хэтэвчинд байсан 130.000 төгрөгийг авсан. Тэгээд буцаад цонхоороо гарч явсан. Өөр ямар нэгэн зүйл аваагүй, тэндээсээ шууд явсаар Цогт-Уулд байх Амарсайханы ээжийнх  нь хуучин байшинд очоод тэндээ авсан юмнуудаа нуучихаад Амарсайханы гэрт очиж хоносон. Амарсайханы гэрт очиход 06 цаг өнгөрч байсан. Тэгээд 11-ний өглөө 12 цаг хүртэл унтаж байгаад хоол унд идчихээд Амарсайхан 2 цагийн автобусанд сууж Цэнхэр ороод замд цагдаа шалгаж байна уу үзээд ирнэ гээд ганцаараа явсан. тэгээд явсан эсэхийг нь мэдэхгүй 14 цаг 50 минутын үед намайг Сомкогийнд хүрээд ир гэж дуудхаар нь яваад очсон чинь Ууганаа, Бат-Эрдэнэ, Сомко, Амсарсайхан 4 архи уугаад сууж байсан. Архи ууж байгаад архиа дуусаад намайг архинд явуулаад би архи авч ирж өгөөд дахиад архинд явуулахаар нь бас авч ирж өгсөн. Би мөнгө байхгүй байсан учир ломбарднаас авсан мөнгөөрөө архи авч өгөөд байсан. Ломбарднаас авсан 160.000 төгрөгийн 100.000 нь надад байсан, харин 60.000 төгрөгийг нь Амарсайхан авсан байсан. Тэгээд Амарсайхан, Ууганаа 2 маргалдаад Амарсайхан нь Ууганаагийн хоолойд хутга тулгасан. Тэгээд тэр 2 маргалдахаа болиод өөр өрөөнд орсон. Гэтэл Сомко, Бат-Эрдэнэ 2 нь намайг чи ямар их шорон ярьдаг юм бэ гээд намайг цохиж авсан. Гэтэл Ууганаа нь ирээд намайг дахиж цохиж авсан. Тэгээд Амарсайхан ороод ирэхээр нь би зөрөөд гарсан. Тэгээд тарцгааж Амарсайханы ээжийнх нь байшинд очоод намайг архи аваад ир гээд дарамтлаад байхаар нь би гарч архинд яваад нэг шил архи, 2 ширхэг лаазтай пиво авч ирсэн чинь архиа уугаагүй Амарсайхан гандан орж хүнтэй уулзана гээд гарсан. Би ганцаараа байшинд байж байтал гадаа Сомко, Ууганаа, Бат-Эрдэнэ гурвын дуу гараад намайг алаад хаячихъя гээд яриад байхаар нь би хулгай хийсэн мөнгөн аяганууд, хүзүүний зүүлт бүх юмаа аваад хашаа давж шууд зугтаасан. Тэгээд зам дагаж гар өргөж явсаар аймгийн зүүн талын цагаан хаалганы тэндээс Батцэнгэл сумын танихгүй машинд сууж Батцэнгэл сум орсон. Батцэнгэл сум ороод хадам аав Болдбаатарт мөнгөн аяга Амарсайхантай хамт хулгай хийсэн гэж хэлээд үзүүлтэл ингэж болохгүй гээд хадам аав Болдбаатар хулгай хийсэн талаар сумын цагдаад мэдэгдсэн. Намайг Батцэнгэл сум руу явах гээд алхаж явтал Амарсайхан над руу өөрийнхөө 96700007 дугаарын утаснаас мессеж бичсэн. Би хариу бичээгүй утсаа унтраасан. Тэгээд цагдаад мэдэгдсэнээс хойш утсаа асаасан чинь над руу Амарсайханаас “тал хувийг нь өгчих, хувиа авмаар байна” гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Би хулгайн хэргийн талаар болсон асуудлын талаар сумын хэсгийн төлөөлөгчид бүгдийг нь хэлсэн. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хамгийн анх 2014 онд хадам аавтай ирж байсан. 2015 оны 09 сард ирж самарт явж байсан. өөр ирж байгаагүй. Аймгийн төвөөр тэнэж явж байгаагүй болохоор сайн мэдэхгүй. Амарсайхан өөрийнхөө гэрээс бор өнгийн иштэй хутга, төмөр иштэй алх, хар иштэй жижиг хайч гурвыг авч, Амарсайхан өөрийнхөө ботинктой, би ажлынхаа хагас түрийтэй үдээстэй гуталтай явсан. Одоо миний гутал Амарсайханы гэрт байгаа, алх, хайч Амарсайханы ээжийнх нь байшинд байгаа, харин хутга нь Амарсайханы өөрийнх нь гэрт байгаа. Тэр талаар мэдэх хүн байхгүй. Би хадам аав Болдбаатар, эхнэр Юмжаа нарт хэлсэн. Харсан үзсэн хүн байхгүй. Харин Амарсайхан одоо хэргээ өөрөө даагаарай гээд заналхийлээд байгаа. Хулгай хийх санааг Амарсайхан гаргасан. Сомко, Ууганаа, Бат-Эрдэнэ нар хулгай хийхэд ямар нэгэн байдлаар оролцоогүй, харин Амарсайхан хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. Би бол огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204 дүгээр тал/
    * Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар тал/
    * Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-13 дугаар тал/ 
        * Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15, 26, 31-36, 41 дүгээр тал/ 
    * Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар тал/
    * Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр тал/
    * Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 42, 45 дугаар тал/
    * Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 149, 152, 322 дугаар тал/
    * Шүүгдэгч Ц.Базаррагчаагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 228-230 дугаартал/
    * Овог, Эцгийн нэр, нэр өөрчилсөн гэрчилгээний хуулбар /хх-ийн 231-232 дугаар тал/
    * Шүүгдэгч Б.Амарсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 233-234 дүгээр тал/
    * Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2016 оны 04 сарын 26-ны өдрийн 1504 дугаартай тодорхойлолт /хх-ийн 235 дугаар тал/
    * Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0717 тоот тодорхойлолт /хх-ийн 236 дугаар тал/
    * Хохирол авсан баримт /хх-ийн 389-390 дүгээр тал/
    * Шүүгдэгч Б.Амарсайханы осолд орж эмчилгээ хийлгэсэн талаарх шүүхийн шатанд гаргаж өгсөн баримтууд, эд мөрийн баримт зэрэг болно.   
                                                                                                                                                                                                                                                                                                                                                     
Шүүгдэгч Б.Амарсайхан нь ялтай байхдаа Ц.Базаррагчаатай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 3-36 айлын орон сууцын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх” нэртэй ломбардны цонхоор хууль бусаар нэвтэрч мөнгөн аяга 33 ширхэгийг хулгайлан авч 4.233.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн “Баянзүрх” нэртэй ломбардны хажуу талын нотариатын өрөөний сэйфнээс хохирогч Д.Оюунхүүгийн өмчлөлийн монетон кулон, гинж, бэлэн 160.000 төгрөгийг хулгайлан авч 537.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Баянзүрх нэртэй ломбарданд хулгай орсон байдалтай байхыг харсан гэрч Б.Содовжамц, А.Мөнхжаргал нарын мэдүүлэг, хулгайд эд зүйлээ алдсан талаар мэдүүлсэн хохирогч Н.Лхагвасүрэн, Д.Оюунхүү нарын мэдүүлэг, Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан нарыг бүлэглэн хулгай хийсэн талаар мэдүүлсэн гэрч Ж.Баттамир, О.Мөнхтулга нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн Ц.Базаррагчаагийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Амарсайхан, Ц.Базаррагчаа  нарыг  урьдчилан үгсэж тохиролцож бүлэглэн орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохируулан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Амарсайхан нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 4 дүгээр шүүхийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 96/32 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлджээ.  
Шүүгдэгч Б.Амарсайхан нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Базаррагчаа нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх ба түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа,
шүүгдэгч Б.Амарсайхан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Амарсайхан нь энэ хэргийг хянан шийдвэрлэх явцад авто осолд орж нуруу, нугасны хүнд гэмтэл авсан болох нь эмнэлгийн магадлагаа болон үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ногдох хөрөнгөгүй болох нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар /хх-ийн 1/221 дүгээр тал/ тогтоогдож байх тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв. 

Эд мөрийн баримтаар хураагдсан гэх гар утсыг Ц.Базаррагчаа, Б.Амарсайхан нар нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нь тогтоогдохгүй байх бөгөөд уг утсанд үзлэг хийж хэрэгт ач холбогдол бүхий мессежийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан байх тул уг утсыг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд тус бүр цагдан хоригдсон 105 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алх 1 ширхэг, хайч 1 ширхэгийг устгаж, гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Базаррагчаад эгүүлэн өгч, сиди 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдан шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирлдлага болгон

                                                       ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Бөөгүүд овогт Батмөнхийн Амарсайханыг давтан үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Цэцгээгийн Базаррагчаа урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Амарсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Ц.Базаррагчааг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханд оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ял, шүүгдэгч Ц.Базаррагчаад оногдуулсан 3 /гурав/ сар 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Амарсайханы  2016 оны 01 сарын 13-наас 2016 оны 01 сарын 27, 2016 оны 01 сарын 27-ноос 2016 оны 03 сарын 13, 2016 оны 03 сарын 13-наас 2016 оны 04 сарын 12, 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 105 хоног, шүүгдэгч Ц.Базаррагчаагийн 2016 оны 01 сарын 13-наас 2016 оны 01 сарын 27, 2016 оны 01 сарын 27-ноос 2016 оны 03 сарын 13, 2016 оны 03 сарын 13-наас 2016 оны 04 сарын 12, 2016 оны 04 сарын 12-ноос 2016 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 105 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 
5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн алх 1 ширхэг, хайч 1 ширхэг зэргийг устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар гар утас 1 ширхэгийг эзэмшигч Ц.Базаррагчаад буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар Сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
 
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ГАНДОЛГОР