Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2021/01744

 

 

 

 

 

 

 

 

 2021       09            29  

181/ШШ2021/01744

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.М,  

 

Нэхэмжлэгч: Б.Н,  

 

Хамтран нэхэмжлэгч: Н.А  нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ү Х О Б  ХХК -д холбогдох 

 

2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн орон сууцны санхүүжилтын гэрээ болон уг гэрээний салшгүй хэсэг болох зээлийн гэрээ, барьцааны хөрөнгийг гэрээг тус тус цуцлах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх, зээлийн гэрээний улмаас хүүнд төлсөн 8,501,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н , нэхэмжлэгч болоод нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амарбилэг,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө шүүх хуралдаан хэлэлцэгдсэн учраас тус шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Миний бие Номтын ам ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээг 2013 онд байгуулж, үүний дараа 2015 онд гадаад улс руу сурахаар явсан. Гэтэл намайг Монгол Улсад байхгүй байх хугацаанд Ү Х О Б  ХХК, Номтын ам ХХК, Б.Н  нар орон сууц санхүүжүүлэх гурвалсан гэрээг байгуулж, уг гэрээнд үндэслэн зээлийн гэрээ байгуулаад Б.Н т 45,000,000 төгрөгийн зээл олгосон байсан. Тухайн зээлийн гэрээнд намайг хамтран зээлдэгчээр оролцуулж зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцсон. Би зээлийн гэрээ байгуулах үед байгаагүй учраас зээлийн гэрээг хууль бус гэж үзэж байна. Миний бие 2016 онд Ү Х О Б  ХХК дээр өөрийн биеэр очиж уулзаад цаашид зээл төлөх боломжгүй, мөн барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай 4 нөхцөл бүхий хүсэлтийг гаргаж байсан ч Ү Х О Б  ХХК-аас зээлийг хаах болон барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэх хариуг өгч байсан.

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ү Х О Б  ХХК дээр очиж Номтын ам ХХК-тай үүссэн маргаан шийдвэрлэгдсэн. Барилга 2017 оны 04 дүгээр улиралд багтан ашиглалтад орж байгаа, иймд танай банк гурвалсан гэрээнд заасны дагуу манай барьцааг чөлөөлж өгөөрэй гэсэн шаардлагуудыг албан ёсоор мэдэгдсэн. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гурвалсан гэрээнд заасны дагуу Номтын ам ХХК-аас 45,000,000 төгрөгийг гаргуулан авч зээлийг хаах тухай хүсэлтийг өгч байсан. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Номтын ам ХХК-аас авсан байранд өөр хүмүүс орчихсон, манайх орж чадаагүй, гадаадад байх хугацаанд итгэмжлэлгүйгээр Б.Н той зээлийн гэрээ байгуулсан тул нэмэлт материал, баримтыг гаргаж өгч чадахгүй гэдэг талаар уулзаж, банкны эдийн засагчаар тэмдэглэл үйлдүүлж байсан.

Бид нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой дэлгэрэнгүй тайлбараа бичгээр гаргаж өгсөн байгаа. Иймд зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх, Ү Х О Б  ХХК-аас 8,501,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу орон сууц захиалагч нь Н.М  миний бие байхад итгэмжлэлгүйгээр Б.Н той зээлийн гэрээ байгуулсан нь банк өөрсдийн эрх ашигт нийцүүлж, миний эрх ашгийг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Н  нь 2015 оны 02 дугаар сард зээл авах тухай хүсэлт гаргасан. Б.Н ын хүсэлтийн дагуу зээлийг судалж үзэхэд тухайн барилга нь баригдаж дуусаагүй, гэрчилгээ гарах боломжгүй байсан тул түр барьцаанд авч зээлийн гэрээ байгуулсан. Тухайн хугацаанд Б.Н оос зөвшөөрөл авч зээлийн мэдээллийн сангаас мэдээллийг татаж, судалгааг зохих ёсоор хийж, итгэмжлэл үйлдээд түр барьцаанд авсан. Ингээд талууд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг 23,4 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д заасны дагуу зээлийн гэрээ бичгээр хийсэн.

2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 45,000,000 төгрөгийг зээлдэгч Б.Н ын Ү Х О Б ны данс болох 2900005349 тоот дансанд шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн 22-25 дугаар талд авагдсан дансны хуулгаар нотлогдож байгаа юм. Манай банк зээлээ мөнгөн хэлбэрээр олгосон учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож түр барьцааг авч барьцааны гэрээг байгуулсан. Барьцааны гэрээг байгуулахдаа 03 дугаар сарын 10-ны өдөр н.Чинбат, Н.А , н.Билгүүн нараас Б.Н т олгосон итгэмжлэлийг үндэслээд байрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаж байгаа тул хүчин төгөлдөр барьцааны гэрээ юм. Барьцаанд тавьсан барилга баригдаж дуусаагүй байсан учраас орон сууцны санхүүжилттэй гурвалсан гэрээг байгуулсан. Уг гэрээнд орон сууцны санхүүжилтийг манай банкнаас зээлээр олгож Б.Н т өгөх үүрэгтэй оролцсон. Харин Б.Н  нь гүйцэтгэгч барилгын компанид шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгч нар нь орон сууцыг хүлээж аваагүй, давхардуулж олгосон учир байргүй болсон тул зээлийн гэрээг цуцлана гэж тайлбарлаж байгаа боловч Орон сууц санхүүжилтийн гурвалсан гэрээний 4.2-т үндсэн гэрээний үүргийн биелэлтийн улмаас орон сууцны ашиглалтад орох хугацаа болон улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж олгох хугацаа хойшлогдсон нь захиалагчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүг хугацаанд нь эргэн төлөх үүргийг хойшлуулах, чөлөөлөх, төлөхгүй байх үндэслэл болохгүй гэдгийг зааж өгсөн. Нэхэмжлэгч Н.М  нь 2016 онд Номтын ам ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэгт эвлэрч Номтын ам ХХК-аас 88,910,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байсан.

Барилгын компаниас 88,910,000 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад яагаад банкнаас дахиад мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нь ойлгохгүй байна. Хэрэв шүүхийн шийдвэрт тухайн орон сууцыг хүлээлгэж өгөхөөргүй болгож мөнгө гаргуулахаар болсон юм яагаад зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргаагүй юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтад зээлийн гэрээг цуцлах талаар ямар ч хүсэлт байхгүй. Манай банк нь Номтын ам ХХК-тай гурвалсан гэрээнээс өөр бусад байдлаар ямар ч гэрээ байгуулаагүй. Иймээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Номтын ам ХХК-аас шаардах боломжгүй. Н.А , Н.М  нар нь манай банктай ямар ч гэрээ байгуулаагүй, ямар ч эрх зүйн харилцаанд оролцоогүй атлаа зээлийн гэрээг цуцлах, 8,501,050 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.М , Б.Н , Н.А  нар нь хариуцагч Ү Х О Б  ХХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 8,501,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу олгосон зээлийг эгүүлэн төлөөгүй тул барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж, түүний дагуу 45,000,000 төгрөгийг жилйин 23,4 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатайгаар зээлсэн, 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зэлийн барьцааны гэрээ байгуулагдаж, түүний дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр хороолол 58 а байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг барьцаалсан байна.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 53,971,550 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж заажээ.

Талуудын хооронд 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн барьцааны гэрээний нэг талаар Нямаагийн Мөнхбаярын нэрийг дурдаж, уг гэрээнд Б.Н  гарын үсэг зурсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь “Н.М тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй харин Б.Н той байгуулсан” гэж тайлбарлах атлаа зээлийн болон барьцааны гэрээний нэг тал гэж Н.М ыг дурдаж, түүнийг төлөөлөн Б.Н  гарын үсэг зурсан үйл баримтаас үзэхэд гэрээний нэг тал нь Н.М  гэж үзэхээр байна.

 

Хавтаст хэрэгт Н.М аас Б.Н т зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрх олгосон итгэмжлэл авагдаагүй, Б.Мөнхбаяр нь гэрээ байгуулах цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй болох нь түүний гадаад паспортын хуулбараар тогтоогдож байна.

 

Мөн, Ү Х О Б  ХХК-аас олгосон зээл зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь нэгэнт тогтоогдсон тул энгийн орон сууцны өндөр хүүтэй зээл цаашид үргэлжлэх нь шударга ёсонд нийцэхгүй юм.

 

2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн барьцааны гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэрээ байх тул байгуулсан хугацаанаас хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар 56.5-д зааснаар хэлцлийн үр дагаврыг арилгах хуулийн хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэгч нь 53,971,550 төгрөгийг төлсөн бөгөөд 45,000,000 төгрөгийг үндсэн зээлд тооцож, илүү төлсөн 8,971,550 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 8,501,050 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох үндэслэлтэй байна.

 

Мөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд барьцааны гэрээний дагуу барьцаалсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр хороолол 58 а байрны 24 тоотод байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг барьцаанаас чөлөөлж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Алтантогос нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 56.5-д заасан үндэслэл тогтоогдож байх тул 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн гэрээ болон 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ОССЗ-15/003 дугаартай Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ү Х О Б  ХХК-аас 8,501,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхбаяр, Д.Нямдолгор нарт олгож, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 58 а байрны 24 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж бүртгэхийг Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 533,917 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү Х О Б  ХХК-аас  533,917 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.М , Б.Н  нарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХБАЯР