Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2021/01815

 

 

 

 

 

 

 

 

2021       10            05  

181/ШШ2021/01815

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Н-ын   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: У Х Х К ХК ХК -д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н , түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярбат, түүний өмгөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Г.Н  нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс У Х Х К ХК ХК-ийн бичиг хэргийн нэршилтэй албан тушаалд туршилтаар томилогдож, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс тухайн албан тушаалд жинхлэн томилогдоод, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эрх зүйт гэрээний мэргэжилтэн гэх албан тушаалд томилогдож ажиллаж байсан. 2021 оны 04 дүгээр сард У Х Х К ХК ХК-ийн удирдлагуудаас эрх зүйт гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал хасагдсаныг мэдэгдэж байна гэх агуулгатай албан бичиг ирсэн. Үүнтэй холбогдуулан Г.Н  нь ажлаас чөлөөлөгдсөн. Гэхдээ эрх зүйт гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал хасагдаагүй гэдгийг сүүлд мэдсэн тул ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

У Х Х К ХК ХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хийсэн бүтэц түүнийг дагаж гарсан гүйцэтгэх захирлын орон тоо баталсан тушаалаар эрх зүйт гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал уг нэршлээрээ байхгүй харин хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан нотлох баримтаас харахад чиг үүрэг хэрэгжүүлж байгаа албан тушаал нь мэргэжилтэн гэх нэртэй болсон байсан. Иймд Г.Н ыг У Х Х К ХК ХК-ийн мэргэжилтэн гэх албан тушаалд томилуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. У Х Х К ХК ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор бүтэц өөрчлөгдөж, эрх зүйт гэрээний мэргэжилтэн гэх албан тушаал ажлын байрнаас хасагдаж байхгүй болсон. Захиргаа хөгжлийн газрын мэргэжилтний ажлын байранд хуульчийн гэрчилгээтэй байх ёстой гэх шаардлагыг тавьсан бөгөөд нэхэмжлэгч Г.Н д хуульчийн гэрчилгээ байхгүй тул уг ажлын байранд тохирохгүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс орон тоо хасагдсантай холбогдуулаад төр, хувийн хэвшлийн түншлэл хэрэгжилтийн газарт мэргэжилтнээр ажиллах санал тавьж мэдэгдэх хуудсыг 2021 оны 04 дүгээр сард өгсөн. Гэхдээ Г.Н  нь санал болгосон ажлын цалин өмнө авч байсан цалингаас бага байна, би өөрийнхөө хөдөлмөрийг үнэлж байгаа учраас уг ажлыг хийхгүй тул ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгатай хүсэлтийг бичиж өгсөн. Иймд нэхэмжлэгч Г.Н ын өргөдлийг үндэслээд Г.Н ыг ажлаас чөлөөлөх захирлын тушаал гарсан. Г.Н  өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Н  нь хариуцагч У Х Х К ХК ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ажилтаны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

У Х Х К ХК ХК-ийн захирлын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/54 дүгээрр тушаалийн нэг дэх заалтаар “Төслийн хяналт, үнэлгээний газрын эрх зүй, гэрээний мэргэжилтэн Гомбосүрэн овогтой Нямжавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэж Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.6, 8.1, 8.2.1, 9.1, 21.2-т заасныг үндэслэн Г.Н ыг ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч “...Компанийн бүтэц өөрчлөгдөж байгаа тухай мэдэгдэж, намайг 1,000,000 төгрөгийн цалинтай ажил санал болгосон. Уг ажлыг миний бие гүйцэтгэх боломжгүй, мөн цалин буурсан тул зөвшөөрөөгүй, захирлын туслах их шаардсан учир арга бараад өргөдөл бичиж өгсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар У Х Х К ХК ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Компанийн 2021 оны бизнес төлөвлөгөө, бүтэц батлах тухай” тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчлэн баталжээ.

 

Нэхэмжлэгчийн албан тушаал, орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчид өөр ажил санал болгосон бөгөөд нэхэмжлэгч уг ажилд орохоос татгалзсан болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн ажлаас халсан үндэслэл нь бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбоогүй тул шүүх дээрх асуудлыг дүгнэхгүй орхих нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь У Х Х К ХК ХК-д 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан өргөдөлдөө “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Г.Н  надад мэдэгдэх хуудас өгсөн. Миний бие ТХҮГ-т эрх зүй, гэрээний  мэргэжилтэн албан тушаалд 1,300,000 төгрөгийн цалин авдаг  байсан. Мэдэгдэлд цаашид 1,000,000 төгрөг өгч ажиллах тул өөрийн мэдлэг чадвараа үнэгүйдүүлэхгүй  байхын төлөө өөрөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байна. Хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэж дурджээ.

 

Г.Н ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хүсэлт нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцсон байдал баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Г.Н ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан У Х Х К ХК ХК-д ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Г.Н ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХБАЯР