Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/01788

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр                        Дугаар 180/ШШ2021/01788                      Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Оддын хотхон, 00б дүгээр байр, 00 тоотод оршин суух, О.б овогт Ш.Ч /РД:ЛЮ00000000/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 0, өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Ш.Ч миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхон, 000 байрны 00 тоотод байрлах, 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцанд хөрөнгийн үнэлгээг “Мөнх-Оргил трейд” ХХК-иар дамжуулан хийлгэсэн бөгөөд дараах үнэлгээг гаргасан байдаг.

Ш.Ч-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 000 байрны 00 тоот орон сууцыг шинжээч 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр №0/00000 дугаартай мэдэгдэх хуудсаар 244,021,700 төгрөгөөр үнэлсэн байна.

Гэтэл уг орон сууцыг 2000оны 11 сарын 20-ны өдрийн Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00/ШШ0000/0000 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зааснаар "‘Итгэлт эстимэйт” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 000 байрны 00 тоот орон сууцны үнийг 000,710,900 төгрөгөөр үнэлсэн билээ. 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №000 дугаартай магадлал болон 2000 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны №000/ХТ0000/00000 дугаартай тогтоолуудад Чимэдцэеэгийн орон сууцыг 000,710,900 төгрөгөөр үнэлсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2020 оны 00дугаар сарын 04-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын №0/00000дугаартай мэдэгдэл нь миний орон сууцны зах зээлийн үнэлгээг эргэлзээтэй буюу зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэнд миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн орон сууцыг 400,000-000,000 сая төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд энэ үнээр худалдагдах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0/00000 дугаартай Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын ‘‘Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба” -ны мэдэгдлийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү ...” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/0000 дүгээр шийдвэрээр эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 00дугаар хороо Олимпийн гудамж, Оддын хотхон 00Б дугаар байрны 00 тоот орон сууц, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 00дугаар хороо Олимпийн гудамж 00 дугаар байрны Б-00 тоот автомашины зогсоол, 00-00 УНР Дугаартай Ниссан Кашка автомашиныг тус тус Ш.Ч-гийн өмчлөлд үлдээж, Ш.Ч-гээс 006,624,000 төгрөгийг гаргуулж Д.Т, З.Т 10,000,000 төгрөгийг гаргуулан Ш.Ч-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ш.Ч-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 00дyraap хороо Олимпийн гудамж, Оддын хотхон 00Б дугаар байрны 00 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж 244,021,700 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:  

Ш.Ч нь НШШГГт холбогдууланЭрхийн Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 00б байрны 00 тоотод байрлах, 122 м.мкв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээч 244,021,700 төгрөгөөр үнэлсэн  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргажээ.

Хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр №0/00000 дугаартай мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгчид орон сууцыг 244,021,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Ч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн, үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

  Хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/0000 дүгээр шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн  Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн,  Хан-Уул дүүргийн 00дугаар хороо Олимпийн гудамж, Оддын хотхон 00б дугаар байрны 00 тоот орон сууц, эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 00дугаар хороо Олимпийн гудамж 00 дугаар байрны Б-00 тоот автомашины зогсоол, 00-00 УНР Улсын дугаартай Ниссан Кашка автомашиныг тус тус Ш.Чгийн өмчлөлд үлдээж, Ш.Чгээс 006,624,000 төгрөгийг гаргуулж Д.Т, З.Т 10,000,000 төгрөгийг гаргуулан Ш.Чд олгож, шийдвэрлэжээ. /х.х-ийн 08-42 хуудас/

 Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Ш.Ч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Д.Т нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна. /х.х-ийн 00-хуудас/

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2000оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/0000 дүгээр шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсч, эрхийн улсын бүртгэлийн  Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн,  Хан-Уул дүүргийн 00дугаар хороо Олимпийн гудамж, Оддын хотхон 00б дугаар байрны 00 тоот орон сууцыг  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 00000620/08 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 00дугаар сарын 00-ны өдрийн 00000000/00дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураажээ.  /х.х-ийн 40-44 хуудас/

  Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх 00 тоот орон сууцыг 700,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа  2020 оны 00 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Ш.Ч ирүүлсэн байх бөгөөд төлбөр авагч Д.Т уг үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан байна. /х.х-ийн 40,46 хуудас/

 Улмаар НШШГГ  орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 00б байрны 00 тоотод байрлах, 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг  244,021,700 төгрөгөөр  үнэлсэн  байна. /х.х-ийн 00 хуудас/

Мөнх-Оргил трейд ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 00б байрны 00 тоотод байрлах, 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 244,021,700 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж,  холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 00-00 хуудас/

    Иймд хариуцагч НШШГГ нь шинжээчид хууль сануулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийг зах зээлийн үнээс  доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 00б байрны 00 тоотод байрлах, 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 244,021,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100дугаар зүйлийн 110.1, 110.2.0, 100 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 000 дугаар зүйлийн 000.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаар 00.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 00дугаар хороо, Оддын хотхоны 00б байрны 00 тоотод байрлах, 122 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 244,021,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.1, 00 дугаар зүйлийн 00.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                                       ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ