Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01660

 

 

 

 

                                     Ш.Чнэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01788 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Чхариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Чөмчлөлийн ...16 тоот орон сууцыг шинжээч 244 021 700 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2015/7381 дугаар шүүхийн шийдвэрт уг орон сууцыг “Итгэлт эстимэйт” ХХК 305 715 900 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шүүхийн уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус орон сууцны худалдан борлогдох үнэ 400 000 000 - 500 000 000 төгрөг байна.  Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0/10214 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ... 16 тоот орон сууц, автомашины зогсоол, ... автомашиныг Ш.Чөмчлөлд үлдээж, Ш.Чэс 166 624 550 төгрөг гаргуулж Д.Тд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгчийн орон сууцыг битүүмжлэн, хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээчээр орон сууцыг үнэлүүлэхэд 244 021 700 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

  Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НШШГГт холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206006800 дугаарт бүртгэлтэй ...122 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 244 021 700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Чнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Гантуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдлээр нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шинжээчид хууль сануулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй тул гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмчлөгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх эрхтэй тул орон сууцаа 400-500 сая төгрөгөөр худалдан борлогдох боломжтой гэж үзэж байна. Уг орон сууцыг анх худалдан авч байх үеийн үнэ болон одоогийн зах зээлийн үнэлгээ нь өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа байршил сайтай, төвийн шугамд холбогдсон, хувийн сургууль цэцэрлэг, худалдааны төвтэй ойр зэрэг байх байдлаараа онцлогтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 Нэхэмжлэгч Ш.Чхариуцагч НШШГГт холбогдуулан .... 16 тоот орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ш.Ч, Д.Т нарын гэрлэлтийг цуцалж, Д.Т өмчлөлд 83-83 УБА улсын дугаартай тоёота ланд крузер 80 маркийн автомашиныг үлдээн, 890 000 төгрөг гаргуулж, Ш.Чолгон, ... 4 өрөө орон сууц, .... 18.85 м.кв талбайтай автомашины зогсоолын өмчлөх эрхийг Ш.Чүлдээж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс Д.Тг хасч, Ш.Чс 166 624 550 төгрөг гаргуулан Д.Тд олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2021/7381 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх7-10/ Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх гүйцэтгэх хуудас олгогдсон байна.

Талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас хариуцагч НШШГГ дээрх гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Ш.Чөмчлөлийн .... 4 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, талуудаас үнийн санал авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх37, 43-46/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч .... 4 өрөө орон сууцыг 244 021 700 төгрөгөөр үнэлснийг талуудад 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээр мэдэгджээ. /хх47-63/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичгийн үндсэн дээр явуулах бөгөөд хэргийн 37 дугаар талд авагдсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудаст төлбөр авагч Д.Тд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлбөр төлөгч Ш.Чөмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах замаар төлүүлж, зөрүү төлбөрийг гаргах талаар шууд заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн орон сууцыг бусад хөрөнгө, орлогоос тэргүүн ээлжинд худалдан борлуулж, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулахтай холбоотой шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт төлбөр төлөгчийн бэлэн болон бэлэн бус мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол хуульд заасан дарааллын дагуу бусад хөрөнгөөс суутгал хийхээр заажээ. Мөн энэ хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дах хэсэгт зааснаар төлбөр төлөгч нь суутгал хийлгэх хөрөнгийн дарааллын талаар хүсэлт гаргаж болох ба шийдвэр гүйцэтгэгч нь уг дарааллыг хуульд нийцүүлэн тогтооно. 

 Гэтэл хариуцагч нь төлбөр төлөгчийн бусад орлого, эд хөрөнгөтэй холбоотой ажиллагааг явуулсан эсэх, улмаар төлбөр төлөгчийн амьдарч буй орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах болсон үндэслэлээ баримтаар нотлоогүй. Түүнчлэн, төлбөр төлөгчийн хүсэлтээр орон сууцыг худалдан борлуулж төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагч НШШГГ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан дээрх журмын дагуу явуулаагүй байх тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/01788 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан .....  122 м.кв талбайтай 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 244 021 700 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “ ... үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагчаас улсын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                         ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                  А.МӨНХЗУЛ