Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02575

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2021/02575

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух Жамъян овогт Жанчивдоржийн ******* /РД:ХЖ71051175/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох,

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Өлзийгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00443 дугаар тогтоолоор Ж.*******аас 3.680.364.298 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, зээлийн барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын дугаартай, WDCYC7BF2BX арлын дугаартай, Бенз Жи-550 маркийн автомашиныг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдэрлэсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт бага буюу тус бүр 1.045.854.000 төгрөг, нийт 2.901.708.000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дээрх үнэлгээ нь нэхэмжлэгчид хэт хохиролтой үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэгүйдүүлсэн дүгнэлт гэж үзэж байна. Улмаар дээрх үнэлгээний дагуу улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэ гэх 1.045.854.000 төгрөгийн 70 хувь болох 732.097.800 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10.00 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ. Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Өлзийгэрэл шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2108 дугаар шийдвэрээр Ж.*******аас 3.699.324.069 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэни хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн болон хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхболд нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022885 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206030519 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 4 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүр 1.045.854.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаа сольж, жинхэнэ хариуцагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албыг оролцуулжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02108 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2019/00443 дугаар тогтоолоор Ж.*******аас 3.680.364.298 төгрөг гаргуулж Капитал банкХХК-д олгож, төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Ү-2206022885 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Ү-2206030519 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг, мөн 72-58 УНП улсын дугаартай, WDCYC7BF2BX арлын дугаартай, Бенз Жи-550 маркийн автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас уг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ГХ2019/00522 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэхийг төлбөр төлөгч Ж.*******т удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290697/05 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцыг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19290697/06 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Ж.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцыг тус тус битүүмжилж, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19290697/10, 19290697/11 дүгээр тогтоолуудаар дээрх эд хөрөнгүүдийг хураажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дугаар сарын 29-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоохоор Ашид билгүүнХХК-ийг шинжээчээр томилжээ.

Ашид билгүүнХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар төлбөрт хураагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцнуудыг тус тус 1.045.854.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Ж.*******т шинжээчийн дүгнэлтийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/889 дүгээр мэдэгдлийг хүргүүлсний дагуу тэрээр төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.******* нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцнуудыг тус бүр 1.045.854.000 төгрөг буюу нийт 2.091.708.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцнуудыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, уг дүгнэлтийг хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж үүргээ биелүүлээгүй болно.

Иймд төлбөр төлөгч Ж.*******т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 65/6 дугаар байрны 3 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 65/6 дугаар байрны 04 тоот хаягт орших 400 м.кв талбайтай орон сууцнуудыг тус бүр 1.045.854.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР