Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01830

2021        10         06                                             181/ШШ2021/01830         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдисүрэнгийн гудамж, 29 дүгээр байр, Даймонд оффис, 5 давхарт 502 тоотод байрлах, “БТН” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 09 дүгээр хороо, 229 дүгээр байр, 61 тоотод оршин суух, Х.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11 785 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч БТН ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ц нь БТН ХХК -тай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 20180115 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж 11 400 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр, 120 хоногийн хугацаатайгаар орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөх зорилгоор авч ашигласан. Х.Ц нь орон сууц захиалахад урьдчилгаа төлбөрийг зээлээр төлж болохгүй гээд “Бэлэглэлийн гэрээ” давхар байгуулж өгөхийг хүссэн. Энэ хүсэлтийн дагуу хариуцагчтай бэлэглэлийн гэрээ байгуулсан хэдий ч ийнхүү зээлийн гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчлах нь хуульд нийцээгүй тул бэлэглэлийн гэрээг анх байгуулахдаа хүчин төгөлдөр байсныг талууд хүлээн зөвшөөрч, Х.Ц нь бэлэглэлийн гэрээний ард талд тус гэрээг хүчин төгөлдөр бус бөгөөд 11 400 000 төгрөгийг зээлж авсан талаараа тайлбар бичиж өгсөн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй хугацаа дууссан. Зээлийг авч ашигласнаас хойш Х.Ц нь үндсэн зээлийн төлбөрт 2 343 500 төгрөг, зээлийн хүүнд 2 280 000 төгрөг, нийт 4 623 500 төгрөгийг төлсөн. Дээрх төлөлтийг зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зээлийн эргэн төлөлт хийсэн. Нэхэмжлэгч зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгч, төлөлтийн хуваарийг тохирсон.

Гэсэн хэдий ч хариуцагч өдийг хүртэл зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгийн хохироож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлдэгчийн үндсэн зээл болон алданги 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 9 056 500 төгрөг, алданги 56 948 420 төгрөг  нийт 66 004 920 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ч эндээс хуульд заасны дагуу алдангийн хэмжээг бууруулж тооцоход үндсэн зээл 9 056 500 төгрөг, алданги 4 528 250 төгрөг, нийт 13 584 750 төгрөгийн үлдэгдэлтэй  байсан. Хариуцагч Х.Цгаас нийт 13 548 750 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Х.Ц нь 8 хувийн ипотекийн зээлийн төлөлт болон БТН ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Тулгааас авсан зээлийн төлбөр хийдэг байсан тул манай компаниас авсан зээлийн төлбөрийг авсан цагаасаа эхлэн тохиролцсоны дагуу төлдөггүй байсан. Зээлдэгч нь өөрийнхөө санхүүгийн байдлыг харгалзан үзэж хугацаа олгож өгөөч гэж гуйдаг байсан. Үүний дагуу бид олон удаа сунгалтын гэрээ байгуулж, шинээр хуваарь тохиролцдог байсан.

Тодруулбап, бид

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр №201804041 дугаар “Зээлийн гэрээ” хийж,

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр

2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тус тус №ЗГ-201804041 “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж, төлбөрийн хуваарийг шинэчилэн тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж, боломжит хугацааг өгсөөр байсан хэдий ч эдгээр гэрээгээр тохирсон хуваарийн дагуу Х.Ц нь зээлийн төлбөрийг зохих ёсоор бүрэн төлж барагдуулаагүй.

Ингээд бид хамгийн сүүлд, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээний өр төлбөрийг үлдэгдлийг харилцан хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний өр төлбөрт 15,355,800.00 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдреөс эхлэн cap бүр 2 сая төгрөг төлж, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар Х.Цгаас гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөрийн хуваарийг дахин тохирсон.

Нэхэмжлэгчийн зүгээс дараахи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Хариуцагч Х.Ц нь зээлийг авч ашигласнаас хойш зээл, зээлийн хүүнд дараахи төлөлтийг хийсэн байна. үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 3 543 100 төгрөг, зээлийн хүүнд 2 280 000 төгрөг, нийт 5 823 100 төгрөг. Эндээс зээлдэгчийн үндсэн болон алдангийг тооцож үзвэл 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн байдлаар дараахи үндэгдэлтэй байна. үүнд: Зээлийн үлдэгдэл 7 856 900 төгрөг, алданги 38 055 843 төгрөг, нийт 45 912 743 төгрөг. Алдангийн хэмжээг хуульд заасны дагуу бууруулж тооцоход үндсэн зээл 7 856 900 төгрөг, алданги 3 928 450 төгрөг, нийт 11 785 350 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Х.Цгаас 11 785 350 төгрөг гаргуулж БТН ХХК -д олгож өгнө үү гэв.

            Хариуцагч Х.Цгийн шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ц миний бие нэхэмжлэгч БТН ХХК -ийн надаас 13 584 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: “БТН ХХК-тай холбоотой зээлийн төлбөрийн маргаан урьд нь шүүхээр орж шийдвэрлэгдсэн, төлбөрийг саяхан бүрэн төлж дууссан. Одоо төлбөрийн үлдэгдэлгүй юм. Харин миний бие БТН ХХК -д ажилладаг О.Тулгаагаас 11 400 000 төгрөгийг зээлж аваад буцаагаад төлж дууссан. Одоо надад БТН ХХК  болон О.Тулгаад төлөх ямар нэгэн өр төлбөргүй.

            Х.Ц нь орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх зорилгоор О.Тулгаас 11 400 000 төгрөг зээлж, зээлсэн өдрөө “Бэлэглэлийн гэрээ”-г бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд тэр өдөр Х.Цгийн дансанд 11 343 000 төгрөг орсон. О.Тулга нь компани дээр асуудал үүсээд байна, зээлийн гэрээг бичгээр байгуулахгүй бол болохгүй нь гэж хэлээд 2019 оны 11 сарын 28-ны өдөр нөхөж, 2018.01.15-ны өдрийн №201801152 тоот “Зээлийн гэрээ”-нд Х.Цгаар гарын үсэг зуруулсан. Мөн өдөр Х.Ц нь “Бэлэглэлийн гэрээ”-ний ар талд “энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус Байрны урьдчилгаа төлөхөд Тулгаас 2018 оны 1 сарын 15-ны өдөр 11 400 000 төгрөгийг зээлэв” гэж бичсэн гэсэн.

            11 400 000 төгрөгийг О.Тулгаас авсан тул О.Тулгын өгсөн түүний ХААН банкны 5720997666 тоот данс, Голомт банкны 1205109691 тоот дансанд буцаан төлж дуусгасан. БТН ХХК -ийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн №201804041 дугаар Зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүдийг Х.Ц огт хийгээгүй, энэ гэрээний дагуу мөнгө төгрөг огт аваагүй, бүгд хуурамчаар хийгдсэнд нь гомдолтой байгаа тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй байгаа.

О.Тулгад Х.Ц-гаас шилжүүлсэн мөнгөний жагсаалтыг банкны дансны хуулгаас нь гаргаж өгөхөд нийт 12 782 950 төгрөг төлсөн байгаа.

Иймд дээрх нэхэмжлэлийг шүүх үнэн зөвөөр шийдвэрлэн, хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БТН ХХК  нь хариуцагч Х.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 056 500 төгрөг, алданги 4 528 250 төгрөг, нийт 13 584 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээлийн төлбөр 7 856 900 төгрөг, алданги 3 928 450 төгрөг, нийт 11 785 350 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

БТН ХХК  нь Х.Ц-тай 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №201801152 дугаартай “Зээлийн гэрээ” бичгээр хийж, 11 400 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн төлбөр, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч Х.Ц эс зөвшөөрч, О.Тулгаас байрны урьдчилгаа төлөх зорилгоор 11 400 000 төгрөгийг зээлж, “Бэлэглэлийн гэрээ”-г бичгээр хийж нотариатаар гэрчлүүлсэн, О.Тулгаас зээлсэн 11 400 000 төгрөгөө түүний дансанд буцаан төлж барагдуулсан, О.Тулга компани дээр асуудал үүсээд байна гэхээр нь туслах зорилгоор 2019.11.28-ны өдөр нөхөж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

Нэхэмжлэгч Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан тул гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах эрхийг дүгнэн үзэхдээ тус гэрээ хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох шаардлагатай байдаг.

Шүүх хэрэгт авагдсан 2018.01.15-ны өдрийн “Зээлийн гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ”, 2018.01.15-ны өдрийн Х.Цгийн гаргасан “Зээлийн хүсэлт”, үүнд цохолт хийгдсэн байдал, 2019.11.28-ны өдөр Х.Ц-гийн гараар бичсэн тайлбар, Зээлийн төлбөр барагдуулах гэрээ зэргийг харьцуулан дүгнэж, 11 400 000 төгрөгийг БТН ХХК -иас Х.Ц-д зээлдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлдүүлэгч БТН ХХК -ийн үндсэн үйл ажиллагаа нь “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6х/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд БТН ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхийнхээ хүрээнд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан журмаар зээлийг олгох үүрэгтэй.

БТН ХХК  нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №201801152 дугаартай “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгө барьцаанд бариулахыг шаардаагүй, зээлийг эргэн төлөх хуваарийг баталаагүй, зээлийн эргэн төлөлтийг иргэн О.Тулгын дансанд төлүүлж байсан зэргээс үзэхэд уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж заасны дагуу хүчин төгөлбөр бус байна.

Мөн хариуцагч БТН ХХК  нь Х.Цтай 2018.04.04-ны өдрийн №201804041 дугаартай “Зээлийн гэрээ”, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тус тус  №ЗГ-201804041тоот “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдийг хийсэн байна. /хх-149-166х/

Нэхэмжлэгч БТН ХХК  нь эдгээр гэрээнүүдийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №201801152 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацааг сунгасан гэрээнүүд гэж тайлбарлаж байхад хариуцагч Х.Ц уг гэрээний дагуу мөнгө аваагүй, гарын үсэг зураагүй хуурамч гэрээнүүд гэж маргаж байна.

2018.04.04-ны өдрийн №201804041 дугаартай “Зээлийн гэрээ”-нд зээлдэгчид 17 087 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №201801152 дугаартай “Зээлийн гэрээ”-ний хугацаа 120 хоног, зээлийн хүү 5 хувь тул 2018.01.15-ны өдрөөс 2018.04.04-ны өдрийг хүртэл 80 хоног, зээлийн төлбөр 11 970 000 төгрөг болж байх тул энэ зээлийн гэрээний зээлийн төлбөр, хугацаатай холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн зээлийн хэмжээ, огноо, гэрээний дугаар зэргээс үзэхэд бие даасан зээлийн гэрээ, энэ гэрээний хугацааг сунгасан гэрээнүүд гэж үзэх үндэслэлтэй байна.

2018.04.04-ны өдрийн №201804041 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгө шилжүүлээгүй, хэлцэл субъектив шинжийн хувьд зөрчилтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна.

Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч БТН ХХК  нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхгүй байх тул үндсэн зээлийн төлбөр 7 856 900 төгрөг, алданги 3 928 450 төгрөг, нийт 11 785 350 төгрөг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

БТН ХХК  нь Х.Цд 11 343 000 төгрөгийг 2018.01.15-ны өдөр ХААН банкны дансаар олгожээ. /хх-10х/

Хариуцагч Х.Ц нь зээлийн төлбөрийг О.Тулгын дансанд төлж дуусгасан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч тал иргэн О.Тулгыг БТН ХХК -ийн захирал, Х.Цгийн О.Т-ын дансанд төлсөн мөнгийг БТН ХХК  зээлийн төлбөрт тооцож суутгасан гэх тайлбар баримтуудыг шүүхэд гаргасан.

Хариуцагч Х.Ц нь иргэн О.Т-ын ХААН банкны 5720997666 тоот дансанд 2018.11.22-ны өдөр 1 109 200 төгрөг, 2018.07.23-ны өдөр 1 050 400 төгрөг, 2018.10.16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019.07.05-ны өдөр 40 000 төгрөг, 2019.07.06-ны өдөр 1 000 000 төгрөг, 2019.07.09-ны өдөр 623 350 төгрөг, 2019.12.28-ны өдөр 700 000 төгрөг, 2020.01.03-ны өдөр 300 000 төгрөг, нийт 5 822 950 төгрөг, Голомт банкны 1205109691 тоот дансанд 2018.03.24-ний өдөр 13 500 000 төгрөг, 2018.04.13-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018.05.23-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018.06.13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018.09.26-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг төлсөн болох нь Голомт банк, ХААН банкнаас ирүүлсэн тодорхойлолт, данснуудын хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-42-48, 69-71, 119-146х/

Иргэн О.Тулгын тайлбарт “...би Х.Цд 2018.01.08-ны өдөр 15 000 000 төгрөг зээлж, эргүүлээд 20 000 000 төгрөг болгож авахаар амаар тохиролцоод түүнд 15 000 000 төгрөг бэлнээр өгсөн ба уг мөнгийг миний Голомт банкинд эзэмшдэг 1205109691 тоот дансанд буцаан төлөхөөр тохиролцсон. ...Х.Ц надаас авсан 15 000 000 төгрөгийг 2018 онд увуулж, цувуулж төлөөд дууссан” гэжээ. Иймээс Х.Цгийн О.Тулгын Голомт банкны 1205109691 тоот дансанд төлсөн мөнгөний 15 000 000 төгрөгийг нь О.Тулгаас авсан зээлийн төлбөрт төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

БТН ХХК , Х.Ц нарын хооронд байгуулагдсан 2019.08.29-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу зээлсэн 3 500 000 төгрөгийн зээлийн төлбөрийг тус шүүхийн шүүгчийн 2020.01.20-ны өдрийн 224 дугаар захирамжаар шийдвэрлэж, Х.Цгийн зээлийн төлбөрийг төлсөн байдал нь дээрхи төлбөр төлсөн хугацаа, төлбөрт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй байна. /хх-22-23, 34-36, 40-41,72-75х/

Дээрхи үндэслэлээр  БТН ХХК -иас Х.Цд шилжүүлсэн 11 343 000 төгрөгнөөс Х.Цгийн О.Тулгын ХААН банкны 5720997666 тоот дансанд төлсөн 5 822 950 төгрөгийг, Голомт банкны 1205109691 тоот дансанд төлсөн 4 500 000 төгрөг /19 500 000 – 15 000 000 = 4 500 000 төгрөг/, нийт 10 322 950 төгрөгийг хасахад үлдэгдэл 1 020 050 төгрөг байна.

Иймд хариуцагч  Х.Цгаас 1 020 050 төгрөгийг гаргуулж БТН ХХК -д олгож, нэхэмжлэлээс 10 765 300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Х.Цгаас 1 020 050 /нэг сая тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж БТН ХХК -д олгож, нэхэмжлэлээс 10 765 300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч БТН ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 874 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Цгаас 29 031 төгрөгийг гаргуулж БТН ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА