Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 20

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч С.Нолхоосүрэн, Б.Нацагдорж, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх  хуралдаанд

                Иргэдийн төлөөлөгч                Ж.Доржхуяг

 Улсын яллагч                            Л.Энхтайван

 Хохирогч                                    Б.Цэвээнжав

 Хохирогчийн өмгөөлөгч          А.Намсрай

 Шүүгдэгч                                     Э.Батхишиг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч          Г.Нямхүү

               Нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 126 дугаар  зүйлийн 126.3-д заасан “Хохирогчийг хүч хэрэглэн хүчиндсэнээс жирэмслүүлж хүнд хор уршиг учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хөх овогт Энхбатын Батхишигт холбогдох эрүүгийн 201618000251 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

         Монгол улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 25-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 4 дүгээр заставт харуулын дарга ажилтай,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын 3 дугаар багийн Номт заставт оршин суудаг / Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр баг 03 тоотод оршин суух үндсэн хаягтай/ урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,  бие эрүүл, ухаан бүрэн, Хөх овогт Энхбатын Батхишиг/ РД: ГВ91042513/ 

 

Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Э.Батхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2016 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсгийн 69 тоотод оршин суусан хохирогч Б.Цэвээнжавын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хүч хэрэглэн хурьцал үйлдэж, Б.Цэвээнжав нь жирэмслэж, хүнд хор уршиг учирсан ба улмаар үр хөндүүлсэн “Хүчиндэх” гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:     

  1.Шүүгдэгч Э.Батхишигийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”.... 2016 оны 08 дугаар сарын 7-8 хавьцаа Хил хамгаалах байгууллагын 3 төрөлт тэмцээнд оруулах гэж аймгийн төв рүү хилийн заставаас ирүүлсэн. Тэгээд Цэвээнжав бид 2 танилцаад мессэжээр харилцдаг болсон байсан. Хэрэг гарахаас өмнө 3 хоног найзындаа засвар хийдэг байсан. Хэрэг гарахаас 1 хоногийн өмнө над руу шөнө 1 цагийн үед уулзъя гэж гэртээ дуудсан. Тэгээд би гэрт нь очиж байсан. Тэгээд хэрэг болсон өдөр амралтанд хамт явъя гэж ярьж байсан. Тэгээд хэрэг гарсан өдөр манай найз Дашдорж намайг хоолонд оруулъя гээд Ганзориг гээд найзын хамт бид 3 гэрэлт хөшөөн дээр пиво уусан. Тэгээд би Цэвээнжавынд очиж хононо гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Тэгээд би шөнө гэрийнх нь гадаа очоод утас руу нь залгасан чинь утасаа авахгүй болохоор нь хаалгыг нь нүдсэн. Тэгээд онгойлгохгүй болохоор нь явах гэж байгаад 2 давхарын болконоор нь авирч ороод Цэвээнжав бид 2 юм ярьж сууж байгаад бэлгийн харьцаанд орсон. Би Цэвээнжавтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. Тэгээд бид 2 юм яриад байж байсан чинь намайг “чи эхнэрээсээ салж чадах уу?” гэж хэлэхэд нь чадахгүй гэсэн чинь “би ямар хоног төөрүүлдэг хүүхэн юм уу? гээд уурлаад намайг хөөгөөд байсан болохоор нь би доод давхарынх нь шалан дээр унтаад өгсөн. Тэгээд өглөө цагдаа нар ирэхэд сэрсэн гэв.

     2.Хохирогч Б.Цэвээнжавын шүүх хуралдааны хэлэлуүүлэгт өгсөн”... 2016 оны 08 дугаар сарын 19-нд шүүгдэгч над руу шөнө 3 цагийн үед залгаад байсан учраас би утасныхаа дууг хаагаад 2 давхарын өрөөнд ороод хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал гэнэт Батхишиг орж ирээд “чи муу яагаад хаалга онгойлгохгүй байгаа юм бэ?” гээд хоолой багалзуурдаад 2 гарыг толгойн талд бариад, толгой руу 2 удаа цохисон. Тэгээд орилох юм бол ална шүү гээд хэл амаар доромжилсон. Тэр үед би нимгэн палажтай байсан. Дотоож өмсөөгүй. Тэгээд намайг хөлөө алцайга гээд хүчиндсэн. Бид 2 нэг цаг гаруй ноцолдсон. Тэгээд дугарах юм бол дахиад хүчиндэнэ шүү гээд дээрээс дараад хэвтээд байсан. Тэгээд би унтсан хойгуур нь дүү рүүгээ залгаж болсон асуудлыг хэлсэн гэв.

          3.Хохирогч Б.Цэвээнжавын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хил хамгаалах байгууллагуудын дунд зохион байгуулагдаж буй цэргийн 3 төрөлт тэмцээнд оролцуулах ангийн даргын шийдвэр гарсан тул оролцохоор болсон. Энэ тэмцээнд эрэгтэй эмэгтэй хоёр хүн оролцох ёстой ба эрэгтэйгээс Батхишиг, эмэгтэйгээс би оролцохоор болсон юм. Би Батхишиг гэх залууг өмнө нь танихгүй байсан ба тэмцээнд орохоор 7 хоногийн өмнө бэлтгэл хийж эхэлсэнээс хойш таних болсон. Бэлтгэлийг цэргийн анги дээр өдөржин дасгал хийж байгаад орой тардаг. Батхишиг цэргийн анги дээр байрлаж би гадуур ах эгчийндээ байрладаг байсан. 2016 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед бэлтгэлээ тараад гэртээ ирээд гэрээ цэвэрлэж зурагт үзэж байгаад шөнө 00 цагийн үед унтсан. Тухайн үед миний гэрт эгч Цэцэгмөнх, ах Мөнхбат нар байхгүй би ганцаараа байсан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад над руу хамт бэлтгэл хийдэг Батхишиг өөрийнхөө 95656508 дугаараас 03 цагийн үед их олон удаа залгаад байхаар нь утсыг нь авалгүй утасныхаа дууг хаагаад унтсан. Удалгүй манай гэрийн цонх хаалгыг их хүчтэй нүдээд байхаар нь дууг нь чагнаад хэвтэж байтал надтай хамт бэлтгэл хийдэг Батхишигийн дуу мөн байсан. Тэгэхээр нь би айсандаа дээд давхарт гараад хөнжлөө нөмрөөд хоёр чихээ гараараа дараад унтаж байхад гэнэт дээд давхарын унтлагын өрөөний хаалга дугарах шиг болоод Батхишиг ороод ирсэн. Тэгээд Батхишиг намайг “чи муу яагаад хаалгаа онгойлгож өгөхгүй байгаа юм пизда минь гээд над руу дайрч миний хоолойг боож миний хоёр гарыг толгойны ард холбож барих гээд ноцолдсон. Ингэж ноцолдож байх үед миний толгой руу хоёр удаа цохисон миний өмсөөд унтаж байсан улаан өнгийн цэцэгтэй нимгэн унтлагын хувцасыг дээш нь сөхөж тайлаад хөлөө алцайлга гээд байсан. Тухайн үед би дотоожгүй унтаж байсан ба би Батхишигт боль хэрэггүй гэх мэтээр гуйж уйлсан хэлсэн боловч болилгүй “Чимээгүй бай чамайг орилох юм бол ална шүү” гээд аман дээр дараад үснээс зулгаагаад эрүүнээс хазаад байсан. Ойролцоогоор 1 цаг орчим хугацаанд ноцолдсон ба Батхишигийг холдуулж дийлэхгүй байсан учир Батхишиг намайг хүчээр хоёр удаа бэлгийн харьцаанд орж байгаад дур тавьсан. Бэлгийн харьцаанд орж дуусаад миний хажууд хэвтэд намайг дуугай байгаарай орилох юм бол чамайг дахин хүчиндэнэ шүү гээд айлгаад байсан учир би дуу гаргалгүй чимээгүй хэвтэж байгаад унтсан. Тухайн үед Батхишиг миний гар утасыг булааж аваад надаас холдуулаад шидсэн байсан учир би гар утасаа авч чадахгүй хөдөлж чадахгүй хажууд нь хэвтэж байхад Батхишиг унтаад өгсөн. Энэ хооронд нь би босоод гар утасаа аваад өөрийн төрсөн дүү Цагаанхүү рүү утасдаад болсон зүйлийн талаар хэлсэн..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

4.Гэрч Б.Цагаанхүүгийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2016 оны 08 сарын 19-20-нд шилжих шөнө үүрээр 05 цаг орчим Цэвээнжав өөрийнхөө утсаар над руу залгаад “ хурдан манайд хүрээд ир” гэж уйлж, сандарсан байдалтай хэлэхэд нь нөхөртэйгээ хамт очиход гэрийн хаалга үүд нь онгорхой, цоожгүй дотогш ороход эгч гал тогооны өрөөнд уйлаад сууж байсан. Том өрөөний шалан дээр нэг эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Эгчээс юу болсон талаар асуухад энэ залуу манай гэрт ирээд хоёр цаг гаруй болж байна. ..” гэж тайлбарлаад өөр зүйл яриагүй. Манай нөхөр цагдаа руу утасдаж “..согтуу залуу айлд орж ирсэн тухай дуудлага өгч, цагдаагийн ажилтан нар ирээд залууг аваад явсан. Цагдаагийн ажилтан нар эгчээс юу болсон талаар асуухад “..намайг энэ залуу хүчиндсэн..” гэж хэлэхэд нь би тухайн үед юу болсон талаар ойлгосон .. гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

5.Гэрч Б.Намсрайгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би 2016 оны 08 сарын 19-20-нд шилжих шөнө үүрээр 05 цагийн үед манай эхнэр Цагаанхүүгийн утас дуугарч эхнэр утсаар ярихад Цэвээнжав уйлсан байдалтай ярьсан. Юу болсон талаар эхнэрээс асуухад “ хурдан ирээч гээд уйлаад байна” гэсэн Ингээд бид хоёр гэрт нь очиход  хаалга үүд нь цоожгүй онгорхой, гал тогооны өрөөнд Цэвээнжав уйлсан байдалтай, том өрөөний шалан дээр улаан хүрэн подволктой залуу доошоо хараад хэвтэж байсан. Юу болсон талаар манай эхнэр ярилцсан. Би сайн мэдэхгүй. Цагдаагийн ажилтан дуудаж, цагдаагийн ажилтан ирээд уг залууг аваад явсан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

      6.Гэрч Т.Хандаагийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Би 2016 оны 08 сарын 19-20-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай хүргэн Намсрай”.. Цэвээнжавыг согтуу залуу орж ирээд хоолойг нь боогоод зодож гэмтээсэн байна. ..” гэж хэлсэн. Ингээд би нөхрийнхөө хамтаар Сэлэнгэ аймагт ирсэн чинь манай охин Цэвээнжавын хамт ажилладаг залуу нь зодож  хүчиндсэн байсан. Би нөхрийнхөө хамтаар Дархан-Уул аймагт оршин суудаг ба манай том охин Цэвээнжав нь Сэлэнгэ аймагт хилийн цэргийн 0243 дугаар ангид холбоочиноор ажилд орохоор шилжиж ирээд удаагүй байгаа юм ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

         7.Гэрч Х.Батнямын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би эхнэр Хандаагийн хамтаар Дархан-уул аймагт оршин суудаг. Манай том охин Цэвээнжав нь Сэлэнгэ аймагт хилийн цэргийн 0243 дугаар ангид холбоочиноор ажилд орохоор шилжиж ирсэн юм. Ингээд 2016 оны 08 сарын 19-20-ний шилжих шөнө манай хүргэн Намсрай”.. Цэвээнжавыг согтуу залуу орж ирээд хоолойг нь боогоод зодож гэмтээсэн байна. ..” гэж хэлсэн. Ингээд би эхнэр Хандаагийн хамтаар Сэлэнгэ аймагт ирсэн чинь манай охин Цэвээнжавыг хамт ажилладаг залуу нь зодож  хүчиндсэн байсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

          8.Гэрч С.Түмэн-Өлзийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Улсын хэмжээнд хил хамгаалах ерөнхий газраас бүх цэргийн анги байгууллагын дунд “Цэргийн гурван төрөлт” тэмцээн зохион байгуулахаар болж 1 ангиас 1 эрэгтэй , 1 эмэтгэй цэргийн алба хаагч оролцуулах болсонтой холбогдуулан “Номт” заставт харуулын даргаар ажилладаг Э.Батхишигийг тэмцээнд бэлтгэсэн.  Эмэгтэй алба хаагчаар тус ангид шинээр шилжин ирээд удаагүй байгаа ахлагч Цэвээнжавыг оролцуулах болсон. Цэвээнжавын хувьд анги дээр байрлаагүй, өглөө ирээд орой нь гэр рүүгээ харьдаг байсан. Буудлага хийж байгаа 2 алба хаагч цагийн хуваарийн дагуу 08-18 цагийн хооронд гүйлт, гранат шидэлт, буудлага хийх дасгалуудыг ихэвчлэн хийдэг. Миний хувьд ажил ихтэй учраас ерөнхийд нь хариуцаж ажилласан. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

         9.Гэрч Р.Ганзоригийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....2016 оны  08 сарын 19-ний өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар сумын төв 0101 дүгээр ангийн урд би Батхишиг, Дашдорж хоёртой тааралдахад “..караоке оръё..” гэж хэлэхээр нь би завгүй байсан учраас “.. орой уулзая, би ажилтай байна ..” гэж хэлээд явцгаасан. Оройн 23 цаг орчим над руу Батхишиг залгаад “..уулзая хаана байгаа юм бэ? гэрээсээ гараад ирээч ..” гэж хэлэхээр нь уулзахаар болж 0101 дүгээр ангийн урд уулзаад бид гурав таксигаар Гэрэлт цогцолбор хүргүүлж гурвуулаа пиво хувааж уусан. Бид гурвыг пиво хувааж ууж суухад Батхишиг хэнтэй болохыг мэдэхгүй хүнтэй яриад “.. Би очиж чадахгүй, найзуудтайгаа сууж байна..” гэж ярьсан. Түүнээс хэн дуудаад байгаа хаана хүрээд ир гээд байгааг асууж лавлаагүй. Ингээд бид гурав хэсэг сууж байгаад Батхишиг байрлаж байгаа 0243 дугаар анги руу явлаа гээд гэж хэлээд бид хоёроос салаад явсан. Түүнээс хойш Батхишигтэй уулзаж, утсаар яриагүй. Дашдорж бид хоёр хэсэг сууж байгаад гэр гэр рүүгээ харьж амрахаар явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

          10.Гэрч Г.Дашдоржийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Хятад улс руу 2016 оны 08 сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай сургалтанд хамрагдаж 2016 оны 12 сарын 09-ний өдөр Монголд ирсэн. 2016 оны 08 сарын 19-ний өдөр Батхишиг бид хоёр уулзаж “хөх чулуут” цайны газар хоол идээд караоке орж дуулсан. Дуулж байхдаа Ганзоригийг дуудаж бид 3 хилийн цэргийн 0101 дүгээр ангийн урд уулзсан. Бид 3 12 ширхэг нийслэл пиво авч гэрэлт цогцолбор дээр ууцгаасан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан болов уу. Батхишиг пиво ууж хэсэг сууж байгаад “даараад байна харьлаа” гэж хэлээд явсан. Түүнээс хойш Батхишигтэй уулзаагүй. Хятад руу сургалтанд суухаар явсан. Бид хоёр пивоо уугаад гэр гэр рүүгээ харьсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

11.Гэрч П.Энхбаярын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2016 оны 09 дүгээр 26-ны өдөр иргэн Б.Цэвээнжавын өөрийн өргөдөл хүсэлтийн дагуу 7-8 долоо хоногтойг жирамсэнг эмнэлгийн нөхцөлд зохих журмын дагуу эрт үеийн үр хөндөлт хийсэн. Ажилбараар авсан ургийн бүтцийг бүхэлд нь мөрдөн байцаагч а/х Б.Бадралд хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/

12.Гэрч Б.Алтаншагайн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”...2016 оны 08 сарын 19-ний өдөр 24 цагийн мэдээлэл хүлээн авагч жижиүүрийн үүргийг гүйцэтгэсэн. 19-20-нд шилжих шөнө үүрийн 05 цаг орчим нэрийг нь санахгүй байна. Иргэнээс “.. согтуу залуу айлд орж ирчихсэн байна...” гэж дуудлага мэдээлэл ирүүлсэн. Ингээд уг газар болох Машинистийн 3 давхар байрны ар талд байрлах 2 давхар ногоон байшинд очиход 2 дүү нь ирчихсэн, эгч нь гээд эмэгтэй уйлаад сууж байсан. харин согтуу залуу нь нилээн согтуу том өрөөнд унтаж байсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 150 дугаар хуудас/

13.2016 оны 08 сарын 31-ний дөрийн шүүх мнэлгийн үзлэг хийсэн акт №358 тоот:

  1. Б.Цэвээнжавын биед гэмтэл тогтоогдсонгүй.
  2. Б.Цэвээнжавын охин хальс хуучин урагдлын эдгэрэлтийн сорвижилттой урьд өмнө өмнө бэлгийн харьцаанд орсон байх боломжтой байна.
  3. Б.Цэвээнжавын биед бэлгийн замын халдварт өвчин илэрсэнгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/

14.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал

/хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас/

15.Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №8387 тоот:

1.Б.Цээвээнжавын ураг гэж хаягласан эд нь холимог ДНХ-ийн тогтоцтой байна.

2.Б.Цэвээнжав нь D8S1179, TH001, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, penta D, vWA, TPOX, FGA локусын аллелиудаар ургийн биологийн эх байх боломжтой байна.

3.Б.Цэвээнжав нь ургийн биологийн эх байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна.

4.Э.Батхишиг нь D8S1179, TH001, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, penta D, vWA, TPOX, FGA локусын аллелиудаар Б.Цэвээнжавын  ургийн биологийн эцэг байх боломжтой байна.

5.Э.Батхишиг нь Б.Цэвээнжавын ургийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна.

6.Б.Цэвээнжав гэж хаягласан цус нь А/II/бүлгийн харьяалалтай байна.

7. Э.Батхишиг гэж хаягласан цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна.

8.Б.Цэвээнжаваас авсан ураг гэж хаягласан варианы шилтэй эд, Э.Батхишиг, Б.Цэвээнжав нарын биеэс авсан гэх улаан вакум шилтэй цус нь ДНХ болон биологийн шинжилгээнд тэнцэж байна...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/

16.Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа №68/16 тоот:

  1. Э.Батхишиг нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаар өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан болно.
  2. Сэтгэцийн удамшлын өвчингүй.
  3. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 55 дугаар хуудас/

17.Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн № 7460 тоот:

1.Сэжигтэн Э.Батхишиг, хохирогч Б.Цэвээнжав нарын цусны ДНХ тогтоцыг тогтоов.

2.Хохирогч Б.Цэвээнжавын гэх бэлэг эрхтний наалдац, арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.

3.Хохирогч Б.Цэвээнжавын гэх бэлэг эрхтий наалдац, арчдас дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ тогтоц нь Э.Батхишигийн цусны ДНХ тогтоцтой тохирч байна.

4.Хохирогч Б.Цэвээнжавын цус нь А/II/бүлгийн харьяалалтай байна.

5.Сэжигтэн Э.Батхишигийн цус нь В/III/бүлгийн харьяалалтай байна.

6.Хохирогч Б.Цэвээнжавын өмсөж байсан гэх шар өнгийн шорт, хүрэн эрээн өнгийн унтлагын хувцас, орны даавуун дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.

7.Сэжигтэн Э.Батхишигийн өмсөж явсан гэх улаан өнгийн дотоож, хар өнгийн куртик, ногоон өнгийн оймс дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/

18.Шүүгдэгч Э.Батхишигийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод хил хамгаалах ерөнхий газрын 3 төрөлтийн аварга шалгаруулах тэмцээн болохтой холбогдуулан анги бүрээс эрэгтэй 1, эмэгтэй 1 тус тус алба хаагч нар оролцохоор болж хилийн 0243 дугаар ангийг төлөөлж Цэвээнжав бид хоёр оролцохоор болж, тэмцээнд орох гэж байгаа учраас би  Номтын заставаас ирж  0243 дугаар ангийн төв дээр 2016 оны 08 сарын эхээр байрлаж, бэлтгэл хийх болсон бол Цэвээнжав гадуур гэрээсээ бэлтгэлдээ ирж очих болсон. Бид хоёр хамтдаа бэлтгэл сургуулилт хийдэг. Бид хоёрыг ахмад Түмэн-Өлзий хариуцаж, бэлтгэл хийлгэх боловч бид хоёр өөрсдөө ихэвчлэн бие дааж хийдэг. Бэлтгэл хийх цагийн хуваарьтай, өглөө 07 цагт босож, цагийн хуваарийн дагуу гадуур гүйдэг. 2016 оны 08 сарын 19-ний өдөр 11 цаг орчим  Түмэн-Өлзий бид хоёр гази, бор цүнх, АКМ маркын автомат буу үүрээд Салхитын ам руу гүйж бэлтгэл хийгээд амарсан. Энэ өдрийн орой 19 цаг орчим хамт ажилладаг Дашдорж бид хоёр уулзаж “Хөх чулуут”-ын цайны газар хоолонд ороод бид хоёр ярилцаад караокед орохоор болж би Цэвээнжавруу утасдаад “.. Караокед орох гэж байна Чи хүрээд ирэх үү..” гэхэд Цэвээнжав “.. Миний хамаг бие гүйснээс болоод хөндүүрлээд байна хоёулаа дараа хамт оръё..” гэж хэлсэн. Би түүнд “..би архи уугаад үнэртүүлвэл анги руу орж чадахгүй байх шүү, хэрвээ уугаад анги руу орж чадахааргүй бол танай гэрт очно шүү...” гэж хэлэхэд Цэвээнжав “.. болохгүй бол ирээд яриарай..” гэсэн. Дашдорж бид хоёр караокед сууж байгаад Ганзориг гэж найзтайгаа хилийн цэргийн 0243 дугаар ангийн ойролцоо уулзаж, Гэрэлт цогцолбор дээр очиж бид гурав 12 ширхэг “нийслэл” нэртэй пиво ууцгааж юм яриад суусан. Тухайн үед би нимгэн хувцастай байсан учраас би нөгөө хоёртоо харьлаа гэж хэлээд явсан. Гэрэлт цогцолбороос явган алхсаар машинистын 3 давхар байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах Цэвээнжавын гэрийн гадаа очоод түүний утас руу залгасан боловч утсаа аваагүй, гэрийнх нь хаалгыг тогшсон боловч онгойлгож өгдөггүй. Би даараад байсан учраас тагтруу /полкон/ гарч хаалгаар ороход Цэвээнжав тагтны үүдэн дээр зогсоод “.. хэн бэ..” гэхээр нь би “.. Батхишиг байнаа..” гэхэд миний өөдөөс уурлаж “.. чи хэнийг доромжилоод байгаа юм, цонхоор орж ирлээ..” гэж уурласан. Би түүнд очих газар байхгүй, шууд танайд ирлээ гэдгээ хэлсэн. Уурлаад байхаар нь би “.. намайг уучлаарай би өглөө эрт явчихъя, би чамайг чах ч үгүй, би шалан дээр чинь хамаагүй унтая..” гэж хэлээд 2 давхрын шалан дээр хэвтэж байгаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд цагдаагийн ажилтан нар ирчихсэн, босоод харахад Цэвээнжавын нүд бүлцийсэн уйлчихсан, би цагдаагийн газар саатуулагдсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

19.Шүүгдэгч Э.Батхишигийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн”... 2016 оны 08 сарын 19-ний өдөр 19 цаг орчим хамт ажилладаг Дашдорж бид хоёр уулзаж “Хөх чулуут”-ын хоолны газар хоол идсэн.  Би Дашдоржтой хамт караокед орохоор болж Цэвээнжавруу утасдаад “.. Би Дашдоржтой хамт Караокед орох гэж байна хамт явах уу?..” гэхэд Цэвээнжав надад “.. Миний хамаг бие гүйснээс болоод хөндүүрлээд байна дараа болъё..” гэж хэлсэн. Би түүнд “..би архи, пиво уугаад  анги руу орж болохгүй байх, Танайд очно шүү,...” гэж хэлээд Дашдорж бид хоёр караокед сууж байгаад Ганзориг гэж найзтайгаа хилийн цэргийн 0101 дүгээр ангийн урд тааралдаж бид гурав “Гэрэлт цогцолбор” дээр очиж 12 ширхэг “лаазтай пиво ууцгаасан. Би хоёр найздаа “..би явж амарлаа..” гэж хэлээд явсан.  Би явган алхсаар машинистийн 3 давхар байрны хойд талд байрлах Цэвээнжавын гэрийн гадаа очоод түүний утас руу залгасан боловч утсаа аваагүй. Би даараад байсан учраас тагтруу /полкон/ гарч хаалгаар ороход Цэвээнжав тагтны үүдэн дээр зогсоод “.. хэн бэ..” гэхээр нь би “.. Батхишиг байнаа..” гэхэд миний өөдөөс уурлаж “.. чи хэнийг доромжилоод байгаа юм, цонхоор орж ирлээ..” гэж уурласан. Уурлаад байхаар нь би “.. намайг уучлаарай битанайд хоноод, өглөө эрт явна...” гэж хэлээд  2 давхрын шалан дээр хэвтэж байгаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд цагдаагийн ажилтан нар ирчихсэн, босоод харахад Цэвээнжавын нүд бүлцийсэн уйлчихсан, би цагдаагийн газар саатуулагдсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 156 дугаар хуудас/

           20.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавта ст хэргийн  5-9 дүгээр хуудас/

21.Б.Цэвээнжавын шинжилгээ болон үр хөндөлтийн түүх /хавтаст хэргийн 62-70 дугаар хуудас/

         22.95676508 дугаарын 2016.08.10-с 2016.08.21-ний өдөр хүртэлх хугацаанд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

         23.99486033 дугаарын 2016.08.10-с 2016.08.21-ний өдөр хүртэлх хугацаанд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 78-83 дугаар хуудас/

          24.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

25.Э.Батхишигийн ажил байдлын тодорхойлолт, ажлын тайлан, /хавтаст хэргийн 99-124 дүгээр хуудас/

26.Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас/зэрэг болно.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцээд

 Шүүх дараахи дүгнэлтийг хийв.

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Энхбатын Батхишигийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсгийн 69 тоотод амьдарч байсан хохирогч Б.Цэвээнжавын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хүч хэрэглэн хурьцал үйлдсэнээс Б.Цэвээнжав нь жирэмслэн, улмаар үр хөндүүлж хүнд хор уршиг учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:

       Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд хохирогч Б.Цэвээнжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд /хх-ийн 14-16/, /хх-ийн 26-27/, /хх-ийн 28-29/ гэрч Б.Цагаанхүү, Б.Намсрай, Т.Хандаа, Х.Батням, С.Түмэн-Өлзий, Р.Ганзориг, Б.Алтаншагай, Г.Дашдорж нарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн 8387 тоот дүгнэлт / хх 50-51/, шинжээчийн 7460 тоот дүгнэлт /хх58-59/, шүүх сэтгэц гэм судлалын 68/16 тоот дүгнэлт /55/ зэрэг баримтууд нь хуулийн шаардлага хангасан, нотолгооны эх сурвалж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

        Шүүгдэгч Э.Батхишиг нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай нь шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн дүгнэлтээр, 99,99 хувиар ургийн эцэг байх магадлалтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна. Хохирогч Цэвээнжавын биед учирсан 2 шанаа, хуйхны орчимд хаван үүссэн зөөлөн эдийн гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй хэдий ч хүч хэрэглэх явцад үүссэн байх боломжтой байна.

         Иймээс шүүгдэгч Э.Батхишигийг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 2 дугаар хэсгийн 69 тоотод оршин суудаг байсан хохирогч Б.Цэвээнжавын гэрийн цонхоор нэвтрэн орж хүч хэрэглэн хурьцал үйлдсний улмаас Б.Цэвээнжав нь жирэмслэн, улмаар үр хөндүүлсэн байх тул түүнийг хүнд хор уршиг учирсан гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

         Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Хохирогч жирэмслэж ургаа хөндүүлж авахуулсан явдал нь хүнд хор уршиг гэж дүгнэх боломжгүй юм. Цаашид жирэмслэх боломжтой, боломжгүй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

        Учир нь хохирогч Б.Цэвээнжав нь насанд хүрсэн, нөхөн үржихүйн боломжтой, бие  физлогийн хувьд эрүүл байх боловч гэр бүл  болоогүй мөн анхны жирэмслэлт нь өөрийн хүсэл зоригийн гадуур явагдаж түүнийг үр хөндүүлж таслуулсан байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

       Түүнчлэн хохирогч Б.Цэвээнжав нь дахин жирэмслэх боломжтой эсэх нь одоогоор тодорхойгүй, хүсээгүй жирэмслэлт явагдаж, түүнийг таслан зогсоосон байдал нь түүний бие эрхтэн, сэтгэл санааны хувьд хүчтэй цохилт болсон, мөн тэд нэг байгууллагад ажилладаг байдал нь хохирогчийн нэр төрийг тодорхой хэмжээгээр сэвтүүлэх шалтгаан нөхцөл болсон байна.

        Иймд энэхүү гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учраагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

        Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс цусны дээж авах үедээ хуульд заасан шаардлагын дагуу аваагүй гэсэн хүсэлт гаргаж байаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

          Хохирогч Цэвээнжаваас мөрдөн байцаалтын шатанд 10 сая төгрөг нэхэмжлэх тухай мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт дээрхи нэхэмжлэлээсээ татгалзсан тухай мэдүүлсэн ба 1 сая төгрөг шүүгдэгчийн ар гэрээс авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчийн зүгээс бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

        Шүүгдэгч Батхишиг нь энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.   

         Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хадгалагдаж байгаа эхээс авсан ургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

          Шүүгдэгч Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусад эрх хязгаарласан арга хэмжээ аваагүй болохыг дурьдав.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн гэм бурууд тохирсон хуулинд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Э.Батхишигт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтов. 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296,297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д заасныг журамлан Хөх овогт Энхбатын Батхишигийг мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-д заасан “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 д зааснаар шүүгдэгч Энхбатын Батхишигийг 15 /арван тав/ жил, 1 /нэг/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Батхишигийн эдлэх 15 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.  

4.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан эхийн ургийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоосугай.

5.Ялтан Э.Батхишиг нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, бусад эрх хязгаарласан арга хэмжээ аваагүй болохыг дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Э.Батхишигийн энэ гэмт хэргийн улмаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

7.Ялтан Э.Батхишигт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгчид шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

                                       ШҮҮГЧ                                 С.НОЛХООСҮРЭН             

                                                                                             Б.НАЦАГДОРЖ