Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч                                   Л.Энхтайван

 Хохирогч                                           А.Золзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Ариунзаяа

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Сэлэнгэ аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн Сартуул овогт Жадамбаагийн Мөнхболдод холбогдох 201718000003  дугаартай  Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт       

       Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 3-р баг 2 хэсэг 108 тоотод оршин суугаа хаягтай, Нэгдсэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасагт  сувилагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Сартуул овгийн Жадамбаагийн Мөнхболд, РД /МЮ91010255/ 

     

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Ж.Мөнхболд 2016 оны 12 дугаар сарын 20-ноос  21-нд шилжих шөнийн 01 цагийн үед, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөөний 11 цагийн үед тус тус эхнэр А.Золзаяаг хардсаны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.  

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

     1. Шүүгдэгч Ж.Мөнхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн….Мэдүүлэг өгөхгүй гэв.

            2.Хохирогч А.Золзаяагийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орой 19 цагийн үед манай найзын охины төрсөн өдөр болж байна ирээч гэж урьсан. Тэгээд 21 цагийн үед архиар шахуулаад согтолттой байхад Учрал гэх залуу залгаад хүргээд өгье гэсэн. Тэгэхээр нь архиа гартал наадмын талбайн ард очиж машин дотор нь сууж байгаад гэртээ хариад нөхөртөө би ирчихлээ гэсэн чинь хувцасаа өмсөөд гараад ир гэсэн. Тэгээд мотоциклийн уралдаан болдог газар авч очоод зодож эхэлсэн. Тэгээд тэндээс манай найз Чимэгийн гадаа ирээд найзыг дуудаад гарч ирэхгүй болохоор нь намайг дахиж зодоод тэгээд гэр рүү хариад намайг Дархан руу хүргэж өгнө гэж хэлээд машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд Дархан явах замдаа Учралтай уулзаад гэр рүүгээ харьсан. Би гэртээ ороод унтаад өгсөн. Маргааш нь дахиад зодсон. Тэгээд би аав руугаа залгаж дуудсан. Тэгээд аав ирээд цагдаа дуудсан. Тухайн шөнө чамайг ална, яасан ч байсан миний дур гэж хэлж байсан гэв.

            3.Хохирогч А.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн  байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад манай найз Солонгоогийн охиных нь төрсөн өдөрт уригдаад Залуус кафед очсон. Тэнд байж байх үед миний утас руу Учрал гэх залуу залгахаар нь би Залуус-т байгаа талаар хэлээд одоо харих гэж байна гэтэл намайг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд тэндээсээ гараад Учрал намайг гэрт хүргэж өгөх болсон боловч би тухайн үед архиар шахуулаад уучихсан байсан болохоор харихаас санаа зовоод Учралын машинтай наадмын талбайн тэнд машинд нь цаг гаран юм ярьж суусан. Тэгээд гэртээ харьсан. Тухайн үед цаг хэд болж байсныг анзаараагүй. Гэрт харихад нөхөр байхгүй хадам ээж, охин, эмээ гурав байсан. Тэгээд би нөхрийн утас руу ирчихлээ гээд мессеж бичсэн чинь манай нөхөр над руу залгаад ...очиж явна гараад ир гэсэн. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд гартал манай нөхөр машиндаа суулгаад Салхитын амны арагшаа мотоциклийн уралдаан болдог газар аваачаад .. Хаагуур юу хийж явсан гэж хашигирч байснаа л намайг нүүр рүү цохиод эхэлсэн. Тэнд байхдаа намайг машинаас буулгаад газар цасан дээр унагааж байгаад дээрээс өшиглөөд л байсан. машинаас буулгахдаа үснээс чирээд буулгасан. Хамраас цус гараад цусаа тогтоох гээд хойшоо ухарсан чинь намайг маяглаад бай гээд янз янзаар зөндөө л зодсон. Тэгээд мөн намайг ... янхан, ал, нэг шөнийн хүүхэн гээд доромжилж байгаад миний бэлэг эрхтэн рүү хуруугаа хийсэн. Тэгээд пизда минь чамайг алж байж санаа амарна гээд орилж орилж намайг машиндаа суулгаад барилгын 27-гийн цаана байх манай найз Чимгээгийн гэр рүү дагуулаад явсан. Чимгээгийн гадаа очоод магшинаасаа буугаад хашаан дотор нь орилоод л байсан. Тэгээд буцаж гарч ирээд намайг машин дотор зөндөө зодсон. Тухайн үед нөхрийн машины акумлятор суусан байсан болохоор нөхөр найз Даваадоржийг дуудсан байсан. Даваадорж ирэхдээ найз Раднаагийн хамт ирсэн. Даваадорж, Раднаа нар ирээд намайг салгасан. Тэгээд манай нөхрийн машиныг Мөнхболд өөрөө бариад Салхитын ам руу харихаар явсан. Харих замдаа мөн намайг зодсон. Салхитын аманд очоод  намайг Дархан хүргэж өгнө гээд машинд суулгаад явсан. Дархан явах гээд Газын колонк дээр очоод байж байтал Учрал залгаад манай нөхөртэй уулзана гээд бид хороололын Шонхор дэлгүүрийн тэнд очтол манай найз Чимгээгийн хамт ирсэн. Ирээд нөхөртэй уулзаад тэгээд Дархан явах гээд хороололоос урагшаа явж байгаад Даваадоржийг ..машинаа зогсоо гээд намайг мөн буулгаад хөл рүү өшиглөөд толгой хэсэг рүү цохиод байсан. Тэгээд буцаад Салхитын ам руу гэр рүү харьсан. Гэртээ хариад би охиноо аваад унтаад өгсөн. Хадам ээж тухайн үед юм дуугарахгүй байсан. Маргааш өглөө нь сэрээд хэвтэж байтал Мөнхболд намайг өшиглөөд орноос жийж унагаагаад байхаар нь хүүхдийнхээ хувцасыг өмсүүлээд жорлон орохдоо ширээн дээр байсан утсаа аваад жорлонд ороод Дарханд байгаа аав руугаа залгаад болсон асуудлыг ярьсан. Тэгээд гэртээ ортол намайг ямар удаан гардаг юм гээд утсыг минь аваад фэйсбүүкийнхээ кодыг хэл гэсээр байгаад код аваад миний фэйсбүүх хаягыг нээсэн. Тэгтэл тэр үед Шүүхийн шинжилгээнд ажилладаг Насаа над руу бие чинь гайгүй юу гээд мессеж биччихсэн байсан... Чи хэнтэй явалддаг юм гээд дахиад зодоод эхэлсэн. Намайг зодож байгаад утсыг минь хурааж аваад ...байж байгаарай алга болчихов гээд гараад явчихсан. Тэгээд аав маань ирээд цагдаад дуудлага өгсөн ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/

            4.Хохирогч А.Золзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн ...... 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 00 цагийн үед байх тэр үед намайг Салхитын амны хойд хэсэг мотоциклийн уралдаан болдог байсан газар аваачаад дээд уруул хэсэг болон нүүр рүү тохойгоороо цохиод байсан.Машинаас гаргаж байгаад газар унагаагаад дэвсээд байсан. Ер нь толгой хэсэг газар руу цохиод байсан. Харин 2016 оны 12 сарын 21-ний өглөө 11 цагийн үед намайг орон дээр хэвтэж байх үед миний хажууд хэвтэж байгаад миний нуруу руу гараараа нэг удаа чанга цохихоор нь эргээд хартал миний зүүн талын хацар руу алгадсан. Тэгээд би өндийгөөд боссон чинь хөлөөрөө намайг жийгээд газар унагаасан. Тэгээд би босож хувцасаа өмсөөд гадаа 00 орохдоо утсаа аваад гарч аавтайгаа яриад эргээд гэрт орж ирэхэд гадаа удлаа гээд гэрийн хаалгаар орж ирэхэд буцаагаад хөлөөрөө жийгээд гаргачихсан. Би эргэж орж иртэл Мөнхболд гэрийн компьютер асаачихсан намайг фэйсбүүкийн кодоо хэл гэхээр нь хэлтэл Чимгээ, Насаа хоёроос ...бие нь яаж байна гэсэн утгатай ..Чимгээгээс холбоо барих боломж байна уу гэсэн утга бүхий мессеж ирсэн байсан. Тэрийг уншчихаад орон дээр алгадаж унагаагаад үсдэж газар унагаагаад нуруу болон гэдэс нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн..  гэх мэдүүлэг

/хавтаст хэргий 33 дугаар хуудас/

5.Гэрч Г.Учралын 2017 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр оройны 23 цагийн үед Золзаяа руу залгасан чинь ...Залуус кафед байна гэр рүү хүргээд өгөөч гэсэн. Тэгээд Золзаяаг залуус кафегаас очиж авахад жаахан согтуу байна нөхрөөсөө айгаад байна. Машинд чинь сууж жаахан архиа гаргая гэхээр нь стадионы зогсоол дээр очиж зогссон. Тэнд 30-40 минут орчим зогссон. Тэгээд гайгүй боллоо гэхээр нь 00 цаг болж байхад Салхитын аманд байх гэр рүү нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Шөнө унтаж байхад миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад...Би Золзаяагийн нөхөр байна Яагаад айлын эхнэр эргүүлээд яваад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм хоёулаа уулзая гэж хэлсэн. Тэгээд Золзаяагийн нөхөртэй хороололын Шонхор дэлгүүрийн гадаа уулзахаар болсон. Би гэрээсээ гараад Золзаяагийн найз Мөнхчимэг гэх эмэгтэйг гэрээс нь очиж аваад хамт Шонхор дэлгүүрийн гадаа очсон. Намайг очиход Золзаяагийн нөхөр Мөнхболд болон бас хамт 2 залуу байсан. Золзаяа мөн хүүхэдтэйгээ байсан. Очоод Золзаяагийн нөхөр Мөнхболдтой уулзаад.. Чи юу яриад байгаа юм бэ гэтэл Мөнхболд ... та манай эхнэртэй явалдаад байгаа юм биш үү гээд байсан. Би ..тийм асуудал байхгүй гэрт нь хүргэж өгөөд салсан талаар хэлээд бага зэрэг маргалдсан. Тэгтэл нөхөр нь машинаасаа Золзаяаг буулгаад ирсэн. Тэгэхэл Золзаяагийн нүүр нь хавдсан зодуулсан байдалтай байсан. Би тэгэхээр нь ...Чи яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ хардаад байх юм болоогүй гэж хэлсэн. Бидний хооронд ямар нэг зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд би явсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

            6.Гэрч А.Раднаабаярын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр гэртээ байж байтал Даваадорж над руу залгаад .. Хоёулаа Мөнхболд дээр очъё. Утсаар яриад хүрээд ир гээд байна. Чи манайд хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад Даваадоржийн хамт Шүүхийн арын 60 айлын тэнд нэг айлын гадаа зогсож байсан. Очиход Мөнхболд эхнэр Золзаяа бас нүдний шилтэй цагдаа гээд байсан нэг ах нар зогсож байсан. Тэр үед нэг эмэгтэй гэрээсээ гарч ирээд энэ хүнийг танихгүй юм байна л гээд байсан. Тэгээд би  Даваадоржийн машиныг бариад Даваадорж Мөнхболдын машиныг бариад Салхитын ам руу Мөнхболдын гэр рүү явсан. Мөнхболд эхнэрээ Дархан руу хүргэж өгнө гээд хороололын урд байдаг Дашваанжил газын колонкоос бензин аваад байж байтал Мөнхболд нэг хүнтэй утсаар яриад Шонхор дэлгүүрийн тэнд уулзана гээд байсан. тэгээд бид нар Шонхор дэлгүүрийн гадаа очиход нэг өндөр бүдүүн биетэй нэг эрэгтэй нэг эмэгтэй хүний хамт ирээд Мөнхболд тэр 3 уулзаад байсан. Юу ярьсан талаар бол мэдэхгүй байна. Би Даваадорж, Золзаяа нарын хамт машин дотор сууж байсан. Тэнд нилээн удаан ярьж байгаад Мөнхболд Дархан явахаа болиод буцаад Салхитын ам руу гэр рүү нь явсан. Эхнэрийг нь гэр рүү нь оруулаад Даваадорж бид хоёр Мөнхболдтой юм ярьж сууж байгаад нэг пиво хувааж уугаад Даваадорж бид хоёр харьцгаасан.... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 35 дугаар хуудас/

7.Гэрч Т.Насанжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн..2016 оны 12 сарын 21-ний өдрийн 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ байж байтал 21 цагийн үед манай байранд байдаг Энхжаргал гэх багш хүүхэн намайг сургууль дээр ирээд хичээлд туслаад өгөөч гэхээр нь 3 дугаар сургууль дээр очоод хамт туслаад байж байтал 01 цагийн үед Мөнхчимэг гэх манай найз залгаад хашаан дотор согтуу хүн яваад байна. Найз нь айгаал хоёр хүүхэд маань сэрчих гээд байна гэхээр нь яваад очсон. Тэгтэд Мөнхчимэгийн гэрийн гадаа Соната -6 маркийн машин байсан. Тэгсэн чинь нэг танихгүй залуу нэг эмэгтэй хүнийг зодоод хажууд нь бас 2 залуу хамт байсан. Би очоод болиоч гэсэн чинь ...Чамд хамаагүй гэсэн. Хажууд нь байсан залуу намайг танимхайраад ирснээ ах зүгээр зүгээр гэхээр нь би хүн амьтан аллаа ш тээ гээд салгаад тэнд байсан нэг машинд хүүхнийг нь суулгасан. Тэгээд юу болсон талаар асуухад эхнэрээ зодож байсан залуу .. Би эхнэрээ яах нь та нарт хамаагүй биз дээ гээд байхаар нь хамт явсан залуучуудад хэлтэл нөгөө залуу эхнэрээ өөрийнхөө машинд суулгаад дахиад нэг залуу нь хамт суугаад яваад өгсөн. Тэгээд би явсан...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

            8.Гэрч Б.Даваадоржийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдөр гэртээ амрах гээд байж байтал шөнийн 01 цагийн үед байх тэгж санагдаж байна манай найз Мөнхболд над руу нилээн тэвдүү ч гэх юм уу залгаад ..яаралтай Могойтын аманд хүрээд ир гээд дуудсан. Тэгэхээр нь би юу болсон юм бол гэж гайхаад найз Раднааг дагуулаад Нутгийн удирдлагын ордны цаана айлын гадаа очсон. Очиход Мөнхболд эхнэртэйгээ байсан. Мөнхболд машиныхаа гадаа эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан. Юу болсон талаар асуухад Хоорондоо үл ойлголцсон уу яасан юм хардалтаас л болсон юм шиг байна лээ. Эхнэрийгээ хүнтэй явалдсаныг мэдлээ гээд л бөөн уур байсан. Тэнд байж байтал нэг залуу ирсэн. Тэр залуу ирээд цагдаа байна гээд цагдаагийн тэмдэг үзүүлээд Одоо наад хүнээ аваад яв эсвэл машин дуудлаа гээд байсан. Би тэр залуу дээр очоод .. гэр бүлийн асуудал болсон юм. Би хоёр найзыгаа аваад явлаа гээд салсан юм. Тэндээс хөдлөхөд Мөнхболдын машиныг би бариад эхнэрийг нь хажуудаа суулгаад Мөнхболдыг ард суулгаад Салхитын аманд байх гэр рүү нь явсан. Мөнхболдын гэр рүү очих замдаа муудалцаад эхнэрээ Дархан руу хүргэж өгнө гээд байсан. Би тэр хоёртой найз болохоор эвлэрүүлчих санаатай аль болох салгаад байсан. Мөнхболд гэртээ ороход ээж нь бас хориод байсан. Тэгээд хүүхдээ аваад эхнэрээ Дархан хүргэж өгнө гээд бид хэд гэрээс нь хөдөлсөн. Би шүдэнзний ард гэрээсээ очиж бензиний мөнгө аваад хороололын газын колонкоос газ хийгээд байж байтал эхнэртэй нь явдаг байсан залуу нь Мөнхболд руу утсаар яриад тэр 2 уулзахаар болсон. Тэр 2 Шонхор дэлгүүрийн гадаа уулзсан. Шонхор дэлгүүрийн гадаа Мөнхболд тэр залуутай уулзаад зогсоод байсан. Тэндээс шууд Дархан явахаар хөдөлсөн. Сүхбаатар самбарын тэнд явж байтал Мөнхболд машинаа зогсоо гэхээр нь зогстол Мөнхболд эхнэрээ машинаас дагуулж буугаад бараг хориод минут ярилцаад байсан. Тэгж байснаа Мөнхболд за за намайг гэрт хүргээд өгчих гэхээр нь ярилцаад гайгүй болсон юм байлгүй гэж бодоод буцаад Салхитын аманд байх гэрт нь ирсэн. Тэгээд Мөнхболдын хашаан дотор нь нэг том пиво уусан. Учир нь тэр пивийг би гэрээсээ найзтайгаа юу болсон талаар нь ярилцангаа ууя гээд авсан юм. Пиво уучихаад би гэртээ харихаар явсан... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/

            9.Гэрч С.Оюун-Эрдэнийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 12 сарын 20-ны өдрийн 21 цагийн үед ажлаасаа тараад гэртээ харьсан. Тэгэхэд манай бэр Золзаяа нэг хүнтэй утсаар ярьж байснаа хүний төрсөн өдөрт очно гээд гарсан. Золзаяаг гараад явах үед Мөнхболд гэртээ унтаж байсан. Тэгээд сэрээд Мөнхболд хүнд бариа хийнэ гээд гэрээсээ 21 цаг өнгөрсөн байсан байх тэр үед хоол ундаа идчихээд гэрээсээ гарсан. Мөнхболд нилээн удаж байж байгаад гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь .. чи Золзаяаг олж ирэхгүй юм уу гэсэн чинь Мөнхболд буцаад гараад явсан. Шөнин 00 цаг өнгөрч байхад Золзаяа гаднаас орж ирсэн. Тэгээд явчихаад ирлээ гээд хүүхдээ аваад унтсан. Тэгээд удаагүй байж байгаад Золзаяа гараад явчихсан. Гарснаасаа хойш нилээн байж байгаад Мөнхболд, Золзаяа найз Даваадорж нар орж ирсэн. Тэгтэл Мөнхболд уурлаад л эхнэрээ хүнтэй явсан гээд хүргэж өгнө гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би бэрээ  өмөөрөөд нэг хэсэг хэрүүл болсон. Мөнхболд заавал Дархан хүргэж өгнө гээд байхаар нь тэгвэл би цуг явна гээд гараад машинд нь суучихсан. Тэгтэл Мөнхболд машин дотроо суучихаад эхнэрээ цохиод байхаар нь би найз Даваадоржид нь хэлээд хамт явуулаад өөрөө үлдсэн. Тэгээд явж байгаад буцаж хүрч ирээд унтаад өгсөн. Өглөө 08 цаг 30 минутаас ажилтай байдаг болохоор яваад өгсөн. Тэгээд намайг явсны дараа эхнэрээ зодсон байна лээ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/

            10.Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ?05 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд

1.А.Золзаяагийн биед хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

11.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал

/хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

12.Эд мөрийн браимт хавсаргах тогтоол /хавтст хэргийн 8-11 дүгээр хуудас/

13.Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлт хэвтэн эмчлүүлсэн хохирогч 14.А.Золзаяагийн өвчний түүх /хавтаст хэргийн 13-27 дугаар хуудас/

15.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийдвэр /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Ж.Мөнхболдын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн.....2016 оны  12 сарын 20-ны өдөр ээлжээс 10 үед буугаад гэртээ ирсэн. Тэр үед эхнэр шалгалт өгөх гээд явсан байсан. Гэртээ байж байх үед эхнэр гаднаас орж ирсэн. Ээлжнээс буусан болохоор ядраад унтсан байсан. Оройны 21 цагийн үед сэрээд хартал эхнэр байхгүй байсан. Эхнэр рүү залгатал.. Найзын хүүхдийн төрсөн өдөр болж байна. Намайг явуулахгүй байна гэхээр нь би эхнэрээ авах гээд гэрээсээ 22 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд Залуус кафед очтол байхгүй 22 цаг өнгөрч байхад гараад явсан гэсэн. Тэгээд утас руу нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Найз нөхөдтэйгээ дарвиад коллектив баар руу очсон байж магадгүй гэж бодоод очтол тэнд байхгүй байсан. Тэндээсээ төмөр замд ажилладаг Мөнхтулга гээд Ерөнхий инженер ахын гэрт очоод бариа хийж өгсөн. Мөнхтулга ахын гэрээс 23 цаг өнгөрч байхад гараад гэртээ очтол эхнэр ирээгүй байсан. Буцаад гэрээсээ гараад эхнэрээ хайгаад явж байтал эхнэрийн найз Сарантуяагийн нөхөртэй тааралдаад эхнэрээ асуусан чинь найз нь уугаад явж байна мэдэхгүй гэсэн. Тэр үед би 5-н давхарын голд байдаг супермаркетаас нэг том Сэрүүн пиво авсан байсан болохоор уур хүрээд тэрийгээ уухаар Мөнхөөнөө гэх залуутай хамт 60 айлд байх гэрийнх нь гадаа очиж уусан. Тэгээд 00  цаг 38 минутын үед миний утсанд эхнэр маань гэртээ ирлээ гэсэн месеж ирсэн. Тэгээд эхнэр рүүгээ залгаад намайг очихоор гараад ир гээд гэрийн гадаа очтол гэрийн гадаа гараад ирсэн. Эхнэрээ шууд дагуулаад Салхитын ам руу явсан. Эхнэрээсээ хаана байсан талаар асуухад найзынхаа хүүхдийн төрсөн өдөрт яваад ирсэн гэсэн. Чи битгий худлаа яриад бай гээд эхнэрээ зодсон. Тэгтэл эхнэр маань надад Чимгээ гэх найз нь Учрал гэдэг залуутай танилцуулсан. Тэгээд хамт байж байгаад ирсэн гэсэн. Тухайн үед эхнэр хэн гэдгийг нь хэлэхгүй байсан ч сүүлдээ надад нэрийг нь хэлсэн. Тэр үед эхнэрийгээ хэд хэдэн удаа цохьсон . Эхнэрээс Чимгээгийн дугаарыг аваад Чимгээтэй уулзахаар гэрийнх гадаа очтол Чимгээ гарч ирэхгүй байсан. Тэгтэл тэр үед нэг нүдний шилтэй залуу гарч ирээд цагдаа байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Чимгээ гарч ирээд ..Би чамайг танихгүй юм байна гэж байснаа манай эхнэрийг хараад намайг таньсан байх. Тэр үед би машины акумлятор суусан байсан болохоор найз Д.Даваадоржийг дуудтал Даваадорж, Раднаа гэх залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд тэндээ байж байгаад гэртээ хариад эхнэр хүүхдүүдээ аваад Дархан хүргэж өгнө гээд хороололын газын колонк дээр байж байтал Учрал гэх залуу над руу утсаар яриад уулзая гэхээр нь бид нар хороололын Шонхор дэлгүүрийн хажууд уулзсан. Тэр үед би танай эхнэртэй чинь янз бүрийн юм болоогүй. Зүгээр хүргэж өгсөн гээд байсан болохоор бид нар өөр илүү дутуу юм ярилгүй салцгаасан. Тэгээд Учрал гэх залууги йн ийм тийм юм болоогүй гэж хэлснийг нь бодоод гайгүй тайвшраад буцаагаад эхнэрээ дагуулаад гэртээ ирээд унтсан. Өглөө 11цаг өнгөрч байхад босоод эхнэрийн утсыг аваад Чимгээ, Учрал гэх хүмүүсийн хаягыг блоклох гээд оролдож байтал урд орой нь цагдаа байна гээд үнэмлэхээ үзүүлээд байсан нүдний шилтэй жижиг залуу манай эхнэрийн фэйсбүүк чатаар ... Бие чинь гайгүй юу гээд биччихээр нь би өмнөөс нь ...Та нараас болоод надад зодуулаад сууж байна гээд бичсэн чинь миний утсанд танихгүй дугаараас ..Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу   гэх мэтээр янз бүрийн мессеж бичсэн. Тэгээд тэр залууг Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг болохыг мэдсэн. Тэр үед тэр нүдний шилтэй залуу цагдаа үнэмлэх гаргаж үзүүлээд дуудлага өгсөн дуудлагаар явж байна гэх мэтээр яриад байсан. Энэ талаар шүүхийн шинжилгээний албаны даргад өргөдөл гаргасан байгаа. Тухайн өдөр бол эхнэрийгээ зөндөө зодсон. Одоо бодоод байхад тухайн үед уураа дийлэхгүй ийм үйлдэл хийсэндээ одоо болтол гэмшиж байна. Анх худлаа ярьж  байгаад сүүлд Учрал гэх залуутай уулздаг болсон мессежээр харилцдаг болсон талаараа надад үнэнээ хэлсэн. Унтаж хэвтээгүй байж болох л байх л даа одоо бодоход би уураа барьж чадаагүйгээсээ болж өөрийнхөө амьдралыг сүйтгэлээ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Ж.Мөнхболдын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар өгсөн...Би өмнөх мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 56 дугаар хуудас/

18. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи

нотлох баримтуудыг дүгнэхэд

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Жадамбаагийн Мөнхболдыг 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө тус тус эхнэр А.Золзаяаг бусадтай хардсаны улмаас үргэлжилсэн үйлдлээр эрх чөлөөнд нь халдаж, хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай  гэмтэл учруулж, Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнээр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан баримт сэлтүүдийг хуулийн шаардлага хангасан үнэн зөв гэж үзсэн тул Шүүх нотолгооний эх сурвалжаа болгов.

             Үүнд Хохирогч А.Золзаяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Учрал /хх34/, А.Раднаабаяр /хх 35/, Т.Насанжаргал /хх36/, Б.Даваадорж /хх37-38/, С.Оюун-Эрдэнэ /хх39-40/ нарын мэдүүлгүүд болон шинжээчийн 05 тоот дүгнэлт /хх43/, эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг, нүүрний рентген зураг, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримт сэлтүүдийг нэрлэнэ.

             Дээрхи нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Жадамбаагийн Мөнхболдыг 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өглөө тус тус эхнэр А.Золзаяаг бусадтай хардсаны улмаас үргэлжилсэн үйлдлээр эрх чөлөөнд нь халдаж, хамар яс хугарсан, таславч мурийсан, нүүр, зовхи, уруул, сарвуу, гуяанд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралтай  гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх тогтоож байна.              

              Хохирогч А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нар нь Хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхээс хүссэн боловч хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн болно.

            Учир нь Шүүгдэгч Мөнхболд нь хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглсэн, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж хуулиар тогтоожээ. 2 дахь үндэслэл нь хохирогч Золзаяа нь сэтгэл санааны хохирол 2 сая төгрөгийг цаашдаа нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэв. Эдгээр тохиолдолдлуудыг үндэслэн хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй, тийм боломжгүй байна. Харин хохирогч Золзаяагийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Мөнхболдыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно. 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 99 дүгээр зүлйин 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Торгох ялын хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөж байгаа жишгээр буюу 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцвол зохино. 

            Шүүгдэгч Ж.Мөнхболд нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн томографийн зураг 1 ширхэг, нүүрний рентген зураг 1 ширхэгийг хохирогч А.Золзаяагийн хүссэнээр буцаан олгож, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хохирогч А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа нарын шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сартуул овгийн Жадамбаагийн Мөнхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн   гэм буруутайд  тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан Жадамбаагийн Мөнхболдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 нэг сая дөрвөн зуун дөчин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар ялтан торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Золзаяагийн томографийн зураг 1 ширхэг, нүүрний рентген зураг 1 ширхэгийг тус тус Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хохирогч А.Золзаяад буцаан олгож, хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт, өвчтөний түүх, зорчигчийн тасалбар, НӨАТ-ын талон зэрэг баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хавтаст хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр тогтоосугай.

6.Шүүгдэгч Ж.Мөнхболд нь нь бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мөнхболдод урд авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймгийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан бусдын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Б.НАЦАГДОРЖ

.