Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2021/02305

 

 

 

 

 

 

 

 

 

   2021         10          26                                       182/ШШ2021/02305

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Б.Ч-н нэхэмжлэлтэй, 

     Хариуцагч: М ХХК,  

     Хамтран ЭСЭС ХХК-нд тус тус холбогдох,

     2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,ЖКЭКХХК-ийн эрх, хувьцаа, XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                                                

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтайван, өмгөөлөгч Ө.Энхтайван, хариуцагч нарын төлөөлөгч Д.Нарангоо, өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ануужин нар оролцов.

                                                   

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

    

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 3 сарын эхээрЖКЭКХХК-ийн 100%-ийн хувьцааг эзэмшигч Б.ЧньЖКЭКХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг, Хадат толгой гэх газарт орших 174.4 га талбай бүхий 15066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг М ХХК-д худалдахаар болж тус компанийн захирал БНХАУ-ын иргэн Liao Ailong-тай урьдчилсан байдлаар тохиролцсон. Ингэж тохиролцсоны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу М ХХК-д шилжүүлэх болоход, М ХХК-ийн зүгээс эрх шилжүүлэх татварын асуудал гарах гээд байна, тийм учраас шууд компаниа шилжүүлж өгөөч гэдэг санал тавьсан. Тухайн үед энэ компани дээр 15066А дугаар тусгай зөвшөөрлөөс гадна сэргээлгэх боломжтой тусгай зөвшөөрөл, бусад эд хөрөнгө, бусдаас авах авлага, эдийн бус хөрөнгө болох олон жил үйл ажиллагаа явуулсан нэр хүнд зэрэг олон асуудал байгаа тул компанийн эрхийг шилжүүлж өгөх боломжгүй гэж хариу хэлсэн. Гэвч М ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн дагуу олборлолт явуулж ашиг орлого гайгүй болохоор тусгай зөвшөөрлийг өөр компани руу шилжүүлэн авч, буцаан компанийг чинь шилжүүлж өгье, бас чамтай хамтран ажиллая, чи тусгай зөвшөөрөлтэй талбай дээр өөрийн зардлаар олборлолт явуул, ашиг орлогоо хувааж авах санал хэлсэн тул нэхэмжлэгч нь компаниа шилжүүлэхийг зөвшөөрсөн. Ингээд 2017.03.09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж,ЖКЭКХХК-ийг 100 хувь М ХХК-д шилжүүлэн өгсөн. Б.Чболон М ХХК-ийн хооронд бодит байдал дээр ЖКЭКХХК-ийн 15066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба энэхүү бодит гэрээний харилцааг халхавчлан тусгай зөвшөөрөл бүхий компанийн эрх, хувьцааг шилжүүлэх гэрээ байгуулсан.

2017.03.07-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийн алинд нь ч гэрээний үнэ төлбөр байхгүй бөгөөд хувьцааг хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл эдгээр гэрээнд Б, М ХХК-ийн хооронд ямар ч мөнгөн төлбөрийн үүрэг үүссэн тухай бичээгүй. Гэтэл талуудын хооронд бодит байдал дээр 750.000.000 төгрөгийн төлбөр тооцоо хийгдсэн ба энэхүү төлбөр тооцоо нь тусгай зөвшөөрлийн төлбөр юм. ТодруулбалЖКЭКХХК нь 2006 оноос Төв аймгийн Заамар, Булган аймгийн Орхонтуул сумын нутагт орших Мандалын хоолой, Басангийн Бүрэгхангай, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт орших Мандал хоолой нэртэй газар 6049 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 206 га талбайн нөөцийг батлуулж, MV-015***дугаартай зөвшөөрлийг эзэмшиж байсан ба 2009 онд 206 га талбайн нөөцийг батлуулж, MV-015***дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг авсан. Харин үлдсэн 5837 га талбайн 0063** ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Харин үлдсэн 202 тоот тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Их Хурлаас 2009.07.16-ны өдөр урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт мал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотойгоор 2013 онд цуцалсан. 2015 онд дээрх тусгай зөвшөөрлийг сэргээх хууль эрх зүйн орчин үүссэн байсан ч сэргээхгүй олон жил болсон байдаг. М ХХК-ийн удирдлагууд ЖКЭКХХК-ийн энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээн авах боломжийг бүр анхнаасаа мэдэж судлаад, сэргээн авах зорилгоор компанийн эрх, хувьцааг шилжүүлж авахаар Чинзоригийг ятгасан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч М ХХК нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 128/ШШ2017/0028 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст даалган шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу Кадастрын хэлтсийн даргын 2018.02.14-ний өдрийн 83 дугаар шийдвэрээр XV-006***тоот тусгай зөвшөөрлийг сэргээсэн. Иймд “М” ХХК, Б.Чнарын хооронд байгуулсан 2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож, “ЖКЭК” ХХК-ийн эрх, хувьцааг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч М ХХК-нд даалгаж өгнө үү.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж ЭСЭСХХК-ийн нэр дээр байгаа хуучнаар **71Х дугаар, шинээр XV021045 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн. Учир нь М ХХК нь маргааны зүйл болсон хуучнаар **71Х дугаар, шинээр XV021045 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээснийхээ дараа ЭСЭСХХК-нд шилжүүлсэн байдаг бөгөөд энэ хоёр компани ашиг сонирхол нэгтэй байдаг. Тийм учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагаварт нь энэхүү маргааны зүйл болсон хуучнаар **71Х дугаар, шинээр XV021045 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг Иргэний хуулийн 56.4-т зааснаар буцаан шилжүүлэхийг ЭСЭСХХК-нд даалган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч М ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай байгууллага 2017 онд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар судалгаа хийж эхэлсэн. Улмаар хүнээр дамжуулан Б.Чтой уулзсан бөгөөд Б.Чтусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниа зарна гээд хуулбар бичиг баримтуудыг бүгдийг үзүүлсэн. Тухайн үеийн өгсөн бичиг баримтаас нь харахад “ЖКЭК” ХХК нь 5 Солонгос хүн болон 1 Монгол хүний эзэмшдэг компани байсан, харин Б.Чкомпанитай ямар нэгэн хамааралгүй хүн байсан. Бид компанийг тусгай зөвшөөрлийн хамт худалдан авах сонирхолтой байсан учир компанийн жинхэнэ эзэмшигч нартай уулзуулж өгөхийг Б.Ч-схүсээд 750,000,000 төгрөгөөр худалдаж авах асуудлыг ярилцсан байдаг. Хэсэг хугацааны дараа Б.Чнь тухайн компанийн бүх хувьцааг 100 хувь өөрийн нэр дээр болгож, компаниа худалдахад бэлэн, бүх баримт бэлэн болсон учир өмнө ярьснаараа гэрээгээ хийе гэсэн. Бичиг баримтыг нь харахлаар 2017.03.07-ны өдөр Б.Ч ”ЖКЭК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, үнэн зөвөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Улмаар 2017.03.09-ний өдөр талууд уулзаж, компанийн эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээ нь 2017.03.10-ны өдөр байгуулагдсан байдаг. Энэ хэлцлийн дагуу бид Б.Чт 750,000,000 төгрөгийг төлж, Б.Ч ЖКЭКХХК-ийн эрх, хувьцаа, тусгай зөвшөөрлийг шилжүүлж, манай байгууллага хууль ёсоорЖКЭКХХК-ийг ашиглалтын тусгай зөвшөөрлийнх нь хамт худалдан авч, М ХХК-ийн охин компани болгосон. Нэхэмжлэгч тал татварын асуудал яриад байна, бид 30%-ын татвар төлөхгүй, харин компанийн эрх, эд хөрөнгийг шилжүүлж авч байгаа гэдгээр 10%-ийн татварын асуудал яригдана, энэ татварыг төлөх эсэх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь асуудал юм. Ямар нэгэн татварын асуудалгүй байсан болоод өнөөдөр компанийн эрх манай байгууллагад шилжиж, улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн, энэ бүртгэлийн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй, үүнд ямар нэгэн халхавчлагдсан, халхавчилсан хэлцэл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Чнь ЖКЭКХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нараас өөрийн нэр дээр хувьцааг нь шилжүүлэн авч, зарах процессыг түргэвчлэх зорилгоор өөрөө дангаараа 100%-ийн хувьцаа эзэмшигч болсон, тэгээд 1 өдөр захирал байж байгаад бидэнд зарсан шүү дээ. Үүнд нэхэмжлэгч Б.Чийн  хүсэл зориг 100% илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 56.1.3, 56.1.1-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Ийнхүү бидЖКЭКХХК-ийг шилжүүлэн авах үед Б.Ч-схүчингүй болсон байсан **71Х тусгай зөвшөөрлийн талаар тодруулахад хүчингүй болоод удсан, өмнөх эзэд нь сэргээх талаар арга хэмжээ аваагүй гээд тухайн тусгай зөвшөөрөлд ач холбогдол өгөөгүй, энэ тусгай зөвшөөрөл нь бидний хэлцлийн зүйл биш. Тийм учраас манай байгууллагаЖКЭКХХК-ийг худалдаж авсныхаа дараа хууль ёсоор, **71Х тусгай зөвшөөрлийн сэргээх ямар боломж байгааг хуульчаас зөвлөгөө авч, судлуулсан. Ингээд 2018 онд Захиргааны хэргийн шүүхэд хандаж тухайн тусгай зөвшөөрөл сэргээгдсэн байдаг. Үүнийг 2018 онд Б.Чолж мэдээд, тухайн сэргээсэн тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 500.000.000 төгрөг өгөхийг манай байгууллагаас шаардсан байдаг. Харин манай зүгээс нэгэнт компаниа 100 хувь худалдсан. Түүн дотор сэргээгдэх эсэх нь ч мэдэгдэхгүй лиценз байсан. Үүнийг сэргээхэд ийм асуудал үүсгэж байгаа бол манай зүгээс хүлээн авах боломжгүй. Өөрт олгогдсон эрхийн дагуу компанийнхаа үйл ажиллагааг явуулах эрхтэй. Компаниа манайд худалдсан өдрөөс хойш энэ бол манайд хамаарах асуудал гээд татгалзсан. Үүний дараа Б.Чнь манай байгууллагад холбогдуулж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг тэр чигт нь гаргасан, шүүх талуудын хооронд байгуулсан компанийн эрх шилжүүлсэн гэрээ, хувьцаа худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, харамсалтай процессын алдаагаар дээд шатны шүүхээс хэрэг хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд ирсэн. Үүнтэй зэрэгцээдЖКЭКХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч С.Ань Б.Ч-т холбогдуулаад Баянгол дүүргийн шүүхэд 6 хувьцаа эзэмшигчээс Б.Ч-т эрх олгож хувьцаа эзэмшигч болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан байсан. Тийм учраас шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Энэ үед Б.Чөөрөө асуудлыг ойлгож, дахин шүүхээр маргахгүй гэдгээ хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт илэрхийлж байсан юм. Түүнчлэн 292.000.000 төгрөгийн дансны авлага бодит байдлаар байдаггүй. Үүнийг нь холбогдох хүнээр судлуулахад энэ авлагыг хаанаас, хэнээс, яагаад, яаж авах нь огт тодорхойгүй, анхан шатны баримт нь байхгүй байсан. Бүр цаагуур нь ярих юм бол Б.Ч-т хувьцаагаа шилжүүлсэн 6 хүн нь 292.000.000 төгрөгийн авлагатай компаниа худалдана гээд шийдвэрээ гаргаад хууль журмын дагуу шилжүүлсэн. Б.Чч гэсэн ялгаагүй "М" ХХК-д тухайн компанийг худалдахдаа эдийн болон эдийн бус бүх зүйлээ худалдаж "М" ХХК-д шилжүүлсэн. Тийм учраас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй, тус хэлцлийн дагуу тухайн үеийн талуудын тохиролцооны зүйл болоогүй 63** Х хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ЭСЭСХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК болон ЭСЭСХХК хоёр нэг ашиг сонирхолтой. Түрүүнд тайлбарласанчлан өмнөх шүүхийн асуудал нэг мөр болсон, нэхэмжлэгч Б.Ч дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаад нэмэргүй гэдгээ ойлгосон учир М ХХК нь хуульч бидний зөвлөсний дагуу маргааны зүйл болсон бидний сэргээн авсан хуучнаар 63** Х дугаар бүхий, шинээр XV-021***дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг ЭСЭСХХК-нд худалдсан. Энэхүү худалдах ажиллагаа ч хууль ёсны дагуу явагдсан. Одоо энэ байгууллага тус тусгай зөвшөөрөл бүхий газарт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл ЭСЭС ХХК нь өмнө нь өөр нэртэй байж байгаад нэрээ өөрчилсөн байдаг. Тусгай зөвшөөрлийн хувьд тус компани нь шударга, хууль ёсны эзэмшигч юм. ЭСЭС ХХК нь нэхэмжлэгч Б.Ч-той ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:         

           

            Нэхэмжлэгч Б.Чнь хариуцагч М ХХК‑нд холбогдуулж 2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж,ЖКЭКХХК-ийн эрх, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах,

хариуцагч ЭСЭСХХК‑нд холбогдуулж XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийгЖКЭКХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг, Хадат толгой гэх газарт орших 174,4 га талбай бүхий 15066А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг М ХХК-д 750,000,000 төгрөгөөр худалдсан, ингээд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх болоход 30%‑ийн татварын асуудал хөндөгдсөн учраас, М ХХК‑ийн гуйлт, ятгалгаарЖКЭКХХК-ийн эрх, хувьцааг хамт шилжүүлсэн, үндсэн тохиролцоо бол зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг зарах байснаас биш компанийн эрх, хувьцааг худалдах хүсэл зорилго байгаагүй халхавчилсан хэлцэл, мөн хариуцагч М ХХК ньЖКЭКХХК-ийн нэр дээр сэргэх боломжтой байсан эрх буюу XV-021***/**71Х/ дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээн авч, цааш нь ЭСЭСХХК‑нд шилжүүлсэн, энэ хоёр компани нэг ашиг сонирхолтой учир хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаварт нь өгсөн авсан зүйлээ буцаан шаардах эрхтэй гэж тайлбарлав.

Харин хариуцагч тал нэхэмжлэгч Б.Чнь нэг өдөр ЖКЭКХХК-ийн захирал болоод бидэнд худалдсан, тус компани өмнө нь БНСУ‑иргэн, Монгол улсын иргэдээс бүрдсэн 6 хувьцаа эзэмшигчтэй байсан, нэхэмжлэгч Б.Чнь эдгээр хүмүүсээс компанийн эрх, хувьцааг бүгдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, өөрөө дангаар 100%‑ийн хувьцаа эзэмшигч болсны дараа компанийг, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт 750,000,000 төгрөгөөр худалдсан, хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнээс биш ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар нь худалдан авах боломжгүй, халхавчилсан хэлцэл байхгүй, мөн бидЖКЭКХХК-ийн хууль ёсны дагуу өөрийн компанийн охин компани болгосон, үүний дараа хэлцлийн зүйл биш, тухайн үед хүчингүй болсон байсан, Б.Чийн өөрийнх нь тоохгүй орхисон XV-021***/**71Х/ дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульчаас зөвлөгөө авч, судалсны үндсэн дээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан сэргээн авсан, энэ тусгай зөвшөөрлийг эрх сэргээд ирэхлээр Б.Чнь биднээс мөнгө шаардаж эхэлсэн, бид өгөхгүй гэсэн, тиймээс  нэхэмжлэгч Б.Чийн ямар нэгэн эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй, уг тусгай зөвшөөрөл одоо ЭСЭСХХК‑нд шилжсэн, тус компани шударга, хууль ёсны эзэмшигч болсон учир хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй, компанийн эрх, хувьцаа, тусгай зөвшөөрлийг буцаан өгөх боломжгүй, нэхэмжлэл үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

 

1.Нэхэмжлэгч Б.Чнь хариуцагч М ХХК‑нд холбогдуулж компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, компанийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан байх ба, тус шүүхийн 2018.06.04‑ний өдрийн 1943 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56.1.1‑56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.17‑ны өдрийн 1847 дугаар магадлалаар шүүхийн процесс алдаагаар дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх зохих ажиллагааг хийж, 2018.11.19‑ний өдрийн 19515 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар “зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа” гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1‑д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч Б.Ч, түүний төлөөлөгч Н.Отухайн шатны шүүхэд гомдол гаргасан байх боловч гаргасан гомдлоосоо татгалзсан болох нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.13‑ны өдрийн 627 дугаар шүүхийн тогтоолоор тогтоогдсон.

 

Үүний зэрэгцээ ЖКЭКХХК‑ийн хувьцаа эзэмшигч С.Ань Б.Ч-т холбогдуулж ЖКЭКХХК‑ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.12.13‑ны өдрийн 3772 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Ийнхүү зохигчдын маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлага болсон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, Б.Чнэхэмжлэлийг шүүхэд дахин гаргажээ.

 

2.ЖКЭКХХК‑ийн хувьцааны 55%‑ийг Монгол улсын иргэн С.Ариунжаргал, 4%‑ийг БНСУ‑иргэн Хун жун пю, 13%‑ийг Ким буг сун, 3%‑ийг Жон жин ду, 3%‑ийг Хун сон чол, 22%‑ийг Юн жон ми гэсэн 6 хүн эзэмшиж байсан байх ба, нэхэмжлэгч Б.Чнь 2021.03.07‑ны өдөр эдгээр хувьцаа эзэмшигч тус бүртэй компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, компанийн 100%‑ийн эрх, 546,499,100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 1 бүр нь 5,464,992 төгрөгийн үнэ бүхий, нийт 100 ширхэг хувьцааг шилжүүлэн авч, мөн өдрийн ЖКЭКХХК‑ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор захирал С.Аажлаас нь чөлөөлж, Б.Чийг захирлаар томилсон, ийнхүү Б.Чнь ЖКЭКХХК‑ийн 100%‑ийн хувьцаа эзэмшигч болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, дурдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа эзэмшигчдийн тогтоол, дүрмээр тогтоогдов.

 

Улмаар нэхэмжлэгч Б.Чнь дээрх үйл явдлаас хойш 2‑3 өдрийн дараа буюу 2017.03.09‑ний өдөр хариуцагч М ХХК, түүний захирал Liaо Ailong-тай харилцан тохиролцож, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, уг гэрээнүүдээр Б.Чнь өөрийн 100%‑ийн хувьцааг эзэмшдэгЖКЭКХХК‑ийн 546,499,100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 100%‑ийн эрх, 1 бүр нь 5,464,992 төгрөгийн үнэ бүхий, нийт 100 ширхэг хувьцааг М ХХК‑нд шилжүүлэх,

мөн нэхэмжлэгч Б.Чнь хариуцагч М ХХК, түүний захирал Liaо Ailong‑тай 2017.03.10‑ны өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдах авах гэрээ байгуулж, энэхүү гэрээгээр Б.ЧньЖКЭКХХК‑ийн эзэмшлийн Төв аймгийн Заамар сумын Хадат толгой нэртэй газарт орших 174,4 гектар талбайг хамарсан, MV-015***тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 750,000,000 төгрөгөөр М ХХК‑нд худалдах, М ХХК нь 750,000,000 төгрөгийг Б.Ч-т төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 189 дүгээр зүйлийн 189.1‑д заасан шаардлагад нийцсэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэжээ.

 

 

Нэхэмжлэгч Б.Чнь дээрх хэлцлүүд буюу компанийн эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.5, 3.7‑д заасны дагуу өөрийн хүсэл зоригийн дагуу, шударгаар, бодитоор, зохих ёсоорЖКЭКХХК‑ийн 546,499,100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 100%‑ийн эрхийг,ЖКЭКХХК‑ийн 1 бүр нь 5,464,992 төгрөгийн үнэ бүхий, нийт 100 ширхэг хувьцааг, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдах авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1‑д заасны дагуу Төв аймгийн Заамар сумын Хадат толгой нэртэй газарт орших 174,4 гектар талбайг хамарсан MV-015***тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, холбогдох баримтуудын хамт хариуцагч М ХХК‑нд шилжүүлсэн байна.

 

Нөгөө талаар хариуцагч М ХХК нь компанийн эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 3 дугаар зүйлийн 3.1, 3.5‑д зааснаар өөрийн хүсэл зоригийн дагуу, шударгаар, бодитоор, зохих ёсоорЖКЭКХХК‑ийн 546,499,100 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, 100%‑ийн эрхийг,ЖКЭКХХК‑ийн 1 бүр нь 5,464,992 төгрөгийн үнэ бүхий, нийт 100 ширхэг хувьцааг, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдах авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2‑т зааснаар Төв аймгийн Заамар сумын Хадат толгой нэртэй газарт орших 174,4 гектар талбайг хамарсан MV-015***тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг, холбогдох баримтуудыг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгүүлэн, 750,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ч-т төлсөн талаар зохигчдын хэн аль нь маргасангүй.

 

Ийнхүү хариуцагч М ХХК нь 2017.03.09‑ний өдөрЖКЭКХХК‑ийн 100%‑ийн эрхийг шилжүүлэн авч,ЖКЭКХХК‑ийн 2017.03.09‑ний өдрийн хувьцаа эзэмшигчийн 03/02, 03/07 дугаар шийдвэрүүдээрЖКЭКХХК‑ийг М ХХК‑ийн охин компани болгон өөрчилж, захирлаар БНХАУ‑ын иргэн Liaо Ailong-ыг томилж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.ЧньЖКЭКХХК‑ийг өмнөх хувьцаа эзэмшигч нараас 2017.03.07‑ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн аваад 2‑3 хоногийн дараа буюу 2017.03.09, 2017.03.10‑ны өдрүүдэдЖКЭКХХК‑ийн эрх, хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээг хариуцагч М ХХК‑тай байгуулснаас үзвэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1‑д зааснаар уг гэрээ хэлцлүүдэд нэхэмжлэгч Б.Чийн хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байх бөгөөд, хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1‑д зааснаар зохигчид гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулсан гэж үзэхээр байна.

 

Ийнхүү зохигчид дээрх гэрээнүүдийг хэрэгжүүлж, нэхэмжлэгч Б.ЧньЖКЭКХХК‑ийн Төв аймгийн Заамар сумын Хадат толгой нэртэй газарт орших 174,4 гектар талбайг хамарсан MV-015***тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг,ЖКЭКХХК‑ийн 100%‑ийн эрх, 100 ширхэг хувьцааг хамтад нь 750,000,000 төгрөгөөр хариуцагч М ХХК‑нд худалдах замаар шилжүүлсэн байх тул компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан, хууль зөрчсөн хэлцэл болохгүй юм.

 

 

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3‑т зааснаар халхавчилсан хэлцэл хийгч талууд түүнийг хэрэгжүүлэх талаар эрх, үүрэг хүлээх хүсэл зорилгогүй, ямарваа үр дагавар бий болгохыг зорьдоггүй. Өөрөөр хэлбэл, хүсэл зоригоо илэрхийлэгч талууд бодит байдлаас өөр хэлцлийг хүчинтэй мэт дүр эсгэн хийж байгаа бол үүнийг халхавчилсан хэлцэл гэж үздэг. Түүнчлэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хуулиар хориглосон, хориглосон зүйлс нь талуудын хэлцлийн объект болсон, хэлцлийн агуулга хуульд нийцэхгүй байх шинжийг агуулдаг онцлогтой.

 

Харин зохигчдын хооронд байгуулагдсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ нь халхавчилсан, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх дурдсан хууль зүйн ойлголтод хамаарахгүй, уг хэлцлүүдийг хийх болсон бодит үйл баримт нь зохигчдын хүсэл зориг байсан, энэхүү хүсэл зоригийн дагуу талууд бие биенийхээ өмнө хүлээсэн эрх, үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1‑д зааснаар зохих ёсоор, шударгаар, тохиролцсон хугацааны дотор хэрэгжүүлж, үр дагавар үүсгэн нэхэмжлэгч Б.Чнь хариуцагч М ХХК‑ндЖКЭКХХК‑ийн эрх, хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч Б.Ч-т 750,000,000 төгрөгийг төлсөн болох нь нэгэнт тогтоогдсон.

 

Тийм учраас нэхэмжлэгч талын гаргасан “... бид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг л 750,000,000 төгрөгөөр худалдах байснаас биш,ЖКЭКХХК‑ийн эрх, хувьцааг худалдах хүсэл зориг байгаагүй, биднийг хамтран ажиллана, ашиг өгнө гэж ятгасан, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээг компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ халхавчилсан, Ашигт малтмалын тухай хууль, Татварын тухай хуульд зааснаар эрх шилжүүлсний 30%‑ийн орлогын албан татвар төлөх байтал төлөөгүй, хууль зөрчсөн...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Харин дээрх тайлбараас илүүтэйгээр хариуцагч талын гаргасан “...нэхэмжлэгч Б.Чнь компанийн эрх, хувьцаа, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хамтад нь зарах хүсэл зоригоо илэрхийлсэн, компанийн эрхийг өөрөө 100% аваад 1 хонуулаад бидэнд зарсан, удирдлагын эрх хэмжээгээ огт хэрэгжүүлээгүй, компанийн гүйцэтгэх удирдлагыг 1 өдөр хэрэгжүүлэх, олон сар өдрөөр хэрэгжүүлэх нь эрс ялгаатай, энэ байдлаас үзвэл Б.Чнь компанийн эрх, хувьцааг, тусгай зөвшөөрлийг зарах хүсэл зоригтой байсан нь харагдана, тэрээр хүчингүй болсон байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш биднээс мөнгө нэхэж энэ асуудал дахин хөндөгдсөн болохоос биш халхавчилсан, хууль зөрчсөн ямар нэгэн хэлцэл хийгээгүй...” гэх агуулга бүхий тайлбар бодит үнэнд нийцэж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хэн аль нь дээр дурдсан хэлцлүүдийг хийснээр Татварын байгууллагад ямар хувь хэмжээгээр татвар төлсөн болох, их, бага байсан эсэх асуудал нь компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх, эсэхэд нөлөөлөхгүй бөгөөд харин зохигчид татвараас зайлсхийсэн асуудал нь Татварын тухай хууль гэх мэт өөр бусад хуульд заасан зөрчил байж болох тусдаа асуудал юм.

 

 

Иймд нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч М ХХК‑ийн хооронд байгуулагдсан дурдсан хэлцэл буюу гэрээнүүд хүчин төгөлдөр, зохигчдын хүсэл зоригийн дагуу бодит байдлаар хэрэгжсэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5‑д заасан үр дагавар үүсэхгүй байх тул нэхэмжлэгч Б.Чийн гаргасан 2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,ЖКЭКХХК-ийн эрх, хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

            3.Зохигчид ийнхүү тохиролцох үедЖКЭКХХК‑ийн нэр дээр өмнө дүгнэсэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс гадна Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Заамар, Орхонтуул суманд байрлах, Мандалын хоолой, Басангийн хоолой нэртэй газарт, 6049 гектар талбайг хамарсан **71Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байсан ба,ЖКЭКХХК нь энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийг 2006.08.07-ны өдөр Орхонт ХХК-иас худалдан авсан, тусгай зөвшөөрлийн эрх 2007.03.15‑ны өдрөөс 2009.09.30‑ны өдрийг хүртэл олгогдож, зохих ёсоор 2012.09.30‑ны өдрийг хүртэл сунгагдсан, харин үүнээс хойш сунгагдаагүй, тусгай зөвшөөрлийн эрх эргээд сэргэх эсэх нь, сунгагдах эсэх нь тодорхойгүй байдалтай байсныг талуудын хэн аль нь мэдэж байсан талаар маргаагүй бөгөөд энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь хэлцлийн зүйл, талуудын тохиролцоонд огт хамааралгүй байна.

 

            Тиймээс хариуцагч М ХХК ньЖКЭКХХК‑ийг охин компаниа болгон авснаас хойш Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Заамар, Орхонтуул суманд байрлах, Мандалын хоолой, Басангийн хоолой нэртэй газарт, 6049 гектар талбайг хамарсан **71Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжтой эсэх талаар судласны эцэст Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдууланЖКЭКХХК-ийн XV-006***тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,ЖКЭКХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-006***тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгон бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгасан, энэ шийдвэр давж заалдах шатны шүүхээр хянагдаагүй, хүчин төгөлдөр болсон байна.

 

            Харин нэхэмжлэгч Б.Чнь хэрэгт эх хувиар нь өгсөн XV-**71Х дугаар  бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтын эх хувийг тухайн үед хариуцагч М ХХК-нд өгөөгүй учир хариуцагч М ХХК нь 2018.03.12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.17-ны өдрийн 28 дугаар шийдвэр болон кадастрын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэгийн 2018.02.21-ний өдрийн 7/1771 дугаартай мэдэгдлийн дагуу тусгай зөвшөөрөл сэргээгдэж байгаа. Бид тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг 2018.01.15-ны өдөр Улаанбаатараас Бээжин чиглэлийн онгоцоор зорчихдоо онгоцны буудалд гар цүнхээ алдсаны улмаас гээгдүүлсэн тул хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий өргөдлийг гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргасан өгчээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь энэхүү өргөдөл, холбогдох баримтууд, шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018.04.03-ны өдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Бүрэгхангай, Орхонтуул, Заамар суманд байрлах, Мандалын хоолой, Басангийн хоолой нэртэй газарт, 5837,99 гектар талбайг хамарсан XV-021***дугаар бүхий ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгЖКЭКХХК-нд шинээр нөхөн олгожээ.

 

            Ингээд хариуцагч М ХХК нь Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Бүрэгхангай, Орхонтуул, Заамар суманд байрлах, Мандалын хоолой, Басангийн хоолой нэртэй газарт, 5837,99 гектар талбайг хамарсан XV-021***дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2018.12.12-ны өдөр Хао Шен ХХК-нд худалдсан байх бөгөөд энэхүү тусгай зөвшөөрөл нь 2019.01.30-ны өдөр Хао Шен ХХК-нд шилжиж бүртгэгдсэн, Хао Шен ХХК нь 2020.02.12-ны өдөр нэрээ ЭСЭСХХК болгон өөрчилсөн байна.

 

            Дээр дурдсан үйл баримтууд хариуцагч талын гаргасан тайлбар, нэхэмжлэгч талаас эх хувиар нь гарган өгсөн **71Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтууд, тус шүүхийн 2021.08.19-ний өдрийн 7695 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Ашигт малтмал, Газрын тосны газраас ирүүлсэн 2021.09.07-ны өдрийн 8/3903 дугаар албан бичиг, хавсралт болох XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн 322 хуудас баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020.02.20-ны өдрийн нэр өөрчилсөн тухай лавлагаа, ЭСЭСХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

            Тодруулбал, хариуцагч ЭСЭСХХК нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1‑д зааснаар XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хариуцагч М ХХК-иас худалдан авч, хууль ёсоор, шударгаар эзэмшиж байгаа, тэрээр нэхэмжлэгч Б.Ч-той ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, эрх ашгийг нь хөндсөн этгээд биш байна гэж үзлээ.

 

            Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...**71Х дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл ньЖКЭКХХК‑ийн нэр дээр байсан сэргэх боломжтой давуу эрх...” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2012 оноос сунгагдаагүй орхигдсоны улмаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хугацааг дуусгавар болгон бүртгэсэн байсан, хэлцэл хийх үед XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхЖКЭКХХК‑нд байсан гэж үзэхгүй болно.

 

Хэрэв сэргэх боломжтой байсан давуу эрх гэж үзсэн бол нэхэмжлэгч Б.Чтухайн үедээ энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх талаар хөөцөлдөх, энэ талаар холбогдох газарт хандах боломжтой байсан, харин энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх ч боломжгүй байсан, тиймээс XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2017.03.09, 2017.03.10-ны өдрүүдийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээнүүдийн зүйл болоогүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Б.ЧЖКЭКХХК-ийн захирлаар 2-3 өдрийн хугацаатай улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаагаас харагдана.

 

           

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагч талын гаргасан “...энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үед нэхэмжлэгч Б.Чогт тоогоогүй, өмнөх хувьцаа эзэмшигч нар сунгаагүй орхигдуулсан байсан, сэргэх эсэх нь тодорхойгүй гэдгийг бидэнд хэлж, холбогдох баримтуудыг үзүүлж байсан, энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөл бидний хэлцлийн зүйл болоогүй, энэ эрхийг сэргээснийг мэдээд биднээс мөнгө авах зорилготой байсан...” гэх тайлбарыг үндэслэл бүхий байна гэж үзлээ.

 

            Тиймээс нэхэмжлэгч Б.Чнь 2017.03.10-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагавар гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4‑т зааснаар хариуцагч ЭСЭСХХК‑ийн эзэмшилд байгаа Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Бүрэгхангай, Орхонтуул, Заамар суманд байрлах, Мандалын хоолой, Басангийн хоолой нэртэй газарт, 5837,99 гектар талбайг хамарсан XV-021***дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан авахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иймд М ХХК, ЭСЭСХХК‑нд холбогдох 2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож,ЖКЭКХХК-ийн эрх, хувьцаа, XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Тус шүүхийн 2021.09.28-ны өдрийн 8996 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэнЖКЭКХХК-ийн 2017 оны жилийн эцсийн буюу 4 дүгээр улирлын татварын тайлан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтсээс ирүүлсэн тус компанийн, мөн хугацааны санхүүгийн тайланг хэрэгт хамааралгүй байна гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдав.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 56 дугаар зүйлийн 56.5, 56.4‑т зааснаар М ХХК, ЭСЭСХХК‑нд холбогдох 2017.03.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, ЖКЭКХХК-ийн эрх, хувьцаа, XV-021***/**71Х/ дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч-стэмдэгтийн хураамжид төлсөн 3,030,846 /2,960,646+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Т.ЭНХТУЯА