Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 181/2020/00043/И |
Дугаар | 181/ШШ2021/01581 |
Огноо | 2021-08-18 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 181/ШШ2021/01581
2021 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 181/ШШ2021/01581 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Голомт банкны төв байр, Д.Сүхбаатарын талбай 5, Ш/х-22, Улаанбаатар хот 15160-д оршин байрлах Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 8-р байр 15 тоотод оршин байрлах Валя Ахилл групп ХХК /РД:5834066/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богд Жавзандамба гудамж 916/3 тоотод оршин суух, Цогтсайханы Алтантулга /РД:ЧЗ77060670/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Богд Жавзандамба гудамж 916/3 тоотод оршин суух, Дамбын Сарангэрэл /РД:ЧК77122169/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,024,707,745.93 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, Н.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн Валя ахил групп ХХК-ийн төлөөлөгч В.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний төлөлөөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Валя Ахилл групп ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай ЗГ1205141951 тоот зээлийн гэрээ байгуулж 872,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан.
Валя ахилл групп ХХК-ийн зээлийг олгохдоо 2 хуваагаад буюу 2018 оны 10 дугаар сард 480 сая төгрөг, 2018 оны 12 дугаар сард 392 сая төгрөг, нийт 872 сая төгрөг олгосон байдаг. 2018 оны 10 дугаар сард олгосон 480 сая төгрөгийн зээлийн барьцаанд орон сууц, автомашин байсан. 2018 оны 10 дугаар сард Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын хувийн сууцыг банк 940 сая төгрөгөөр үнэлээд барьцаалсан. Тухайн үнэлгээг Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нар хүлээн зөвшөөрөөд ипотекийн гэрээг байгуулсан. Энэ барьцаа хөрөнгөнд тулгуурлаад эхний 480 сая төгрөг олгогдсон. Нийт 872 сая төгрөгийг олгох гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учраас ипотекийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгөө барьцаалаад 480 сая төгрөг олгосон. Ингээд Валя ахилл групп ХХК нь Бадрангуй орших компаниас тухайн автомашинуудаа худалдаж авсан. Ипотекийн гэрээнээс 2 сарын дараа буюу Валя ахилл групп ХХК нь 5 машин, 5 чиргүүлээ худалдан авсны дараа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авто тээврийн хэрэгсэл барьцаалах барьцааны гэрээ хийсэн. Тухайн өдөр барьцааны гэрээний дагуу 392 сая төгрөгийг олгосон. Банкнаас зээл авахад барьцаа хөрөнгө авдаг. Зээлийг судлахдаа тухайн компанийн мөнгөн урсгалыг судалж байгаа боловч барьцаа хөрөнгөнд тулгуурлаж олгодог. 10 хувьд барьцаалсан гэдэг нь тухайн хүний ярьж байгаа яриа болохоос ямар нэгэн байдлаар баталгаажаагүй байна.
Хариуцагч Валя ахилл групп ХХК хариу тайлбар гаргасан, уг тайлбарт авсан өгснөө хүлээн зөвшөөрч, хүүг бууруулна гэж амласан гэдэг зүйл бичигдээгүй, мөн хугацаа болон хүүнд маргаан байхгүйгээр гаргасан. Өнөөдөр хүү нь ийм байх ёстой байсан гэж байгаа боловч гэрээнд хүүг 25,2 хувь гэж тохирсон байна. Манай банкны бизнесийн зээлийн хүү 2,5-1,8 хувь байдаг. Тухайн үеийн гүйцэтгэх захирлын тушаалаар бизнесийн зээлийн хүү батлагдаад, нийтэд зарлагддаг. Хамгийн доод суурь хүү нь 1,8 хувь байсан.
ЗГ1205141951 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн гэрээг болон барьцааны гэрээ байгуулсан. Үүнд:
2018 оны 10 сарын 08-ны өдрийн ЗБ1205141951 дугаарт Ипотекийн гэрээгээр Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богд жавзандамба гудамж 916/3 тоот 374 мкв улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
2018 оны 12 сарын 07-ны өдрийн БГ1205141951 дугаарт Барьцааны гэрээгээр Валя ахилл групп ХХК-ийн өмчлөлийн дараахь авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг барьцаалсан. Үүнд:
North Benz ND4260 0, Улсын дугаар 3926УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170,
North Benz ND4260 0, Улсын дугаар 4371УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168,
North Benz ND4260 0, Улсын дугаар 4786УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172,
North Benz ND4260 0, Улсын дугаар 4906УБА, арлын дугаар LBZ446 DB1JA009169,
North Benz ND4260 0, Улсын дугаар 4916УБА, арлыэ дугаар LВ7А46 DBXJA009171,
JIDONG ТР4269, Улсын дугаар 4786ТЧ, Арлын дугаар LA9940591OANM1023
JIDONG ТР4269, Улсын дугаар 4906АЧ, Арлын дугаар LA9940591GANM2553
JIDONG ТР4269, Улсын дугаар 4371ТЧ, Арлын дугаар LA9940591OANM4326
JIDONG ТР4269, Улсын дугаар 3928ТЧ, Арлын дутаар LA9940591GANM1104
JIDONG ТР4269, Улсын дугаар 4916ТЧ, Арлын дугаар LA9940591GANM6314
хөрөнгүүдийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч Валя Ахилл групп ХХК нь ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байна.
ЗГ1205141951 тоот Зээлийн гэрээний төлбөрийн нэхэмжлэл гаргах 2019 оны 12 сарын 12-ны өдрийн байдлаар: үндсэн төлбөр 743,764,705.90 төгрөг, хүүний төлбөр 112,209,384.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,418,789.37 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 186 хоног, нийт 858,392,879.34 төгрөг болсныг анх шүүхэд нэхэмжлэлээр гаргасан боловч тус хэрэг давах шатны шүүхээр хянагдаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан.
Түүнээс хойш 2020 оны 10 сарын 07-ны өдрийн байдлаар ЗГ1205141951 тоот Зээлийн гэрээний төлбөрийг тооцоолж нэмэгдүүлсэн шаардлагаа гаргасан тул үндсэн төлбөр 743,764,705.90 төгрөг, хүүний төлбөр 266,260,375.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,682,664.82 төгрөг, хугацаа хэтэрсэн 486 хоног, нийт 1,024,707,745.93 төгрөг болсон байна.
Иймд ЗГ1205141951 дугаар Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний 4.2.1-д заасны дагуу уг зээлийн гэрээг Голомт банк цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хуулъ буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гуйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зуйлийн 158.1-т Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1-т Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч тал зээлийг нэг өдөр олгоогүй тул зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан. Манай банк 872,000,000 төгрөгийн зээл олгох шийдвэр гаргаж, уг зээлийг зээлдэгчид олгохдоо 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 872,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж, гэрээний үүргийг биелүүлсэн.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 872,000,000 төгрөгөөр хийсэн боловч зээлийн гэрээнд заасны дагуу хүү тооцохдоо уг мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өдрөөс тооцсон тул зээлдэгчид ямар ч хохиролгүй, манайх хууль зөрчөөгүй юм.
Иймд ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний үүрэгт 1,024,707,745.93 төгрөгийг Валя ахилл групп ХХК-аас гаргуулан Голомт банкинд олгуулж, ЗГ1205141951 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ1205141951, БГ1205141951 тоот ипотекийн гэрээ болон барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулж өгнө үү.
2018 оны 10 дугаар сард зээлийн гэрээ байгуулсны дараа 10 машин авах байсан. 2 машины зээлийг дараа нь өгөх байсан гэж маргаж байна. Тухайн үедээ 5 машиныг аваад зээл төлөгдөөгүй. Магадгүй дахиад 5 машин авсан байсан бол 1 тэрбум биш 2 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яриад сууж байх байсан болов уу. Энэ зээл 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон. Зээлийн төлөлт 11 дүгээр сарын 08-ны өдрөөс байсан. Валя ахилл групп ХХК нийт 10 удаа зээлээ төлсөн. Хамгийн анхны зээлийн төлөлтөөс эхлээд зөрчил үүсэж байсан. Энэ нь хэргийн материалд авагдсан хүү тооцооллын хүснэгтээс харагдана. Анхнаасаа зээлийн төлөлт зөрчилтэй байсан. Валя ахилл групп ХХК-д банкны зүгээс хүүг буруулах амлалтыг бичгээр өгөөгүй, хэргийн материалд байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Валя ахил групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Валя Ахилл групп ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Голомт банктай зээлийн гэрээ байгуулж, 872,000,000 төгрөгийн зээлийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний барьцаанд:
1. Д.Сарангэрэл, Ц.Алтантулга нарын өмчлөлийн ХУД-ийн 11-р хороо, Богд жавзандамба гудамж, 916/3 тоот хаягт байрлах 374 м.кв талбай бүхий хувийн сууц.
2. Валя Ахилл групп ХХК-ийн өмчлөлийн авто тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж барьцаалсан. Үүнд:
North Benz ND4260 маркийн автомашин 5 ширхэг
JIDONG ТР4269 маркийн автомашин 5 ширхэг зэрэг болно.
Голомт банк нь анхнаасаа хууран мэхлэх замаар хэт өндөр хүүтэй, богино хугацаатай зээл олгосон бөгөөд ямар төрлийн зориулалттай зээл олгосон, хүүний хувьд хэд байсан гэх зэрэг мэдээлэл байхгүй, бага хүүтэй урт хугацаатай болгож өгнө гэх зүйлийг ярьж байсан ч үүргээ огт биелүүлээгүй, 872,000,000 төгрөгийн зээлийг олгоогүй.
Энэ тухай манай компаниас удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлэх, улмаар харилцан тохиролцож Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, дуусгавар болгох зэрэг албан бичгийг хүргүүлж байсан.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 220.3-д Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй., 220.4-д Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан байхад Голомт банк нь зээлдэгч талаас гаргасан хүсэлтэд ямар нэг хариу өгөлгүй, хэт өндөр хүүгээр цааш Зээлийн гэрээг үргэлжлүүлэх сонирхол нь илт байгаа нь харагддаг.
Гэтэл манай зүгээс Зээлийн гэрээг харилцан тохиролцож, талуудын хүсэл зоригийг илэрхийлэн байгуулсан гэж бодсон боловч ямар нэг шийдлийг хүлээн авахгүйгээр эрх ашигаа урьтал болгон шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. хэмээн заасныг дурьдах нь зүйтэй.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд тархаад буй өвчин, бүхий л албан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаад бизнес эрхлэгчид бидний хувьд хүнд үед Арилжааны банкууд харилцагчидаа бодох бус зөвхөн хэт өндөр хүү тооцон гаргаж мөнгө хүүлэн ард иргэдийг хохироож байгаад гомдолтой байна. Гэрээг талууд харилцан тохиролцож байгуулдаг, шийдвэрлэх арга замыг нааштайгаар зөвшилцөн шийдвэрлэдэг хэмээн бодсон нь эндүүрэл болсон.
Голомт банк 872,000,000 төгрөгийн зээлийн гэрээний шийдвэр гаргасан атлаа бидэнд шилжүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул манай компаний үйл ажиллагаа доголдож алдагдал хүлээсэн учир зээлийг төлөх боломжгүй байдалд орсон.
Зээлийн гэрээний дагуу авсан зээлээ бидний зүгээс хууль бусаар ашиглаагүй, санхүүжүүлэх ёстой зүйлдээ хөрөнгө оруулсан байхад ингэж хохироон эрх ашигаа урьдал болгож байгаад харамсаж байгаа тул нэхэмжлэгч Голомт банкны гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, бидэнд зээл олгохдоо барьцаа хөрөнгийн үнэлгээ 872,000,000 төгрөг болохгүй байна гэсэн.
Анх 872,000,0000 төгрөгийн зээлийг авахад барьцаа хөрөнгийг буюу Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын хөрөнгийг 10 хувьд нь тооцож авна гэж Голомт банк надад болон Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарт хэлсэн. Манайх журмын дагуу сар бүрийн төлөлтийг 4-5 сар тогтвортой хийсэн. Энэ хугацаанд 10 хувь буюу Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын төлбөрийг хангалттай хийгээд дууссан. Түүний дараагаар Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын эд хөрөнгийг барьцаанаас суллах хүсэлтийг өгч, удаа дараа Голомт банкны эдийн засагч болон захиралтай нь уулзсан. Цааш нь хүсэлтээ өгсөн байгаа гэдэг хариу өгөх хооронд манайх төлөлтөө хийсээр байсан. Гэтэл Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажил бүрэн зогссон. Одоог хүртэл ямар ч ажил байхгүй зогсож байна.
Бид тухайн үед аман ярианд итгэсэн. Хуучин харилцсан мессежүүдийг баримтаар өгөх боломж байгаа байх. Бямбадорж, Оргил, салбарын захирал Энхдолгион нар 10 хувьд нь барьцаална гэдгийг тодорхой хэлсэн. Танайх 20 хувиа төлчих юм байна. Машины барьцааг 70 хувьд нь авна. Зээлээ батлуулахын тулд үлдсэн 10 хувьд нь үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна. Үүнийг аваад ирвэл болж байна гэсэн. Тэгэхэд нь би Ц.Алтантулга ахтай очиж уулзаад, ийм асуудал байна. Банк ингэж байна, та банктай уулзаач гэхэд дүүгээ дэмжье гээд очоод уулзсан. Тэгэхэд 10 хувьд нь барьцаална гэдгийг салбарын захирал болон ахлах эдийн засагч нар бүгд хэлсэн. Д.Сарангэрэлийг ажлаас нь дуудаж гаргаж ирээд тодорхой сайн тайлбарлаж хэлсэн. Д.Сарангэрэл байраа барьцаалахгүй, яагаад барьцаалах ёстой юм бэ? гэж байхад нь салбарын эдийн засагч нь очиж бүр сайн тайлбарлаж өгөөд тэр хүнээр гарын үсэг зуруулсан.
Миний хувьд зээлийн хүүг нарийн тооцоо гаргасан зүйл байхгүй. Тухайн цаг мөчөөс 1,5 хувиар төлөхөд бэлэн байна бусдаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Валя Ахилл групп ХХК Д.Сарангэрэл, Ц.Алтантулга нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,024,707,745.93 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Валя Ахилл групп ХХК-ийн төлөөлөгч зээлсэн үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, хүүг төлөхгүй, Д.Сарангэрэл, Ц.Алтантулга нарын орон сууцыг зээлийн 10 хувьд барьцаална гэж тохирч барьцааны гэрээ байгуулсан, зээлийн 10 хувь төлөгдсөн учир уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэсгүй гэж маргасан бол хариуцагч Д.Сарангэрэл, Ц.Алтантулга нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч Валя ахилл групп ХХК нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 872,000,000 төгрөгийг жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохирч зээл авч зээлийн барьцаанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ1205141951 дугаартай Ипотекийн гэрээгээр Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамба гудамж 91б/3 тоот, 374 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаар бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1205141951 дугаартай барьцааны гэрээгээр Валя ахилл групп ХХК-ийн өмчлөлийн North Benz ND4260 маркийн Улсын дугаар 3926 УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170, Улсын дугаар 4371УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168, Улсын дугаар 4786УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172, Улсын дугаар 4906УБА, арлын дугаар LBZ446 DB1JA009169, Улсын дугаар 4916УБА, арлын дугаар LВ7А46 DBXJA009171 бүхий 5 ширхэг автомашин, JIDONG ТР4269, Улсын дугаар 4786 ТЧ, арлын дугаар LA9940591OANM1023, Улсын дугаар 4906 АЧ, арлын дугаар LA9940591GANM2553, Улсын дугаар 4371 ТЧ, арлын дугаар LA9940591OANM4326, Улсын дугаар 3928 ТЧ, арлын дугаар LA9940591GANM1104, Улсын дугаар 4916 ТЧ, арлын дугаар LA9940591GANM6314 бүхий автомашин 5 ширхэгийг тус тус барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээ, ЗГ1205141951 дугаартай Ипотекийн гэрээ, ЗГ1205141951 дугаартай барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 6, 7, 19-30 дахь хуудас/
ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээгээр Голомт банк ХХК нь 872,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Валя ахилл групп ХХК нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээж, тус гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэлээ. /хх-ийн 11-28 дахь хуудас/
Нэхэмжлэгч Голомт банк ХХК болон хариуцагч Валя ахилл групп ХХК-ийн төлөөлөгч нар зээлийн дүн, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ипотекийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй тул зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч талуудын хэн аль нь биелүүлэх үүрэг хүлээнэ.
Хариуцагч нь ...зээлийг авахад барьцаа хөрөнгө буюу Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын хөрөнгийг 10 хувьд нь тооцож авна гэж Голомт банк надад болон Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарт хэлсэн. Манайх журмын дагуу сар бүрийн төлөлтийг 4-5 сар тогтвортой хийсэн. Энэ хугацаанд 10 хувь буюу Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын төлбөрийг хангалттай хийгээд дууссан учир одоо өндөр хүүгээр шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж тооцохоор тохирсон тул шаардаж буй хүү, нэмэгдүүлсэн хүүг болон барьцааны орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч ийнхүү татгалзсан тайлбараа бичгийн баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
Зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч Валя ахилл групп ХХК-ийн 1205140304 тоот дансанд 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392,000,000 төгрөгийн гүйлгээ хийж, нийт 872,000,000 төгрөг зээлдэгчийн дансанд орсон байх тул ЗГ1205141951 дугаартай гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ./хх-ийн 11-29 дэх талд/
Зээлийн гэрээнд заасан үүргийг Голомт банк ХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.
Зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлийн гэрээнд заасан 872,000,000 төгрөгийг гэрээ хийсэн өдөртөө зээлдэгч талд бүрэн шилжүүлээгүй, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 480,000,000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 392,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу биш зээлдэгчид мөнгө шилжсэн өдрөөр, шилжүүлсэн мөнгөний хэмжээнд хүү тооцож 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс Эргэн төлөлтийн хураарийн дагуу тооцоолсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна./хх-ийн 13, 29-31 дэх талд/
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн талаархи бичгийн баримт болон хүүг бууруулж төлөхөөр, Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын үл хөдлөх хөрөнгийг 10 хувьд нь тооцож авна гэж тохирсон гэж маргаж буй татгалзлаа нотолсон талаархи баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч тал гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээнд зааснаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагч тал зээлийн гэрээний нөхцлийг болоод зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн мөнгөн дүнгийн тооцоог бичгийн нотлох баримтаар үгүйсгээгүй бөгөөд зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна.
Зээлдэгч буюу хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээл, зээлийн хүүг төлж байсан боловч 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс хойш энэ өдрийг хүртэл хугацаанд төлөлт огт хийгээгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 4.2-т Дараах тохиолдолд Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй гэж, 4.2.1-т Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй... зэрэг тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, зээлийг төлүүлэхээр шаардах эрхтэй гэж харилцан тохиролцжээ.
Зээлдүүлэгч Голомт банк ХХК нь зээлдэгч Валя ахилл групп ХХК-ийг зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг эргэн төлөлтийн хуваарьт тохирсноор төлөөгүй, зээлдэгч нь компанийн үйл ажиллагаа тогтмол биш болсон тул зээлийн эргэн төлөлтийг хийх боломжгүй тухай мэдэгдсэн зэрэг үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардан, үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
Тодруулбал, зээлдэгч нь зээлийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөх үүргээ тасалдуулсан, хариуцагч үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаар сануулж байсан зэрэг нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрджээ.
Талууд Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээний 2.5-д тохиролцсон байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байх тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс хариуцагч Валя ахилл групп ХХК чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Иймээс хариуцагч Валя ахилл групп ХХК нь ЗГ1205141951 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 743,764,705.90 төгрөг, гэрээний хүү 266,260,375.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,682,664.82 төгрөг, нийт 1,024,707,745.93 төгрөгийг төлөх үүрэгтэй байх тул энэхүү мөнгөн дүнг Валя ахилл групп ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан ипотекийн болон барьцааны гэрээ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой тул хариуцагч Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дээрх зээлийн гэрээний барьцаанд байршуулж, уг хөрөнгүүдийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасантай нийцсэн байна./хх-ийн 14-15 дахь талд/
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг /гэрээ/ үйлдэж, хуульд заасан журмын дагуу барьцааг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна.
Хариуцагч Валя ахилл групп ХХК-ийн төлөөлөгч ипотекийн гэрээний зүйл болсон Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг уг зээлийн гэрээний үнийн дүнгийн 10 хувьд тооцож барьцаална гэж нэхэмжлэгч Голомт банк ХХК-тай тохиролцсон гэж маргаж байгаа боловч энэхүү тайлбар нь баримтаар нотлогдоогүй учир хариуцагч Валя ахилл групп ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах нь хуульд нийцнэ.
Тус хэргийн хамтран хариуцагч Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нар нь нэхэмжлэлийн хувийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй байна.
Иймээс мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч тус шүүхэд анх 858,392,879.34 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид /4,449,914.40+70,200/ 4,519,514 төгрөгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 166,314,867 төгрөгөөр нэмэгдүүлсэн учир уг үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар 989,525 төгрөг төлсөн байна. Иймд нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж нийт /4,449,914.40+70,200+989,525/ нийт 5,509,639.40 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас нэхэмжлэлийг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж /5,281,489+70,200/ 5,351,689 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Валя ахилл групп ХХК-иас 1,024,707,745.93 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Валя ахилл групп ХХК үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
а/. хариуцагч Ц.Алтантулга, Д.Сарангэрэл нар /хоёр иргэний/-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд жавзандамба гудамж 91б/3 тоот хаягт байршилтай, 374 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206018883 дугаарт бзртгэлтэй, хувийн сууц,
б/. Валя ахилл групп ХХК-ийн өмчлөлийн доорх авто тээврийн хэрэгсэлүүд:
Зүтгүүр North Benz ND4260 0, Улсын дугаар 3926 УБА, арлын дугаар LBZ446 DB8JA009170,
Зүтгүүр North Benz ND4260 0, Улсын дугаар 4371 УБА, арлын дугаар LBZ446 DBXJA009168,
Зүтгүүр North Benz ND4260 0, Улсын дугаар 4786 УБА, арлын дугаар LBZ446 DBIJA009172,
Зүтгүүр North Benz ND4260 0, Улсын дугаар 4906 УБА, арлын дугаар LBZ446 DB1JA009169,
Зүтгүүр North Benz ND4260 0, Улсын дугаар 4916 УБА, арлын дугаар LВ7А46 DBXJA009171,
Чиргүүл JIDONG ТР4269, Улсын дугаар 4786 ТЧ, арлын дугаар LA9940591OANM1023,
Чиргүүл JIDONG ТР4269, Улсын дугаар 4906 АЧ, арлын дугаар LA9940591GANM2553,
Чиргүүл JIDONG ТР4269, Улсын дугаар 4371 ТЧ, арлын дугаар LA9940591OANM4326,
Чиргүүл JIDONG ТР4269, Улсын дугаар 3928 ТЧ, арлын дутаар LA9940591GANM1104
Чиргүүл JIDONG ТР4269, Улсын дугаар 4916 ТЧ, арлын дугаар LA9940591GANM6314 зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /4,449,914.40+70,200+989,525/ нийт 5,509,639.40 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /5,281,489+70,200/ 5,351,689 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ