Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2021/00214

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 133/ШШ2021/00214

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Оргил баг, 0-0-0 тоот, Н н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0 баг, Харзат, У А ХХК-ийн байр, А м ф ХХК-д холбогдох,

Газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н н ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А м ф ХХК-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын буртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газраас нь 7.433 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж, худалдан авахаар харилцан тохиролцож газрын төлбөрт 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг, мөн тухайн газрын бичиг баримтыг хөөцөлдөхөд мөнгө шаардлагатай байна гэсний дагуу 2019 оны 09 дугээр сарын 06-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг А м ф ХХК-ийн захирал З.Х-ын Хаан банкны 5495077052 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар А м Ф ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газрын эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон учраас манай компаний нэр дээр олгогдсон 7.433 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ мөн адил хүчингүй болж, бид тухайн газрыг эзэмших боломжгүй болсон. Иймд А м ф ХХК-иас газрын эрх шилжүүсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Н н” ХХК-ийн захирал болон “А м ф” ХХК-ийн захирлын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт байрлах 20000 м.кв талбай бүхий газраас “Н н” ХХК 7434 м.кв талбай бүхий газрыг худалдан авахаар газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. “Н н” ХХК-д 7434 м.кв газрын эрх шилжсэний дараа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Есөнбулаг сумын Засаг даргын А/151 дугаартай захирамжаар “А м ф” ХХК өмнө нь газрын төлбөрөө төлөөгүй гэдэг шалтгаанаар “А м ф” ХХК-ийн 20000 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосны улмаас уг 20000 м.кв газраас салгаж авсан 7434 м.кв газар мөн адил хүчингүй болсон. Нэгэнт “А м ф” ХХК-аас тухайн газрыг худалдаж авах боломжгүй болсон учраас уг газрын төлбөрт шилжүүлсэн үнэ болох 5.000.000 төгрөг, эзэмших эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлттэй байна. Уг 5.500.000 төгрөгийг “А м ф” ХХК-ийн захирал Х-ын Хаан банкны данс руу шилжүүлсэн байдаг. Уг мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэргийн хариуцагч “А м ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм миний бие нэхэмжлэгч Наяд Натур" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь “А м ф” ХХК-иас газрын эрх шилжүүлсэний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Тус нэхэмжлэлийн шаардлагадаа итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 8 дугаар сард “А м ф”  ХХК-тай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн магнай трейдийн агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877 , улсын бүртгэлийн Э-0518000093 дугааргай 20000 м.кв газраас нь 7.433 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлж худалдан авахаар харилцан тохиролцож нийт 5.500.000 төгрөгийг дансруу шилжүүлсэн. Гэтэл Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/151 дугаартай захирамжаар эзэмших эрхийг эзэмшигч этгээд нь удаа дараа төлөөгүй гэдэг үдэслэлээр хүчингүй болгосон учир тус газраас 7.433 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах боломжгүй болсон гэжээ. “А м ф” ХХК нь 2016 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт 2 га газар авч, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тухайн жилдээ 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч малын шүлхий өвчин гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж иргэн Д.Лавьжинд 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 40 сая төгрөгөөр эзэмших эрхийг шилжүүлэхээр болж, гэрээ байгуулсан байдаг. Д.Лавьжин нь гэрээний дагуу мөнгийг цувуулж өгч байгаад үлдэгдэл төлбөр болох 5.000.000 төгрөгийг Б.Амгаланбаяр гэдэг хүн Д.Лавьжингаас газар худалдан авч байгаа гээд мөнгийг нь З.Хүрэлбаатарт өгсөн гэдэг. З.Хүрэлбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхмаа нь Наяд Натур ХХК-ийн захирал Б.Амгаланбаяртай 7433 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ хийсэн. Гэтэл газар эзэмших эрхээ шилжүүлж авсны дараа сумын Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж надаас газар эзэмших эрхийг шилжүүлж авахад төлсөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг Даргын А/134 дугаар захирамж гарч Наяд Натур ХХК нь 7434 м.кв газрыг өөрийн эзэмшилд авсан байдаг. Эзэмшилд авснаас хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тухайн хуулийн этгээдэд бүрэн эзэмших эрх шилжсэнээс хойш үүссэн асуудал бөгөөд эзэмших эрх нь зөрчигдсөн талаарх асуудлыг тухайн эзэмшигч өөрөө хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. Иймд эзэмших эрх шилжсэнээс хойш үүсэн хууль зүйн үр дагаварыг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Наяд натур ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Наяд натур ХХК нь “А м ф” ХХК-д холбогдуулан газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал ... “А м ф” ХХК-ийн эзэмшлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн МТ-ын агуулахын зүүн талд байрлах гэрчилгээний 000000592, нэгж талбарын 8208004877, улсын бүртгэлийн Э-0518000093 дугаартай 20000 м.кв газрын эзэмших эрхийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон учраас “А м ф” ХХК-иас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, манай компаний нэр дээр олгогдсон 7.433 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ мөн адил хүчингүй болж, бид тухайн газрыг эзэмших боломжгүй болсон. Иймд “А м ф” ХХК-иас газрын эрх шилжүүсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гээд авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг гаргуулж өгнө үү... гэж, хариуцагч тал ...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг Даргын А/134 дугаар захирамж гарч Наяд Натур ХХК нь 7434 м.кв газрыг өөрийн эзэмшилд авсан. Эзэмшилд авснаас хойш газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг нь тухайн хуулийн этгээдэд бүрэн эзэмших эрх шилжсэнээс хойш үүссэн асуудал бөгөөд эзэмших эрх нь зөрчигдсөн талаарх асуудлыг тухайн эзэмшигч өөрөө хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно. Иймд эзэмших эрх шилжсэнээс хойш үүсэн хууль зүйн үр дагаварыг хүлээх хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эрх шилжүүлэгч тал “А м ф” ХХК, эрх шилжүүлэн авагч тал Наяд натур ХХК-д өөрийн эзэмшилд байгаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат МТ-ын агуулахын зүүн талд байршилтай, 20000.0 м.кв талбайтай, мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн А/147 тоот шийдвэрээр олгогдсон, хүчин төгөлдөр гэрчилгээтэй газар эзэмших эрхээс 7433,7 м.кв талбайтай газар эзэмших эрхийг шилжүүлсэн болох нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож, уг гэрээний талаар зохигчид маргаагүй байна.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/134 дугаартай захирамжаар “А м ф” ХХК нь мах боловсруулах үйлдвэрийн зориулалтаар эзэмшиж байгаа 000000592 дугаартай эрхийн гэрчилгээ бүхий 20000 мкв газрын 7434 мкв газрыг Наяд натур ХХК-д эзэмших эрхийг шилжүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08201-2019/00049 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр /2019.09.23/ Наяд натур ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, Э-0518000093 дугаарт бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/134 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Улмаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/151 дугаартай газар эзэмших эрхийг дуусгавар болгох эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай захирамжаар Наяд натур ХХК-ийн 7434 мкв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болох нь уг захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газрыг эзэмших эрхгүй болсон тул хариуцагчаас газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардалд 500,000 төгрөг, нийт 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан талаар талууд маргаагүй хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээгээр Алтай мах фүүдс ХХК нь 7433,7 мкв талбайтай газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Наяд натур ХХК-д шилжүүлэх, Наяд натур ХХК нь 20,000,000 /хорин сая/ шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1- т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-т гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.4-д газар эзэмших эрхийг шилжүүлэн авагч нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх, эрх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хууль болон газар эзэмшүүлэх гэрээнд заасан эрх, үүргийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг; 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаас үзэхэд улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоноор эзэмшил шилжих буюу эрсдэл шилжинэ гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Алтай мах фүүдс ХХК нь газрын төлбөрөө төлөөгүй учраас газар эзэмших эрх дуусгавар болсон тул 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж тайлбарлаж байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-т эрх шилжүүлэн авагч нь газрын эзэмших эрхийн талаар болон газрын төлбөр төлөгдсөн эсэх талаарх мэдээллийг эрх бүхий этгээдээс урьдчилан авсан байх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Уг үүргээ нэхэмжлэгч Наяд натур биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Нөгөө талаар худалдан авагч тал байдлыг тодруулсан, эс тодруулснаас үл хамааран гэрээг байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байгаа нь эрсдлийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай үйлдэл гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Наяд натур ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/134 дугаартай захирамжаар газар эзэмших эрх шилжиж аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсоны дараа газар эзэмших эрхийг дуусгавар болгож, эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон байх тул Наяд натур ХХК-д эрсдэл шилжсэн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Дээрх үндэслэлүүдээр Наяд натур ХХК-ийн Алтай мах фүүдс ХХК-д холбогдуулан гаргасан газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 төгрөг, нийт 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын шаардлага ба татгалзлын үндэслэлүүд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа байдал буюу талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5-д заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй болон мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрсдийн шаардлага, татгалзлаа нотлох үүргээ биелүүлж байгаа байдалд хууль зүйн үнэлэлт өгөх замаар хэргийг хянан шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бодитойгоор харьцуулан дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Алтай мах фүүдс ХХК-д холбогдох газрын эрх шилжүүлсний төлбөрт төлсөн 5.000.000 /таван сая/ төгрөг, газрын эрх шилжүүлэхэд шаардлагатай гэж авсан зардал 500.000 /таван зуун мянган/ төгрөг, нийт 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Наяд натур ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102.950 /нэг зуун хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг үндэслэн улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ҮЙТҮМЭН