Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2021/01831

 

 

 

 

 

 

 

                                                                                                    

 

   2021        10         06                                          181/ШШ2021/01831         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бага тойруу 7/1 – 00, өөрийн байранд байрлах, ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, Д.Э,

Хариуцагч: оршин суух, Д.Б нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37 644 760 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Э, Д.Б нар нь ТБ ХХК -тай 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19/39 тоот зээлийн гэрээг байгуулан 35 000 000 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хануулахаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 08 дугаар байр, 143 тоот, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 19/39 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Д.Эын Төрийн банк дахь 10500582082 тоот харилцах дансанд 35 000 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. 19/39 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020.02.28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөр төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгч өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаарлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгчид хохирол учруулж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас  хойш үндсэн зээлээс 3 899 568 төгрөг, хүүнээс 4 851 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 048 төгрөг, нийт 8 762 141 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрснээр үндсэн зээлийн төлбөр 31 100 431 төгрөг, хүү 6 459 073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85 254 төгрөг, нийт 37 644 760 төгрөг болж хуримтлагдсан байна.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлий 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 102600571451 тоот хэрэглээний зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч Д.Э, Д.Бнараас үндсэн зээл 31 100 431 төгрөг, хүү 6 459 074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85 255 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг, нийт 37 661 260 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 08 дугаар байр, 143 тоот, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э, Д.Бнар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБ ХХК -ийн нэхэмжилсэн 37 661 260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Насаараа мөнгө хуримтлуулж байж авсан орон сууц учраас Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 08 дугаар байр, 143 тоот, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Д.Э, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37 644 760 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Д.Э, Д.Бнар нь ТБ ХХК -тай 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдөр ЗГ:102600571451 тоот Зээлийн гэрээ, БГ:102600571451 тоот Барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулж, ТБ ХХК -иас 35 000 000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 26.40 хувийн хүүтэй зээлдүүлэх, Д.Э, Д.Бнар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Д.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203000393 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 8 байр, 143 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх-9-23х/

Зээлийн гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний зохицуулалтад нийцсэн. Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166.1-д заасан шаардлага хангасан, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Тус гэрээнүүд нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.Э, Д.Бнар үндсэн зээлд 3 899 568 төгрөг, зээлийн хүүнд 4 851 524 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21 048 төгрөг, нийт 8 762 141 төгрөгийг төлсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-28-30х/аар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 2.1.5-д талууд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

Зээлдэгч Д.Э, Д.Бнар нь зээлийн төлбөрийг “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-28-30х/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-24-29х/ зэргээр тогтоогдож байх бөгөөд зээлдүүлэгч ТБ ХХК  нь зээлийн гэрээний 6.2, 6.2.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Д.Э, Д.Бнар нь зээлийн төлбөр болох үндсэн зээл 31 100 431 төгрөг, хүү 6 459 073 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85 254 төгрөг, нотариатын зардалд 16 500 төгрөг, нийт 37 661 260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

 

Зээлдэгч Д.Э, Д.Бнар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн БГ:102600571451 тоот Барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч тал Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Д.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 гаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 2 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.Э, Д.Бнараас 37 661 260 /гучин долоон сая зургаан зуун жаран нэгэн мянга хоёр зуун жаран/ төгрөгийг гаргуулж ТБ ХХК -д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Э, Д.Бнар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Д.Эын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 07 дугаар хороо, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 457 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Бнараас 416 457 /дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж ТБ ХХК -д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА