Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01914

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        10         20                                          181/ШШ2021/01914         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байрлах, ЧХХ ХХК  /ХХД:9015005100, РД:2704838/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, НШШГГхолбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Өлзийдэлгэр нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧХХ ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банкны 1 195 621 533 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч ЧХХ ХХК  нь хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө, Улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг битүүмжилж, хураах ажиллагаа явуулж, үнийн санал авсан боловч талуудын үнийн санал зөвшилцөлд хүрээгүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр “Виннер Вэй” ХХК-ийн үнэлгээчин О.-ийг томилсон байна.

Гэтэл ШШШГГ албанаас 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн 4-185/12296 тоот мэдэгдлээр Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэн болох, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг удирдлага болгон үнэлгээчний тогтоосон үнийг тооцон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдсэн.

Дээрх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай /Хүүхдийн 100, Наран плазагийн урд байрлах/, зах зээлийн эрэлт ихтэй, тансаг зэрэглэлд хамаарах, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөж байгаа үл хөдлөх хөрөнгө бөгөөд олон жилийн өмнө худалдан авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлж байгаа нь үнэлгээ хууль, журамд заасан аргачилалаар хийгдээгүй, хувь хүний өмчлөх эрхэд халдсан, хувийн өмчийг үнэгүйдүүлсэн үйлдэл гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг үндэслэн гомдол гаргаж байна.

Иймд “Виннэр Вэй” ХХК-ийн Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч НШШГГшүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамжаар Худалдаа хөгжлийн банкинд  1 195 621 533 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу ЧХХ ХХК -д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл удаа дараа гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан хөрөнгө болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын Улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны 96 дугаар байрны 909 тоотод байрлалтай 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2206033042 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 2021 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 20280918/24, 20280618/25 тоот эд хөрөнгө хураах тогтоолуудаар хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг 177.1-д зааснаар төлбөр төлөгч ЧХХ ХХК  болон өмчлөгч Ө.М, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК нарт “үнийн санал өгөх” тухай мэдэгдэлийг хүргүүлэхэд, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийн саналаа харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зэх зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 6/113 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “Виннэр Вэй” ХХК-ийг томилсон.

Хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, автозогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэнийг талуудад 2021 оны 07 дугаар сарын 02 болон 05-ны өдөр танилцуулж, санал хүсэлт байгаа эсэхийг тодруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч ЧХХ ХХК  нь хариуцагч НШШГГхолбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

НШШГ газрын 2021.07.02-ны өдрийн 4-185/12296 тоот “Мэдэгдэл”-ээр төлбөр төлөгч ЧХХ ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, 2021.07.05-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулсан байна. /хх-99-101х/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д шүүхэд гомдол гаргах хугацааг 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гэж тодорхойлсон бөгөөд 55.3-д шийдвэр гүйцэтгэгчийг хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг нь авахыг үүрэгжүүлсэн тул төлбөр төлөгч ЧХХ ХХК-ийг үнэлгээний тайлантай танилцсан өдрөөс шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох үндэслэлтэй байна. ЧХХ ХХК нь 2021.07.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. /хх-5-22, 1-2х/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2429 дугаар шийдвэрээр ЧХХ ХХК-иас 1 192 526 143 төгрөгийг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-44-45х/

НШШГАнь дээрхи шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан Ө.Мгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206032029 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, тоотод байрлалтай 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 2021 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн 20280918/24, 20280618/25 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” /хх-64-67х/-уудаар хураасан талаар зохигч маргаагүй.

 

Нэхэмжлэгч ЧХХ ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ажиллагаа буюу шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ тогтоосон гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

НШШГГнь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэ тогтоох ажиллагааг явуулахад төлбөр төлөгч ЧХХ ХХК, өмчлөгч Ө.М нар нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 396 660 000 төгрөгөөр, мөн байрны зоорийн давхрын 31 тоот, 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 35 000 000 төгрөгөөр үнэлж анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал гаргасан /хх-68-69х/-ыг, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК нь бодит байдалд нийцээгүй хэт өндөрөөр үнэлсэн байна гэж, шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлэх хүсэлтийг НШШГГгаргасан байна. /хх-70х/

Иймд НШШГАнь хөндлөнгийн шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасантай нийцсэн байна.

 

НШШГАнь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Виннэр-вэй” ХХК-ийг томилж, хөндлөнгийн шинжээч “Виннэр-вэй” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 31 тоот, 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолын зах зээлийн үнийг 270 959 000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-71-92х/

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх бөгөөд үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Үнэлгээний Олон Улсын стандартын дагуу үндсэн 3 аргыг ашиглаж, хөрөнгийн зах зээлийн үнийн судалгаанд тулгуурлан жишиг үнийг аргад ач холбогдол өгч, үнэлсэн нь хуульд нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ЧХХ ХХК нь шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ЧХХ ХХК-ийн НШШГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ЧХХ ХХК-ийн НШШГГхолбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 132.22 мк.в талбай бүхий 4 өрөө орон сууцыг 249 179 000 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй мөн байрны зоорийн давхрын 31 тоотод байрлалтай 15.5 мк.в талбай бүхий авто зогсоолыг 21 780 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч ЧХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н. ОЮУНТУЯА