Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/00205

 

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2021/00205

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.С-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Г.Б миний бие 2014 онд О.Стэй танилцаж 2019 оны 7 сарын 19-нд гэрлэлтийн 1125830049 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2018 оны 3 сарын 10-нд хүү Б.Хтөрсөн. Бид харилцааны тааламжгүй байлын улмаас 2019 оны 12 сараас салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Хасар бид хоёрын дунд ээлжлэн өсч торниж байгаа. Одоо бид харилцан тохиролцож тус тусын амьдралын төлөө цаашид хамтран амьпрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд дундын өмч хөрөнгө гэх зүйл байхгүй бөгөөд хүү Б.Хтайгаа уулзаж байх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: О.С миний бие нэхэмжлэгч Г.Бын нэхэмжлэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч О.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б, хариуцагч О.С нар нь 2014 онд танилцаж 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсныг улсын бүртгэлийн 1125830049 дугаарт бүртгэсэн байна. Гэрлэгчид 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хамтран амьдарч тэдний дундаас 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүү Б.Хтөрсөн байна.

 

Г.Б, О.С нар нь одоо тус тусын амьдралтай болсон эвлэрэх хүсэлгүй байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Иймд зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэрлэгчид 2019 оноос хамтран амьдрахаа больсон байх ба ийнхүү тусдаа амьдрах болсон үеэс хойш хүү Б.Хэхийн асрамжид байжээ. Тэд хүү Б.Хасарын асрамжийн болон тэтгэлгийн талаар маргаангүй бөгөөд энэ талаар тухайлсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамж, тэтгэлгийг шүүхээс шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарлаж байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч О.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Б, хариуцагч О.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалж, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдсэнийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч О.Сэс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасны дагуу гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Золзаяад даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА