Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2021/03091

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 23

 

184/ШШ2021/03091

 

 

         

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******  *******бын ******* /РД-/-гийн,

Хариуцагч: ******* ******* овогт *******ын *******/РД-/-т холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 3.070.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Г.*******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.******* нэхэмжлэгч Л.*******гийн эзэмшлийн 28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатайгаар түрээсэлж, 1 сарын төлбөрт 250.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ашиглалтын зардлыг хариуцагч тал бүрэн хариуцахаар тохирсон. Гэрээний дагуу 18 сарын хугацаанд Г.******* 4.500.000 төгрөг төлөхөөс 2.680.000 төгрөг төлсөн байдаг. Үлдэгдэл 1.820.000 төгрөгийг төлөөгүй. Талууд 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл 5 сарын хугацаатай 1 сарын төлбөрт 250.000 төгрөг төлөхөөр тохирч орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээний дагуу 1.000.000 төгрөг төлөхөөс 200.000 төгрөгийг төлж 800.000 төгрөг төлөөгүй байна. Иймд дээрх 2 гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 2.620.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Г.******* нь орон сууцыг хөлслөх явцдаа ашиглалтын зардал огт төлөөгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч гэрээнд зааснаар ашиглалтын зардлыг хариуцагч тал бүрэн хариуцаж төлнө гэсний дагуу ашиглалтын зардалд 450.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 3.070.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан тул хариуцагч Г.*******оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2.620.000 төгрөг, ашиглалтын зардалд 450.000 төгрөг, нийт 3.070.000 төгрөгийг гаргуулж өгнө үүХариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл ажилласан ба 2017 оны 01 дүгээр сараас өөр байранд нүүж ирсэн гэж гэх тайлбар гаргаж байгаа боловч 2017 оны 1 дүгээр сард өөр байранд нүүж орсон гэдгийг, мөн Л.*******гийн байрыг хүлээлгэж өгсөн талаарх баримт акт үйлдээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр, Г.******* нь гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй юм. Харин 2018 оны 03 дугаар сард байгуулагдсан гэрээн дээр мөн адил Г.******* нь тухайн газар 1 сарын л хугацаатай ажиллахаар очсон, эхнэр хүүхдийн бие тааруу байсан учраас хот руу буцсан гэх үйл баримтаа ямар нэгэн баримтаар нотлоогүй байгаа учир хариуцагч орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрөө төлөх үүрэг нь хэвээр байнаЗохигчид 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Соёлын төвийн ард байрлах 4 айлын орон сууцнаас 1 айлын орон сууцыг буюу 28 м.кв талбай бүхий орон сууцыг сарын 250.000 төгрөгийн төлбөртэйгөөр 18 сарын хугацаатайгаар түрээслэхээр тохирч гэрээг байгуулсан. Г.******* энэ гэрээний дагуу тус байранд амьдарсан нь үнэн бөгөөд тухай байранд хэнтэй хамт тэнд амьдарсан эсэх нь гэрээнд хамааралгүй юм. Г.*******ийн гаргасан шинэ нисэх онгоны буудал баригдаж буй газар очоод салхивчны ажил хийсэн гэх тайлбараас үзэхэд тэрээр ганц хоёр сарын хугацаатай бус нэлээд удаан хугацаагаар тус газарт байрлаж байсан нь тодорхой байна. Г.******* нь гэрээ байгуулагдсанаас хойших эхний хэдэн саруудад цаг тухай бүрдээ түрээсийн төлбөрөө төлж байсан нь баримтаар тогтоогдож байна. Г.******* нь 2017 оны 01 дүгээр сараас өөр байранд нүүж орсон гэж амаар ярьдаг боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй байна. Хэрвээ Г.******* өөр байранд нүүж орсон бол гэрээнд заасны дагуу нэг сарын өмнө түрээслүүлэгчид мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Мөн Г.*******ийн би орон сууц хөлслөх гэрээг уншаагүй, надаар зөвхөн гарын үсэг зуруулсан учраас би хариуцлага хүлээхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хууль мэдэхгүй байдал нь тухайн этгээдийг хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Г.******* нь гэрээний дагуу 2017 оны 06, 07 дугаар саруудад түрээсийн төлбөрт 250.000 төгрөг төлсөн баримт нь түүнийг тухайн үеүдэд Л.*******гийн орон сууцанд амьдарч байсныг нотлох юм. Г.******* 2018 оны 03 дугаар сард гэрээ хийгдсэн гэдэг дээр маргадаггүй. Энэ гэрээний дагуу хариуцагч нь 1 сарын түрээсийн төлбөрийг төлсөн бөгөөд үлдэх 4 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Гэрч ийн өгсөн мэдүүлгээс үзэхэд тэрээр Г.*******той хамт орон сууц түрээсэлж амьдарч байсан бөгөөд түүний 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр түүнийг тухай үед орон сууцанд амьдарч байсныг нотлох юм. Мөн нь энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөхдөө энэ талаараа дурдсан байдаг. Дээрх үйл баримт болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байгаа тул хариуцагч Г.*******оос Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2.620.000 төгрөг, түрээсийн хугацаан дахь ашиглалтын зардалд 450.000 төгрөг, нийт 3.070.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* миний Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд талбайн инженерээр 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа амьдрах байр хайж Л.*******гийн дэлгүүрийн хойд талын 2 өрөө байрыг түрээслэхээр болсон. Анх Л.*******г надтай гэрээ байгуулах үед би түүнд хандаж энэ гэрээг байгуулах хүн биш, та манай компанитай очиж гэрээ байгуулах хэрэгтэй гэж хэлсэн боловч Л.******* нь гэрээн дээр надаар гарын үсгийг маань зуруулсан. Гэхдээ гэрээнээс анхаарах ёстой зүйл гэвэл би уг газар 3 сарын хугацаатай ажиллах гэж очсон байж 18 сарын хугацаатай гэрээ байгуулахгүй нь тодорхой. Намайг анх орон сууц хөлслөх гэрээн дээр гарын үсэг зурж байх үед гэрээн дээр эхлэх хугацаа болон дуусах хугацаа бичигдээгүй байсан. Гэрээг сайн нягталбал гэрээний хугацааг бичихдээ гарын үсэг бичсэн үзгээс өөр өнгийн үзгээр бичсэн байдаг. Л.******* нь өөрөө сүүлд нэмж гэрээн дээр хугацаа бичсэн. Манай ажлынхан тус газар салхивч агааржуулалтын ажил хийж байгаад ажилчид нэмж авч ажиллуулахаар болох үед Л.******* эгчийн орон сууц олон хүн амьдрахад багадсан учир 2017 оны 01 дүгээр сард манай ажилчид Цэргийн байр гээд 3 өрөө түрээсийн байр луу нүүсэн. Бид ийнхүү нүүхдээ Л.******* эгчтэй бүх тооцоо, төлбөрийн асуудлаа дуусгаж байрыг нь хүлээлгэж өгөөд явцгаасан. Ингээд эхний орон сууц хөлслөх гэрээний харилцаа бүрэн дуусан. Сүүлд 2018 оны 03 дугаар сард манай компани Хөшигтийн хөндийд дахин 1 сарын хугацаатай ажиллахаар ирсэн. Тэр үед би ажилчидтайгаа хамт 2, 3 хонож ажлыг нь чиглүүлж өгчхөөд шууд хот руу буцсан. 2018 оны 01 дүгээр сард эхнэр маань төрөхийн хүндрэлтэй төрж бие нь их хүнд байсан тул би хурдан хугацаанд гэр лүүгээ буцсан. Би 2018 оны 03 дугаар сараас хойш Хөшигтийн хөндийн буцаж нэг ч удаа очоогүйЛ.******* эгчийн бидэнд түрээсэлж буй байр нь түүний дэлгүүртэй яг зэргэлдээ байрладаг тул манай ажилчид түүний дэлгүүрээс ойр зуурын бүхий л хэрэгцээний зүйлсээ авдаг байсан. Биднийг ийнхүү амьдарч байхад , н. гэх хүмүүс Л.******* эгчийн дэлгүүрээс архи их зээлж уугаад байхаар нь би Л.******* эгчид хандаж энэ хүмүүс битгий архи зээлээд бай, энэ хүмүүс архи уугаад ажлаа хийхгүй байна, ажлаа хийхгүй байгаа учир дараа таны мөнгийг эргүүлж төлж чадахгүй шүү хэлсэн боловч миний үгийг үл тоож энэ хүмүүс архи зээлсээр байсан. Ингээд бидний ажил дуусаад хот руу буцах үед 2, 3 хүний дэлгүүрийн өр гэж 1 сая гаруй төгрөг үлдсэн байсныг би сүүлд Л.******* эгчээс мэдсэн юм. Л.******* эгч над руу залгаад энэ хүмүүсийн өрийг авч өг гэж хэлэх үед би чадахгүй шүү дээ, тухайн үед таныг битгий зээл өг гэж сануулж байсан шүү дээ гэж хэлсэн юм. Гэвч Л.******* эгчийн өөрийн сэдсэн санаа бол тэр хүмүүсийн зээлсэн архины мөнгийг надтай байгуулсан орон сууц хөлслөх гэрээн дээр үндэслээд олж авах санаа байсан юм. Би үүнийг бидний хооронд яригдсан утасны яриагаар нотолж чаднаНэхэмжлэгч Л.******* нь ашиглалтын зардалд сар бүр тодорхой хэмжээний мөнгийг авдаг байсан. Гэрээг уншиж танилцалгүй зөвхөн гарын үсэг зурсан нь миний буруу. Л.*******д байрыг нь хүлээлгэж өгөөд ямар нэгэн төлбөр тооцооны үлдэгдэлгүй болоод өөр байр руу нүүсэн нь үнэн гэв.

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

 

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч Г.*******т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт анх 2.620.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3.070.000 төгрөг хүртэл нэмэгдүүлсэн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 27, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд Орон сууц хөлслөх гэрээ гэх 2 гэрээг байгуулж, аймгийн сумын 6 дугаар баг, Соёлын төвийн ард 18646288372096 хаягт байршилтай орон сууцны зориулалттай 89,0 м.кв талбайтай 8 өрөө, дугаартай ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс Л.*******д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 28 м.кв талбайтай 2 өрөөг нь 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаатайгаар, 1 сарын хөлсийг 250.000 төгрөгөөр тохиролцон эхний гэрээг, түүнчлэн мөн орон сууцны зориулалттай хөрөнгийн 22 м.кв талбайтай хажуу 2 өрөөг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатайгаар, 1 сарын хөлсийг 200.000 төгрөгөөр тохиролцон 2 дахь гэрээг байгуулан Г.*******т хөлсөлж, хөлсийг сар бүр төлж байхаар тохиролцсон эхний гэрээний хөлсөөс 1.820.000 төгрөг, 2 дахь гэрээний хөлсөөс 800.000 төгрөг төлөгдөөгүй, мөн орон сууцны ашиглалтын зардалд 450.000 төгрөг тус тус төлөгдөөгүй тул дээрх 2 гэрээний үүрэгт 3.070.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

Гэрээ байгуулсан өдрүүдэд гэрээний зүйлийг Г.*******т хүлээлгэн өгсөн байна./ХХ-ийн 3-5 дугаар хуудас/

Хариуцагч Г.******* нь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын талбайн ажлыг ХХК-ийн салхивч агааржуулалтын ажил хийх бригадийг ахлан инженерээр ажиллан маргаан бүхий 2 өрөөг 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сар хүртэл хугацаагаар хөлсөлсөн18 сарын хугацаатай гэрээ байгуулаагүй, гэрээн дээр дуусах хугацаа бичигдээгүй байсан боловч уг хугацааг гарын үсэг бичсэн үзгээс өөр өнгийн үзгээр бичсэн байдалтай байгаа нь хугацааг сүүлд нөхөж бичсэн, тухайн сууц нь бригадаар ажиллахад багадсан учир 2017 оны 01 дүгээр сард манай ажилчид цэргийн зориулалттай 3 өрөө байр руу нүүсэннүүхдээ Л.*******тай бүх тооцоо, төлбөрийн асуудлаа дуусгаж байрыг нь хүлээлгэж өгөөд явцгаасан тул эхний орон сууц хөлслөх гэрээний харилцаа дууссан2018 оны 03 дугаар сард манай компани Хөшигтийн хөндийд дахин 1 сарын хугацаатай ажиллахаар болсон тул 2, 3 хонож ажлыг нь чиглүүлж өгчхөөд би шууд хот руу буцсан дахиж очоогүйашиглалтын зардалд сар бүр тодорхой хэмжээний мөнгийг өгдөг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

Уг орон сууц хөлслөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх болон Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл болох нь тогтоогдохгүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээний үүрэгт хөлслүүлэгч нь сууцны зориулалттай өрөөг хөлслөгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, хөлслөгч гэрээгээр тохирсон хугацаагаар хэлэлцэн тохирсон хөлсийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй тул хариуцагч хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Хариуцагч Г.******* 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эхний гэрээний үүргийг 18 сарын хугацаатай байгуулаагүй, гэрээн дээр дуусах хугацааг Л.******* өөр өнгийн үзгээр сүүлд нөхөж бичсэн2017 оны 01 дүгээр сараас цэргийн зориулалттай 3 өрөө байр руу нүүсэн, нүүхдээ нэхэмжлэгч Л.*******тай бүх тооцоо, төлбөрийн асуудлаа дуусгасан гэх боловч хэрэгт авагдсан баримтаар түлхүүр хүлээлцсэн, тооцоо дууссан тухай болон гэрээний хугацааг нөхөн бичсэн асуудлаа шинжээч томилуулан нотлуулах талаар хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Г.******* эхний гэрээний үүрэгт 4.500.000 төгрөг төлөгдөхөөс 1.820.000 төгрөг төлөгдөөгүй, тооцооллын талаар болон гэрээний хөөн хэлэлцэх хугацаа, гэрээний зүйлийг гэрээ байгуулах үед хөлслүүлэгч Л.******* хөлслөгч Г.*******т хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.

Харин гэрээний хугацааны талаар болон Г.*******д гэрээний зүйлийг Г.******* буцаан өгсөн эсэх талаар талууд маргаж, хариуцагч тал 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаагаар ашигласан гэж, нэхэмжлэгч гэрээ хугацаанаас өмнө цуцлах талаар мэдэгдэл болон түлхүүр хүлээлгэж өгөөгүй тул 18 сараар тооцох үндэслэлтэй гэж маргав.

Шүүх эхний гэрээний үүргээс хариуцагч 1.820.000 төгрөгийг төлөгдөөгүй тооцооллын талаар маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээнд хангах үндэслэлтэй гэж үзэв.

Харин зохигч талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх, хөлслүүлэх тухай 2 дахь гэрээний хувьд хариуцагч 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 1 сарын хугацаагаар л ашигласан гэж маргаж, талууд тус гэрээний хөлсөнд 1 сарын 200.000 төгрөгийг төлөгдсөн талаар маргаагүй.

Хариуцагчийн 2 дах гэрээний үүрэгт үлдэгдэл 800.000 төгрөг төлөх үндэслэлгүй гэх татгалзал үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэгч талаас гарган өгсөн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн огноотой Орон сууц хөлслөх гэрээ-нд орон сууцны гэрээний дуусах хугацаа болон үргэлжлэх хугацааг нэхэмжлэгч Л.******* гараар балаар нөхөж бичихдээ засварласан баллаж сохолсон байдалтай бичсэн нь шүүгчийн дотоод итгэлд эргэлзээ төрүүлж байх тул 5 сарын хугацаатай байгуулагдсан гэж үнэлэх боломжгүй байна.

Иймд 2 дах гэрээний үүрэгт үлдэх 4 сарын хугацааны хөлсөнд 800.000 төгрөгийг тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв./ХХ-ийн 5 дугаар тал/

Түүнчлэн талууд хөлсөлсөн орон сууцны цахилгаан дулаан, цэвэр бохир усны төлбөрийг хөлслөгч тал төлөхөөр тохиролцсон хэдий ч орон сууцны ашиглалтын зардалд 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн цахилгаан эрчим хүч, дулааны зардал төлсөн талаарх харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаас үзвэл  аймгийн сумын 6 дугаар баг, Соёлын төвийн ард 18646288372096 хаягт байршилтай орон сууцны зориулалттай 89,0 м.кв талбайтай 8 өрөө сууцны аль хэсэгт хамаарах болон маргаан бүхий 22, 28 м.кв талбайтай 2 өрөө буюу хажуу өрөөний цахилгаан, дулааны зардал мөн эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэн мөн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв./ХХ-ийн 122 дугаар тал/

Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлслөх гэрээний үүргээс 1.820.000 төгрөгийг ханган, үлдэх 1.250.000/800.000+450.000/ төгрөгийг хэрэгсэхгүй болган шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 44.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Борлормаад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******оос орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.820.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.250.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгчээс төлсөн 71.020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 44.070 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Борлормаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ