Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 70

 

Г.Б-, Б.Ц-, Б.Ө-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0219/Э/219/2019/0046

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Ч.Мядагбадам

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ийн Б-, Б-гийн Ц-, Б-ийн Ө- нарт холбогдох, 1818008350162  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ш- овогт Г-ийн Б-.,

Монгол Улсын иргэн, урьд нь:

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3.т зааснаар   шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-гийн Ц-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Ш- овогт Б-ийн Ө-.

Шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нар нь бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газрын  тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан 126 кг улаан буудайг иргэн Г.О-ын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Хюьндэй портер" маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, хулгайлан авч 124.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт Х- овогт Б-гийн Ц-, Ш- овогт Г-ийн Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Х- овогт Б-гийн Ц-, Ш- овогт Г-ийн Б- нарыг цагаатгаж,

Өсвөр насны шүүгдэгч Ш- овогт Б-ийн Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ш- овогт Б-ийн Ө-ийг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, ялын хэмжээг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-, хууль ёсны төлөөлөгч Б.С- нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргаж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1,9-т зааснаар шүүгдэгч Б.Ц-, Г.Б- нар нь энэ хэрэгт 71 хоног цагдан хоригдсон, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол 6 шуудай будаа битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, 6 шуудай будааг улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд  шүүгдэгч Б.Ц-ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, 124.500 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнд хүрээгүй гэж, мөн шүүгдэгч Г.Б- нь уг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй гэж тус тус үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэснийг хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Шүүгдэгч Г.Б-ийн хувьд “Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарыг гэмт хэрэгт хамгийн чухал үүрэг буюу харилцаа холбоогоор хэднийг хооронд нь холбож өгч хаанаас хэнээс хэзээ будаа авч болох талаар урьдчилан үгсэн тохиролцон, тэдэнтэй үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан нотлох баримт зэргээр хангалттай тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Ц-, Г.Б- нар нь гэмт хэргийг хамтран үйлдсэн байтал Эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”, 1.12 дугаар зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмууд зөрчигдсөн байна гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Г.Б- энэ гэмт хэрэгт гол үүрэг гүйцэтгэж оролцсон байхад хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн. Шүүгдэгч нар нь утсаар холбогдож тухайн гэмт хэргийг үйлдэхээр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Өсвөр насны шүүгдэгч Б.Ө- мэдүүлсэн байдаг. Бүлэглэн үйлдсэн үйлдэл хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх бүлэглэж үйлдээгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарыг бүлэглэн, 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газрын тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан буудайнаас 126 кг улаан буудайг иргэн Г.О-ын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Хюьндэй портер" маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, хулгайлан авч 124.500 төгрөгийн хохирол учруулсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх  хэргийг хэлэлцээд хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, шүүгдэгч Г.Б-ийн эхнэр Б.С- нарын гар утаснуудын гадагш хийсэн дуудлагуудад үзлэг хийсэн тэмдэглэлээр /1-р х.хийн 18, 20-24, 26-27/ эдгээр утасны хооронд тодорхой хэмжээгээр дуудлага хийж, мессэж бичиж байсан боловч  ...тэжээлийн будаа хулгай хийх болон будааны талаар... ярилцаагүй бөгөөд зөвхөн тэднийг утсаар ярьсан гэснийг үндэслэж “тэжээлийн будаа хулгайлах талаар харилцан ярилцсан” гэж үзэх үндэслэлгүй.,  мөн шүүгдэгч Б.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 2018 оны 10 дугаар сарын 20-нд шилжих шөнө шүүгдэгч Г.Б-ийн эхнэр Б.С-гийн эзэмшлийн 89224079 дугаарын утсаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-тай холбогдож “тэжээлийн будаа ирж ав” гэж ярилцсан талаар шүүгдэгч нар маргаагүй бөгөөд энэ ажиллагаанд шүүгдэгч Г.Б- оролцсон эсэх нь тогтоогдоогүй,  бөгөөд шүүгдэгч Г.Б- нь гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаар эргэлзээтэй., гэсэн дүгнэлт хийсэн,

Мөн шүүгдэгч Б.Ц- нь хохирогч Б.Ч-гийн эзэмшлийн тариан талбайн харуулаар ажиллах талаар хохирогч Б.Ч-тэй амаар тохиролцон, сард 500.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд  хэрэг учрал болох үед тариан талбайгаас хурааж буулгасан будааг шүүгдэгч Б.Ц-ид итгэмжлэн хариуцуулж өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй боловч тэрээр тариан талбайн сахиулаар ажиллаж, цалин авч ажиллаж байсан тул талбайгаас хураасан будааг тариан талбай дээр буулгаснаар тэрээр тухайн будааг харж хамгаалах үүрэг үүссэн., шүүгдэгч Б.Ц- бусдын эд хөрөнгийг үрэгдүүлэх, завших, захиран зарцуулах эрхгүй атлаа   өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т 6 шуудай  буюу 124.500 төгрөгийн будаа өгсөн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж шүүгдэгч Б.Ц-ийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс доош буюу 124.500 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Б.Ц-ид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн шүүгдэгч Г.Б-, Б.Ц-  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан тус тус хэрэгсэхгүй  болгож, өсвөр насны шүүгдэгч  Б.Ө-ыг бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх гэм буруугийн талаар болон зарим шүүгдэгчид холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас  учирсан  хор уршиг, хохирлыг зөв тооцож, гэмт хэргийн шинж, байдал,  хор уршиг, насанд хүрээгүй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 222 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ТУЯА

                                                                 ШҮҮГЧ                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МАНЛАЙБААТАР