Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1138

     2020            9             3                                          2020/ДШМ/1138

   М.М-, Э.М-, Т.Ц-,

   Г.М-, Б.С-, А.О-,

 Б.Б-, Г.А.С- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

            цагаатгагдсан этгээд Э.М-гийн өмгөөлөгч П.Дэлгэр,

            нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.М-, Э.М-, Т.Ц-, Г.М-, Б.С-, А.О-, Б.Б-, Г.А.С- нарт холбогдох эрүүгийн 1711007800210 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Парз овгийн М.М, 19..... оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хойд эцэг, эхийн хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй боловч .....................тоотод түр оршин суух, /РД: .........................../;

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 165 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 4 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж сулласан,

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 98/54 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан.

2. Бургас овгийн Г.М, 19.. оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ............хамт ..............тоотод оршин суух бүртгэлтэй боловч .........................тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

3. Хүүхээ овгийн Б.С, 19... оны 2 дугаар сарын 6-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................./;

4. Шаавай овгийн А.О, 19......... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ............ настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, эгч, дүү нарын хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........................../;

5. Боржигон овгийн Т.Ц, 19......... оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .............. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

6. Бага хотгойд овгийн Б.Б, 19....... оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....................тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../;

7. Мэргэд овгийн Э.М, 19........ оны 12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ................тотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

8. Г.А.С, 19.......... оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт .............түр оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар:

М.М-, А.О-, Т.Ц- нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын “Хаан банк”-тай автобусны буудлын эцэст үйл ажиллагаа явуулдаг хохирогч А.Сарангэрэлийн “Ургац” хүнсний дэлгүүрээс хүнсний бараа болох шоколад, гаа, бохь, тамхи, “Болор” архи 2 шил, “Соёмбо” архи 2 шил, “Соёрхол” архи 1 шил, 60 ширхэг тамхи, “Iphone 5s” маркийн гар утас, “Samsung s2” маркийн гар утас, “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, “Skytel”, “Mobicom”, “G mobile”-ийн нэгж зэргийг хулгайлж 1.748.410 төгрөгийн хохирол учруулсан,

М.М-, Б.Б- нар нь Ж.Ялалт, З.Хатанбаатар нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 13 дугаар гудамжны 177 тоотод оршин суух хохирогч Г.Мишээлийн өвлийн байшингийн хаалганд түлхүүр тааруулан орж 40 инчийн “Samsung Led” маркийн зурагт, бугуйн цаг, хүзүүний зүүлт, орны даавуун бүтээлэг зэргийг хулгайлж 870.600 төгрөгийн хохирол учруулсан,

 М.М-, Б.Б- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-277 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Идэрзоригийн “Түц”-ний вакум цонхны салхивчаар нэвтрэн орж оюутны хоол, алимны сок, чихэр, шоколад, контик, гурилан бүтээгдэхүүн, бохь, алчуур, зайрмаг, ундаа, шампунь, гоймон, оймс, хоол амтлагч, молоко, “Unitel”-ийн нэгж зэрэг эд зүйлс хулгайлж 582.490 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-292 тоот дахь хохирогч Б.Мөнхбаатарын гэрээс усан манан хөөрөг, хонины мах, ургамлын тос, аяга, халбага, заазуур, хутга, өмд, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж 780.850 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-633 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонбаярын гэрээс “Sky” маркийн хар өнгийн гар утас, “Yamaha” маркийн саарал өнгийн гар утас, “Samsung” маркийн хар өнгийн гар утас, “Kyon” маркийн хар өнгийн гар утас, “Samsung” 352611549 маркийн хар өнгийн гар утас, “LG” маркийн цагаан өнгийн гар утас, хар оосортой бугуйн цаг, бэлэн 20.000 төгрөг, хохирогч Ц.Цэцэгбаярын гэрээс “Samsung” маркийн 49 инчийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 540.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хохирогч А.Батсайханы мужааны цехээс цахилгаан хөрөө 2 ширхэгийг  хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М-, А.О-, Т.Ц-, Э.М- нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч В.Буянжаргалын “Буянт” хүнсний цонхоор нэвтрэн орж архи, тамхи, цагаан шигтгээтэй хар өнгийн түрийвч, “Sky” гэсэн бичигтэй гар утас, “Unitel”-ийн 20.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 1.988.700 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-453 тоотод байх нийтийн байрны 3 тоотод байрлах хохирогч Б.Отгонжаргалын амьдрах өрөөнөөс монетон ээмэг, бөгж, гинж, цаа бугын гутал зэрэг эд зүйлсийг хулгайлж 905.100 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55Б байрны урд үйл ажиллагаа явуулдаг хохирогч П.Алтанхуягийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж тамхи, шоколад, вакус, ундаа, хиам, масло, даршилсан загас, бохь, хөлдөөсөн бууз, “Skytel”, “Unitel”, “G mobile”-ийн цэнэглэгч карт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 609.600 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын 9 дүгээр байрны хойд талд үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Оюундэлгэрийн “Амгалан Аз” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бохь, шоколад, чихэр, жигнэмэг, ундаа, үрэл зэрэг эд хөрөнгийг хулгайлж 488.590 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Хонгорзулын “Анд” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 2 ширхэг “Nokia” маркийн гар утас, “Parliament” тамхи, чихэр, бэлэн 2.565.000 төгрөг хулгайлж, 2.738.600 төгрөгийн хохирол учруулсан,

А.О-, М.М-, Т.Ц-, Э.М- нар нь Э.Эрдэнэбулган, Д.Бямбасүрэн нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 1-27 тоотод үйл ажиллагаа явуулдаг, хохирогч С.Ариунаагийн “Ган-Од” хүнсний дэлгүүрийн цонхны төмрийг эвдэн орж архи, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 1.911.600 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах АОС-ийн 4 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Наранцэцэгийн “Дашлан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж тамхи хулгайлж 2.520.600 төгрөгийн хохирол учруулсан,

М.М-, Б.Б- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Г.Амаржаргалын “Түц”-ний хаалгыг эвдэн орж чанадаг гоймон, бэлэн гоймон, гоймон, жигнэмэг, шампунь, сүү, ундаа, 00 цаас, хөзөр, хар чавга, хөөн чипс, цэвэр ус, үүрэн холбооны операторын нэгжийн цэнэглэгч карт зэргийг хулгайлж 819.700 төгрөгийн хохирол учруулсан,

А.О- нь Э.Эрдэнэтулгатай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Т.Батнасангийн эзэмшлийн “888 Түмэн” авто угаалгын газраас гагнуурын аппарат, авто машины хар хайрцаг зэрэг эд хөрөнгө хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.О- нь Э.Эрдэнэтулгатай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С.Бурмаагийн эзэмшлийн “Идэр” авто угаалгын газрын вакум цонхыг хагалан орж, никель өнгөтэй хуванцар авто машины госл, портер машины кабины ачаа, аккумлятор цэнэглэгч, машины хэрэглээний багаж, түлхүүр зэргийг хулгайлж 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ү.Цэвэгжавын “Ачит” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж архи, вино, хиам, хуучин “Nokia” маркийн гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.688.600 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Лабораторын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг А.Ерканатын “Заяа” түц-нд нэвтрэн орж бохь, шоколад, цагаан самар, чихэр, чанадаг гоймон, чипс, шүдэнз, салпетка, 00 цаас, бэлгэвч, нэг удаагийн сахлын татуурга, шампунь, хөзөр, ажлын бээлий, ариун цэврийн хэрэглэл зэрэг өд хөрөнгө, бэлэн 600.000 төгрөг хулгайлж, нийт 1.192.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- ганцаараа 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Лабораторын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг хохирогч Д.Алтанхундагийн “Баянзүрх” түц-нд нэвтрэн орж шоколад, набор, “Nokia” маркийн гар утас, үүрэн телефоны операторуудын нэгжийн цэнэглэгч карт зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 994.200 төгрөгийн хохирол учруулсан,

М.М- ганцаараа 2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Номин-Эрдэнийн “Видан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтрэн орж бэлэн 500.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан,

М.М- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Баярмаагийн “Ханбүргэд” хүнсний дэлгүүрийн цонхоор орж тамхи, шоколад, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-672 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ц.Баасандоржийн “Их Уул” хүнсний дэлгүүрийн цонхоор  нэвтрэн орж тамхи, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 228.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.466.450 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа 2017 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-774Б тоотод үйл ажжиллагаа хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, тамхи, бохь, хяналтын камерын бичлэг хураагч, чихэр, гар утас, шоколад, архи, бэлэн 60.0000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.331.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, “LCD” телевизор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 772.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-258б тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Маньбадраагийн “Тариан булаг” 6 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, шоколад, шпорот, “Сайра” нэртэй лаазалсан загасны мах, чихэр, ундаа, “Миф” угаалгын нунтаг, бэлэн 6000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж, нийт 319.800 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 6-1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ю.Тогмидын “Тамир” нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, цэвэр ус, ундаа, шоколад, “Samsung” маркийн  гар утас, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлж 295.800 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-, Г.М- нар нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бурмаагийн “Ганга” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн 2.035.000 төгрөг хулгайлж хохирол учруулсан,

            М.М-, Г.А.С- нар С.Тэмүүжинтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Хайгуулчны 2 дугаар эгнээнд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ө.Гантулгын “Чандмань-Эрдэнэ” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, бэлэн мөнгө, гар утас 3 ширхэг, машины мп тоглуулагч 3 ширхэг, батерей цэнэглэгч зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.672.200 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Сэргэлэнбаатар, Э.Эрдэнэтулга нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мэндбаярын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн орж кассын машин, бэлэн 70.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 427.500 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-, Б.С- нар нь Н.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гангар инвест” ХХК-ийн барилгын хашаанаас учрах саадыг арилгах зорилгоор 83-20 УБЦ улсын дугаартай “Hyundai Accent” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 26 ширхэг сапуд төмөр хулгайлж 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-, Г.М- нар нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Буянхишигийн “Хишиг” хүнсний мухлагийн цонхыг эвдэн орж, гар утас, тамхи, асаагуур, ундаа, набор, шоколад, бохь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 875.710 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- , Г.М-, Б.С- нар нь Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр, Т.Батням, С.Тэмүүжин, Д.М- нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Үзмээхүүгийн “Сайхнаа” хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн орж архи, тамхи, набор, ундаа, бохь, шоколад, чихэр зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.957.400 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 2016  оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кинотеатрын хажуу талд байрлах хохирогч Ч.Алтанчимэгийн түц-нд нэвтрэн орж үзэмтэй үрэл, товчин чихэр, сникерс, үрэл, үрлэн чихэр, жигнэмэг, бэлэн 86.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж 296.400 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.М-, Г.А.С- нар нь Т.Отгондорж, С.Тэмүүжин, Н.Төгөлдөр, М.Даваадорж нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамжинд байрлах хохирогч Н.Тогтохсүрэнгийн “Удвал” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан 565.750 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Сэргэлэнбаатартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах хохирогч Ч.Батбаатарын “Боролдой” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж архи, тамхи, шоколад, гар утас, хиам зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.978.600 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.М- нь Н.Тэмүүжин, Т.Отгондорж нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Өгөөмөр” техникийн захын урд үйл ажиллагаа явуулдаг хохирогч М.Мөнгөнтуяагийн “Цэнгүү” хүнсний мухлагт нэвтрэн орж гоймон, ундаа, чихэр, самар, шоколад, бохь, бээлий, тамхи, асаагуур, иор, гар утас, батерей цэнэглэгч, бэлэн 2800 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж 286.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-, Г.М- нар нь Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадна авто зогсоол дээрхи хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 00-552 УНК улсын дугаартай “Toyota Mark2” тээврийн хэрэгслээс хүүхдийн суудал, аккумлятор зэрэг эд хөрөнгийг хулгайлж 445.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М-, Г.М- нар нь Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадна авто зогсоол дээрхи хохирогч М.Ууганбаатарын эзэмшлийн 15-85 УНП улсын дугаартай “Toyota Land 100” маркийн тээврийн хэрэгслээс аяллын хайрцаг, аяны хөнжил, хийлдэг гудас, чийг нэвтэрдэггүй гудас, аяны майхан, аяны сандал, автомашины цахилгаан өргөгч, энгийн өргөгч, автомашины татлага, ачаа бэхлэгч, резин, ком багаж, бэлэн 85.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хамба 3 дугаар гудамжны задгайд оршин суух О.Отгонбаатарын монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 42 инчийн “Samsung” маркийн зурагт, 4 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлан 530.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 79 тоотод хохирогч П.Ган-Эрдэнийн өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 96.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung a50”, “Samsung G” маркийн гар утас, мөн тоотын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тунгалагийн дэлгүүрээс касс, хэтэвчнээс 180.000 төгрөгийг хулгайлж, нийт 276.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь ганцаараа 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.Отгонжаргалын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Цолмон бадрах” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлнээр 586.000 төгрөг, Юнителийн 99.000 үнэ бүхий нэгж, хяналтын камерын ДВР төхөөрөмж зэргийг хулгайлан авч 733.000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.М- нь Б.Азбилэгтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЖСКМ” ХХК-ийн 2 дугаар давхарын цонхны хаалтыг эвдэн орж төмөр сейф эвдэж дотор нь байсан алтан бугуйвч, алтан ээмэг, “Nokia” маркийн ар утас, гадаадын иргэний 65 паспортыг тус тус хулгайлж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан,

            М.М- нь 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн 1911025351027 дугаар хэрэгт сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид хаалттай хорих ангид хүргэж өгөх үед хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэхээр эсэргүүцсэн,

            М.М- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, харуул хамгаалалттай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байх үедээ 2018 оны 2 дугаар сарын 12-ны шөнийн 06 цагаас өдрийн 14 цаг хүртэл хугацаанд оргон зайлсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Спиряков Григорий Александровичийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Б.Санданжамцын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Г.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, А.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Т.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Э.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, М.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхии ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, прокуророос Б.Б-ийг 4 удаагийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, 2 удаагийн хулгайн гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, прокуророос М.М-ийг ганцаараа болон бусадтай бүлэглэж нийт 38 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг нэг удаагийн хулгайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, прокуророос А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, М.М- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 37 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн цагдан хоригдсон яллагдагч оргон зайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.М- нь бүлэглэж 7 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг, орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Санжаажамц нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.О- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Ц- нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б- нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Спиряков Григорий Александрович нь бүлэглэж 2 удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, шүүгдэгч Б.С-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял, Т.Ц-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял, шүүгдэгч Б.Б-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Спиряков Григорий Александровчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Г.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Б.С-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдийг журамлан М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч А.О-, Т.Ц-, Б.Б-, Спиряков Григорий Александрович нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.М-ийн цагдан хоригдсон нийт 1363 хоног, А.О-ын 712 хоног, Б.С-ын 14 хоног, Б.Б-ийн 155 хоног, Спиряков Григорий Александровичийн 312 хоногийг тэдгээрийн биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдийг баримтлан М.М-өөс нийт 25.668.219 төгрөгийг, А.О-аас нийт 2.614.015 төгрөгийг, Б.Б-оос нийт 681.670 төгрөгийг тус тус гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд дурьдагдсан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь тус тус олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 тоот дансанд Т.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байршуулсан нийт 901.400 төгрөгөөс хохирогч В.Буянжаргалд 519.080 төгрөгийг, хохирогч С.Ариунаад 382.320 төгрөгийг, Спиряков Григорий Александрович нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр нийт 651.700 төгрөг байршуулснаас хохирогч Н.Тогтохсүрэнд 94.300 төгрөг, хохирогч Ө.Гантулгад 557.400 төгрөгийг, Б.С-ын 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байршуулсан 245.000 төгрөгийг хохирогч О.Үзмээхүүд, Г.М-ийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байршуулсан нийт 95.550 төгрөгөөс хохирогч Н.Тогтохсүрэнд 94.3020 төгрөг, хохирогч Ж.Батхүүд 11.250 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Т.Ц-, Г.Мөнтүшиг нар цагдан хоригдсон хоноггүй, Б.С- 14, Э.М- 2 хоног цагдан хоригдсон, Т.Ц-, Спиряков Григорий Александрович, Г.М-, Б.С- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Т.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, М.М-, А.О-, Т.Ц-, Б.Б-, Спиряков Григорий Александрович нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг тус хэрэгт үлдээж, хар иштэй 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт 82-30 УБЦ улсын дугаартай “Hyundai Acccent” маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлын хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргасан газар болох “Дамно” ХХК, “Тэнцвэр” Эстимэйт ХХК нар нь буруу дүгнэлт гаргаж хохирогч нарын амаар хөрөнгийг үнэлж байгаад гомдолтой байна. Надад холбогдох хэргүүд дээр бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан тус дүүргийн байцаагч нар нь өмгөөлөгчгүй мэдүүлэг авсанд гомдолтой байна. Надтай тус хэрэг бүр дээр хэргийн холбогдогч болох Н.Төгөлдөр, Т.Батням, Т.Отгондорж, С.Тэмүүжин, М.Даваадорж, Н.Чингис, Б.Бэхбат, Г.Дөлгөөн, Б.Сэргэлэнбаатар, Н.Мөнхцэцэг, О.Ганзориг, Э.Эрдэнэтуяа, З.Хатанбаатар, Б.Азбилэг, Ж.Ялалт, Д.М- нарыг прокурор оргон зайлсан гэх үндэслэлээр тусгаарлах боломжгүй хүмүүсийг тусгаарласан байдаг. Гэвч хэргийн холбогдогч нар нь оргон зайлаагүй. Урьд нь би удаа дараа прокурорт өргөдөл, санал хүсэлтээр мэдүүлж байсан боловч тоогоогүй. Хэргийн холбогдогч болох Н.Төгөлдөр, Т.Батням, Н.Чингис, М.Даваадорж, С.Тэмүүжин, Б.Бэхбат, Ж.Ялалт, Б.Азбилэг нар нь хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Б.Бэхбат, С.Ялалт нар нь ял эдэлж байгаа. Намайг прокурор нь ямар зорилгоор тусгаарлах боломжгүй хүмүүсээс тусгаарлаж тасалсанд гомдолтой байна. Мөн Б.Сэргэлэнбаатар нь гурван удаа шүүх дээр хэргээ шийдүүлмээр байна гэхэд прокурор нь оруулаагүй. Иймд хэргийн холбогдогч нартай цуг хэргээ нэгтгэж шалгуулах хүсэлтэй байна. Би 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс цагдан хоригдож 2017 оны 10 дугаар сард хайж байсан хэрэг дээр гэрч, сэжигтэн, яллагдагчаар байцаалт өгч шалгагдаж байхдаа Ц.Батбямба прокурорт хэргээ нэгтгэж шийдүүлэх талаар хүсэлт өгсөнд 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 5-695 тоот хариу хуудас явуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс нь харьяалалын дагуу шилжүүлэх хүсэлт гаргаагүй учир хүсэлтийг хангахаас татгалзлаа гэж хариу ирүүлсэн. Шүүх хурал дээр энэ хэргээ ярьсан боловч Ц.Батбямба прокурор нь тийм хэрэг байхгүй гэсээр байгаад тулгаж тасадсанд гомдолтой байгаа бөгөөд энэ хэргийг шалгаж өгнө үү. Дээрх эрүүгийн хэргийг нэгтгэн нэг удаагийн мөрдөн байцаалтаар дахин  нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Миний хийгээгүй 3 үйлдлийг тулгасан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 29-774Б тоотод үйл ажиллагаа хохирогч Б.Мөнх-Эрдэнийн “Баялаг” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж үүрэн холбооны операторын нэгж, тамхи, бохь, хяналтын камерын бичлэг хураагч, чихэр, гар утас, шоколад, архи, бэлэн 60.0000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.331.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэрэг гарсан гэх өдөр би цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан. Ийм байдлаар хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Ц.Батбямба нь хийгээгүй хэргийг хийсэн болгож миний гарын үсгийг дуурайлган зурж, мэдүүлэг аваагүй хэргүүдийг дурьдвал М.М-, Б.Б- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн баруун талд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Г.Амаржаргалын “Түц”-ний хаалгыг эвдэн орж чанадаг гоймон, бэлэн гоймон, гоймон, жигнэмэг, шампунь, сүү, ундаа, 00 цаас, хөзөр, хар чавга, хөөн чипс, цэвэр ус, үүрэн холбооны операторын нэгжийн цэнэглэгч карт зэргийг хулгайлж 819.700 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах АОС-ийн 4 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Наранцэцэгийн “Дашлан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж тамхи хулгайлж 2.520.600 төгрөгийн хохирол учруулсан гэх зэрэг хэргүүдийг хийгээгүй байхад хийсэн гэж тулгаад байна. Эдгээр хэргүүдийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Манай хохирогч болох Цэцэгбаяр нь эд зүйлсээ шалгахад 40 инчийн зурагт алга болсон байдаг. Энэ зурагтыг нь Б.Б-оос эд зүйлс хураан авсан тэмдэглэл нь 2 хх 155 дугаар талд байгаа. Хохирогч гэх Ц.Цэцэгбаяр, Ц.Отгонбаяр нарт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Мөн Б.Б- нь Цэцэгбаярын зурагтыг нийслэлийн цагдаагийн газар өгсөн байдаг. Хохирогч Мишээлийн зурагтыг Б.Б- нь Чингэлтэй дүүргийн мөрдөгч ахлах дэслэгч Түвшинбаярт хураалган өгсөн байдаг. Миний бие анх баригдахдаа энэ нотлох баримтуудыг тус дүүргийн цагдаа нарт хураалгаж байсан бөгөөд хураалгасан нотлох баримтууд хаана байгааг мэдэхгүй байна. Надаас эдгээр эд зүйлүүдийг дахин нэхэж байгаад гомдолтой байна. Дээрхи үйлдсэн хэргүүдийг минь шинэ Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр түр бичгээр 12 цагийн хугацаатай авч явчихаад 2 дугаар сарын 12 гэж өөрчилж, оргон зайлсан гэж үзээд байгаад гомдолтой байна. Миний бие цагдан хоригдож байх үед уушигны халдварт өвчнөөр өвдөж байнгын эмнэлэг, эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг тул миний хуулиар эдлэх эрх зүйн болон эрүүл мэндийн байдлыг дээрдүүлэх үүднээс шүүх энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна. Хэрэгт холбогдолтой бодит хохирлыг тооцон гаргуулах хүсэлттэй байгаа болон үйлдээгүй хэрэг тус бүрт хуулийн хүрээнд дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулуулах хүсэлттэй байгаа болон холбогдох хэрэгт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан мөн эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийн хэрэгжилтийг хязгаарлаж, хэт нэг талыг баримтлан мөрдөн байцаагч, прокурор нар нь өөрсдийн ажлын онцлогтоо тохируулж гүйцэлдүүлж байсан болно. Хэргийн бодит байдалд нийцэх хэмжээнд өөрт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлүүлж, гэм буруугийн асуудлыг шударга ёсны хүрээнд тооцуулах хүсэлттэй байна. Холбогдолгүй хэргийг хуулийн хүрээнд шалган шийдүүлж, хуульд нийцсэн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлэх хүсэлттэй байна. Тухайн хэрэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байдаг болон анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй. Гэмт хэрэгт хэн, хэрхэн яаж оролцсон, хэрхэн бүлэглэсэн талаар болон учирсан хохирлын талаар мөн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн талаархи нөхцөл байдал, санаа сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр бүрийг нь тал бүрээс нь хянаж өгнө үү. Цагдаагийн ажилтны нөлөөнд автан хэрэг хүчээр тулгасан асуудал байдаг болон хууль эрх зүйн хүрээнд надад холбогдох хэргийг шинжлэн судалж өгнө үү. Цагдан хоригдох хугацаанд мөрдөгч, прокурор нар нь дарамт шахалтыг үзүүлж байсан төдийгүй холбогдох хэргийг шударга ёсны зарчимд нийцэх хэр хэмжээнд гүйцэлдүүлэн шалгуулах нөхцөлийг хааж байсны үр дүнд шаардлагатай асуудал бүрийг шалгуулж чадаагүй. ...” гэв.

Шүүгдэгч М.М-ийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.М- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст М.М- нь 3 хэрэгт шалгагдаж байгаа. Энэ үйлдлүүдэд нь 170690873 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг аваад “шүүх рүү бичиг явуулна” гэж хэлээд мөрдөгч нь явсан гэсэн. Мөн М.М-д холбогдох 2 үйлдэл Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа. Нэгэнт ял авч байгаа учир эдгээр үйлдлүүдээ нэмж нэгтгүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.М-гийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Э.М-гийн үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Э.М-д холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.М- нь ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын орон байр, агуулах сав, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Мөн цагдаагийн албан хаагч буюу хууль сахиулагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн. Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа мэдүүлэг шалгах ажиллагааны явцад эмнэлгийн тусламж авах шаардлагыг өөртөө бий болгож, улмаар эмнэлгийн тусламж авч байх хугацаандаа оргон зайлсан гэх үндэслэлүүдээр буруутгагдсан. М.М- нь буруутгагдсан үйлдлүүдээсээ 3 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдүүлсэн. Нэг үйлдэл нь цагдан хоригдож байх хугацаанд үйлдсэн болох нь тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн асуудал байхгүй гэдэг. Гэтэл уг үйлдэл нь М.М-ийг цагдан хорих 461 дүгээр анги руу хүргэхээр явж байхад хамт явж байсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч болох мөрдөгч Баярболдын эрүүл мэндэд гэмтэл учирсан байдал, 461 дүгээр цагдан хорих байрны үүдний хэсгийн хяналтын камер зэргээр тогтоогдож байна. Хохирлын тухайд хохирлыг мэргэжлийн байгууллага үнэлсэн. Хохирогч нар нь өөрсдийн худалдан авсан үнээр биш, элэгдэл хорогдлыг тооцож үнийн санал гаргасан. Үүний дагуу харьцуулсан байдлаар үнэлгээ гарсан. Мөн шүүгдэгч М.М- нь давж заалдах гомдолдоо “гэмт хэрэг хамт үйлдсэн хүмүүсийн хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн, хамт шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэр бүхий яллагдагч нар хаана орсон сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул хэргийг тусгаарласан. Мөн М.М- нь дахин гэмт хэрэг үйлддэг, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулдаг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ дууссан гэх үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хамт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийг тусгаарласнаар М.М-д ямар нэгэн хохирол учрахгүй, эрх зүйн байдал нь дордохгүй. Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч тус бүрт оролцсон оролцоогоор нь хуваасан байгаа тул эрх зүйн байдал нь дордох асуудал үүсэхгүй. Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2 үйлдэл нь шалгагдаж байгаа, Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст 1 үйлдэл нь шалгагдаж байгаа гэж байна. Өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой. Мөн цаашлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болохоор хуулийн зохицуулалт байгаа. Гэвч өнөөдрийн байдлаар яллагдагчаар татсан тогтоол байхгүй байна. Мөн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх явцад дээрх 3 үйлдэлд шалгагдаж байгаа талаар ярьсан боловч яллагдагчаар татагдаагүй байсан учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.М-, А.О-, Т.Ц- нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Сарангэрэлийн эзэмшлийн “Ургац” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн орж гар утасны нэгж, архи тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг 29 нэр төрлийн нийт 1.748.410 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хохирогч А.Сарангэрэлийн мэдүүлэг /1хх58/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх24-27/, “Ургац” хүнсний дэлгүүрийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 29-31/, “Дамно” ХХК-ийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД-2-114 дугаартай үнэлгээний тайланд 29 нэр төрлийн эд зүйлийг нийт 1.748.410 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1хх 60-61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4а, 4б, 5а, 5б, 6, 7, 8а, 8б дугаартай гарын мөр ... адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 7 дугаартай гарын мөр санд MN...204, MN...887 дугаараар Маньдарын М- нэрээр, MN...746 дугаараар Маньдарын М- нэрээр, MN...545 дугаараар Мандалын М- нэрээр нийт 4 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын алгаар үүсгэгдсэн байна” гэсэн 4951 дүгээр дүгнэлт /1хх 86/ зэргээр,

М.М-, Б.Б- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-277 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Идэрзоригийн ажиллуулдаг ТҮЦ-ний вакум цонхны салхивчаар нэвтрэн орж оюутны хоол гэдэг самар, алимны сок, чихэр шоколад зэрэг 582.490 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Б.Идэрзоригийн мэдүүлэг /2хх 19/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 3,9-12/, тухайн гудамжны камерын бичлэгт үзлэг хийсэн /2хх16/, Дамно ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД2-246, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЧД2-315 дугаартай үнэлгээний тайланд 18 нэр төрлийн эд зүйлийг нийт 582.490 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх 27,30/,

М.М-, Б.Б- нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15-292 тоотод оршин суух хохирогч Б.Мөнхбаатарын гэрээс усан манан хөөрөг, хонины мах, ургамлын тос, аяга халбага, өмд гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 780.850 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Мөнхбаатарын мэдүүлэг /2хх 98/, яллагдагч М.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх35/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 83-85/, шүүгдэгч Б.Б-оос усан манан, улаан өнгийн хиймэл чулуун толгойтой, зэс халбага, зэс нуухтай, хөөрөгний доод талд жижиг сэтэрхийтэй 1 ширхэг хөөргийг хураан авч хохирогч М.Мөнхбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх96/, Дамно ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЧД-2-247 дугаартай үнэлгээний тайланд 15 нэр төрлийн эд зүйлийг нийт 780.850 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2хх 111/,

Шүүгдэгч М.М-, Б.Б- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Ж.Ялалт, З.Хатанбаатар нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 13 дугаар гудамжны 177 тоотод оршин суух хохирогч Г.Мишээлийн өвлийн байшингийн хаалганд түлхүүр тааруулан орж 40 инчийн самсунг лед маркийн зурагт, бугуйн цаг, хүзүүний зүүлт, орны даавуун бүтээлэг зэргийг  хулгайлж 870.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Мишээлийн мэдүүлэг /2хх235/, гэрч Р.Гантулгын мэдүүлэг /2хх 237/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 225-228/, Дамно ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ЧД2-18-709 дугаартай “40 инчийн Самсунг маркийн зурагт, бугуйн цаг, хүзүүний зүүлт, орны даавуун бүтээлэг зэргийг нийт 870.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан / 7хх 2/,

М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн баруун талд байрлах хохирогч Г.Амаржаргалын ажиллуулдаг ТҮЦ-нд хууль бусаар нэвтрэн орж 819.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Г.Амаржаргалын мэдүүлэг /5хх139/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх129-131/, Фэйр валуэшн ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18ЦХ-31 дугаартай 25 нэр төрлийн эд зүйлийг нийт 719.700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /5хх 144-147/,

Г.М-, Г.А.С- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Т.Отгондорж, С.Тэмүүжин, Н.Төгөлдөр, М.Даваадорж нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр  сарын 13-аас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 9 дүгээр гудамжинд байрлах хохирогч Н.Тогтохсүрэнгийн “Удвал” хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтрэн хүнсний бүтээгдэхүүн хулгайлж, 565.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Тогтохсүрэнгийн мэдүүлэг /11хх 171/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 161-163/ Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-411 дугаартай алдагдсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийт 565.750 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /16хх 27-29/,

Шүүгдэгч М.М-, А.О-, Т.Ц- нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч В.Буянжаргалын “Буянт” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж архи, тамхи, цагаан шигтгээтэй хар өнгийн түрүүвч, Скай гэсэн бичигтэй гар утас, юнителийн 20.000 төгрөгийн нэгж зэрэг эд зүйлс хулгайлж, 1.988.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч В.Буянжаргалын мэдүүлэг /3хх 95/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 68-72/, тухайн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 78-89/, дүүргийн үнэлгээний комиссын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 25 нэр төрлийн эд зүйлийг нийт 1,881,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3хх 90/, Дамно ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19-174 дугаартай хэтэвч, үүрэн холбооны нэгж зэргийг 107.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /16хх 215/,

Шүүгдэгч А.О- нь хэрэг нь тусгаарлагдсан Э.Эрдэнэтулгатай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг С.Бурмаагийн эзэмшлийн “Идэр” авто угаалгын газрын вакум цонхыг хагалан орж, никель өнгөтэй хуванцар автомашины хуванцар гангараанууд болох гоёл, портер машины кабины ачаа, аккумлятор, аккумлятор цэнэглэгч, машины хэрэглээний багаж түлхүүр зэргийг хулгайлж, 1.630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Бурмаагийн мэдүүлэг /5хх 243/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 231-240/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х355 дугаартай дээрх эд зүйлсийг нийт 1.630.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /15хх 240-242/,

Шүүгдэгч А.О- нь хэрэг нь тусгаарлагдсан Э.Эрдэнэтулгатай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Т.Батнасангийн эзэмшлийн “888 Түмэн” авто угаалгын газраас гагнуурын аппарат, авто машины хар хайрцаг зэрэг эд хөрөнгө хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Батнасангийн мэдүүлэг /5хх 206/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 194/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-346 дугаартай тайлан /16хх 66-68/,

Шүүгдэгч А.О-, М.М-, Т.Ц- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Э.Эрдэнэтулга, Д.Бямбасүрэн нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 1-27 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Ариунаагийн “Ган-Од” хүнсний дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдэн нэвтэрч архи, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, нийт 1.911.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Ариунаагийн мэдүүлэг /4хх 249/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 240-242/, дүүргийн үнэлгээний комиссын хохирогчийн алдагдсан 31 нэр төрлийн эд зүйлийг нийт 1.911.600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /4хх 247/,

М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг 17 дугаар цэцэрлэгийн цонхоор нэвтрэн орж зөөврийн компьютер, ЛСД телевизор зэргийг хулгайлж, 772.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн төлөөлөгч Л.Наранжаргалын мэдүүлэг /1хх78/, гэрч Б.Бат-Очирын мэдүүлэг /10хх65/, гэрч Б.Сундуйжанцангийн мэдүүлэг /10хх 66/, гэрч М.Нэргүйгийн мэдүүлэг /10хх67/, гэрч М.Пүрэвнямын мэдүүлэг /10хх 68/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 41-44/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 63-65/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-400 дугаартай үнэлгээний тайлан /15хх 243-246/,

Шүүгдэгч М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар, Б.Бэхбат нартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 14-258 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Н.Маньбадраагийн “Тариан булаг” нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн холбооны операторын нэгж, шоколад, шпирот, Сайра лаазалсан загасны мах, чихэр, ундаа, миф угаалгын нунтаг, бэлэн 6000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 319.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Маньбадраагийн мэдүүлэг /10хх 110/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх99-98/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /10хх 107/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 401 дугаартай үнэлгээний тайлан,

Шүүгдэгч М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 6-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ю.Тогмидын “Тамир” нэрийн хүнсний дэлгүүрт нэвтэрч архи, цэвэр ус, ундаа, шоколад, Самсунг маркийн гар утас, үүрэн холбооны операторын нэгж, бэлэн 50.000 зэргийг хулгайлж, 295.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ю.Тогмидын мэдүүлэг /10хх 146/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх131-135/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-402 дугаартай үнэлгээний тайлан /15хх 248-250/,

М.М-, Г.М- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бурмаагийн “Ганга” хүнсний дэлгүүрт нэвтэрч бэлэн 2.035.000 төгрөг хулгайлан авч  хохирол учруулсан болох нь хохирогч С.Бурмаагийн мэдүүлэг /10хх183/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 165-170/,

М.М-, Г.А.С- нар нь хэрэг нь тусгаарлагдсан С.Тэмүүжинтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Хайгуулчны 2 дугаар эгнээд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ө.Гантулгын “Чандмань-Эрдэнэ” хүнсний дэлгүүрт нэвтэрч үүрэн холбооны операторын нэгж, бэлэн мөнгө, гар утас 3 ширхэг, машины мп 3 тоглуулагч, батарей цэнэглэгч зэрэг эд хөрөнгийг хулгайлж, нийт 1.672.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ө.Гантулгын мэдүүлэг /10хх224/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх202-206/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10хх 209/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /10хх 211/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-403 дугаартай үнэлгээний тайлан /16хх4-6/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн НЦГ-19-221 дугаартай үнэлгээний тайлан /17хх13/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн х-403 дугаартай үнэлгээний тайлан /16хх 5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 7/096 дугаартай “...Чандмань-Эрдэнэ дэлгүүрийн хойд талын цонхны бариул, цонхны дотор талын ирмэг, түрхүүрийн бариул, цонхны тавцангаас бэхжүүлж авсан 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Саранцэцэгийн Тэмүүжингийн МИ...451 дугаартай мөрний баруун гарын эрхий, дунд, ядам хурууны мөрөөр дарагдсан байна” гэсэн дүгнэлт /10хх 215/,

М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар, Э.Эрдэнэтулга нартай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Мэндбаярын эзэмшлийн “Баялаг бууз, хуушуур” нэртэй цайны газрын цонхыг эвдэн нэвтэрч кассын машин, бэлэн 70.000 төгрөг зэргийг хулгайлж, 427.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Мэндбаярын мэдүүлэг /11хх 22/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 12/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-404 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 9/,

М.М-, Г.М- нар хэрэг нь тусгаарлагдсан Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар, Т.Батням нартай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Буянхишигийн “Хишиг” хүнсний мухлагын цонхыг эвдэн нэвтэрч гар утас, тамхи,  асаагуур, ундаа, набор, шоколад, бохь зэрэг эд хөрөнгийг хулгайлж 875.710 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Буянхишигийн мэдүүлэг /11хх80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3748 дугаарт “...Шинжилгээнд тэнцэж буй MN...666, MN...602 дугаараар бүртгэгдсэн Н.Төгөлдөрийн зүүн гарын алгаар, 2 дугаартай гарын мөр санд MN...887, MN...204 дугаараар Мандирын М- нэрээр, MN...545 дугаараар Мандалын М- нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын ядам хуруугаар, 8 дугаартай гарын мөр М.М-ийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /11хх-ийн 69-70х/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх61-64/ “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-406 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 13-15/,

М.М-, Г.М-, Б.С- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр, Т.Батням, С.Тэмүүжин, Д.М- нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Үзмээхүүгийн “Сайхнаа” хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэн нэвтэрч архи ,тамхи, набор,  ундаа, бохь, шоколад, чихэр зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.957.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Үзмээхүүгийн мэдүүлэг /11хх 94/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 89-91/, эд зүйлийн үнэлгээ /11хх 99-103/,

М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кино театрын хажуу талд байрлах хохирогч Ч.Алтанчимэгийн ТҮЦ-нд нэвтэрч үзэмтэй үрэл, товчин чихэр, сникерс, үрэл, үрлэн чихэр, жигнэмэг, бэлэн 86.000 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 296.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Алтанчимэгийн мэдүүлэг /11хх229/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх218-220/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-414 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 39-42/,

М.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ч.Батбаатарын “Боролдой” хүнсний дэлгүүрт нэвтэрч архи, тамхи, шоколад, гар утас, хиам зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.978.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ч.Батбаатарын мэдүүлэг /11хх215/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 197-201/, эд зүйлийн үнэлгээ /11хх 218-219/,

Шүүгдэгч Г.М- нь хэрэг нь тусгаарлагдсан Н.Тэмүүжин, Т.Отгондорж нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр” техникийн захын урд үйл ажиллагаа явуулдаг хохирогч М.Мөнгөнтуяагийн “Цэнгүү” хүнсний мухлагт  нэвтэрч бэлэн гоймон, ундаа,  чихэр, самар, шоколад, бохь, бээлий, тамхи, асаагуур, иор, гар утас, батарей цэнэглэгч, бэлэн 2800 төгрөг зэрэг эд хөрөнгө хулгайлж, 286.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Мөнгөнтуяагийн мэдүүлэг /12хх 3-4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /12хх 241-244/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-413 дугаартай үнэлгээний тайлан /16хх 33-36/,

Шүүгдэгч М.М-, Г.М- нар хэрэг нь тусгаарлагдсан Б.Сэргэлэнбаатар, Н.Төгөлдөр нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны гадна авто зогсоол дээр хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 00-52 УНК улсын дугаартай “Тоёота  марк-2” маркийн тээврийн хэрэгслээс хүүхдийн суудал, аккумлятор зэргийг хулгайлж, 445,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Батхүүгийн мэдүүлэг /12хх 37/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 26-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /12хх 33/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-409 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 23-25/,

М.М-, Г.М- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Н.Төгөлдөр, Б.Сэргэлэнбаатар нартай бүлэглэн 2016 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны гадна авто зогсоол дээр хохирогч М.Ууганбаатарын эзэмшлийн 15-85 УНП улсын дугаартай “Тоёота  ланд-100” маркийн тээврийн хэрэгслээс аяллын хайрцаг, аяны хөнжил, хийлэг гудас, чийг нэвтэрдэггүй гудас, аяны майхан, аяны сандал, авто машины цахилгаан өргөгч, энгийн өргөгч, авто машины татлага, ачаа бэхлэгч резин, ком багаж, бэлэн 85.000 төгрөг зэргийг хулгайлж, 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Ууганбаатарын мэдүүлэг /12хх 82/, гэрч Э.Ганчимэгийн мэдүүлэг /12хх78/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12хх 70-74/, эд зүйлийн үнэлгээ /12хх 84/,

М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 55Б байрны урд талд байрлах хохирогч П.Алтантуяагийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, хүнсний болон утасны нэгж, тамхи зэргийг хулгайлж, 609,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.Алтантуяагийн мэдүүлэг /4хх55/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 14-21/, “Дамно” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-414 дугаартай үнэлгээний тайлан /4хх 51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 6, 7 гэж дугаарласан гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Папилан санд MN...887, MN...746, MN...545 дугаарт тус тус бүртгэгдсэн Маньдарын М-ийн баруун гарын алгаар 3 гэж дугаарласан гарын мөр, баруун гарын долоовор хуруугаар 4 гэж дугаарласан гарын мөр зүүн гарын эрхий хуруугаар 7 гэж дугаарласан гарын мөр тус тус үүссэн байна” гэсэн 01/892 дугаартай дүгнэлт /4хх 66/,

М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 12-ны шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Төмөр замын 9 дүгээр байрны хойно байрлах хохирогч О.Оюундэлгэрийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч, нийт 488,590 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хулгайлсан болох нь хохирогч О.Оюундэлгэрийн мэдүүлэг /4хх100/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх92-93/, “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-413 дугаартай үнэлгээний тайлан /4хх 108/,

М.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах З.Хонгорзулын эзэмшлийн “Анд” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг хөшиж вакум цонхыг түлхэн нэвтэрч 2 ширхэг нокиа маркийн гар утас, 6 хайрцаг парламент нэртэй тамхи, бэлэн мөнгө зэргийг хулгайлж, 2,738,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Хонгорзулын мэдүүлэг /4хх 178/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 160-165/, Дамно ХХК-ийн 2018  оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-18-415 дугаартай үнэлгээний тайлан /4хх 182/,

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ны 4 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ж.Наранцэцэгийн “Дашлан” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи хулгайлж 2,520,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Наранцэцэгийн мэдүүлэг /5хх78/, гэрч Н.Должинсүрэнгийн мэдүүлэг /5хх91/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 67-71/, “Фэйр валуэшн” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 18ЦХ/32 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 82-85/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 26-672 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ц.Баасандоржийн “Их-Уул” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч тамхи, үүрэн холбоон операторын нэгж, бэлэн 228.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.466.450 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Баасандоржийн мэдүүлэг /8хх 111/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 105-108/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-356 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 76-78/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн НЦУГ-19-250 дугаартай үнэлгээний тайлан /17хх 61-63/,

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 14-633 тоотод оршин суух хохирогч Ц.Отгонбаяр гэрээс скай маркийн хар өнгийн гар утас, ямаха маркийн саарал өнгийн гар утас, Самсунг маркийн хар өнгийн гар утас, Кён маркийн хар өнгийн гар утас, Самсунг 352611549 маркийн хар өнгийн гар утас, Эл жи маркийн цагаан өнгийн гар утас, хар оосортой бугуйн цаг, бэлэн 20.000 төгрөг, хохирогч Ц.Цэцэгбаяр гэрээс Самсунг маркийн 49 инчийн зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 540,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Отгонбаярын мэдүүлэг /2хх165/, гэрч Ж.Ялалтын мэдүүлэг /2хх 167/, гэрч М.Дамдиндоржийн мэдүүлэг /2хх 169/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 148-153/, яллагдагч Б.Б-оос эд зүйл хураан авсан тэмдэглэл /2хх 155/, хохирогч Ц.Цэцэгбаяр, Ц.Отгонбаяр нарт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 156/, хохирогч Ц.Цэцэгбаярын мэдүүлэг /2хх19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5518 дугаартай “...адилтгалын шинжилгээнд тэнцэж байгаа 4а дугаартай 1 ширхэг гарын мөр нь санд МИ...204, МИ...887, МИ...746, МИ...545 дугаараар Мантдарын М- нэрээр нийт 4 удаа бүртгэгдсэн байна” гэсэн дүгнэлт /2хх 173/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-344 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 70-72/,

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 21-453 тоотод байх нийтийн байрны 3 тоотод байрлах хохирогч Б.Отгонжаргалын амьдрах өрөөнөөс монетон ээмэг, бөгж, гинж, цаа бугын арьсан гутал зэргийг хулгайлж, 905.100 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Отгонжаргалын мэдүүлэг /3хх194/, гэрч Ж.Отгонзулын мэдүүлэг /3хх 196/, гэрч Б.Бэхбатын мэдүүлэг /3хх205/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 182-184/, “Дамно” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЧД2-219 дугаартай үнэлгээний тайлан /3хх215/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн НЦГ19-173 дугаартай үнэлгээний тайлан /16хх 217/,

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Баярмаагийн “Ханбүргэд” хүнсний дэлгүүрийн цонхоор цонхоор орж тамхи, шоколад, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 660.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Баярмаагийн мэдүүлэг /8хх12/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8хх 4-8/, “Тод” хөрөнгийн үнэлгээний газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/157 дугаартай үнэлгээний тайлан /8хх 16-17/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Ү.Цэвэгжавын “Ачит” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэн нэвтэрч архи, вино, хиам, хуучин Нокиа маркийн гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1.688.600  төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ү.Цэвэгжавын мэдүүлэг /6хх 202/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 176-182/,“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-350 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 45-48/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Х-407 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх19-21/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-350 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 19-21/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 7 дугаар сарын 14-ноос 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лобаротарийн автобусны буудал орчим байрладаг хохирогч А.Ерканатын эзэмшлийн “Заяа” нэртэй ТҮЦ-нд нэвтэрч 50 нэр төрлийн эд зүйл, бэлэн мөнгө хулгайлж, нийт 1.192.,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Ерканатын мэдүүлэг /7хх 9-11/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 223-226/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-351 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 59-62/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 7 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лобаротарийн автобусны буудал дээрх Д.Алтанхундагийн эзэмшлийн “Баянзүрх” хүнсний дэлгүүрт нэвтэрч 4 нэр төрлийн эд зүйл хулгайлан нийт 994,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Алтанхундагийн мэдүүлэг /7хх 17-18/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 241-244/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-348 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16хх 55-57/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Номин-Эрдэнийн “Видан” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан нэвтэрч бэлэн 500,000 төгрөг хулгайлж хохирол учруулсан болох нь хохирогч М.Номин-Эрдэнийн мэдүүлэг /7хх 57/, гэрч Э.Анандын мэдүүлэг /7хх 47/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 хх-н 38-45/,

Шүүгдэгч М.М- нь 2016 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг хохирогч А.Батсайханы мужааны цехээс 2 ширхэг цахилгаан хөрөө хулгайлж нийт 550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч А.Батсайханы мэдүүлэг /3хх 23/, гэрч Г.Дөлгөөний мэдүүлэг /3хх 27/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 19-20/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Х-345 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

Шүүгдэгч М.М-, Б.С- нар нь хэрэг нь тусгаарлагдсан Н.Төгөлдөртэй бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гангар инвест” ХХК-ийн барилгын хашаанаас учрах саадыг арилгах зорилгоор 83-20 УБЦ улсын дугаартай “Хюндай Аксент” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 26 ширхэг сапуд төмөр хулгайлж 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Батзаяагийн мэдүүлэг /11хх 46/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11хх 35-37/, эд зүйл түр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11хх40/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /11хх 41-43/, эд зүйлийн үнэлгээ /11хх 47/,

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хамбын 3 дугаар гудамжны задгайд оршин суух хохирогч О.Отгонбаатарын Монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Самсунг” маркийн зурагт, 4 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч О.Отгонбаатарын мэдүүлэг, гэрч Зургаадайгийн мэдүүлэг /18хх 87/, гэрч Б.Оюунзулын мэдүүлэг /18хх 89/, гэрч Б.Үүрийнтуяагийн мэдүүлэг /18хх 86/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18хх77-85/, “Дамно” ХХК-ийн  2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн СХД-3-19-808 дугаартай үнэлгээний тайлан /18хх 106-108/,

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Сонгохайрхан дүүрэг 30 дугаар хороо, Хилчин хотхоны 79 тоотод хохирогч П.Ган-Эрдэнийн өвлийн байшинд нэвтэрч, 96.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-50, Самсунг Жи маркийн гар утас, мөн тоотын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Т.Тунгалагийн дэлгүүрээс касс, хэтэвчнээс 180.000 төгрөгийг  хулгайлж, нийт 276.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.Ган-Эрдэнэтөгсийн мэдүүлэг /18хх 41-42/, хохирогч Т.Тунгалагтуулын мэдүүлэг /18хх 50/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18хх 25-27/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн СХД-3-19-788 дугаартай үнэлгээний тайлан /18хх 58/,

Шүүгдэгч М.М- нь 2017 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч С.Отгонжаргалын үйл ажиллагаа явуулдаг “Цолмон бадрах” нэртэй хүнсний дэлгүүрт нэвтэрч, бэлнээр 586.000 төгрөг, Юнителийн 99.000 төгрөгийн үнэ бүхий нэгж, хяналтын камерын ДВР төхөөрөмж зэргийг хулгайлан авч, 733.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Отгонжаргалын мэдүүлэг /17хх232/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /17хх 213-219/, “Дамно” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын №Б31-18-1288 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /17хх 239/,

Шүүгдэгч М.М- нь Б.Азбилэгтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах “ЖСКМ” ХХК-ийн 2 дугаар давхарын цонхны хаалтыг эвдэн орж, төмөр сейф эвдэж дотор нь байсан алтан бугуйвч, алтан ээмэг, Нокиа маркийн гар утас, гадаадын иргэний 65 паспортыг тус тус хулгайлсан болох нь хохирогч Н.Маржангулын мэдүүлэг /17хх 109, 112-113/, гэрч С.Айнагулын мэдүүлэг /17хх 114/, гэрч Ч.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /17хх 16/, “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЧД-1-19-135 дугаартай үнэлгээний тайлан /17хх 184-186/,

Шүүгдэгч М.М- нь 2019 оны 10 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангийн орчим Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баярболд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн 1911025351027 дугаар хэрэгт сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг хорих ангид хүргэж өгөх үед хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Баярболдын мэдүүлэг /18хх 166/, гэрч Н.Аюушийн мэдүүлэг /18хх 171-173/, гэрч Гэгээнтуяагийн мэдүүлэг /18хх 175/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13140 дугаартай дүгнэлт /18хх 183-184/,

Шүүгдэгч М.М- нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, харуул хамгаалалттай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын 1 дүгээр төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байх үедээ 2018 оны 2 дугаар сарын 12-ны шөнийн 06 цагаас өдрийн 14 цаг хүртэл хугацаанд оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Өлзийдалайгийн мэдүүлэг /1хх 82/, яллагдагч М.М-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд /1хх 100,103,108,113,118/, Цагдан хорих байрнаас хоригдсон этгээдийг түр хугацаагаар гаргах зөвшөөрлийн хуудас /1хх53/, өвчтөний түүхийн хуулбар /6хх 160-165/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.М-ийг дангаараа болон бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлан авсан 37 удаагийн үйлдлийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, оргон зайлсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, цагдаагийн албан хаагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.М-ийг бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.С-ийн бусадтай  бүлэглэж бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсан 2 удаагийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч А.О-ын дангаараа болон бусадтай бүлэглэж 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Т.Ц-ийн бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Б.Б-ийг бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч Спиряков Григорий Александровичийн бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг орон байр, агуулах саванд нэвтэрч, хулгайлсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдлыг нь тус тус харгалзаж, шүүгдэгч М.М-д нийт 7 жил 6 сар, шүүгдэгч Г.М-т 3 жил, Б.Санданжамцад 2 жил 1 сар, шүүгдэгч А.О-т 2 жил 6 сар, шүүгдэгч Г.Цолмон-Очид 1 жил, Б.Б-, Г.А.С- нарт тус бүр 2 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.М-, Б.Санданжамц нарт оногдуулсан хорих ялыг тус бүр 1 жил тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-тай нийцсэн байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Э.М-гийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-, М.М- нарын үйлдлээс заримыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.О-т прокуророос зүйлчилсэн зүйл хэсэг заалтыг хөнгөрүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Харин шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон хоногийг буруу тооцоолсныг, мөн зарим хохирогчдод нэр бүхий шүүгдэгчээс гаргуулан олгохоор заасан хохирлын хэмжээ нь хохирогч нарын мэдүүлэг болон алдагдсан эд зүйлийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад баримтуудтай зөрүүтэй байгааг, алдагдсан зарим эд зүйлийг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн байхад үнийг нь давхардуулан гаргуулсныг, зарим шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнссэн атлаа хяналт тавих байгууллагыг заагаагүйг, зарим шүүгдэгч нарын зарим хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт тусгахдаа ойлгомжгүй, тодорхой бус байдлаар буюу “38 удаагийн үйлдлээс нэгийг нь хэрэгсэхгүй болгосугай” гэх зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн зэрэг алдааг тус тус засах замаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.М- нь “...гэмт хэрэгт хамтран оролцсон нэр бүхий этгээдүүдтэй хамт хэргээ шийдвэрлүүлэх, цагдан хоригдож байсан үед зарим хэргийг үйлдсэн мэтээр дүгнэснийг хянуулж, холбогдолгүй хэргийг хуулийн хүрээнд шийдүүлэх, өөр гэмт хэрэгт цагдаад шалгагдаж байгааг хамтад нь шийдвэрлүүлэх” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Прокурор хуульд заасны дагуу энэ хэргийн зарим яллагдагч нарын хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах” тухай зохицуулалттай нийцсэн ба хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй байгаа тул зарим яллагдагч нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан гэж үзэхгүй.

Шүүгдэгч М.М- нь энэ хэргээс гадна өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа гэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр хэрэв өөр гэмт хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Мөн түүний гомдолд дурьдсан цагдан хоригдож байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн мэтээр буруутгасан гэсэн нь үндэслэлгүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаанууд нь цагдан хоригдож байсан үеийнхтэй давхцахгүй байна.

Иймд шүүгдэгч М.М-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон түүний хавсралтад дээр дурьдсан зохих өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

-2, 3 дахь заалтуудыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ийн “бусадтай бүлэглэж хохирогч Г.Мишээлийн эд хөрөнгийг хулгайлж 870.600 төгрөгийн”, “хохирогч Г.Амаржаргалын эд хөрөнгийг хулгайлж 819.700 төгрөгийн”, шүүгдэгч М.М-ийн “хохирогч Б.Мөнх-Эрдэнийн эд хөрөнгийг хулгайлж 1.331.000 төгрөгийн” хохирол учруулсан хэргүүдийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэж,

-7 дахь заалтын “...1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай” гэснийг “...1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзан, энэ хугацаанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэж,

-10 дахь заалтын “...шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон нийт 1363 /нэг мянга гурван зуун жаран гурав/ хоногийг, ...” гэснийг “...шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 1474 /нэг мянга дөрвөн зуун далан дөрөв/ хоног, ...” гэж,

-11 дэх заалтын “...М.М-өөс нийт 25.668.219 /хорин таван сая зургаан зуун жаран найман мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг, ...” гэснийг “шүүгдэгч М.М-өөс нийт 25.201.552 төгрөгийг, ...” гэж тус тус өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын хавсралтын 19 дэх хүснэгтийн “994.200 төгрөг” гэснийг “594.200 төгрөг” гэж, 21 дэх хүснэгтийн “660.000 төгрөг” гэснийг “610.000 төгрөг” гэж, 26 дахь хүснэгтийн “295.800 төгрөг, 98.600 төгрөг М.М- төлөх хувь” гэснийг “245.800 төгрөг, 81.933 төгрөг М.М- төлөх” гэж тус тус өөрчилж, 30 дахь хүснэгтийг хүчингүй болгосугай. 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М-ийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ