Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2021/01215

 

 

 

 

 

 

 

              2021         06         04  

        182/ШШ2021/01215

    

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, У.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, байрлах, ЦЕГт холбогдох,

 

Олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.О, түүний өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Б.О, гэрч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.  

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Миний бие У.О нь байгууллагад 26 жил 10 cap ажилласан бөгөөд аймгийн . хэлтэс, дүүрэг, дүүргийн . хэлтэс, . албаны дахь . хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр 1996 оноос 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаад тэтгэвэрт гарсан. ЦЕГрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн .дүгээр тушаалаар намайг тэтгэвэрт гарах болсон тул 2018 оны 09 дүгээр 17-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн.Гэтэл ЦЕГрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн . тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно” гэж заажээ. Мөн уг тушаалын 3.2-т “Нэмэгдэл болон нэмэгдэл цалин тогтоох /код 924/ журам”-ын 924.5.4-т дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй байна. Би төрийн тусгай албанд 10 жил ажилласан тул журмын 924.5.4-т заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг45 хувиар авах эрх надад үүссэн байсан бөгөөд би энэ тушаалын талаар хэд хоногийн өмнө тухайн салбарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан найзаасаа мэдсэн болно. Учир нь бидний тэтгэвэр эрс ялгаатай тогтоогдсон байснаас ийм тушаал гарсныг мэдлээ. Хэрэв надад ЦЕГрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн . тоот тушаалаар төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг нэмэгдүүлж, 45 хувиар олгосон бол би 2016 оноос нийт 4.346.584 төгрөгийн нэмэгдэл авах байсан байна. Гэтэл ЦЕГрын даргын тушаал гарснаас хойш 2018 оны 09 дүгээр сарын 17-ыг хүртэл хугацаанд миний цалинг дутуу бодож олгосон байна гэж үзэж байна. Миний цалин хөлсийг дутуу бодож олгосноор би цалингаа дутуу авснаас гадна тэтгэвэрт гарч тэтгэвэр тогтоолгоход миний тэтгэвэр буруу, бага тогтоогдож өнөөдрийг хүрчээ. Мөн хөдөлмөрийн маргаан таслах комисс ЦЕГрын дэргэд байхгүй учир нэхэмжлэлээ шүүхэд хандаж гаргах нь зүйтэй гэж үзсэн болно. Иймд У.О надад олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул 4.346.584 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

. албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “. байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь . байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл . байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны “. байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог н яам, яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг . байгууллагаас зүгээр санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан. . албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “. алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлын онцгой нөхцөлийн”, “. мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг, цолны”, “хуульд заасан бусад” гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.О нь хариуцагч ЦЕГарт холбогдуулан олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг . байгууллагаас зүгээр санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлж байгаа, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

  

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч У.О нь 1996 оноос 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал үр дүнгийн гэрээний дагуу аймгийн . хэлтэс, дүүргийн . хэлтэс, Тээврийн . албаны дахь . хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр, 2016 онд сарын 1.147.602 төгрөг, 2017 онд сарын 1.147.602 төгрөг, 2018 онд сарын 1.168.622 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан болох нь ЦЕГар Төв архивын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай лавлагаа, төрийн жинхэнэ алба хаагчийн үр дүнгийн гэрээ, У.Оын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Талууд энэ талаар маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч У.О нь 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ЦЕГар, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн албаны Зөвлөл нарт ЦЕГарт холбогдуулан 2016 оноос 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд олгох ёстой байсан нэмэгдлийг зохих журмын дагуу олгоогүй цалингийн зөрүү 4.346.584 төгрөгийг дутуу бодож олгосон болохыг тогтоолгож, нөхөн олгуулах тухай гомдлоо гаргажээ.

 

Төрийн албан зөвлөл нь “...төрийн албан хаагчийн цалин хөлсний талаар гаргасан маргааны төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Та цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, офицер цолоо хадгалуулсан байх тул таны гомдлыг Зөвлөл харьяалан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно...” гэх хариу хүргүүлжээ. /хавтаст хэргийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн У.О  надад олгох ёстой  байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

ЦЕГрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай “. байгууллагын үйл ажиллагааны журмын код 924,931-г батлах тухай” тушаал гарчээ.

 

Уг тушаалын 1-т “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох/код924/ журам”, Алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон болон амь насаа алдсан үед тэтгэвэр, тэтгэмж олгох /код 931/”-журмыг тус тус хавсралтаар баталсугай,

3.2-т “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код924/ журмын 924.5.4 дэх хэсэгт заасан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг 2016 оны жилийн цалингийн санд багтаах, боломжгүй тохиолдолд төсвийн тодотголоор нэмж тусгуулах ажлыг зохион байгуулах,”

924.5.4-д “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэжээ.

 

Нэхэмжлэгч У.О нь Төмөр зам дахь . хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд дээрх тушаал гарсан хэдий ч олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөгийг нэхэмжилж байна хэмээн тайлбарлаж нотлох баримтаар Цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргах алба хаагчийн ажилласан жилийн танилцуулга, 2014-2018 онуудын цалингийн карт, 2014-2018 оны цалингийн зөрүү тооцсон тооцоолол, ЦЕГрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаартай “. байгууллагын үйл ажиллагааны журмын код 924,931-г батлах тухай” тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг гаргажээ.

 

ЦЕГрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай “. байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай ” тушаалыг гаргажээ.

 

Уг тушаалаар “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код924/ журмыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч У.О нь 1996 оноос 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал үр дүнгийн гэрээний дагуу аймгийн . хэлтэс, дүүргийн . хэлтэс, Тээврийн . албаны дахь . хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгчөөр ажилласан байтал олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөгийг Үр дүнгийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлүүдэд заасны дагуу нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор буюу 2018 онд шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Учир нь: ЦЕГар нь Төв, орон нутгийн . газар, хэлтсийн дарга нартаа ЦЕГрын даргын 2015 оны дугаар тушаалаар баталсан “. байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг батлах, 131-т оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг хүргүүлэв гэх албан бичгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр хүргүүлжээ.

 

Уг албан бичгийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр алба хаагчдад танилцуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг д/д Бд үүрэг болгожээ. д/д Б нь алба хаагчдаа танилцуулсан болох нь 1 дүгээр сарын 07-ны өдөр Багшийн тэмдэглэл, 2016 оны ирцийг бүртгэл, 2018 оны Цалин, нэмэгдэл хөлс олгох хууль тогтоомж хичээлийн нэр, 2018 оны оюутны ирц, У.Оын нэвтэрсэн гэх баримтуудаар тогтоогдож байна

 

ЦЕГар, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагад тус тус хандсаныг хөөн хэлэлцэх хугацааны дотор хандсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч У.Оын ЦЕГраас олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.9, 128.1.11-д заасныг баримтлан ЦЕГраас олгох ёстой байсан нэмэгдлийг дутуу бодож олгосон байх тул олгох ёстой байсан нэмэгдэл болох 4.346.584 төгрөг гаргуулахыг хүссэн У.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН