Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/01136

 

 

 

 

 

 

 

 

             2021         05         24  

          182/ШШ2021/01136

    

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, байрлах, дугаар регистртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, дугаар регистртэй, Э.Бд холбогдуулан

 

. дугаарын үйлчилгээний төлбөр 66.910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64GB Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.949.462 төгрөг, торгууль 389.892 төгрөг, нийт 2.406.264 төгрөг гаргуулахыг хүссэн хүссэн иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Э.Б нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч MobiZone 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 04 сарын 26-ны өдөр . тоот гэрээ байгуулж . дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2019 оны 02 сарын 14-ны өдөр үйлчилгээгээ MyMobi үйлчилгээнд шилжүүлж мөн гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 3.599.000 төгрөгийн үнэтэй IPhone XS 64GB Gold гap утасны төлбөрийг 24 cap хуваан төлөхөөр зээлээр авсан. Э.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн . дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2020 оны 01, 02, 03-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг ярианы төлбөрөөс хасч үлдэх 2.406.264 төгрөг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Э.Бгээс . дугаарын үйлчилгээний төлбөр 66.910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64GB Gold rap утасны төлбөрийн үлдэгдэл 1.949.462 төгрөг, торгууль 389.892 төгрөг, нийт 2.406.264 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

                                                                             

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Э.Бд холбогдуулан . дугаарын үйлчилгээний төлбөр 66.910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64GB Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.949.462 төгрөг, торгууль 389.892 төгрөг, нийт 2.406.264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.

 

“М” ХХК нь хариуцагч Э.Бтэй 2019 оны 02 дугаар сарын 14-ны өдөр . дугаартай “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээгээр “М” ХХК буюу үйлчилгээ үзүүлэгч нь 24 сарын хугацаатай, 12 сарын баталгаат хугацаатай, 3.599.000 төгрөгийн үндсэн төлбөртэй, урьдчилгаа төлбөргүй, сард төлөх зээлийн төлбөр нь 149.958 төгрөг, IPhone XS маркийн гар утсыг шилжүүлэх, Э.Б буюу хэрэглэгч нь 3.599.000 төгрөгийг, сард төлөх зээлийн төлбөр нь 149.958 төгрөгийг 24 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /Хавтаст хэргийн 14 дүгээр тал/

 

Дээрх “Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гэрээний гол нөхцөл болох үнэ, хугацаа, үр дүнг тодорхойлсон, мөн эрх бүхий этгээд гарын үсгээ зурж, хуулийн этгээдийн тамга тэмдгийг дарж баталгаажуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байвал” бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасны дагуу зохигчийн хооронд хуульд нийцсэн худалдах, худалдан авах  гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Э.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн . дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2020 оны 01, 02, 03 дугаар сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг ярианы төлбөрөөс хасч үлдэх 2.406.264 төгрөг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний 3.7, 3.10-т заасны дагуу Э.Бгээс . дугаарын үйлчилгээний төлбөр 66.910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64GB Gold гap утасны төлбөрийн үлдэгдэл 1.949.462 төгрөг, торгууль 389.892 төгрөг, нийт 2.406.264 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар талууд гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгэх үүрэгтэй ба гар утасны үнийг тогтсон графикийн дагуу, тогтоосон хугацааны дотор төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчын тайлбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар  зүйлийн 3.7-д “Зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж хугацаатай гэрээгээр худалдан авсан хэрэглэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй”,

гэрээний 3.10-д “Зээлийн нөхцөлөөр гар утас, төхөөрөмж худалдан авсан хэрэглэгч төлбөрөө төлөөгүй улмаас үйлчилгээ нь хаагдсан өдрөөс хойш 2 сарын дараа зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийг нэмсэн дүнгээр үйлчилгээ үзүүлэгч нэхэмжилснээр энэхүү гар утас төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ цуцлагдаж, тухайн дугаарыг цаашид ашиглах боломжгүй болно” гэж заажээ.

 

Хариуцагч Э.Б нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй хэдий ч гэрээний дээрх заалтанд гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй бол торгууль төлнө гэж тохиролцсон зүйлгүй байх тул гэрээний дээрхи заалтаар хариуцагчаас торгууль гаргуулан шийдвэрлэх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч Э.Бгээс . дугаарын үйлчилгээний төлбөр 66.910 төгрөг, зээлээр авсан IPhone XS 64GB Gold гар утасны төлбөрийн үлдэгдэл 1.949.462 төгрөг, нийт 2.016.372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389.892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Э.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба өнөөдрийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Бгээс 2.016.372 /хоёр сая арван зургаан мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 389.892 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “М” ХХК-ийн 53.451 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 47.211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ДАВААСҮРЭН