Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2021/01969

 

 

 

2019         11                12                                                          182/ШШ2019/01969

 

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “П” ХХК ,

Хариуцагч: Т.Э,

Хариуцагч: Д.Г-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,742,135,416.34 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, ын барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, О.Г, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ”П” ХХК-ийн зээл олгохыг хүссэн өргөдөл, холбогдох зээлийн материалтай танилцаад 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дугаар 300 тоот Зээлийн гэрээ байгуулж, 3,937,656,803.93 /гурван тэрбум есөн зуун гучин долоон сая зургаан зуун тавин зургаан мянга найман зуун гурван төгрөг 93 мөнгө/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 0,9 хувь, жилийн 10.8 хувийн хүүтэй /нэмэгдүүлсэн хүү сарын 0.18 хувь, жилийн 2.16 хувь/-тэйгээр, мөн өдрийн 301 тоот Зээлийн гэрээгээр 600,000,000 /зургаан зуун сая/ төгрөгийг сарын 1.0 хувь, жилийн 12.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар барилгын угсралтын үйл ажиллагааны зориулалтаар зээлж, зээл олгосон байдаг.

Зээлдэгчийн зээлийн өрийн үлдэгдэл 300 тоот үээлийн гэрээний хувьд 2019 оны 5 дугаар сарын 27-ны байдлаар үндсэн зээл 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүү 833,830,237.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,461,167.66 төгрөг, нийт 2,673,758,085.94 төгрөгийг, 301 тоот гэрээний үүрэгт үндсэн хүүнээс 57,457,669.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 10,872,061.26 төгрөг, нийт 68,329,730.40 төгрөг, нотариатын зардалд 47,600 төгрөг, нийт 2,742,135,416.34 төгрөгийг “П” ХХК, Д.Г нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

Банк, зээлдэгч нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулагчийн дараах үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалж, барьцааны зүйлийг хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон юм:

1. УБ, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 4 тоот, Ү-2206018935, 000274145, 1967.99 м.кв аялал жуулчлалын объект,

2. УБ, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5-р барилгын 6 тоот, Ү-2206023393, 000235064, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/,

3. УБ, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5-р барилгын 4 тоот, Ү-2206023391, 000235062, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/,

4. УБ, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дандинбазарын гудамж 35-р байрны 48 тоот, Ү-2205035339, 000268812, 166.53 м.кв 4 өрөө орон сууц, 250 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

5. УБ, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 42тоот, Ү-2206018345, 000155754, 764 м.кв 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга /аялал жуулчлалын объект/,

6. Богдхан уулын ДЦГхороо яармаг урд дэнж 17100/ Нүхтийн зам, Г-1/78 2 га ашиглах эрхтэй газар тус тус юм.

“Т Б” ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлийн 453.1, зээлийн болон барьцааны гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа бөгөөд уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч “П” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э миний бие оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2,543,836,493.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба төлөх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байна гэжээ.

“Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “П” ХХК, иргэн Т.Э, Д.Г нарт холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “П” ХХК-ийн өмгөөлөгчөөр Б.Даваажанцан миний бие оролцож байгаа билээ.

“Т Б” ХХК-иас тус шүүхэд гаргасан “П” ХХК-аас 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 300 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүү 725,562,241.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 139,807,571.23 төгрөг, нийт 2,543,836,493.02 төгрөгийг, 301 тоот зээлийн гэрээний үүрэгт нэмэгдүүлсэн хүүнээс 10,872,061.26 төгрөг, нийт 68,329,730.40 төгрөгийг тус тус “П” ХХК-иас гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах, нэхэмжлэл гаргасан өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 300 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хэтэрсэн хугацааны хүү буюу 129,921,595,16 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. ”П” ХХК-ийн захирал Т.Э, хувь нийлүүлэгч Д.Г нар нь “Т Б” ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 301 дугаартай зээлийн гэрээг байгуулсан.

Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 600,000,000.00 (зургаан зуун сая) төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 12,0 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд зээлийи гэрээгээр тохирсон үнийн дүн болох 600,000,000.00 төгрөг нь “П” ХХК-ийн дансанд орж, мөнгийг зориулалтын дагуу ашигласан бөгөөд 301 тоот зээлийн гэрээтэй хариуцагчийн зүгээс маргахгүй.

2. ”П” ХХК-ийн захирал Т.Э, хувь нийлүүлэгч Д.Г нар нь “Т Б” ХХК-тай 2013 оны 0.9 дүгээр сарын 23-ны өдөр 300 дугаартай зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 3,937,656,803.93 (гурван тэрбум, есөн зуун гучин долоон сая, зургаан зуун тавин зургаан мянга, найман зуун гурван төгрөг, 93 мөнгө) төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 10,8 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон.

Гэтэл бодит байдал дээр зээлдэгч “П” ХХК-ийн дансанд 3,937,656,803.93 (гурван тэрбум, есөн зуун гучин долоон сая, зургаан зуун тавин зургаан мянга, найман зуун гурван төгрөг, 93 мөнгө) төгрөг орж ирээгүй, тус компанийн зээлийн данснаас дээрх үнийн дүнгээр зарлага гараагүй байна. Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хий бичилт бүхий зээлийн дансны хуулга, мемориалын баримт, депозит дансны хуулга зэргийг нэхэмжлэгч нь өөрийн банкны теллерийн дардастайгаар гарган өгсөн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зорилго нь: зээлийн гэрээ байгуулагдахаас үл хамааран зээл зээлдэгчийн дансанд орсон байхыг шаарддаг бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д Зээлдэгчийн зээлийн дансанд гуйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасныг зөрчиж зээлийн олголтыг хийсэн бөгөөд зээл бодитоор олгогдоогүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан мемориал баримтад 3,937,656,803.93 төгрөгийн зээл олгов гэсэн бичилтийг хийсэн байх боловч харилцагч хуулийн этгээдийг төлөөлөх бүрэх эрхтэй этгээд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

Дээрх баримтаар харилцагчийн 34000400050 тоот дансанд шилжүүлсэн гэж харагдах боловч бодит байдал дээр энэ бичилт нь олгогдоогүй. Учир нь мөнгө хүлээн авсан баримт, чех зэрэг хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч талаас 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийг зориулалтын дагуу гаргасантай холбоотой баримтуудыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд баримтуудыг гаргаж өгөөгүй байгаагаас харвал зээл бодитоор олгосон гэдгээ зээлдэгч нь нотолж чадаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.".

Дээрх зохицуулалтаас үзвэл, зээлийн гэрээний дагуу олгогдох болсон зээлийн үнийн дүн нь зээлдэгчийн дансанд орсон, эсхүл бэлнээр олгогдсон тохиолдолд төлбөр шаардах эрх нь зээлдэгчид үүснэ.

Гэтэл зээлийн гэрээний дагуу зээл бүрэн олгогдоогүй бөгөөд бид барилга байгууламжаа хугацаанд нь хүлээлгэж өгөхийн тулд санхүүгийн болон бусад зардлуудаас үүссэн эрсдэлээ бид үүрсээр ирсэн. Хэрвээ бидэнд зээлийн гэрээгээр тохиролцсон зээлийн үнийн дүнг бодитойгоор бүрэн гүйцэд олгосон бол өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан юм. Нэгэнт зээлийн гэрээгээр тохирсон зээлийн үнийн дүнг бодит байдал дээр зээлдэгчид олгоогүй учраас 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 190 тоот зээлийн өрөнд барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний дагуу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлуудээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “П” ХХК-д холбогдох хэрэгт Д.Г намайг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хамтран хариуцагчаар татсан байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Төрийн банк болон “П” ХХК нарын байгуулсан №300 болон №301 тоот зээлийн гэрээнд миний бие хамтран зээлдэгч бус хувь нийлүүлэгчийн хувиар оролцсон. Тухайн үед миний бие Паркнайн хувьцаа эзэмшигч байсан, одоо “П” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш болсон.

Түүнчлэн, тус зээлээр олгогдсон мөнгийг “П” ХХК-ийн удирдлагаас захиран зарцуулж байсан буюу миний зүгээс тухайн мөнгийг хувьдаа ашигласан эсхүл захиран зарцуулсан үйлдэл байхгүй. Иймээс нэгдүгээрт, тухайн компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон, ямар ч холбоо хамааралшгүй, хоёрдугаарт, зээлийг хүлээн авч захиран зарцуулж байсан нь зөвхөн “П” ХХК байсан болно. Мөн нэхэмжлэгч ямар үндэслэлээр намайг хамтран хариуцагчаар татсан нь нэхэмжлэлээс харахад тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлд хамтран хариуцагчаар тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан бие даасан шаардлагадаа: Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 4-р байр, 2 давхар 04 тоот 250 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.Батжаргалыг, Хан-Уул дүүрэг, 8- р хороо, Нүхтийн зам-5, Парк-9 цогцолборын 5-р байр, 3 давхар 06 тоот 250 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Д.Гыг тус тус тогтоож, “Т Б” ХХК болон “П” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 300, 301, 302 дугаар Барьцааны гэрээний тус үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанд барьцаалсан холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх;

Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 04 тоот 185 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Х.Алтангэрэлийг, Хан-Уул дүүрэг, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 1 давхар 02 тоот 185 мкв талбай бүхий орон сууц, 27, 28 тоот авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Түмэнжаргалыг, ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 03 тоот үл хөдлөх эд хэрөнгийн өмчлөгчөөр Я.Дыг, ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 01 давхар 01 тоот орон сууц, 2-р машины зогсоол, авто машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Бурам мишээл ХХК-г тус тус тогтоох, “Т Б” ХХК болон “П” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 302 дугаар Барьцааны гэрээний тус үл хөдлөх хөрөнгүудийг зээлийн барьцаанд барьцаалсан холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, дээрх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж байна

Иргэн Ц.Түмэнжаргал нь “П” ХХК-тай 2010.10.28-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Парк-9 аялал жуулчлалын цогцолборын ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-2 хаягт байрлах орон сууцын 2-р байр, 1 давхар 02 тоот 185м2 талбай бүхий барилгыг болон 2 машины зогсоол/№27,28/-ийн 200,000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Иргэн Х.Алтангэрэл нь эхнэр Ц.Отгонмаагийн хамт “П” ХХК-тай 2010.12.16- ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-2, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 04 тоот 185 м2 талбай бүхий орон сууцны 470,000,000 төгрөгийн ажпын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Иргэн Н.Батжаргал нь “П” ХХК-тай 2011 07.06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 4-р байр, 2 давхар 04тоот 250 м2 талбай бүхий орон сууцны 400,000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Иргэн Д.Ганбат нь “П” ХХК-тай 2011.08.11-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-5, Парк-9 цогцолборын 5-р байр, 3 давхар 06 тоот 250 м2 талбай бүхий орон сууцыг 500,000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Иргэн Я.Долгоржав нь Паркнайян ХХК-тай 2010.09.18-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 2 давхар 03 тоот орон сууцны 200,000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Бурам мишээл ХХК нь Паркнайян ХХК-тай 2012.07.06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХУД, 8-р хороо, Нүхтийн зам-4, Парк-9 цогцолборын 2-р байр, 1 давхар 01 тоот орон сууц, 2-р машины зогсоолын хамт 400,000 ам.долларын ажлын хөлс, санхүүжилтийг хийж, барилгын ажил гүйцэтгүүлсэн.

Дээрх гуравдагч этгээдүүдийн хувьд 2010, 2011 онуудад “П” ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажил гүйцэтгүүлж, санхүүжилтийг хийж, ажлын хөлсийг төлсөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 болон 343.3-т зааснаар өмчлөгч болох бөгөөд одоо тухайн орон сууцандаа амьдарч байгаа айлууд юм. Гэтэл барилгын ажил гүйцэтгэгч “П” ХХК нь гэрээгээр заасан хугацаандаа барилгаа улсын комисст хүлээлгэж өгч гэрчилгээг гаргаж өгөлгүй өдийг хүргэж байна. Тэрбүү хэл бидэнд огт мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр дээрх орон сууцууд болон граштай нь хамт барилгаар нь Төрийн банкны зээлийн барьцаанд тавьж, Төрийн банктай 2013 оны 09 сарын 23-ны өдөр 300,301 тоот Зээлийн гэрээг байгуулж 4 тэрбум гаруй төгрөгийн зээл авч, түүнийхээ үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрийн 300,301,302 тоот Барьцааны гэрээ байгуулсан болохыг “Т Б” ХХК-ийн нэхэмжпэлтэй “П” ХХК-д холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татагдсанаар олж мэдсэн болно.

Ийнхүү иргэд ямар ч банкны зээл аваагүй, мэдээгүй, зөвшөөрөл өгөөгүй байхад, барилгын компанийн хүлээх үүргийн төлөө барилга захиалан бариулж, төлбөрөө төлсөн захиалагч, өмчлөгчдийн эрхийг ноцтой зөрчихөөр барилгаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тус хэргийг шийдвэрлэхэд бидний эрхийг хохироох ёсгүй ба тус барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 болон 56.1.10, мөн хуулийн 156, 157 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэв.

Төрийн банк гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй "“П” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,742,135,416.34 төгрөг гаргуулах, уг үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа бие даасан шаардлага гаргасан Ц.Түмэнжаргал, Д.Ганбат, Н.Батжаргал. Х.Алтангэрэл, Я.Долгоржуав, Бурам мишээл ХХК нарын шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Төрийн банк “П” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр 300 тоот зээлийн гэрээ байгуулж 3,937,656,803.93 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 10.8 хувийн хүүтэй, мөн өдөр 301 тоот зээлийн гэрээ дахин байгуулж 600,000,000 төгрөгийг 12 сарын хугацатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлийг тус тус олгосон.Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх хөрөнгө барьцаалж 2013 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр 300, 301, 302 тоот Барьцааны гэрээ байгуулсан.

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах тухайн үед гуравдагч этгээд нарын талаарх мэдээллийг банкинд ямар нэгэн байдлаар Зээлдэгч тал мэдэгдээгүй тухайн барьцааны хөрөнгө “П” ХХК-ийн нэр дээр хагас гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байсан. Мөн манай банкнаас олгосон зээлийн хөрөнгөөр тухайн орон сууцны байшин бүрэн санхүүжилт хийгдэж ашиглалтанд орж байсан. Тухайн үед Зээлдэгч нь гуравдагч этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулсан талаарх ямар ч мэдээллээр банкыг хангаагүй. Тийм гэрээ байгаагүй.

Иймд Төрийн банкны зүгээс бие даасан шаардлага этгээдүүдийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “П” ХХК, Д.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,742,087,816 төгрөг, нотариатын зардалд 47,600 төгрөг, нийт 2,742,135,418.58 гаргуулах, барьцааны гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Т.Эд холбогдуулан түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд Х.Алтангэрэл, Н.Батжаргал, Д.Ганбат, Ц.Түмэнжаргал, Я.Долгоржав, Бурам мишээл ХХК нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нүхтийн зам, Парк 9 цогцолборт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, Төрийн банкны “П” ХХК-тай байгуулсан 300, 301, 302 дугаартай барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны эрхээс чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “П” ХХК, Д.Г нартай 300 ба 301 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нотариатын зардалд 2,742,135,416.34 төгрөг гаргуулж, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээний дагуу “П” ХХК-ийн өмчлөлийн дуусаагүй барилга байгууламж болох 4 үл хөдлөх эд хөрөнгө, “П” ХХК-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Женерал экспэдишн ХХК-ийн газар ашиглах эрх, Т.Эы өмчлөлийн 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэстэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “П” ХХК нь зээлийн гэрээний шаардлагаас 301 тоот зээлийн гэрээнд холбогдох 68,329,730.40 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 300 тоот зээлийн гэрээ талуудын хооронд бодитой байгуулагдаагүй тул зөвшөөрөхгүй гэж, барьцааны гэрээнд холбогдох шаардлагыг үндсэн шаардлагыг зөвшөөрөөгүй үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч Д.Г нь 300 ба 301 тоот зээлийн гэрээнд хамтран зээлдэгчийн хувиар бус харин компанийн хувьцаа эзэмшигч болохын хувьд оролцож гарын үсэг зурсан тул түүнд холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Т.Э нь түүнд холбогдуулан гаргасан түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 35 дугаар байрны 48 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2205035339 дугаарт бүртгэлтэй 166.53 м2 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг амаар болон бичгээр шүүхэд гаргаагүй байх тул тус шаардлагын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон иргэд, хуулийн этгээдүүдийн гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх үндэслэлээр барьцааны эрхээс чөлөөлүүлэх шаардлагыг нэхэмжлэгч “Т Б” ХХК эс зөвшөөрч, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүд нь дутуу гүйцэтгэлтэй барилгууд бөгөөд анхнаасаа эдгээр барилгын санхүүжилтийг Төрийн банкнаас өгч энэ хүртэл босгосон тул түүний барьцааны эрх хүчин төгөлдөр, барьцааны эрхийг шударгаар олж авсан учир хуулиар хамгаалагдах учиртай гэж мэтгэлцэж байна. Харин “П” ХХК эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг биелүүлэхэд татгалзах зүйлгүй боловч дутуу газрын маргаантай байгаагийн улмаас улсын комисс өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй тул шилжүүлэх боломжгүй байгаа талаар тайлбарлан мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр шүүх дараах байдлаар шийдвэрлэлээ. Үүнд:

-       Хариуцагч “П” ХХК, Д.Г нарт холбогдох 300, 301 дугаар зээлийн гэрээний шаардлага, нотариатын зардлыг бүхэлд нь хангах;

-       Бие даасан шаардлагын зарим хэсгийг хангасантай холбогдуулан “Т Б” ХХК-ийн “П” ХХК-нд холбогдох барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох;

-       ”Т Б” ХХК-ийн хариуцагч Т.Эы өмчлөлийн барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах;

-       ”Т Б” ХХК-ийн “П” ХХК-нд холбогдуулан гаргасан Женерал экспэдишн ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг барьцаалсны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шааjдлагыг хэрэгсэхгүй болгох;

-       Гуравдагч этгээдийн “Т Б” ХХК, “П” ХХК нарт холбогдуулан гаргасан бие даасан шаардлагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Төрийн банкны барьцааны эрхээс чөлөөлөх шаардлагыг хангах;

-       Гуравдагч этгээдийн “П” ХХК-нд холбогдуудан гаргасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг тус тус гаргасан болно.

 

Шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа дараах хууль зүйн үндэслэл, үйл баримтад суурилав. Үүнд:

 

А. Үндсэн нэхэмжлэлийн талаар

 

1.  Нэг талаас “Т Б” ХХК, нөгөө талаас “П” ХХК, Д.Г нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 301 тоот зээлийн гэрээ байгуулж, 600,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлэх гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 8-11 дүгээр тал/

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч нарт холбогдуулан тус зээлийн гэрээнээс Үндсэн хүүгийн төлбөрт 57,457,669.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,872,061.26 төгрөг, нийт 68,329,730.40 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “П” ХХК хүлээн зөвшөөрч байх бол хариуцагч Д.Г тус зээлийн гэрээнд зээлдэгчээр оролцоогүй, компанийн хувь нийлүүлэгчийн хувиар гарын үсэг зурсан хэмээн тайлбарлаж эс зөвшөөрч байна.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний удиртгал хэсэгт зээлийн гэрээг нэг талаас “Т Б” ХХК, нөгөө талаас “П” ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Э, хувьцаа эзэмшигч Д.Г нар байгуулсан талаар дурдаж, гэрээний төгсгөлд зээлдэгч “П” ХХК-ийг төлөөлж Т.Э, хамтран зээлдэгчээр Д.Г гарын үсэг зуржээ. /1-р хх-ийн 10 дугаар талын арын нүүр/

Хариуцагч ”П” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь тус компанийн гүйцэтгэх захирал Т.Э байх ба хувь нийлүүлэгч буюу хувьцаа эзэмшигчийг компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн зээлдэгч Д.Г тус гэрээнд компанийг төлөөлсөн гэх агуулгаар бус хамтран зээлдэгч гэх эрх зүйн байдалтай оролцсон байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн түүний тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

 

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 301 тоот зээлийн гэрээг нэг талаас “Т Б” ХХК, нөгөө талаас “П” ХХК болон Д.Г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэж дүгнэх нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Г нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд өөрийн тайлбарыг дэмжин мэтгэлцээгүй, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор аливаа баримт гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 600,000,000 төгрөг, үндсэн хүүнд 79,399,138.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10,872,061.26 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх ба хариуцагч нарын хувьд зээлийн эргэн төлөлтийн тооцоолол, үлдэгдэл төлбөрийн дүнгийн талаар харилцан маргаагүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгч “П” ХХК, хамтран зээлдэгч Д.Г нараас 301 тоот зээлийн гэрээний дагуу 68,329,730.40 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

2.  ”Т Б” ХХК нь хариуцагч “П” ХХК, Д.Г нарт холбогдуулан 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300 тоот зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу үндсэн зээлд 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 833,830,237.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 161,461,167.66 төгрөг, нийт 2,673,758,085.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “П” ХХК тус шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд ийм зээлийн гэрээ бодитой байгуулагдаагүй, өмнө авсан зээлийн төлөлтийг хаах, мөн өмнө авсан уг зээлийн хөрөнгөөр барьсан барьцааны зүйл болсон Нүхтийн аманд баригдаж байгаа цогцолборыг Төрийн банк энэ дүнгээр худалдаж авсан бөгөөд энэ харилцааг зээл мэт харагдуулан манай компанид шилжүүлсэн гэх агуулга бүхий тайлбар гаргаж эс зөвшөөрөн маргаж байна.

 

Харин хариуцагч Д.Г 301 тоот зээлийн гэрээнд өгсөн хариу тайлбартай ижил агуулга бүхий тайлбар гарган маргаж тус зээлийн гэрээнд хувьцаа эзэмшигчийн агуулгаар гарын үсэг зурсан гэж мэтгэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

 

Зохигчдын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300 тоот зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна. /1-р хх-ийн 12-15 дугаар тал/ Тус зээлийн гэрээгээр 3,937,656,803.93 төгрөгийг 12 сарын хугацаатай жилийн 10.8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл “Т Б” ХХК болон “П” ХХК, Д.Г нарын хооронд 300 тоот зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэстэй байна. “Т Б” ХХК-ийн зээлийн ерөнхий хорооны хурлын 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр нэгдүгээр хавтаст хэргийн 161 дүгээр талд авагдсан байх ба тус шийдвэрээр зээлдэгч нарт 3,937,656,803.93 төгрөгийг жилийн 10.8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус зээлийн гэрээний дагуу Төрийн банкнаас “П” ХХК-нд 3,937,656,803.93 төгрөгийг шилжүүлсэн мемориалын баримт хавтаст хэргийн 31, 167 дугаар талд, мөн өдрийн зээлийн дансны хуулга хавтаст хэргийн 32, 33 дугаар талд тус тус авагджээ.

 

Талуудын хооронд байгуулсан 300 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 2,259,190,123.24 төгрөг, үндсэн хүүд 513,261,532.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,983,167.70 төгрөг, нийт 2,803,434,823.06 төгрөг төлсөн талаарх тооцооллыг нэхэмжлэгч талаас гаргасан нь хавтаст хэргийн 80 дугаар талын арын нүүрэнд авагдсан байх ба хариуцагч нарын хувьд тус тооцооллын талаар маргаагүй, энэ талаар аливаа баримт хэрэгт өгөөгүй болно.

Зохигчид тус нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад тайлбар гаргаж, мэтгэлцээгүй бөгөөд “П” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэ-Очир шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн төлөх тухай яригддаг, хугацааг тодорхой хэлэх боломжгүй. ... нэхэмжлэлийн шаардлага болох 2,543,000,893 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэх агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан нь нэгдүгээр хавтаст хэргийн 59 дүгээр тал, түүний арын нүүрэнд тус тус авагджээ.

 

Эдгээр үйл баримтаар зохигчдын хооронд 300 тоот зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хариуцагч “П” ХХК, Д.Г нараас 300 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,673,758,085.94 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа 300 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 725,562,241.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 139,807,571.23 төгрөг, нийт 2,543,836,493 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шаардлагыг нэмэгдүүлэн үндсэн зээл 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 833,830,237.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 161,461,167.66 төгрөг, нийт 2,673,758,085.94 төгрөгийг гаргуулахаар шаардаж тус гэрээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 129,921,595.16 төгрөгөөр нэмэгдүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч “П” ХХК-нд гардуулахаар тус компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд Т.Эыг шүүхэд ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлэх, утсаар дуудах зэргээр хуульд заасан арга хэмжээг удаа дараа авч, хэд хэдэн удаа албадан ирүүлэх арга хэмжээ авсан боловч шүүхийн дуудсанаар ирэх хуульд заасан үүргээ эс биелүүлсэн болно.

Улмаар дээрх шаардлагыг түүний өмгөөлөгч Д.Даваажанцанд гардуулсан бөгөөд энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч гэх хоёр тал оролцох, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг хэргийн бие даасан тал гэж үзэхгүй байх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ. Түүнчлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй хүүгийн үүргийг биелүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай адил үндэслэлээр үүссэн байх тул нэмэгдүүлсэн шаардлагын хувьд тусгайлсан өөр үндэслэлийг нэхэмжлэгч тодорхойлоогүй нөхцөл байдлыг харгалзаж үзлээ.

 

Иймд зохигчдын хооронд 300 тоот гэрээний үүргээс үүссэн нэхэмжлэлийн шаардлагын мэтгэлцээн нийт 2,673,758,085.94 төгрөгийн хүрээнд өрнөсөн болно.

 

Нэг талаас “Т Б” ХХК болон нөгөө талаас “П” ХХК, Д.Г нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хүлээсэн үүргээс үндсэн зээл 1,678,466,680.69 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 833,830,237.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 161,461,167.66 төгрөг, нийт 2,673,758,085.94 төгрөгийг гүйцэтгээгүй байх тул зээлдэгч нараас тус дүнгээр зээлийн төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ гэж үзлээ.

3.  Түүнчлэн нэхэмжлэгч эдгээр зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүйн улмаас бий болсон зардал гэж үзэж 47,600 төгрөгийн нотариатын зардлыг нэхэмжилснийг шүүх хангах нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцнэ. Энэ талаарх нотлох баримт нэгдүгээр хх-ийн 19 дүгээр талд авагджээ.

 

4.  Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “П” ХХК-нд холбогдуулан талуудын хооронд байгуулсан 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дараах барьцааны зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Үүнд:

1)     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй, 1967.99 м2 талбайтай дуусаагүй барилга /1 дүгээр хх-ийн 56 дугаар тал/;

2)     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 6 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, 250 м2 талбайтай дуусаагүй барилга /1 дүгээр хх-ийн 55 дугаар тал/;

3)     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023391 дугаарт бүртгэлтэй, 250 м2 талбайтай дуусаагүй барилга /1 дүгээр хх-ийн 54 дүгээр тал/;

4)     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармаг урд дэнж /17100/ Нүхтийн зам 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай дуусаагүй барилга /2 дугаар хх-ийн 32, 123 дугаар тал/;

5)     Богдхан уулын Дархан цаазат газрын хороо, Яармагийн урд дэнж 17100, Нүхтийн зам, Г-1/78 2 га газар ашиглах эрх /1 дүгээр хх-ийн 60 дугаар талзэрэг болно.

 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 35 дугаар байрны 48 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035339 дугаарт бүртгэлтэй 166,53 м2 4 өрөө орон сууцнаас 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх эдгээр шаардлагуудаас зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Тодруулбал, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан бие даасан шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Төрийн банкны барьцааны эрхээс зарим үл хөдлөх эд хөрөнгийн зохих хэсгийг чөлөөлсөнтэй холбогдуулан зээлийн гэрээний үүргийг барьцааны зүйлээр хангуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг талаас “Т Б” ХХК, нөгөө талаас “П” ХХК, Д.Эрдэнэбатхаан нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 300, 301 тоот барьцааны гэрээнүүд байгуулагдсан нь II хавтаст хэргийн 42-46 дугаар тал, 56-60 дугаар талд тус тус авагджээ. Эдгээр барьцааны гэрээгээр талуудын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна.

 

Шүүх гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг хангасан үндэслэлээр нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн “П” ХХК-нд холбогдуулан гаргасан барьцааны шаардлагаас дараах хэсгийг[1] хэрэгсэхгүй болгов. Үүнд:

1)    Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй 1967.99 м2 4 дүгээр барилгаас бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Н.Батжаргалын захиалан бариулсан 2 давхрын 4 тоот 250 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

2)    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Ганбатын захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, 5 дугаар барилгын 3 давхрын 6 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, 250 м2 барилгад холбогдох барьцааны эрх;

3)    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Алтангэрэлийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай 2 дугаар барилгын 2 давхрын 4 тоот хаягт байрлах 185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

4)    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Я.Долгоржавын захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай 2 дугаар барилгын 2 давхрын 3 тоот хаягт байрлах 185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

5)    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Түмэнжаргалын захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай 2 дугаар барилгын 1 давхрын 2 тоот хаягт байрлах 185 м2 талбай, 27, 28 дугаартай машины зогсоолд үүссэн барьцааны эрх;

6)    Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Бурам мишээл ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай 2 дугаар барилгын 1 давхрын 2 тоот хаягт байрлах 185 м2 талбай, машины зогсоолд үүссэн барьцааны эрх зэрэг болно.

 

Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам хаягт байрлах дээрх барилгуудаас дээр дурдсанчлан хэрэгсэхгүй болгосноос бусад хэсэгт хамаарах барьцааны эрх хуульд нийцсэн гэрээний дагуу үүсэж, төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байх ба эдгээр барьцаагаар хангагдах үндсэн шаардлагыг хангасан тул барьцааны шаардлагыг энэ хэсгээр шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч Т.Эд холбогдуулан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 35 дугаар байрны 48 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035339 дугаарт бүртгэлтэй 166,53 м2 4 өрөө орон сууцнаас 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь хариуцагч Т.Э “Т Б” ХХК-тай 300, 301 тоот барьцааны гэрээг байгуулсан байх ба тус гэрээний зүйл нь түүний өмчлөлийн дээр дурдсан 4 өрөө орон сууц болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хх-ийн 53 дугаар тал, II хавтаст хэргийн 42-46 дугаар тал, 56-60 дугаар тал/

Энэхүү эд хөрөнгөд хамаарах нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн барьцааны шаардлагыг үгүйсгэх аливаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд тус шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай тус тус нийцэх юм.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь хариуцагч “П” ХХК-нд холбогдуулан Женерал Экспэдишн ХХК-ийн тусгай хамгаалалттай газар газар ашиглах эрхийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Шүүх тус шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ. Үүнд:

1)       ”Т Б” ХХК нь дээрх шаардлагыг холбогдуулан хариуцагчаар “П” ХХК-ийг татсан байх ба тус газрыг ашиглах эрх бүхий этгээд нь “П” ХХК бус, Женерал Экспэдишн ХХК болох үйл баримтын талаар зохигчид маргаагүй болно. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч “Т Б” ХХК нь Женерал экпедишн ХХК-ийг тус шаардлагын хувьд хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхойлоогүй. Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оруулцуулах учиртай. Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм. Маргаан бүхий тохиолдолд анхдагч буюу үндсэн шаардлага зээлийн гэрээнээс үүсэх бол хоёрдогч шаардлага нь барьцааны гэрээнээс үүсэх барьцааны шаардлага байна. Үндсэн шаардлагаас салшгүй орших барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай.

2)       Тусгай хамгаалалтын газарт газар ашиглах эрхийг барьцааны зүйл байх боломжгүй байна.

Иргэний эрх зүйд эд юмсын/өмчийн эрх гэж тодорхойлдог бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, узурфрукт зэрэг эрхүүд нь барьцааны зүйл байх боломжийг Иргэний хуулиар тодорхой бөгөөд хоёрдмол утгаггүй олгосон байдаг бол Газрын тухай хуульд заасан газар ашиглах эрхийг энэ төрлийн эрхэд хамааруулах үндэслэлгүй. Энэ эрх нь тодорхой субьектэд тодорхой зориулалтаар харьцангуй богино хугацаанд олгогддог шинжтэй. Улмаар энэ шинж нь газар ашиглах эрхийг өмчийн/эд юмсын эрх гэхээс илүүтэй гэрээний эрх гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ ч агуулгаар Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу газар ашиглагч нь мөн хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан эрхүүдийг эдлэхээр заасан байх ба эдгээр эрхэд газар эзэмшигчид эзэмших эрхээ барьцаалах боломжийг олгодог 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан эрх хамаарахгүй байна. Эндээс үзвэл газар ашиглах эрхийг барьцаалах хууль зүйн боломжгүй, гэрээний эрх гэж дүгнэх үндэстэй байна.

 

Иймд “Т Б” ХХК-ийн “П” ХХК-нд холбогдуулан гаргасан Женерал экспедишн ХХК-ийн газар ашиглах эрхээс барьцааны шаардлагыг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авах боломжгүй байна. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь энэ хэсгээр хүчин төгөлдөр бус буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэх үндэстэй.

 

Эдгээр үйл баримт, хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас “П” ХХК, Д.Г нарт холбогдох зээлийн гэрээний шаардлагыг хангаж, “П” ХХК-нд холбогдох барьцааны шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Т.Эд холбогдох барьцааны шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Б. Бие даасан шаардлагын талаар

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон дараах этгээдүүд “Т Б” ХХК болон “П” ХХК-нд холбогдуулан дор дурдсан шаардлагыг гаргасан болно. Үүнд:

1)  Гуравдагч этгээд Н.Батжаргал нь Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй 1967.99 м2 4 дүгээр барилгаас өөрийн захиалан бариулсан 2 давхрын 4 тоот 250 м2 талбайд барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

2)  Гуравдагч этгээд Д.Ганбат нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, 5 дугаар барилгын 3 давхрын 6 тоот хаягт байрлах, өөрийн захиалан бариулсан улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, 250 м2 барилгад холбогдох барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

3)       Гуравдагч этгээд Х.Алтангэрэл нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгын 2 давхрын 4 тоот хаягт байрлах өөрийн захиалан бариулсан 185 м2 талбайд барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

4)       Гуравдагч этгээд Я.Долгоржав нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгын 2 давхрын 3 тоот хаягт байрлах, өөрийн захиалан бариулсан 185 м2 талбайд барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

5)       Гуравдагч этгээд Ц.Түмэнжаргал нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгын 1 давхрын 2 тоот хаягт байрлах, өөрийн захиалан бариулсан 185 м2 талбай, 27, 28 дугаартай машины зогсоолд барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох.

6)       Гуравдагч этгээд Бурам мишээл ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгын 1 давхрын 2 тоот хаягт байрлах, өөрийн захиалан бариулсан 185 м2 талбай, нэг машины зогсоолд барьцааны эрх нь хүчин төгөлдөр бус хэлцэлд суурилж үүссэн тул барьцааны эрхээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, Нүхтийн замд баригдсан Парк 9 цогцолборын эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхнаас нь Төрийн банк санхүүжүүлж байсан бөгөөд энэ ч агуулгаар дуусаагүй барилга байгууламжийн статустайгаар анхны гэрчилгээгээ авах үеэс барьцааны эрхийг шударгаар олж авч улсын бүртгэлд бүртгүүлэн хүчин төгөлдөр байдлыг хангасан хэмээн мэтгэлцэж байх бол хариуцагч “П” ХХК гуравдагч этгээдүүд орон сууцны захиалгын төлбөрөө бүрэн төлсөн тул өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй, гагцхүү газрын маргааны улмаас улсын комисс хүлээж авахгүй байгаатай холбоотойгоор өмчлөх эрхийг албажуулж чадахгүй байгаа тухай тайлбарлаж байна.

 

Шүүх эдгээр шаардлагуудаас холбогдох эд хөрөнгөд үүссэн барьцааны эрхээс чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

1)  ”Т Б” ХХК-нд барьцааны эрх үүсэх үндэслэл болсон 300, 301, 302 тоот барьцааны гэрээнүүд нь 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан байна. Мөн өдрийн 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 300, 301 тоот барьцааны гэрээг байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд мэдүүлэн бүртгүүлсэн байгаа бол 302 тоот барьцааны гэрээг мөн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн нь 2 дугаар хавтаст хэргийн 152-156 дугаар талд авагджээ. Барьцааны 302 тоот гэрээг мөн л 300, 301 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан байх бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт энэ барьцааны эрх бүртгэгджээ. /2 дугаар хх-ийн 134 дүгээр тал/

 

Талуудын хооронд байгуулсан 300, 301, 302 тоот барьцааны гэрээнд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барих ажлыг анхлан Төрийн банк санхүүжүүлсэн тул эдгээр эд хөрөнгүүдийн хувьд бусдын хуулиар хамгаалагдах шударга эзэмшил (эрхийн шударга эзэмшилүүссэн байх боломжгүй, харин эсэргээрээ “Т Б” ХХК-ийн барьцааны эрх шударга эзэмшлээр хамгаалагдах учиртай гэж Төрийн банкнаас маргаж байгаа. Энэ ч агуулгаар “Т Б” ХХК анх 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 146 тоот зээлийн гэрээгээр “П” ХХК-нд 1,000,000,000 төгрөгийг зээлдүүлж, мөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 146 тоот батлан даалтын гэрээ байгуулж байсан, 2012 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 29 тоот зээлийн гэрээ байгуулж 3,000,000,000 төгрөг зээлж, мөн өдрөө 03 тоот батлан даалтын гэрээ байгуулж байсан гэх баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгчээ. /1 дүгээр хх-ийн 147-159 дүгээр тал/

 

Дээр дурдсан зээлийн гэрээ, батлан даалтын гэрээнээс үзвэл тухайн гэрээг байгуулах цаг мөчид буюу 2011 оны 11 дүгээр сарын 21-ний үед маргаан бүхий барьцааны зүйлээс Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй 1967.99 м2 4 дүгээр барилга, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 764 м2 талбайтай 2 дугаар барилгууд дуусаагүй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээгээ нэгэнт гаргуулж, зохих төвшинд баригдсан байсан болох нь тогтоогдож байна /1 дүгээр хх-ийн 150 дугаар талын арын нүүр/

Түүнчлэн, дээр дурдсан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүд нь “П” ХХК-тай дараах цаг мөчид захиалгын гэрээ байгуулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дор дурдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.    Гуравдагч этгээд Я.Долгоржав нь 2010 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь нэгдүгээр хх-ийн 205-208 дугаар талд;

2.    Гуравдагч этгээд Ц.Түмэнжаргал нь 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны болон машины зогсоолын захиалгын гэрээ байгуулсан нь нэгдүгээр хх-ийн 209-212 дугаар талд;

3.    Гуравдагч этгээд Бурам мишээл ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны болон машины зогсоолын захиалгын гэрээ байгуулсан нь нэгдүгээр хх-ийн 214-218 дугаар талд;

4.    Гуравдагч этгээд Д.Ганбат нь 2011 оны 08 дугаар сарын 11-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан нь хоёрдугаар хх-ийн 214-218 дугаар талд;

5.    Гуравдагч этгээд Н.Батжаргал нь 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан нь хоёрдугаар хх-ийн 219-222 дугаар талд;

6.    Гуравдагч этгээд Х.Алтангэрэл нь 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр захиалгын гэрээ байгуулсан нь хоёрдугаар хх-ийн 223-226 дугаар талд тус тус авагджээ.

 

Энэхүү нөхцөл байдлуудаас дүгнэлт хийвэл дээр дурдсан 6 гуравдагч этгээд маргаан бүхий дуусаагүй барилга болох үл хөдлөх эд хөрөнгүүдэд “Т Б” ХХК-ийн барьцааны эрх хуульд заасан хэлбэрийн дагуу 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үүсэхээс өмнө захиалгын гэрээ байгуулан холбогдох санхүүжилтээ шилжүүлсэн гэж дүгнэх үндэстэй байна. Тодруулбал Иргэний хуулийн 343 дугаар зүйлдийн 343.1-д заасан ирээдүйд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхийг ийнхүү захиалгын гэрээ байгуулснаар шударгаар олж авчээ.

Дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгож, эд хөрөнгийн эрхийн харилцаанд хэрэглэх боломжийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хуулиар /тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн нэр/ бий болгосон бөгөөд энэ тохиолдолд ийм төрлийн эд хөрөнгөд захиалагчийн эрх үүссэн байж болох нөхцөл байдлыг анхааралтай авч үзэх шаардлагатай гэж үзэв. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн эрх зүйн зохицуулалтын боловсронгуй бус байдлаас шалтгаалан баригдаагүй барилгад захиалга өгсөн этгээдүүд өөрсдийн ирээдүйн эрхийг урьдчилан хамгаалуулах боломж захиалгын гэрээ байгуулах тухайн цаг мөчид байгаагүй, барилга тодорхой төвшинд хүртэл баригдсаны дараа ч ажил гүйцэтгэгч болон санхүүжүүлэгч бусад этгээдийн идэвхитэй тусламж дэмжлэггүйгээр цаг алдалгүй өөрсдийн эрхийн талаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх боломжгүй байдаг нөхцөл байдлыг сайтар анхаарвал зохино.

Харин нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн барьцааны эрх 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс үүссэн байх бөгөөд энэ өдөр уг эд хөрөнгүүд бодитой бий болоогүй байсан гэх Төрийн банкны тайлбар үндэслэлгүй болох нь дээр дурдсан батлан даалтын гэрээнд дуусаагүй барилгуудын өмчлөх эрхийн гэрчилгээг улсын бүртгэлийн дугаарын дагуу тэмдэглэж байснаар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан гуравдагч этгээдүүдийн шаардлагын хувьд Төрийн банкны барьцааны эрх шударгаар үүссэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд барьцаалагч “Т Б” ХХК-ийг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт заасан барьцааны эрхийг шударгаар олж авсан этгээд гэж дүгнэхгүй. Учир нь тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд болох “П” ХХК нь уг дуусаагүй барилгуудыг эзэмших эрхтэйгээ гэрчилсэн баримт бичгийг “Т Б” ХХК-нд үзүүлэх цаг мөчид эдгээр хөрөнгүүдийг барьцаалах эрхгүйг мэдэх боломж “Т Б” ХХК-нд байсан гэх үндэстэй. Тодруулбал, “Т Б” ХХК эдгээр барилгыг ямар санхүүжилт, ямар эх үүсвэрээр дуусаагүй барилгын гэрчилгээ авах хүртэл хэмжээнд баригдсан болохыг таамаглах, улмаар энэ талаар нягтлах, шалгалт судалгаа хийх, “П” ХХК-аас тодруулах, холбогдох санхүүгийн болон бусад баримтыг шаардан дүгнэх боломжтой байсан.

 

Гуравдагч этгээдүүд эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж аваагүй хэдий ч “Т Б” ХХК-ийн барьцааны эрхээс чөлөөлүүлэх шаардлагыг гаргах хууль зүйн боломжтой гэж шүүх дүгнэв. Учир нь барилгын захиалгын гэрээг хийж, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн явдал нь “Т Б” ХХК-аас барьцааны эрхийг чөлөөлүүлэх шаардлага гаргах хууль зүйн боломжийг олгоно гэж үзлээ.

 

Энэ үндэслэлээр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдээс гуравдагч этгээдүүдийн шаардлагад хамаарах хэмжээгээр Төрийн банкны барьцааны эрхийг шударгаар үүссэн гэж үзэх, бүртгэл үнэн зөв байх зарчмаар хамгаалагдахгүй гэж дүгнэж барьцааны эрхээс чөлөөлүүлэх гуравдагч этгээдүүдийн шаадлагыг хангаж шийдвэрлэв.

 

2)  Гуравдагч этгээдүүд холбогдох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг “Т Б” ХХК болон “П” ХХК-нд холбогдуулан гаргажээ.

 

Шүүх тус шаардлагыг хангах боломжгүй үзлээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид маргаан бүхий барилгуудыг /гуравдугаар хх-ийн 46 дугаар талулсын комисс хүлээж аваагүй, албан ёсоор ашиглалтад ороогүй байгаа талаар тайлбарлаж байв.

Гуравдагч этгээд болон “П” ХХК нарын хооронд байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч “П” ХХК нь барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссанаар захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байх ба тус үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна гэж заасан байх ба “П” ХХК тус заалтын дагуу барилгыг ашиглалтад оруулахтай холбоотой өөрөөс хамаарах үүргээ гүйцэтгээгүйн улмаас захиалагч нар ажил гүйцэтгэх гэрээний зүйлээ өнөөдрийг хүртэл өмчлөлдөө шилжүүлж аваагүй байна.

 

Гэсэн хэдий ч Барилгын тухай хуулийн 48.3-т гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж заасны дагуу захиалагч нарын эд хөрөнгийг шууд өмчлөлдөө шилжүүлэх шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Ийнхүү өмчлөлдөө шилжүүлэх шаардлагыг орчин тойрондоо болон бусад этгээдэд аюулгүй барилгын хувьд хэрэгжүүлэх боломжтой.

Иймд маргаан бүхий орон сууцыг Барилгын тухай хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий этгээд хүлээн авч баталгаажуулах хүртэл хугацаанд уг эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэх тухай гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Эдгээр үндэслэл үйл баримтад суурилан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, бие даасан шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, шаардлага тус бүрээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,254,505.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “П” ХХК, Д.Г нараас 13,938,589 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-нд олгон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,400 төгрөг (тус бүр 140,400 төгрөг)-ийг улсын орлого болгож, хариуцагч “Т Б” ХХК, “П” ХХК нараас 421,400 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд тус бүрт 70,200 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу хариуцагч “П” ХХК, Д.Г нараас 2,742,135,415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-нд олгосугай.

 

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т зааснаас бусад хэсгээр дор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. Үүнд:

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 6 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 5 дугаар барилгын 4 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206023391 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам 2 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, дуусаагүй барилга;

- Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз худагт Дамдинбазарын гудамж 35 дугаар байрны 48 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2205035339 дугаарт бүртгэлтэй 166,53 м2 4 өрөө орон сууц.

3.  Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дор дурдсан эд хөрөнгийг “Т Б” ХХК-ийн барьцааны эрхээс чөлөөлсүгэй. Үүнд:

 

-     Хан Уул дүүргийн 8 дугаар хорооны Яармагийн урд дэнж, Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018935 дугаарт бүртгэлтэй 1967.99 м2 4 дүгээр барилгаас гуравдагч этгээд Н.Батжаргалын захиалан бариулсан 2 давхрын 4 тоот хаягт байрлах 250 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206023393 дугаарт бүртгэлтэй, 5 дугаар барилгаас гуравдагч этгээд Д.Ганбатын захиалан бариулсан нь 3 давхрын 6 тоот хаягт байрлах, 250 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Х.Алтангэрэлийн захиалан бариулсан 2 давхрын 4 тоот хаягт байрлах,185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Я.Долгоржавын захиалан бариулсан 2 давхрын 3 тоот хаягт байрлах, 185 м2 талбайд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Ц.Түмэнжаргалын захиалан бариулсан 1 давхрын 2 тоот хаягт байрлах, 185 м2 талбай, 27, 28 дугаартай машины зогсоолд үүссэн барьцааны эрх;

-     Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Яармагийн урд дэнж /17100/ Нүхтийн зам, улсын бүртгэлийн Ү-2206018345 дугаарт бүртгэлтэй, 2 дугаар барилгаас гуравдагч этгээд Бурам мишээл ХХК-ийн захиалан бариулсан 1 давхрын 2 тоот хаягт байрлах, 185 м2 талбай, нэг машины зогсоолд үүссэн барьцааны эрх.

 

4.  Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу гуравдагч этгээдүүдийн холбогдох эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,254,505.66 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “П” ХХК, Д.Г нараас 13,915,189 төгрөгийг, хариуцагч Т.Эаас 23,400 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т Б” ХХК-нд олгон, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 842,400 төгрөг (тус бүр 140,400 төгрөг)-ийг улсын орлого болгож, хариуцагч “Т Б” ХХК, “П” ХХК нараас 421,400 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд тус бүрт 70,200 төгрөгийг тус тус олгосугай.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

7.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА

 

 

 

 

 


[1] Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох дуусаагүй барилгууд гуравдагч этгээдийн шаардлагад дурдагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг тодруулан тогтоох ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар бүх талууд хэлэлцэж 3 дугаар хавтаст хэргийн 46 дугаар талын зураг дээр тодорхой тэмдэглэсэн болно. /3 дугаар хх-ийн 49 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон 46 дугаар талын зурагнаас дэлгэрүүлэн үзнэ үү/