Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1159

 

 

 

 

 

                        

  2020           9             8                                           2020/ДШМ/1159

 

Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У,

 Д.Б, М.Н, Н.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл, Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Баасанжав,

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ж.Батмөнх,

шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Б.Билгүүн,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Э.Гэрэл,

цагаатгагдсан этгээд Н.Аын өмгөөлөгч Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч Н.У, түүний өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Н, Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н, Н.А нарт холбогдох 1902000070348 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н овгийн Н-н Н, 1978 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................ мэргэжилтэй, .... даргаар ажиллаж байсан, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД:/,

  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 250.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;

2. Т овгийн Б-ын Н, 1980 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ..................... мэргэжилтэй, ................................................ даргаар ажиллаж байсан, ам бүл ..., ............... хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

3. Ө овгийн Б.ийн Ш, 1987 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....................... мэргэжилтэй, ........................................... даргаар ажиллаж байсан, ам бүл ..., ....................... хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, ... дүгээр байрны ...тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................/;

4. Б овгийн Н-н Б, 1982 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........................ мэргэжилтэй, ............................ даргаар ажиллаж байсан, ам бүл ...., ......................... хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

5. Б овгийн Н-н У, 1975 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ............................ мэргэжилтэй, ............................................... даргаар ажиллаж байсан, ам бүл ..., ...... хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

6. И овгийн Д-ын Б, 1958 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........................... мэргэжилтэй, .......................... мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл ..., .... хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ...хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

7. Г овгийн М-ийн Н, 1985 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........................... мэргэжилтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл ..., .................... хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ...дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................/;

8. Б овгийн Н-ийн А, 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, .................. ажиллаж байсан, ам бүл ..., ....................... хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хотхоны … дугаар байрны … тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Н.Н нь Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн, улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж тус тус заасныг зөрчиж,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох” мэтээр танилцуулж,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Нт даалгасан шийдвэр гарсан байхад 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа:

-“санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох” асуудлыг шийдвэрлэлгүй,

-нэгж төслийн төсөвт өртгийг 200,0 хүртэл сая төгрөг байхаар тусгаж, улмаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн шалгаруулалтад тэнцсэн 27 төслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК болон иргэн М.С, Т.Ж, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон хэргийг удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

 

шүүгдэгч Б.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж тус тус заасныг зөрчиж,

 “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзалгүйгээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан,

- Ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэх нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бт үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалт бодитой явагдаагүй гэдгийг мэдсээр байж нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрийг баталгаажуулахаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1134, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаартай албан бичгүүдийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Нт хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Ш нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бт үүрэг болгосон,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон, “хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуйн нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж байна.” гэсэн,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуйн нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Н.Б нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн буюу ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, тус газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзаагүй,

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдсэн,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон,“хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуйн нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж байна.” гэсэн,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуйн нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай” төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Д.Ган-Эрдэнэ нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон,

                    

Шүүгдэгч М.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Н.А нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн, ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд болох Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Д.Ган-Эрдэнэ, М.Н, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.Н, Б.Ш, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Н.А, Д.Б, М.Н, Н.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Навчаагийн Аад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Тавнан овгийн Даваажамбалын Ган-Эрдэнэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг жич товлохыг дурдаж, шүүгдэгч Номт овгийн Нямтайширийн Ныг “Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Тайчууд овгийн Батжаргалын Нг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Өндөр овгийн Бат-Эрдэнийн Шыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Нэргүйн Бийг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, бүлэглэж оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Ихшарнууд овгийн Дандарын Б, Гүртэн овгийн Мэндбилэгийн Н, Булгадар овгийн Нуурайн У нарыг “Улс төрд нөлөө бүхий этгээдийн бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг уг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, М.Н, Н.У, Д.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Нын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 40 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Н, Б.Ш нарт урьд авсан албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

шүүгдэгч Б.Н, Б.Ш, Н.Б, Н.У, Д.Б, М.Н, Н.А нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар цагаан өнгийн 4 гегабайт багтаамжтай Самсунг загварын 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Б.Н, Б.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.Б, Н.У, Д.Б, М.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийн бодит байдлыг илтэд гуйвуулан, шалгаж буй асуудалд огт хамааралгүй Г.Оюунтунгалаг гэгчийг гэрчээр татаж, түүний худал мэдүүлэгт үндэслэн буруутгасан.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.7, 1.14 дүгээр зүйлд заасан зарчмууд алдагдсан, хэрэгт мөрдөн байцаалтаар шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаагүй атал шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Прокуророос надад яллах дүгнэлтийг гардуулаагүй, анх намайг яллагдагчаар татахдаа улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар мөрдөн байцаалт явуулж байсан хэдий ч Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар үнэнд гүйцэгдэж хохирол учраагүй, 3.9 тэрбум төгрөг нь улсын мэдэлд эргэлдэж байгааг тогтоосон. Гэтэл миний бие Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд ил болсонтой холбоотойгоор 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 12 цаг 27 минутад яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт орж 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, надаас ямар ч тайлбар мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шалгаж буй хэргийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн, 3.9 тэрбум төгрөгийг банкаар дамжуулаагүй хүү тооцоогүй гэж өөрчилсөнийг шүүх хуралдааны үеэр мэдсэн.

Өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн талаар:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчиж намайг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулж гэм буруутайд тооцон, хорих ял оногдуулсан.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Н.Б нь “...Сүүлийн нэмэлт санхүүжилтээр хийсэн гэх 2 төсөлд сайд Н.Н хамааралтай байсан гэж бодож байна” гэж миний эсрэг мэдүүлэг өгснийг улсын яллагч миний эсрэг яллах нотлох баримт болгон ашиглаж шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Миний эсрэг мэдүүлэг өгч байгаа, эсрэг сонирхолтой шүүгдэгч байсаар байтал шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчин намайг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулж, дээрх эсрэг сонирхолтой этгээдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн.

Миний бие улс төр судлал, бизнесийн удирдлага гэсэн мэргэжилтэй атал шийтгэх тогтоолд хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, шүүгдэгч Н.Ныг Монгол Улсын Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх боломжийг олгон шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй талаар:

Шийтгэх тогтоолд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл” гэснийг зөрчиж банкаар дамжуулахгүй, хүү  тооцолгүй олгосон гэжээ.

Энэхүү журам нь нэгд жижиг зээл, хоёрт санхүүгийн дэмжлэг гэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2 хэлбэрийг зохицуулах журам бөгөөд “жижиг зээл” олгох нөхцөлийг 2, 4 дүгээр бүлэгт, “санхүүгийн дэмжлэг үзүүлэх” нөхцөлийг 5 дугаар бүлэгт тус тус зохицуулсан байна.

Мөрдөн байцаалтын шатанд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг гэсэн 2 өөр зохицуулалтын ялгааг ойлгоогүй, эсхүл зориуд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгодог хэмээн намайг гэмт хэрэгт буруутган гүтгэх зорилгоор Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан журмын жижиг зээлтэй холбоотой зохицуулалтыг үндэслэн намайг хууль бус шийдвэр гаргасан гэж буруутгасан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй ба Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс гаргасан хамтын шийдвэрийг намайг дангаар гаргасан мэтээр гүтгэсэн.

Хэрэгт авагдсан Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад төсөв зарцуулах эрх олгосон хэсэгт дотоод эх үүсвэрээс олгох жижиг зээл гэж 20 тэрбум төгрөг төсөвлөсөн ба 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсвийн хуваарийн 9 дүгээрт жижиг зээл 20 тэрбум төгрөг тусгагдсан ба энэ нь яриад байгаа жижиг зээлийг төсөвт тусгаж байгаа тусдаа асуудал юм.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7-д “Хууль, тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон төсөл, хөтөлбөр” гэсэн заалт, Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлийн дагуу гаргасан шийдвэр юм. Тодруулбал, энэ хөтөлбөр нь зээл биш, харин санхүүгийн дэмжлэг бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас шууд олгогддог, хүүгүй, эргэн төлөлттэй, барьцаа, батлан даалттайгаар олгогддог.

Энэ заалтын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолд төсөл, хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 200 сая төгрөгөөр тогтоож, харин 21 аж ахуйн нэгж, 8 иргэнтэй байгуулсан гэрээнд санхүүжилтийг эргэн төлөх хуваарь, батлан даалт, барьцааг тодорхой зааж гэрээг байгуулжээ.

Энэ хэргийн гол гэрч гэх Г.Янжинсүрэн, Г.Оюунтунгалаг нарын мэдүүлгээр миний хууль зөрчсөн гэх хэргийг нотолсон гэж прокурор, шүүх дүгнээд хэргийг шийдвэрлэсэн ч энэ хоёр гэрч нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрийн талаар мэдүүлэг өгч байгаа боловч нэг нь жижиг зээл гэж, нөгөө нь санхүүгийн дэмжлэг гэсэн өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлгээр намайг буруутгаад байгааг ойлгохгүй байна.

Засгийн газрын шийдвэрийг референт буюу бичиг хэргийн ажилтан гэрч гэх Г.Оюунтунгалагаас гэрчийн мэдүүлэг авах байдлаар тайлбарлуулан, Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын гишүүд буруу ойлгосон байх гэсэн мэдүүлэгт үндэслэж, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн нь шүүхээс үндэслэлгүй шийдвэр гарах үндсэн нөхцөл болсон.

Хэргийн бодит байдлыг мөрдөн байцаалтаар бүрэн тогтоох ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан бол Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийн агуулга, хэрэгжилтийн талаар дээрх хуульд заасан холбогдох сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас мэдүүлэг авах учиртай байжээ.

Гомдлын 2 дахь бүлгийн 1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоол нь хуульд үндэслэсэн, гарсан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд үндэслэсэн хуулийн хүчин төгөлдөр акт гэдгийг нотлох баримт, хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан.

Хэргийн бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооход дээрх хуулийн зохицуулалтуудыг тодруулах, хэргийн бодит нөхцөл байдлыг мэдэх гэрчүүдээс мэдүүлэг авах нь чухал ач холбогдолтой, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох зорилготой талуудын мэтгэлцэх, тэгш байдлыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэлд хамаарч байна.

Хууль зөрчиж гарсан гэх Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрийг сайн мэдэх, хэлэлцэж баталсан, хэрэгжүүлж ажилласан хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг миний зүгээс гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болохыг ч хэлэхийг хүсэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие дээрх хуралд өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээж оролцохдоо төсөл сонгон шалгаруулалтыг хийх үйл ажиллагаанд тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н, Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Б.Ш нартай үгсэн хуйвалдаж, зохион байгуулалттай гэмт үйлдэл хийгээгүй, ажлын хэсгийн нарийн бичгийн дара Н.Бөд ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийг үйлдэхийг даалгасан буруутай үйлдэлдээ гэм буруугийн маргаан гаргаагүй.

Гэтэл шийтгэх тогтоолд миний өгсөн мэдүүлэг дутуу тусгагдсан байна. Миний бие хэн нэгэнд давуу байдал бий болгох санаа зорилгоор бус төсөл сонгон шалгаруулах удирдамж, шалгуур үзүүлэлтийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлөөс сонгон шалгаруулж ирүүлсэн төслөөс тухайн ажлыг хурдан хийж гүйцэтгэх үүднээс ажилласан болно.

Миний үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэрэг нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж шийтгэх тогтоолоор надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү” гэв. 

Шүүгдэгч Н.У давж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын 59 дүгээр талд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд Н.Н, Д.Б, Н.У нар хууль бус үйл ажиллагаа болж буйг мэдсээр байж сонгон шалгаруулалт явагдсан мэтээр гарын үсэг зурж, гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөх боломжийг олгон дэмжлэг үзүүлж хамжигчаар тус тус оролцсон гэж шүүх дүгнэсэн байна. Үүнд миний бие хурал болсон болоогүй талаар шүүх хуралдааны явцад мэдэж авсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа явагдсан талаар огт мэдээгүй байхад хамжигчаар оролцсон гэдгийг зөвшөөрөхгүй байна.

Мөн шийтгэх тогтоолын 31 дүгээр талд Б.Шын мэдүүлэгт Н.Н бид хоёрыг анхны хурал гэх 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд суугаагүй талаар мэдүүлэгт нь байгаа. Нарийн бичиг Н.Б нь надад хэзээ, хаана ямар хурал болох талаар ганц ч удаа ярьж байгаагүй.

Хэн нэгэн хүнтэй холбогдон шударга бус зүйл хийх талаар үгсэн тохиролцож ямар нэгэн албан тушаалтанд давуу эрх олгоё гэсэн санаа, зорилготой үйлдэл огт хийгээгүй, мөн төсөлд шалгарсан аж ахуйн нэгж байгууллага болон иргэдтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх зүйл байхгүй.

Мөн хэргийн материалтай танилцуулаагүй, яллаж байгаа яллах дүгнэлтийг гардаж аваагүй байсан. 2 дахь өдрийн шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө 11 хавтас хэрэгтэй танилцсан өөрийн мэдүүлгийг уншаад андуурч өөр зүйлийн тухай ярьсанаа мэдсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 14-т зааснаар нотлох баримт шалгуулах, гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Иймд надад холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Н.Мандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн: Н.Н нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба тухайн өдрийн 16 цаг 15 минутад прокурор С.Мөнхгэрэл, мөрдөгч Ж.БАТМӨНХилгүүдэй нар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 790 дугаартай шүүгчийн захирамжийг зөрчиж биелүүлж шүүхийн 1 давхарт буюу үүдний хэсэгт Н.Нт өмгөөлөгчийг байхад яллах дүгнэлт гардуулах гэж оролдсон, яллах дүгнэлтийг хуульд заасны дагуу гардуулах үүргээ прокурор биелүүлээгүй тул Н.Н болон түүний өмгөөлөгч яллах дүгнэлтийг гардаж аваагүй учир ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх боломжгүй, шударга шүүхээр шүүлгэх эрхээ хэрэгжүүлж чадсангүй.

Шийтгэх тогтоолд яллах дүгнэлтийг гардуулсан эсэх талаар үндэслэлгүй дүгнэлт хийж прокурорын тэмдэглэлийг зөв гэж үзэж хэргийн оролцогчоос гаргасан гомдол хүсэлтийг хангахгүй, шүүгдэгч сонголтоо өөрөө хийсэн хэмээн үзэж 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр эрүүгийн хэрэг прокурорын хяналтад байхад Н.Н яллах дүгнэлтээ гардаж авахаас татгалзсан мэт харагдуулах байдлаар эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд шилжүүлсэн мэтээр прокурор, шүүх хууль бус хамтын үйлдлээ зөвтгөх гэсэн оролдлого төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөнийг анхаарч үзсэнгүй.

Мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагааг хийж дууссан гэж үзэж 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хэргийн бүх оролцогчид мэдэгдэлгүйгээр, хэргийн материалыг танилцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 6, 9, 11 дэх хэсгүүдийг зөрчиж хэргийг прокурорт шилжүүлсэн төдийгүй Н.Н нь хэргийн баримтуудтайгаа танилцаагүй, танилцах боломж, нөхцөлөөр хангагдаагүй, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Нийслэлийн прокурорын газрын 195 дугаар яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсны дараа Н.Нын зүгээс уг тогтоолтой бүрэн, сайтар танилцсаны үндсэн дээр мэдүүлэг өгөх, нэмэлт баримт гаргаж өгөх хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлэлгүй орхигдуулсан талаар шүүхэд гомдол, хүсэлт гаргасан боловч энэ талаар огт дүгнэлт хийсэнгүй.

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болж хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэхгүйгээр орхиж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хурлыг 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт товлож Н.Нт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүйгээр хүндрүүлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлээ шүүх хуралдааны төгсгөлд прокурорын зүгээс мөрдөгчийн тэмдэглэлийг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөнөөс өөр байдлаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр мөрдөгчийг дарамталсан гэх нотлогдоогүй үндэслэлээр Н.Ныг цагдан хорьсон нь шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

Хэргийн оролцогчид болон өмгөөлөгч нар гэм буруугийн шүүх хурал 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт товлогдсонтой хамааралтайгаар өөрсдийн ажил, үүргийн хуваарийг төлөвлөж тооцсон байхад шүүхийн санаачлагаар эрх зүйн байдал нь дээрдсэн хэргийн оролцогч Н.Бийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэх нэрээр хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын санал, хүсэлтийг үл харгалзан шүүх хурлыг 2011 оны 6 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд удаа дараа товлож хэргийн оролцогч, өмгөөлөгч нарыг шүүх хуралд оролцох боломжгүйг мэдсээр байж чирэгдүүлсэн үйл баримтыг шүүх өөрөө гаргасан мөртлөө эцэст нь хэргийн оролцогчдыг буруутгасан нь эргэлзээтэй дүгнэлт болсон. Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд шүүгдэгчийг биечлэн оролцуулахгүйн тулд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан зохицуулалтыг шууд зөрчиж нэр дэвшигчийг цагдан хорьсон, сонгуультай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал идэвхжсэн цаг үед Н.Ныг үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхийг санаатай хаах зорилгоор цагдан хорьж, шүүхээс гаргасан шийдвэрээ танилцуулах үедээ хурлыг завсарлуулах, янз бүрийн байдлаар шийдвэрээ танилцуулах, өөрт нь хуулиар эрх олгогдоогүй байхад Сонгуулийн тухай хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлах, цагдан хоригдсон шүүгдэгчийг өмгөөлөгч аваагүй, зориуд хууль зүйн туслалцаа авалгүй шүүх хуралдаанд ирсэн зэрэг ойлгомжгүй байдлыг удаа дараа гаргасан нь шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан хэргийн оролцогчдоос гаргасан гомдол, хүсэлтүүдээс тодорхой харагдах ба Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан зохицуулалтыг зөрчиж байсныг тодорхой хэлэхийг хүсэж байна.

2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болсон шүүх хуралдаанд Н.Наас шүүхэд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан ч шүүх хангаагүй ба энэ талаар шийдвэртээ үндэслэл бүхий байдлаар шийдвэрлэсэн эсэхээ бүрэн тусгаагүй бөгөөд Н.Ныг шүүх хуралд өөрийгөө өмгөөлж оролцох талаар хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэсэн талаар болон шүүхээс үл хамаарах шалтгаанаар зарим өмгөөлөгчид шүүхийн хэлэлцүүлгээр хэргийн материалтай танилцах боломжит хугацааг олгосон талаар тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй, Иргэний болон Улсын төрийн эрхийн олон улсын фактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн d-т “өөрийгөө өмгөөлөх буюу сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх” гэж тусгагдсан олон улсын гэрээгээр баталгаажсан өмгөөлөгчтэй хамааралтай шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн шалтгаанаа тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэл болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар болсон гэх боловч Н.Нын хувьд өмгөөлөгч Х.Базаррагчаагаас татгалзаж нэг удаа шинээр өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан атал шүүх өмгөөлөгчтэй хамааралтайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж...” гэж заасан байдал удаа дараа давтагдаагүй байхад давтагдсан мэтээр үзэж шүүх хурлыг явуулсан талаар дурдсан нь буруу болжээ.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх Н.Нт холбогдуулан хэргийн зүйлчлэлийг тогтоох, зөв гэж дүгнэхдээ Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад тодорхойлогдсон “төрийн улс төрийн” гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх ойлголттой адилтгаж хамаатуулж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Авлигын эсрэг  хуульд зааснаар албан тушаалтны хувьд уг хуулийн үйлчлэлд хамаарах зохицуулалтыг “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх өөр хуулийн ойлголттой адил утгаар тодорхойлсон төдийгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 20.2 гэх заалт байхгүй, хуулийн байхгүй зүйл, заалтаас хамаарч “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх эрх зүйн зохицуулалт уг хуульд тусгагдаагүй байна.

Анхан шатны шүүх Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзэж бусдад давуу байдал бий болгосон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт зохион байгуулагчаар бүлэглэж оролцсон гэж үзсэнийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Н.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн дарга буюу гурван талт хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлдэг албан тушаалыг хашиж байхдаа буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргасан гэх асуудалд хамааралтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан “улс төрд нөлөө бүхий этгээд” гэх субъектэд хамаарахгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан зохицуулалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар гаргаагүй байдлыг шүүх ашиглан өөрийн үзэмжээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэж байгааг болон цаг хугацааны хувьд 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3 дугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зөв эсэхийг давж заалдах шатны шүүхээр хянуулахыг хүсэж байна.

Иймд өмгөөлөгчийн зүгээс гаргасан давж заалдах гомдлын үндэслэлүүд болон эрүүгийн хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг судлан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Нын хувийн байдалтай холбоотой 11 хуудас баримтыг гаргаж өгч байна. Үүнд шүүгдэгч Н.Н нь ямар ямар сургуулийг төгссөн болон ямар мэргэжилтэй талаарх баримтууд байгаа. Үүгээрээ анхан шатны шүүх Н.Ныг эрх зүйч, хуульч мэргэжилтэй гэж буруу дүгнэсэн болохыг илэрхийлж байна. Миний бие давж заалдах гомдлоо “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх байр суурьнаас гаргасан. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд “... хэрэг нотлогдоогүй, анхан шатны шүүх бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Гэм буруугийн асуудал нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх байр суурьтайгаар оролцоно. Мандах өмгөөлөгчийн хувьд процесс зөрчилтэй холбоотой зүйлийг ярилаа. Миний хувьд шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцээгүй талаар өмгөөллийн үгээ хэлнэ. Энэ хэргийг анх санхүүгийн байцаагч Засгийн газрын төсөл хөтөлбөрийг шалгаад хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт гаргасан. Жижиг зээлээр уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан. Засгийн газрын 276 дугаар тогтоолоор батлагдсан жижиг зээлийн буюу 2.11-т заасан нөхцөлөөр уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх байсан гэх дүгнэлтээс улбаатайгаар мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдахдаа уг санхүүгийн байцаагчийн хуулийн дүгнэлтийг үндэслээд хэт нэг талыг барьсан байцаалтын ажиллагаа явагдсан гэдэг нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна. Гэрч Эрдэнэбат нь Ерөнхий сайд байсан. Төсөл, хөтөлбөртэй холбоотой хуралдаанд оролцсон гэх байдлаар хуралдааны талаар дэлгэрүүлж асуух ёстой байтал мөрдөн байцаагч өөр байдлаар асууж, байцаасан байдаг. Тухайлбал, 12 дугаар хавтас хэргийн 233 дугаар хуудас Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5 сая төгрөг байхаар тогтоосон байхад энэ журмаа зөрчин 200 сая төгрөг хүртэл байхаар тогтоож хэрэгжүүлсэн байна. Үндсэндээ хууль зөрчсөн байна гэдгийг мөрдөн байцаагч өөрөө асуултаараа тодорхойлоод тулгаж асууж байгаа байдал байцаалтаас нь харагддаг. Ийм байцаалт хэрэгт маш их байдаг. Гэрч Эрдэнэбулганы мэдүүлэгт “2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл олгосон нь 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан журмыг зөрчиж явуулж болох уу” гээд буруутай юм байна гэж урьдчилж дүгнэлт хийгээд түүнийгээ асуулт болгоод асуултаа асуугаад явсан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан учраас мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдал буруу байдлаар тогтоогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Тэр ч агуулгаараа мөрдөн байцаалт гэлтгүй прокурорын дүгнэлтэнд яг энэ нь илэрч гарсан. Шүүхийн шийдвэрт ч яг энэ хэвээрээ биелэлээ олоод тухайн санхүүгийн байцаагчийн тодорхойлолтууд тусгагдаад явсан байдаг. Үүнд хуульч хүнийхээ хувьд маш их харамсаж байна. Н.Н гэх хүнд ямар албаны эрх мэдэл байсан бэ гэдгийг тодорхойлох ёстой байсан. Ямар албаны эрх мэдлээ урвуулсан юм бэ, тушаал гаргах эрх мэдэл байгаад шууд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаал гаргаад явсан бол өнөөдөр тушаал хууль зөрчсөн гэдэг асуудал яригдах ёстой байсан байх. Гэтэл тушаалыг Н.Н гэх хүн гаргаагүй. Дандаа хамтын шийдвэр гаргаж оролцсон байдал харагддаг. Тухайлбал шүүхийн дүгнэлтэд “2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг баталсан бөгөөд уг журмын 2.11 дүгээр зүйлд заасан жижиг зээлийн хэмжээ иргэнд 10.000.000 төгрөг хүртэл, аж ахуйн нэгжид 20.000.000 төгрөг хүртэл байна гэж, 2.7 дахь хэсэгт жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим гэж заасанд нийцүүлж баримтлах ёстой байтал Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрийг төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох мэтээр танилцуулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц үр дүнгийн талаар тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Нт даалгасан шийдвэр гарсан байхад 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох асуудлыг шийдвэрлээгүйгээр нэгж төслийн төсөвт өртгийн дээд хэмжээ 20 сая хүртэл төгрөг байх дээд хязгаарыг зөрчин 200 сая хүртэл төгрөг байхаар тусгаж урьд гарсан Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн улмаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад нэр бүхий 21 аж ахуйн нэгж, 8 иргэнийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А133, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А172 дугаартай тушаалаар хоёр төслийг буюу нийт 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал бий болгож төрийн үйлчилгээг иргэдэд шударгаар хүргэх сонгон шалгаруулалтын тэгш байдал, Төрийн албаны тухай хууль дээдлэх зарчим тус тус алдагдуулж албан тушаал бүрэн эрхээ урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн” гэж дүгнэсэн. Н.Н нь 29 иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал олгоё гээд урьдаас тохиролцсон. Тэгээд хууль зөрчсөн танилцуулга гаргахыг яамны мэргэжилтнүүдэд даалгасан, түүнийгээ Засгийн газрын хуралдаанд оруулаад хүүтэй зээл хэлбэрээр олгох мэтээр танилцуулчихаад 13 дугаар хуралдааныг албажуулж байгаа тэр тэмдэглэлийг дахин хуулийн шүүлтүүрээр орж байгаа албан тушаалтнуудтай хуйвалдаад танилцуулгын утга санаанд нийцүүлээд тэмдэглэлийг гаргаж өгөөч гээд түүнийгээ аваад Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр очоод тэр хүмүүстээ нөлөөлөөд 03 тоот тогтоолыг батлуулчихаад Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүдийг дуудаж тушаал даалгавар өгсөн нөхцөл байдал тогтоогдсон бол анхан шатны шүүхийн дүгнээд байгаа дээрх нөхцөл байдал бий болсон байна гэж харагдахаар байгаа. Гэвч харамсалтай нь хавтас хэрэгт ийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Хамтын шийдвэр гарсан. Н.Н Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа ямар үйлдэл хийсэн бэ гэдгийг шүүх анхаарч үзэж дүгнэлт хийгээгүй. Миний харж байгаагаар 4 асуудал байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан учраас жилийн төлөвлөгөөндөө энэ төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэгжүүлэх төлөвлөгөө суулгасан байгаа. Үүнийг шалгаагүй. Төлөвлөгөө суугдаад ажлын хэсэг томилогдоод танилцуулга бэлтгэгдсэн. Сайд танилцаад дараа нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж өөрөө байлцсан. Хамтын шийдвэр гаргах тэр үйл ажиллагаанд оролцсон. Дараа нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл дээр очоод Засгийн газрын байр суурийг илэрхийлж оролцсон. 9 гишүүнтэй хуралдаанд нэг гишүүний саналын эрхтэйгээр оролцсон. Ийм л үйл явдал болсон. Тэр хуралдаанаас гарсан Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоолоор өөрийнхөө хяналт тавих эрх хэмжээг Төрийн нарийн бичгийн дарга Өнөрбаяр гэх хүнд шилжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөртэй холбоотой ажлын хэсэг байгуулах, сонгон шалгаруулалт явуулахыг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Н зэрэг хүмүүст даалгасан. Энэ хүний оролцоо ингээд байхгүй болсон. Н.Н нь Төрийн нарийн бичгийн даргаар хянагдсан төсөл дээр гарын үсэг зураад, тушаал гаргасан. Тушаал нь 2017 оны 8 дугаар сарын 30, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А133, А172 тоот тогтоол юм. Гэтэл огт оролцоогүй үйлдэл дээр нь зохион байгуулж оролцсон гэж яллаад, шүүх буруутгаад байгааг ойлгохгүй байна. Нотлогдох ёстой. Жишээ нь: “Н гэх хүн Н сайд намайг ингэж шахсан юм. Би ийм ийм байдлаар хууль бус сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан юм” гэх байдлаар мэдүүлсэн мэдүүлэг байх ёстой байх. Эсхүл ажлын хэсгийн гишүүд “Н сайд бид нарыг дуудаад нэг бүрчлэн уулзаад ийм чиглэл үүрэг, даалгавар өгсөн юм” гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байх шаардлагатай. Гэтэл хавтас хэрэгт Н гэх хүн ямар нэгэн байдлаар нөлөөлсөн асуудал байхгүй. Улсын Их Хурлын 14 гишүүдийн нэр зоосон албан бичиг албан өрөөнөөс нь ч юм уу, хувийн компьютероос нь илэрсэн бол нотлох баримт болно. Яг нотлогдсон үйл явдал байхгүй байхад оролцоогүй үйлдэл дээр нь буруутгаад байдаг. Буруугүй гэж шүүх, прокуророос үзсэн. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл хууль зөрчөөгүй байна, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 03 тоот тогтоол буюу хамтын шийдвэр нь хууль зөрчөөгүй юм байна гэж үзэж байгаа нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэвэл нөгөө хүмүүсийг  яллагдагчаар татаж хамтатгаж орж ирээгүй байгаа юм чинь нөгөө талаараа агуулгаараа энэ хүмүүс буруугүй юм байна тийм учраас энэ шийдвэр үндэслэлтэй юм байна гэж үзсэн гэж харж байна. Танилцуулга яагаад бичигдэх болсон шалтгаан мөн яригдана. Улсын Их Хурлын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Энэ нь 15 дугаар хавтас хэргийн 40 дүгээр талд байгаа. Үүнээс улбаатайгаар ажил хэрэгжих үндэслэлүүд эхэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 121 тоот Засгийн газрын тогтоолоор Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Уг төлөвлөгөөний 3.3-т Орон нутгийн онцлогийг тусган боловсруулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийг нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. Уг ажлыг Нийгмийн хамгааллын хөдөлмөрийн яаманд хариуцуулсан. 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан орон нутгийн төсвөөс 6 тэрбум төгрөгийг уг ажилд зарцуулна гээд санхүүжилтийг нь тодорхойлсон. Үүний дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд эрх хэмжээнийхээ хүрээнд хандаад төсөл хөтөлбөртэй холбоотойгоор 1 дүгээр сарын 27-ний өдрийн А17 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсвийн хуваарийн 20-д 3 тэрбум 768 сая төгрөгийг тусгуулсан. Тусгасан төсөв батлагдсан. Төсвийн хувиар дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Төсвийн хувиар дээр яагаад ийм гурван төсөв батлаад байна вэ. Гурвуулаа ялгаатай учраас батлагдаж байгаа байх гэж харж байна. Жижиг зээлд 20 тэрбум, Засгийн газрын төсөл хөтөлбөрт 7,6 тэрбум, журмын 5.3-т заасан зорилтот бүлэгт нийцүүлсэн төсөл хөтөлбөрт 3,9 тэрбум. Гурвуулаа тусдаа учраас гурван өөр төсвийн хувиар батлагдсан байх гэж харж байна. Энэ нь 11 дүгээр хавтас хэргийн 82 дугаар талд байх 2017 оны Төсвийн хувиар юм. Уг ажлыг 2017 оны 1 дүгээр  сарын 27-ний өдрийн 01 тоот Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолын 3 дугаар заалтаар Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар Ц.Амартөгст энэ төсөл хөтөлбөртэй холбоотой яаралтай арга хэмжээ авахыг даалгасан. Тэгэхээр шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтээс харахад Н гэдэг хүн танилцуулга санаанаасаа зохиож барьж ороод Засгийн газарт танилцуулаад яваад байсан юм шиг харагдаад байна. Гэтэл үүнээс харахад яамны бодлогын хэрэгжилтийн газар танилцуулгыг бэлдсэн байдал харагдаж байдаг. Хэрвээ дээрх мэргэжилтнүүд нь “... энэ болохгүй, хууль зөрчсөн асуудал байна сайдаа” гэдэг зүйлийг яриад байхад нь Н.Н “болно” гэж хэлээд танилцуулсан нөхцөл байдал тогтоогдсон бол албан тушаалын асуудал болно. Тэгтэл тийм зүйл байхгүй. Сайд өөрөө дур мэдээд 200 сая төгрөг болгочихсон юм шиг үзсэн. Гэтэл мэргэжлийн баг энэ төсөл дээр ажилласан болох нь харагдаж байна. Төсөл хөтөлбөрийг томъёолсон танилцуулга гэж бэлдсэн байдлаас харахад мэргэжлийн хүмүүс оролцсон нь харагдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд үүнийг нуухгүйгээр танилцуулгыг хэн бэлдсэн, ямар хүмүүсийн оролцоотой, яаж гарсан бэ гэдгийг тодруулсан бол хийсэн ажлаа тэр хүмүүс нь маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх байсан. Тэгсэн бол бодит байдал тогтоогдох байсан. Гэтэл ийм байдлыг харагдуулахгүй байх тодорхой зорилго, захиалга байна уу гэх байдлаас нь хараад байна. Тэр ч утгаараа 200 сая төгрөг байх ёстой, байх боломжтой юм гэдэг байдлаар энэ ажлын хэсгийн танилцуулгыг хуульд нийцсэн гэж харж байна. Бид хуульч хүмүүс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг журмын 2.11-т зааснаар жижиг зээлийн нөхцөлөөр олгох ёстой юм. Журмын 5.3-т зааснаар зорилтот бүлэгт нийцсэн төсөл хөтөлбөрийн тэр хэмжээгээр 5 сая хүртэлх төгрөгөөр олгох ёстой юм гэдэг байдлаас салах хэрэгтэй гэж харж байна. Энэ хуулийг харах юм бол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай нийцэж 2016 оны 276 дугаар тогтоол гарсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль нь их олон төрөлтэй. Ажил олгогч нарыг дэмжиж байгаа үйл ажиллагаа нь ямар хэлбэрээр илэрч байна вэ гэхээр Засгийн газрын төсөл хөтөлбөр явуулах хэлбэрээр илэрч байгаа. Жижиг зээл, санхүүгийн дэмжлэг хоёр тусдаа ойлголт учраас ялгаад байна. Нэг нь хүүтэй зээл хэлбэрээр олгогдож байгаа. Санхүүгийн дэмжлэг нь шууд хөдөлмөр эрхлэлтийн санд өөрсдөө хандаад түүнээсээ төсөл хөтөлбөртэй холбоотойгоор дэмжлэг авч байгаа. Хүү тооцохгүй нөхцөлтэйгөөр явагдаж ирсэн. Нөгөөдөх нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сантай хамааралгүйгээр бүх эрх хэмжээгээ банкинд өгсөн, зөвхөн банкинд материалаа бүрдүүлж өгдөг, банк шийдвэрээ гаргадаг хоёр өөр нөхцөлтэй байдаг. Санхүүгийн дэмжлэг нь дотроо хоёр янз байдаг. Хоёр янз дотроо нэг нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нөгөө нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа зорилтот бүлэгт нийцсэн төсөл хөтөлбөр гэж байдаг. Журмын 5.2 дугаар зүйлд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хэмжээг тухайн гэрээгээрээ тохирно гэж заасан. Хэмжээ хязгаарыг нь тодорхойлж тавьж өгөөгүй. Учир нь зорилтот бүлэг гэдэг нь тодорхой нэг цөөн тооны ажлын байрыг дэмжих зорилготой юм. Ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн Засгийн газрын бодлогод хязгаар тавихгүй бид нар хэмжээг нь тодорхойлно гээд Засгийн газар тогтоол, журам гаргахдаа тодорхойлоод заагаад өгсөн байна гэж харж байна. Үүнийг нь гуйвуулж мушгих хэрэггүй. Тэгвэл яагаад гурван өөр хэлбэрээр төсөв нь тусгагдаад байна вэ. 1 сард батлагдаж байгаа төсөв 1 байхгүй яасан юм бэ. Журмын 5.3-т зааснаар хэрэгждэг байсан юм бол ялгагдахгүй яг л нэг хэмжээгээр төсөв нь тусгагдах биш үү, ялгагдах ямар шаардлага байсан юм бэ. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд хууль зөрчөөгүй, танилцуулга хуульд нийцэж гарсан. Танилцуулгыг бэлдэхийн тулд бүхэл бүтэн баг ажилласан. Тэр хүмүүстэй хариуцлага тооцохгүй. Танилцуулгыг нь танилцуулсан сайдтай хариуцлага тооцох асуудал ярьж байгаад харамсаж байна. Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын 7.8 дугаар зүйлд зааснаар яаралтайгаар асуудлыг оруулсан. Ямар нэгэн байдлаар хууль зөрчигдөөгүй гэдгийг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд болоод референтүүд мэдүүлсэн байдаг. Танилцуулга дээр нийгмийн хүрээнд үүссэн ажлын байр, ажилгүйдэлтэй холбоотой ажлын байрыг олон тоогоор нэмэгдүүлэх агуулгатай 6 чиглэлээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, нэгж төсөл хөтөлбөрийн дээд хэмжээ 200 сая төгрөг байна гэж тодорхой бичигдсэн танилцуулга орсон. Энэ танилцуулга дээр төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож хүү тооцохоор танилцуулсан нэг ч үг өгүүлбэр байхгүй. Учир нь шүүх шийдвэрийнхээ үндэслэл дээр Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй холбоотой хүүний асуудал яригдсан. Тэрийг үндэслэж ялласан гэж хараад байна. Засгийн газрын үйл ажиллагааны журамд зааснаар бүх хэлбэр нь бичгээр танилцуулагдаж бичгийн хэлбэрээр орсон санал дүгнэлт, танилцуулгыг батлах хэлбэрээр явагдана. Өөр байр суурьтай өөр саналтай байгаа тохиолдолд хуралдааныхаа журамд зааснаар буцаана эсхүл нэмэлтээр оруулна гэсэн нөхцөлүүд байгаа. Бичгийн хэлбэрээр явагдаж танилцуулагдсан юмыг яахаараа амаар танилцуулсан өөр хэлбэрийн юм руу хольж хутгаад байна вэ. Засгийн газрын хуралдааны шийдвэр өөрөө бичгээр гарсан юм гэдгийг үндсэндээ үйлдлээрээ прокурорууд нотлоод байна. Шүүх өөрөө хүлээн зөвшөөрөөд байна. Үүнд яагаад дүгнэлт хийж болохгүй байна вэ. Хамгийн чухал баримт нь Засгийн газрын 13 дугаар хуралдааны танилцуулга шалгуур үзүүлэлт гэсэн хоёр баримтыг тэмдэглэлд хавсаргасан байгаа. Тэмдэглэл маань өөрөө захиргааны хэм хэмжээ тогтоосон акт юм гэдгийг Засгийн газрын эрх бүхий албан тушаалтанууд бүгд хэлж байгаа. Энэ нь тодорхой Засгийн газраас чиглэл буюу үүрэг өгдөг нөхцөлүүдэд тэмдэглэл гарна. Шаардлагатай тохиолдолд тогтоол гарна. Ийм л үйл ажиллагаа явуулдаг. Чиглэл зөвшөөрөл өгч буй үйл ажиллагаа яагаад ард талд нь танилцуулга шиг шалгуур үзүүлэлт гэсэн баримт хавсаргаад Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой тэмдэглэл дээр нь байгаад байна вэ. Бичгийн хэлбэрээр оруулсан саналыг зөвшөөрч энэ үйл ажиллагааг явуул гэсэн чиглэл өгсөн. Тэрийгээ л нотолсон баримт юм. Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийн асуудал дээр яригддаг. Хүүтэй гэх өгүүлбэр явж байна гэх зүйл яригддаг. 2017 оны 2 дугаар сард 276 дугаар тогтоол дээр заасан журамд 2.8-д өөрчлөлт орсон. 20 тэрбум төгрөгийг банкинд байршуулж жижиг зээл олгогч нарт олгодог асуудал дээр Н гэдэг хүн ямар арга хэмжээ авсан бэ гэвэл 64 дүгээр тоот тогтоол гаргуулсан гэдэг. Учир нь 20 тэрбум төгрөгийн үлдэгдэлд хүү тооцохгүй гэсэн өгүүлбэр байсан. Хүү тооцохгүйгээс болоод жижиг зээл авах гэсэн хүмүүс банкин дээр очихоор банк өгдөггүй. Маш өндөр шалгуур тавиад жилд 2-3 тэрбум төгрөгийн зээл гаргангуутаа үлдсэн 17 тэрбум төгрөгийг нь бусад зээл рүү бусад өндөр хүүтэйгээр ашиг олоод байдаг. Үндсэндээ жижиг зээл авч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна. Тийм учраас банкинд байгаа үлдэгдэл дээр нь хүү тооцоод эхлэх юм бол банк зориулалтынх нь дагуу жижиг зээл олгогч нарт энэ очих юм гэдэг агуулга яригдаад хоёр сард өөрөө Засгийн газраар оруулаад энэ журманд өөрчлөлт хийсэн. Ийм асуудал болсон шүү гэж ярьж тайлбарлаж байсан ийм үйл явдлыг нь сонссон хүмүүс байгаа. Энэ бол яамны ажилтан болоод тухайн үед сууж байсан сайд нар бүгд байгаа. энэ хавтас хэрэгт нэгийг нь ч асуусан баримт байхгүй. Ганц хүн асуусан тэр нь Ерөнхий сайд асан Эрдэнэбат. Гэтэл тэр хүнээс энэ талаар асууж тодруулаагүй. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл өөрөө албажих процесс гэж маш том зүйл байдаг. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө тогтоол шийдвэрийн хуулийн үндэслэлийг нотолно гээд заасан. Засгийн газрын хуралдааны журмын 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт албажих процесс Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг хууль, эрх зүйн газар болоод хариуцсан мэргэжилтнүүд хянаж эцсийн байдлаар тэргүүн дэд дарга гарын үсэг зурснаар Ерөнхий сайд албажуулах процесс буюу тэр тушаал тэмдэглэл болоод тогтоол дээр гарын үсэг зурах үйл ажиллагаа явагддаг. Яамны хуулийн хэлтсийн мэргэжилтнээр дамжсан танилцуулгыг хууль зөрчсөн гэдгийг хуульч биш хүн мэдэх ёстой гэж үзээд байгаа шүүхийн дүгнэлт, прокурорын дүгнэлтийг ойлгохгүй байна. Хэрвээ хууль зөрчсөн асуудал яригдах юм бол хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд нь хариуцлага хүлээх ёстой. Үндэсний зөвлөл уг төсөл хөтөлбөрийг хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэдэг байдлаар буцаах буюу саналын өөр байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой байсан. Эдгээр хүмүүс өөрсдийн гэсэн толгойтой өөрсдийн гэсэн бие даасан байр суурьтай өөрсдөө энэ шийдвэрийг гаргасан. Хамтын шийдвэр гаргаж ирсэн хүнд ямар албан тушаалын эрх мэдэл байсан юм бэ гэдэг асуудал дээр шүүх дүгнэлт хийгээгүй. Ямар хувийн ашиг сонирхол байсан юм бэ гэдэг нь тогтоогдсон юм уу, үнэхээр 14 Улсын Их хурлын гишүүнд холбогдуулж танил тал харж туслалцаа үзүүлсэн юм уу, үгүй юм уу гэдэг нөхцөл байдал харагдах ёстой. Тийм байж шүүгдэгч нар яллагдах асуудал яригдах ёстой. Ашиг сонирхлын зөрчилтэй шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцож байхад Н.Ныг өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцуулсан. Н.Нын гэм буруутай үйлдэл байхгүй байна. Шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцээгүй байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Нгийн өмгөөлөгч П.Баасанжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Н нь шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээж оролцсон. Шүүх Б.Н нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй зэрэг нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хорих ял оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолоор Б.Нд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ялаар өөрчилж өгнө үү” гэв.

 

            Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосноор энэхүү хэрэгт хохирогч гэх оролцогчгүй болсон. Мөн хэргийн бусад оролцогч нар шүүх хуралдаан дээр хохирогчид асуулт тавих, түүний зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх талаар тайлбар, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Энэ нь шүүгдэгч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх хүчин зүйл болох ёстой. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж буюу хэний эрх ашиг, сонирхол зөрчигдсөн гэх асуудал байхгүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх анхаараагүй.

             Энэхүү хэрэгт шүүгдэгч Б.Н болон Н.Б нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгч Б.Н, Н.Б нарын мэдүүлгээс харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хоёр шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан. Гэтэл шүүх зөвхөн шүүгдэгч Н.Бийн мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзэж, шүүгдэгч Б.Нгийн мэдүүлгийг огт анхаараагүй, мөн түүний мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэл заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасантай нийцээгүй.

              Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шүүгдэгч Б.Шыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл болгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11, 2.7.3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Гэхдээ хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний төрөл, хэлбэр, хамрах хүрээ, санхүүжилт, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоотой холбоотой харилцааг зохицуулж буй үндсэн эрх зүйн баримт бичиг болох Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн нэг ч үг, үсэг, өгүүлбэр, заалтыг яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд байдаггүй. Угтаа бол Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж буруутгах учиртай. Гэтэл тус хуулиас буруутгах үндэслэл гаргаж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

             Мөн шүүгдэгч Б.Шыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж шүүх дүгнэсэн. Гэтэл дээрх хуулийн зохицуулалт энэхүү хэрэгт ямар ч  хамааралгүй байх бөгөөд хэрэв зөрчсөн гэж үзэж байгаа бол энэ нь эрүүгийн бус зөрчлийн хэрэг болохоор байна.

          Шүүх улсын яллагчийн зүйлчлэлийн дагуу шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий” гэж дүгнэн хариуцлага хүлээлгэсэн. Гэтэл хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлд аутентик тайлбар хийж, ямар албан тушаалтан багтахыг тооцон заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхой бичигдэж, хуульчлагдсан тайлбарыг шүүх хараагүй мэт дүр эсгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь нэг талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нөгөө талаас хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

             Шүүх 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарласан. Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч өөр шүүх хуралдаанд оролцож байна гэж үзсэн.

            Шүүгдэгч Б.Ш болон бусад шүүгдэгч нарыг буруутгаж мэдүүлэг өгсөн хүн бол шүүгдэгч Н.Б юм. Гэтэл түүний анх гэрчийн мэдүүлэг өгснөөс хойш шүүх хуралдаан дээр өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг хүртэлх цаг хугацаанд өгсөн мэдүүлгүүд хоорондоо илт зөрүүтэй байтал шүүх түүний мэдүүлэгт тулгуурлаж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж дүгнэсэн.

          Мөн шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тус тус шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Н.Б нь энэхүү хэрэгт  гүйцэтгэгч, шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нар нь энэхүү хэрэгт хамжигч байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин гүйцэтгэгчид оногдуулах ялаас их хэмжээний актыг хамжигч нарт оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн:

         Энэхүү хэргийг аль дүүргийн шүүх харьяалан шийдвэрлэх ёстой байсан эсэхийг шийдвэрлээгүй. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яаманд хэрэг гарсан бол Чингэлтэй дүүргийн шүүх, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хэрэг гарсан бол Хан-Уул дүүргийн шүүх тус тус хянан шийдвэрлэнэ.  Шүүхийн харьяалалтай холбоотой оролцогч нарын хүсэлтийг шүүх хэлэлцэхгүй орхиж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүхийн харьяалал зөрчиж эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн.

           Шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч миний бие болон бусад оролцогч нараас удаа дараа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Учир нь шүүх хэргийн оролцогч нарын гаргасан бүх хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй орхисон, шүүх хуралдааны товыг хууль зөрчиж өөрчилсөн, мэдэгдсэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үндэслэлгүй авсан. Гэтэл шүүгч мэдэж байсан мэт шүүх хуралдааныг түр завсарлаж, татгалзан гаргах хүсэлтийг 30 минутын дотор Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгчийн энэхүү байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар өөрөө шууд болон шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой гэж үзэх хардлага төрүүлсээр байна. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.3-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

           Хэргийн оролцогчдын зүгээс тус шүүх хуралдаанд гэрч Г.Янжинсүрэн, Г.Оюунтунгалаг нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.4-д заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

            Шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу энэ хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Үүнд, гэмт хэрэг хаана үйлдэгдэж эхэлсэн, хэзээ төгссөн талаар одоо хүртэл тодорхойгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нараас бусад нь энэ гэмт хэргийг үйлдэх шалтгаан, нөхцөл юу байсан талаар шүүх ямар ч тодорхой дүгнэлт хийгээгүй. Шүүх шүүгдэгч нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлсон. Гэтэл шүүгдэгч нар тухайн хэрэгт яагаад хамжигч, гүйцэтгэгч болоод байгааг одоо хүртэл ойлгохгүй байгаа. Учир нь зарим шүүгдэгч өөрсдийн болгоомжгүй үйлдлээс болж ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зурснаас болоод санаатай гэмт хэрэг үйлдсэн мэт дүгнэгдэх болсон. Анх шүүгдэгч Б.Шыг 29 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд давуу байдал олгож, 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл дараа нь хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хохирлын асуудлыг тусад нь шийдвэрлүүлнэ гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн. Шийтгэх тогтоолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо ямар байсан талаар тодорхой зүйл байхгүй. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тэднийг буруутгасан Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11, 2.7.3 дугаар зүйл нь орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөлд хамааралгүй, харин тус журмын 5.1, 5.2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь хамааралтай, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7-д заасан үндэслэлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гаргасан шийдвэрийн дагуу хэрэгжүүлсэн төсөл гэж мэтгэлцсэн боловч шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн тайлбар огт хийгээгүй байна.

           Шүүх шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ нотлох баримтын үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй. Талуудын мэтгэлцээнд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэр зөв үү, эсхүл Монгол Улсын Сангийн яамны 2018 онд хийсэн санхүүгийн шалгалт, улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албан шаардлага зөв үү гэсэн асуудал үүссэн. Уг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, Засгийн газрын 276 дугаар тогтоолын 5.1, 5.2 дугаар зүйлийг харахад ойлгомжтой байсан. Гэтэл Монгол Улсын Сангийн яамны ахлах байцаагчийн шаардлага асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсгэсэн. Гэтэл шүүх Монгол Улсын Сангийн яамны шийдвэр үндэслэлтэй гэж хууль зүйн дүгнэлт хийсэн. Тиймээс орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн үр дагаварт Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас нийцлийн аудит хийж, дүгнэлт гаргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн өөрийн дураар шууд дүгнэлт хийж чадахгүй. Хэрэв хуулийн зохицуулалтыг ойлгоход хүндрэл үүсвэл Шүүхийн тухай хуульд заасны дагуу Улсын Дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийг Улсын Дээд шүүхээс өөр хэн ч өөрийн дураар тайлбарлах эрхгүй.

             Эцэст нь хэлэхэд улсын яллагч нар шүүгдэгч Б.Ш болон бусад шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэдгийг шүүхэд нотолж чадаагүй. Учир нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж болон субъектив шинж бүрэн хангагдаагүй байтал шүүх гэм буруутай гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хэт нэг талыг барьсан, эсхүл ямар нэгэн зөрчил байна уу гэсэн хардлагыг төрүүлсээр байна.

           Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасантай нийцээгүй байх тул энэ хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Шд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...баталсан журамд илт нийцэхгүй байгааг мэдсээр байж хүсч зөрчин, үүний улмаас Б.Н, Б.Ш, Д.Б нараар гардан гүйцэтгүүлж, М.Н, Д.Б, Н.У нарын урьдчилсан дэмжлэгийг авч үйл явдлыг төгсгөсөн...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 3/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан нь Төрийн аудитын тухай хуулийн 4.1.9-д заасан гүйцэтгэлийн тайлан болно. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон эсэх, гэрч Г.Янжинсүрэн, Г.Оюунтунгалаг нарын мэдүүлэг, Г.Янжинсүрэнгийн тайлбар, тодруулга нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр гэм буруутайд тооцох нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх боловч Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 6-1/4579 дугаартай албан бичигт “...тайлбар, зөвлөмж гаргах боломжгүй...” гэж ирүүлсэнг хэрхэн дүгнэсэн, хэргийн бодит нөхцөл байдалд өөрийн яамны эрх хэмжээг хэтрүүлэн гэрч нар мэдүүлэг, тайлбар гаргаж байгааг шүүх хэрхэн үзэж байгаад дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Ингэхлээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Н болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэр тогтоол нь баталсан журамд илт нийцэхгүй байгаа талаар хэрэгт хууль ёсны нотлох баримт авагдаагүй байна гэж дүгнэх боломжтой юм.

Хэргийн үйл баримтыг цаг хугацааны дараалалд оруулбал, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 13 дугаар хуралдаанаар “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлэн зорилтот төсөл”-ийг танилцуулсан, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаар тогтоолоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Н нь 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, тус газрын дарга Б.Н нь 2017 оны оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1/1134 дугаартай албан бичгээр 27 төслийг баталгаажуулахаар, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаартай албан бичгээр 2 төслийг тус тус баталгаажуулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай албан бичгээр 27 аж ахуйн нэгж байгууллагын төслийг , 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаартай албан бичгээр 2 аж ахуйн нэгжийн төслийг тус тус баталгаажуулжээ.

Хэрэв урьдчилан дэмжлэг авсан буюу урьдчилан амласан нөхцөл байдалтай байна гэж үзвэл тухайн төслийг танилцуулах Засгийн газрын хуралдаанаас эхлээд шийдвэр гарах хүртэлх нөхцөл байдлыг мэдэж байсан, ажлын хэсгийн гишүүдэд хэн хэн нь орж ажиллах талаар үгсэн тохиролцон, шалгарах компаниудтай ашиг сонирхол үүсч гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн төгс үйлдэгдэх шинжийг хангах ёстой.

Гэтэл хэргийн бодит байдалд хамжигч нарын зүгээс урьдчилан амлаад, уг амлалтынхаа дагуу гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогддоггүй бөгөөд объектив талын нөхцөл байдлаас тухайн хүний санаа зорилгыг илрүүлж тогтоохдоо хэргийн бодит байдалд бүрэн гүйцэд дүгнэлт хийх учиртай боловч манай үйлчлүүлэгчийн гарын үсэг зурсан нөхцөл байдлыг бүрэн дүгнэсэнгүй. Үүнд: Нэгдүгээрт, тухайн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь тусгайлан хууль журмаар зохицуулагдаагүй бөгөөд тендер сонгон шалгаруулалтын хууль, журмуудад заасан бүх гишүүд гарын үсэг зурсан байх, бүх гишүүдийн дийлэнх нь оролцсон байх, мэргэшсэн байх зэрэг шаардлагууд хамаарахгүй юм. Хоёрдугаарт, тухайн төсөл хөтөлбөр нь аймаг, орон нутагтаа сонгон шалгаруулалтыг явуулчихсан буюу орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээт байдлыг орон нутаг, нийслэлийн зохих шатны байгууллагууд тодорхойлоод сонгон шалгаруулалт явуулчихсан байна. Гуравдугаарт, төслийн сонгон шалгаруулах хэрхэн ямар байдлаар сонгон шалгаруулах эрх хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын эрх хэмжээнд хамаарч байх бөгөөд заавал ажлын хэсэг байгуулан сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж заасан зохицуулалт байхгүй байна.

Эдгээр нөхцөл байдлууд нь албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах зарчмыг зөрчсөн үйлдэл байдаг боловч гэмт хэрэг үйлдэгч нарийвчилсан журам заавар, хууль тогтоомжийг илтэд зөрчсөн байх учиртай. Гэвч Засгийн газрын тогтоолыг зөрчсөн эсэх нь тодорхой бус, гарын үсэг зурах, хуралдаан зохион байгуулах талаар нарийвчилсан журам байхгүй байхад гарын үсэг зурсан үйлдлийг гэмт үйлдэлд хамжигчаар оролцсонтой адилтгаж үзэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимтай нийцэхгүй юм.

Хоёрдугаарт, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Н.Уын зүгээс хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурсан нь ямар нарийвчилсан журам зааврыг зөрчсөн нь тодорхой бус, мөн гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсонг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн хамжигч”-ийн хангасан байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бодит байдалд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Б нь ажлын хэсгийн гишүүд хуралдаад шийдвэрээ гаргачихсан, дээрээс чиглэл өгсөн, танилцаад гарын үсэг зурчих гэхээр нь нэр байсан хэсэгт гарын үсгээ зурсан байдаг. Хэдэн удаагийн хурлын тэмдэглэл, зөвлөмжид гарын үсэг зурснаа ч мэддэггүй. Тухайн үед чиглэл өгсөн гэдгийг дээрээс эдгээр төслийг шалгаруулах чиглэл өгсөн, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах чиглэлийг дэмж гэсэн гэж ойлгоод л гарын үсэг зурсан гэдгээ шүүх хуралдаан дээр улсын яллагчаас "хэн ямар албан тушаалтнаас даалгасан бэ?" гэсэн асуултанд хариулахдаа тодорхой хэлдэг. Улсын яллагчийн зүгээс Н.Н чиглэл өгсөн гэж хэлүүлэх гэж тулгадаг. Ийнхүү улсын яллагчийн зүгээс чиглэл өгсөн гэсэн Д.Бөтмөнхийн мэдүүлгийг хийсвэрлэн ойлгосон байдаг. Хурлын тэмдэглэлийг нягталж шалгахгүйгээр ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бийн үгэнд итгээд гарын үсэг зурсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Д.Бийн хувьд хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн асуудал байхгүй. 111 иргэн, аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт материалуудтай нарийн бичгийн дарга Б.Б зориудаар танилцуулаагүй, Б.Бийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл холбогдох материалуудыг хүлээн авч дууссан гэж мэдүүлдгээс танилцуулах боломж байсан нь харагддаг. Тэрээр шүүх хуралдаанд мөн танилцуулаагүй, хуралдаагүй гэдгээ ч хэлээгүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н дарга нуун дарагдуул гэж даалгасны дагуу нуун дарагдуулснаа мөн мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлаас харахад хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байхгүй гэдэг нь харагддаг. Хэнд давуу байдал олгосноо ч мэдэлгүй үйлдсэн. Шүүхээс ч ажлын хэсгийн яг адилхан хуралд оролцоогүй хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан Н.Аад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэдэг шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Иймээс гэмт хэрэгт урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн гэж үзэх үндэслэл нотлогдохгүй, санаа зорилго болон үйлдлээрээ нэгдээгүй" гэж дүгнэсэн байдаг. Энэхүү гэмт хэргийг улсын яллагчийн зүгээс хохирол, хор уршиг учраагүй гэж зүйлчилж оруулж ирсэн нь хуулийг буруу хэрэглэсэн.

Шүүх, прокурор, мөрдөгч хохирогч тогтоогдоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохино” гэж заасныг мөн ноцтой зөрчсөн зөрчил боллоо гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зүйлчилсэн гэмт хэрэг нь заавал зохион байгуулагч, гүйцэтгэгч, хамжигчтай байх бүрэлдэхүүнийг заагаагүй. Харин тусгай субъекттэй байхыг зохицуулсан. Улс төрд нөлөө бүхий этгээдийн үйлдсэн хэрэгт хамжигч бол улс төрд нөлөө бүхий этгээдтэй адил үзнэ гэж хуульчлаагүй.

Шүүхээс "Гэмт хэргийн хамжигчид оногдуулсан ял гүйцэтгэгчид оногдуулсан ялтай тэнцүү эсхүл бага байхыг хуулиар тогтоосон бөгөөд гүйцэтгэгч Н.Бөд оногдуулах ялыг хамжигчид оногдуулсан ялтай тэнцэх хэмжээнд тооцож, түүнээсээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан” нөхцөл байдлыг харгалзаж, хөнгөрүүлэн торгох ялын хэмжээг тогтоосон болно" гэж дүгнэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Миний гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлагдахгүй хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Гэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1.Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Б.Нийг "тэмдэглэлд гарын үсэг зурсан" гэсэн байдлаар буруутгасан боловч хурал болоогүй гэдгийг мэдсэн эсэх, гарын үсэг зурахдаа бусдад давуу байдал үүсгэх гэсэн санаа, сэдэл, зорилго байсан эсэх, урьдчилан амласан эсэхэд бодитой дүгнэлт хийгээгүй, гэм буруутайд тооцсон үйлдэл нь ямар бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа болон өмгөөлөгч нарын саналын үндэслэлийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нотлох баримттай бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн байна.

М.Н нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн бус, шийдвэр гаргах эрх бүхий субъект биш байтал хамтын шийдвэр гаргадаг тус зөвлөлийн гаргасан тогтоолд миний үйлчлүүлэгчийг хамаатуулан буруутгасан нь ойлгомжгүй байх ба энэ нь шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоог нотлох баримтын хэмжээнд бодитой үнэлж дүгнэж чадаагүйг харуулна. Мөн “нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөлд сонгон шалгаруулсан тэмдэглэл үйлдэж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төсөл батлагдаж, санхүүжилт нь шийдвэрлэгдэн бусдад давуу байдал бий болгосон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь М.Н тэмдэглэл үйлдээгүй, харин шүүгдэгч Н.Б нь Б.Нгийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тэмдэглэлийг зохион бичиж, М.Нийг ээлжийн амралттай байх хугацаанд хурал болж, шийдвэрээ гаргачихсан мэтээр ойлгуулж, эзгүй, амралттай байсан байдлыг зориуд ашиглан, бодит байдлыг нуун дарагдуулж, хуурч гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь шүүгдэгч М.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг “...би гарын үсэг зурахдаа ажлын хэсгээрээ хуралдаж шийдвэрлэсэн байна гэж бодож гарын үсэг зурсан. Учир нь бүх гишүүд гарын үсгээ зурсан байсан. Н.Б надад ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэсэн, Н.Бөд итгээд бүх ажлын хэсгийн гишүүд гарын үсэг зурсан байсан учраас нягтлалгүй, уншилгүй гарын үсэг зурсан нь миний буруу” гэх мэдүүлэг нь бусад хамжигчаар буруутгагдсан Н.У, Д.Б нарын мэдүүлгээр давхар нотлогддог. Тэмдэглэл зохион бичсэн Н.Бийн удаа дараагийн мэдүүлэгт “ажлын хэсгийн хурал болоогүй, даргын зүгээс хууль бус даалгавар өгөгдсөн түүний дагуу тэмдэглэлийг зохион бичсэн талаараа ажлын хэсгийн гишүүдэд хэлсэн, ойлгуулсан” талаар нэг ч үг үсэг байдаггүй нь Н.Б нь гарын үсэг зуруулахдаа бодит байдлыг нуусан гэдгийг нотолж байна.

Миний үйлчлүүлэгч М.Н болон өмгөөлөгч Э.Гэрэл нарын зүгээс тэмдэглэл, зөвлөмжид зурагдсан зарим гарын үсэг М.Нийн гарын үсэг биш байх тул шинжилгээ хийлгэхээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа хүсэлт гаргасан байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн үндэслэлээ дурьдаагүй нь хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоосон гэдэгт эргэлзээтэй.

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн анхны хурлаар тухайн ажлын хэсгийн гишүүдийг танилцуулсан байдаг ба М.Н нь тухайн ажлын хэсгийн хуралд оролцоогүй байдаг . М.Н нь тус ажлын хэсгийн хуралд оролцоогүй тул ажлын хэсгийн гишүүнээр томилогдсоноо мэдээгүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн оролцож байгаа болон мөн ажлын хэсгийн ажлын төлөвлөгөө чиглэлийн талаар мэдээгүй байсан нь бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Ажлын хэсгийн хэн нэгэнтэй уулзаж, харилцаж, санаа сэдлээрээ нэгдсэн зүйл байхгүй ба Н.Бийг хуурамч тэмдэглэл, баримт бичиг үйлдсэн байсныг хожим буюу 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолтой танилцах үедээ мэдсэн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх М.Нийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ямар бичгийн нотлох баримтыг үндэслэн “хууль бус үйлдлийг мэдсээр байж, урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрээс тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч өгнө үү.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэргийн субъект нь “улс төрд нөлөө бүхий этгээд” буюу тусгай субъекттэй байхаар хуульд заажээ. М.Н нь “улс төрд нөлөө бүхий этгээд” биш байхад шүүх “...гэмт хэргийг хэн санаачилж, үр дүнг хүсч байсан нь тухайн гэмт хэргийн зүйлчлэлд хамаарах субъектыг тогтоох шалгуур бөгөөд уг этгээдийн эрх зүйн байдлаар гэмт хэрэг зүйлчлэгдвэл, уг гэмт хэрэгт хамтран оролцогчдын зүйлчлэл мөн адил зүйлчлэгдэх үр дагавартай байдаг...” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг харуулж байна.

Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэргийг гардан гүйцэтгэгчээр гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Н.Бийг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн атлаа хамжигчаар гэм буруутайд тооцогдсон М.Нийг 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж түүнийгээ “Н.Бөд оногдуулах ялыг хамжигчид оногдуулсан ялтай ижил хэмжээнд тооцож, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг бага оногдуулсан” мэтээр тайлбарлаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байх ба түүнийгээ зөвтгөхийн тулд хуулиас давсан, үндэслэлгүй тайлбарыг хийсэн байна.

М.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдэж, хамтран оролцсон байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул М.Нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2008 оноос эхэлж Төрийн албанд ажиллаж эхэлсэн. 12 жилийн хугацаанд Төрийн албанд үнэнч шударгаар хууль дээдлэх зарчмыг эрхэмлэж, хувийн ашиг сонирхлыг төрийн ашиг сонирхлоос дээгүүр тавилгүйгээр ажиллаж ирсэн. Төрийн албанд үнэнч шударгаар өдийг хүртэл ажиллаж байсныхаа үр дүнд энд сууж байгаадаа харамсаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт маш их гомдолтой байна. Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцсэн зорилтот төслийн ажлын хэсгийн гишүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 тоот тушаалаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Н томилсон байдаг. Уг ажлын хэсгийн даргаар нь миний бие, нарийн бичгийн албан тушаалд Б, гишүүдээр нь Б, У, Н, А, Ган-Эрдэнэ гэх 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Ажлын хэсгийн хамгийн анхны хурал 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газар, Төрийн асуудал хариуцсан дэд даргын өрөөнд буюу миний ажлын өрөөнд хуралдсан байдаг. Уг хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 тоот тогтоолоор баталсан зорилтот төслийг шалгаруулах, зохион байгуулах удирдамжийн 3.2-т заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орон нутаг, Нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцсэн зорилтот төслийг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар 30 хоногийн туршид зарлан мэдээлэх шийдвэрийг гаргасан байдаг. Уг хуралд Б, Б, А, Ган-Эрдэнэ, миний бие гээд 5 хүн оролцсон байдаг. Н, У нар оролцоогүй байдаг. Бусад хуралдаанд би суугаагүй бөгөөд бусад хуралдаан болоогүй. 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хурлууд болоогүй байдаг. 2017 оны 4 дүгээр сард миний хадам аав хорт хавдраар өвчлөөд би байнга эмнэлэг дээр байх шаардлагатай болсон. Энэ талаараа Н даргад хэлэхэд Н дарга “ажилдаа ирэн, очин яваарай” гэж хэлсэн. Б дээрх хурлуудыг болсон мэтээр тэмдэглэл үйлдэж надаар гарын үсэг нөхөж зуруулсан байдаг. Намайг гарын үсэг зурахад бүх ажлын хэсгийн гишүүд гарын үсгээ зурсан байсан. Би гарын үсэг зурахдаа энэ хамтын шийдвэр учраас надаас болж төрийн ажил тасалдаж болохгүй гээд бусад хүмүүс дэмжсэн байдлаар зурсан байхаар нь дэмжсэн байдлаар гарын үсгээ би зурах нь зүйтэй гээд гарын үсгээ зурсан. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд дэмжээгүй байдлаар би гарын үсгээ зурсан. Надад хувийн ашиг сонирхлоо дээгүүр тавих зорилго байгаагүй. Би Бөд хууль бус зүйл хийх үүрэг даалгавар өгч байгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 29-нд яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж намайг улс төрд нөлөө бүхий этгээд гэж буруутгасан байдаг. Би улс төрд нөлөө бүхий этгээд биш гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Эрүүгийн хуульд улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг маш тодорхой зааж тайлбарласан байдаг. Ганцхан Бийн мэдүүлгийг үндэслэж намайг буруутгасан. Б яагаад намайг буруутгасан мэдүүлэг өгснийг би ойлгохгүй байна. Б бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Иймд миний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзвэл хэргийг прокурорт шилжүүлж, дахин мөрдөн шалгах ажиллагааг явуулж өгнө үү гэж хүсч байна” гэв.

            Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Н.Бийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тухайн болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлдэг, мөн тухайн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Хэд хэдэн удаа “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж өгсөн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Бөд оногдуулсан ялын талаар бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тайлбар хэлж байна. Шүүгдэгч Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Бусад шүүгдэгч нар гэм буруу дээрээ маргаж байна. Энэ байдлыг анхан шатны шүүх дүгнээд ялыг ялгамжтай оногдуулсан” гэв.

            Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

            Шүүгдэгч М.Н тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.Аын өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэлтэй дүгнэж, хууль зүйн дүгнэлтийг зөв хийж миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. 2017 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны гэх огноотой ажлын хэсгийн хурлын тэмдэглэлд Н.А нь гарын үсэг зурсан гэх үндэслэлээр прокуророос ялласан. 7 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлд ажлын хэсгийн гишүүдийн гарын үсгийг 5 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээс хуулбарлаад тавьсан байдаг. 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 17-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн гарын үсгүүд нь нэг гарын үсэг байдаг. Н.А нь 7 дугаар сарын 14-нөөс 8 дугаар сарын 25-ны хооронд ээлжийн амралттай байсан. Холбогдох тушаалуудыг гаргаж өгсөн. 9 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурахаас татгалзаж байгаагаа тайлбарлаад гарын үсэг зураагүй. Хамт ажилладаг Должин гэх хүнийг гэрчээр асуулгах, энэ гурван ажлын хэсгийн тэмдэглэлд зурсан гэх гарын үсэг гурвуулаа өөр гарын үсгийн хэв загвартай байна гэх талаар мөрдөгчид, прокурорт, шүүхэд хүсэлт гаргасан. 12 дугаар хавтас хэргийн 7 дугаар талд авагдсан Н.Аын гэрчээр өгсөн мэдүүлгийг дангаараа яллах үндэслэл болохгүй буюу гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэх байдлаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Н.Аыг гэрчээр мэдүүлэг өгч байхад нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан. Гэмт хэргийн субъектив тал буюу энэ гэмт хэрэгт оролцсон шалтгаан нөхцөл сэдэлт санаа зорилгын хувьд Н.А нь ямар ч оролцоогүй. Объектив идэвхитэй үйлдэл огт хийгдээгүй. Гэмт хэргийн үндсэн хоёр шинж нь тогтоогдохгүй байгаа тул цагаатгасан нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна гэв.

              Прокурор Д.Пүрэвдагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн талаарх гомдол дээр дараах тайлбарыг хэлье. Өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтийг гардуулаагүй, 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр шүүхийн байранд яллах дүгнэлтийг гардуулах гэж оролдсон гэсэн зүйл ярьсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах дүгнэлтийг гардуулах талаар яллагдагчид мэдэгдэх, яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тохиолдолд тэмдэглэл үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх зохицуулалттай. Түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон энэ хуультай уялдаж гарсан заавар журмуудад яллах дүгнэлтийг заавал прокурорын байранд гардуулна гэсэн тусгайлсан зохицуулалт байхгүй. Шүүгдэгч Н.Нт яллах дүгнэлт гардуулах талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирээгүй учраас шүүхээс захирамж гаргуулж албадан ирүүлэх нөхцөл байдал үүссэн байдаг. Яллах дүгнэлтийг Мөнхгэрэл прокуророос гардуулах гэхэд шүүгдэгч Н.Н гардаж авахгүй талаар мэдэгдсэн. Энэ талаар тэмдэглэл үйлдээд хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тэгэхээр ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдээгүй, яллах дүгнэлт гардуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.Нын мэргэжлийг буруу бичсэн. Анхан шатны шүүх нь мэргэжлийг нь буруу тогтоогоод бичсэн байна гэлээ. Мөрдөн байцаалтын болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Наас өөрөөс нь биеийн байцаалтыг нь тодруулахад “эрх зүйч” мэргэжилтэй гэсэн. Энэ нь гэм буруугийн шүүх хуралдааны тэмдэглэл дээр биеийн байцаалт авсан хэсэгт тусгагдсан байгаа. Гэтэл өнөөдөр эрх зүйч биш гээд өөр мэргэжлээр төгссөн гэх баримтуудыг гаргаж өгч байна. Мөрдөн байцаалтын явцад хувийн байдалтай холбоотой эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй нөхцөл байдал байдаг. Энэ нь өөрөө “эрх зүйч” гэж үзсэн нь хууль зөрчсөн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гэж үзэх хууль зүйн боломж байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шатанд түүнийг албадан саатуулсан, улмаар цагдан хорьсон гэдэг зүйл яригдаж байна. Мөрдөгчийг дарамталсан гэсэн үйл баримтыг мөрдөгчийн зүгээс тэмдэглэл бичиж өгсөн. Үүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурорын зүгээс гаргаж өгөөд, дарамталсан үйл баримт нь тогтоогдож байна. Үүнд шүүх хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргасан. Шүүхээс дарамталсан үйл баримт тогтоогдож байна гэж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Мөн шүүгдэгч Н.Н болон бусад шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Гэтэл яагаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн бэ гэх асуудлыг өмгөөлөгч нарын зүгээс хэлж байна. Шүүгдэгч Н.Н нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэрэг нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Мөрдөн байцаалтын шатанд түүний худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх гэмт хэргийг нэгтгээд сүүлчийн гэмт хэрэг гарсан газар буюу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн байгаа. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаараа худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг тусгаарлаад прокурорт буцаасан. Харин шүүх энэ хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх боломжтой гээд хянан шийдвэрлэсэн. Иймд шүүхийн харьяалал зөрчөөгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж байна. Үүнд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаар хангалттай тайлбарлаж дурдсан байсан. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэм буруугийн хурлыг зарласан. Өмгөөлөгч нарын зүгээс “зохион байгуулалттай юм биш үү, албаар шүүх хуралдааныг сонгуулийн өмнө тавьсан” гэдэг зүйл ярьсан. Мөн шүүх нэг өмгөөлөгчтэй хуйвалдсан гэдэг. Энэ нь яаж нотлогдсон болох нь хавтас хэргээс харагддаггүй. Хэргийн нэг оролцогч шүүх хуралдаан явуулах хүсэлт гаргаад шүүх хэргийг хэлэлцээд хурлын тов дээр өөрчлөлт оруулсан асуудал байдаг. 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан хэлэлцэхээр болоход шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шүүх хуралдааныг зарлахад мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Н өмгөөлөгчөөсөө татгалзсан байдаг. Улмаар 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулаад, 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө өмгөөлөгчөө сонгоод хавтас хэргийн материал танилцуулахыг даалгасан. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр шүүх хуралдаан болоход өнөөдөр өмгөөлөгчөө сонгож авлаа гээд өмгөөлөгч нь “хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргасан. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно” гэж заасан байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан. Уг саналын дагуу шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. 3 удаа шүүх хуралдаан зарлахад шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч ирээгүй тул шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэж үзээд шүүхээс шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хэлэлцэх шийдвэр гаргасан. Өмгөөлөгч авах эрхийг нь хангаад байхад өмгөөлөгч авахгүй байгаа үйл явдал нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хязгаарлаж байгаа нь хуулийг зөрчсөн зөрчил биш байна гэж үзсэн. Шүүгдэгч Н.Нын зүгээс “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл нь өөрөө ядуурлыг бууруулах ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан” гэж байна. Үүнтэй маргаагүй. Гэтэл бодит байдал дээр сонгон шалгаруулах ажиллагаа явуулахдаа ажлын хэсэг нь хуралддаггүй, агентлагийн дарга Нгаас үүрэг даалгавар өгдөг, шүүгдэгч Ш нь 29 иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлд гэж хуралдааны нарийн бичгийн дарга Бт үүрэг даалгавар өгсөн үйл баримт болсон. Монгол Улсад ашигтай байхыг үгүйсгэхгүй байх боловч бодит байдал дээр төсөл сонгон шалгаруулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй учраас шүүгдэгч нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хууль, журмын нэг заалтыг хоёр өөр байдлаар өмгөөлөгч талаас болон прокуророос тайлбарлаад байна гэж байна. Прокурорын зүгээс шүүгдэгч нарын үйлдлийг хууль болон түүнд нийцүүлэн гаргасан ямар журам, хуулийг зөрчсөн юм бэ гэдэг дээр товчхон тайлбарлая. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон Сангийн үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай журам, 2011 оны 375 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмуудаар зохицуулагдахаар байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 6.3.7 дахь заалтад “хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр” гэж тусгайлан заасан энэ өөрөө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний нэг хэлбэр нь юм. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоол Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын дагуу явагдах ёстой гэж ойлгогдохоор байна. Энэ журам руу орохоор янз янзаар тайлбарладаг. Нэг нь санхүүгийн дэмжлэг гэх байдлаар ярьдаг. Зарим нэг нь жижиг зээл гэх зүйлийг яриад байдаг. Шүүгдэгч Н.Н сая мэдүүлэхдээ “энэ журмыг хэрэгжүүлэх юм бол журмыг агуулгаар нь авч үзэхээр нэгдүгээрт: жижиг зээл олгох асуудал, хоёрдугаарт: санхүүгийн дэмжлэг гэх хоёр хэлбэрээр төсөл, арга хэмжээ явагдахаар байгаа” гэдэг. Өмгөөлөгч нараас төсвийн тодотголд гурван өөр мөнгөн дүн байгаа учраас үүнээсээ тусдаа юм. Жижиг зээл ч биш гэх байдлаар яриад байдаг. Төсөвт хэрхэн яаж сууснаас хамаараад журамд заасан үйл ажиллагааг өөрөөр хэрэгжүүлнэ гэсэн ойлголт байх боломжгүй. Санхүүгийн дэмжлэг гэдгийг юу гэж тодорхойлсон бэ гэхээр Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дүгээр хэсгийн 4.1.21 дэх заалтад зааснаар санхүүгийн дэмжлэг гэж төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор олгох хөрөнгө гэж заасан. Төсвийн алдагдал гэдгийг юу гэж заасан гэхээр “Төсвийн орлогоос давсан зарлагыг...” гэж тус тус заасан. Тэгэхээр энэ журмыг харахаар шүүгдэгч нарын мөнгө олгоод байгаа үйл ажиллагаа нь жижиг зээл юм байна гэж прокуророос үзсэн. Жижиг зээлтэй холбоотой 2.7.3, 2.11 дүгээр заалтыг зөрчсөн байна гэж оруулж ирсэн. Мөн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр танилцуулга нь бичгээрээ байхад амаар хэлээд байгаа нь хууль зүйн үр дагавар гаргахгүй гэх байдлаар хэлж байна. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл нь зээл олгох хэлбэрээр санхүүжүүлнэ” гээд Засгийн газрын хуралдаанд сайд Н танилцуулсан. Хурлын тэмдэглэлд энэ нь тусгагдсан байдаг. Гэтэл танилцуулга нь тусдаа хоёр дахь Дашдорж гишүүний асуугаад, хариулж байгаа нь өөрөө үйл ажиллагаагаа танилцуулсан юм гэж хэлээд байна. Гэтэл хурлын тэмдэглэл дээр “танилцуулга дууслаа, танилцуулгатай холбоотой асуулт, хариулт байна уу” гэхэд, Дашдорж гишүүн асуугаад энэ танилцуулсан төсөл хөтөлбөрийнхөө талаар шүүгдэгч Н.Н хариулсан хариулт л байдаг. Хариулахдаа “банкаар дамжуулж зээл олгоно” гэсэн. Гэтэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Үндэсний зөвлөлийн хурал дээрээ очихоор дээрх зүйлүүдийг оруулдаггүй. Энэ үйл ажиллагаа дунд Н гэх хүн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт байгуулаад даргаар нь Шыг томилсон. Шүүгдэгч Б.Нгийн хувьд “би гэм буруу дээрээ маргахгүй, ялыг минь багасгаж өгнө үү” гээд байдаг боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруу дээрээ маргаж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээрээ маргахгүй гэж хэлсэн. Гэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж байна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрөх хэлбэрээр илэрнэ гэж прокурорын зүгээс үзэж байна. Гэтэл өмгөөлөгч нь гарч ирээд “Нг 4 үндэслэлээр буруутгасан. Энэ дундаас ганцхан Бт үүрэг даалгавар өгсөн болохоо л хүлээн зөвшөөрч байна” гээд прокурор, шүүхээс буруутгаад байгаа үндэслэлүүдээс “ганцхан үүнийг л би хийснээ хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь би хийгээгүй” гэж хэлээд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас ялыг минь багасгаж өгнө үү” гэж байгаа нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд өрөөсгөл юм. Иймд анхан шатны шүүхээс Нгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд тохирсон ял шийтгэл оногдуулсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа нараас гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг хэлье. Хохирогч тогтоогоогүй, хохирол, хор уршгийн шинж чанарын хэмжээг нотлоогүй гэх зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсөж байгаа юм. Хохирол, хор уршиг бодитой учрахыг шаардахгүй гэмт хэрэг юм. Бүгд “2019 онд яллагдагчаар татахдаа 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллаад, мөн санхүүгийн дэмжлэг олгох заалтыг зөрчсөн байна гэж үзэж яллаж явж байснаа анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхийн өмнө өөр болсон” гээд яриад байна. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлууд ямар байсан түүн дээр прокурорын зүгээс хууль зүйн дүгнэлт өгөөд яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан гэдгийг хэлье. Гэмт хэрэг заавал хохирол учруулсан байх ёстой, хохирол хор уршиг шаардана гэх зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Тэгэхээр шүүгдэгч Н.Н болон бусад шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл учраас гэмт хэргийн шинжтэй байна гэж прокуророос үзсэн. Шүүх мөн ингэж шийдвэрлэсэн. Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын дарга Н 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаараа ажлын хэсгийн гишүүдээр Б, Н, У, А, Ган-Эрдэнэ нарыг томилсон. Эдгээр гишүүд энэ ажлын хэсэгт орсон болохоо бүгд мэдэж байсан. Ажлын хэсэг зорилтот төсөл хөтөлбөрийн хүрээнд орон нутгуудаас ирсэн төслүүдийг сонгон шалгаруулна гэдгээ өөрсдөө ойлгож ухамсарласан байсан. Гэтэл бодитоор явагдаагүй, хуралдаан болоогүй гэдгийг өөрсдөө мэдсээр байж хурлын тэмдэглэлүүдэд гарын үсэг зураад байгаа, гарын үсэг зурсан тэмдэглэлийг үндэслээд дээрх 29 иргэн, аж ахуйн нэгжид зээл олгогдоод байгаа нь өөрөө энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд эдгээр хүмүүсийн оролцоо байна, энэ гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэн байна гэж үзээд хамжигчаар зүйлчилж анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Иймд “би гарын үсэг зурснаараа хэн нэгэнд давуу байдал олгож байснаа мэдээгүй” гэх байдлаар гэмт хэрэг үйлдсэн үйлдэл дээрээ маргаад байгаа нь үндэслэлгүй юм. Ажлын хэсгийн гишүүд бүгд гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бид нар улс төрд нөлөө бүхий этгээд биш. Гэтэл улс төрд нөлөө бүхий этгээд гэж үзсэн байна” гэж дурдсан байна. Мөн “Аын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон” гэх гомдлыг бүгд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол...” гэж заасан. Хохирол учраагүй, бусдад давуу байдал олгосон юм байна гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзээд энэ гэмт хэргийг үйлдэхэд улс төрд нөлөө бүхий этгээд буюу шүүгдэгч Н.Н зохион байгуулагчаар оролцсон юм байна. Уг гэмт хэрэгт бусад шүүгдэгч нар гүйцэтгэгч, хамжигчаар оролцож байгаа үйлдэл байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэлийн дагуу эдгээр оролцогч нарт ял шийтгэл оногдуулсан. Мөн ажлын хэсгийн гишүүдийг хамжигч гэж зүйлчлээд, Бийг гүйцэтгэгч гэж зүйлчилчихээд шүүхээс гүйцэтгэгчид нь хамжигчаас нь бага ял оногдуулчихлаа гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гээд нарийвчлан зохицуулсан. Шүүгдэгч Бийн хувьд өөрийгөө илчилсэн. Бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж шүүхээс үзэж 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь өөрөө нарийвчилсан зохицуулалтаараа энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй байна гэж үзэж байна. Мөн өмгөөлөгч нараас “Бөөр гүтгүүлж оруулж ирсэн. Тэгээд прокуророос эрүүгийн хариуцлагын санал хэлэхдээ Бийг 10.000.000 төгрөгөөр торгох, бусад хүмүүст 3,5 жилийн хорих ял оногдуулах гэж хэлсэн” гээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... ихгүй ял оногдуулна” гээд торгох болон хорих санкцын алийг нь их, алийг нь бага гэж ялгаад байгаа юм бэ гэдэг нь өөрөө ойлгомжгүй. Энэ нь өөрөө тус тусдаа өөр өөр төрлийн санкцуудын саналыг хэлсэн юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн санал ч хэлээгүй, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл ч гаргаагүй байна гэж үзэж байна. Аын үйлдэлтэй бусад шүүгдэгч нарын үйлдэл ижилхэн байхад яагаад Аын үйлдлийг хэрэгсэхгүй болгочихоод, манай үйлчлүүлэгч нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бэ гэж байна. Прокуроруудын зүгээс ажлын хэсгийн гишүүд болох А, Б, Н, Ган-Эрдэнэ гэх хүмүүс хурал болоогүй гэдгийг мэдсээр байж хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зураад байгаа үйлдэл нь өөрөө хамжигчаар оролцсон байна, гэм буруутай байна, гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж шүүхэд шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа байна. Өмгөөлөгч нараас адилхан гэмт хэрэг үйлдсэн байхад, Аын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж байна. Хэрэв шүүх Аын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн байна гэж үзвэл түүний үйлдлийг ч мөн тусгаарлаад шийдвэрлэх боломжтой. Ган-Эрдэнэ гэх хүний хэрэг тусгаарлагдсан байгаа. Шүүгдэгч Ш болоод Баттогтох өмгөөлөгчийн зүгээс “Ган-Эрдэнийн үйлдлийг тусгаарласан нь хууль буруу хэрэглэсэн үйлдэл болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгч оролцох боломжгүй болсон бол шүүх хуралдаан явуулахад саад учруулахааргүй бол хэргийг тусгаарлана гэх заалт байгаа болохоос өмгөөлөгч нь байхгүй гэдгээр нь хэргийг тусгаарласан нь хууль зөрчсөн” гэж байна. Ган-Эрдэнэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өмгөөлөгч авахыг удаа дараа сануулсан. Улсын өмгөөлөгч томилуулах гэхээр өөрөө өмгөөлөгчөө авна гэж хэлдэг. 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх шалтгаанаар ирээгүй. Давхацсан болох нь илтэд тодорхой буюу тус шүүхийн өөр хурлын зааланд өмгөөлөгч нь хуралтай байсан.  Шүүгдэгч Ган-Эрдэнэ “би өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцоно” гэх хүсэлтийг гаргасан. Ган-Эрдэнэ шүүх хуралд оролцох боломжгүй болсон гэж үзээд прокуророос санал гаргасан шүүх саналыг хангаж шийдвэрлэсэн. Ган-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарласан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Мөн “хохирогч, хохирол хоёрыг холиод байна. Гэмт хэрэг юм бол хэн нэгний эрх ашиг зөрчигдсөн байх ёстой. Хохирогчоо тогтоох шаардлагатай. Хохирогч байхгүй учраас гэмт хэрэг биш” гэж байна. Төрийн үйл ажиллагаанд иргэдээс итгэх итгэл буюу сонгон шалгаруулах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан бол эхэлж материал ирүүлсэн 111 аж ахуйн нэгжээс хэн нэг нь бодитойгоор шалгарах нөхцөл байдал бүрдэх байсан юм. Иргэдийн төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл зөрчигдөж байгаа. Эрх ашиг нь зөрчигдсөн бүх иргэдийг хохирогчоор тогтоох боломжгүй. Шүүгдэгч Шаас “хадам аав өвдсөн байсан учраас би ажилдаа очоогүй” гэх зүйлийг хэлж байна. Хадам аавынх нь бие муу байсан болох нь тогтоогдсон. Гэхдээ Ш гэх хүн тухайн үед ажлаа хийгээд, үүргээ гүйцэтгээд явж байсан болох нь тогтоогдсон. Ш “би ажилдаа очоогүй учраас хуралд суугаагүй, би хэн нэгэнд үүрэг өгөөгүй” гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн юм бэ, нэг заалт гаргаад ирээч гэх зүйлийг өмгөөлөгч нараас хэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан. Засгийн газар тогтооно гэх журмыг зөрчсөн үйлдэл байгаа. Зөрчсөн гэх журмын заалтуудаа яллах дүгнэлтдээ дурдсан. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан байгаа. Шүүгдэгч нар бидэнтэй хамааралтай нэг ч компани байхгүй гэж хэлж байна. Хамаарал бүхий компанийг сонгон шалгаруулаад өөртөө давуу байдал олгосон гэж прокуророос яллаагүй. Анхан шатны шүүх ингэж гэм буруутайд тооцоогүй. Хуульд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад бусдад буюу 29 иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэдгээр нь ялласан байгаа” гэв.

            Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хамтын шийдвэр гаргасан учраас Н.Нын үйлдэл гэмт хэргийн шинжгүй юм гэх гомдол, тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н нь орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн шалгаруулалтад тэнцсэн нийт 29 аж ахуйн нэгжид санхүүжилт олгох шийдвэр гаргасан. Тухайн шийдвэрийн эх үндэс нь өөрөө хууль зөрчөөгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл нь хууль зөрчөөгүй, мөн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрлэсэн асуудал тул хууль зөрчөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус зорилтот төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Нт даалгасан байдаг. Гэтэл тус төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавиагүйгээс нийт 29 аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон байна гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Н нь “тухайн хяналт тавих эрх хэмжээ надад хамааралгүй, энэ нь Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хамаарах асуудал” гэж мэдүүлдэг. Гэтэл Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1 дэх заалтад “Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах нийтлэг ажил эрхэлнэ” гэж заасан. Энэ заалтыг зөрчсөнөөрөө, мөн дээрх иргэн, аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон нөхцөл байдал үүссэн гэж прокуроруудын зүгээс үзэж байгаа. Тухайн аж ахуйн нэгжид санхүүжилт олгох шийдвэрийн үндэслэл болсон ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, зөвлөмж зэрэг баримт бичиг нь хууль бус болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. “Гарын үсгээ хуралд орсон мэтээр зурсан, хурал болсон гэж ойлгуулсан” гэх зэргээр гарын үсэг зурснаа ажлын хэсгийн гишүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дурдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай, гарын үсэг мөн эсэх талаар шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж өмгөөлөгч нарын зүгээс гомдол гаргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар дахин нотолж тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх асуудал яригдаад мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах шаардлагагүй гэм буруугийн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчигдсөн гэх асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Ган-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч Н.Аад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

         Шүүгдэгч Н.Н нь Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа улс төрд нөлөө бүхий бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж тус тус заасныг зөрчиж,

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох”-оор танилцуулсан,

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2017 оны төсөвт багтаан зорилтот төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайлан мэдээллийг Засгийн газарт тайлагнаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Нт даалгасан шийдвэр гарсан байхад 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолыг гаргахдаа:

-“санхүүжилтийг банкаар дамжуулах, зээлийн хүү тооцох” асуудлыг шийдвэрлэлгүй,

-нэгж төслийн төсөвт өртгийг 200,0 хүртэл сая төгрөг байхаар тусгаж, улмаар “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн шалгаруулалтад тэнцсэн 27 төслийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн А/172 дугаартай тушаалаар 2 төслийг буюу нийт 29 төслийг тус тус баталж, санхүүжилтийг шийдвэрлэн “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК болон иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удирдаж  зохион байгуулагчаар  хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Н нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт  “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчим...” гэж тус тус заасныг зөрчиж,

 “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 , Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзалгүйгээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаалаар төслийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан,

- Ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан гэх нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бт үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б нарт үүрэг болгосон,

- Төсөл сонгон шалгаруулалт бодитой явагдаагүй гэдгийг мэдсээр байж нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрийг баталгаажуулахаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1134, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаартай албан бичгүүдийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Нт хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Б.Ш нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт:

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бт үүрэг болгосон,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон, “хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуйн нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуйн нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсон, 

 

Шүүгдэгч Н.Б нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн буюу ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, тус газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, гишүүд М.Н, Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

- 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 3 дугаартай тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.7.3, 2.11 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэдгийг мэдсээр байж, хэрэгжүүлэхээс татгалзаагүй,

- Ажлын хэсгийн хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 29, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрүүдэд хуралдаж, нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдсэн,

- Сонгон шалгаруулалтыг бодитой явуулаагүйг мэдсээр байж “2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийг 2017-2018 онд хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийн төслүүдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад нийт 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллага төслийн баримт бичиг хүлээн авснаас шаардлага хангахгүй 84 төслийг хүчингүйд тооцон,“хамгийн сайн” үнэлэгдсэн 7 иргэн, 20 аж ахуйн нэгж байгууллага, нийт 27 төсөлд санхүүгийн дэмжлэг олгож, гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хүргүүлж,

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 1 иргэн, 1 аж ахуйн нэгж буюу 2 төсөлд санхүүжилт олгож, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг тус тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд хүргүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Н.У нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга, “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх тухай” төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга буюу улс төрд нөлөө бүхий этгээд Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Н.А, М.Н, Д.Ган-Эрдэнэ нартай бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт заасан “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон,

 

Шүүгдэгч Д.Б нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын ахлах мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байхдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд М.Н, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж,

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж,

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон,  

 

Шүүгдэгч М.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын  мэргэжилтнээр буюу ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Н, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийг шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Ш, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Б, гишүүд Д.Б, Д.Ган-Эрдэнэ, Н.А, Н.У нартай бүлэглэн  Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж,

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан “Төрийн албаны тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж,

13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж,

13.1.9 дэх хэсэгт “албан тушаалтны хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж,

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж, 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчиж,

“....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” сан, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” нөхөрлөл, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ТББ, “....................” ХХК, “....................” ХХК, “....................” орон нутгийн төсөвт үйлдвэрийн газар, “....................” ХХК, иргэн М.С, Т.С, Ч.Н, Б.Т, Б.Б, Б.Ц, Э.М, Г.А нарт давуу байдал бий болгосон гэмт хэрэгт,

Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж 2017 оны 4 дүгээр сарын 27, 2017 оны 7 дугаар сарын 17, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрүүдийн ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Ц.Чулуунцэцэгийн “...Би өөрийн “....................” ХХК-ийн нэр дээр 50.000.000 төгрөгийн зээлийг барилгын материалын үйлдвэр байгуулахаар төсөл бичиж авсан. Үүнээс 300.000 төгрөгийг төлсөн. ...” /1хх 39-40/,

 

гэрч С.Эрдэнэбатын “...2 жилийн хугацаатай хүүгүй 150.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5045405975 дугаарын данснаар 2017 оны 9 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Зээлээр олгогдсон мөнгийг 2019 оны 12 дугаар сард төлж дуусгасан. ...” /1хх 47-48/,

 

гэрч П.Байгалжавын “...2017 оны 9 дүгээр сард 50.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг эргэн төлөөд одоо 4.500.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...” /2хх 49-50/,

               

гэрч Ш.Отгонбаярын “...би бичсэн төслийнхөө дагуу 80.000.000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 40.000.000 төгрөгийг 2017оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлсөн. ...” /2хх 216-219/,

 

гэрч С.Солонгын “...манай “....................” ХХК 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас арьсан эдлэлийн үйлдвэрээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 158.000.000 төгрөгийн зээл авсан. Авсан зээлийнхээ төлөлтийг гэрээнд заагдсан хугацаанд хуваарийн дагуу сар бүр 500.000 төгрөгийн төлөлт хийж байгаа. Зээлийн санхүүжилт олгогдсоноос хойш 22 дахь сард 50 хувийг нь 24 дэх сард үлдсэн мөнгийг төлж дуусгахаар гэрээ байгуулсан. ...” /3хх 44-46/,

 

гэрч Е.Баяраа “...нэн ядуу иргэд нэгдэж нөхөрлөл байгуулж 150.000.000 төгрөгийн зээл авсан. Нөхөрлөлийн зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт 2 удаа зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөх хүсэлт явуулсан. Одоогийн байдлаар мөнгө төлөх боломжгүй байна. ...” /3хх 129-130/,

 

гэрч Б.Баярчимэгийн “...гэрээгээ намар байгуулсан учир 2017 онд тариалалтаа эхлүүлж чадаагүй, 2018 онд эхлүүлж байсан. Манай хүссэн дүнгээс буураад 123.9 сая төгрөгийн зээл авч байсан. 2023 оноос ургацаа авч эхлэх юм. Ямар ч байсан тэр үед төслийнхөө зардлыг нөхчих байх гэсэн хүлээлттэй байна. ...” /3хх 188-189/,

 

гэрч И.Доржсүрэнгийн “...150.000.000 төгрөгийн зээл аваад тухайн төслөө хэрэгжүүлж чадаагүй, хүссэн зээл нь гараагүй болохоор тухайн зээлийг буцаана эсвэл зарах гэж байгаа талаар манай эхнэр Уртнасан мэдээд надад хэлсэн. ...” /4хх 39-41/,

                                                        

гэрч Б.Тэмүүжингийн “...200.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд, хүүгүй төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулж, байгууллагын Худалдаа хөгжлийн банкны дансаар хүлээн авч, зээлийн эргэн  төлөлтийг Төрийн сангийн данс руу хийдэг байсан. ...” /6хх 92-93/,

 

гэрч Б.Дэлгэрмаагийн “...зээлээр авсан 200.000.000 төгрөгийг гоо сайханы чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зарцуулж дуусгасан. Төслийн хүрээнд тодорхой үйл ажиллагаа эхлүүлсэн боловч 2 жилийн хугацаанд шууд ашиг хүртэх боломжгүй байгаа учраас зээлийн эргэн төлөлт удааширч байгаа. ...” /6хх 99-100/,

 

гэрч П.Баярсайханы “...би өөрийн “....................” ХХК-ийн нэр  дээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 200.000.000 төгрөгийн зээл авсан. Барилгын материалын үйлдвэр байгуулахаар төсөл бичиж зээл авсан. Авсан зээлээсээ 30.000.000 төгрөгийг төлсөн. ...” /7хх 61-62/,

 

гэрч Д.Дагвасүрэнгийн “...би 2017 оны 9 дүгээр сард ахмадын сувилал байгуулах зорилгоор 200.000.000 төгрөгийн зээл авсан. ...” /7хх 137-139/,

 

гэрч Т.Мөнхбаярын “...Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас манай төслийг сонгон шалгаруулж 2 жилийн хугацаатай, хүүгүй 157.801.150 төгрөгийн зээлийг өөрийн каомпанийн дансаар хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар 48.000.000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд тушаасан. ...” /8хх 185-186/,

 

гэрч Ө.Наранхүүгийн “...150.000.000 төгрөг “Алтан сүм” ХХК-ийн Төрийн банк  дахь дансаар орж ирсэн. Зээлээсээ огт эргэн төлөлт төлөөгүй байхад намайг шүүхэд өгчихсөн байсан. ...” /8хх 237-239/,

 

гэрч Т.Болортуяагийн “...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн хот тохижилтын нэмэлт санхүүжилтийн дансанд 120.000.000 төгрөгийг хүлээн авсан. ...” /9хх 201-202/,

 

гэрч Б.Бийн “...би 2017 оны 9 дүгээр сард Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 40.000.000 төгрөгийн зээл авсан. Би хөнжлийн даавуу, дэр хийдэг ба 40.000.000 төгрөгөөр тоног төхөөрөмж болон даавуу авсан. ...” /5хх 44-45/,

 

гэрч Ц.Мөнхзаяагийн “...манай эхнэр Э.Мын нэрээр “Үр шир” нэртэй нарийн ногооны хүлэмж байгуулах төсөл бичиж, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулж Э.Мын “Хаан” банкин дахь дансаар төслийн санхүүжилт болох 200.000.000 төгрөгийг авч төсөлд зарцуулсан. ...” /5хх 22-23/,

 

гэрч М.Сийн “...Цагаа идээ боловсруулах үйлдвэр барих зорилгоор 110.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй авсан. 2019 оны 11 дүгээр сар дуусах үед төлнө. ...” /2хх 193-195/,

 

гэрч Г.Агийн “...би Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2017 онд 100.000.000 төгрөгийн зээл авсан. Би хөдөлмөр зуучлал, work.mn сайт ажиллуулахаар зээл авсан. Би одоогийн байдлаар 35.000.000 төгрөгийг буцааж төлсөн. ...” /2хх 136/,

 

гэрч Ч.Нын “...би 2017 оны 9 дүгээр сард сонин дээрээс Хөдөлмөр, халамж үйлчилгээний сангаас зээл олгож байгаа талаар зар байхыг хараад “Хот тохижилт, Эко хүчил” гэх төсөл бичиж 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Төрийн банкин дахь 109500002573 дугаартай дансаар 200.000.000 төгрөгийн зээлийг шилжүүлэн авч, өөрийн төслийг хэрэгжүүлэхэд зарцуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хувьд одоо 117.000.000 төгрөгийн төлөлтийг хийгээд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулна. ...” /2хх 158-159/,

 

гэрч Б.Тын “...би 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр өөрийн бичсэн үхэрийн фермийн үйл ажиллагаа эрхлэх төсөлд 150.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй зээлийг авсан. ...” /3хх 165-166/,

 

гэрч Т.Сы “...зээлийн санхүүжилтийн 100.000.000 төгрөг “Хаан” банкин дахь дансанд орж ирсэн. Зээлээ хугацаанд нь төлж байгаа. Би энэ графикийн дагуу сүүлийн хэдэн сард “сар бүр 500.000 төгрөг” төлж байгаа. ...” /4хх 120-121/,

 

            гэрч Д.Хадхүүгийн “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн өмнөх хуралдааны шийдвэр, түүний хэрэгжилтийн танилцуулга, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх чиглэл, удирамж хэлэлцэн батлах тухай гэсэн хоёр асуудал хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжаар нийт 9 албан тушаалтанг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга, гишүүнээр баталсан байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхэд нэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 200.000.000 хүртэл төгрөгийг зээлээр олгоно гэж боловсруулсан. ...” /11хх 61-62/,

 

            гэрч Б.Баярсайханы “...би Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн гишүүн мөн. Миний санаж байгаагаар 2017 онд 1 удаа хуралдсан. ...” /11хх 63/,

 

гэрч С.Эрдэнэбатын “...Хөдөлмөрийн яамнаас тухайн төслийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд танилцуулаад Үндэсний зөвлөл уг төслийг баталсан байдаг юм. Тухайн үед бол би энэ мөнгийг аймаг, орон нутагт нь өгч, тэндээсээ зээлээ олгох нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байсан. ...” /11хх 64-65/,

 

гэрч Б.Батчулууны ”...Би Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүн. ...Зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагыг бол яамнаас оруулж ирсэн байсан. Ер нь бол тухайн орон нутагтаа байгаа ажилгүйдлийг багасгах боломжтой байсан тул тухайн төслийг хэрэгжүүлэх нь зөв гэсэн байр сууринаас л хандаж байсан.Төслөөр хэдэн аж ахуй нэгж, иргэнд зээл өгсөн талаар танилцуулаагүй. ...” /11хх 70-72/,

 

гэрч Г.Янжинсүрэнгийн “...Орон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл гэдэг шинэ хөтөлбөр арга хэмжээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор анх 2017 онд шинээр бий болгосон байсан. Дээрх Үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан төсөл арга хэмжээний хүрээнд 200 сая төгрөг хүртэлх зээлийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон. Энэ нь Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 5.3-д “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.2-т заасан малчин, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд ганцаараа болон бусадтай хамтран үйл ажиллагаа эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь нэг төсөлд 5 сая хүртэл төгрөг байна” гэж заасан байхад нэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээг 200 хүртэл сая төгрөгөөр тогтоож, 2 жилийн хугацаатайгаар хүүгүй олгохоор тооцсон. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг 22-24 дэх сараас эхлэн тооцохоор тогтоосон нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан журамд нийцэхгүй, уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан учраас энэ зээлийг эргэн төлүүлж хугацаанд нь барагдуулах талаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Үүнийг тухайн үед Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга болон нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч албан шаардлагад гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулсан болно. Дээрх албан шаардлагын дагуу албан шаардлагын биелэлтийг Сангийн яаманд гаргаж 2019 оны 3 дугаар сарын 10-ны дотор барагдуулахаар үүрэг өгөгдсөн, үүний дагуу гүйцэтгэлийг гаргуулж байгаа болно гэсэн утгатай хариуг бидэнд ирүүлсэн. ...Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс шинэ төсөл арга хэмжээг бий болгож, баталж мөрдүүлэх эрх олгосон байдаг. Хэдийгээр хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шинэ төсөл хөтөлбөр арга хэмжээг бий болгож баталж байгаа ч гэсэн энэ нь Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан журамд заасан эрх хэмжээний хүрээнд үйлчлэх ёстой. Гэтэл Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн зээл /санхүүгийн дэмжлэг/ нь хууль болон Засгийн газрын тогтоолоос давсан эрх хэмжээг бий болгосон байна гэж үзэж байна. Ийм учраас санхүүгийн дэмжлэг нэрээр олгосон 3.9 тэрбум төгрөгийн зээлийг тухайн иргэн, ААНБ-аар төлүүлж төсөвт төвлөрүүлэх асуудлаар албан шаардлага бичсэн. ...” /12хх 136-137, 138-140/,

 

            гэрч Б.Батчулууны “...Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралд 50 хувиас дээш хувьтай оролцсон үед хуралдааныг хийдэг. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга, Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайд Н.Н нь хурлыг удирддаг учраас хуралд суудаг байсан. ...” /12хх 180-181/,

 

            гэрч Г.Эрдэнэбулганы “...Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаа явуулах үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж Засгийн газрын тухай хуульд заасан байдаг. Хууль тогтоомжоор Засгийн газрын бүрэн эрхэд хамааруулсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж тогтоол, Ерөнхий сайдын захирамж, тэмдэглэл гардаг. Харин цаг үеийн шинжтэй, эсхүл Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, явц байдлыг танилцуулахаар асуудлыг оруулж, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гардаг. Засгийн газрын 13 дугаартай тэмдэглэлд дурдсан асуудлыг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулах асуудлаар оруулсан учраас тэмдэглэл хэлбэртэй гарсан байна. ...” /12 хх 240-241/,

 

гэрч Г.Оюунтунгалагийн “...Н.Н сайдын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн танилцуулгад санхүүжилттэй холбоотой асуудал нь зөвхөн 6 зорилтот төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200 сая хүртэл төгрөг байна гэж дурдсан байсан. Үүнийг нь Засгийн газрын гишүүд хэчнээн ч төсөл хэрэгжүүлсэн нийт дүн нь 200 хүртэл сая төгрөг байна гэж ойлгосон байхаа. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд зөвхөн санал болгож байгаа зорилтот төслийн чиглэлийг дэмжиж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сайд Н.Нт даалгасан байдаг ба санхүүжилттэй холбоотой ямар ч асуудлын талаар чиглэл болгоогүй. Энэ нь 2016 оны 276 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилла гэсэн ойлголт юм.

Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмын 2.9 дэх хэсэгт зааснаар жижиг зээлийн хэмжээ нь иргэнд 10 сая, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл, аж ахуйн нэгж байгууллагад 20 сая төгрөгийг олгохоор заасан байдаг. Тэгэхээр нэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгож байгаа зээлийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг хүртэл гэж байсаар байтал 200 хүртэл сая төгрөгийг олгосон нь 276 дугаар тогтоолоор баталсан журмаа зөрчиж байгаа асуудал болсон байна. ...Мөн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 13 дугаар тэмдэглэл нь санхүүжилтийг нэмэгдүүлж олгох үндэслэл болохгүй ээ. Энэ тэмдэглэл нь зөвхөн зорилтот 6 төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, чиглэл нь аймаг, нийслэл, дүүрэгт хэрхэн хэрэгжиж байгаа явцад нь хяналт тавьж ажиллахыг даалгасан шүү дээ. ...” /12 хх 242-243/,

 

шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн “...2017 оны Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан итгэлийн зээлийг хэрэгжүүлэхээр Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон зорилтот төслийг хэрэгжүүлэх нэртэй төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тухайн үеийн сайдаар ажиллаж байсан Н.Н танилцуулсан юм. Засгийн газрын тэмдэглэлээр сайдын танилцуулсан дээрх төслийг дэмжихээр тэмдэглэлд тусгасан. Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн дээрх тэмдэглэлийг үндэслэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдаж, уг төслийг баталж хэрэгжүүлэхийг дэмжсэн. Үүний дагуу 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд тохирсон төслийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг миний бие байгуулсан ба ажлын хэсгийн ахлагчаар манай газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Ш, нарийн бичгийн даргаар мөн тус газрын Хяналт, үнэлгээний газрын мэргэжилтэн Н.Б, гишүүдээр тус газрын хөдөлмөрийн газрын мэргэжилтэн Н.А, Д.Б, санхүү төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Ган-Эрдэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Б.Н, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.У нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. ...” /13 хх 29-31/,

 

шүүгдэгч Н.Бийн яллагдагчаар өгсөн “...Би урд өмнө нь гэрчээр хэд хэдэн удаа мэдүүлэг өгч байсан, тухайн мэдүүлгүүдээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй ээ. Ерөнхийдөө хэргийн талаар мэдүүлэхэд 2017 онд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэхээр тогтоол гарсан байдаг. Үүний дагуу Үндэсний зөвлөлөөс гарсан тогтоолоор Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар хэрэгжүүлэхээр ажлын хэсэг гарсан. Тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар миний бие тушаалаар ажилласан. Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн сонгон шалгаруулалт бодитоор явагдаагүй, шалгарсан төслүүд нь бүгд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нгийн надад үүрэг болгосны дагуу л шалгаруулсан төслүүд, эдгээр төслүүдийн ард талд нь буюу тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд байгаа гэж Б.Н дарга надад хэлснийг нь би шалгаруулах төсөл хөтөлбөрүүдийн жагсаалтад оруулж, мөн хурлын тэмдэглэлийг өөрөө зохиож үйлдсэн байгаа. Тухайн хуралдаан болоогүй, би үүнийг нь нэгэнт ерөнхий газрын даргаас үүрэг болгож байгаа юм чинь гээд л тэмдэглэлийг нь үйлдэж бусад гишүүддээ хэлэхдээ энэ хуралдааны тэмдэглэл дээр дарга гарын үсгээ зур гэж байна гэж хэлээд л зуруулсан байгаа. Болсон асуудал бол ердөө энэ. Энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 29 иргэн аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулсан байгаа. ...дэд даргаар ажиллаж байсан Б.Ш, санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Нацагдорж нар утасдаад яамнаас нэмэлт санхүүжилт орж ирж байна, дахин нийт ирүүлсэн 111 төсөл хөтөлбөрүүд дотроос нэмэлтээр 2 төсөл сонгон шалгаруулмаар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “нэгэнт шалгаруулах ёстой төслүүдийг шалгаруулаад ажлын хэсэг чинь тарчихсан шүү дээ, дахин сонгон шалгаруулах боломжгүй” гэдгийг хэлэхэд “ямар ч байсан ажлаа дуусаад ирэхээр чинь уулзаж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Би Булган аймаг дахь ажлаа дуусгаж ирээд Б.Н, Б.Ш дарга нартай уулзсан. Тэгэхэд Б.Ш дарга надад хэлэхдээ Б.Н дарга “2 төслийг нэмж шалгаруул гэж хэлээд байна, ингэж болохгүй гэдгийг би мэдэж л байна л даа, гэхдээ даргаас өгч байгаа үүргийг хэрэгжүүлж ажилласан нь дээр байх, яамнаас бол санхүүжилт нь батлагдаад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орчихсон тул шийдсэн нь дээр байх” гэсэн. Тэгэхээр нь би хурлын тэмдэглэлийг дахин урд өмнөх шигээ бичээд л хүмүүсээр дахин гарын үсэг зуруулж авахуулсан, ажлын хэсгийн гишүүд ямар учиртай юм бэ гэж асуухаар нь даргаас өгсөн үүрэг гэж хэлээд л гарын үсэг зуруулсан. Харин Б.Ш дарга хэлэхдээ “тэмдэглэл дээрээ намайг дэмжихгүй байна гэж бичиж оруулаарай” гэж хэлсэн бөгөөд түүгээр нь бичиж гарын үсэг зуруулсан байгаа. Ингэж тэмдэглэлээ, бусад зүйлсээ бэлдэхээсээ өмнө Б.Н даргатай орж уулзахад “яамнаас нэмэлт санхүүжилт батлагдсан, тийм учраас дахин 2 төслийг шалгаруулах шаардлагатай байна, энэ 2-ыг шалгаруулаарай” гэж .................... компани болон иргэн Агийн нэрийг өгөхөөр нь “болохгүй ээ, даргаа ажлын хэсэг чинь тарчихсан байгаа шүү дээ” гэхэд “дээрээс нэгэнт батлагдаад ирсэн юм чинь хурлын тэмдэглэлээ үйлдээд оруулаад ир, яаралтай яам руу энэ 2 компанийг шалгаруулсан талаарх бичгээ явуулмаар байна” гэсний дагуу би дээрх зүйлсийг хийж, дарга руу буцаан оруулж өгсөн байгаа. ...” гэх мэдүүлгүүд /16 хх 93-94/,

 

Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 6/3968 дугаартай албан бичиг /10хх 117-140/, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжүүлэх зорилтот төслийн талаар Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэл, танилцуулга,

Зорилтот төслийн тэргүүлэх чиглэл, тавигдах ерөнхий шаардлага, шалгуур үзүүлэлт /11хх 36-39/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл” хэрэгжүүлсэнтэй холбоотой баримтуудыг ирүүлсэн  Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3/2002 дугаартай албан бичиг /11хх 138-190/,

Үндэсний аудитын газрын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/1218 дугаартай албан бичгээр ирүүлсэн Үндэсний аудитын газраас 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан /11хх 193-215/, хурлын тэмдэглэлийн файл, зураг, мэдээлэл хүргүүлэх тухай Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 7/3818 дугаартай албан бичиг /13хх 163-180/,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн х/1228 дугаартай албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл /13хх 184-194/,

“...“Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн санхүүжилт болох 3,9 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй холбоотой баримтууд,

Б.Нгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар томилогдож байсан тушаалын хуулбар, ажлын байрны болон ажил байдлын тодорхойлолттой холбоотой ирүүлсэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 3/98 дугаартай албан бичиг /13хх 198-216/, Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай Засгийн газрын 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 350 дугаартай тогтоол, “Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 90 дугаартай захирамжийг ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн х/666 дугаартай албан бичиг /13хх 233-237/, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаартай, Монгол улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай Монгол Улсын Их Хурлын 14 дугаартай тогтоолыг хуулбарлан хүргүүлсэн Монгол Улсын Их хурлын Тамгын газрын 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 14/41 дугаартай албан бичиг /13хх 241-245/,

“...Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр тушаал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/62 дугаар тушаал, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд даргын ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолт, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг тус тус шаардлага хангуулан хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 1/52 дугаартай албан бичиг /13хх 246, 14хх 10/, “2017 онд Тус ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжих “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл”-ийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төслийн нэр, холбогдох хүний нэр, хаяг байршил, холбогдох утас, хүссэн санхүүжилтийн хэмжээг төслийн сонгон шалгаруулалтын материалаас жагсаалтыг гарган хавсралтаар хүргүүлж байна гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 1/117 дугаартай албан бичиг /14хх 11-18/, “..."Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл"-ийн холбогдох журам тушаал, шийдвэр, зээлийн гэрээ, гэрээний хавсралт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл болон зээлийн гэрээний хугацаа дууссан 18 аж ахуйн нэгж, иргэнд холбогдуулан хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан мэдээлэл зэргийг хүснэгтэд оруулан хүргүүлсэн гэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/1800 дугаартай албан бичиг /14хх 127-185/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “... жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох бөгөөд уг сангаас олгох жижиг зээлийг банкаар дамжуулан олгоно” гэж,

 

мөн зүйлийн 12.5 дахь хэсэгт “... энэ хуулийн 12.2-т олгож байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсан банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байна” гэж,

 

мөн зүйлийн 12.7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгохдоо банкаар дамжуулах, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзэхэд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн аль алины хэмжээг Засгийн газар тогтоохоор хуульчилсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам/15хх 171/”-ыг баталсан байна.

 

Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтын 2 дахь хэсэгт “Жижиг зээл олгох” тухай асуудлыг, 5 дахь хэсэгт “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх” асуудлыг тус тус журамлан зохицуулжээ.

 

Дээрх журмын 2 дахь хэсгийн 2.1-т “жижиг зээлийг бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид олгоно” гэж,

 

мөн хэсгийн 2.3-т “... төсөл нь дараах шаардлагыг хангасан байх бөгөөд төслийг сонгон шалгаруулах удирдамжийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,

 

мөн хэсгийн 2.6-д “Жижиг зээл олгох банкийг хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулах бөгөөд шалгарсан банктай гэрээ байгуулж, тухайн жилд төсөвлөсөн зээл, зээлийн батлан даалтын хөрөнгийг дансанд нь байршуулна.” гэж,

 

мөн хэсгийн 2.11-т “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20 сая хүртэл төгрөг байна” гэж тус тус заажээ.

 

Харин журмын 5 дахь хэсэгт заасан “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх” зохицуулалтын 5.1-т “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 28.8.2-т заасны дагуу Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэж,

 

мөн хэсгийн 5.2-т “...санхүүгийн дэмжлэгийн төрөл, хэмжээ, нөхцөл, шаардлагыг тухайн төсөл,  хөтөлбөрт, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөх хуваарийг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд тус тус тусгана” гэж,

 

мөн хэсгийн 5.3-т “... Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.1-т “... аж ахуй эрхлэхэд зориулж үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нэг төсөлд 5 сая хүртэл төгрөг байх ...” гэж тус тус заасан байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн жижиг зээлийн болон санхүүгийн дэмжлэгийн зохицуулалт, түүнчлэн Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоол, түүний хавсралтаар тогтоосон журмын дагуу олгох жижиг зээл болон санхүүгийн дэмжлэг нь тус тусын зорилгод чиглэсэн, өөр өөр журмаар зохицуулагдах төдийгүй, агуулгын ялгааг үндэслэн зохицуулсан нь жижиг зээлийн асуудлыг санхүүгийн дэмжлэгээр шийдвэрлэхийг, санхүүгийн дэмжлэгийн асуудлыг жижиг зээлийн журмаар шийдвэрлэхийг хориглож, хязгаарласан байна.

 

Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, “... Н: Нийтийн аж ахуй үйлчилгээний жишиг үйлчилгээг сайжруулах гээд зорилтот төслийн төсөвт өртгийн дээд хязгаар 200.0 хүртэл сая төгрөг байх бөгөөд тухайн жилийнхээ батлагдсан төсөвт багтаан салбарын яамдын саналыг авч нээлттэй зарлан, сонгон шалгаруулж, 15-аас доошгүй төслийг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгааг танилцуулж байна. ... Эргэн төлөгдөхдөө хоёр замаар, нэг нь арилжааны банкаар дамжуулж байгаа. Өмнө нь Засгийн газрын хуралдаан дээр хүүгүй тооцдог зохицуулалттай байдаг байсныг хүүтэй болгочихсон. Энэ нь 7-8 хувийн хүүтэй арилжааны банкаар дамжигдаад зээл олгох. ... Өшөө нэг арга нь аймаг дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл байгаа. ... Зөвлөлийн дарга нь одоо аймаг дүүргийн засаг дарга болсон. ... Зөвлөл маань өөрсдөө орон нутгийнхаа онцлогт тулгуурласан байдлаар ... удирдамжийн дагуу зээлээ олгоно. ...” гэж уг хуралдаанд хэлсэн байх бөгөөд Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтын жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмжлэгийн аль байдлаар танилцуулсан нь тодорхойгүй төдийгүй, агуулга нь зээл олгох, зээлийг арилжааны банкаар дамжуулах, зээлийн хүү 7-8 хувьтай байна гэж танилцуулжээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Засгийн газрын 276 дугаар тогтоолын хавсралтад заасан жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийг зохицуулсан зүйл, заалтын агуулгаас үзэхэд жижиг зээлийн үнийн дүнгийн хэмжээнээс санхүүгийн дэмжлэг ихгүй байх, жижиг зээл нь бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжид олгогдохоор байх бөгөөд санхүүгийн дэмжлэг авсан гэх гэрч нарын мэдүүлгээс үзэхэд   тэдгээр нь бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд байна.

 

Засгийн газрын 2016 оны 276 дугаар тогтоол, түүний хавсралтаар тогтоосон журмын жижиг зээл болон санхүүгийн дэмжлэгийн зохицуулалт, Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл сонгон шалгаруулсан арга хэлбэр, мөнгөний хэмжээ зэргээс үзэхэд 8 иргэн, 21 аж ахуй нэгжид олгосон мөнгөн хөрөнгө нь агуулга болон хэлбэрийн хувьд санхүүгийн дэмжлэг бус жижиг зээлийн харилцааны шинж чанарыг агуулсан байна.

 

Түүнчлэн санхүүгийн дэмжлэг хэсэгт хамааруулан тайлбарлаж байгаа шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын маргааны хувьд ч журмын 5.3-т заасныг зөрчсөн нь илэрхий бөгөөд санаатай үйлдэл болжээ.

 

Иймд Ныг Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа:

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанд “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хөтөлбөр”-ийг “төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг банкаар дамжуулан зээл хэлбэрээр олгож, хүү тооцох”-оор танилцуулж,

 

2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 276 дугаартай тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын 2.11 дүгээр зүйлд заасан “Жижиг зээлийн хэмжээ иргэнд 10,0 сая хүртэл, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2,0 сая хүртэл, аж ахуйн нэгжид 20,0 сая хүртэл төгрөг байна” гэж, 

 

мөн журмын 2.7.3 дахь хэсэгт “жижиг зээлийн хүүгийн хэмжээ тухайн банкны зээлийн хүүгийн доод түвшингээс бага байх бөгөөд гэрээний туршид банкны олгож байгаа хүүгийн доод түвшингээс доогуур байх” гэж тус тус заасныг зөрчсөн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж,

 

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна” гэж,

 

мөн хэсэгт “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж тус тус заажээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг шалгаруулах асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.5, 12.7 дахь заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс зохицуулагдаагүй асуудлуудыг Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоол, хавсралтаар тогтоосон жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмлэгийн хэсэгт хэм хэмжээ тогтоон шийдвэрлүүлэх, өөрийн эрх, үүргийн хүрээнд засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байгаа асуудалтай холбоотой тогтоол, журмын хэм хэмжээг өөрчлүүлэн хууль тогтоомжид нийцүүлэх зэргээр хууль ёсны дагуу хийгдэх ажиллагааг танилцуулж, шийдвэр гаргуулаагүй атлаа Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг удирлага болгон эрх хэмжээнээсээ давсан шийдвэр гаргасан байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгохдоо банкаар дамжуулах, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам, жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасныг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тусгайлан эрх олгосон хуулийг иш үндэс болгоно” гэж заасантай хууль зүйн хувьд уялдаатай авч үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, Засгийн газар дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтаар жижиг зээл, санхүүгийн дэмлэгийн асуудлыг хэм хэмжээ тогтоон шийдвэрлэсэн байхад уг тогтоолын хавсралтын хэм хэмжээг санаатай зөрчсөн байх бөгөөд зайлшгүй шаардлагын үүднээс дээрх тогтоолын хавсралтаар тогтоосон хэм хэмжээнээс өөр шийдвэр гаргах болсон тохиолдолд уг тогтоол, хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлж, үүндээ нийцүүлэн жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмжлэгийн асуудлыг шийдвэрлэх хуулиар тогтоож өгсөн эрх хэмжээний хүрээ хязгаарыг тэрээр зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд, Н.Ныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж, дээрх асуудлыг шийдвэрлүүлэхдээ Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.” гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолыг гаргахдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 13 дугаар тэмдэглэлийг удирдлага болгожээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7-д “Хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн шийдвэрээр тодорхойлсон бусад төсөл, хөтөлбөр” гэж заажээ.

 

Энэ зүйлд заасан “хууль тогтоомжид заасан, түүнчлэн Засгийн газрын тодорхойлсон төсөл, хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг, түүнчлэн Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоол, хавсралтаар тогтоосон журмыг зайлшгүй баримтлахаар байхад уг заалтуудаар тодорхойлсон журмыг хэрэгжүүлээгүй байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,  Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Н.Н нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх чиглэл, удирдамж хэлэлцэн батлахдаа Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтаар тогтоосон жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмжлэгийн алинаар уг төслүүдийг сонгон шалгаруулах гэж байгааг огт танилцуулаагүй байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар “Батлагдсан чиглэлийн хүрээнд нэгж төслийн төсөвт өртгийг 200.0 хүртэл сая төгрөгт багтаан хууль тогтоомжийн дагуу нээлттэй зарлан 15-аас доошгүй төслийг удирдамжийн дагуу шалгаруулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтийн гэрээ байгуулан санхүүжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд үүрэг” болгожээ.

 

Шүүгдэгч Б.Н нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаал /14хх 148/-аар баталж, төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шд, ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгарсан гэж тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бөд тус тус үүрэг болгож, хийх ёсгүй үйлдэл хийсэн байх бөгөөд төсөл сонгон шалгаруулалт бодитой явагдаагүй болохыг мэдсээр байж 29 төсөл, хөтөлбөрийг баталгаажуулахаар 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/1134, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1462 дугаар албан бичгүүдийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Нт хүргүүлжээ.

 

Мөн шүүгдэгч Б.Ш нь Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад 2017 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бөд үүрэг болгосон бөгөөд 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төслийн баримт бичгийг хүлээн авснаас хамгийн сайн үнэлэгдсэн гэх 29 төсөл, хөтөлбөрийн  нэрсийг Б.Нд хүргүүлсэн байна. 

 

Шүүгдэгч  Д.Б, Н.У, М.Н нар төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хуульд нийцүүлэн явуулах шаардлага, хэлбэрийг хангасан байдлыг бүрдүүлжээ.

 

Мөн шүүгдэгч Н.Н нь дээрх байдлаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл шалгаруулах ажлыг шийдвэрлүүлж, улмаар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг хавсралтаар баталжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн 1-д “Төрийн албан тушаалтан” гэж: (i) оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран”, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн тайлбарт: “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно” гэж зааснаас үзвэл гэмт хэрэгт үйлдэх үедээ Улсын Их хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Н.Ныг “улс төрд нөлөө бүхий этгээд” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

 

мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдал гэж тодорхойлжээ.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор төгсдөг ба энэ гэмт хэргийн улмаас заавал хохирол, хор уршиг учирсан байх, түүнийг заавал тодорхойлохыг шаарддаггүй.

 

Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан байх бөгөөд халдлагын зүйл нь иргэдийн болон олон нийтийн эрх ашиг байдаг онцлогтой юм.

 

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 19 дүгээр зүйлд “Оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар, зүй бусаар давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ” гэж чиг үүргээ урвуулан ашиглахыг тодорхойлсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, гэмт хэрэгт тооцжээ.

 

Шүүгдэгч Н.Н нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж, Засгийн газрын хуралдаанд Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх асуудлыг танилцуулахдаа Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, 8 дахь хэсгийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.5, 12.7 дахь заалтыг, Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтаар тогтоосон хэм хэмжээг тус тус зөрчсөн, түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолыг гаргахдаа Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх чиглэл, удирдамж хэлэлцэн батлахдаа Засгийн газрын 2016 оны 276 дугаартай тогтоолын хавсралтаар тогтоосон жижиг зээл, эсхүл санхүүгийн дэмлэгийн алинаар уг төслүүдийг сонгон шалгаруулах гэж байгаа талаар мөн танилцуулаагүй, уг тогтоолын 2 дахь заалтаар хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд үүрэг болгож, улмаар тушаал гарган хууль бус сонгон шалгаруулалтаар шалгарсан иргэд, аж ахуй нэгжүүдийг баталж, гэрээ байгуулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нд үүрэг болгосон байдал нь,

 

Б.Н нь Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/88 дугаартай тушаал /14хх 148/-аар баталж, төсөл сонгон шалгаруулалтад нэр бүхий 8 иргэн, 21 хуулийн этгээдийг шалгаруулахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга буюу төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга Б.Шд, ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад 8 иргэн, 21 хуулийн этгээдийг төсөлд шалгарсан гэж тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бөд тус тус үүрэг болгож, улмаар хууль бусаар сонгон шалгаруулсан иргэн, аж ахуй нэгжүүдийг баталгаажуулах талаар албан бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Нт хүргүүлсэн байдал нь,

 

шүүгдэгч Б.Ш нь Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан бодитой болоогүй байхад 2017 оны 5 дугаар сарын 29, 7 дугаар сарын 17, 9 дүгээр сарын 27-ны өдрүүдэд 8 иргэн, 21 хуулийн этгээдийн төсөл, хөтөлбөрүүд сонгон шалгаруулалтад шалгарсан мэтээр хуралдааны тэмдэглэл үйлдэхийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Бөд үүрэг болгосон бөгөөд 111 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төслийн баримт бичгийг хүлээн авснаас хамгийн сайн үнэлэгдсэн гэх 29 төсөл, хөтөлбөрийн  нэрсийг Б.Нд хүргүүлсэн байдал нь, 

 

шүүгдэгч  Д.Б, Н.У, М.Н нар төсөл, хөтөлбөрүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдаж сонгон шалгаруулалт явагдаагүй гэдгийг мэдсээр байж ажлын хэсгийн хуралд оролцсон мэтээр хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж, Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг хуульд нийцүүлэн явуулах шаардлага, хэлбэрийг хангасан байдал нь тус тус бүхэлдээ нэг гэмт хэргийн нийгмийн аюултай байдлыг бий болгосон байх бөгөөд тэдгээрийн хэн нэгний үйлдэл, шийдвэр гаргалтгүйгээр гэмт хэрэг төгсөх боломжгүй байсан нь шүүгдэгч тус бүрийн бодит үйлдэл, оролцоо нь учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотойг илэрхийлж байна.

Мөн Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийн хүрээнд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тодорхойлогдоно.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заагаад,

мөн зүйлийнхээ 6 дахь хэсэгт “Энэ хуульд зааснаас өөрөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх хэм хэмжээ тогтоосон журам гаргахыг хориглоно” гэж 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоож өгсөн байна.

Эдгээр хэм хэмжээнүүдийн агуулга нь аливаа эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн процессын хуулиар тогтоосон журмыг баримтлах, хууль хэрэглэх эрэмбэ дараалал, зарчмыг тогтоож, шүүхийн үйл ажиллагааны үндсийг зөвхөн хуулиар тогтоох Үндсэн хуулийн зарчмыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч Н.Н,  Б.Н, Б.Ш, Н.Б, Д.Б, М.Н, Н.У нарт холбогдох хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, уг хэрэгт прокурор хяналт тавьж, улмаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн суурь зарчимыг  удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэж, гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хэлэлцэх хэмжээ, хязгаарын хүрээнд шийдвэрээ гаргасан байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх зөрчигдсөн, яллах дүгнэлтийг хуульд заасан шаардлагын дагуу гардаж аваагүй, зарим шүүгдэгч нар яллах дүгнэлт гардаж аваагүй гэх гомдолд хийсэн тайлбар дүгнэлт нь тодорхой бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэв.

Түүнчлэн, Нийслэлийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлснээс хойш анхан шатны шүүхээс өмгөөлөгч ирээгүй, шүүгчээс татгалзах, өмгөөлөгчөөс татгалзах, дахин өмгөөлөгч авах, солих, хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлүүдээр шүүх хуралдаан 5 удаа хойшлогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж хэргийн үйл баримтыг тогтоосон нь оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Нт яллах дүгнэлт гардуулах талаар мэдэгдэж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч ирж гардаж аваагүй байх бөгөөд яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзсан тухай тэмдэглэл /20хх 203/ үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгчийн захирамжаар түүнийг албадан ирүүлэх нөхцөл байдал үүссэн нь хавтас хэрэгт авагджээ.

Түүнчлэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Н.Н нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товлоход шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Н.Мандахын гаргасан хүсэлтээр шүүх хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хойшилсон байх бөгөөд мөн өдөр Н.Н өмгөөлөгчөөсөө татгалзсан үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна. Улмаар шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулж, шүүгдэгч Н.Нт өмгөөлөгчөө сонгоод хавтаст хэргийн материал танилцуулахыг даалгасан боловч өмгөөлөгч Г.Должинсүрэн нь “хэргийн материалтай танилцуулаагүй тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй тул шүүх хуралдаанаас гарах хүсэлтэй байна” гэж шүүх хуралдааны танхимаас гарсан болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “улсын яллагч, өмгөөлөгч солигдож, эсхүл нэмэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно.” гэж заажээ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Мөн өмгөөлөгч авах, сонгох, солих, шүүх хуралдаанд бэлтгэх хангалттай цаг хугацаа шүүгдэгч нарт байсан бөгөөд энэхүү эрхээ урвуугаар ашиглаж, шүүн таслах ажиллагааг тасалдуулах зорилготой байсан нь тогтоогдсон, эрхээ урвуугаар ашиглаж байгаа үйлдлийг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 5 жил 5 сар хорих ялаар, шүүгдэгч Б.Нг 3 жил хорих ялаар,  шүүгдэгч Б.Шыг 4 жил хорих ялаар, шүүгдэгч Н.Бийг 10 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүнийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлуудын хүрээнд авч үзсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасан байх тул хуульд нийцүүлэн шүүгдэгч Н.Бөд оногдуулсан торгуулийн ялаас ихгүй байдлаар Д.Б, М.Н, Н.У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар өөрчлөв.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын “гэмт хэргийн хамжигчид гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан” хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Н.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 546 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... шүүгдэгч Д.Б, М.Н, Н.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, тус бүрийг 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч М.Нийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н.Уыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Шын өмгөөлөгч Ж.Батмөнх, шүүгдэгч Н.Уын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч М.Нийн өмгөөлөгч Ц.Баярмаа, Э.Гэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудын “гэмт хэргийн хамжигчид гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах зохицуулалтыг хэрэглэх талаар гаргасан” хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг болон шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Н.Мандах, Ч.Шаравнямбуу, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Н.У нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                  

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

 

                       ШҮҮГЧ                                                                         Б.БАТЗОРИГ

 

 

                       ШҮҮГЧ                                                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ