Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2018/0544

 

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2018/0544

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0 дүгээр хороо, А гудамж, 000 тоотод оршин суух Л.М,

Хариуцагч:С******* дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: С дүүргийн 0 дүгээр хороо, Алтайн гудамж, 000 тоотод оршин суух Д.О,

Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Д.О-гийн газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-******* дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, гуравдагч этгээд Д.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Ш, гэрч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: Л.М нь анх 1996 онд өөрийн ажиллаж байсан Зам гүүр материал бүртгэлийн үйлдвэрийн даргын тушаалаар 1980 м.кв талбай бүхий газартай, актлагдсан 6 айлын модон байшинг хувьчилж авсан.

Тухайн үед нийтээр иргэдэд 300 м.кв газар бүхий талбайтай гэж цагаан гэрчилгээ олгодог байсан. Л.М-ийн авсан газар бүрэн хашаалагдсан байсан. Гэтэл эзэмшил газрыг миний зөвшөөрөлгүйгээр өөр иргэдэд олгосон байсан бөгөөд энэ талаар өнөөдрийг хүртэл тасралтгүй хөөцөлдөж, хүчингүй болгуулахаар холбогдох бүхий л байгууллагад гомдол гаргаж байсан.

Миний 1980 м.кв газар жижгэрсээр, жижгэрсээр С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжаар 152 м.кв газрыг л эзэмшүүлсэн.

Д.О нь 2015 онд тус шүүхэд хандаж, С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, нэхэмжлэгч Д.О-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн 920 дугаар шийдвэр гарах үндэс болсон.

Л.М нь дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 213 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд Д.О нь Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж, хэрэг хянагдаж байх шатанд Д.О нь гомдлоо татаж, хэрэг нь анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр буцаж, холбогдох нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгдэж байхад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0383 дугаар захирамжийг гаргасан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.О нь С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл болон хүсэл зоригоосоо буцаж байгаа нь Л.М-д газар эзэмшүүлсэн С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамж хүчинтэй үлдэж байна.

Иймд Л.М-ийн эрхийг зөрчиж гарсан тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэр хүчингүй болсон. Энэхүү шийдвэрийг үндэслэж гарсан газар эзэмших эрхийг хүчингүй болгосон С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамж, Д.О-д газар эзэмших эрх үүссэн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамж, улмаар газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн Г-******* дугаар бүхий гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Тухайн газар дээр Л.М-ийн хувьчилж авсан 6 айлын нийтийн байр байсаар байхад эзэмшил газраа 2 жил ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О-д С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000  тоотод байрлалтай 160 м.кв газрыг иргэний аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших шийдвэрийн дагуу 000621464 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг олгож, гэрээ байгуулсан байна.

Д.О нь С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод ам бүл 3-уулаа амьдардаг болохыг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, зааврын дагуу холбогдох нотлох баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн түүнд 160 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлсэн.

Иймд дээрх маргаан бүхий газар өмчлүүлсэн шийдвэр нь Л.М-ийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

С******* дүүрэг, ******* хороо, Алтайн 15-462 тоотын 160 м.кв газрыг анх С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжаар Л.М-д эзэмшүүлсэн.

Л.М нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 920 дугаар шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн 2016 оны 1784 дүгээр захирамж зэргийг үндэслэн С******* дүүргийн Засаг дарга нь 2016 оны А/129 дүгээр захирамжийг гаргасан. Улмаар С******* дүүргийн Засаг даргын 2016 оны А/178 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг Д.О-д эзэмшүүлсэн.

С******* дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, шүүхийн шийдвэр биелүүлж гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоот хаягт орших 160 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Д.О-гийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан мэдүүлэг болон бусад нотлох баримт болох өмчлөлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, иргэний үнэмлэх, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамж, газрын байршлын кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон.

Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.1 дэх хэсгийг үндэслэн бүртгэдэг бөгөөд архивын хувийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд уг эрхийн улсын бүртгэл нь холбогдох хууль, дүрэм, журмын дагуу нотлох баримтыг үндэслэн хийгдсэн, тус хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасны дагуу Д.О-д газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжийг баталгаажуулж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Д.О болон түүний өмгөөлөгч Ч.Ш нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие анх 2015 онд тус шүүхэд хандаж, С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрээр миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт гуравдагч этгээд Л.М гомдол гаргаагүй боловч хожим нь Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хөөн хэлэлцэх хугацаагаа сэргээлгэн давж заалдах гомдол гаргаж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан зүйл байхгүй, гагцхүү миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учраас нэхэмжлэлээ татан авсан.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод байрлалтай 160 м.кв газрыг эзэмшсэн.

Газар эзэмшүүлсэн захирамжийг үндэслэн дүүргийн Газрын албатай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 000621464 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Улмаар газраа өмчилж авах хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжаар өмчлүүлсэн бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн Г-022030010194 тоот гэрчилгээг авсан.

Иймд миний бие дээрх газрыг хууль, журмын дагуу олж авсан тул Л.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гэрч Н.М шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 2016 онд С дүүргийн 0 дүгээр хороо хариуцсан газар зохион байгуулагчаар ажиллаж байсан.

Иргэн Д.О-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу тус дүүргийн Газрын алба нь Л.М-ийн эзэмшлийн

гэрчилгээг хүчингүй болгож, тухайн газрыг Д.О-д эзэмшүүлсэн.

Тухайн үед Л.М-ийн газрын хэмжээ мэдээллийн санд 160 м.кв бүртгэлтэй байсан бөгөөд Л.М-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож, мэдээллийн санд бүртгэлтэй байсан тэр хэмжээгээр Д.О-д газар эзэмшүүлсэн.

Мэдээллийн сан дахь хэмжээгээр Д.О-д эзэмшүүлсэн тул газар дээр нь очиж талбайн хэмжээг тогтоох шаардлага байгаагүй. Анх Л.Мийн газар мэдээллийн санд хэрхэн 160 м.кв-аар бүртгэгдсэнийг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Д.О-д мэдээллийн сан дахь хэмжээгээр нь эзэмшүүлсэн тул газар нь бодит байдал дээр зөрүүтэй байхыг үгүйсгэхгүй. Д.О нь хүсэлт гаргахдаа хувийн компаниар хийлгэсэн кадастрын зураг дахь газрын хэмжээ нь мөн 160 м.кв гэж байсан.

Маргаан бүхий газар дээрх байшин нь хэнийх болох талаар судалгаа хийгдээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.М-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Д.О-д газар эзэмшүүлж, өмчлүүлсэн. Уг шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шийдвэр албадан биелүүлэх тухай 1784 дүгээр захирамжийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар Дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн иргэн Л.М-д газар эзэмших эрх олгосныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй нь тогтоогдсон тул Л.М-д холбогдох заалтыг хүчингүй болгохоор, мөн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтыг үндэслэн Д.О-д С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод байршилтай 160 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 44 дүгээр зүйлийн 44.6 дахь заалтыг үндэслэн Д.О-д С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод байршилтай 160 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.13, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан Д.О-гийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж байгаа С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод байршилтай 160 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр өмчлүүлэхээр тус тус шийдвэрлэж, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэн, Д.О-д өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх захирамжууд болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... Л.М нь өөрийн ажиллаж буй Зам гүүр материал бэлтгэлийн үйлдвэрийн даргын тушаалаар 1980 м.кв талбай бүхий газартай актлагдсан 6 айлын модон байшинг хувьчлан авсан ... Д.О-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж, миний орон сууцтай давхцуулан газар олгосон ... Д.О нь С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл болон хүсэл зоригоосоо татгалзсан нь ... 328 дугаар захирамж хүчинтэй үлдэх, сэргэх нөхцөл байдал үүссэн ... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргасан асуудлын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд тус шүүх нь анх Л.М-ийн С*******

дүүргийн Засаг даргын 2008 оны 115 дугаар захирамжийн Б.О,

Д.Б нарт холбогдох хэсэг, мөн оны 162 дугаар захирамжийн Н.О-д холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/598 дугаар захирамжийн Б.О-т холбогдох хэсэг, мөн оны А/929 дүгээр захирамжийн Н.О-д холбогдох хэсэг, А/657 дугаар захирамжийн Д.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр С******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, улмаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.6, 54.1.8 дахь заалтад заасан үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн[2] бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШТ2017/0621 дүгээр тогтоолоор[3] анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2017/4245 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтын 54.1.3, ...мөн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг гэснийг, 4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хасч өөрчлөн, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл захиргааны хэрэг үүсгэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар эцсийн шийдвэр болжээ.

Улмаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШЗ2017/6423 дугаар захирамжаар Л.М-ийн С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн[4] хүрээнд С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[5], Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Д.О-гийн газар өмчлөх эрхийн бүртгэлийн Г-******* дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах[6], Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах[7]-аар нэхэмжлэлийнхээ шаардлагын хэмжээг нэмэгдүүлжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд

анх Д.О нь 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Л.М-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, одоо амьдарч байгаа С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотын газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5866 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар Д.О-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, 920 дугаар шийдвэрийг гаргажээ.

Улмаар Л.М нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрт гуравдагч этгээдийг гомдол гаргах эрхийг зааж өгөөгүйгээс гомдол гаргах эрхийг зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт засвар оруулах, давж заалдах гомдол гаргах эрхийг сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг тус шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 490 дүгээр захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Мөн Л.М нь 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2017/1343 дугаар захирамжаар Л.М-ийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрт гомдол гаргах хугацааг сэргээж, Л.М-ийн давж заалдах гомдлыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/2641 дугаар албан бичгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0213 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамирын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0213 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсаныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/383 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Д.О нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 920 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргасан байх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 1874 дүгээр захирамжийг гаргаж, гүйцэтгэх хуудсын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн, С******* дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, С******* дүүргийн Засаг даргын 2009 оны 328 дугаар захирамжийн Л.М-д холбогдох заалтыг хүчингүй болгож, улмаар Д.О-гийн газар эзэмших хүсэлтийг үндэслэн дээрх газрыг С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Д.О-д эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжаар өмчлүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д ... газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэснээр газар эзэмших эрх үүсэхээр байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулснаар Газрын алба, газар эзэмшигчийн хооронд эрх, үүргийн харилцаа үүснэ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Л.М-тэй газар эзэмших гэрээ байгуулаагүй атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болжээ. Тодруулбал газар эзэмших гэрээ байгуулснаар газар эзэмшигчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх эрх, үүрэг үүсэх бөгөөд газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэний дараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Түүнчлэн С******* дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бий болсныг тогтоогоогүй атлаа дан ганц хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг урьтал болгон, түүнийг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь хүсэлт гаргасан газрыг бусад этгээд эзэмшиж байгаа эсэх, бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа эсэхийг нягтлан шалгах ёстой. Гэтэл захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах үүргээ биелүүлэхгүйгээр маргаан бүхий газар нь ямар хэмжээтэй эсэх, үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг нягтлан үзэхгүйгээр гуравдагч этгээд Д.О-д газар эзэмшүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх-ийг зөрчсөн байна.

Иймд маргаан бүхий С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжаар Л.М-ийн газар эзэмшиж байсан байршил буюу С дүүргийн 0 дүгээр хороо, А 00-000 тоотод гуравдагч этгээд Д.О-д 160 м.кв газрыг эзэмшүүлсэн, улмаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжаар уг газрыг Д.О-д өмчлүүлсэн, дээрх шийдвэрүүдийг үндэслэж эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэн, ******* дугаар гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ. Тодруулбал маргаан бүхий газар нь Л.М-ийн өмнөх захирамжаар эзэмшиж байсан газартай давхцалтай, уг маргаан бүхий газарт анх түрүүлж Л.М газар эзэмшсэн, энэ талаар хэргийн оролцогч нар маргадаггүй, маргаантай газрын харилцаа нь шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байх тул Д.О-д газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн, өмчлөх эрхийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хууль ёсных гэж үзэхгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд маргаан бүхий захиргааны акт болон бүртгэл, гэрчилгээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр захирамж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/782 дугаар захирамжийн Д.О-д холбогдох хэсэг, Д.О-гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.М-д олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны

хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН