Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/02402

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2021/02402 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Хийморь-0, 00 байр 00 тоот хаягт оршин суух,******* овогт************** /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Барилгачдын талбай 0, 00 давхарт байрлах, ************** ХХК,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Хийморь-0, 0-р байр 0 тоотод оршин суух,******* овогт************** /ШБ 62102661 нарт холбогдох

 

************** ХХК болон******* нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19/356 дугаартай зогсоолыг захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 16 тоот зогсоолын талбайд зогсоол бий болгох, ашиглахыг хориглуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ганцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваасүрэн, хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзориг, хариуцагч ************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч С.Ганцэцэгийн итгэмжлэлдсэн төлөөлөгч түүний гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд урьд гаргасан хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот авто зогсоолын хэмжээг Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр авто тээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын авто зогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэгч С.Ганцэцэг болон нар нь 2008 онд ************** ХХК-тай гэрээ байгуулан тус компанийн барьж ашиглалтад оруулсан Хийморь-19 хотхоноос тус бүр орон сууц, авто зогсоолыг худалдан авсан. Авто зогсоолыг худалдан авахдаа ************** ХХК-ийн санал болгосны дагуу тус байрны зоорийн давхарт байрлах төлөвлөлтийн зураг төсөлтэй танилцаад 11, 12 дугаар буюу нэг тэнхлэгт зэргэлдээ төлөвлөгдсөн зогсоолуудыг худалдан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. Авто зогсоолын зураг төсөлд 11 дүгээр зогсоолын цаад хэсэгт ямар ч зогсоол төлөвлөгдөөгүй атал ************** ХХК нь орон сууцны барилгаа улсын комисст хүлээлгэн өгсний дараа 2010 оны 09 сард холбогдох хууль тогтоомж, батлагдсан зураг төслийг зөрчиж авто машин зогсох боломжгүй уг газарт 16 тоот зогсоол гаргаж иргэн*******д худалджээ. 16 тоот зогсоолыг цахилгаан шитийн хаалгыг дарж, машин чөлөөтэй нэвтрэх орц, гарцгүй газарт бий болгосон тул иргэн******* нь өөрийн машинаа зогсоолд байрлуулахын тулд нэхэмжлэгч С.Ганцэцэгийн зогсоол дээгүүр нэвтрэх шаардлагатай тул тэрээр С.Ганцэцэгийг зогсоолоос нь хөөн зэргэлдээ байрлахын зогсоол руу шахсанаас машин хоорондын зай алдагдан машинаас бууж суухад хүндрэлтэй болж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчиж байна. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зураг төслийн дагуу баригдсан, 10 дугаар зүйлийн 10.1.1-д барилгын зураг төсөл нь зургийн даалгавар, зураг төсөл зохиох норм дүрмийн дагуу зохиогдсон, Авто зогсоол ангилал ба ерөнхий шаардлагад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн чөлөөтэй байхаар, Галын аюулгүй байдлын тухай хуульд зураг төсөл зохиоход галын аюулгүй байдлын шаардлага, стандартын шаардлагыг дагаж мөрдөх тухай заасан. Гэтэл хариуцагч ************** ХХК нь дээрх хууль тогтоомжийг зөрчиж иргэн*******тай гэрээ байгуулсан тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл тооцож, 16 тоот зогсоолын талбайд зогсоол бий болгох, ашиглахыг хориглох шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие авто зогсоолын маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаасаа татгалзаж байна... гэжээ.

 

Хариуцагч*******гийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нарын өмчлөх эрхэд миний үйлчлүүлэгч халдаагүй харин нэхэмжлэгч нар миний үйлчлүүлэгч*******гийн эрхэд халдаад, орох гарах гарцыг нь хаасан хууль бус үйл ажиллагаа болсон байгаа. Иргэн*******гийн хувьд *******-Импекс ХХК-тай 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай 19298 тоот гэрээ байгуулсан. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 хороолол 29 байрны 53 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авсан байдаг. Мөн түүнчлэн 29 дүгээр байрны 16 тоот автомашины зогсоолыг захиалгаар бариулах гэрээ байгуулаад худалдан авч Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч болсон. Улсын бүртгэлд хандаж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хийморь хотхон 29-57 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авсан. Ингээд өөрийн өмчлөлд авсан үл хөдлөх хөрөнгөө өмчилж 2010 оноос хойш 6 жилийн хугацаанд уг байранд амьдарч байгаа. Өнөөдөр энэ орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа. Хууль ёсны өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс миний хууль ёсны үйл ажиллагаанд халдах эрхгүйг, мөн харилцан хүндэтгэх үүрэгтэй болохыг хариу тайлбарт дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэгч нарын зүгээс Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн шүүхэд хандахдаа 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах, миний үйлчлүүлэгч*******гийн авто зогсоолын өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, улсын бүртгэл хууль бусаар бүртгэсэн болохыг тогтоолгож бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа хөршийн эрх зөрчөөд байна гэдгийг зөрчөөгүй байна гэдгийг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлээд тогтоосон. Өөрөөр хэлбэл 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт хуулийн хүчинтэй байна, мөн миний үйлчлүүлэгч*******д олгосон 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн газар хуулийн хүрээнд олгосон байна гэж үзээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн байгаа. Нэхэмжлэгч С.Ганцэцэг нь хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ************** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайлбал *******-Импекс ХХК нь иргэн*******тай хууль зөрчиж гэрээ байгуулаагүй. 2010 онд улсын комиссын актын үндсэн дээр барилга ашиглалтад орж авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. 10 м.кв хэмжээтэй зогсоолын хувьд Авто зогсоолын ангилал улсын стандартын 4.4, 4.5-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байгаа. Улсын стандартад юу гэж заасан байдаг вэ гэхээр 4.4 нэгдүгээр ангилалд 5 хүртэл урттай, 1,8 хүртэл өргөнтэй авто машин 10 м.кв хэмжээтэй байхыг зөвшөөрсөн стандарт байгаа. Энэ стандартад нийцсэн 10 м.кв хэмжээтэй зогсоолыг захиалагч захиалсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байгаа. Улсын комисс хүлээж авахдаа бүх зүйлийг стандартын дагуу байгаа эсэхийг шалгаж хүлээж авдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч, С.Ганцэцэг нар нь хариуцагч*******, ************** ХХК, ******* өргөө ХХК-д холбогдуулан хууль бус үйлдлийг зогсоолгож, цахилгаан шатны хаалганы орчны талбайд автомашины зогсоол байрлуулахыг хориглох, 12 тоот авто зогсоолын хэмжээг Монгол улсын стандарт, зураг төсөлд заасан хэмжээгээр нэмэгдүүлэх, нэмэгдүүлсэн хэмжээгээр авто тээврийн хэрэгсэл байрлахад аюулгүйн тэмдэглэгээг Монгол улсын авто зогсоолын стандартад заасан журмын дагуу хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************** ХХК болон******* нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 19/356 дугаартай зогсоолын захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 16 тоот зогсоолын талбайд зогсоол бий болгох, ашиглахыг хориглуулах гэж өөрчлөн, тус шаардлагаа нэхэмжлэгч С.Ганцэцэг дэмжин мэтгэлцэв.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, тус шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсон этгээд хариуцагч болох тул нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөхдөө хариуцагч ******* Өргөө ХХК-д холбогдуулан шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч нар хариуцагч ******* Өргөө ХХК-иас татгалзсан байна.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С.Ганцэцэгийн хариуцагч ************** ХХК,******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ************** ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Хийморь 19 цогцолбор 54 айлын 2 айлын орон сууц, 22 машины авто зогсоол, 120 айлын орон сууц, 16 машины авто зогсоолын хамт барьж, улсын комисст 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 156/2010 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгчээ. /хэргийн 1 дэх хавтас 19-20 дугаар тал/

 

Хариуцагч ************** ХХК-тай 2008 оны 01 сарын 18-ны өдөр 19/202 дугаар орон сууц захиалан бариулах тухай гэрээг нэхэмжлэгч С.Ганцэцэгтэй байгуулан, уг гэрээгээр 79 тоот 71.9 м.кв талбай бүхий орон сууцыг 11 тоот авто зогсоолын хамт, 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 19/356 дугаар зогсоолын захиалан бариулах тухай гэрээгээр хариуцагч******* нь 29 дүгээр байрны зоорийн давхрын 16 тоот 12 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан авч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болсон нь тэдгээрийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч С.Ганцэцэг, хариуцагч******* нар нь Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өмчлөгчид болсон байна. /хэргийн 1 дэх хавтас 181-185, 233-236, 17, 33, дугаар тал/

 

Маргааны эрх зүйн баримт бичиг болох хариуцагч ************** ХХК болон******* нарын хооронд байгуулсан 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 19/356 дугаар зогсоолын захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...хариуцагч ************** ХХК нь холбогдох хууль тогтоомж, стандартын зөрчин 16 тоот авто зогсоолыг*******д худалдсанаас өөрийн авто зогсоолын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул тэдгээрийн хооронд байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл... гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч С.Ганцэцэг нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан хариуцагч*******гийн 16 тоот зогсоолыг өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэр, Захиргааны давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 393 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолоор нэхэмжлэгч С.Ганцэцэгийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хэргийн 1 дэх хавтас 236-241 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлд нь аливаа хуулийн ямар нэг заалтыг зөрчсөн хэлцэл бүр хамаарахгүй харин ийм төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг хамааруулдаг болно. Талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж, улмаар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн маргаж буй барилгын авто зогсоолын зураг, төсөл, гэрэл зургаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлөлийн 11 тоот авто зогсоол нь хариуцагч*******гийн өмчлөлийн 16 тоот авто зогсоолтой нэг эгнээнд байрлаагүй буюу тэдгээрийн авто зогсоолын хэмжээ болон авто зогсоол руу орох гарах гарцыг 16 тоот зогсоол хаасан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлд адил эрх олгосон зохицуулалт үгүй байх бөгөөд уг заалтад агуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэлийг буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл гэж тооцогддог болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагч ************** ХХК болон******* нарын хооронд байгуулсан 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 19/356 дугаар зогсоолын захиалан бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүйн дээр хариуцагч нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч С.Ганцэцэгийн хариуцагч ************** ХХК,******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ганцэцэгийн ************** ХХК болон******* нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 сарын 27-ны өдрийн 19/356 дугаартай зогсоолын захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 16 тоот зогсоолын талбайд зогсоол бий болгох, ашиглахыг хориглуулах тухай хариуцагч*******, ************** ХХК нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, С.Ганцэцэг нар хариуцагч ******* Өргөө ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180760 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ