Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/02680

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/02680 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус******* танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Кристалл таун, Их Монгол улсын гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах, Өндөр овогт ******ын ****** /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, Нийслэлийн********************* газарт холбогдох

           

Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.****, нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны******* 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 тоот захирамжаар Ж.******аас 295 000 000 төгрөг гаргуулж **** ББСБ ХХК-д олгохоор*******лэсэн. Шүүхийн*******ийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж **** байр, **** тоот 115,91 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй миний дундын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 319 537 000 төгрөгөөр , Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж ****байрны зоорийн давхрын 3-37 тоот 14,58 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй миний өмчлөлийн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 24 810 000 төгрөгөөр үнэлүүлэн албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаад гомдолтой байна. Манай үл хөдлөх хөрөнгө нь хотын төвийн бүсэд байрлалтай, эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Тус хотхоны 16 давхар орон сууцны 15 давхарт байдаг бүрэн засвар хийсэн, 2 ариун цэврийн өрөөтэй ба 1 ариун цэврийн өрөө нь жакузтай, гал тогооны өрөө тусдаа, хувцасны өрөө, 2 унтлагын өрөөтэй тансаг зэрэглэлийн орон сууц юм. 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн үнэгүй.мн зарын сайтаас харахад хотын төвийн бүсэд байрлалтай манай үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээтэй бүрэн засвар хийсэн 4 өрөө орон сууц м.кв нь 2 950 000-3 300 000 төгрөг буюу 330-370 сая төгрөгийн зах зээлийн ханштай, Авто зогсоолын үнэ 35-40 сая төгрөгийн зах зээлийн ханштай байна. Гэвч миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур буюу орон сууцыг 319 537 000 төгрөгөөр, авто зогсоолыг 24 810 000 төгрөгөөр үнэлсэн. Эхний дуудлага худалдаагаар оруулахдаа 70 хувь, дараагийн хоёр дахь дуудлага худалдаагаар оруулахдаа 50 хувиар тогтоож оруулахад үнэ нь 150 000 000 гаруй төгрөг болж, авто зогсоол нь 10 000 000 гаруй төгрөг болохоор байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүчгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00389 дүгээр захирамжаар Ж.******аас 295 000 000 төгрөгийг гаргуулж, **** ББСБ ХХК-д олгохоор*******лэсэн. Шийдвэр******* ажиллагааг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн**** дугаар тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Ж.******т************** биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөөгүй тул Ж.******ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Кристалл таун хотхон, Их Монгол улсын гудамж, **** дүгээр байр, **** тоот 115.91 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн****/01 дүгээр, мөн Кристалл таун хотхон, Их Монгол улсын гудамж, ****байр, зоорины давхарт 3-37 тоот хаягт байршилтай 14.58 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн****/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн****/09 дүгээр тогтоол болон мөн өдрийн****/08 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн************** тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгч Ж.******, өмчлөгч Б.**** болон Б.**** нарт удаа дараа мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч **** ББСБ ХХК-иас хөндлөнгийн шинжээч томилуулах санал ирүүлсэн. Иймд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/78 дугаар шинжээч томилох тогтоолоор **** ХХК-ийг, мөн өдрийн 8/179 дүгээр шинжээч томилох тогтоолоор **** ХХК-ийг тус тус томилоход авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 24 810 000 төгрөгөөр, орон сууц 319 537 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ****/15940 дүгээр, 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ****/17152, ****/17151 дүгээр албан бичгээр мэдэгдсэн. Иймд************** ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.****** нь Нийслэлийн************** газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж **** байрны **** тоот 115,91 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж ****дугаар байрны зоорийн давхрын 3-37 тоот 14,58 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч************** ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны******* шүүгчийн 2018 оны 02 сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 дугаар захирамжаар Ж.Ариунжаргалаас 295 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 816 475 төгрөгийн хамт гаргуулж **** ББСБ ХХК-д олгохоор*******лэжээ.

 

Нийслэлийн****************************тус******* шүүгчийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/0389 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж болон тус захирамжийн дагуу бичигдсэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 183/ГХ2018/00918 дугаар******* хуудсыг тус тус үндэслэн************** ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ж.****** нь**************ээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд******* гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн************** тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний******* гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Шүүхийн************** газраас төлбөр төлөгч Ж.****** болон барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгэлтэй Б.****д, Б.**** нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ****/14108, ****/14110, ****/14109 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх ба төлбөр авагч барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг Нийслэлийн********************* газарт 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 21-03/84 тоот албан бичгээр гаргаж байжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн********************* газрын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/178 дугаартай Шинжээч томилох тогтоолоор төлбөр төлөгч Ж.******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж ****байрны зоорийн давхрын 3-37 тоот 14,58 м.кв талбайтай авто зогсоолын үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох **** ХХК-ийг, мөн өдрийн 8/179 дүгээр шинжээч томилох тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристалл таун /13311/, Их Монгол улсын гудамж **** дүгээр байрны **** тоот 115,91 м.кв талбайтай орон сууцны үнэлгээг тогтоолгохоор **** ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

**** ХХК нь авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 24 810 000 төгрөгөөр үнэлж, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 85 333 333 төгрөгөөр, **** ХХК нь орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 08 сарын 27-ны өдөр 319 537 000 төгрөгөөр тус тус үнэлж, Нийслэлийн********************* газрын 2021 оны 8 сарын 30-ны өдрийн ****/15940, 2021 оны 9 сарын 14-ний өдрийн ****/17152, ****/17151 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгч нарт үнэлгээний тайлан ирүүлснийг танилцуулсан байна. мөн 2021 оны 9 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгч Ж.******т мэдэгдсэн байна.

 

Шүүхийн************** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргажээ.

 

Шүүхийн******* гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

**** ХХК болон **** ХХК нь эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагын аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.******ийн Нийслэлийн********************* газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож*******лэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн************** тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн********************* газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус******* 2021 оны 10 сарын 06-ны өдрийн 183/ШЗ2021/11512 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ******* хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан*******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар******* нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү*******ийг эс зөвшөөрвөл уг*******ийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор*******ийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ